 |
|
 |
|
“Ковид-19”-ийн нөлөөгөөр 10 гаруй мянган хүн ажилгүй болсон уу |
|
|
 |
|
 |
“Ковид-19”-ийн нөлөөгөөр 10 гаруй мянган хүн ажилгүй болсон уу
2020-09-24Б.БЯМБАСҮРЭН
Азийн хөгжлийн банкнаас танилцуулсан эдийн засгийн ээлжит төлөвт энэ онд манай ДНБ 2.8 хувиар агшина гэсэн тооцоо  гарчээ. Цар тахлын улмаас эхний хагас жилд гүнзгий хямрал болж, эдийн засагт огцом агшилт явагдсан. Нийлүүлэлт талаас хөдөө аж ахуйн салбараас бусад бүх салбар агшсан ба үүний шалтгаан нь Монгол Улс хоёрдугаар сарын 15-нд хилээ хааж, эрдсийн экспортоо зогсоосонтой холбоотой аж. Уул уурхайг дагаад тээвэр, агуулахын аж ахуйн, үйлчилгээ, худалдааны салбар тэр чигтээ зогсонги байдалд шилжсэн байна. Харин эрэлт талыг зөвхөнЗасгийн газрын үйл хөдлөл удирдаж байв.
Тодруулбал, төсвийн хөрөнгө оруулалт, халамжийн бодлогоор дамжуулан тараасан мөнгийг даган хэрэглээ өсөж байсан бол төсвийн дэмжлэггүй салбарууд унасныг тайлангаас харж болно. Тайлангийн тайлалыг харъя. “Ковид-19” цар тахлаас сэргийлэх арга хэмжээ, мөн айдсын сэтгэл зүйн шокоор хөтлөгдсөн шийдвэрүүд нь экспортод шок үүсгэхийн зэрэгцээ гадаад эрэлт унаж, худалдаа, экспорт 50 хувиар буюу огцом агшсан билээ. Харин хоёрдугаар хагас жилд уналт арай саарч байгааг шинэчилсэн төсөөлөл харуулж байна. Эдийн засгийн агшилт уул уурхайгаас гадна хөнгөн аж үйлдвэр, нэхмэл, ноос ноолуур, арьс шир гээд боловсруулах үйлдвэрлэлд ч ява гджээ. Хамгийн гол нь8 агшилт үзүүлсэн салбаруудад хэчнээн хүн ажилгүй болж байгаа нь тодорхойгүй, эрх баригчид энэ талаар огт ярихгүй байгаа нь харамсалтай. Үндэсний статистикийн хорооны дүн мэдээллээр боловсруулах үйлдвэрлэл 16 хувиар агшсан гэх.
Энэ агшилт хэчнээн хүнийг ажилгүй болгож, амьжиргааг нь доройтуулж байгааг хэн ч мэдэхгүй сууна. Бас хөл хорионы улмаас тээврийн салбарт зорчих хөдөлгөөний урсгал хаагдсан. Тэгвэл энэ нь хэчнээн хүний хөдөлмөр эрхлэлтийг зогсоосон бэ гэдэг мөн л асуулт дагуулж буй. Энэ салбарын хөдөлмөр эрхлэлт буурсан гэдэгт эргэлзэх зүйл алга. Маш олон хүнийг ажлын байраар хангадаг ч цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн зочид буудал, нийтийн хоол, ресторан, үзвэр үйлчилгээний салбарын нийт ажиллагсдын тоо яг хэдээр буурсан бэ гэдгийг одоогоор хэн ч бүрэн гүйцэт судлаагүй байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харахад, хөдөлмөр эрхлэлт 108 мянгаар буурсан дүн харагдаж байна. Үүний цаана улирлын нөлөөтэй нэмэгдэж, хасагддаг ажиллагсад орсон. Нийгмийн даатгалын ерөнхий газар яагаад одоо болтол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоон задаргааг нийтлэхгүй байна вэ.
Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хариуцдаг mсалбар яамны шууд харъяанд байдаг тус газар эдийн засаг, хүмүүсийн амьжиргаа хамгийн эмзэг байгаа энэ цаг үед мэдээллээ ил тод байлгаж, өөрчлөлтийг тогтмол мэдээлж, шийдвэр гаргагчдыг бодит мэдээллээр хангаж байх үүрэгтэй шүү дээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр 10 гаруй мянган хүн албан ёсоор ажилгүйчүүдийн эгнээнд орсон гэгдэж байна. Харин Үндэсний статистикийн хороо зөвхөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоонд үндэслэн ажилгүйдлийн түвшнийг 6.6 хувь хэмээн мэдээлж байгаа нь амьдралд нийцэхгүй, бүртгэл судалгаа нь дутуу дулимаг ажил хийдэг юм уу гэх хардлага төрүүлж байна. Гэтэл дэлхий дахинд цар тахалд хамгийн их нэрвэгдэж, шууд ядуусын эгнээнд шилжиж, нийгмийн эмзэг давхаргыг тэлэх маш өндөр эрсдэлтэй хэсэг нь албан бус секторын хөдөлмөр эрхлэгчид гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, тогтсон ажил эрхэлдэггүй боловч амьжиргаагаа залгуулах хөдөлмөр хаа нэг газар хийдэг, цаашлаад ажил хайж байгаагаа албан ёсоор бүртгүүлдэггүй хэсэгт судалгаа тооцоо, төрийн анхаарал туйлаас их үгүйлэгдэж буй.
СЭРГЭЛТ АЖИГЛАГДСАН Ч БАЯРЛАХ БОЛООГҮЙ
Цар тахлын нөлөөллийг бууруулах Засгийн газрын шийдвэрүүд нь үндсэндээ ажлын байрыг хамгаалж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглээгүй гэдгийг эдийн засагчид, бизнес эрхлэгчид шүүмжилж байсан. Гэсэн ч ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг батлахдаа Засгийн газрын худалдан авалтыг 2.3 их наяд төгрөгөөр баталсан нь тэртээ тэргүй арай хийн амьсгалж буй эдийн засгаа тэнхээ мэдэн багалзуурдсан хэрэг болов. Энэ тухай дор дэлгэрэнгүй өгүүлэх учир ингэсгээд орхив. 2020 оны төсвийг хэлэлцэн батлах үеэр төсөв, төлбөрийн тэнцлийн алдагдал давхацвал 2016 оных шиг хямралд хөтлөх учраас дэндүү задгай төсвөө чамбайруулахыг эдийн засагчид, олон нийт анхааруулж байсан. Гэвч энэ жил төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөг, төлбөрийн тэнцэл хагас жилийн байдлаар 700 орчим сая ам.долларын алдагдалтай гарч, дээрээс ньцар тахал бизнесийн үйл ажиллагааг царцааж, банк санхүүгийн салбар төрийн асар том дарамтан дор байгаа нь манай эдийн засаг залуураа далайн хар шуурганд алдаж буйгаас өөрцгүй боллоо. Төсвийн алдагдлыг Засгийн газрын байгаа оноогүй, үргүй зардал, попорсон шийдвэрүүд бий болгосон бол төлбөрийн тэнцлийн алдагдлыг урсгал дансны алдагдал үүсгэж байгаа.
Манай улсын урсгал дансны орлого аялал жуулчлал, экспорт, гадаадад байгаа монголчуудын мөнгөн гуйвуулгаас бүрддэг. Гэтэл цар тахлын улмаас одоо экспортоос бусад орлого тэр чигтээ тасалдсан. Экспорт ч сүүлийн саруудад сэргэж байгаа болохоос биш нийт дүнгээрээ өнгөрсөн жилийн мөн үеэс хамаагүй бага байгаа. Дээрээс нь Оюутолгойгоос өөр гадаадын шууд хөрөнгө оруулалт байхгүй тул урсгал дансны алдагдлыг нөхөх чадал үүнээс илүү гарахгүй. Хамгийн гол нь төсвийн бодлогооновчгүй явсан учраас эдийн засаг, хэрэглээг тэтгэх дотоодын бодит секторуудын өсөлт гэхээр зүйлалга. Үүний зэрэгцээ нийтлэлийн эхэнд дурдсанчлан ажлын байрыг хамгаалах бодлогогүй явж байгаа учраас цар тахлын нөлөө эдийн засгийн макро үзүүлэлт төдийгүй аж ахуйн нэгж, хувь хүний амьдралд ч том цохилт болж буй нь цаг хугацаа өнгөрөх тусам тодорхой боллоо.
