 |
|
 |
|
“Эрдэнэт үйлдвэр” дахиад тусгай үүрэг хүлээлээ |
|
|
 |
|
 |
“Эрдэнэт үйлдвэр” дахиад тусгай үүрэг хүлээлээ
2020-08-17УУХҮ-ийн сайд Г.Ёндон салбарынхаа ажилтай танилцахын зэрэгцээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт суулгаж, дөрвөн жилийн хугацаанд хийгдэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийг газар дээр нь үзэж судалж,  яамнаас бодлогын чиглэлд ямар дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж буй. Энэ хүрээндээ “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллалаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэн УУХҮ-ийн сайд Г.Ёндон тэргүүтэй албаны хүмүүст ажлаа танилцуулсан. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” 38 жил Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн статустай, гурван жил шахам хувийн хэвшил, төрийн хамтарсан үйлдвэрийн статустай явсан. 2016-2018 он бол амаргүй цаг үе байлаа. Нэг мэдэхэд 100 хувь төрийнх болчихно, эргээд 49 хувь нь хувийнх болчихно. Үүнийг дагаад дүрэм журам, бичиг цаасны их ажил нэмэгдэнэ. Үйлдвэрийн удирдлага, хамт олон энэ нөхцөл байдлаас үл шалтгаалан үйлдвэрлэлийнхээ тасралтгүй, найдвартай, үр ашигтай ажиллагааг хангах, хамгийн гол нь хамт олны маань сэтгэл зүрх, үйл ажиллагаанд сөрөг нөлөө бүү гараасай гэж хичээж ажилласан.
Энэ зорилтын үр дүнд үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн жигд үргэлжилсэн. 2019 оны гуравдугаар сараас үйлдвэр 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор засаглалын хямрал арилсан.
Ийнхүү төр, засаг “Эрдэнэт үйлдвэр”-ээ түшиж, хүнд үеийг давна гэж найдаж байгаагаа дуулгаснаар амаргүй, хүнд цаг үеүдэд байнга л тангараг өргөсөн цэрэг мэт бат зогсдог үйлдвэр дахиад л тусгай үүрэг хүлээв бололтой. Цаг үеийн олон хүнд нугачаанд итгэл алдаагүй, ачааны хүндийг үүрээд гардаг үйлдвэр маань энэ удаагийн сорилтыг ч Монголынхоо эдийн засгийг өргөөд давна гэдэгт итгэлтэй байна.
“Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголынх болсноор монголчуудын, тэр тусмаа үйлдвэрийн хамт олны нуруун дээр том ачаа ирсэн. Бид үйлдвэрээ хоёр улсын хамтарсан үйлдвэр байсан үеийнхээс сайн, ядаж л тэр түвшнээс дордуулахгүй ажиллуулахыг зорьсон. Ингэж ч чадсан. Дараа нь ТӨҮГ болсноор хувийн хэвшлийн оролцоотой байснаас илүү ажиллахыг хичээсэн” хэмээн танилцуулгаа эхэлсэн юм. Х.Бадамсүрэн тэргүүтэй “Эрдэнэт үйлдвэр”-ын хамт олон үйлдвэрийнхээ алсын харааг “Дэлхийн жишиг, Монголын бахархал болсон компани байх”, эрхэм зорилгыг “Тогтвортой үйл ажиллагаа, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн, Монгол Улсад үндэсний баялаг бүтээх” хэмээн тодорхойлжээ. Мөн алсын хараа, эрхэм зорилгодоо нийцүүлж техникийн, технологийн, санхүү эдийн засгийн, байгаль орчны, нийгмийн гэсэн таван үндсэн чиглэлээр хэрэгжүүлэх, гарын таван хуруу шиг өөр өөрийн үүрэг, оролцоотой, бие биенээ дэмжиж, уялдаа холбоотой байж гэмээн бүрэн хэрэгжиж, сайн үр дүнд хүрэх “Гарын таван хурууны бодлого” боловсруулан хэрэгжүүлж буйгаа үйлдвэрийн ерөнхий захирал ярилаа.

Х.Бадамсүрэн захирлын ажил авсан 2016 оноос хойш үйлдвэрлэл, техник, технологи, санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд тасралтгүй өсөж буйг тоо баримтууд хэлж буй. Тухайлбал, 2019 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон түүхэндээ хамгийн их буюу 37.2 сая тонн хүдэр олборлож, 32.2 сая тонныг нь боловсруулсан. Эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт ч үүнийгээ дагаад өссөн. 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт 184 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2019 онд их наяд шахамыг оруулсан. Гаалийн татвар, хураамж, эрчим хүч, төмөр замын төлбөр гэх мэт төрд төлсөн мөнгөө нэмбэл энэ тоо 1.2 их наядад хүрсэн гэдэг. Энэ талаар Х.Бадамсүрэн захирал танилцуулгадаа цухас дурдсан.
Уул уурхайн үйлдвэрийн оршин тогтнох үндэсийн үндэс нь баялгийн нөөц. Сүүлийн гурван жилд “Эрдэнэт үйлдвэр” 20 гаруй сая ам.долларыг геологи хайгуулын ажилд зарцуулж, үйлдвэрийнхээ насыг 20 жилээр сунгасан. Өөрөөр хэлбэл, 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” 40 жил ажиллаад нөөц нь дуусна гэж тооцож байсан бол энэ хугацаа 20 жилээр уртсаж, наанадаж 60 жил ажиллахаар болсон юм.
Үйлдвэрийн нөөц нэмэгдэж, ажиллах хугацаа уртассан ч олборлолтын улмаас ил уурхай гүнзгийрэх тусам уул геологийн нөхцөл муудаж, хүдрийн хатуулаг нэмэгдэн, агуулга ядуурч буй нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олны хувьд ирээдүйгээ бодож, төлөвлөх, одооноос бэлтгэлээ хангахаас аргагүй асуудал билээ. Энэ нөхцөл байдалд бүтээгдэхүүнээ бууруулахгүй, эдийн засаг, санхүүгийн хүрсэн түвшнээ алдахгүй байх нь юу юунаас чухал. Тиймээс тодорхой алхмууд хийж, техник, технологио шинэчлэх томоохон төслүүд хэрэгжүүлж эхэлснээ Х.Бадамсүрэн захирал танилцуулсан.
2016 онд нийт техник, тоног төхөөрөмжийн 70 хувь нь насжилт өндөртэй, солих шаардлагатай болсон байсан бөгөөд энэ ажлыг эхлүүлж, шат дараатай хийсээр 730 тэрбум төгрөгийн хөрөнгөөр нийт тоног төхөөрөмжийн 20 орчим хувийг шинэчилсэн байна. Мөн 2020-2024 онд техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн есөн төсөл хэрэгжүүлэхээр тооцоо судалгаагаа хийж, ажлыг нь эхлүүлсэн байна. Уг ажлаа 2023 онд багтааж дуусахын төлөө ажиллах бөгөөд ингэснээр хүндэрч буй уул, геологийн нөхцөлд бэлтгэж, бүтээгдэхүүний өсөлт, өртөг зардлын хямдруулалтаар зардлаа нөхнө. Түүнчлэн дэд бүтцийн чиглэлд гурав, нийгмийн хамгааллын гурав, шинэ гурван төсөл хэрэгжүүлэх юм байна.
Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийнхээ тухай ярихдаа Х.Бадамсүрэн “Исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийг нуруулдан уусгах аргаар ашиглах төслийг хэрэгжүүлэхэд асуудалгүй, бид хийчихнэ. Харин зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах амаргүй ажил. Энэ талаар Монголын төр, засаг, уурхайчид олон жил ярьсан. Зэсийн баяжмал хайлуулж, боловсруулах үйлдвэрээс гарах хүхэрлэг хийг яах вэ гэдэг асуудал байдаг. Олон нийт, орон нутаг байгаль орчинтой холбоотойгоор дэмждэггүй зовлонтой. Хүхэрлэг хийг шингэн байдалд шилжүүлж хүхрийн хүчил үйлдвэрлэх нь хамгийн боломжит хувилбар. Ингэлээ гэхэд гаргасан хүхрийн хүчлээ яах вэ гэдэг толгойн өвчин. Үүнийг шийдэх фосфор, жоншны баяжмалтай хорьж бүтээгдэхүүн гаргах, ураны үйлдвэрлэлд хэрэглэх гэсэн хувилбарууд бий ч гурвуулаа бүтэмж муутай байгаа. Хүхрийн хүчил үйлдвэрлэх хувилбар нэлээд мухардмал болсон. Өөр гарцыг манай инженер, холбогдох хүмүүс гадаадын мэргэжлийн байгууллагатай хамтран судалж байгаа” гэв.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барьснаар зэсээс гадна мөнгө гаргана. Бага хэмжээний алт, бусад элементүүд ч гарахыг үгүйсгэхгүй. Өнөөдөр үйлдвэр 800 сая орчим ам.долларын орлого олдог бол зэсийн баяжмалаа хайлуулснаар тэрбум ам.доллар олно. Түүнийгээ боловсруулж, зэс утас, зэс хавтан, бусад бүтээгдэхүүн хийвэл энэ орлого хоёр тэрбумд хүрнэ хэмээн тооцжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөөдөр олж буй орлогыг дөрөв дахин нэмэгдүүлэх боломж байгаа гэсэн үг.
Улаанбаатарын утаа, Эрдэнэтийн цагаан тоос Монголд бүү хэл дэлхийд зартай. “Эрдэнэт үйлдвэр”-ийн чихийг нэлээд халууцуулдаг томоохон асуудал нь цагаан тоос байсныг шийдвэрлэхээр уурхайн зүгээс дорвитой ажил хийж, одоогоор 80 хувь багасгасан, ойрын үед энэ асуудлаас бүрэн ангижрана гэж ерөнхий захирал ярьсан нь сайхан мэдээ байлаа. Мөн барааны шахааг үгүй болгох гэж багагүй хүчин чармайлт гаргаж, тендерээ цахимаар, нээлттэй явуулж байгаа, уул уурхайн үйлдвэрлэлийг орчин үеийн жишигт хүргэж хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны ололт амжилт, дэвшилт технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэл, шинжлэх ухааны уялдаа холбоог хангаж ажиллахын тулд “Эрдэнэт үйлдвэр” 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх жил” болгон зарласан гэх мэтийн чихэнд чимэгтэй зүйл ерөнхий захирлын танилцуулгаас сонсогдсон.
“Дээр дурдсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 1.5 тэрбум ам.доллар хэрэгтэй. Үүнийг олох бэлтгэлээ бид хийсэн. Эхлэлийг өөрийн хөрөнгөөр хийж байгаа ч цаашид үйл ажиллагаагаа найдвартай, өргөн цар хүрээтэй явуулахын тулд зээл авах шаардлага тулгарч, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болохыг үгүйсгэхгүй. Тэр утгаараа өнгөрсөн онуудад балансаа цэвэршүүлэх ажил хийсэн. Өнгөрсөн жилүүдэд гадаад, дотоодод “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой өр, төлбөр, авлага нэлээд үүссэн байсан. 20 жил яригдаад шийдэгдээгүй нь ч байлаа. Тухайлбал, “Балхашмыс”-ээс авч чадалгүй олон жил болсон 20 сая ам.доллар, “Стандарт” банкны асуудал гээд олны мэдэх өндөр дүнтэй заргууд байв. “Балхашмыс”-ээс авах мөнгөө өнгөрсөн онд бүрэн авсан. “Стандарт” банкны тухайд Лондоны арбитрын шүүх “Эрдэнэт үйлдвэр” 51 сая ам.доллар төлөх ёстой гэж шийдсэн.
Түүн дээр хүү, торгууль нэмэгдсээр 2019 оны эхэн гэхэд 120 сая ам.долларт хүрсэн байсныг боломжтой бүх арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлснээр гурав дахин багасгаж, 40 сая ам.доллар төлсөн. Одоо “Эрдэнэт үйлдвэр” аль нэг байгууллагад нэг ч төгрөгийн өр, зээлийн төлбөргүй болсон. Үйлдвэрийнхээ балансыг цэвэршүүлсэн. Олон жил түншилсэн гадаадын банк санхүүгийн байгууллагуудтай ярилцаж байна. Хамгийн гол нь зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэртээ технологийн шийдлээ гаргаж, хүхэрлэг хийн асуудлаа нэг мөр болгосон тохиолдолд бид Засгийн газар, салбарын яамны дэмжлэгтэйгээр энэ хөрөнгө санхүүг олж ирээд, төслөө хэрэгжүүлж чадна” гэж Х.Бадамсүрэн захирал хэлсэн.
Мөн тэрбээр “Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудалд онцгой анхаарал тавьж байгаа. Засгийн газар сүүлийн 30-аад жил үйлдвэрийн асуудлыг тусгайлан авч үзээгүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын Засгийн газар 2019 оны зургадугаар сард тусгайлан авч үзэж, 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжиж, баталж, хэрэгжүүлэхийг ТӨБЗГ-т үүрэг болгосон. Энэ ажил хэрэгжээд явж байна. Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” 2031 он хүртэл юу хийх нь тодорхой. Ийм боломж олгосон Ерөнхий сайд, түүний Засгийн газарт талархал илэрхийлж буйг минь дамжуулахыг уламжилъя” гэсэн юм.
