 |
|
 |
|
Д.Уранбилэг: Өв соёлоо дээдэлдэг бүтээлч монгол хүүхэд олон байх тусам улс хөгжинө |
|
|
 |
|
 |
Д.Уранбилэг: Өв соёлоо дээдэлдэг бүтээлч монгол хүүхэд олон байх тусам улс хөгжинө
2020-09-14“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, 
боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэгийг урьж ярилцлаа.
ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЯРЬДАГГҮЙ ХҮҮХДҮҮД ОЛШИРЧ БАЙНА
Өнөөдөр манай хүүхдүүд Монгол өв соёл, уламжлал, зан заншлын талаар ойлголт дутмаг байна. Хүүхдийн урлан бүтээх төвд дүрслэх урлаг, гар урлал, технологийн чиглэлээр жил бүр 2000 гаруй хүүхэд үнэ төлбөргүй суралцдаг. Анзаарч байхад монгол хэлээрээ ярьдаггүй хүүхдүүд олширчээ.
Ялангуяа дунд болон ахлах ангийн хүүхдүүд хоорондоо Англи, Солонгос, Хятад хэлээр эх хэлээрээ ярьж байгаа юм шиг өдөр тутамдаа харилцаж байна. Хүүхдүүдээс яагаад монгол хэлээрээ ярихгүй байгааг тодруулахад ихэнх нь ээж, аав, багш нь монгол хэлээр ярихыг хориглодог гэдэг.
Зарим нь хичээлийн цагаар монгол хэлээр ярьвал торгодог учраас ярьдаггүй гэж хариулдаг. Гадаад хэлийг төгс сайхан эзэмших нь бахархууштай ч гадны соёлыг сургахын тулд эх хэлээрээ ярихыг хориглодог сургалтын арга байж болохгүй санагдана. Үүнд маш их сэтгэл эмзэглэж явдаг.
Тиймээс ч манай хамт олон 2017 оноос “Өв соёлоо дээдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө” гэсэн эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг бүтээх эзэд өнөөдөр өсч хөгжиж байна. Тэд эх хэл, соёл, уламжлалаа хадгалан эргээд хойч үе, үр удамдаа өвлүүлэн үлдээх нь Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа болно. Гэтэл өнөөдөр хэл соёл, өв уламжлал бүрэн утгаараа алдагдаж байна. Өнөөдөр Монголд оюун санааны “хувьсгал” хэрэгтэй болжээ.
Дээр үед Монгол Улсад “Соёлын довтолгоо”-г орон даяар идэвхтэй өрнүүлж чадсанаар ард түмэн элдэв халдварт өвчнөөс ангижирч, эрүүл ахуйн дадалд суралцаж байсан. Үүнтэй адил ард, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг төр бодлогоор хийх цаг нэгэнт болсон байна. Ялангуяа хүүхэд, залуус маань монгол хүний үнэт зүйл, мөн чанарын тухай ойлголтгүй шахуу болсон байна. Монгол Улсын түүх, монгол хүний үнэт зүйлийн талаар хүүхэд багачуудынхаа оюун санаанд суулгаж өгөхгүй бол гадны соёлтой, хүний сэтгэлтэй иргэдийг бэлдэж байна гэхэд хилсдэхгүй байх.
Бяцхан жишээ дурьдахад, манай төв жил бүр “Өв соёл” олимпиад зохион байгуулдаг. Энэ үеэрээ хивсэн дээр шагай асгаад хүүхдүүдийг тоглуулдаг. Бага ангийн хүүхдүүд маань их хөөрхөн. Яаж тоглохоо мэдэхгүй гайхаж хараад зогсоод байдаг. Зарим нь гартаа барьж үзээд энэ юу вэ гэж хүртэл асууна. Монгол түмний уламжлалт наадгай, шагай бол малын яс гэж хэлэхээр зарим нь сонирхож тоглодог бол зарим нь малын яс гээд сэжиглэж хаядаг. Өнөөдөр манай нийгэмд шагайгаа ч мэдэхгүй, эх хэлээрээ сайн ойлгодоггүй хүүхдүүд өсч өндийж байна. Энэ бол төр засаг анхаарах ёстой том асуудал юм.
