 |
|
 |
|
Орон нутгийн сонгууль зохион байгуулах ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ |
|
|
 |
|
 |
Орон нутгийн сонгууль зохион байгуулах ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ
2020-09-29Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг танилцуулж байна. 
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны
2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн
47 дугаар тогтоолын хавсралт
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ
|
№
|
Хийгдэх ажил
|
Хуулийн заалт
|
Хуанлийн хугацаа
|
|
Нэг.СОНГУУЛИЙН ТОЙРОГ, ХЭСЭГ
|
|
1
|
Сонгууль товлон зарлах, санал авах өдөр тогтоох
|
Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.
(Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг)
|
2020.5.01-нээс өмнө
|
|
2
|
Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо
тогтоох
|
Тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.
(Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг)
|
2020.5.01-нээс өмнө
|
|
3
|
Сонгуулийн хэсэг байгуулах
|
Сонгогчийн санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.
(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг)
|
2020.6.01-нээс өмнө
|
|
4
|
Сонгуулийн хэсгийн талаарх мэдээллийг хүргүүлэх
|
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг байгуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлнэ.
(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэг)
|
Байгуулсан өдрөөс хойш
5 хоногийн дотор
|
|
Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс энэ хуулийн 13.6-д заасан мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн тав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэг)
|
Нэгтгэж 5 хоногийн дотор
|
|
Хоёр.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА
|
|
5
|
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах
|
Аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг)
|
2020.8.06-наас өмнө
|
|
6
|
Сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах
|
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг)
|
2020.8.16-наас өмнө
|
|
7
|
Хэсгийн хороог байгуулах
|
Сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг)
|
2020.8.31-нээс өмнө
|
|
Гурав.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ
|
|
8
|
Иргэний шилжилт, хөдөлгөөнийг зогсоох
|
Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.
(Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг)
|
2020.8.16-наас эхлэн зогсоож, 2020.10.16-наас сэргээнэ
|
|
9
|
Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах
|
Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхэлж орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна.
(Хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг)
|
2020.7.17-ноос эхлэн
|
|
10
|
Эрх бүхий байгууллагууд сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлэх
|
Доор дурдсан байгууллага дараах иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон бусад шаардлагатай мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ:
-эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын дээд шүүх;
-хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;
-60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг хил хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
-тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг хил хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
-тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;
-тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг цагдаагийн төв байгууллага;
-тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага.
(Хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэг)
|
2020.8.16-наас өмнө
|
|
11
|
Сонгогчдын нэрийн
жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэх
|
Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.4-т заасны
дагуу цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ:
- сонгогчоос энэ хуулийн 20.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;
- энэ хуулийн 24.3-т заасан хугацаанаас өмнө хийгдсэн сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт;
- сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хүйс, регистрийн дугаар зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;
- нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;
-энэ хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт.
(Хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэг)
|
2020.9.20-ноос өмнө
|
|
12
|
Сонгогч нэрийн жагсаалтын мэдээлэлтэй танилцах
|
Хэсгийн хороо нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, байргүй бол сум, хорооны Засаг даргын Тамгын газрын байранд сонгогчийн өөрт нь холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах бололцоо олгоно.
(Хуулийн 20 дугаар зүйлийн 20.10 дахь хэсэг)
|
Хүлээн авсан өдрөөс эхлэн
|
|
13
|
Сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгах, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах
|
Сонгогч сонгогчийн нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.
(Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг)
|
2020.10.01-нээс өмнө
|
|
Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.
(Хуулийн 20 дугаар зүйлийн 20.11 дэх хэсэг)
|
|
14
|
Сонгогчийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах
|
Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.
(Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг)
|
2020.10.12-ноос өмнө
|
|
Дөрөв.НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛ
|
|
15
|
Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх
|
Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.
(Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг)
|
2020.8.16-наас өмнө
|
|
16
|
Нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах
|
Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.
(Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг)
|
Хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор
|
|
17
|
Нэр дэвшүүлэх ажиллагаа
|
Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.
(Хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг)
|
2020.8.31-нээс
2020.9.06-ныг дуустал
|
|
Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.
