|
|
|
|
Вакцины “дайн”-ы гол тоглогч нь АНУ |
|
|
|
|
|
Вакцины “дайн”-ы гол тоглогч нь АНУ
2021-04-23“COVID-19 бол биологийн дайны зэвсгийн довтолгооны нэг илрэл юм. Энэ аюултай коронавирусын эсрэг вакцин гаргаж авч чадах эсэх нь хамгийн их анхаарал татсан асуудал болоод байна. Учир нь бид ХДХВ болон хорт хавдрын эсрэг вакцин гаргаж авах гэж хэдэн арван жилийг зарцуулсан ч одоог хүртэл вакцинтай болж чадсангүй. Яг үүн шиг COVID-19 халдварын эсрэг вакциныг гаргаж авч чадахгүй байх вий гэдгээс би үнэхээр их айж байна. Энгийн нэг вакциныг гаргаж авахын тулд 8-10 жилийг зарцуулдаг. Наймхан сарын дотор бүтээсэн вакцин бол асар их аюултай.Маш хурдан бэлэн болсон вакцин хүмүүст яаж үйлчлэх бол гэхээс эмээж байна” хэмээн АНУ-ын хүний эрхийн хуульч, Иллинойс олон улсын хуулийн сургуулийн багш, “Biowarfare and Terrorism” номын зохиолч, профессор Фрэнсис Бойл ярьсныг “Зууны мэдээ” сонин 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд орчуулан хүргэж байлаа. Өнөөдрийн байдлаар лаборатори болон амьтанд 183 вакциныг туршиж байгаагаас 31 нь эхний үе шат, 33 нь дараагийн үе шат, 23 нь гурав дахь туршилтандаа явж байна. Харин 13 вакциныг дэлхий нийтээрээ ашиглаж байгаагаас Moderna, Pfizer, AstraZeneca вакциныг бүх хүн амд ашиглах зөвшөөрөл олгоод байгаа юм.
Цар тахал улам бүр хүрээгээ тэлж өчигдрийн байдлаар 144 сая хүн халдварлаж, гурван сая гаруй хүн амиа алдаад байгаа энэ цаг үеийн сүүлийн итгэл найдвар нь вакцин юм. Тиймээс улс орнууд аль болох богино хугацаанд хүн амаа вакцинжуулж, хурдан хугацаанд хэвийн амьдралдаа шилжихийн төлөө тэмцэж байна. Гэхдээ вакцины тэгш хүртээмж улс орнуудад харилцан адилгүй байна. Баян орнуудын дөрвөн хүн тутмын нэг нь вакцин тариулаад байгаа бол ядуу буурай орнуудын 400 иргэн тутмын нэг нь вакцинжуулалтад хамрагдсан байна. Тодруулбал, өчигдрийн байдлаар дэлхийн 165 оронд 928 сая тун вакциныг дархлаажуулалтад ашиглажээ. Үүнээс АНУ 213 сая гаруй тун, Англи 43 сая, Орос 16.5 сая, Хятад 195 сая, Энэтхэг 127 сая тун вакцинд иргэдээ хамруулсан байна. Ийн вакцины эрэлт их байгаа учир вакцин үйлдвэрлэж байгаа нөлөө бүхий том орнууд өөр өөрсдийн үйлдвэрлэсэн вакцинаа олон оронд нийлүүлэхийн төлөө өрсөлдөж “дайн” зарлаад байна. Энэ дайн хэрхэн өрнөж байгааг тоймлон хүргэж байна.
АМЕРИК ОХУ-ЫН ВАКЦИНЫГ ХУДАЛДАЖ АВАХААС ТАТГАЛЗАХЫГ УРИАЛАВ
ОХУ дэлхийн хамгийн анхны COVID-19 эсрэг вакциныг гарган авснаа 2020 оны наймдугаар сарын 11-нд зарласан. Туршилт нь дуусаагүй байхад анхдагч орон болох гэж ийн эрт зарлалаа хэмээн олон нийт үзэж байлаа. Учир нь вакцин гурван үе шатыг давах ёстой. Эхний шатанд цөөн тооны хүнийг хамруулан вакцины аюулгүй байдал, вирусын эсрэг үзүүлэх нөлөө болон хэдэн тунг тарих шаардлагатай вэ гэдгийг тодорхойлно. Дараагийн шатанд туршилтад хамрагдах хүмүүсийнхээ тоог нэмэгдүүлнэ. Хамгийн сүүлийн шатанд хэдэн мянган хүнийг хамруулан вакцины үр нөлөө, хариу урвалын судалгааг хийдэг.