БОЛОВСРОЛТОЙ ХҮН БОЛГОХ ГЭСЭН ХҮСЛЭЭР ХҮҮХДЭЭ ГАДНЫ ХҮН БОЛГОДОГ
БЛИЦ:
Доржгочоо Уранбилэг
Мэргэжил: Эрх зүйч,бизнесийн удирдлагын магистр
Төгссөн сургууль
2005-2007 он Обирин их сургууль,Бизнесийн удирдлага
2003-2005 он Сүндай коллеж, Аялал жуулчлалын мэргэжилтэн
2001-2003 он Япон улс Кокүшё сургууль, Япон хэлний орчуулагч
1997-2001 он Монгол Улсын их сургууль, хуульч, эрх зүйч
1987-1997 он Нийслэлийн 51 дүгээр сургууль
Ажилсан байдал:
• 2016 оноос одоог хүртэл “Монголын хүүхдийн урлан бүтээх төв”- ийн захирал
• 2013-2016 он “Чонон бөрт” ХХК –ын гүйцэтгэх захирал
• 2009-2013 он МАН-ын баруун бүс хариуцсан зохицуулагч
• 2008-2009 он Монголын аялал жуулчлал мэдээллийн төв гүйцэтгэх захирал
Сонгуульт ажил:
• НАМЭХолбооны дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүн
• Хэвлүүлсэн бүтээл:
• Чингис хааны дайтахуйн ухаан ба орчин үеийн байгууллагын менежмент удирдлагын ухааны ном япон хэлээр япон улсад /2007/
• Хүчирхэг удирдагч байх ухаан /2012/
• Зүрхэнд дуссан нулимс түүхэн сэдэвт зохиол /2013 /
• Сэтгэлд жаргасан нар яруу найргын ном /2014/
• Цагийн хүрдэн түүхэн сэдэвт зохиол /2015 /
• Хүчирхэг удирдагч байх ухаан / БНХАУлс 2020/
• Хар авдар түүхэн сэдэвт зохиол /2020/
Гавьяа шагнал:
• 2012 он Баянгол дүүрэг “Хүндэт иргэн”
• 2019 он Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан
Хүүхэд 2-13 насандаа ертөнцийг өөрийнхөөрөө танин мэдэж зан төлөв, хандлага нь төлөвшдөг гэдэг. Өөрөөр хэлбэл хүүхэд эерэг зөв хүн болох уу, эх орон, эцэг эх, найз нөхөд гээд хүнийг хүндэтгэх, байгаль дэлхийгээ хайрлах зэрэг ухааныг орчин тойрноосоо авч төлөвшдөг. Аливаад эерэг, зөв хүн болох хандлага нь тогтдог. Энэ насандаа зөв эерэг хандлагатай болж төлөвшсөн хүүхдэд насан туршид нь энэ зан чанар нь өвлөгддөг. Сөрөг хандлагаар өссөн бол тийм л хүн болно.
Тухайлбал, Япон улсад хүүхдийг цэцэрлэгт орсон цагаас нь хүнийг хүндэтгэх, амьтныг хайрлах, эх орон, гэр бүлдээ талархах, аливаад тууштай хичээнгүй байх, бусдад хэрхэвч буруу зүйл хийхгүй байх хандлагыг суулгадаг. Мөн хамгийн чухал нь хөдөлмөрийн хүмүүжлийг багаас нь төлөвшүүлдэг. Гэтэл манайд учраа мэдэхгүй, өөрийгөө ч мэдэхгүй нялх балчир хүүхдүүдээ шууд гадаад хэлний сургалттай газар бүр цэцэрлэгээс нь оруулаад хар багаас нь гадны хэл соёлд оюун санааг нь эзэмдүүлж байна.