Уг нь Засгийн газарт үр ашиггүй хөрөнгө оруулалтуудаа танаж, төсөвт алдагдал болгосон 4.8 их наяд төгрөгийг банк санхүүгийн салбараар дамжуулан бизнесээ дэмжиж, дундаж давхаргаа хамгаалах бодлогын сонголт байсан. Үүнийг хөл хорио тогтоосон үеэс л хувийн хэвшлийнхэн, эдийн засагчид бас олон улсын байгууллагууд ч анхааруулж сануулсан. Ухаанд нь ухна ишиг үхчихээгүй байсан бол Засгийн газар энэ сонголтыг хийж, цар тахлын нөлөөг саармагжуулах боломж байсан. Тэгсэн бол бид өнөөдөр эдийн засгаа хавьгүй өөдрөгөөр төсөөлөх байлаа. “Ковид-19”-өөс болж бүх улсын эдийн засаг хямарч байгаа. Тиймээс ч ажлын байраа хамгаалах, санхүүгийн салбарыг хуримтлагдсан эрсдэлд орохоос сэргийлэх , зээл тусламж, санхүүжилтийн эх үүвэр нэмэгдэж буй тул хямд үнэтэй санхүүжилт татахын тулд бодлогоо чиглүүлж байгаа.Ажлын байрыг хамгаалж ядуурлаас сэргийлэхгүй бол олон нийтийг хамарсан бослого үймээн гарах эрсдэлтэй. Гэтэл Засгийн газар халамжийн бодлого л хэрэгжүүлсээр байна.
Халамжийн бодлогыг удаан үргэлжлүүлэх тэнхээ төсөвт байхгүй. Тиймээс банкны салбараар дамжуулан компаниуддаа зээл олгож, иргэдээ ажил орлоготой байхад анхаарах бодлогоо яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тэгэхдээ цар тахлын нөлөөгөөр уналтад орсон эдийн засгийн бодит секторуудаа сэргээхэд анхаарахгүй бол эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулж чадахгүй. Цар тахлын эсрэг бодлогын арга хэмжээ хэдий чинээ байгаа оноогүй, шуурхай бус байгаагаас эдийн засгийн сэргэлт V, U, L хэлбэртэй байх нь шалтгаална. Манай улсын хувьд L хэлбэртэй байх нь туйлдсан хувийн хэвшил, бүсээ чангалуулсан банкны салбар, зөрүүд Засгийн газраас тодорхой харагдаж байна. Төсвийн тодотгол чанарын ялгаагүй, гадаад өрийн хэмжээ нэмэгдсэн, хувийн хэвшлээ дэмжих, ажлын байр хамгаалах бодлого одоог хүртэл байхгүй байгаа учраас Засгийн газрыг “зөрүүд” гэж тодотгосон хэрэг. Ард түмэн чинь оночтой шийдвэр, мэргэн бодлого, шударга бөгөөд сэтгэл сайд түшмэлүүдийг хүсээд байна шүү дээ. Гэтэл цар тахал нэрийтлээр эдийн засгаасаа том буюу 30.8 тэрбум төгрөгийн гадаад өр тавьчихаад өрийн зарцуулалтаа одоог хүртэл тайлагнахгүй байгаа нь шударга ёс, тэгш зарчимд нийцэхгүй байна. Энэ онд Засгийг газар 800 орчим сая ам.долларыг олон улсын хөгжлийн түнш байгууллагуудаас зээлэхээр төлөвлөсөн. Үүний бараг тэн хагасыг нь авчихсан байгаа. Тэгсэн алтаа 500 хүрэхгүй хүүхэдтэй сумын төвд 1500 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэг барих, алс хязгаар газарт хоёрын хооронд ганц хоёр км-ийн зам тавих гэх мэт үргүй зардлыг санхүүжүүлсээр байгааг удаан тэвчээд суух боломж алга.
ЗАСГИЙН ГАЗАР 800 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВНА
2020 онд Монгол Улсын Засгийн газар 800 сая долларыг олон улсын хөгжлийн түнш байгууллагуудаас зээлэхээр төлөвлөсөн. Үүнээс эхний хагас жилд 310 сая долларыг нь авсан байна. Тодруулбал, АХБ 30 сая долларыг, үүнээс 1.5 саяыг нь эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж хэлбэрээр, нийгмийн хамгааллын чиглэлд 26.4 сая доллар, төсвийн цоорхойг нөхөхөөр 100 сая гээд одоогийн байдлаар 160 орчим доллар өгсөн. Үүн дээр Дэлхийн банкнаас 100, ОУВС 99, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын сан 100, Японы Засгийн газраас 230 сая долларын зээл авсан ба заримаас нь авахаар төлөвлөж буй. Гадаад зээл нэмэгдэж байгаа учраас богино хугацаанд өр томрох нь дамжиггүй. Тиймээс 2021 2023 он хүртэл төсвийн дунд хүрээний хугацааны бодлого ямар байхаас энэ улсын ирээдүй шалтгаална.
