|
|
|
|
Завсар орсон АН засал авахаа өнгөрчээ |
|
|
|
|
|
Завсар орсон АН засал авахаа өнгөрчээ
2021-02-04МЭДЭЭ-1. 2021 оны нэгдүгээр сарын 29-нд АНын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан С.Эрдэнийг АНын гишүүнээс найман
жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ. Үүнийгээ тэрбээр АН-ын Сахилгын хорооны шийдвэрийг үндэслэн гаргасан хэмээн тайлбарлажээ. Тодруулбал, АН-ын Үндсэн дүрмийн хороо 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн хурлаараа АНын гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцсэн юм байна. Ингээд тус хурлаас ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг АН-ын Үндсэн дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж хариуцлага тооцохыг намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд үүрэг болгожээ. Үүний дагуу АН-ын дарга асан С.Эрдэнэ намын гишүүнээс хасагджээ.
МЭДЭЭ-2. 2021 оны нэгдүгээр сарын 31 буюу өнгөрсөн амралтын өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо ээлжит бус 17 дугаар хуралдаанаа зарлан хуралдуулж АН-ыг төлөөлөх эрх, үүрэг дараагийн дарга сонгогдох хүртэл С.Эрдэнэд хадгалагдана гэсэн шийдвэр гаргажээ. С.Эрдэнэ энэ үеэр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулахаар болсон тухайгаа мэдэгдэж. Мөн АН-ын дэд даргаар Ч.Отгочулуу, Ц.Уртнасан, Ц.Алтанцэцэг нарыг томилсон байна. Амралтын өдөр гэнэт зарлан хуралдуулсан Үндэсний бодлогын хорооны хурлынхаа мэдээг АН-ынхан даваа гарагт өдөр тутмын бүх сонинуудаар түгээжээ.
ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ҮГҮЙ ХИЙСЭН АРДЧИЛАГЧИД
Дээрх хоёр мэдээ өнөөгийн АН-ын хагарал, тэмцлийн гэрч болж үлдэхээрээ үнэ цэнтэй юм. Хожмын нэг өдөр түүхчид 2021 онд АН-ын дарга хэн байсан бэ гэдгийг тогтоох гэж махаа иднэ. Өнөөдөр бид энэ намын дарга нь С.Эрдэнэ үү, Ц.Туваан уу гэдгийг ойлгохгүй толгой эргэж гүйцээд байхад олон жилийн дараа яах аргагүй ийм ойлгомжгүй байдал үүсэх нь тодорхой. Өнөөдрөө байтугай өнгөрсөн хийгээд ирээдүйгээ хорлож, үгүйсгэж байгаа АНын өнөөгийн удирдлагууд, лидерүүдэд амин хувийн ашиг сонирхлынхоо дороос цухуйх хоншоор даанч алга. Баабар нийтлэлчийн хэлдгээр муугийнхаа ёроолд тулсан энэ намд дахиад эвдэрч хагарах, талцаж хуваагдах юм угаасаа түй ч үлдсэнгүй.