(Хуулийн 28 дүгээр зүйлийн 28.2 дахь хэсэг)
|
|
18
|
Нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлэх
|
Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан ... баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.
(Хуулийн 31 дугаар зүйлийн 31.2 дахь хэсгээс)
|
2020.9.09-ний дотор
|
|
Бие даан нэр дэвшигч нь хуульд заасан бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан ... баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.
(Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгээс)
|
|
19
|
Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх
|
Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.
(Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9 дэх хэсэг)
|
Хүлээн авснаас хойш
7 хоногийн дотор
|
|
20
|
Нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх
|
Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10 дахь хэсэг)
|
2020.9.30-ны өдөр
|
|
Тав.СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА
|
|
21
|
Мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх
|
Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 07 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.
(Хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг)
|
2020.6.25-наас өмнө
2020.7.25-наас өмнө
|
|
22
|
Хандивын тайландаа
дүгнэлт
гаргуулахаар хүргүүлэх
|
Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө энэ хуулийн 25.3.6, 25.4.6-д заасан хандивын
тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.
(Хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг)
|
2020.6.25-наас өмнө
|
|
23
|
Мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлэх
|
Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ.
(Хуулийн 37 дугаар зүйлийн 37.9 дэх хэсэг)
|
Дүгнэлт гарснаас хойш
5 хоногийн дотор
|
|
24
|
Нам, эвслийн мөрийн хөтөлбөрийн талаарх дүгнэлтийг хүргүүлэх
|
Төрийн аудитын байгууллага нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.
(Хуулийн 37 дугаар зүйлийн 37.10 дахь хэсэг)
|
2020.8.16-наас өмнө
|
|
25
|
Ухуулах хуудас байрлуулах байршлыг тогтоож, нийтэд мэдээлэх
|
Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг)
|
2020.8.16-наас өмнө
|
|
26
|
Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хүргүүлэх
|
Төрийн аудитын байгууллага бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.
(Хуулийн 37 дугаар зүйлийн 37.11 дэх хэсэг)
|
2020.9.10-наас өмнө
|
|
27
|
Радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэх
|
Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг ... баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлж, бүртгүүлнэ.
(Хуулийн 45 дугаар зүйлийн 45.9 дэх хэсгээс)
|
2020.9.15-наас өмнө
|
|
28
|
Сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах
|
Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, сонгуулийн сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална.
(Хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэг)
|
2020.9.23-наас өмнө
|
|
29
|
Сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлангийн талаарх дүгнэлтийг цахим хуудаст нээлттэй байршуулах
|
Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага нь энэ хуульд заасан нам, эвслийн хандивын тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт нээлттэйгээр байршуулна.
(Хуулийн 37 дугаар зүйлийн 37.12 дахь хэсэг)
|
2020.9.23-наас эхлэн
|
|
30
|
Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох
|
Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн00:00 цагаас өмнө зогсооно.
(Хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг)
|
2020.9.30-наас эхлэн
2020.10.14- ний 00:00 цагаас өмнө зогсооно
|
|
31
|
Сонгуулийн
сурталчилгаа явуулах цахим хуудсыг бүртгүүлэх
|
Нэр дэвшигч энэ хуулийн 46.1.1, 46.1.2-т заасан
цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.
(Хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг)
|
2020.10.03-ны
дотор
|
|
32
|
Сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх
|
Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэг)
|
2020.10.24-ний дотор
|
|
Зургаа.САНАЛ АВАХ, ДҮН ГАРГАХ
|
|
33
|
Санал авах өдөр, цаг, байрыг нийтэд мэдээлэх
|
Хэсгийн хороо нь санал авах байрны дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны зураглалыг санал авах өдрийг хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэг)
|
2020.10.01-нээс эхлэн санал авах өдрийг дуустал
|
|
34
|
Санал авахад шаардлагатай зүйлсийг бэлэн болгох
|
Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу санал авахад шаардлагатай дараах зүйлийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэгтэй.
(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэг)
|
2020.10.08-наас өмнө
|
|
35
|
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ байгууллагын удирдлагад болон хэсгийн хороонд хүргүүлэх
|
Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч өөрийн эрүүл мэндийн талаарх харьяа өрхийн эмчийн магадалгаа, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.
