Түүний хэлснээр, энэ нь одоогийн байдлаар амьтдад зориулсан дэлхийн анхны коронавирусний вакцин юм. Уг вакциныг Россельхознадзорын “Малын эрүүл мэндийг хамгаалах төв”-д гарган авчээ.
"Карнивак-Ков" нэртэй уг вакцины эмнэлзүйн туршилтуудыг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд нохой, муур, цагаан үнэг, усны булга, үнэг зэрэг амьтад дээр туршжээ. Судалгааны үр дүнд вакцин хийлгэсэн бүх амьтанд 100 хувь коронавирусний эсрэг биет үүссэн байна.
Россельхознадзорын эрдэмтэд одоо вакцин хийснээс хойш дархлаа хэр удаан тогтдогийг үргэлжлүүлэн судалж байна. Савенковын хэлснээр, одоогийн байдлаар энэ үзүүлэлт дор хаяж зургаан сар байгаа аж.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг