 |
|
 |
|
Ө.Гантөмөр: “MGL”-д түрүүлсэн аваргууд гадны холимог тулааны тэмцээнд амжилт гаргаж байна |
|
|
 |
|
 |
Ө.Гантөмөр: “MGL”-д түрүүлсэн аваргууд гадны холимог тулааны тэмцээнд амжилт гаргаж байна
2020-08-18Япон Улсын мэргэжлийн кикбоксын рингэнд эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж явсан анхдагч тулаанчийн нэг нь ОУХМ Ө.Гантөмөр билээ. Тэрбээр тулааны олон төрлөөр хичээллэж, кикбоксын Ази тивийн аварга, Олон улсын таэквондогийн дэлхийн аварга, каратэгийн АНУ-ын аварга болсон манай шилдэг тулаанч юм.  Түүнтэй тулааны урлагийн талаар цөөн хором ярилцлаа.
-Японд мэргэжлийн тулааны тамирчин байсан. Хэзээ ямар шалгуураар Японд очсон бэ? -2001 онд японууд Монголоос мэргэжлийн кикбокст тулалдуулах тамирчдыг хайж ирсэн юм. Тэд тулааны урлагийн олон клубээр явж үзээд хамгийн тохиромжтой тамирчидтай нь киокушинкай каратэгийн клуб байна гэж тогтсон. Тэр үед би киокушинкай каратегийн шигшээ багт байсан. Японууд Д.Чинзориг багштай уулзаж, манай шигшээ багийн тамирчдад санал тавьсан. Анх Бабу, Б.Бямбадорж 16 настайдаа Япон руу явж тулалдаж эхэлсэн юм. Түүний дараа Ц.Амарбаясгалан, бид хоёр Япон руу явсан. Тэр үеийн манай шигшээ багаас холимог тулааны дэлхийн аварга, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, Бүх Японы аварга Ц.Амарбаясгалан, Галбаатар, Наранбаатар, Хүрэлбаатар гээд олон шилдэг тамирчин төрөн гарсан.
-Ж.Нарантунгалаг, Ц.Амарбаясгалан та хоёртой цуг Япон яваагүй юм уу? -Тунгаа бид хоёртой цуг яваагүй. Бид тэр үед каратэгийн шигшээ багийн тамирчид хэрнээ кикбоксын тэмцээн болон “Сонсогчийн алдар” тэмцээнд тулалддаг байв. Японууд бидэнд кикбоксоор тулалдах санал тавьсан юм. Харин Тунгаа каратэгаа орхихгүй гээд үлдсэн.

-Японд мэргэжлийн кикбоксоор хэдэн жил тулалдсан бэ? -Дөрвөн жил тулалдсан. Эхний жил 61.5 кг-ын жинд тулалдаж байлаа. Сүүлдээ 63 кг-д нэг хэсэг тулалдаж байгаад 70 кг руу орсон.
-Мэргэжлийн кикбоксоор гаргасан хамгийн өндөр амжилт гэвэл? - Би “MAX K-1”-ийг Монголд анх авчирсан. Азийн шилдэг найман кикбоксчдын тулаан Монголд явагдахад түүнд түрүүлж байсан.
-Таны тулааны үндсэн суурь бокс, каратэ, таэквондогийн аль нь вэ? -Би 1992 онд анх ушу-гаар хичээллэж эхэлсэн. Ушу тулаан хийхгүй гимнастик маягийн тулааны хөдөлгөөн хийхээр сонирхолгүй санагдахаар нь гараад, Хойд Солонгосын таэквондо руу орсон. Таэквондогоос болиод каратэ руу орсон. Түүний дараа кикбокс, бокс гээд зодолдох боломжтой бүх тулааны спортоор тулалдсан. Ер нь зодолдож, тэмцэлддэг гэдэг утгаараа тулааны спортууд хоорондоо ижил. Техник, дүрэм, оноо өгөх, шүүлтийн дүрэм журмаараа л ялгаатай. Каратэ гэхэд нүүр рүү цохихгүй ухрахгүйгээр шууд халз тулалдан, нам цохиж байж ялалт авдаг. Харин таэквондо толгой руу гараар цохиж болдог. Хөлөөр бүсэлхийнээс дээш цохиж оноо авдаг. Санаатайгаар хүчтэй цохилт хийвэл торгууль өгч,. тэмцээнээс хасдаг. Онооны спорт гэж хэлж болно.