Хоёр даргатай, хоёр тамгатай, хоёр байртай, хоёр өөр эрх ашигтай гээд бүх юм нь хуваагдаж орхисон энэ хоёр бүлэглэл одоо Ардчилсан нам гэдэг нэрийг л булаацалдаж хэвтэнэ. Албан тушаал, тамга, суудлын төлөөх энэ хэрүүл тэмцэлд АН-ын эгэл жирийн гишүүд, дэмжигчид огт хамаагүй. Харин тус намын толгойд буй цөөн хэдэн улстөрч амин хувийн явцуу эрх ашгийнхаа төлөө үхэн хатан хэмлэлдэж байгааг олон нийт харж, мэдэрч, дүгнэж цэгнэж байгаа. Нэг АН-ын дарга нь өмнөх даргаа намаасаа хөөнгүүт, нөгөө АН-ын дарга нь гарч ирээд мэдэгдэл хийгээд, сонгууль, томилгоо яриад суучихна. Талуудын хувьд нэг адил зүйл нь АН хэн хэнийгээ харилцан муулна, үгүйсгэнэ. АН-ын үзэл баримтлал, үнэт зүйл, үүрэг, хариуцлага бүгд ийнхүү тулга тойрсон хэрүүлийн үнсэнд булагдан бүдгэрэв. Энэ бол АН гэж улс төрийн нам хэрэг дээрээ байхгүй болсны илрэл. Нам оршин тогтнохын гол үндэс нь үзэл бодлооороо эвлэлдэн нэгдэж, засгийн эрхийг авах эцсийн зорилго. Уг зорилгодоо хэрхэн хүрэх тухай үзэл баримтлалын цогц. Засгийн эрхийг авах зорилго нь хувь хүмүүс болон бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлоос асар дээгүүр, олон нийтийн, нийгмийн сайн сайхны төлөө байх ёстой. Энэ шалгуур үзүүлэлтэд өнөөгийн АН аль хэдийнэ тэнцэхээ байжээ. Наад зах нь үзэл баримтлал гэдэг зүйл АН-д байхгүй болсон. Ямар сайндаа л өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар баруун төвийн үзэл баримтлалтай гэдэг АН зүүн төвийн үзэл баримтлалтай МАХН-тай эвсэж байх вэ дээ. Эсрэг тэсрэг, гал ус хоёр ингэж нэг сонгуулийн улмаас тостой тогоонд хошуу холбосон нь сонин үзэгдэл. Үзэл баримтлал нь ийнхүү туйлбаргүй, гуйвамтгай, ойлгомжгүй нам засгийн эрх баривал улс орноо буруу замаар будаа тээлгэнэ л гэсэн үг. Дэлхий нийтэд улс төрийн нам үүссэнээс хойших 150 гаруй жилийн түүхэнд ийм жишээ, сургамж хангалттай. Тиймээс орчин үед улс төрийн намын үндсэн гурван үүргийн нэг нь үзэл суртлын үүрэг хэмээн онцлон авч үздэг болсон. Нийт гишүүддээ либерал, консерватив, социал-демократ гэх мэт үзэл баримтлалыг санал болгож, түүнийгээ өөрсдийн итгэл үнэмшил болгож чадсанаар тухайн нам нийгмийг өөрчлөх, засгийн эрхийг авах зорилгоо хэрэгжүүлдэг. Гэтэл АН-ын хувьд үзэл баримтлал, үнэт зүйлээ гаргуунд нь хаячихаад ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахаар улайрсныхаа хариуг сонгогчдоос хүртсэн. Тиймээс АНынхан ардчилал, хүний эрх гэж ярихаар өмнөөс нь ичиж, нүүр улайх болж. Улс төрийн намын өөр нэг чухал үүрэг нь иргэд, олон нийтийн ашиг сонирхлыг нэгтгэн тодорхойлох явдал. Энэ үүрэг манай ардчилагчдад үнэр ч үгүй болоод удав.
Дарга, даамлууд нь сандал ширээ, тамга тэмдэгний төлөө хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэж байгаа АНыг олон түмний хүсэл зоригийг илэрхийлнэ, тэднийг оройлон манлайлна гэвэл өнөөдөр захын хүний хөх инээд хүрнэ. Эрх ашгийн эрэмбээ тодорхойлж чадаагүй, тодорхойлсон ч буруу эрэмбэлсэн нам тос дотроосоо өтөж, загас толгойноосоо ялзарна гэгч болдгийг АН өнгөрсөн хэдэн жилийн замналаараа харуулав. Товчхондоо бол үнэт зүйлээ тоосонд даруулсан намд үлгэрлэл, манлайлал, эвлэрэл, нэгдлийн тухай ярих боломжгүй болжээ.