Амжилт бүхний цаана хүн байгаа гэж үздэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага уурхайчдынхаа асуудалд онцгой анхаарч байгаа аж. Хамт олныхоо цалинг өнгөрсөн гурван жилд 45 хувиар, өсөлтийг тооцвол 53 хувиар нэмсэн гэнэ. Ахмадууддаа олгодог тэтгэврээ 30-40 хувиар нэмжээ. Цалин хөлснөөс гадна нийгмийн асуудалд онцгой анхаарч, 1300 айлын орон сууцыг барьж эхлүүлсэн байна. Мөн ажилтан бүртээ нэг удаа 12 сая төгрөгийн байрны дэмжлэг үзүүлж байгаа аж.
Танилцуулгынхаа төгсгөлд тэрбээр “Яам, Засгийн газраас хүсэх цөөн зүйл байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ статусаараа сайн ажиллаж чадаж байна. Гэхдээ олон нийтэд ойлгомжтой, нээлттэй, олон улсад ч нээлттэй байлгахын тулд үйлдвэрийн статусыг хамгийн оновчтой хэлбэрээр шийдвэл үйл ажиллагаа тогтвортой, үр ашиг өндөр, өрсөлдөх чадвараа улам нэмэгдүүлэх, улс төрөөс ангид байх олон асуудал шийдэгдэнэ. 49 хувийг худалдаж авсан санхүүжилтийн эх үүсвэрийг тойрсон яриа хөөрөөг Засгийн газар, эдийн засгийн төв байгууллагууд, хууль хяналтын байгууллага нэг мөр болгож, тооцоо дугуйлсан нь зөв байх. Мөн, “Стандарт” банканд төлсөн мөнгийг буруутай этгээдээр гаргуулж, үйлдвэрийг хохиролгүй болгоход Засгийн газар анхаараасай” гэсэн юм.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон энэ үеэр “Маш нягт, нямбай чамбай, бүх зүйлийг төлөвлөгөөтэй, хөтөлбөртэй хийдэг ерөнхий захиралтай танай хамт олон алзахгүй юм байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт УУХҮЯ-наас есөн дэд зорилт, 33 арга хэмжээ оруулахаар төлөвлөсөн. Есөн дэд зорилтын хоёр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөртэй холбоотой. Үйлдвэрийн уул, геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн хатуулаг нэмэгдэж, агуулга багасаж байгаа нөхцөлд үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшин, улсын эдийн засагт оруулж буй өгөөжийг хэвийн хэмжээнд хадгалахад чиглэсэн арга хэмжээг авахаас аргагүй. Үүний тулд үндсэн цехүүдийн өргөтгөл, шинэчлэлийг хийж байгаа нь зөв. Улам гүнзгийрч буй ил уурхайд туузан дамжуурга тавьснаар уурхайн автомашины тоо цөөрч, дугуй, шатахууны хэмнэлт гаргана. Баяжуулах үйлдвэрийн шинэчлэл ч бас зардал бууруулна, металл авалтыг сайжруулна. Энэ ажлууд уурхайн уул геологийн нөхцөл хүндрэхэд хэвийн ажиллагаагаа хангахад чиглэж буй.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, гүн боловсруулалтыг дэмжих талаар тусгасан. “Эрдэнэт үйлдвэр” зэсийн баяжмал боловсруулах болон исэлдсэн хүдрийг уусган баяжуулах технологиор баяжуулж, катодын зэс үйлдвэрлэх хоёр том төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусна” гэв.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалан “Үйлдвэр маань өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа нь тогтворжиж, байдал сайжирчээ гэсэн ойлголт авлаа. Удирдлагын түвшинд ч ийм ойлголттой байгаа. Хоёр жилийн өмнө ямар зарга, зайлхайтай, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлсөн хүнд асуудлууд байлаа. Төр, засаг шийдвэртэй арга хэмжээ авч, үйлдвэр 100 хувь төрийн өмчлөлд ирсэн. Үүний дараа Х.Бадамсүрэн захирал сайн ажиллаж байгаа юм байна. Ажил төрөл тогтворжиж, зөв чигтээ оржээ гэсэн дүгнэлтийг хийлээ.
Өмчлөлийн маргааныг Засгийн газар ойрын үед шийдэх байх. “Стандарт” банканд төлсөн төлбөрийн тухайд, хууль шүүхийн байгууллагын шийдвэр гарсны дараа танайхаас гарсан мөнгө буцаж орж ирэх байх гэсэн төсөөлөлтэй байна. Улс орны эдийн засгийн байдал амаргүй байгаа. Улсын төсөв бүрдэхгүй байна. “Эрдэнэт үйлдвэр” урд нь Монгол орныг тэжээж байсан. Одоо ч байдал хэвээрээ. Цаг үеийн байдлаас шалтгаалаад том дүнтэй хөрөнгө оруулалтууд хойшлох байдал гарахыг үгүйсгэхгүй шүү” гэлээ.
Ийнхүү төр, засаг “Эрдэнэт үйлдвэр”-ээ түшиж, хүнд үеийг давна гэж найдаж байгаагаа дуулгаснаар амаргүй, хүнд цаг үеүдэд байнга л тангараг өргөсөн цэрэг мэт бат зогсдог үйлдвэр дахиад л тусгай үүрэг хүлээв бололтой. Цаг үеийн олон хүнд нугачаанд итгэл алдаагүй, ачааны хүндийг үүрээд гардаг үйлдвэр маань энэ удаагийн сорилтыг ч Монголынхоо эдийн засгийг өргөөд давна гэдэгт итгэлтэй байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-2020 он дэлхий нийтэд таамаглашгүй байдал авчирсан, прогноз өөрчилсөн жил байлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд нөхцөл байдал ямар байгаа вэ? -Энэ оны эхний хагас жилд манай үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бүрэн биелсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд хүндрэл учруулаад буй цар тахал “Эрдэнэт үйлдвэр” ямар нэг хүндрэл, бэрхшээлгүй, төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж ажиллалаа. 2019 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн эдийн засгийн үйл ажиллагааны үр дүн сайн байсан нь хямралыг даван туулах гол суурь болсон.