-Хэдэн онд таэквондогийн дэлхийн аварга болов? -2018 онд Беларусь Улсын Минск хотод болсон таэквондогийн мастерын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан. 2019 онд Болгар Улсын Пловдив хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хатуу биет хугалах төрөлд оролцож багаараа мөнгөн медаль, хувийн халз тулааны 73 кг-д тулалдаж алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон. Энэ алтан медаль эрэгтэй тулааны манай улсын анхны алтан медаль байгаа юм. Үүнээс өмнө монголын эрэгтэй тамирчид тулааны төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Аварга болж байгаагүй. Харин эмэгтэйчүүд тулаанаар, эрэгтэйчүүд хатуу биет хугалах төрлөөр дэлхийн аварга болж байсан.

-Та сонирхогчдын боксоор тулалдаж байсан. Багшийнхаа тухай яриач? -2007 онд намайг Японоос ирэхэд “Ширэн бээлий” клуб нээгдсэн. ОУХМ Д.Төрбат, Ш.Баярсайхан багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийж, “Ширэн бээлий” клубээс төрж гарсан анхны боксын спортын мастер болж байлаа. Би сонирхогчдын боксоор Монголын бүх ард түмний спартакиадыг оруулаад, улсын аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн мөнгөн медаль хүртсэн.
-Кикбоксын “Заг” холбоогоо Японоос ирээд байгуулсан уу? -Японоос 2005 онд ирж “Заг” холбоогоо байгуулж ажиллаж байгаад 2007 онд холбооны ажлаа бүрэн зогсоосон. Тэгээд хувийн бэлтгэлээ “Ширэн бээлий” клуб дээр хийж эхэлсэн.
-Одоо бэлтгэлээ хаана, аль клуб дээр хийж байгаа вэ? -Одоо киокушинкай каратэгийн “Улаанбаатар дожэ” дээр хүүхдүүдийн бэлтгэл хийлгэж байгаа.
-Та дунд сургуульд байхдаа тулаанаар хичээллэж эхэлсэн үү. Аль сургуулийг төгссөн бэ? -Хан-Уул дүүргийн 52 дугаар дунд сургуулийг төгссөн. Манай ах Ө.Ганбаатар гэж “Монгол-Зо”-гийн нээлттэй тэмцээний анхны аварга тамирчин бий. Ах надад нөлөөлж би тулааны урлаг руу орсон. 1990 оноос эхлэн Монголд тулааны урлаг хөгжих суурь тавигдсан. Цагдаагийн автобааз дээр цагдаагийн албан хаагчдын хүүхдүүдэд нууцаар ушу-гийн хичээл заадаг байлаа. Тэр үед тулааны урлаг заах нь хаалттай, хориотой байсан. Би тэр хаалттай ушу-гийн сургалтад 1992 онд орж ушу-гаар хичээллэж эхэлсэн.
-Та энэ олон тулааны урлагийн ямар цол, зэрэгтэй тамирчин бэ? -Боксын спортын мастер, бие хамгаалах урлагийн ОУХМ, таэквондогийн ОУХМ, “Монгол-Зо”-гийн тулааны мэргэшсэн мастер, Ази тивийн аварга, дэлхийн аварга. Хойд Солонгосын таэквондогийн хар бүс, нэгдүгээр дан, киокушинкай каратэгийн хар бүс хоёрдугаар дантай. Гэхдээ би хар бүс болон даны зэрэглэлд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй.
-“Сонсогчийн алдар” Монголын тулааны урлагийн тамирчдын чанар, чансааг сорьдог нэр хүндтэй тэмцээн байсан. “Сонсогчийн алдар” тэмцээнд хэдэн удаа тулалдаж байв? -“Сонсогчийн алдар” тэмцээнд хоёр удаа тулалдаж байсан. 65 кг-ын жинд тулалдсан. Аваргын төлөө тулалдахдаа ялагдалтайгаа эвлэрчихсэн. “Тэртээ тэрэнгүй хожигдох нь тодорхой юм чинь харамсах зүйлгүй байдгаа гаргаад сайн зодолдоно” гэсэн бодолтойгоор тулалдаж байлаа.
-Боксын улсын аваргаас дөрвөн медаль хүртэхдээ шилдэг тамирчидтай тулалдаж байв уу? -Хамгийн сүүлд 34 настайдаа Борын Ганбаатар мастертай тулалдсан. Түүнээс өмнө Хойд Солонгосын таэквондогоор хичээллэж байсан, одоо Өмнөд Солонгосын холимог тулаанд тулалдаж байгаа, боксын ОУХМ М.Нандин-Эрдэнэтэй тулалдсан. Мөн “Хүч” нийгэмлэгийн ОУХМ Т.Чулуунтөмөр, Монголын боксын холбооны 60 жилийн ойгоор нээлттэй улсын аварга шалгаруулах тэмцээн хийхэд Өвөрмонголын боксчинд оноогоор хожигдож байсан. Өвөрмонголын боксчин их сайн тулалддаг байв. М.Нандин-Эрдэнэ түүнийг сонирхогчдын боксын тэмцээн дээр цохиж унагаснаас хойш ахин тулаан хийлгүй, нам жим болсон. Бэртэл, гэмтэл авсан ч байж магадгүй.
