 |
|
 |
|
“Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууд ээлжийн ахлагчаараа туг тахих уу? |
|
|
 |
|
 |
“Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууд ээлжийн ахлагчаараа туг тахих уу?
2020-08-27“Хүннү Эйр” ХХК-ийн Техник, үйлчилгээ, инженерингийн албаны механикч 2019 оны аравдугаар сарын 14-наас 15-нд шилжих шөнийн  ээлжинд ажиллаж байхдаа өндрөөс буюу онгоцны далавчнаас унаж бэртсэн. Тодруулбал, тус компанийн “Embraer-190” агаарын хөлгийн далавч буюу хэвтээ тэнцвэржүүлэгчийг хучиж байсан механикч 23 настай О.Мэргэншагай онгоцны далавчнаас унаж тархиндаа хүнд гэмтэл авсан билээ. Өнөөдөр тэрбээр хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж, хэвтрийн дэглэмтэй амьдарч байна.

Осол гарсан. Ажилтан гэмтсэн. Хариуцлагыг хүлээх эзэн олдохгүй явсаар хэрэг жил дамнах гэж байна. Тэгвэл прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйл заалтаар /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/ яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт гардаж авсан, шүүхээр гэм буруугийн асуудлаа шийдвэрлүүлэх шүүгдэгч нь“Хүннү Эйр” ХХК-ийн Техник, үйлчилгээ, инженерингийн албаны ээлжийн ахлагч Р.Жандос. Өөрөөр хэлбэл компанийн удирдлага, хэлстийн даргын аль ч нь биш. Хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн ээлжийн ахлагчийг прокурорын байгууллагаас буруутан гэж үзжээ.
Түүнийг хоёр шалтгаанаар буруутгасан.
Нэг: Өндөрт ажиллах журам баримтлаагүй.
Хоёр: Ажил байдлын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангаж ажиллаагүй.
Гэвч энэ журам, тодорхойлолтдоо өөрчлөлт оруулж өмнө нь огт байгаагүй зүйл, заалт нэмсэн. Дараа нь байгаагүй дүрмээ мөрдөөгүй гэх учир ойлгомжгүй үндэслэлээр ээлжийн ахлагч Р.Жандосийг буруутгасан гэдгийг тэр хэлж байна.
Осол гардаг өдөр /2019.10.14/ хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм журамтай механикч, инженерүүд танилцаж, гарын үсэг зурж ажил эхэлсэн. Р.Жандос ч өөрөө танилцаж гарын үсэг зурдаг аж. Харамсалтай нь санамсаргүй байдлаар ажилтан унаж хүнд бэртэл авсан. Тухайн үед компанийн зүгээс “Хохирлыг барагдуулна. Ажлаа тайван хийж болно” гэсэн ч 2019.12.16-ны өдөр гэнэтхэн Р.Жандост яллах дүгнэлт иржээ. Үүнээс хойш түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудал руу нэвтрэх үнэмлэхийг хурааж, “хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа тул” гэх шалтгаанаар ажлаас нь түр чөлөөлжээ. Гэхдээ албан ёсоор халсан, чөлөөлсөн гэх баримт, бичиг үйлдээгүй ч тэр өнөөдөр бага насны гурван хүүхэд, жирэмсний амралттай эхнэрийн хамт цалингүй, орлогогүй амьдарч байна.
Ингэж ажилтнаа явуулаад араар нь түүнийг хэрхэн буруутан болгож, хэргийг түүнд тохох тактикаа “Хүннү Эйр” ХХК-ийнхан боловсруулсан тухай Р.Жандос хэллээ. Тухайлбал шинээр ажил байдлын тодорхойлолт гаргаж түүний гарын үсгийг дуурайлган зурсан. Үүнийгээ ослын өмнө ч мөрдөгдөж байсан мэтээр өөрчилсөн гэж ярилаа. Р.Жандос агаарын хөлгийн инженер. Энэ хүний ажил үүрэг нь нислэгийн аюулгүй байдлыг хангаж, агаарын хөлгийг маргаашийн нислэгт бэлдэх. Гэтэл “Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууд түүнд бурууг тохохын тулд хөдөлмөр хамгааллын инженер болгохоор хуурамч бичиг баримт үйлджээ. Р.Жандоас хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй зааварчилгаа өгдөг сургалтанд сууж, сертфикат авсан хөдөлмөр хамгааллын инжер биш. Ерөөс ажилтан өндрөөс унасантай холбоотой бүх бурууг ээлжийн ахлах инженерт тохож туг тахиад байгууллагын нэрээ цэвэр авч үлдэхийг “Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууд хүссэн бололтой.
“Хүннү Эйр” ХХК-ийн Техник, үйлчилгээ, инженерингийн албаны ээлжийн ахлагч Р.Жандос:

Гэрэл зургийг MPA.MN
“Эхлээд осол болсон өдөр юу болсон тухай ярья.
Бид өвлийн улиралд автомашинаа цанталтаас сэргийлж хучдаг. Үүнтэй адил агаарын хөлгийн далавчийг цанталт, мөстөлт үүсэхээс сэргийлж монголчилсон аргаар хучдаг юм. Уг нь дүрмээрээ бол мөстөлт үүссэн тохиолдолд тусгай шингэн цацах ёстой. Гэтэл компани хөрөнгөө хэмнэх гээд зориулалтын шингэн цацахгүй ажилтнуудаараа даавуугаар хучуулж байх үед осол гарсан. Онгоцны нэг далавч ойролцоогоор 30-40 метр квадрат талбайтай. Механикч унадаг хэвтээ тэнцвэржүүлэгчийн өндөр ойролцоогоор 4 метр. Энэ өндрөөс хүн унахад хүнд гэмтэх нь мэдээж. Тэгвэл ийм эрсдэлтэй өндөрт бид хамгаалах малгай, бүс, бэхэлгээгүй гардаг байсан. Асуудал үүссэний дараахан эдгээр хэрэгслийг худалдаж авч ажилчдад тараасан. Үүний баримт нь бий. Аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж, хамгаалах хэрэгслээр хангаагүй хэр нь үйлдвэрлэлийн осол гарангуут шууд доод албан тушаалтан, ээлжийн ахлагчид бүх хариуцлагыг хүлээлгэх гээд байгаа нь шударга биш байна.
Ослын дараа компани хохирлыг барагдуулж байгаа. Тийм учраас тайван ажлаа хийж бай гэсэн. Ажлаа хийгээд явж байтал 2019.12.16-ны өдөр прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан. Үүнээс өмнө би юу ч мэдэхгүй, ажлаа хийгээд л хэвийн амьдраад явж байсан. Яллагдагчаар татах тогтоолд ажил үүргээ гүйцэтгэхдээ өндөрт ажиллах журам, агаарын хөлгийг хучих дотоод журмыг зөрчсөн гэсэн байна. Ийм журам угаасаа байгаагүй юм.
Харин Хүннү эйр ХХК-ийн дотооддоо баталж техник үйлчилгээнд ашигладаг шугамын техникийн үйлчилгээний зааврын 4 дүгээр бүлэг 20 заалттай журам байдаг байсан. Гэтэл энэ журмыг миний ажлын үнэмлэхийг хурааж дотогш нэвтрүүлэхээ больсноос хойш өөрчилж 25 заалттай болгон шинэчилсэн байна. Үүндээ өндөрт ажиллах журам нэмэлтээр оруулсан байгаа юм. Мөн энэ журмын 4.15-т “Агаарын хөлгийг хүйтэн нөхцөлд парклах буюу зогсолтыг хангах” гэдэг заалт нэмсэн байна. Энэ хоёр заалтыг зориудаар нэмээд намайг буруутгах гээд байна” гэж ярилаа.
Р.Жандос яллагдагчаар татагдсанаа мэдсэн даруйдаа өмгөөлөгч авч хэргийн материалтай танилцахад дээрх хуурамчаар үйлдсэн бичиг баримтдаа түүний гарын үсгийг мөн дуурайлган зурсан байжээ. Түүний гарын үсэг биш болохыг нотолсон.
“Хүннү Эйр” ХХК-ийн Техник үйлчилгээний ерөнхий зааварт хэрэв ажлын байран дээрээ ажилтан бэртвэл санхүүгийн эрх мэдэл бүхий захирал хариуцлага хүлээнэ гэж цагаан дээр хараар бичсэн байдаг, үүнийг ИНЕГ баталгаажуулж авдаг гэнэ. Хэрэв санхүүгийн эрх мэдэл бүхий дарга хариуцлагыг хүлээхгүй бол түүний доод талын албан тушаалтан хүлээнэ гэж заажээ. Энэ хүн нь “Хүннү Эйр” ХХК-ийн Техник, үйлчилгээ, инженерингийн албаны дарга Ц.Амгаабазар аж.