-Өнгөрсөн онд танай үйлдвэр олон дээд амжилт тогтоосон. Энэ оны хувьд түүндээ хүрэх боломж байгаа юу? -Өнгөрсөн онд бид төлөвлөгөөт бүх зорилтоо биелүүлж, түүхэнд байгаагүй өндөр ашиг орлоготой ажилласан. Улс, орон нутгийн төсөвт анх удаа 962 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн, борлуулалтын орлогыг 2.2 их наяд төгрөгт хүргэсэн. Өртөг, зардлыг боломжит хэмжээнд хэмнэж, 154 тэрбум төгрөгийн нэмэлт орлого бий болгож чадсан нь энэ оны хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах суурь болж, бэлэн мөнгөний гачигдалгүй, мөнгөн хөрөнгийн дутагдалгүй төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Цар тахлын улмаас дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ огцом унасан. Бид төлөвлөгөөгөө хийхдээ улсын төсөвт тусгаснаар бүтээгдэхүүнээ 5991 ам.доллароор тооцсон. Гэтэл оны эхний хагаст тонн тутамдаа дунджаар 500 ам.доллароор бага байлаа. Бүр тонн тутамдаа 1300 ам.доллароор бага болж унасан үе ч бий. Одоогийн байдлаар үнэ харьцангуй өсөөд байна. |
“Эрдэнэт үйлдвэр” дахиад тусгай үүрэг хүлээлээ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|


Агаарын чанар нь ДЭМБ-ын стандартыг хангасан ердөө долоон улс байна 18:36 2024 онд дэлхийн хотуудын агаарын бохирдлын чанар ямар хэмжээнд байсныг Швейцарын “IQAir” компани танилцуулжээ.
|
2024 онд дэлхийн хотуудын агаарын бохирдлын чанар ямар хэмжээнд байсныг Швейцарын “IQAir” компани танилцуулжээ. »»
|
|
Хээрийн түймэрт Дорнодын Хөлөнбуйр сумын Батхаан багийнхан хамгийн их өртжээ 16:50 Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын Шуурхай хэсэг хээрийн түймэр гарсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар
|
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын Шуурхай хэсэг хээрийн түймэр гарсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар »»
|
|
Европоос нийлүүлдэг согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулна гэв 16:37 Хэрвээ Европын Холбоо /ЕХ/ Америкийн бараанд ногдуулсан гаалийн татвараа цуцлахгүй бол тус холбооноос нийлүүлж
|
Хэрвээ Европын Холбоо /ЕХ/ Америкийн бараанд ногдуулсан гаалийн татвараа цуцлахгүй бол тус холбооноос нийлүүлж »»
|
|
Сэрэмжлүүлэг: Төлбөрөө төлөлгүй цонхоор зугтсан иргэнийг шалгаж байна 13:38 Цахим орчинд “Үйлчилгээний газарт хоолны мөнгөө ч төлөхгүй ийм хүмүүсээс болгоомжлоорой” гэх гарчигтай видео мэдээлэл нийтлэгдсэний дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.
|
Цахим орчинд “Үйлчилгээний газарт хоолны мөнгөө ч төлөхгүй ийм хүмүүсээс болгоомжлоорой” гэх гарчигтай видео мэдээлэл нийтлэгдсэний дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. »»
|
|
Хан-Уул дүүргийн 9 цэцэрлэг, 2 эмнэлэг, 7 сургуульд их засвар хийх хөрөнгийг шийдвэрлэлээ 13:36 Хан-Уул дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон зарим төлөөлөгч өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр дүүргийн удирдлагуудад ирүүлсэн иргэдийн саналыг нэгтгэж, 9 цэцэрлэгийн дээвэр засвар, шугам сүлжээний ажилд 1.3 тэрбум төгрөг, 7 сургуулийн их засварт 947.7 сая төгрөг, 2 эмнэлгийн их засварын ажилд 406 сая төгрөгийг шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгын засвар шинэчлэлтийн ажилд нийт 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах саналыг дэмжив.
|
Хан-Уул дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон зарим төлөөлөгч өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр дүүргийн удирдлагуудад ирүүлсэн иргэдийн саналыг нэгтгэж, 9 цэцэрлэгийн дээвэр засвар, шугам сүлжээний ажилд 1.3 тэрбум төгрөг, 7 сургуулийн их засварт 947.7 сая төгрөг, 2 эмнэлгийн их засварын ажилд 406 сая төгрөгийг шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгын засвар шинэчлэлтийн ажилд нийт 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах саналыг дэмжив. »»
|
|
Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгана 13:27 Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгахаар урьдчилсан төлөвлөлт гараад байна. Ирэх амралтын өдрүүдээр буулгах байршлуудыг эцэслэн судалж дуусгана. Харин дөрөвдүгээр сард буулгах сард ажлыг эхлүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа.
|
Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгахаар урьдчилсан төлөвлөлт гараад байна. Ирэх амралтын өдрүүдээр буулгах байршлуудыг эцэслэн судалж дуусгана. Харин дөрөвдүгээр сард буулгах сард ажлыг эхлүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа. »»
|
|
Дээрэм хийсэн бүлэг хүүхдүүдийг баривчилжээ 13:22 Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчилсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бусдад дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
|
Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчилсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бусдад дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. »»
|
|
ЦЕГ: Булган аймагт гарсан ослын улмаас 2 машин шатаж, 4 хүн нас барсан 13:18 Орон нутгийн замд зорчих иргэд тээврийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс мөн хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барьж байгаагаас зам тээврийн осол их гарч байна. Зам тээврийн ослын улмаас өчигдөр дөрвөн иргэн амиа алдаж, хоёр тээврийн хэрэгсэл шатсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
|
Орон нутгийн замд зорчих иргэд тээврийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс мөн хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барьж байгаагаас зам тээврийн осол их гарч байна. Зам тээврийн ослын улмаас өчигдөр дөрвөн иргэн амиа алдаж, хоёр тээврийн хэрэгсэл шатсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. »»
|
|
Зам тээврийн ослын улмаас 4 иргэн амь насаа алдаж, 2 тээврийн хэрэгсэл шатжээ 13:15 Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 12-аас 03 дугаар сарын 13-ны шилжих шөнө 02 цагийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 12-аас 03 дугаар сарын 13-ны шилжих шөнө 02 цагийн »»
|
|
ГССҮТ: Түргэний машин сууж явсан хүүхдүүдийн бие тогтворжиж байна 13:14 Төв аймгийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 11-нд хот хоорондын автобус түргэний машинтай мөргөлдөж, түргэний машины таван зорчигч, жолооч нас барсан хэрэг гарсан. Уг ослын улмаас хоёр хүүхэд бэртэж, ГССҮТ-д хүргэгдсэн гэдгийг албаныхан мэдээлсэн.
|
Төв аймгийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 11-нд хот хоорондын автобус түргэний машинтай мөргөлдөж, түргэний машины таван зорчигч, жолооч нас барсан хэрэг гарсан. Уг ослын улмаас хоёр хүүхэд бэртэж, ГССҮТ-д хүргэгдсэн гэдгийг албаныхан мэдээлсэн. »»
|
|
"American Airlines"-ын онгоц шатжээ 13:08 "American Airlines" авиа компанийн онгоц Пүрэв гаригт орон нутгийн цагаар 17.15 цагийн орчимд Колорадо дахь Денвер олон улсын нисэх буудал дээр шатжээ. "Боинг 737-800" онгоц Колорадо мужийн Колорадо Спрингсээс Техас мужийн Далласыг чиглэн хөөрсөн боловч төд удалгүй Денверт ослын буулт хийсэн байна. Хөлгийн багийнхан хөдөлгүүр чичирхийлж, хэвийн бус байгааг нь мэдсэн тул хөөрснөөс 20 минутын дараа Денвер лүү чиглэлээ өөрчилсөн аж. Гэвч газардах хүртлээ агаарт нэг цаг орчим хугацааг өнгөрүүлсэн байна.