-Холимог тулаанаар зодолдож байсан уу? -Холимог тулаанаар тулалдаж байгаагүй. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар аварга 2002 онд Монголд анх удаа холимог тулааныг оруулж ирсэн гэж хэлж болно. Тухайн үед холимог тулаан гэсэн нэршил бий болоогүй, мэргэжлийн бөх, “Fighting” гэж нэрлэдэг байлаа. Тэр файтинг буюу холимог тулааны тэмцээнд Ж.Нарантунгалаг түрүүлсэн. Тэгээд 2002 онд- Тунгаа “k-1”-д тулалдахаар явсан. Тунгаа Японд очоод “k-1”-ийн дөрвөн аваргатай тулалдсан. Түүний дараа би Монголд ирээд 2005 онд кикбоксоор, Тунгаа “k-1”-ooр зодолдох болсон. Тэр үед би “Заг” холбоог байгуулж, Япон тамирчдыг Монголд урьж, халз тулааны тэмцээн зохион явуулсан. Анхны халз тулааны тэмцээнд Ө.Саруул-Од, Ж.Нарантунгалаг, Тусгай тасгийн Ц.Бямба-Очир, бид дөрөв японуудтай тулаан хийсэн.
Тунгаа Японы Ватору гэдэг холимог тулааны тамирчинтай өрсөлдөж ялалт байгуулсан юм. Тэгэнгүүт японууд санал тавьж холимог тулаанд тулалдаач гэж санал тавьсан. Тэгж л Тунгаа холимог тулаан руу орсон түүхтэй. Түүний дараа бид 2009 онд” MGL” холимог тулааны холбоог анх байгуулсан. Одоо 11 дэх жилдээ амжилттай ажиллаж явна. Энэ холбоог байгуулсан нь юунд ашигтай вэ гэвэл, Монголын холимог тулааны шилдэг тамирчдын аварга шалгаруулах сорил тэмцээнийг жил бүр шалгаруулан явуулдаг болсон. Тэндээс шалгарсан шилдэг тамирчдад гадаадын холимог тулааны мэргэжилтэн нар санал тавьж, гэрээ байгуулдаг болсон. Одоо манай тамирчид дэлхийн холимог тулааны бүх холбоонд тулалдаж байгаа.
Ж.Нарантунгалаг “One championship”-ийн дэлхийн аварга болсон. Ж.Нарантунгалагийн шавь Д.Батгэрэл UFC-д тулалдаж байгаа. Одоо гадны холимог тулааны мэргэжилтнүүд “MGL”-ийн тэмцээнийг харж, хүлээдэг болсон. Тэд “MGL”-ийн аваргуудтай гэрээ хийх сонирхолтой байдаг. Манай “MGL”-д түрүүлсэн аваргууд гадны холимог тулааны тэмцээнд тулалдаж, амжилт гаргаж яваа. Одоо АНУ-д “MGL”-ийн хэд хэдэн аварга тулалдаж байна. Мөн “One championship” болон “bellator”, “dragon house” холбоонд тулалдаж байгаа.
-Монголын холимог тулааны холбоог хэн удирдаж байгаа вэ. Байлдааны самбо бөхчүүд “Fighting”-ийн холбоог байгуулж байсан. Тэр холимог тулааны холбоо мөн үү? -Монголын холимог тулааны холбооны ерөнхийлөгчөөр Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл ажиллаж байна. Холимог тулааныг Монголд анх орж ирэх үед тодорхой оновчтой нэршил өгч чадахгүй мэргэжлийн бөх, дүрэмгүй зодоон гэж янз бүрээр нэрлэж байсан. Бид анх “MGL” буюу Монголын холимог тулааны холбоог байгуулж ийм нэршлийг бий болгосон юм. “MGL”-ээс кикбокс, каратэ болон мэргэжлийн тулааны спортын олон аварга тамирчин төрөн гарсан.
