нэг төрлийн шавар авсанд оршуулсан шавранд хатааж занданшуулсан ховор олдворыг илрүүлсэн шинэ судалгааны талаар бичжээ. Энэ нь орчин үеийн судалгааны компьютержсэн томографаар судалсан анхны занданшуулсан шарил аж. Судлаачид Чарльз Николсон гэдэг цуглуулагчийн хандивласан Сидней их сургуулийн музейд байрлуулсан энэ эртний занданшуулсан шарилыг судалсан байна. 1860 онд энэ ховор олдворыг модон австай цуг худалдаж авсан авчээ. Занданшуулсан шарилыг 1999 онд судлахдаа эрдэмтэд саяхныг хүртэл шавраар хучсаныг нь нэг төрлийн хамгаалдаг давирхай гэж итгэж байсан аж. Хатаасан шарилыг хадгалсан модон авс нь шавар австай огт хамаагүй эд байсан гэнэ. Модон авсан дээр манай эриний өмнөх 1000 жилийн өмнө амьдарч байсан Меруа гэдэг эмэгтэйн нэрийг бичсэн байжээ. Гэхдээ нүүрстөрөгчийн тусламжтайгаар  илрүүлснээр хатаасан шарил хоёрын хооронд 150-200 жилийн зөрүү байгааг тогтоосон байна. Энэ нь дээр үеийн худалдаачдын хийсэн тоглоом байж магадгүй аж.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин