 |
|
 |
|
О.Анужин: Тайзан дээрээ бүжиглэж, үзэгчдийг баярлуулах нь надад илүү үнэ цэнтэй |
|
|
 |
|
 |
О.Анужин: Тайзан дээрээ бүжиглэж, үзэгчдийг баярлуулах нь надад илүү үнэ цэнтэй
2020-08-10Өдгөө 25-хан настай ч алдар хүндийн оргилд гялалзан, Монголын балетын урлагийг өнгөлж яваа бүсгүй бол О.Анужин.  Түүний алдар хүнд Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч, Монгол Улсын cоёлын элч, Гавьяат жүжигчин зэргээр тасралтгүй үргэлжилнэ. Гэр бүл, ойрын хамаатан дунд нь нэг ч урлагийн хүнгүй есөн настай охин нэг л өдөр балетчин болох зоримог шийдвэр гаргасан юм. Тэрхүү шийдвэртээ үнэнч байж, зорилгынхоо төлөө хичээнгүйлэн зүтгэсээр үзэгчдийн халуун алга ташилт, хүндэтгэл дунд хун шиг дүүлж яваа нь энэ. Түүний амьдралын замнал, хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцлаа.
-Есхөн настайдаа ирээдүйн мэргэжлээ сонгож, ээж, аавыгаа ятган зөвшөөрүүлж чадсан гэхээр хэрсүү хүүхэд байсан бололтой. Плехановын нэрэмжит орос сургуульд сурдаг байсан юм билээ. Хөгжим бүжгийн коллеж руу шилжихэд найз нөхдөөсөө холдох, шинэ орчинд дасах хэцүү байсан уу? -Би бүжиглэх дуртай, сэргэлэн охин байсан. Олон нийтийн ажилд идэвхитэй, анги хамт олонтойгоо найрсаг. Орос сургуулиас Монгол сургууль руу шилжих хэцүү байсан. Яагаад гэвэл, Монгол сургуулийн хичээлийн программ их хурдацтай. Хуучин сургууль маань нэг сэдвийг хүүхдүүдийг бүрэн ойлготол, удаан давтаж ордог. Мөн цэцэрлэгээсээ тавдугаар анги хүртэл орос сургуульд сурч, ихэвчлэн оросоор ярьдаг байсан учраас өөрийгөө ойлгуулахад бага зэрэг хүндрэлтэй байсан. Мэргэжлийн хичээлийн хувьд бүгд эхлэн суралцаж байгаа учраас бусадтайгаа ижилхэн суралцаад явна. Манай ангийнхан 11, 12 настай, би 10 настай байлаа.
-Хөгжим бүжгийн коллежид элсэхэд олон төрлийн шалгалт өгдөг байх. Хэдий дур сонирхолтой ч бяцхан охинд олон шалгалт өгөх хэцүү байсан болов уу? -Эхлээд ерөнхий эрдмийн болон мэргэжлийн шалгалт өгнө. Хэрвээ тэнцвэл бэлтгэл ангид суудаг. Түүний дараа ахиад шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд элсэх учиртай. Тухайн үед яавал зөв, бурууг нь мэдэхгүй учраас өөрийн чадах зүйлээ л хийж үзүүлсэн. Мэргэжлийн багш нар бие бялдар, сонсгол зэргийг өндөр түвшинд шалгадаг. Намайг эхний удаа “Боломжийн” гэж үзээд тэнцүүлсэн. Харин бэлтгэл ангид суусны дараа сурсан зүйлээ шалгуулж байгаа учраас тийм ч хэцүү санагдаагүй.

-Эцэг, эхчүүд хүүхдээ урлагийн хүн болъё гэхэд тийм ч дуртай хүлээж авдаггүй санагддаг. Ялангуяа өөрсдөө урлагийн мэргэжилтэй биш бол. Харин таны аав, ээж охиныхоо хүсэл мөрөөдлийг дэмжжээ? -Аав, ээж хоёр маань намайг үргэлж дэмжсээр ирсэн. Мөн би бодож, санаж байгаагаа тэдэндээ сайн хэлж, зөвлөлддөг. Ганцаараа бодоод, шаналаад явалгүй, аав ээжтэйгээ хэлэлцэж, ярилцаад шийддэг учраас ажил үйлс маань бүтэмжтэй байдаг болов уу. Багадаа аавын амин охин байсан. Харин том болох тусмаа ээжтэйгээ илүү дотно болсон. Ижилхэн эмэгтэй хүн учраас үзэл бодол, сонирхол ойролцоо. Ээжтэйгээ найзууд шиг л байдаг.