|
"American Airlines" авиа компанийн онгоц Пүрэв гаригт орон нутгийн цагаар 17.15 цагийн орчимд Колорадо дахь Денвер олон улсын нисэх буудал дээр шатжээ. "Боинг 737-800" онгоц Колорадо мужийн Колорадо Спрингсээс Техас мужийн Далласыг чиглэн хөөрсөн боловч төд удалгүй Денверт ослын буулт хийсэн байна. Хөлгийн багийнхан хөдөлгүүр чичирхийлж, хэвийн бус байгааг нь мэдсэн тул хөөрснөөс 20 минутын дараа Денвер лүү чиглэлээ өөрчилсөн аж. Гэвч газардах хүртлээ агаарт нэг цаг орчим хугацааг өнгөрүүлсэн байна. »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан, менингококкын халдвар нэмэгдэж байна 13:03 ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст өвчин болон Улаанбурханы нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
|
ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст өвчин болон Улаанбурханы нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
Ш.Энхийн-Од NCAA-дээ үлдэх үү, NBA G лигт тоглох уу… 12:29 Монголын залуу авьяаслаг сагсан бөмбөгчин Ш.Энхийн-Од /Майк Шаравжамц/ энэ улиралд NCAA-ийн Юта Ютес
|
Монголын залуу авьяаслаг сагсан бөмбөгчин Ш.Энхийн-Од /Майк Шаравжамц/ энэ улиралд NCAA-ийн Юта Ютес »»
|
|
Засгийн газар: Н.Энхбаяр, С.Баяр, С.Батболд, Р.Амаржаргал, М.Энхсайхан нарыг Тусгай үүрэгт элчингээр томилно 10:52 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайдаар
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайдаар »»
|
|
Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдаас улаанбурхан өвчний гурван тохиолдол батлагджээ 10:48 Улаанбурхан өвчний 12, 13, 14 дэх тохиолдол лабораториор батлагдсаныг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдэгдлээ.
|
Улаанбурхан өвчний 12, 13, 14 дэх тохиолдол лабораториор батлагдсаныг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдэгдлээ. »»
|
|
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ТҮЙМЭРТ ӨРТСӨН ӨРХҮҮДЭД ТУСЛАМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ 10:45 Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын Шуурхай хэсэг хээрийн түймэр гарсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна. Хээрийн түймэрт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас, хоол хүнсний тусламж, эрүүл мэнд болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байна.
|
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын Шуурхай хэсэг хээрийн түймэр гарсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна. Хээрийн түймэрт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас, хоол хүнсний тусламж, эрүүл мэнд болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байна. »»
|
|
ШАР ӨВС, ХОГ ХАЯГДЛЫГ ИЛ ЗАДГАЙ ШАТААХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА 10:38 Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
ШАР ӨВС, ХОГ ХАЯГДЛЫГ ИЛ ЗАДГАЙ ШАТААХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна.
|
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
ШАР ӨВС, ХОГ ХАЯГДЛЫГ ИЛ ЗАДГАЙ ШАТААХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна.
»»
|
|
Жүжигчин Ким Сү Хёний дуулиант хэрэгтэй холбоотой шинэ мэдээллүүд гарч байна 10:29 БНСУ-ын алдарт жүжигчин Ким Сү Хён жүжигчин агсан Ким Сэ Рунтэй насанд хүрээгүй байхад нь үерхлийн харилцаатай
|
БНСУ-ын алдарт жүжигчин Ким Сү Хён жүжигчин агсан Ким Сэ Рунтэй насанд хүрээгүй байхад нь үерхлийн харилцаатай »»
|
|
ГССҮТ: Ослын улмаас гэмтсэн хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжсон 10:25 Төв аймгийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 11-нд хот хоорондын автобус түргэний машинтай мөргөлдөж, түргэний машины таван зорчигч, жолооч нас барсан хэрэг гарсан. Тус ослын улмаас хоёр хүүхэд бэртэж ГССҮТ-д хүргэгдсэн гэдгийг албаныхан мэдээлсэн.
Тодруулбал, зам тээврийн ослын улмаас биедээ хүнд бэртэл авсан 7-14 насны хоёр хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм.
|
Төв аймгийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 11-нд хот хоорондын автобус түргэний машинтай мөргөлдөж, түргэний машины таван зорчигч, жолооч нас барсан хэрэг гарсан. Тус ослын улмаас хоёр хүүхэд бэртэж ГССҮТ-д хүргэгдсэн гэдгийг албаныхан мэдээлсэн.
Тодруулбал, зам тээврийн ослын улмаас биедээ хүнд бэртэл авсан 7-14 насны хоёр хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм.
»»
|
|
Электрон дугуй, скүүтерийг замын хөдөлгөөний дүрмээр зохицуулна 10:02 Урин дулаан цагт хүүхэд залуус суррон буюу электрон дугуй, скүүтер унаж хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгддэг.
|
Урин дулаан цагт хүүхэд залуус суррон буюу электрон дугуй, скүүтер унаж хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгддэг. »»
|
|
ПОС төхөөрөмжид хуурамч карт уншуулан, арилжааны банкуудаас мөнгө хулгайлжээ 10:00 Энэ удаагийн “Шүүхийн танхимаас” буландаа шүүхээр шийдвэрлэсэн нэгэн хэргийн кейсийг хүргэж байна.
|
Энэ удаагийн “Шүүхийн танхимаас” буландаа шүүхээр шийдвэрлэсэн нэгэн хэргийн кейсийг хүргэж байна. »»
|
|
Улсын начин Э.Батмагнай түрүүлэв 09:57 Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн нээлттэй
|
Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн нээлттэй »»
|
|
Олон улсын эрүүгийн шүүх Филиппиний ерөнхийлөгч асан Дутертег саатууллаа 09:55 Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутертег Олон улсын эрүүгийн шүүх лхагва гарагт /2025.03.12/ саатуулсан байна.
|
Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутертег Олон улсын эрүүгийн шүүх лхагва гарагт /2025.03.12/ саатуулсан байна. »»
|
|
Гражид байрлуулсан машинуудаас эд зүйл алдагдаж байна 19:32 Сүүлийн үед цагдаагийн байгууллагад граж дотор байрлуулсан автомашинд хулгай орсон байна гэх дуудлага, мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байна.
|
Сүүлийн үед цагдаагийн байгууллагад граж дотор байрлуулсан автомашинд хулгай орсон байна гэх дуудлага, мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байна. »»
|
|
Б.Чойжилсүрэн UB Palace-г нурааж барилга барих гэж байгаа юу? 14:23 UB PALACE –г нураахаар болсон талаар гитарчин Д.Өлзий-Орших тэргүүтэй урлаг соёлын алдартнууд өөрсдийн цахим хуудаснаа нийтэлж байжээ . Тэгвэл 3-р сарын 10 нд хамгийн сүүлийн тоглолтоо хийгээд тус газар нураагдахаар болж хаалгаа барьсан байна .