Балчир багаасаа монгол хэл соёл, өв уламжлал, монгол хүний мөн чанар, үнэт зүйлийн тухай ямар ч ойлголтгүй өсөж яваа хүүхдүүд ирээдүйд яах вэ. Энэ бол Монголын боловсролын системийн гол алдаа. Миний бодлоор хүүхдийг бага ангид нь монгол хүн байх хандлагыг суулгаж, харин дунд ангид нь гадаад хэл соёл, шинжлэх ухаанаа сургаж, ахлах ангид нь мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн хичээлийг түлхүү оруулдаг байх нь зөв гэж ойлгодог.
Гадаад хэлийг сайн эзэмших нь чухал ч энэ байдлаар гадны хэл соёлтой сургуулиуд ихэсвэл үндэсний аюулгүй байдал эрсдэлд ороход ойрхон харагдаж байна. Өнөөдөр Өвөрмонголчууд хэлээ авч үлдэхийн тулд цуцалтгүй тэмцэж байна. Аливаа улсыг мөхөөе гэвэл хэлийг нь мартуул. Хэлээ мартсан үндэстэн соёлоо мартдаг. Соёлоо мартсан үндэстэн мөхөж үгүй болдог гэдэг эртний мэргэн үг бий. Өнөөдөр Өвөрмонголд яг энэ аюул нүүрлээд байна. Манай улсад ч эцэг эхчүүд бид дэлхийн боловсролтой хүн болгох гэсэн хүслээр хүүхдээ гадны хүн болгож байна.
МОНГОЛ БИЧИГ СОЁЛ, ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ ТАНИУЛАХ АЖЛАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА.
Манай төв хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор жил бүр төрийн болон ТББ-ууд, Олон улсын байгууллагууд, Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай идэвхтэй хамтран ажилладаг. Одоогийн байдлаар Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Турк, Казакстаны элчин сайдын яамдтай хамтарч хоёр орны найрсаг харилцаа, соёлыг таниулан сурталчилж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр “Мөнх тэнгэрийн бичиг” хүүхдийн монгол уран бичлэгийн үзэсгэлэн, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Тусгаар тогтнол” үзэсгэлэнг зохион байгуулж хүүхэд багачууддаа үндэсний түүх, өв соёлоо сурталчлан таниулж байна. Өнөөдрийн бид бүхний аз жаргалын төлөө Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалан бидний өвөг дээдсийн цуцашгүй тэмцсэн үнэт түүхийг хүүхдүүдэд ойлгуулах боломж энэ үзэсгэлэнгээс харагддаг.
Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Ялануяа залуу үеийнхэн Монгол Улсынхаа тусгаар тогтнолын түүхийг зайлшгүй мэдэж байх хэрэгтэй юм. Төр засаг маань өв соёлоо хадгалах, хамгаалах асуудлыг сүүлийн үед өргөнөөр хөндөн ярьж, бодит ажлуудыг хийж байгаа нь үнэхээр талархууштай. Үүний зэрэгцээ түүхээ таниулах ажлыг ч бодлогоор хийх шаардлагатай байна. Орчин цагт түүхээ мэддэг байх нь боловсролтой, мэдлэгтэй хүнийг илтгэх нэг шалгуур болсон. Би өөрийн сонирхлоор түүхэн сэдэвтэй зохиол бичдэг. Нэг ч гэсэн залуу хүнд эх орон, газар нутаг, өвөг дээдсийнхээ түүхийг таниулах юмсан гэсэн чин сэтгэл, хүсэл эрмэлзлэлээр анх зохиол бичиж эхэлсэн. Энэ зорилгынхоо төлөө тууштай хичээж байна. Түүхээ гүнзгийрүүлэн судлах бүрт бахархах сэтгэл төрж байдаг. Бид бол аугаа түүх соёлтой ард түмэн.
