| 
  		   
    		|  |  |  |  
    		|  | 
  			   
		     | БНСУ-д амиа алдсан талийгаач А.Гантөмөрийн аав А.Алтанхундага: хүү маань зодуулж байхдаа ямар их тарчилж, аврал эрсэн бол гэж бодохоос зүрх өвддөг |  |  |  
           |  |  |  |  
  		    
			
			 | 
			    БНСУ-д амиа алдсан талийгаач А.Гантөмөрийн аав А.Алтанхундага: хүү маань зодуулж байхдаа ямар их тарчилж, аврал эрсэн бол гэж бодохоос зүрх өвддөг  
			 
2020-08-04БНСУ-д өнгөрсөн долдугаар сарын 5-нд монголчуудад зодуулж, амиа алдсан 26 настай залуугийн аав А.Алтанхундагатай   ярилцлаа. Талийгаач А.Гантөмөр толгойдоо хүнд бэртэл авсны улмаас эмнэлэгт ухаангүй дөрөв хоног эмчлүүлж байгаад бэртлээ даалгүй долдугаар сарын 9-нд амьсгал хураасан юм.  -Талийгаач таны отгон хүү байсан гэж сонссон. Хүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ? -Бид Сэлэнгэ аймгийн Зүүнхараад амьдардаг. Хөгшин бид хоёрт ухаалаг утас  байхгүй болохоор хүүтэйгээ яриагүй удсан. Хамгийн сүүлд дунд ах руугаа “Би онгоцны тийзээ авчихсан. Аав, ээжид хэлээрэй. Би удахгүй очно, санаа зоволтгүй” гэж хэрэг гарахаас гурав хоногийн өмнө ярьсан байдаг. Уг нь зургадугаар сарын 15-нд  эх орон, ижий аавдаа ирэх байсан ч эрүүл чийрэг залуу хүн учраас тусгай үүргийн онгоцонд суух таван шалгуурыг хангаагүй. Дунд хүү маань Заамарын уурхайд ажилладаг болохоор бидэнтэй тэр бүр ярьдаггүй. Гэхдээ “Дүү ирэх болсон байна шүү” гэж хэл дуулгасан. Бид хүүгээ хэзээ мөдгүй үнсэх нь гэж баярлаж суутал төд удалгүй эмнэлэгт ухаангүй байгаа талаар мэдээ ахад нь ирсэн. Манайх гурван хүү, нэг охинтой айл. Талийгаач маань бидний отгон хүү байсан.
 -Хүү тань БНСУ-ыг хэзээ зорьсон юм бэ? -Хүү маань таван жилийн өмнө БНСУ-руу албан ёсны ажлын гэрээгээр явсан. Бараг зургаа дахь жилтэйгээ золгох гэж байлаа. Сургуулиа төгсөөд, БНСУ-ын компанид гэрээгээр ажиллах ажлын анкет бөглөөд, тэнцээд явсан юм. Гэрээнийх нь хугацаа өнгөрсөн оны сүүлчээр дууссан. Өнгөрсөн нэгдүгээр сард ирэх ёстой байсан ч коронавирусийн халдварын улмаас хойшлогдсоор л байсан. Миний хүү онгоцонд суух зөвшөөрлөө л хүлээж байсан юм. Хүү минь он гараад "харлачихсан" болохоор хууль бусаар амьдарч буй хүмүүсийг бүртгэдэг газар нь очоод, учир шалтгаанаа тайлбарлаад “Энэ хүн хүндэтгэх шалтгааны улмаас визний хугацаа нь дууссан ч нутаг буцаагүй” гэсэн утгатай цагаан хуудас авсан юм билээ.Манайх хэдэн малтай байсан ч нутагт маань шүлхий өвчин гараад, хэдэн малын маань ихэнхийг нь буудсан. Тэгээд улсаас нөхөн олговор гэж 800 мянган төгрөг өгсөн ч бидний амьдралд хаанаа ч хүрэлцэхгүй шүү дээ. Аав, ээжийнхээ амьдралд нэмэр болох гэж л арга буюу үр минь харь орныг зориод, гэртээ эргэж ирсэнгүй.