|
UB PALACE –г нураахаар болсон талаар гитарчин Д.Өлзий-Орших тэргүүтэй урлаг соёлын алдартнууд өөрсдийн цахим хуудаснаа нийтэлж байжээ . Тэгвэл 3-р сарын 10 нд хамгийн сүүлийн тоглолтоо хийгээд тус газар нураагдахаар болж хаалгаа барьсан байна . »»
|
|
Ам.доллар чангарсаар байна 12:52 Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар байна. Монголбанкны өчигдрийн зарласан албан ханшаар нэг
|
Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар байна. Монголбанкны өчигдрийн зарласан албан ханшаар нэг »»
|
|
Автобусанд 1000 төгрөгөөр зорчдог болсноос хойш орлого нь 1 тэрбумаар нэмэгджээ 12:24 Өнгөрсөн сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээвэрт зорчихдоо 1000 төгрөг төлж зорчдог болсон. Тэгвэл тухайн шийдвэр
|
Өнгөрсөн сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээвэрт зорчихдоо 1000 төгрөг төлж зорчдог болсон. Тэгвэл тухайн шийдвэр »»
|
|
УОК: Орон нутгийн төрийн байгууллагууд түймрийн эрсдэлийн үед өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих хэрэгтэй байна 12:24 Улсын онцгой комиссын шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж, гал түймрийн
|
Улсын онцгой комиссын шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж, гал түймрийн »»
|
|
Шахмал түлш хэрэглээнд нэвтэрсэн 2019 оноос эхлэн “Угаарын хийн хордлого” тэр жилдээ 1664-т хүрсэн байна 12:07 Иргэд Таван толгой түлш ХХК –ны үйлдвэрлэдэг Шахмал түлшийг 2019 оноос эхлэн хэрэглэж эхэлсэн байна . Үүнээс өмнө буюу 2018 онд угаарын хийд хордож эмнэлгийн тусламж авсан хүмүүсийн тоо 30 байсан бол 2019 онд 1664 хүртэл өсжээ.
|
Иргэд Таван толгой түлш ХХК –ны үйлдвэрлэдэг Шахмал түлшийг 2019 оноос эхлэн хэрэглэж эхэлсэн байна . Үүнээс өмнө буюу 2018 онд угаарын хийд хордож эмнэлгийн тусламж авсан хүмүүсийн тоо 30 байсан бол 2019 онд 1664 хүртэл өсжээ. »»
|
|
Оюутан цэргийн бүртгэл маргааш дуусна 11:44 Оюутан цэргийн бүртгэл маргааш буюу гуравдугаар сарын 14-ний баасан гарагт хаагдана.
Сар шинийн баярын амралт таарсан тул бүртгэл хаах хугацааг энэ өдрийг хүртэл хойшлуулаад байгаа юм. Харин дараах шаардлагыг хангасан оюутнууд оюутан цэрэгт бүртгүүлэх боломжтой,
|
Оюутан цэргийн бүртгэл маргааш буюу гуравдугаар сарын 14-ний баасан гарагт хаагдана.
Сар шинийн баярын амралт таарсан тул бүртгэл хаах хугацааг энэ өдрийг хүртэл хойшлуулаад байгаа юм. Харин дараах шаардлагыг хангасан оюутнууд оюутан цэрэгт бүртгүүлэх боломжтой, »»
|
|
The League: Энэ улирлын MVP хэн байх вэ? 11:41 Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн улирлын шилдгүүд өнөөдөр/2025.03.13/ 11:00 цагаас тодорно. Улирлын "Үнэ цэнтэй тоглогч"-оос эхлээд "Шилдэг хамгаалан тоглогч", "Шилдэг залуу тоглогч" тэргүүтэй шагналууд эздэдээ очих учиртай. Мэдээж хамгийн сонирхол татаж байгаа нь хэн улирлын "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг хүртэх вэ? Энэ асуулт, яриа гурван тоглогчийн хооронд өрнөж буй. Тодруулбал, "BCH Knights" багийн О.Эрдэнэцогт, Эрдэнэтийн Уурхайчид багийн Г.Болор-Эрдэнэ, Хасын Хүлэгүүд багийн Ч.Ихбаяр нар юм.
|
Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн улирлын шилдгүүд өнөөдөр/2025.03.13/ 11:00 цагаас тодорно. Улирлын "Үнэ цэнтэй тоглогч"-оос эхлээд "Шилдэг хамгаалан тоглогч", "Шилдэг залуу тоглогч" тэргүүтэй шагналууд эздэдээ очих учиртай. Мэдээж хамгийн сонирхол татаж байгаа нь хэн улирлын "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг хүртэх вэ? Энэ асуулт, яриа гурван тоглогчийн хооронд өрнөж буй. Тодруулбал, "BCH Knights" багийн О.Эрдэнэцогт, Эрдэнэтийн Уурхайчид багийн Г.Болор-Эрдэнэ, Хасын Хүлэгүүд багийн Ч.Ихбаяр нар юм. »»
|
|
“Гандантэгчэнлин” хийдэд Сар шинийн нэгний Их ерөөлийг нөхөж хурна 11:06 Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сар шинийн хурлуудыг уламжлалын дагуу зохион байгуулдаг.
|
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сар шинийн хурлуудыг уламжлалын дагуу зохион байгуулдаг. »»
|
|
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10:58 Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 12-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 12-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. »»
|
|
Авто худалдааны төвийн барилга шатаж, 21 ширхэг автомашин шатахаас сэргийлжээ 10:56 Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 06:20 цагт хүлээн авсан.
|
Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 06:20 цагт хүлээн авсан. »»
|
|
Эх орноо бүтэн тойрч, алхсан ахмад хилчин, хурандаа В.ДАМДИНСҮРЭН 10:53 Энэ удаагийн “Эгэл хүний эгэлгүй гавьяа” булангаар Монгол улсын хилийг явганаар нар зөв тойрсон хурандаа
|
Энэ удаагийн “Эгэл хүний эгэлгүй гавьяа” булангаар Монгол улсын хилийг явганаар нар зөв тойрсон хурандаа »»
|
|
Сүм хийдэд хурдаг НОМЫН ТАЙЛБАР 10:50
Авидын чого
Энэ насанд өвчин зовлонгүй амар амгалан жаргаж, хойт төрөлдөө Диваажин тэргүүтэн бурханы оронд төрүүлэх тухайд
|
Авидын чого
Энэ насанд өвчин зовлонгүй амар амгалан жаргаж, хойт төрөлдөө Диваажин тэргүүтэн бурханы оронд төрүүлэх тухайд
»»
|
|
Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ 10:47 Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд
|
Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд »»
|
|
Нүүрсний экспортын орлого нэгдүгээр улиралд өмнөх оныхоос 50 хувь буурахаар байна 09:35 Он гарснаас хойш манай улсын нүүрсний экспорт саарсан. Хятадын дотоодын төдийгүй, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ
|
Он гарснаас хойш манай улсын нүүрсний экспорт саарсан. Хятадын дотоодын төдийгүй, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ »»
|
|
Саудын Араб Украиныг сэргээн босгоход туслана гэв 09:34 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар Жидда
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар Жидда »»
|
|
“Үйлчилгээний газарт хоолны мөнгөө төлөөгүй" гэх хэргийг шалгаж эхэлжээ 19:30 Цахим орчинд “Үйлчилгээний газарт хоолны мөнгөө ч төлөхгүй ийм хүмүүсээс болгоомжлоорой” гэх гарчигтай видео мэдээлэл нийтлэгдсэн.