Тэгвэл энэ оны гуравдугаар сарын 31-нд 97.6 хувийн үр дүн үзүүлснийг зарласан Sputnik-V вакциныг Энэтхэг, Хятад, Бразил, Өмнөд Солонгос тэргүүтэй 60 гаруй оронд нэг тэрбум тунг нийлүүлэх гэрээ байгуулжээ. Гэвч вакциныг хийлгэснээс хойш Амстердамд дөрвөн хүн нас барсныг Европын эмийн агентлаг энэ сарын 9-нд мэдээлэв. Түүнчлэн Их Британийн “Financial Times” сонинд Европын холбоо Оросын вакцины дата мэдээлэлд санаа зовниж байгаа тухай бичжээ. Кремлийн зүгээс дээрх мэдээллийг вакцины нийлүүлэлтэд нөлөөлөх зорилготой хэмээн тайлбарласан юм. Дээрх шалтгааны улмаас эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар Европын холбоо өнөөдрийг хүртэл Sputnik-V вакцинд зөвшөөрөл олгоогүй байна.
Хэдийгээр Европын эмийн агентлагаас Спутник-V вакциныг хэзээ бүртгэх нь тодорхойгүй гэж мэдэгдсэн ч цар тахлын эсрэг дархлаажуулалтаа эрчимжүүлэхийн тулд Европын зарим орнууд ОХУ-тай гэрээ байгуулаад эхэлжээ. Тухайлбал, Франц, Герман улс Европын эмийн агентлагаас зөвшөөрөл олгомогц худалдан авахаар зэхэж байна. Энэ талаар “Carnegie Europe” сэтгүүлд ажиллаж буй Францын дипломат Пьер Вимонт “Европын холбоо Спутник-V вакцины хувьд хэт туйлшрахаас болгоомжилсон хандлагатай байгаа нь Оросын шинжлэх ухааны өндөр чадварыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм” гэв.
Харин Бразилийг Sputnik-V вакциныг худалдан авахаас татгалзахыг Америкийн Засгийн газар ятгасан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков гуравдугаар сард мэдэгдсэн юм. Тэрээр “Бид олон оронд тэр дундаа ядуу орнуудад хүч чадлаа дайчлан олон тун вакцин нийлүүлж, цар тахлыг зогсоож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс ОХУ-ын вакцины эргэн тойронд үүссэн асуудлыг улстөржүүлэхийг эсэргүүцэж байна. Дэлхий дахинаа цар тахал хүрээгээ тэлж байгаа энэ цаг үед АНУ-ын Засгийн газар бусад орныг вакцин худалдаж авахаас татгалз хэмээн ятгах хувиа хичээсэн оролдлого нь ирээдүйгүй зүйл юм” гэсэн юм. Энэ асуудлаар АНУ-ын Төрийн департмент ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.
ASTRAZENECA ВАКЦИНЫ ЦУСНЫ БҮЛЭГНЭЛ ҮҮСГЭСЭН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ЯМАР ЗОРИЛГОТОЙ БАЙВ?
ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн Их Британийн Оскфордын их сургууль болон AstraZeneca компанийн хамтран бүтээсэн AstraZeneca вакцин цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй гэсэн шалтгаанаар Ирланд, Дани, Норвеги, Нидерланд, Австрийн эрх баригчид вакциныг хэрэглэхээ түр зогсоосноо зарласан нь дэлхий нийтэд хамгийн их шуугиан тарьсан юм. Учир нь энэ вакциныг COVAX хөтөлбөрөөр дамжин олон орон ашиглаж байна. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Герман, Испани, Итали улс 60-аас доош насныханд энэ вакциныг тарихыг хориглосон бол Франц улс 55 нас хүртэлх иргэдээ хамруулахаар болжээ.