Хүннү Эйр” ХХК-ийн Техник, үйлчилгээ, инженерингийн албаны дарга Ц.Амгаабазар
Гэтэл энэ дарга мөн л хариуцлагаас мултрахын тулд ажил үүргийн тодорхойлолтоо шинэчлэн гаргуулсан аж. Тодруулбал “Техник, үйлчилгээ, инженерингийн албаны дарга түүний удирдлага дор ажиллаж байгаа механикч, техникч, инженерүүдийн аюулгүй ажиллагааг хариуцахгүй. Зөвхөн техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.Харин ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг ээлжийн ахлагч хариуцна” болгон өөрчилсөн аж. Тэгээд Ц.Амгаабазар дарга өөрөө машин, техник л хараад суух үүрэгтэй хүн болж хувирч, хариуцлагаас бүрэн мултарчээ. Тэр хариуцлага хүлээхгүй бол түүний доод албан тушаалтан, хэлтсийн менежерүүдэд хариуцлага очно. Гэтэл тэднийг алгасч хариуцлагыг ээлжийн ахлагч хүртэлх доод түвшинд шидчихэж.
“Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууд ослоос хойш “Газрын хөрснөөс 1.5 метрээс дээш өндөрт ажиллах үед хөдөлмөр хамгааллын хэрэгсэл тоног, төхөөрөмж ашиглана” гэсэн шинэ заалттай “Өндөрт ажиллах журам” боловсруулсан аж. Тэгвэл “Embraer-190” агаарын хөлгийн далавч газрын хөрснөөс 4 метр өндөр. Гэтэл ослоос өмнө тус компанид тэр өндөрт ажиллах тоног төхөөрөмж, мөрдөх журам ч байгаагүй гэдгийг Р.Жандос хэллээ.
Тэрбээр “Жишээ татъя.

Гэрэл зургийг MPA.MN
Зурган дээр “Хүннү Эйр” ХХК-ийн техникийн албаныхан агаарын хөлөгт техникийн үйлчилгээ хийж байна. Энд ямар ч хамгаалах хэрэгсэл, бэхэлгээгүй сууж байгаа хүн бол техникийн албаны захирал. Доод суурь хөдөлгөөнгүй шат байх ёстой байтал ачаа зөөдөг тэргэн дээрээ зогсож байна. Энд аюулгүй ажиллагааг хангасан зүйл огт алга. Бид бүгд ингэж л ажилладаг. Гэтэл тэр өдрийн ээлжийн ахлагч л хариуцлага алдаж хамгаалах бүс, хэрэглэл зүүлгээгүйгээс ажилтан унаж бэртсэн мэтээр дүрэм, журам өөрсдөдөө зохиож батлаад яллах гээд байгаад гомдолтой байна.

Гэрэл зургийг MPA.MN

Гэрэл зургийг MPA.MN
Дараагийн зураг дээр шөнийн ээлжнийхэн онгоцоо гаргачихаад амарч байгаа байдал. Монголд 24 цагаар ажилладаг инженер, техникийн ажилчидтай ганцхан компани нь “Хүннү Эйр”. Энд хүн эрүүл, аюулгүй ажиллах ямар ч нөхцөл алга. Цементэн шатан дээр хэвтэж байна шүү дээ. Ийм нөхцөлд амарч ажиллаж байгаа хүмүүсээс ямар аюулгүй ажиллагаа шаардаад байна вэ” гэлээ.
Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын тухай хуулийн хуулийн 27 дугаар заалтад компанийн хөдөлмөр, аюулгүй байдлыг тухайн сургалтад хамрагдсан мэргэжлийн хүн хариуцна гэсэн бий. Р.Жандос агаарын хөлгийн инженер. Гэтэл түүнийг ХАБ-ын инженер болгож ял тохох хүсэл хэнд байна вэ?

Гэрэл зургийг MPA.MN
“Хүннү Эйр” ХХК 2016 оноос агаарын хөлгийн парк шинэчлэлээ эхлүүлж, энэ хүрээнд “Embraer-190” тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцыг Монгод шинээр оруулж ирсэн. Энэ онгоцонд бие даан техник үйлчилгээ хийх эрхийг тухайн агаарын хөлгийн маягийн сургалтад хамрагдаж, зургаан сарын туршлага хуримтлуулж гэх зэрэг шаардлагуудыг хангасан гэж үзвэл ИНЕГ-аас авдаг аж. Р.Жандос өөрөө дадлагажигч байсан учраас түүнд бие даан техник үйлчилгээ хийх, хийлгэх эрх байгаагүй гэсэн үг. Тийм учраас дадлагажигч ажилтанд бүх бурууг тохох нь боломжгүй зүйл. Р. Жандос “Embraer-190” агаарын хөлөг дээр техник үйлчилгээ хийх эрхээ ИНЕГ-аас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр буюу осол гарснаас хоёр сарын дараа баталгаажуулжээ.
Р.Жандос “Нэгдүгээрт ажил үүргийн тодорхойлолт дээр байгаа гарын үсэг Жандосын гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Хоёрдугаарт тухайн тодорхойлолт дунд “Агаарын хөлөг, түүний эд анги болон бусад тоног төхөөрөмж дээр ажиллуулахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан ажиллуулах” гэдэг өгүүлбэр шинээр нэмж өөрчилсөн байгаа юм. Ямар ч компани хүний ажиллах тодорхойлолтыг гаргаж өгч байж “ажиллуулахдаа” гэдэг үг ашиглахгүй шүү дээ. Энэ мэт инээдтэй, хоёрын хооронд үйлдлээр, худлаа гэдэг нь баригдчихаад байхад зүтгүүлээд цагдаа, прокурортоо нөлөөлж чадаад байна. Ядаж ИНЕГ нь, улсын байцаагч нар нь шударга баймаар байна шүү дээ. Хуурамч бичиг баримт бүрдүүлснийг нь мэдсээр байж шалгахгүй байгаад гайхаж байна” гэсэн юм.

Гэрэл зургийг MPA.MN
“Монголиан Эйрлайнс” нэрээ сольж “Хүннү Эйр” болгосон энэ компани монголын толгой баян МАК-ийн мэдэлд 2013 онд шилжсэн. Тиймээс "Хүннү Эйр"-ийн толгой компани нь МАК групп.
Зохиомлоор ажилтныхаа өмнөөс гарын үсэг зурсан хуурамч дүрэм, журмыг мэдсээр байж эхлээд ИНЕГ шалгаагүй. Дараа нь цагдаа, тэгээд прокурор ч шалгалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн энэ үйлдлийн ард маш том ашиг сонирхлын зөрчил байгаа. Магад МАК хууль хяналтын байгууллагыг хүссэнээрээ хөдөлгөж Монгол улсын хууль, дүрэм хүний эрхийг уландаа гишгэж байна гэж хардаж буйгаа Р.Жандос хэллээ.
Тэрбээр "ИНЕГ, цагдаа, прокурорын байгууллагууд МАК-аас даалгавар авч мөнгөтөй талд үйлилж байна. Мөн хуурамчаар бүрдүүлсэн нотлох баримтаар намайг гэм буруутай болгохоор улайрч байна. Энэ байдлаар шүүхийн шийдвэрт нөлөөлөх вий гэдэгт би маш их санаа зовж байна. Гэхдээ шударга шүүх иргэнээ хамгаална гэж найдаж байгаа" гэсэн.