|
Цахим орчинд “Үйлчилгээний газарт хоолны мөнгөө ч төлөхгүй ийм хүмүүсээс болгоомжлоорой” гэх гарчигтай видео мэдээлэл нийтлэгдсэн. »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.03.12/ ээлжит хуралдаан 14.30 цагт эхэллээ 18:41 Хуралдаанаар:
|
|
|
Таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг ХЗДХЯ-нд хүргүүлнэ 18:29 3,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ
|
3,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ »»
|
|
Саран дээр GPS ажиллаж эхэллээ 18:25 ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 12 /new-science.ru/. 2025 оны гуравдугаар сарын 2 бол сансар судлалын
|
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 12 /new-science.ru/. 2025 оны гуравдугаар сарын 2 бол сансар судлалын »»
|
|
Г.Занданшатар ахмад шатарчдын төлөөллийг төрийн ордонд хүлээн авч, сар шинийн золголт хийж, гарын бэлгээ гардууллаа 14:56 МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар ахмад шатарчдын
|
МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар ахмад шатарчдын »»
|
|
Сарнаас гар утасны дуудлага хийх анхны оролдлого бүтэлгүйтжээ 14:52 ХЕЛЬСИНКИ, 2025 оны гуравдугаар сарын 12 /RT/. “Intuitive Machines IM-2” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн дагуул руу
|
ХЕЛЬСИНКИ, 2025 оны гуравдугаар сарын 12 /RT/. “Intuitive Machines IM-2” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн дагуул руу »»
|
|
Д.Даваадоржжав: Зам талбай цэвэрлэгч шүүрт машинаар 10-15 хүний ажлыг хөнгөвчилдөг 14:51 Өнгөрсөн оны аравдугаар сард хот, нийтийн аж ахуйн салбарт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай таван төрлийн 33 машин, техникийг хүлээлгэн өгсөн. Эдгээр машин, техникийг ашиглан хот тохижилтын ажилчид иргэдийн зорчих аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлэхээр цаг наргүй ажиллаж байна.
|
Өнгөрсөн оны аравдугаар сард хот, нийтийн аж ахуйн салбарт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай таван төрлийн 33 машин, техникийг хүлээлгэн өгсөн. Эдгээр машин, техникийг ашиглан хот тохижилтын ажилчид иргэдийн зорчих аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлэхээр цаг наргүй ажиллаж байна. »»
|
|
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ 14:49 Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
|
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм. »»
|
|
Түймэрт өртсөн өрхүүдэд 400 сая төгрөгийн тусламж үзүүлжээ 14:34 Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн гал түймэр гарсан Хэнтий аймгийн Баян-Овоо суманд өнөөдөр /2025.03.12/ ажиллаж байна. Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан гал түймрийн улмаас нийт 30800 га газар шатсан бөгөөд урьдчилсан байдлаар таван айлын долоон гэр, таван саравч, дөрвөн хашаа, нэг өрхийн 300 гаруй толгой мал үрэгджээ.
|
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн гал түймэр гарсан Хэнтий аймгийн Баян-Овоо суманд өнөөдөр /2025.03.12/ ажиллаж байна. Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан гал түймрийн улмаас нийт 30800 га газар шатсан бөгөөд урьдчилсан байдлаар таван айлын долоон гэр, таван саравч, дөрвөн хашаа, нэг өрхийн 300 гаруй толгой мал үрэгджээ. »»
|
|
ГССҮТ: Ослоос болж гэмтсэн 2 хүний бие хүнд байна 14:33 Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт өчигдөр /2025.03.11/ автомашины ослын улмаас зургаан хүн нас барсан харамсалтай хэрэг болсны зэрэгцээ хоёр хүн хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-д хүргэгдсэн.
|
Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт өчигдөр /2025.03.11/ автомашины ослын улмаас зургаан хүн нас барсан харамсалтай хэрэг болсны зэрэгцээ хоёр хүн хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-д хүргэгдсэн. »»
|
|
Үгүйсгэх аргагүй AI тэсрэлт 13:01 Найман настай Тимми хиймэл оюун ухаант роботтой шатар тоглож сууна. Хүүг ялмагц робот "Баяр хүргэе. Та яллаа.
|
Найман настай Тимми хиймэл оюун ухаант роботтой шатар тоглож сууна. Хүүг ялмагц робот "Баяр хүргэе. Та яллаа. »»
|
|
|
Европоос нийлүүлдэг согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулна гэв 16:37 Хэрвээ Европын Холбоо /ЕХ/ Америкийн бараанд ногдуулсан гаалийн татвараа цуцлахгүй бол тус холбооноос нийлүүлж
|
Хэрвээ Европын Холбоо /ЕХ/ Америкийн бараанд ногдуулсан гаалийн татвараа цуцлахгүй бол тус холбооноос нийлүүлж »»
|
|
Зеленский: Путин дайныг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа Трампад шууд хэлэхээс эмээж байна 11:13 Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Путин энэ дайныг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа Трампад шууд хэлэхээс эмээж байна” гэв.
|
Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Путин энэ дайныг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа Трампад шууд хэлэхээс эмээж байна” гэв. »»
|
|
В.Путин: Украины хямралыг үүсгэсэн шалтгааныг бүрэн устгах ёстой 10:40 Украинтай гал зогсоох хэлэлцээр байгуулах санаачилгыг Оросын тал дэмжиж байна, гэхдээ нарийн тодорхой асуудлуудыг
|
Украинтай гал зогсоох хэлэлцээр байгуулах санаачилгыг Оросын тал дэмжиж байна, гэхдээ нарийн тодорхой асуудлуудыг »»
|
|
Олон улсын эрүүгийн шүүх Филиппиний ерөнхийлөгч асан Дутертег саатууллаа 09:55 Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутертег Олон улсын эрүүгийн шүүх лхагва гарагт /2025.03.12/ саатуулсан байна.