-Хэрвээ балетчин болоогүй байсан бол гэж бодож үзсэн үү? -Олон улсын харилцааны чиглэлийн мэргэжил эзэмших байсан болов уу. Бас жаахан бондгор охин байх байсан юм шиг санагддаг. /инээв/
-Яагаад? Яагаад гэвэл, би амттанд дуртай, хоолны дуршил өндөртэй. Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад жингээ барих ёстой учраас хоолоо хянаж сурсан. Хэдийд ямар хэмжээгээр, яаж хооллох вэ, хэзээ жаахан тэнхээ авах ёстой вэ гэдгээ мэддэг болчихсон. Ер нь жин багатай байвал өөрт болоод хамтрагчид маань ч амар. Бас гоозүйн урлаг учраас харагдах байдлаасаа ч гоё. Жингээ барьж байгаа нь энэ гээд шаардлагатай амин дэмээ авахгүй, ядарч болохгүй. Тийм учраас сайн уншиж судалж, зохистой хооллолтын тухай мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн ачаалал ихтэй үед алсуураа турчихдаг.
-Балетчин хүн өдөрт хэчнээн цагийн бэлтгэл хийдэг вэ. 10 настайгаасаа хойш өдөр бүр бэлтгэл хийсэн гэхээр таны амьдралын ихэнхи цаг бэлтгэлийн зааланд өнгөрчээ? -Тавигдаж буй жүжгээс шалтгаалаад ачаалал, бэлтгэлийн цаг өөр. Бас хувийн бэлтгэл өөр. Театр ажлын найман цагтай. Энд үндсэн бэлтгэл болон ажлаа хийнэ. Мөн хувь хүн өөрийгөө хөгжүүлэх үүднээс хувийн бэлтгэл хийдэг. Тэгэхээр хүн бүрийн бэлтгэлд зарцуулах цаг адилгүй. Миний хувьд сүүлд нэг илтгэл тавих гээд цаг зарцуулалтаа тооцож үзэхэд 20 гаруй мянга болж байсан.
Соён гэгээрлийг түгээнэ гэдэг хамгийн азтай хүмүүсийн хийдэг ажил гэж боддог.
Ер нь ямар нэг зүйлд амжилт гаргахыг хүсэж байгаа бол түүндээ бусдаас илүү цаг гаргах хэрэгтэй. Тэр тусмаа балетын урлаг нарийн мэргэжил учраас цаг их зарцуулна. Гэхдээ ганцхан дасгал хөдөлгөөний бэлтгэл хийгээд сайн бүжигчин болохгүй. Тухайн жүжиг, дүрийнхээ талаар судалж, хөдөлгөөнөө тархиндаа давтаж, хөгжмөө байнга сонсох нь чухал. Жүжгээсээ холдож болохгүй. Түүгээр оюун тархиа дүүргэж, амьсгалж, өдөр бүр давтаж гэмээнэ сайн жүжиг гарна.
-Энэ хүртэл алхахад шантрах үе бишгүй л таарсан байх. Тэр бүхнийг хэрхэн даван туулсан бэ? -Хүн л болсон хойно шантарна. Огт шантардаггүй хүн гэж юу байх вэ. Би шантралыг нэг шат ахих алхам гэж боддог. Хэрвээ шантраад л буугаад өгчих юм бол доошоо уруудна. Харин давж чадвал нэг шат дээшээ алхана. Тиймээс зорьсон зүйлдээ хүрэхийн тулд ямар ч бэрхшээлийг зөв аргаар даван туулахыг хичээдэг. Сэтгэлзүйн хувьд өөрийгөө бэлдэнэ. Асуудлыг олон талаас нь эргэцүүлж бодно. Өөртэйгөө ярилцана. Мөн гэр бүл, багш нар, хайртай дотнын хүмүүсээсээ тусламж авдаг. Зөвлөлдөж гаргасан шийдвэр хамгийн зөв байдаг шүү дээ.