Дани улсын Засгийн газар AstraZeneca вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүрмөсөн хасч байгаагаа энэ сарын 15-нд зарласан. Ингэснээр ДЭМБ-аас яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүрмөсөн хассан дэлхийн анхны улс болсон юм.Тус улс AstraZeneca вакцин нь 40 мянган хүн тутамд нэг цусны бүлэгнэлийн тохиолдол бүртгэгдэхээр байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан хэмээн тайлбарлав. Иймд Данийн Засгийн газар дархлаажуулалтад ашиглах гэж байсан 2.4 сая хүн тун AstraZeneca вакцинаа ядуу буурай орнуудад нийлүүлэх талаар судалж байгааг ДЭМБ-ын Европ дахь салбарын захирал Ханс Клюге мэдээлэв.Харин AstraZeneca компанийн зүгээс “Европын Холбоо, Их Британид AstraZeneca вакцин хийлгэсэн 17 сая гаруй хүний мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг нотолгоо олдсонгүй” гэж мэдэгдсэн юм.
БНХАУ: ХЯТАД ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ГАДААДЫН ИРГЭДИЙГ НЭВТРҮҮЛНЭ
Хятадын Өвчний хяналтын төвөөс хятад вакцины эхний тунг тарьснаас хойш 3-8 долоо хоногийн дотор хоёр дахь тунгаа тариулах нь вакцины үр дүнг сайжруулах боломжтой хэмээн энэ сарын 28-ны өдөр мэдэгдэв. Өмнө нь онцгой байдлын үед дархлаажуулалтын ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байсан учраас хоёр долоо хоногтоо багтаж хоёр дахь тунгаа тариулахыг зөвлөсөн гэв.
Хятадын Өвчний хяналтын төвийн захирал Гао Фу энэ сарын 10-нд тус улсын дотоодын үйлдвэрийн вакцинууд үр дүн тааруу байгааг хүлээн зөвшөөрч, илүү сайжруулахын тулд хооронд нь холих хэрэгтэй гэж ярьсан хэмээн дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлсэн юм. Гэтэл нэг хоногийн дараа тэрбээр Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонинд “Вакцинжуулалтын явцыг илүү нарийн тохируулах, өөр төрлийн вакцинуудыг хольж тарих зэрэг аргаар вакцины үр дүнг сайжруулах боломжтой эсэхийг судлах нь зүйтэй гэсэн санааг хэлсэн. Харин Хятадын вакцин үр дүн муутай гэж огт мэдэгдээгүй” гэж ярьжээ.Энэ нь судалгаагаа бүрэн гүйцэд хийж дуусаагүй атлаа “дайн”-д ялах гэсэн зорилгоор вакцинаа яаран үйлдвэрлэсний нэгэн баталгаа юм.
Дэлхийн олон орны иргэдийн хамгийн ихээр зорьдог Хятад улс өөрийн улсад нь үйлдвэрлэсэн вакцинд хамрагдсан гадаадын иргэдэд виз олгох шинэ бодлого хэрэгжүүлсэн нь олон нийтийн санааг зовоож байна. Тухайлбал, АНУ тэргүүтэй хэд хэдэн оронд тус улсын вакциныг дархлаажуулалтдаа ашиглахгүй байгаа юм.Хятад улс өнгөрсөн сард вакцинд хамрагдсан иргэдийг чөлөөтэй нэвтрэхэд зориулан “Олон улсын аяллын эрүүл мэндийн сертификат”-ыг гаргасан билээ. Гэхдээ “Wall Street Journal”-ийн мэдээлснээр Хятад улс Pfizer вакциныг судалж байгаа бөгөөд долдугаар сараас өмнө дотооддоо ашиглах зөвшөөрөл олгохоор хэлэлцэж байгаа аж.