|
Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутертег Олон улсын эрүүгийн шүүх лхагва гарагт /2025.03.12/ саатуулсан байна. »»
|
|
Трампын хүрээлэл буюу Илон Маскийн хожмын улс төрийн ашиг сонирхол 10:45 “Tesla” компанийн захирал, дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск АНУ-ын дотоод улс төрд нөлөөлөхөөс гадна
|
“Tesla” компанийн захирал, дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск АНУ-ын дотоод улс төрд нөлөөлөхөөс гадна »»
|
|
В.Путин: Оросын нутагт довтолсон этгээдүүдийг алан хядагчид гэж үзэх ёстой 10:41 Украины арми Оросын Курск муж орчимд хэсэг газрыг хяналтдаа авснаас хойш анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус мужид очжээ.
|
Украины арми Оросын Курск муж орчимд хэсэг газрыг хяналтдаа авснаас хойш анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус мужид очжээ. »»
|
|
Саудын Араб Украиныг сэргээн босгоход туслана гэв 09:34 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар Жидда
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар Жидда »»
|
|
Ван И: Тайвань хэзээ ч тусгаар улс болохгүй 20:11 Тайвань Хятадтай нэгдэх нь зайлшгүй бөгөөд Бээжинг тогтоон барих зорилгоор арлыг ашиглах гэсэн АНУ-ын аливаа
|
Тайвань Хятадтай нэгдэх нь зайлшгүй бөгөөд Бээжинг тогтоон барих зорилгоор арлыг ашиглах гэсэн АНУ-ын аливаа »»
|
|
Саран дээр GPS ажиллаж эхэллээ 18:25 ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 12 /new-science.ru/. 2025 оны гуравдугаар сарын 2 бол сансар судлалын
|
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 12 /new-science.ru/. 2025 оны гуравдугаар сарын 2 бол сансар судлалын »»
|
|
Сарнаас гар утасны дуудлага хийх анхны оролдлого бүтэлгүйтжээ 14:52 ХЕЛЬСИНКИ, 2025 оны гуравдугаар сарын 12 /RT/. “Intuitive Machines IM-2” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн дагуул руу
|
ХЕЛЬСИНКИ, 2025 оны гуравдугаар сарын 12 /RT/. “Intuitive Machines IM-2” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн дагуул руу »»
|
|
Украин гал зогсооход бэлэн гэж В.Зеленский мэдэгдэв 11:59 Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Украин фронтын бүх шугамд бүхэлд нь гал зогсооход бэлэн гэж мэдэгджээ.
|
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Украин фронтын бүх шугамд бүхэлд нь гал зогсооход бэлэн гэж мэдэгджээ. »»
|
|
Америкт гарсан манай сайн эрс ачигдаад ирэх үү 10:23 Сүүлийн үед өглөө бүрийг Трампын нэг шинэ шийдвэртэй угтдаг боллоо. Өөрөөр хэлбэл, Трампын шийдвэрүүд дэлхийг улс
|
Сүүлийн үед өглөө бүрийг Трампын нэг шинэ шийдвэртэй угтдаг боллоо. Өөрөөр хэлбэл, Трампын шийдвэрүүд дэлхийг улс »»
|
|
Илон Маск Украин дахь “Starlink” сүлжээг хэзээ ч хаахгүй гэв 21:28 Америкийн бизнес эрхлэгч, SpaceX компанийг үндэслэгч Илон Маск Киевийн бодлоготой санал нийлэхгүй байсан ч Украин
|
Америкийн бизнес эрхлэгч, SpaceX компанийг үндэслэгч Илон Маск Киевийн бодлоготой санал нийлэхгүй байсан ч Украин »»
|
|
Зеленский Цагаан ордонд болсон хэрүүлийн төлөө Трампаас уучлалт гуйжээ 18:49 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас Цагаан ордонд болсон хэрүүлийн төлөө уучлал гуйжээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас Цагаан ордонд болсон хэрүүлийн төлөө уучлал гуйжээ. »»
|
|
В.Зеленский Саудын Арабад хүрэлцэн иржээ 12:47 ЭР-РИЯД, 2025 оны гуравдугаар сарын 11 /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт Саудын Арабад
|
ЭР-РИЯД, 2025 оны гуравдугаар сарын 11 /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт Саудын Арабад »»
|
|
Америкийн хөрөнгийн биржийн индексүүд унав 11:11 ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 11 /CNBC/. Энэ онд эдийн засгийн хямрал нүүрлэж магадгүй байгаа тухай
|
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 11 /CNBC/. Энэ онд эдийн засгийн хямрал нүүрлэж магадгүй байгаа тухай »»
|
|
Украин, АНУ-ын хооронд хийсэн сүүлийн хэлэлцээнээс Монгол Улс юу сурч болох вэ? 18:12 Украин, АНУ-ын хооронд хийсэн сүүлийн хэлэлцээнээс Монгол Улс юу сурч болох вэ?
|
Украин, АНУ-ын хооронд хийсэн сүүлийн хэлэлцээнээс Монгол Улс юу сурч болох вэ? »»
|
|
Хүч ашиглан Украинд энх тайван тогтоох сонирхол байгаа гэж мэдэгджээ 22:43 “Бид хүч ашиглан Украинд энх тайван тогтоохыг хүсч байна. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын ашиг сонирхолд ч бас нийцнэ.
|
“Бид хүч ашиглан Украинд энх тайван тогтоохыг хүсч байна. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын ашиг сонирхолд ч бас нийцнэ. »»
|
|
Украиныг сэргээн босгоход 524 тэрбум доллар шаардлагатай 22:18 Оросын цэрэг цөмрөн орсноос хойших хугацаанд Украинд учирсан хохирлыг нөхөх, эдийн засгийг сэргээн босгоход 524
|
Оросын цэрэг цөмрөн орсноос хойших хугацаанд Украинд учирсан хохирлыг нөхөх, эдийн засгийг сэргээн босгоход 524 »»
|
|
Трамп Украин дүрвэгсдийн оршин суух эрхийг түдгэлзүүлэх эсэхийг авч үзэж байна 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.03.06/ дайны улмаас АНУ-д дүрвэсэн 240 мянга орчим Украин иргэнийг түр оршин суух эрхийг түдгэлзүүлэх эсэхийг авч үзэж байгаа аж. Ийм алхам хийвэл Жо Байдены захиргааны үед баримталж байсан украинчуудыг хүлээн авах бодлогод 180 эргэлт хийж буй явдал болж, тэднийг албадан гаргах жагсаалтад оруулах магадлалтай юм.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.03.06/ дайны улмаас АНУ-д дүрвэсэн 240 мянга орчим Украин иргэнийг түр оршин суух эрхийг түдгэлзүүлэх эсэхийг авч үзэж байгаа аж. Ийм алхам хийвэл Жо Байдены захиргааны үед баримталж байсан украинчуудыг хүлээн авах бодлогод 180 эргэлт хийж буй явдал болж, тэднийг албадан гаргах жагсаалтад оруулах магадлалтай юм. »»
|
|
|


|