(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг)
|
2020.10.12-ноос өмнө
|
|
Энэ хуулийн 62.1.1, 62.1.2, 62.1.3, 62.1.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд байгууллагын удирдлага уг хүсэлтийг байгууллагын тодорхойлолтын хамт санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.
(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэг)
|
2020.10.08-наас өмнө
|
|
Сум, дүүргийн сонгуулийн хороо энэ хуулийн 62.4-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө тухайн сонгогчийн харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ.
(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэг)
|
2020.10.10-наас өмнө
|
|
36
|
Ажиглагчаар бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлэх
|
Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.
(Хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэг)
|
2020.10.10-ноос өмнө
|
|
37
|
Саналын хуудсыг санал авах байранд хүргүүлэх
|
Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
(Хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг)
|
2020.10.12-ноос өмнө
|
|
38
|
Ажиглагчийн үнэмлэх олгох
|
Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно.
(Хуулийн 66 дугаар зүйлийн 66.9 дэх хэсэг)
|
2020.10.13-наас өмнө
|
|
39
|
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах
|
Өөрийн байнга оршин суугаа сум болон нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа ... сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна.
(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгээс)
|
2020.10.14-ний
09:00-20:00 цаг
|
|
40
|
Санал авах өдөр, цаг
|
Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.
|
2020.10.15-ны өдрийн
|
|
|
|
(Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг)
Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00-20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.
(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг)
|
07:00-20:00 цаг
|
|
41
|
Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг өргөн мэдүүлэх
|
Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.
(Хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэг)
|
2020.10.22-ны дотор
|
|
Долоо.СОНГУУЛИЙН ЗАРДАЛ, ТАЙЛАН
|
|
42
|
Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ тогтоох
|
Энэ хуульд нийцүүлэн төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх сонгуулийн тойрогт нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ. (Хуулийн 49 дугаар зүйлийн 49.1 дэх хэсэг)
|
2020.7.01-нээс өмнө
|
|
43
|
Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлэх
|
Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.
(Хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэг)
|
2020.9.25-наас өмнө
|
|
44
|
Сонгуулийн зардлын тайланг хүргүүлэх
|
Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.
(Хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэг)
|
Нам, эвсэл
2020.11.29-ний дотор
Нэр дэвшигч
2020.11.14-ний дотор
|
|
45
|
Гүйлгээний хуулга гаргаж, аудитын байгууллагад хүргүүлэх
|
Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.
(Хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг)
|
2020.11.14-ний дотор
|
|
46
|
Сонгуулийн зардлын тайланг хянах, нийтэд мэдээлэх
|
Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг)
|
Нам, эвсэл
2021.01.28-ны дотор
Нэр дэвшигч
2021.01.13-ны дотор
|
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО |
| Орон нутгийн сонгууль зохион байгуулах ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Алга болсон иргэнийг осгосон байдалтай олж эмнэлэгт хүргэжээ 12:49 Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б энэ сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд гарч яваад сураггүй болжээ.
|
Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б энэ сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд гарч яваад сураггүй болжээ. »»
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
Улсын арслан Б.Орxонбаярыг "Оны онцлоx xүн"-ээр тодруулжээ 10:53 Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ
|
Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ »»
|
|
Ж.Чинбүрэн: Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахараа тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа 10:29 Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол
|
Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол »»
|
|
Ч.Хишигдалай: Гуравдагч улсаас буюу Казахстанаас шатахуун худалдаж авах талаар ярилцсан 10:26 Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
|
Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. »»
|
|
УИХ-ын гишүүн С.Амарсайхан төрийн өмчит компаниудыг яаран хувьчлах гэж байгааг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлжээ 10:20 С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед
|
С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед »»
|
|
Элчин сайд П.Сэргэлэн Кувэйт улсын батлан хамгаалахын сайд Шейх Абдулла Али Абдулла Аль-Салем Аль-Сабахтай уулзав 10:05 Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
|
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр »»
|
|
Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 09:31 Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль,
|
Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль, »»
|
|
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна 17:28 Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
|
Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна. »»
|
|
Хамгаалалтын захиргаадад үүссэн бичиг баримтын зөрчлийг 21 хоногт арилгуулж, иргэд, ААН-ийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ 17:04 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна. »»
|
|
Ирэх оны хоёрдугаар сард нөөцийн мах худалдаалж эхэлнэ 16:35 Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж,
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, »»
|
|
Төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх Зөвлөмж хүргүүлэв 16:32 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв.