Хятад вакцинуудыг АНУ, Европоос бусад газруудад өргөнөөр хэрэглэж байна. Тухайлбал, Хятадад үйлдвэрлэсэн "CoronaVac" вакцинаар Чили улс хэдэн сая иргэнээ дархлаажуулсан. Үр дүнг нь судалж үзэхэд өвчлөлийг 67 хувь, нас баралтыг 80 хувь бууруулж байгаа нь тогтоогджээ. Энэ бол цар тахлын эсрэг вакцинууд анх бүтээгдсэнээс хойш хийсэн хамгийн өргөн хүрээтэй судалгаа юм. ДЭМБ “Синофарм”, “Синовак” компаниудын вакцины зөвшөөрлийг энэ сарын сүүлээр хэлэлцэх юм байна.
ЭНЭТХЭГ УЛС ВАКЦИНЫ ХОМСДОЛД ОРОВ
Дэлхийн нийт вакцины 60 хувийг хангадаг Энэтхэг улс бага орлоготой орнуудад вакцин хандивлах зорилготой COVAX хөтөлбөрийн гол тоглогч нь байлаа. Тус улсын төдийгүй дэлхийн хамгийн том вакцины үйлдвэр Серум хүрээлэн 92 оронд 200 сая тун вакцин нийлүүлэхээ зарласан билээ. Гэвч халдварын хоёрдугаар давлагаанд өртсөн тус улсад нөхцөл байдал хүндэрч, дотоодын иргэдээ вакцинжуулахад анхаарах шаардлага үүсэв. Тиймээс вакцины экспортоо гурав болон дөрөвдүгээр сард зогсоогоод байна. Одоогийн байдлаар 28 сая тун вакцин нийлүүлсэн Энэтхэг улс гуравдугаар сард 40 сая, дөрөвдүгээр сард 50 сая тунг нийлүүлэх хуваарьтай байв. Үүнээс өмнө нэгдүгээр сард AstraZeneca вакцины экспортоо зогсоож, эмзэг бүлгийн иргэдээ вакцинжуулсан юм. Энэ нь COVAX хөтөлбөрт хамрагдсан ядуу орнуудад хүнд цохилт болсон юм. 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улс 14.3 сая иргэнээ хоёр тунгаар вакцинжуулсан нь хүн амынх нь ердөө нэг хувь юм.Вакциныг импортлох арга зам олохын тулд Европын орнууд тус улсын дотоодын хоёр вакцинд яаралтай зөвшөөрөл олгохыг ДЭМБ-аас шаардаж байна.
Хамгийн өндөр үр нөлөө үзүүлж, ДЭМБ-аас зөвшөөрөл авсан хамгийн анхны вакцинаар шалгарсан Pfizer, Moderna-гаас гадна нэг тунгаар хэрэглэдэг Johnson&Johnson вакцинд дотооддоо зөвшөөрөл олгоод байгаа АНУ цар тахлын эсрэг вакцины “дайн”-д голлох үүргийг гүйцэтгэж байна. Учир нь тус улс Орос, Хятад, Англид үйлдвэрлэсэн вакциныг дотооддоо ашиглахыг зөвшөөрөөгүй байгаа юм. Мөн AstraZeneca вакцины цусны бүлэгнэл, Хятад улсын вакцин үр дүн муутай, Оросын вакцинаас болж хүн нас барлаа гэсэн мэдээлэл нь вакцины “дайн”-ы нэгэн өгөөш юм.