-Оюутан байхдаа хувийн сургуульд багшилдаг байсан гэж сонссон. Одоо багшлах санал ирж байна уу? -Ирнэ ээ. Гэхдээ би одоохондоо багшлах сонирхолгүй байгаа. Яагаад гэвэл багш маш хариуцлагатай, хэцүү ажил. Хүүхэдтэй ажиллах гоё л доо. Гэхдээ амаргүй. Одоогоор би бүжиглэхдээ цаг зарцуулах шаардлагатай байна. Театрт бүжиглэнгээ, давхар багшлахаар их ядардаг. Тэгэхээр үр дүнтэй багшлах боломжгүй. Цаг нь болохоор багшлах л байх. Тэр хүртэл сайн бүжиглэх, өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байна. Тайз гэдэг маш аугаа. Тайзан дээр гарахад танхим дүүрэн үзэгч суучихсан, бидний тэдэнд зориулсан үзүүлбэрийг сэтгэл догдлон хүлээж суух нь гоё.
-Бүтээсэн дүрүүдээс нь хамгийн хэцүү нь аль байв? -Бүгдээрээ л хэцүү. Яагаад гэвэл дүр болгон өөрийн гэсэн онцлогтой. Тэднийг бүтээхийн тулд өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Жишээлбэл, Хунт нуур дээр хун шувуу болох хэрэг гарна. Тэр гоёмсог шувууг тайзан амилуулна гэдэг асар өндөр мэдрэмж шаарддаг. Надад Жизель, Ромео Жульетта гэх мэт жүжиглэлттэй балетууд онцгой санагддаг. Өнгөрсөн жилийн тавдугаар сард анх удаа Жульеттад тоглосон. Арван хэдтэй жаахан охин. Гэхдээ хоёрхон цаг үргэлжлэх жүжгийн хугацаанд хэн нэгнийг жинхэнээсээ хайрлан, түүнийхээ төлөө амиа өгөх хэмжээнд өсөж томордог. Үг хэлэхгүй, үйл хөдлөлөөрөө тэр бүхнийг илэрхийлэх амаргүй. Жүжиглэлт ихтэй, гараа олонтой. Маш их судалгаа хийж, уншиж, багш нараасаа зөвлөгөө авсан. Мэдээж зорьсон зүйлийнхээ ард гарах үеийн мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй.
-Авьяаслаг, залуу бүжигчинд гаднын театр, балетын компаниудаас хамтран ажиллах санал, урилга их ирдэг байх? -Тэмцээн уралдаанд оролцож байхад хамтран ажиллах санал нэлээд ирдэг. Гэхдээ би гэрийнхэнтэйгээ хамт байх дуртай. Туршлага судлах, сайжрах зорилгоор богино хугацаагаар яваад ирэх бодол бий.
-Мэргэжлээрээ арван жил ажилласан гоцлол бүжигчний хувьд Монголын балетын урлагийн хөгжлийг хэрхэн үнэлдэг вэ? -Манай бүжигчид үнэхээр сайн. Дэлхийн хаана ч гологдохгүй, ур чадвартай. Үзэгчдийн соёл, хандлага ч жилээс жилд сайжирч байгаа. Гагцхүү манайд ажиллаж, амьдрах нөхцөл гаднын том компаниудтай харьцуулахад тааруу. Мэргэжлийн бүжигчдийн ажлын орчин, нөхцөл гэдэг их чухал. Тодруулбал, бүжигчин гэмтсэн тохиолдолд шууд хөлдөөдөг аппарат, массажист, эмч хэрэгтэй. Мөн фитнессийн өрөө, хэд хэдэн бэлтгэлийн заалтай байх, заал нь тайзтайгаа ижил хэмжээтэй байх хэрэгтэй. Тэгж байж бүжигчдийн амьсгаа задардаг гэх мэт асуудал бий. Одоо Соёлын яамтай болчихлоо. Цаашдаа улам хөгжих, уран бүтээлчдийн орчин нөхцөл сайжирна гэдэгт найдаж байна.