Гэрэл зургийг MPA.mn
Р.Жандос Монгол Улсын нисэх хүчиний салбарт 2007 оноос хойш 13 жил ажиллажээ. Харин “Хүннү Эйр” ХХК 2012 оноос анх байгуулагдсан цагаас нь хойш ажиллаж байсан. “Хэрэв би механикч залууг далавчин дээрээс түлхээд, татаад унагасан бол энэ миний 100 хувь буруу. Өндөрт ажиллах журам нь байгаад бүс, аюулгүй ажиллагааны хэрэгсэл нь байсан бол унасан ажилтан эрүүл саруул байх байсан”гэх харууслыг ярилцлагын төгсгөлд дайлаа.
Өнөөдөр Р.Жандосынх гэх айл орлогогүй болсон тул маш хүнд байдалтай байгаа аж. Эхнэр нь амаржаад удаагүй нялх хүүхэдтэй. Өрхийн тэргүүн "буруугүй буруутан" болж өдөржин хууль хяналтын байгууллагын хаалга татаж хуурамч бичиг баримтыг шалгаж үнэн мөнийг олжөгөхийг учирлан хүсч явна. Энэ айлын хувь заяа хааш эргэх бол?!
Үргэлжлэл бий...
Г.Тэгшсүрэн
ЭХ СУРВАЛЖ:SHUUD.MN |
| “Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууд ээлжийн ахлагчаараа туг тахих уу? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Урчуудын “уулзалт” үргэлжилсээр 12:43 Хятадын Урчуудын Эвлэлийн орлогч дарга, нэрт зураач Ван Лайвэнь 11-р сарын 08-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотноо “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны багийнхантай уулзлаа.
|
|
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 12:38 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх »»
|
|
Оюутан малчин Шугар 12:37
Уг нь “усны тунгалаг өвсний соргогийг даган " оторлож нүүдэллээд байгаль ахуйгаа сэргээж, экологийг хамгаалж байсан бол, одоо суурьшил амьдралд бүрмөсөн шилжснээр, бэлчээр тачирдахаас урьдчилан сэргийлж бас жилийн орлогоо нэмэгдүүлж чадсан залуу малчин Шугарынханд бид 11- р сарын 4-ий өдөр зочилсон юм.
|
|
Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа 12:35 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн баруун замын сэдгүүлчд Ордос хотын Отогийн Өмнөд Хошууны Нанс суурины Сүлд гацааны малчин Заяагийнд хүрлээ.
|
|
Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ 12:32 “Умард хязгаар, Үзэсгэлэнт хаалга - Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээ 11-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ӨМӨЗО-ны Эрээн хотод нээлтээ хийлээ.
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ 12:28 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 11-р сарын 03-ны өдөр Хөх хотод эхэлсэн байна.
|
|
Нигерид хулгайлагдсан 130 хүүхдийг чөлөөлжээ 11:54 АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн
|
АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн »»
|
|
Ихэнх нутгаар цас шуурч, зам гүвээнд халтиргаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана 11:44 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн »»
|
|
Цагдаагийн байгууллага энэ оны 11 сарын байдлаар 105,770 хэргийг шалгасан байна 11:35 Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: »»
|
|
ЭМД-аар хөнгөлөлттэй хэвтэж эмчлүүлэх хувийн эмнэлгүүдийн жагсаалт 11:28 Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой дараах эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт,
|
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой дараах эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт, »»
|
|
Социал Демократ Монголын Оюутны Холбоог Н.Лхагвабаяр удирдахаар боллоо 11:26 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Монгол улсын шадар сайд Т.Доржханд, "JP Morgan" хөрөнгө оруулалтын банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа 11:13 Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны
|
Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 10:58 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон »»
|
|
Өнгөрөгч 7 хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалав 10:54 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
"ДХИС-ийн нэг өдөр" рийлийн уралдааны шилдгүүд тодорлоо 10:49 Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй
|
Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй »»
|
|
ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. »»
|
|
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
|
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. »»
|
|
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл »»
|
|
Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо 15:54 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
|
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 13:50 НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
|
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. »»
|
|
ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна 13:48 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
|
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин болон багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 12:19 С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
|
С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ »»
|
|
Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье! 12:13 Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй
|
Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 12:05 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны
|
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны »»
|
|
21 улсад суух Элчин сайд нарыг томиллоо 19:07 Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. »»
|
|
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18:36 Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн
|
Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн »»
|
|
Чуулган: Монгол улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжив 18:33 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн »»
|
|
Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ 15:48 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг
|
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг »»
|
|
Өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурахыг малчдад анхааруулж байна 14:23 Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө
|
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө »»
|
|
Ахмадууд шинэ зээл хүсэхэд банк “хуучнаа сунга” гэж байна 13:16 Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад
|
Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад »»
|
|
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-д нэгтгэлээ 13:02 Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг »»
|
|
Сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо 13:00 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага,
|
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, »»
|
|
Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна 13:00 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос »»
|
|
Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 12:59 Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон
|
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон »»
|
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халжээ 12:46 Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга »»
|
|
Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй 12:44 БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд
|
БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд »»
|
|
Сэрэмжлүүлэг: Салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг хэрэглэснээс болгоомжилно уу 18:00 Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон
|
Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон »»
|
|
ГЕГ: Их хэмжээний байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүллээ 17:48 Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу
|
Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу »»
|
|
Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна 17:30 Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар »»
|
|
Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ 17:22 Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож
|
Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож »»
|
|
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 10:23 Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн
|
Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн »»
|
|
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10:21 1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт
|
1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт »»
|
|
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10:20 Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч
|
Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч »»
|
|
"Тэргүүн хурд-2026" уралдаан зохион байгуулах эрх авах аймгуудын уяачид, холбоодоос санал авч байна 10:13 Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан
|
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан »»
|
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа 10:10 Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэйн нэгдсэн эмнэлэгт ажиллав 10:04 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн »»
|
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|