2021-07-19Токио 2020 олимпийн наадам эхлэхэд дөрөвхөн хоног үлдээд байна. Монгол Улсаас “Токио-2020” олимпод спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдөхөөр тус улсыг зориод байгаа.
Монголын тамирчид олимпийн дэвжээнд хэзээ, хэзээ хүч сорих хуваарийг сонирхуулъя.
ЖҮДО:
Долдугаар сарын 24-нд:
Эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин ДАШДАВААГИЙН АМАРТҮВШИН
Эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин МӨНХБАТЫН УРАНЦЭЦЭГ,
Долдугаар сарын 25-нд:
Эрэгтэйчүүдийн 66 кг-д энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, ОУХМ ЁНДОНПЭРЭНЛЭЙН БАСХҮҮ
Эмэгтэйчүүдийн 52 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч, залуучуудын олимпийн мөнгөн медальт ЛХАГВАСҮРЭНГИЙН СОСОРБАРАМ
Долдугаар сарын 26-нд:
Эрэгтэйчүүдийн 73 кг-д Азийн аварга, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ ЦЭНД-ОЧИРЫН ЦОГТБААТАР
Эмэгтэйчүүдийн 57 кг–д Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА
Долдугаар сарын 27-нд:
Эрэгтэйчүүдийн 81 кг-д Иргэншлээ сольж, Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт САИЕД МОЛЛАЙ
Эмэгтэйчүүдийн 63 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, УАШТ-ий таван түрүүтэй БОЛДЫН ГАНХАЙЧ
Долдугаар сарын 28-нд:
Эрэгтэйчүүдийн 90 кг-д Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт ГАНТУЛГЫН АЛТАНБАГАНА
Эмэгтэйчүүдийн 78 кг-д 2009 оны “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээний хүрэл, 2010 оны Хонг Конгийн олон улсын тэмцээний мөнгө, 2019 оны Азийн нээлттэй тэмцээний мөнгө, УАШТ-ий гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт ОТГОНЫ МӨНХЦЭЦЭГ
Долдугаар сарын 29-нд:
Эрэгтэйчүүдийн -100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин ЛХАГВАСҮРЭНГИЙН ОТГОНБААТАР
Долдугаар сарын 30-нд:
Эрэгтэйчүүдийн +100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин, Монголын багийн тугч ӨЛЗИЙБАЯРЫН ДҮҮРЭНБАЯР.
Долдугаар сарын 31-нд:
Холимог багийн төрөл
БАЙТ ХАРВАА
Долдугаар сарын 23-нд:
Улсын 10 удаагийн аварга, хоёр дахь олимпдоо оролцох, ОУХМ БИШИНДЭЭГИЙН УРАНТУНГАЛАГ,
ОУХМ БААТАРХУЯГИЙН ОТГОНБОЛД.
МАРАФОН
Наймдугаар сарын 7-нд:
Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ БАЯРЦОГТЫН МӨНХЗАЯА.
Наймдугаар сарын 8-нд:
Монгол Улсын гавьяат тамирчин БАТ-ОЧИРЫН СЭР-ОД,
Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин ЦЭВЭЭНРАВДАНГИЙН БЯМБАЖАВ.
УСАНД СЭЛЭЛТ
Долдугаар сарын 31-нд:
Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд ОУХМ М.ДЭЛГЭРХҮҮ,
Эмэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд Монгол Улсын дээд амжилтыг 33 удаа шинэчилсэн, ОУХМ Б.ЭНХХҮСЛЭН
ХҮНДИЙГ ӨРГӨЛТ
Наймдугаар сарын 2-нд:
ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин МӨНХЖАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ,
Монгол Улсын дээд амжилтыг 48 удаа шинэчилсэн, ОУХМ ЭРДЭНЭБАТЫН БИЛЭГСАЙХАН
САГСАН БӨМБӨГ (3X3)
Долдугаар сарын 24-нд: Монгол- Итали 16.30 цагт (Монголын цагаар)
Долдугаар сарын 24-нд: Монгол – АНУ 20.00 цагт
Долдугаар сарын 25-нд: Монгол- Япон 09.15 цагт
Долдугаар сарын 25-нд: Монгол – ОХУ 15.00 цагт
Долдугаар сарын 26-нд: Монгол – Румын 11.40 цагт
Долдугаар сарын 26-нд: Монгол – Франц 16.30 цагт
Долдугаар сарын 27-нд: Монгол – БНХАУ 12.55 цагт
Токиогийн олимпод оролцох Монголын эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд Баясгалангийн Солонго, Энхтайваны Чимэддолгор, Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Даваасүрэнгийн Ганзул, Баатарын Болор-Эрдэнэ нар багтсан. Долдугаар сарын 23-нд үндсэн дөрвөн тоглогчоо зарлана.
ЧӨЛӨӨТ БӨХ
Наймдугаар сарын 1-нд:
Эмэгтэйчүүдийн 76 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин ОЧИРБАТЫН БУРМАА
Наймдугаар сарын 2-нд:
Эмэгтэйчүүдийн 68 кг-д олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин СОРОНЗОНБОЛДЫН БАТЦЭЦЭГ.
Наймдугаар сарын 3-нд:
Эмэгтэйчүүдийн 62 кг-д “Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга, ОУХМ ХҮРЭЛХҮҮГИЙН БОЛОРТУЯА
Наймдугаар сарын 4-нд:
Эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин ЭРДЭНЭБАТЫН БЭХБАЯР,
Эмэгтэйчүүдийн 57 кг-д Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин, 19 настай, ОУХМ БОЛДСАЙХАНЫ ХОНГОРЗУЛ
Наймдугаар сарын 5-нд:
Эрэгтэйчүүдийн 125 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний тамирчин, ОУХМ МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ,
Эмэгтэйчүүдийн 53 кг: “Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин, ОУХМ БАТ-ОЧИРЫН БОЛОРТУЯА
Наймдугаар сарын 6-нд:
Эрэгтэйчүүдийн 65 кг-д Ховд аймгийн Манхан сумын харьяат, өсвөр үе болон 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ТӨМӨР-ОЧИРЫН ТУЛГА,
Эмэгтэйчүүдийн 50 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, улсын гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ ЦОГТ-ОЧИРЫН НАМУУНЦЭЦЭГ нар барилдах товтой байна.