-Манай бүжигчид олон улсын фестиваль, уралдаанд их оролцдог болжээ. Төр, засгийн зүгээс дэмжлэг хэр байдаг юм бол? - Ихэвчлэн хувиараа оролцдог. Тухайн тэмцээнд оролцох хүсэлтээ гаргана. Урьдчилсан шатны шалгаруулалт нь бичлэгээр байвал бичлэгээ илгээнэ. Дараагийн шатанд тэнцсэн тохиолдолд театраасаа чөлөө аваад, өөрсдөө зардлаа гаргаад явдаг. Өндөр хөгжилтэй орнууд бол бодлогоор дэмжиж, багаар нь оролцуулдаг. Манайд тийм цаг удахгүй ирэх байх. Хүсэл, тэмүүлэл дүүрэн залуучуудаа дэмжээсэй гэж хүсдэг. Уран бүтээлчид маань өөрийгөө улам бүр хөгжүүлэх, улс орныхоо нэрийг өндөрт өргөх гэж хичээж яваа.
-Таны амьдралын хамгийн дурсамжтай үеийн нэг МУГЖ цол хүртсэн үе байх. Баярлаж, омогшсон хүн олон. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр “23-хан насандаа төрийн шагнал авлаа” гэх хүмүүс ч байсан. Энэ бүхнийг хэрхэн хүлээж авсан бэ? -"Амжилтад хүрсэн эмэгтэй хүн заавал хэн нэгнээс маш их дэмжлэг туслалцаа авсан байх ёстой. Харин эрэгтэй хүн бол өөрөө хөдөлмөрлөж яваад л амжилтад хүрдэг" гэх хэвшмэл ойлголт нийгэмд бий болчихсон нь харамсалтай. Гэхдээ хүн даваад гардаг л юм билээ. Ер нь нэг их ач холбогдол өгөөгүй. Миний хувьд хэл аманд харьцангуй бага өртсөн. Мянга дотор нэг сөрөг хүн байх шүү дээ. Түүнээс маш олон хүн баяр хүргэж, урамшуулсан. Ирээдүйд төрөх залуухан, авьяаслаг охид бүсгүйчүүд ийм сэтгэлзүйн дарамттай бүү тулгараасай гэж бодсон.
-Шагналаа авахаас өмнө нь гавьяат жүжигчин болно доо гэж боддог байв уу? -Эмээ маань намайг бага байхын л “Миний охин гавьяат жүжигчин болно” гэдэг байсан. Аливаа юманд амны бэлгэ, ерөөл гэж байдаг даа. Тийм болохоор шагналаа авахад надад их дотно, хэзээний танил юм шиг санагдаж байсан. Түүнээс би гавьяат болох ёстой гээд дан ганц одон медалийн төлөө л зүтгэсэн юм байхгүй. Би эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, илүү сайн хичээж, салбартаа чадах бүхнээ зориулж яваа уран бүтээлч.
-Манай уншигчдад гэр бүлийнхээ хүнийг танилцуулбал? -Манай хүнийг Мөнхбаясгалан гэдэг. Хөгжим бүжгийн коллежийн циркийн ангийг төгссөн учраас бид өмнө нь ч биенээ мэддэг байсан. Одоо Дэлхийн цирк буюу Нарны циркт акробат хариуцсан багшаар ажилладаг. Дэлхийг тойрон аялан тоглолт хийдэг, хэр баргийн хүн тэнцэж чаддаггүй компанид ажиллаад, багшлаад 12 жил болж байгаа мундаг залуу бий. Коронавирусийн улмаас одоогоор эх орондоо амарч байна. Сургуулиа төгссөнөөсөө хойш гадаадад амьдарч байгаа. Энэ жил анх удаа эх орондоо зусаж байна даа.
-Авьяаслаг бүсгүйд сэтгэлээ илчлэх залуус өчнөөн байсан нь маргаангүй. Нөхрийнх нь юу таны сэтгэлийг булаасан бэ? -Манай хүн их түшигтэй,буурь суурьтай. Ямар нэг хиймэл зангүй, байгаа юмыг байгаагаар нь хэлдэг. Тэр зан чанар нь маш их таалагдсан. Бас их хөөрхөн инээдэг. Мөн урлагийн хүн учраас намайг маш сайн ойлгож, дэмждэг. Урлагийн хүний амьдрал хэцүү шүү дээ. Улс даяар амраад бүх айл халуун ам бүлээрээ сууж байхад түүний ажлаа хийж байдаг. Би ч гэсэн ажлыг түүний нь ойлгохыг хичээдэг.