Намрын чуулганаар өргөн барих төсвийн төсөл дээр ДНБ-ийг ирэх жил 7.2 хувьд хүрнэ гэсэн төсөөлөл тавьсан байгаа. Харин АХБ-ны танилцуулгад ДНБ-ийг 5.1-д хүрнэ гэж үзсэн. Гэхдээ анхаарал татсан зүйл байна. Энэ өсөлтийн цаана үнэхээр төсвийн орлого нэмэгдэж, зарлага талдаа эмх замбараатай болж, алдагдал буурах уу, нэгдүгээрт. Хоёрдугаарт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн бүх шалгуур үзүүлэлтийг нэг жилээр хойшлуулсан. Уг нь энэ жил тэнцвэржүүлсэн алдагдал 5.1 их наяд төгрөг байх ёстой. Гэтэл энэ зорилтыг цар тахлын шалтгаанаар ирэх жил болгоод таацыг нь 12.5 их наядаар баталсан. Тэгвэл ирэх жилийн хуульд заасан 5.1 их наяд төгрөгт барих зорилт биелэхгүй бол дахин төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсэх үү гэдгийг богино хугацаандаа бодох л асуудал. Төсөв тодотгохгүй хэмээн Сангийн сайд сонгуулийн өмнө болон дараа нь хэлж байсанч өнгөрсөн наймдугаар сард тодотгосон. 2020 оны зургадугаар сард Засгийн газар ОУВС- гаас 99 сая ам.долларын зээл авсан. Энэхүү зээлийг авахтай холбогдуулж хийсэн эдийн засгийн макро төсөөлөл, үнэлгээнд дурдсанаар, Засгийн газар бараа, ажил үйлчилгээнд 2020 онд 1.2 их наяд төгрөг зарцуулна гэж төсөөлжээ.
Гэтэл наймдугаар сарын тодотголоор 1.2 нь 2.3 их наяд төгрөг болсон байв. Өөрөөр хэлбэл, ОУВС-тай хэлэлцэж тохирсон бараа, ажил үйлчилгээ авах зардлаа даруй 1.1 их наяд төгрөгөөр нэмсэн байгаа юм. Асуудлын гол нь хямрал улам гүнзгийрч, алдагдал нэмэгдэж байхад Засгийн газар бараа, ажил үйлчилгээндээ тийм их хэмжээний мөнгө тодотгосон нь гайхмаар. Энэ өсөлт ердөө гуравхан сарын дотор болсон нь бас л эдийн засагчид, шинжээчдийн эрүүг мултлах шахаж байна. Тэрчлэн төсвийн хөрөнгө оруулалт ОУВС-аас зээл авч байх үед 2.4 их наяд төгрөг байсан бол тодотголоор 3.4 их наядаар баталчихав. Эндээс чухам ямар хөрөнгө оруулалтыг нэг их наядаар, ямар бараа ажил үйлчилгээг 1.2 их наядаар өсгөж байна вэ гэсэн асуулт ургаж байна.
http://www.npost.mn/a/170076 |
| “Ковид-19”-ийн нөлөөгөөр 10 гаруй мянган хүн ажилгүй болсон уу |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар нийслэлийн ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 17:23 НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.
|
НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. »»
|
|
Үндэсний их баяр наадмын цолны болзол хангасан уяачдын нэрсийг уламжиллаа 17:20 Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Р.Эмүжин: Серик, Базылхан лугаа монгол хэлээ сайтар сурагтун 16:41 Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид
|
Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид »»
|
|
УБТЗ ажилтнууддаа 2 сарын үндсэн цалинтай нь тэнцэх урамшуулал олгоно 15:14 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх
|
2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх »»
|
|
207 дугаар байрыг барихаар ирэх оны нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөгийг баталжээ 15:09 2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг
|
2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 14:40 Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн
|
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн »»
|
|
“Баяр-Эрсдэл” зэрэг оршиж байдаг 13:50 Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо
|
Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?! 11:52 Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна.
|
Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна. »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар татварын асуудлыг хэлэлцэж байна 11:49 Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна.