БҮЛЭГЛЭЛДЭЭ ДӨНГӨЛҮҮЛСЭН НАМ
АН-ын дотоодод өрнөж буй үйл явцыг харахад намынх нь өмнөх болон өнөөгийн удирдлагууд, лидерүүдийнх нь эрх мэдлийн төлөөх тэмцэл ягтаа тулжээ гэдэг нь ойлгогдоно. Энэ хагарал өнгөрсөн жилийн УИХын сонгуулийн өмнө эхэлж, ан цав нь улам гүнзгийрсээр, эдүгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр тулж ирээд байна. Ангалын хоёр ирмэг дээр хоёр нөхөр сандайлчихаад “Тэнгэрт нэг нар, АН-д нэг дарга байх ёстой” хэмээн их дуугаар өгүүлэн цээжээ дэлдэнэ. УИХ-ын сонгуулийн үр дүнд ялагдал хүлээсэн АН-ын дарга С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж огцорсон. Тэрбээр өөрийн дараагийн “дүр”-ээрээ УИХ-ын шинэхэн гишүүн Ц.Тувааныг тодруулж, тамгаа гардуулж, тахимаа өгөөд явсныг бүгд мэднэ. Гэтэл оны өмнөхөн С.Эрдэнэ эргэн ирснээ зарласнаар АН хоёр толгойтой бүргэдийг санагдуулам хоёр толгойтой “Шонхор” болж хувирсан билээ. Эцэстээ Ц.Тувааны АН “Шонхор тауэр”-ээс нүүн, ШИНЭ намын Лу.Болдын “Бодь” цамхагт толгой хоргодон өвөлжив. Тайзан дээрх үйл явдлын өрнөл бол ийм. Өнгөц харахад хоёр хүн намын даргын тамгыг булаацалдаж байгаа л маргаан. Өнгийгөөд хөшигний цаад руу шагайх юм бол жинхэнэ жүжиг тэнд дэглэгдэж буй. Сонгуулийн өмнө ч ийм л юм болсон. Одоо ч ялгаагүй. Ц.Тувааны ард Ерөнхийлөгч Х.Баттулга, С.Эрдэнийн ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар бий. Энэ хоёр бүлэглэл ил, далд тэмцэлдсээр эцэстээ намаа туйлдуулж, сульдуулж орхиод байгаа юм. С.Эрдэнэ УИХ-ын сонгуулиар өнөөгийн Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаагүй минь алдаа байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь учиртай. Шуудхан хэлэхэд тэрбээр өмнөх Ерөнхийлөгчийн нөлөөнөөс гарч чадаагүйтэй нь холбоотой.
Тухайлбал, УИХ-ын сонгуульд АНаас нэр дэвшигчдийг тодруулахад Ц.Элбэгдорж, Б.Хурц нар голлох нөлөөтэй оролцож, өөрсдийн хүнээ шууд оруулж ирсэн гэдэг. Эдүгээгийн болон экс Ерөнхийлөгч нарын толгойлсон бүлэглэл ийнхүү хагаралдан тэмцэлдэж, энэ толхилцоондоо намынхаа залуусыг ч татан оролцуулав. Ц.Туваан С.Эрдэнийг АН-ын гишүүнээс найман жилийн хугацаатайгаар хасах шийдвэр гаргаж, харин С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилдаа шуудран орохоо мэдэгдэж, дэд дарга нараа сонгож байгаа зэргийг нь эрүүл ухаанаар тайлбарлахад бэрх.
С.Эрдэнийн томилгоогоор АН-ын дэд дарга болоод буй Ч.Отгочулуу, Ц.Уртнасан, Ц.Алтанцэцэг нарыг харахад л бүлэглэлийн ашиг сонирхол шууд нэвт үнэртэнэ. Ч.Отгочулуу Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан бол Ц.Уртнасан С.Эрдэнийн дараа НДЕГ-ын даргаар ажилласан. Эндээс харахад АН гишүүдээсээ биш бүлэглэлүүдээсээ болоод задарч байна. Завсар орсон АН засал авахаа нэгэнт өнгөрчээ. Харин амин хувийн ашиг сонирхлын энэ тэмцэлдээ ардчилал гэдэг нийгмийн, нийтийн үнэт зүйлийн нэрийг ашиглахгүй байхыг тэдэнд сануулах ёстой.