-Бидэнтэй цаашдын зорилгоосоо хуваалцвал? -Балетын урлаг өөрийн гэсэн цаг хугацаатай. Тэгэхээр одоо надад 10 жил үлдэж. Энэ богинохон хугацааг тайзан дээр өнгөрүүлэхийг хүсэж байна. Тайз гэдэг дэндүү гайхамшигтай. Одоо ч би тайз руу гарахдаа сандарч, догдолдог. Тэгж байж адреналин маань өндөр болж, хурдацтай ажиллаж эхэлдэг. Тайзан дээрээ бүжиглэж, үзэгчдийг баярлуулах нь надад илүү үнэ цэнтэй. Тайзнаас буусны дараа багшлах ч юм уу эсвэл салбарынхаа төлөө юу хийж болох вэ тэр бүхнийг хийнэ дээ. Соён гэгээрлийг түгээнэ гэдэг хамгийн азтай хүмүүсийн хийдэг ажил гэж боддог.
-Сүүлийн жилүүдэд хүүхдээ балетаар хичээллүүлэх сонирхолтой эцэг, эхчүүд олширчээ. Хэзээнээс эхэлж, хаана сургах, юуг анхаарах гэх мэт асуудалд хариулт хүлээж суугаа хүн олон байх? -Балетчин гэдэг бол 10 наснаасаа эхлээд бүх зүйлийг сурдаг нарийн, нэр хүндтэй мэргэжил. Монгол Улсад мэргэжлийн боловсрол олгодог цорын ганц сургууль бол Хөгжим бүжгийн коллеж. Мэргэжлийн балетчин болгоё гэвэл мэргэжлийн сургуулийг нь л сонгох хэрэгтэй. Гоо зүйн боловсрол олгох үүднээс балетаар хичээллүүлэх бол багш, сургалтын төвөө сайтар судалж, зөв сонгох хэрэгтэй. Балетын урлаг хүнд учраас өвдөг, шагайнаас эхлээд гэмтэх эрсдэлтэй. Гэхдээ хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг заавал сонсож байж шийдвэр гаргаарай. |
О.Анужин: Тайзан дээрээ бүжиглэж, үзэгчдийг баярлуулах нь надад илүү үнэ цэнтэй |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй 10:50 Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос
|
Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос »»
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Сүүлийн 100 жил дэх барууныхан ба Орос орон 09:36 Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ.
|
Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ. »»
|
|
Д.Анунгоо, Б.Өлзийтнаран нар холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ 21:12 Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга
|
Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга »»
|
|
"Сургууль доторх агаарын чанар маш муу, хорт хавдар үүсгэгчийн хэмжээ тав дахин өндөр байна" 19:12 Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн
|
Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн »»
|
|
Иргэдэд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучилсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 19:10 Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.
|
Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ. »»
|
|
Дэлхийн хамгийн том мөсөн уул задарчээ 18:39 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна
|
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна »»
|
|
БНСУ-ын Үндэсний Ансамблейн гишүүн Чо Жон Сик өнөөдөр Глобал Удирдагч Их Сургуулийн Хүндэт доктор боллоо 18:33 Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн
|
Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ 15:49 Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын
|
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын »»
|
|
8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа 15:35 Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм.
|
Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм. »»
|
|
Экспогийн эргэн тойронд-6 15:30
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3 15:23
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлаар хүн өвчилжээ 15:23 Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол
|
Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол »»
|
|
Экспогийн эргэн тойронд-1 15:17
|
|
Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа 15:10
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1 15:04
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2 14:56
|
|
Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо 14:53 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд »»
|
|
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна 14:06 Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор
|
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор »»
|
|
Сонордуулга 11:34 УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар,
|
УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар, »»
|
|
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна 11:23 “…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар
|
“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 10:27 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ 09:18 Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
|
Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал гэв 09:08 Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
|
Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|