ЭКСПЕРТИЙН ҮГ
МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН БИОЛОГИЙН ТЭНХИМИЙН ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Д.ЛХАГВАСҮРЭН: АНХДАГЧ УЛС БОЛОХЫН ТУЛД ТУРШИЛТАА ДУУСГАЛГҮЙ ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
-Вакцины хэрэгцээ их байгааг дагаад өрсөлдөөн ихэссэн нь бидний нүдэнд ил байна. Англи улс эхлээд өөрийн улсын иргэдээ вакцинд хамруулж дуусчхаад Европын холбоо руу нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Үүний дараахан Европын орнууд AstraZeneca вакциныг цусны бүлэгнэл үүсгэсэн тул дархлаажуултаа зогсоолоо гээд яриад эхэллээ. Энэ бол өрсөлдөөний ил хэлбэр. Далд олон өрсөлдөөн бий. Тухайлбал, хамгийн түрүүнд вакцин гаргаж авсан улс болохын тулд туршилтаа дуусгахгүйгээр вакциныг ашиглаж байна.Шинжлэх ухааны салбарт ёс зүй байх ёстой. Гэтэл үгүй болчихлоо. Анагаах ухаанд эхлээд вакцин идэвхтэй байгааг, дараа нь хэдэн тунгаар хэр зайтай тарих вэ гэдгийг судалсаар 4-5 жил, бусад судалгаагаа хийгээд 10 орчим жилийн дараа нэг вакцин гаргадаг байсан. Харин одоогийн нөхцөлд тийм хугацаа байхгүй. Маш яаралтай үйлдвэрлэж байгаа болохоор бүрэн гүйцэд судлахгүйгээр хүмүүсийг дархлаажуулах явцдаа датагаа цуглуулж байна. Үүний жишээ нь тун хоорондын зай 28 хоног байсныг 56 болгон зөвлөмжөө шинэчилсэн явдал юм. Энэ нь дархлаажуулалтын дараа судалгаагаа хийж байгаа юм. Ийм жишээ анагаах ухааны салбарт бараг байхгүй.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД АСАН, АНАГААХ УХААНЫ ДОКТОР Ж.АМАРСАНАА: ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ВАКЦИНЫ ТҮҮХИЙ ЭДИЙН ДУТАГДАЛД ОРЛОО
-Вакцины хангамж аль ч улсад хүнд байна.Түрүүлж хүн амаа бүрэн вакцинжуулсан орон халдвараас түрүүлж ангижирна гэсэн бодолтойгоор улсууд маш их хичээж вакцины нөөцийг бүрдүүлэх гэж оролдож байна. Манай улс хүн ам цөөн учраас вакцинжуулалтыг богино хугацаанд зовлон багатайгаар шийдвэрлэх боломж өндөр. Харин олон сая хүн амтай оронд байдал хэцүү байна. Вакцины эрэлт маш их нэмэгдсэн ч нийлүүлэлт бага байгаагаас шалтгаалан зарим орон бусад улсад вакцин хандивлах тэр байтугай зарахаа больж байна. ОХУ-аас орж ирэх вакцин хугацаандаа ирэхгүй байгаагийн цаана ямар шалтгаан байгааг бид мэдэхгүй. БНХАУ-ын вакцин мөн тодорхойгүй шалтгаанаар орж ирсэнгүй. Энэтхэг дотооддоо халдвар огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад руу гаргах нөөц байхгүй болсноо зарлалаа. Гол шалтгаан нь үйлдвэрлэл, хүний нөөц нь дутсан бус вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдүүд нь дутагдалд оржээ. Вакцины гол түүхий эдийг цөөн орон хангадаг. Тэдгээр орон нь түүхий эдээ гадагш гаргахыг түр хугацаагаар хязгаарласан, зогсоосон байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.23 БААСАН № 82 (6559) |
Вакцины “дайн”-ы гол тоглогч нь АНУ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” гэсэн мессэж Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм 16:54 Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан
|
Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан »»
|
|
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 13:37 Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж
|
Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж »»
|
|
"ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ" төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна 12:58 Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
|
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна. »»
|
|
Н.Энхбаяр: Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна 09:48 Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
|
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. »»
|
|
"Жокер" киноны үргэлжлэлийг "Хамгийн муу кино" гэжээ 09:38 "Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан
|
"Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан »»
|
|
С.Шаарийбуу: Охины минь хэрэгт Монголын улстөрч, нэр бүхий хүмүүс оролцсон 09:35 "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
|
"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна. »»
|
|
"Гадаргын уснаас хүний өтгөнөөс гарч ирдэг 4 төрлийн гэдэсний савханцар нян илэрсэн" 09:31 Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг
|
Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг »»
|
|
Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна 09:23 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
|
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. »»
|
|
Хогийн цэгт хаягдсан 142 ширхэг “төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авчээ 13:00 Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний
|
Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний »»
|
|
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйг 12 жилийн дараа авчирлаа 12:55 2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын
|
2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын »»
|
|
Загварын төгс шийдэл-Капсул хувцасны шүүгээ 12:49 Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы
|
Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы »»
|
|
Dota2-ын шигшээ багуудын ДАШТ-д Монголын баг 4-т орлоо 11:21 #Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа.
|
#Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа. »»
|
|
Хутга шидэлтийн тамирчин Б.Амарбаясгалан дэлхийн аваргаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ 10:12 Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга
|
Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга »»
|
|
Төрийн ордон руу бие нэвт гэрэлтсэн хувцастай орохыг хориглоно 10:12 УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг
|
УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Microsoft робот техник, хиймэл оюуны лабораторио Японд нээжээ 21:06 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот »»
|
|
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах захирамж гарчээ 15:22 Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав"
|
Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав" »»
|
|
"4 хүртэлх насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвчилж байна" 13:58 ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл:
|
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл: »»
|
|
Дараагийн 10 жилд хөрөнгө оруулалтын багцдаа заавал байлгах хэрэгсэл нь Алт уу? "Bitcoin" уу? 13:54 2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна.
|
2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна. »»
|
|
“Усанд яваад ирье” гэж гараад сураггүй алга болсон хүүг цахим тоглоомын газраас олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ 12:09 Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад
|
Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад »»
|
|
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААН БАЙНА 11:00 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. »»
|
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ 10:42 Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ.
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ. »»
|
|
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 10:39 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх »»
|
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэнийг баривчилж албадан гаргажээ 10:36 Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар,
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, »»
|
|
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв 18:30 10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна.
|
10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна. »»
|
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв 18:27 Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна.
|
Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна. »»
|
|
Хятадын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аян” цуврал номын нээлт болон ном хандивлах ажиллагаа Монгол улсад боллоо 18:24 “Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо.
|
“Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо. »»
|
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн Монгол уламжлалт анагаах ухааны эмч нар Улаанбаатар хотод сайн дурын үзлэг, эмчилгээ хийв 18:00 “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав.
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав. »»
|
|
Майк Тайсон: Энэ миний сүүлийн тулаан биш 13:10 Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа.
|
Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа. »»
|
|
Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны азтанууд тодорно 13:07 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Ослын улмаас гурван хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ 12:40 Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж,
|
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээг нэг жилийн 20,000 төгрөг төлөх журам хэрэгжиж эхэлжээ 12:29 Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ.
|
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ. »»
|
|
Байгаль, дэлхий гэх лаборатори, тэнд хийгдсэн туршилтууд, гайхалтай үр дүн 11:21 Байгаль-цаг уурын аажим атлаа хүнд бэрх өөрчлөлтийн улмаас л амьд байгаль гайхалтайгаар хувьсчээ.
|
Байгаль-цаг уурын аажим атлаа хүнд бэрх өөрчлөлтийн улмаас л амьд байгаль гайхалтайгаар хувьсчээ. »»
|
|
Цас орсны улмаас дараах замууд мөстөж халтиргаа үүсчээ 14:28 Энэ сарын 14-ны өдөр орсон цасны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүсчээ. Тодруулбал, Өлгий- Цагааннуур улсын хил
|
Энэ сарын 14-ны өдөр орсон цасны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүсчээ. Тодруулбал, Өлгий- Цагааннуур улсын хил »»
|
|
ХӨСҮТ-ийн эмч нар гар барьж мэндлэхээс бүрэн татгалзахыг уриаллаа 12:43 Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
|
Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
ЦЕГ: Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна 19:54 Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах Майн ам, Монгол алт зэрэг газарт
|
Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах Майн ам, Монгол алт зэрэг газарт »»
|
|
Ангараг дээр ус байгааг тогтоожээ 13:54 ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /phys.org/. Олон улсын эрдэмтдийн баг "Лафайет" солирыг судалснаар
|
ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /phys.org/. Олон улсын эрдэмтдийн баг "Лафайет" солирыг судалснаар »»
|
|
Зэсийн ханш буурчээ 11:56 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах зээлд тогтворгүй байдал үүсэж, томоохон зэс
|
Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах зээлд тогтворгүй байдал үүсэж, томоохон зэс »»
|
|
Дэлхийн аварга Ц.Раднаагийн тухай баримтат киноны нээлт боллоо 11:51 Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай “Цагаан зээрийн янзага” баримтат киноны нээлт өчигдөр /2024.11.13/ боллоо.