|
Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. »»
|
|
24-нөөс 26-ныг хүртэл ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна 11:40 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: »»
|
|
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилгын ажил ирэх онд эхэлнэ 11:17 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж,
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, »»
|
|
Энхийг сахиулах чадавхыг дээшлүүлэх хамтын ажиллагаа үргэлжилж байна 11:03 Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд
|
Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд »»
|
|
Улсад үдийн хоолны бодлого байтугай хоол зүйчгүй сургууль ч олон байна 10:54 Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас
|
Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас »»
|
|
Дэвшилтэт технологийг гамшгийн үеийн хариу арга хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүллээ 10:52 БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх”
|
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх” »»
|
|
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна 10:51 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
|
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. »»
|
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно 17:46 “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион »»
|
|
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглана 17:24 Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон
|
Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон »»
|
|
Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна 17:23 Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
|
Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. »»
|
|
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа 17:17 УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны
|
УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахгүй 17:07 Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар
|
Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар »»
|
|
Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлжээ 16:16 Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр
|
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр »»
|
|
Гал морин жилийн онцгойлох жилтнүүдийн засал - Жил орох 15:46 2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас
|
2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас »»
|
|
Л.Энх-Амгалан: Тимосек компаниас 100 гаруй удаа туршлага судалсан ч үр дүнгүй 15:40 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав.
|
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав. »»
|
|
2026 онд Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулна 15:22 Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ.
|
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ. »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 13:39 Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж,
|
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, »»
|
|
Өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгдсэн байна 12:14 Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны
|
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны »»
|
|
Төрийн одон, медалийг хууль бусаар арилжихгүй байхыг анхаарууллаа 12:07 Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай
|
Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай »»
|
|
ТББХ: Хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжив 12:02 Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны
|
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны »»
|
|
Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40см нимгэн байна 11:50 Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав
|
Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав »»
|
|
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 16:29 Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн.
|
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. »»
|
|
Архангай аймгийн Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 70 болж өссөн байна 16:22 Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
|
Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн. »»
|
|
ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдэв 15:52 Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч
|
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч »»
|
|
Татварын багц хуулийг энэ ондоо багтаан өргөн барина 15:49 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт,
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал боллоо 15:23
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
|
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
»»
|
|
Хадгалалтын горим алдагдсаны улмаас “Миний Монголын сүү” гашилж, зах зээлээс татжээ 15:19 Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж,
|
Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж, »»
|
|
“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 15:16 ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр
|
ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр »»
|
|
Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв 14:39 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Галаас амьд үлдсэн Б. Амин-Эрдэнэ охин энгийн тасагт шилжин эмчлүүлж байна 13:22 2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.
|
2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. »»
|
|
О.Цогтгэрэл: Энэ долоо хоногт дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина 13:08 Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
|
Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. »»
|
|
Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх 12:51 Дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг гэгдсэн Хөлөнбуйрын өрцөнд байрлах Хуучин Барга хошуу нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц дээд амжилттай хөгжиж байгаа бөгөөд “Мэргэл гол”, “Улаан толгойт хонь”, “Хуучин Барга үхэр”-ээр олон түмний сэтгэлд хоногшжээ.
|
|
Урчуудын “уулзалт” үргэлжилсээр 12:43 Хятадын Урчуудын Эвлэлийн орлогч дарга, нэрт зураач Ван Лайвэнь 11-р сарын 08-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотноо “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны багийнхантай уулзлаа.
|
|
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 12:38 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх »»
|
|
Оюутан малчин Шугар 12:37
Уг нь “усны тунгалаг өвсний соргогийг даган " оторлож нүүдэллээд байгаль ахуйгаа сэргээж, экологийг хамгаалж байсан бол, одоо суурьшил амьдралд бүрмөсөн шилжснээр, бэлчээр тачирдахаас урьдчилан сэргийлж бас жилийн орлогоо нэмэгдүүлж чадсан залуу малчин Шугарынханд бид 11- р сарын 4-ий өдөр зочилсон юм.
|
|
Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа 12:35 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн баруун замын сэдгүүлчд Ордос хотын Отогийн Өмнөд Хошууны Нанс суурины Сүлд гацааны малчин Заяагийнд хүрлээ.
|
|
Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ 12:32 “Умард хязгаар, Үзэсгэлэнт хаалга - Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээ 11-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ӨМӨЗО-ны Эрээн хотод нээлтээ хийлээ.
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ 12:28 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 11-р сарын 03-ны өдөр Хөх хотод эхэлсэн байна.
|
|
|
Хятад Улс цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй байх бодлогыг баримтална гэв 17:36 12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
|
12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Медведев Европын Холбооны зөөлөн өнгө аястай мэдэгдлүүдийн шалтгааныг сонирхож байна гэв 17:02 ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус
|
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|