|
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв. »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 15:16 Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн
|
Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн »»
|
|
Соронзон шуургатай өдрүүдийн тоо эрс нэмэгджээ 12:39 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо »»
|
|
Татварын өртэй татвар төлөгчийн дансыг хаахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг нь бүрдүүлнэ 12:28 Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. »»
|
|
“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт ял шийтгэлээ 12:05 “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх,
|
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх, »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ 11:16 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ 11:04 БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны
|
БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны »»
|
|
Ар Монгол, Өвөр Монголын байгалийн нөөц баялаг 11:02 Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян.
|
Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян. »»
|
|
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 10:59 Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд
|
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд »»
|
|
Оюу толгойн Хянан шалгах түр хороо өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийлээ 10:57 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, урьдчилан сэргийлэгч иргэн бүрт баярлалаа 10:40 Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон
|
Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон »»
|
|
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэлээ 10:32 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх »»
|
|
НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар нийслэлийн ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 17:23 НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.
|
НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. »»
|
|
Үндэсний их баяр наадмын цолны болзол хангасан уяачдын нэрсийг уламжиллаа 17:20 Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Р.Эмүжин: Серик, Базылхан лугаа монгол хэлээ сайтар сурагтун 16:41 Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид
|
Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид »»
|
|
УБТЗ ажилтнууддаа 2 сарын үндсэн цалинтай нь тэнцэх урамшуулал олгоно 15:14 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх
|
2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх »»
|
|
207 дугаар байрыг барихаар ирэх оны нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөгийг баталжээ 15:09 2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг
|
2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 14:40 Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн
|
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн »»
|
|
“Баяр-Эрсдэл” зэрэг оршиж байдаг 13:50 Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо
|
Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?! 11:52 Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна.
|
Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна. »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар татварын асуудлыг хэлэлцэж байна 11:49 Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна.
|
Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. »»
|
|
24-нөөс 26-ныг хүртэл ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна 11:40 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: »»
|
|
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилгын ажил ирэх онд эхэлнэ 11:17 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж,
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, »»
|
|
Энхийг сахиулах чадавхыг дээшлүүлэх хамтын ажиллагаа үргэлжилж байна 11:03 Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд
|
Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд »»
|
|
Улсад үдийн хоолны бодлого байтугай хоол зүйчгүй сургууль ч олон байна 10:54 Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас
|
Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас »»
|
|
Дэвшилтэт технологийг гамшгийн үеийн хариу арга хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүллээ 10:52 БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх”
|
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх” »»
|
|
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна 10:51 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
|
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. »»
|
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно 17:46 “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион »»
|
|
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглана 17:24 Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон
|
Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон »»
|
|
Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна 17:23 Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
|
Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. »»
|
|
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа 17:17 УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны
|
УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахгүй 17:07 Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар
|
Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар »»
|
|
Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлжээ 16:16 Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр
|
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр »»
|
|
Гал морин жилийн онцгойлох жилтнүүдийн засал - Жил орох 15:46 2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас
|
2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас »»
|
|
Л.Энх-Амгалан: Тимосек компаниас 100 гаруй удаа туршлага судалсан ч үр дүнгүй 15:40 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав.
|
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав. »»
|
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
АНУ Нигери дэх "Исламын улс" бүлэглэлд цохилт өгчээ 10:57 Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS)
|
Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS) »»
|
|
В.Зеленский: 20 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-тай хамтран боловсруулсан 14:58 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
Хятад Улс цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй байх бодлогыг баримтална гэв 17:36 12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
|
12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Медведев Европын Холбооны зөөлөн өнгө аястай мэдэгдлүүдийн шалтгааныг сонирхож байна гэв 17:02 ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус
|
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|