|
Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай “Цагаан зээрийн янзага” баримтат киноны нээлт өчигдөр /2024.11.13/ боллоо. »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
Завсарлах цаг 11:47 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудын өдрийн ажлын цаг нь 8 цаг байх ёстой бөгөөд долоо
|
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудын өдрийн ажлын цаг нь 8 цаг байх ёстой бөгөөд долоо »»
|
|
Жүжигчин Б.Амарсайханд Зөрчлийн хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байна 11:46 Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад
|
Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад »»
|
|
Боловсроогүй сайд нарын болчимгүй үгс 11:44 Эхлээд гашуун түүх гэмээр зарим жишээ хэлье. Төрд ажиллана тэр тусмаа сайд байна гэдэг асар их үүрэг, хариуцлага үүрдэг байх юм.
|
Эхлээд гашуун түүх гэмээр зарим жишээ хэлье. Төрд ажиллана тэр тусмаа сайд байна гэдэг асар их үүрэг, хариуцлага үүрдэг байх юм. »»
|
|
Дорнодын хойд хэсгээр цас орж, шуурна 11:39 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. »»
|
|
Орон сууцны үнэ байршлаасаа хамаарч мкв нь 2 сая төгрөгийн зөрүүтэй байна 11:33 Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн.
|
Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн. »»
|
|
45 хоногийн багш бэлдэх дамжаа 1,053,000 төгрөгийн үнэтэй байна 11:31 2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий.
|
2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий. »»
|
|
Хамгийн том шүрэн хадыг олжээ 11:25 СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн
|
СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн »»
|
|
|
С.Лавров: Оросын нутагт ATACMS-аар цохилт өгсөн нь дайныг өргөжүүлэх гэсний дохио 17:31 МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт
|
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Дайныг зогсоох Трампын амлалт биелэх магадлал 19:20 Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би
|
Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Трамп дахин сонгогдсоноор Хятад, Тайваньтай харилцах харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ 12:30 БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
2024 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт рекорд тогтооно 10:40 Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм.
|
Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм. »»
|
|
БНХАУ-д цугларсан хүмүүс руу жолооч машинтай орсны улмаас 35 хүн амь үрэгджээ 10:37 БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны
|
БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны »»
|
|
Пакистаны утааг сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ 14:43 Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ.
|
Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ. »»
|
|
Ш.Ишиба Японы Ерөнхий сайдаар дахин томилогджээ 12:31 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий »»
|
|
Японы Засгийн газрын сайд нар өнөөдөр огцрох өргөдлөө өгчээ 19:19 Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал
|
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал »»
|
|
Австралийн далайд хөлөг онгоцноос унасан иргэнийг 19 цагийн дараа амьд мэнд олжээ 11:35 Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ.
|
Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ. »»
|
|
Америкийн хөрөнгийн зах зээлийн индекс, доллар, биткоины ханш өслөө 13:15 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд »»
|
|
Камала Харрис: Ардчиллын гол зарчим нь сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх 09:40 АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон.
|
АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон. »»
|
|
Галлагааны улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй 09:26 Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
|
Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. »»
|
|
Улс орнуудын удирдагчид Трампад баяр хүргэж байна 09:00 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй Бүгд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй Бүгд »»
|
|
Дональд Трамп: Бурхан миний амийг аварсан нь шалтгаантай байж 22:46 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлаа. Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд
|
2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлаа. Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд »»
|
|
Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа 17:32 АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн
|
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн »»
|
|
|
|