-“MGL”-д зөвхөн танай холимог тулааны тамирчид орж тулалддаг юм уу. Бусад тулааны спортын тамирчин тулалдах нь нээлттэй юу? -Манай холбооноос тэмцээнийг зохион байгуулан явуулж, Монголын шилдэг тулааны аваргыг шалгаруулдаг. “MGL” тэмцээн тулааны урлагаар хичээллэж байгаа бүх тамирчинд нээлттэй. “MGL”-д зөвхөн тулааны спорт гэлтгүй, жүдо, самбо, чөлөөт бөх, жүи жицү гээд ямар ч төрлийн тамирчин тулалдаж болно. Одоо бид “MGL” 14 дэх удаагийн тэмцээнээ зохион явуулах гэж байна. Энэ 2020 оны сорил “MGL” тэмцээнд сонирхогчдын боксын ОУХМ болон мэргэжлийн боксын тамирчин, жүдо бөхийн залуучуудын УАШТ-ий хошой аварга тамирчин, тулалдах санал хүсэлтэй илэрхийлсэн байгаа.
-Өөрийн тань сэтгэлд мартагдашгүй хоногшин үлдсэн, хүнд тулаан гэвэл? -Би 2011 онд Америкийн каратэгийн аварга болсон. Тэр тулаан их эвгүй, сэтгэл догдлуулсан. 2010 оны Америкийн аварга болсон Японы тамирчинтай тулаан хийсэн. Эхний үед би түүний эрүүнд хориотой цохилт хийж унагаад, сануулга авч хагас онооны торгуулиар хожигдож эхэлсэн. Сүүлийн 30 секунд дутуу байхад зүтгэсээр оноогоо тэнцүүлж авсан. Тэмцээний үндсэн цагт бид оноо авалгүй хоёр ч удаа цаг сунгаж тулалдаад, хамгийн сүүлд би түүний толгойд нь кеаги буюу хөлийн цавчилттай цохилт хийж унаган ялж, Америкийн аварга болсон.
-Тэр үед өөрөө Америкт амьдарч байсан юм уу? -Монголоос очиж тулалдаж түрүүлсэн. Америкт амьдардаг Хаянгаа багшийн шавь “Даша дожэ” байгуулан ажиллуулдаг юм. 2010 оны Америкийн аварга шалгаруулах тэмцээний 70 кг-д “Даша дожэ” клубийн тамирчид түрүүлж чадсангүй. “Чи Монголоос ирж манай клубийн нэрийн өмнөөс тулалдаач” гэж урьсан. Тэдний урилгаар 2011 онд Америкт очиж рюкүкан каратэгийн аваргад, 2013 онд Америкийн Зүүн бүсийн аваргад түрүүлж, аваргын бүсийг нь хүртсэн.
-Япон, Америкаас өөр улсад очиж тулаан хийж байсан уу? -Өмнөд Солонгос, Тайландад очиж кикбокс, муатайгаар тулалдаж байсан.
-Одоо Монголд тулааны урлагийн хөгжил ямар түвшинд байна вэ? -Фитнессийн клубүүдэд чадах, чадахгүй, мэдэх, мэдэхгүй хүмүүс тулааны урлагийг зааж байна. Тулааны спортыг заана гэдэг тийм хялбар зүйл биш. Эрсдэл ихтэй спорт. Чадваргүй, мэргэжлийн бус хүн, бусдын эрүүл мэндээр тоглож, амь насанд нь аюул учруулах эрсдлийг бий болгож байна. Тулааны техникийг бүрэн эзэмшиж сураагүй, өөрийн биеэр тулааныг цусаараа, яс махаараа мэдэрч үзээгүй хүмүүс энэ спортыг зааж байгаа нь аюултай.
Хөл, гарын аль хэсгээр өрсөлдөгчийн хаана цохилт өгөх ёстой вэ гэдгийг ч мэдэхгүй. Цохилтын хүчийг тохируулах мэдрэмж ч суугаагүй хүн өөрийгөө багш гээд байна. Хамгийн энгийн жишээ гэхэд бие халаалт дутуу хийж, хүчээр сунгалт хийгээд шөрмөс болон хялгасан судсаа тасалж, үе холбоосоо гэмтээх жишээтэй. Тулаан зааж байгаа нь буруу биш. Гол нь мэргэжлийн өндөр түвшинд мэргэшиж байж бусдад тулаан заах ёстой.
-Монголд холимог тулааны мэргэжлийн багш, дасгалжуулагч байгаа юу? -Холимог тулааны дэлхийн аварга Ж.Нарантунгалаг, Аяро Жүнүчи багш хоёроос өөр хүн Монголд байхгүй. Өөр өөрсдийн тулааны төрлөөр бэлтгэгдэж, мэргэшсэн багш нар бол бий. |
Ө.Гантөмөр: “MGL”-д түрүүлсэн аваргууд гадны холимог тулааны тэмцээнд амжилт гаргаж байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|