ХҮҮХДИЙГ ХӨДӨЛМӨРӨӨР ХҮМҮҮЖҮҮЛДЭГ УЛАМЖЛАЛ АЛДАГДСАН
Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн үндсэн үйл ажиллагаа нь хүүхдийн авьяас чадварыг нээн, дүрслэх урлаг, гоо зүйн мэдлэг олгож, мэргэжлийн чиг баримжаа өгөх зорилготой. Гэхдээ бидний хамгийн гол зорилго бол хүүхдэд хөдөлмөрийн хүмүүжлийг төлөвшүүлэн амьдралын арга ухаанд сургах явдал юм. Хүүхдэд хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлийг багаас нь суулгаж чадвал бидний тэдэнд олгосон том хөрөнгө оруулалт болно. Манай төвийн анхан шатны бэлтгэх ангиудад жил бүр 500-600 бяцхан хүүхэд суралцаж уран баримал, сийлбэр, хувцас эсгүүр, оёдол, хүүхэлдэй, бэлэг дурсгал, шүрэн урлал, монгол уран бичлэгийн сууриа тавьж байна.
Мэдээж I, II ангийн хүүхдүүд эхний гурван сар тэвчээртэй, тогтвортой сууж чаддаггүй. Сурах тусам хийж байгаа зүйлдээ дуртай болж, сууж сурахын зэрэгцээ хариуцлагатай болж эхэлдэг. Би гоё зүйл урлавал ээж, аав, эмээ, өвөө, багш минь баярлана гэсэн хүсэл сэтгэлээр мөрөөдөлтэй, зорилготой болох алхам тавигддаг. Өөрийн гараар урлан бүтээх амт шимтийг мэдэрдэг. Тогтвортой сууж сурсан хүүхдийн анхаарал төвлөрөлт сайжирч, үүнийгээ дагаад хичээл сурлага нь сайжирдаг. Ер нь хөдөлмөрч, бүтээлч, хариуцлагатай иргэнтэй улс хөгждөг жамтай.
АЛИВААГ ҮНЭГҮЙДҮҮЛДЭГ ХАНДЛАГА ХӨГЖЛИЙГ ГАЦААЖ БАЙНА
Монгол Улс хөгжиж байна гэдэг ч материаллаг тал нь давамгай байна. Эдийн засгийн хөгжлөө тэргүүнд тавьж явсаар хүнээ хөгжүүлэх асуудлаа хойш тавиад удаж байна. Гэтэл иргэн нь боловсролтой, орлоготой, хөдөлмөрч хариуцлагатай байж улс хөгждөг. Манайх хүний хөгжлөө олон жилээр орхигдууллаа. Ид ажиллах насны хүмүүс хэт бэлэнчлэх сэтгэлгээнд автсан байна. Энэ нь магадгүй халамжийн бодлого хавтгайрсантай ч холбоотой байх. Гадаадын зээл, тусламж, бондын хөрөнгө оруулалт нь эргээд ямар ч ашиг өгөхгүй барилга, зам, элдэв тохижилт болж байна. Дотоодын үйлдвэрлэл дорвитой хөгжиж чадахгүй байгаа улмаас ажлын байрыг олноор бий болгох томоохон үйлдвэрүүд баригдахгүй байна. Нөгөөтэйгүүр, чанаргүй боловсролын үр дагаварт сайн боловсон хүчин бэлтгэгдэж чадахгүй байна. Ихэнхи хөгжингүй оронд хүүхдүүд улсын сургууль, цэцэрлэгт тэнцэж орохын төлөө хичээн өрсөлддөг. Учир нь улсын сургууль нь сургалтын өндөр чанартай, нэр хүндтэй байдаг.
Гэтэл манайд эсрэгээрээ байна. Улсын сургууль төлбөргүй болохоор хаягдчихдаг. Монголчууд үнэгүй зүйлийг улам үнэгүйдүүлдэг нь гэм биш зан болжээ. Манай төв жил бүр энэ асуудалтай тулгардаг. Монголдоо цор ганц үнэ төлбөргүй сургадаг хүүхэд хөгжлийн төв учир намар хүүхдүүд чихцэлдээд элсдэг. Гэтэл хоёр сарын дараагаас хаяад гараад явчихдаг. Мэдээж, өвлийн улиралд хальтиргаа гулгаа ихэссэн, орой эрт харанхуй болдог зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байгаа ч төлбөргүй юм чинь гэдэг хандлага давамгай байдаг. Хүүхэд өөрөө багш руугаа залгаад би дугуйландаа явмаар байна даанч ээж аав хүргэж өгөхгүй байна гэдэг. Хэрэв төлбөр төлсөн бол яаж ийгээд явуулах байх. Манай төв жил бүр олон улсын байгууллага болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүл, залуучууд хөгжлийн газартай хамтран алслагдсан хороодын хүүхдүүддээ үнэ төлбөргүй сургалт явуулдаг. Тухайн газарт нь хүрч хүүхдүүдийг нь сургаад өгье гэхээр эцэг эхчүүд нь бидэнд ямар ашигтай юм, хүүхдээ өгвөл бидэнд юу өгөх юм гээд явуулахгүй байх жишээний. Ийм хандлагыг өөрчлөхгүйгээр улс битгий хэл хүүхэд ч, өөрсдөө ч хөгжихөд саадтай. Амьдралын түвшин доогуур амьдралтай хүмүүс хүүхдийнхээ ирээдүйг бодох сэхээ алга. Арга ч үгүй байх. Өдөр тутмын хоол хүнсээ арай ядан залгуулж байгаа иргэд хөгжих боловсрох тухай бодох манатай байгаа байх. Гэхдээ л бид ийм байдлаар явж болохгүй шүү дээ. Өнөөдөр хүүхдийн хөгжил нэн тэргүүнд ч эхлээд эцэг эхчүүдээ соён гэгээрүүлэх нь чухал болчихоод байна.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|
| Д.Уранбилэг: Өв соёлоо дээдэлдэг бүтээлч монгол хүүхэд олон байх тусам улс хөгжинө |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Р.Эмүжин: Серик, Базылхан лугаа монгол хэлээ сайтар сурагтун 16:41 Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид
|
Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид »»
|
|
УБТЗ ажилтнууддаа 2 сарын үндсэн цалинтай нь тэнцэх урамшуулал олгоно 15:14 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх
|
2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх »»
|
|
207 дугаар байрыг барихаар ирэх оны нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөгийг баталжээ 15:09 2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг
|
2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 14:40 Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн
|
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн »»
|
|
“Баяр-Эрсдэл” зэрэг оршиж байдаг 13:50 Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо
|
Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?! 11:52 Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна.
|
Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна. »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар татварын асуудлыг хэлэлцэж байна 11:49 Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна.
|
Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. »»
|
|
24-нөөс 26-ныг хүртэл ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна 11:40 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: »»
|
|
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилгын ажил ирэх онд эхэлнэ 11:17 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж,
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, »»
|
|
Энхийг сахиулах чадавхыг дээшлүүлэх хамтын ажиллагаа үргэлжилж байна 11:03 Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд
|
Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд »»
|
|
Улсад үдийн хоолны бодлого байтугай хоол зүйчгүй сургууль ч олон байна 10:54 Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас
|
Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас »»
|
|
Дэвшилтэт технологийг гамшгийн үеийн хариу арга хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүллээ 10:52 БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх”
|
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх” »»
|
|
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна 10:51 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
|
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. »»
|
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно 17:46 “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион »»
|
|
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглана 17:24 Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон
|
Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон »»
|
|
Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна 17:23 Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
|
Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. »»
|
|
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа 17:17 УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны
|
УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахгүй 17:07 Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар
|
Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар »»
|
|
Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлжээ 16:16 Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр
|
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр »»
|
|
Гал морин жилийн онцгойлох жилтнүүдийн засал - Жил орох 15:46 2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас
|
2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас »»
|
|
Л.Энх-Амгалан: Тимосек компаниас 100 гаруй удаа туршлага судалсан ч үр дүнгүй 15:40 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав.