Г.Хангарди
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
|
Завсар орсон АН засал авахаа өнгөрчээ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Нийслэлийн ихэнх газарт агаар цэвэр байна 12:20 Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 08:30 цагийн байдлаар хотын
|
Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 08:30 цагийн байдлаар хотын »»
|
|
Бүтээмж дутсан салбар 11:31 Бүтээмж гэдэг ганцхан зүйл иргэдийн цалин орлого, цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлж байдаг. Бүтээмж өндөр байх
|
Бүтээмж гэдэг ганцхан зүйл иргэдийн цалин орлого, цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлж байдаг. Бүтээмж өндөр байх »»
|
|
Пап Франциск Украины дайныг дуусгахыг уриалав 11:22 РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн
|
РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн »»
|
|
Казахстанд болсон онгоцны ослоос 29 хүн амьд гарчээ 10:40 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд »»
|
|
Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨГӨӨ 10:32 Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан
|
Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан »»
|
|
Сар эсвэл Ангараг дээрх бидний ирээдүйн гэр ийм байх боломжтой гэв 10:11 Энэхүү өндөг хэлбэртэй гэр нь сансарт ажиллах Энэтхэгийн сансрын нисгэгчдийн ирээдүйн орон гэр болж магадгүй.
|
Энэхүү өндөг хэлбэртэй гэр нь сансарт ажиллах Энэтхэгийн сансрын нисгэгчдийн ирээдүйн орон гэр болж магадгүй. »»
|
|
Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 10:00 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень »»
|
|
Агаарын бохирдлоос улбаатайгаар ээжүүдийн эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, нийгмийн харилцаа доголдож байна 19:25 Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод амьдардаг ээжүүд, тэр дундаа бага насны
|
Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод амьдардаг ээжүүд, тэр дундаа бага насны »»
|
|
"The MongolZ" багийнхан оны шилдэгт нэр дэвшлээ 19:22 Саяхан болсон "Perfect word Shang hai Major-2024” тэмцээний шөвгийн наймд Ази тивээс хамгийн анх удаа шалгарсан
|
Саяхан болсон "Perfect word Shang hai Major-2024” тэмцээний шөвгийн наймд Ази тивээс хамгийн анх удаа шалгарсан »»
|
|
БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Жун Жи Хун YouTube сувгаа хаахаа зарлав 19:21 БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Чон Жи Хун YouTube сувгаа хаах болсноо зарлалаа. Тэрбээр “Бид илүү сайн контент
|
БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Чон Жи Хун YouTube сувгаа хаах болсноо зарлалаа. Тэрбээр “Бид илүү сайн контент »»
|
|
НАСА-гийн аппарат Наранд хамгийн бага зайд ойртлоо 17:00 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах »»
|
|
Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах "Iron Man" робот бүтээлээ 14:18 Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах хөнгөн жинтэй, өмсдөг робот бүтээжээ. Уг робот хүн рүү
|
Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах хөнгөн жинтэй, өмсдөг робот бүтээжээ. Уг робот хүн рүү »»
|
|
207-р байрыг гар аргаар нураах шийдвэр гарсан 14:04 Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарлаад байна.
|
Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарлаад байна. »»
|
|
АНУ-д албан ёсоор зөвхөн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө 13:35 АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг »»
|
|
МҮЦАЭХ: Улс төрийн зорилгоор гэнэтийн шийдвэрүүд гаргах нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийг эрсдэлд оруулж байна 13:06 Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Монгол нэгдэл",
|
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Монгол нэгдэл", »»
|
|
ЗӨВЛӨГӨӨ: Осголт, хөлдөлтийн үед үзүүлэх анхан шатны тусламж 13:02 Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байхыг мэдээлсэн.
