2020-12-13Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 4 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна.
Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ
А.Хүчит шонхор зах
Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7300-7500 төгрөг, хонины цул мах 8000 төгрөг, үхрийн ястай мах 8500-11500 төгрөг, үхрийн цул мах 10000-11500 төгрөг, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна.
Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 7300 төгрөг болж 200 төгрөгөөр, үхрийн цул махны дээд үнэ 11500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан бол үхрийн ястай махны дээд үнэ 11500 төгрөг болж 1000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 6000-6500 төгрөг болж 100-400 төгрөгөөр, үхрийн махны дээд үнэ 7800 төгрөг болж 700 төгрөгөөр буурсан бол адууны мах 6300-6500 төгрөг болж 700-900 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 34 тонноор өсч 105.9 тонн нийлүүлэгдсэн байна.
Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт
2020.12.13-ны өдрийн 7:30 цагийн байдлаар
№
|
Бүтээгдэхүүний нэр
|
13-ны өдрийн 07:30 цагийн байдлаар
|
Жижиглэнгийн үнэ
|
Бөөний үнэ
|
Нийлүүлэлт
|
105.9 тн
|
1
|
Хонины мах
|
ястай
|
7300-7500
|
6000-6500
|
цул
|
8000
|
Үхрийн мах
|
ястай
|
8500-11500
|
7500-7800
|
цул
|
10000-11500
|
Адууны мах, ястай
|
8500
|
6300-6500
|
Ямааны мах, ястай
|
-
|
5500
|
Бусад зах, дэлгүүр, эмийн сангийн мэдээлэл
1. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2, Бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, Юмт бөмбөгөр, Содон бөмбөгөр зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
Нарантуул-2 захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7300-7500, хонины цул мах 8200-8500, үхрийн ястай мах 9500-11000, үхрийн цул мах 11000-12000, адууны мах 8500, Алтан тариан дээдийн дээд гурил 2000, дээд гурил 1500, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 2200-2500, элсэн чихэр 2500, Монгол төмс 1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 2600, Хятад сонгино 1500, өндөг 350-400 төгрөгийн үнэтэй байна.
Бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, Юмт бөмбөгөр, Содон бөмбөгөр захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 8000-8500, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12000-12500, адууны мах 8500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1400-1500, 1-р зэргийн гурил 1200-1250, 2-р зэргийн гурил 900, цагаан будаа 2400-4000, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 2500-3000, Хятад сонгино 1500-2000, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна.
Хүчит шонхор захад Монгол сонгино 2500 төгрөг болж өмнөх өдрөөс 500 төгрөгөөр, Хятад сонгино 1200 төгрөг болж 300 төгрөгөөр тус тус буурсан байна.
Юмт бөмбөгөр худалдааны төвд Хятад сонгино 1500 төгрөг болж өмнөх өдрөөс 300 төгрөгөөр буурсан байна.
Алтжин бөмбөгөр худалдааны төвд Монгол сонгино 3500 төгрөгөөр худалдаалагдаж байсныг улсын байцаагч үнэ буулгах шаардлага өгч 3000 төгрөг болгож бууруулж, зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
2. Баянгол дүүрэгт байрлах Барс-1, Орхон, Гэгээ, Барс-2, Хархорин, Дүүхээ зэрэг зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.
Тус захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 6700-8500, хонины цул мах 8500-8800, үхрийн ястай мах 8700-11000, үхрийн цул мах 9100-12500, адууны мах 6800-9000, ямааны мах 5400-7500, Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2060, дээд гурил 1350-1600, 1-р зэргийн гурил 1150-1200, 2-р зэргийн гурил 850-1000, цагаан будаа 2000-4000, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 650-1000, Монгол лууван 780-1500, Монгол сонгино 2500-3500, Хятад сонгино 1500-2000, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.
Барс-1 захад хүнсний ногооны бөөний болон жижиглэнгийн үнэ өмнөх өдөртэй харьцуулахад тогтвортой байна.
Орхон захад үхрийн цул махны дээд үнэ 12000 төгрөг болж өмнөх өдрөөс 500 төгрөгөөр буурсан байна.
Гэгээ захад өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны дээд үнэ 7000 болж 500 төгрөгөөр, үхрийн ястай махны дээд үнэ 10000 болж 500 төгрөгөөр, үхрийн цул махны дээд үнэ 12500 болж 500 төгрөгөөр, Монгол сонгино 3000 төгрөг болж 300 төгрөгөөр тус тус буурсан байна.
3. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Наран, Цахир үзүүр, Сүмбэр аялгуу, Хүнгүй ундрах, Ундрах, Бум, Сэлэнгэ, Шөнийн зах зэрэг зах, хүнсний дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
Сэлэнгэ болон Шөнийн захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 8800, үхрийн ястай мах 9000-9500, үхрийн цул мах 10500-12000, адууны мах 8500-9000, Алтан тариан дээд гурил 1450-1500, 1-р зэргийн гурил 1200, 2-р зэргийн гурил 950, цагаан будаа 2500-4000, элсэн чихэр 2200-3500, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 2800-2900, Хятад сонгино 1500-1800, өндөг 390-400 төгрөгийн үнэтэй байна.
4. Баянзүрх дүүрэгт байрлах Баянзүрх-1, Хан талст, Жанжин, Гэр бүл супермаркет зэрэг зах, дэлгүүрүүд, Цэнзээ эмийн сан тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
Баянзүрх-1, Хан талст, Жанжин захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8500, хонины цул мах 8000-9000, үхрийн ястай мах 9500-10500, үхрийн цул мах 11000-12000, Алтан тариан дээдийн дээд гурил 2200-2300, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 1000, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1100-2000, Монгол сонгино 3000-3500, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.Баянзүрх-1 захад 12 дугаар сарын 03-ны өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай мах, хонины цул мах, үхрийн ястай мах тус тус 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Цэнзээ эмийн санд нэг удаагийн амны хаалт 350, гар ариутгагч 1500, спирт 19000 төгрөгийн үнэтэй, даавуун амны хаалт дууссан байдалтай байна.
5. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 5, чатботод 5, и-баримт апликэйшнээр 2, дуут шуудангаар 2 иргэн тус тус хандсан байна.