|
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав. »»
|
|
2026 онд Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулна 15:22 Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ.
|
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ. »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 13:39 Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж,
|
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, »»
|
|
Өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгдсэн байна 12:14 Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны
|
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны »»
|
|
Төрийн одон, медалийг хууль бусаар арилжихгүй байхыг анхаарууллаа 12:07 Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай
|
Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай »»
|
|
ТББХ: Хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжив 12:02 Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны
|
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны »»
|
|
Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40см нимгэн байна 11:50 Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав
|
Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав »»
|
|
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 16:29 Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн.
|
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. »»
|
|
Архангай аймгийн Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 70 болж өссөн байна 16:22 Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
|
Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн. »»
|
|
ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдэв 15:52 Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч
|
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч »»
|
|
Татварын багц хуулийг энэ ондоо багтаан өргөн барина 15:49 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт,
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал боллоо 15:23
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
|
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
»»
|
|
Хадгалалтын горим алдагдсаны улмаас “Миний Монголын сүү” гашилж, зах зээлээс татжээ 15:19 Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж,
|
Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж, »»
|
|
“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 15:16 ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр
|
ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр »»
|
|
Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв 14:39 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Галаас амьд үлдсэн Б. Амин-Эрдэнэ охин энгийн тасагт шилжин эмчлүүлж байна 13:22 2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.
|
2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. »»
|
|
О.Цогтгэрэл: Энэ долоо хоногт дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина 13:08 Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
|
Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. »»
|
|
Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх 12:51 Дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг гэгдсэн Хөлөнбуйрын өрцөнд байрлах Хуучин Барга хошуу нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц дээд амжилттай хөгжиж байгаа бөгөөд “Мэргэл гол”, “Улаан толгойт хонь”, “Хуучин Барга үхэр”-ээр олон түмний сэтгэлд хоногшжээ.
|
|
Урчуудын “уулзалт” үргэлжилсээр 12:43 Хятадын Урчуудын Эвлэлийн орлогч дарга, нэрт зураач Ван Лайвэнь 11-р сарын 08-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотноо “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны багийнхантай уулзлаа.
|
|
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 12:38 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх »»
|
|
Оюутан малчин Шугар 12:37
Уг нь “усны тунгалаг өвсний соргогийг даган " оторлож нүүдэллээд байгаль ахуйгаа сэргээж, экологийг хамгаалж байсан бол, одоо суурьшил амьдралд бүрмөсөн шилжснээр, бэлчээр тачирдахаас урьдчилан сэргийлж бас жилийн орлогоо нэмэгдүүлж чадсан залуу малчин Шугарынханд бид 11- р сарын 4-ий өдөр зочилсон юм.
|
|
Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа 12:35 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн баруун замын сэдгүүлчд Ордос хотын Отогийн Өмнөд Хошууны Нанс суурины Сүлд гацааны малчин Заяагийнд хүрлээ.
|
|
Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ 12:32 “Умард хязгаар, Үзэсгэлэнт хаалга - Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээ 11-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ӨМӨЗО-ны Эрээн хотод нээлтээ хийлээ.
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ 12:28 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 11-р сарын 03-ны өдөр Хөх хотод эхэлсэн байна.
|
|
Нигерид хулгайлагдсан 130 хүүхдийг чөлөөлжээ 11:54 АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн
|
АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн »»
|
|
Ихэнх нутгаар цас шуурч, зам гүвээнд халтиргаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана 11:44 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн »»
|
|
Цагдаагийн байгууллага энэ оны 11 сарын байдлаар 105,770 хэргийг шалгасан байна 11:35 Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: »»
|
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|