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байхыг мэдээлсэн. »»
|
|
NBA-гийн зургаан удаагийн MVP Карим Абдул-Жаббарын 35 жилийн рекордыг Леброн Жэймс эвджээ 12:48 Леброн Жэймс пүрэв гарагт лигтээ хамгийн олон минут тоглосон NBA-гийн зургаан удаагийн MVP Карим Абдул-Жаббарыг
|
Леброн Жэймс пүрэв гарагт лигтээ хамгийн олон минут тоглосон NBA-гийн зургаан удаагийн MVP Карим Абдул-Жаббарыг »»
|
|
Нам даралтын зуух дэлбэрч нэг иргэн түлэгджээ 12:22 Орхон аймгийн Баян-Өндөр суманд айлын нам даралтын зуух дэлбэрсний улмаас нэг иргэн толгой гар нь түлэгджээ.
|
Орхон аймгийн Баян-Өндөр суманд айлын нам даралтын зуух дэлбэрсний улмаас нэг иргэн толгой гар нь түлэгджээ. »»
|
|
Арктикаас ирж буй аюулын дохио 11:21 Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Арктик эрс өөрчлөлтийг туулж байна. Уг өөрчлөлтүүд нь зөвхөн Арктикаар
|
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Арктик эрс өөрчлөлтийг туулж байна. Уг өөрчлөлтүүд нь зөвхөн Арктикаар »»
|
|
Ирэх долоо хоногт эхлэх 10-12-р ангийн ЦАХИМ хичээлийн хуваарь 11:20 Ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд цахимаар хичээллэнэ.
|
Ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд цахимаар хичээллэнэ. »»
|
|
Д.Отгонжаргал: Иргэд 1000 төгрөгөөр хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчдог болно 10:59 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих болсон талаар Нийтийн тээврийн бодлогын
|
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих болсон талаар Нийтийн тээврийн бодлогын »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй 21:56 Нийслэлийн эрүүл мэндийн газраас Хятад улсад үйлдвэрлэсэн “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэж анхааруулжээ.
|
Нийслэлийн эрүүл мэндийн газраас Хятад улсад үйлдвэрлэсэн “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэж анхааруулжээ. »»
|
|
Францын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ 12:41 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа »»
|
|
Эрдэмтэд Санчир гаргийн цагаригийн нууцыг тайллаа 09:53 Токиогийн Шинжлэх ухааны хүрээлэн болон Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн эрдэмтэд Санчир гаргийн
|
Токиогийн Шинжлэх ухааны хүрээлэн болон Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн эрдэмтэд Санчир гаргийн »»
|
|
Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит байдгийг тогтоожээ 09:21 ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 / hightech/. Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 / hightech/. Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит »»
|
|
МУГТ Э.Цэндбаатар ирэх 1-р сард Монголдоо ирж тулалдана 14:31 Өнгөрсөн 10-р сард МУГТ Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкын
|
Өнгөрсөн 10-р сард МУГТ Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкын »»
|
|
Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг удирдаж эхлэв 14:28 Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй
|
Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй »»
|
|
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслөө эргүүлэн татахаар болжээ 14:18 УИХ-н гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нартай хамтарч боловсруулсан
|
УИХ-н гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нартай хамтарч боловсруулсан »»
|
|
Томуугийн өвчлөл нэмэгдэж, эмч нарын өрөөг суллаж хүүхэд авч эхэллээ 13:47 ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор эмнэлэг хооронд хүүхэд хүлээн авах зохион байгуулалтыг
|
ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор эмнэлэг хооронд хүүхэд хүлээн авах зохион байгуулалтыг »»
|
|
П.Сайнзориг: Гадаад ажилчдыг квотгүй оруулж ирэх нь үндэсний аюулгүй байдалд харшлахгүй 13:40 П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд өчигдөр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй
|
П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд өчигдөр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй »»
|
|
Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна 13:30 Нийслэлийн хэмжээнд приүс машины нүүрсэн яндан хулгайд алдсан дуудлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн талаар цагдаагийн
|
Нийслэлийн хэмжээнд приүс машины нүүрсэн яндан хулгайд алдсан дуудлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн талаар цагдаагийн »»
|
|
Согтуу жолооч гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээжээ 12:58 Согтуу жолооч явган хүний гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол өчигдөр гарчээ.
|
Согтуу жолооч явган хүний гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол өчигдөр гарчээ. »»
|
|
Японы судлаачид Саран дээр амьдрах нөхцөл бүрдүүлэхээр судалж байна 12:57 ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /Kyodo/. Саран дээр хиймэл таталцлын хүчийг бий болгосноор амьдрах
|
ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /Kyodo/. Саран дээр хиймэл таталцлын хүчийг бий болгосноор амьдрах »»
|
|
СУДАЛГАА: Дэлхий даяар 127 хүн тутмын 1-д аутизм нөлөөлдөг 11:41 Аутизмын тархалт бүс нутгуудад ялгаатай бөгөөд Япон улсад хамгийн өндөр хувьтай бүртгэгдсэн байна.
|
Аутизмын тархалт бүс нутгуудад ялгаатай бөгөөд Япон улсад хамгийн өндөр хувьтай бүртгэгдсэн байна. »»
|
|
2024 оны шинжлэх ухааны онцлох нээлтүүд 11:31 2024 оны шинжлэх ухааны онцлох нээлтүүдээс хүргэж байна. Анагаах ухааны цоо шинэ дэвшил, сансар огторгуйн хайгуул,
|
2024 оны шинжлэх ухааны онцлох нээлтүүдээс хүргэж байна. Анагаах ухааны цоо шинэ дэвшил, сансар огторгуйн хайгуул, »»
|
|
Д.Трампын томилгоо үргэлжилж байна 11:30 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан »»
|
|
Монгол эрдэмтэд аргал ашиглаж, утаагүй түлш бүтээлээ 10:10 ХААИС-ийн багш, эрдэмтэд аргалаас гаргаж авсан бионүүрсээр утаагүй түлш бүтээж, утаагүй шаталт болон дулаан
|
ХААИС-ийн багш, эрдэмтэд аргалаас гаргаж авсан бионүүрсээр утаагүй түлш бүтээж, утаагүй шаталт болон дулаан »»
|
|
CU-н худалдагч охиныг дээрэмдсэн 18 настай сэжигтэн нь өмнө гэмт хэрэгт холбогдож байжээ 10:06 Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан
|
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан »»
|
|
"Сu"-гийн худалдагчид хутга тулгаж, дээрэмджээ 10:03 "CU" сүлжээ дэлгүүрийн нэг салбараар үйлчлүүлж байсан этгээд худалдагчид хутга тулган сүрдүүлж, кассан дахь бүх
|
"CU" сүлжээ дэлгүүрийн нэг салбараар үйлчлүүлж байсан этгээд худалдагчид хутга тулган сүрдүүлж, кассан дахь бүх »»
|
|
ТЦА: Торгуулийн хэмжээ нь 450 мянган төгрөгөөс хэтэрвэл 30 хоног нийтэд тустай ажил хийлгэнэ 10:00 Улсын хэмжээнд 2024 оны 11 сарын байдлаар 1 сая 700 мянган жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Зөрчлийн тухай
|
Улсын хэмжээнд 2024 оны 11 сарын байдлаар 1 сая 700 мянган жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Зөрчлийн тухай »»
|
|
Дугаараа нуудаг машиныг шалгаж эхэлжээ 09:58 Камертай газар ирмэгцээ улсын дугаараа автомат хөшиг буулган нуудаг автомашины бичлэг өчигдөр нийгмийн сүлжээнд дэлгэгдсэн.
|
Камертай газар ирмэгцээ улсын дугаараа автомат хөшиг буулган нуудаг автомашины бичлэг өчигдөр нийгмийн сүлжээнд дэлгэгдсэн. »»
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
|
Пап Франциск Украины дайныг дуусгахыг уриалав 11:22 РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн
|
РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн »»
|
|
Казахстанд болсон онгоцны ослоос 29 хүн амьд гарчээ 10:40 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд »»
|
|
Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 10:00 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень »»
|
|
АНУ-д албан ёсоор зөвхөн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө 13:35 АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг »»
|
|
Ганц үг хэлснээрээ АНУ төдийгүй бусад улсын санхүүгийн зах зээлд нөлөөлөх чадвартай Жером Пауэллийн нөлөө 11:22 АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) өнөөдөр Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) лхагва гарагт /2024.12.18/
|
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) өнөөдөр Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) лхагва гарагт /2024.12.18/ »»
|
|
Францын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ 12:41 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа »»
|
|
Д.Трампын томилгоо үргэлжилж байна 11:30 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
|
|