 -Хэргийн талаар та тодорхой яриад өгч болох уу. Тухайн үед яг юу болсон юм бол?
 -Монгол руу ирэх гэж байгаа хүмүүс нэг дор цуглаж, уулзсан гэсэн. “Одоо удахгүй явцгаах юм чинь уулзаж жаахан сууя” гэсэн юм уу, юу гэсэн юм, бүү мэд. Тэгээд уулзалтаа тараад автобус  явах цаг эхлээгүй байсан болохоор метроны буудлын ойролцоо дэлгүүрийн үүдэнд хэсэг суусан байгаа юм. Тэгж байхдаа хажуу ширээний залуустай яриа хөөрөө болж, муудалцсан шиг байна лээ. Миний хүү хамт ажилладаг эмэгтэйтэйгээ явж байсан гэсэн. Тэр нь эмнэлэгт хүргэж, хэд хоног бидэнтэй холбож байсан. Гэмт хэрэгтнүүд хүүгийн маань толгойн хэсэгт цохиж унагаагаад, дээрээс нь элбээд зодсон гэж би ойлгосон. Хүү маань хүний нутагт ямар их тарчилсан бол гэж бодохоос ухаан санаа орж гараад зодолдож буй бичлэгийг нь үзэж чадахгүй байгаа. Хөл хорио тогтоочихсон хүнд цаг үед нэгнийгээ уруу татаж, уухайлан дуудчихаад алчихсан байгаа юм даа. Уулзах мөрөөрөө уулзахгүй хүний сайхан үрийг бүлэглэн, араас нь хөөсөөр байгаад зодож амийг нь хөнөөдөг араатнууд байдаг л юм байна. Хүү маань зодуулж байхдаа ямар их тарчилж, аврал эрсэн бол гэж бодохоос зүрх өвддөг.
 -Эмч нар хүүг нь найдваргүй боллоо гээд амьсгалын аппаратыг нь салгасан гэж сонссон. Эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй тэгж болдог юм болов уу?
 -Хүүг БНСУ-ын дүүргийн биш  хамгийн том их сургуулийн эмнэлэгт  нь хүргэсэн байгаа юм. Эмч нар “Толгойн хэсэгт цус харвалт үүссэн байна. Бид хэр баргийн өвчнийг эмчилдэг. Хэрэв энэ хүн амьдрах боломжтой бол мөнгө төгрөг нь асуудал биш, бид яаж ийгээд хагалгаа хийж, амьдруулах байлаа. Даанч ямар ч боломж алга. Анх ирэхдээ ухаантай ирсэн ч удалгүй муудаж, бид амьсгалын аппарат залгасан. Одоо хүчээр амьсгалуулж байна” гэж хэд хоногийн дараа хэлсэн гэнэ лээ. Хамгийн сүүлд бүтэн биеийн оношилгооны аппаратад оруулахад ямар ч найдваргүй гэсэн хариу гарсан. Тэгээд эмч нар “Одоо та хэд салах ёс гүйцэтгэнэ үү. Амьсгалын аппарат салгаж болно гэсэн зөвшөөрөл өгнө үү” гэсэн юм билээ. Эцэг, эх нь Монголд байгаа учраас асран хамгаалагч нь байхгүй гээд аппарат салгах зөвшөөрөл олдоогүй. Консулын газраас “Энэ хүний аав, ээж амьсгалын аппарат салгах зөвшөөрөл олголоо” гэсэн бичиг хийж өгөөд, салгасан гэнэ лээ. Тийм хариу сонссон хэдий ч хүүгээ хүчээр ч хамаагүй амьсгаатай байлгах гэж хичээсэн. Монголд байгаа ах, дүү, хамаатан саднаасаа мөнгө төгрөг зээлээд, байгаа эд хөрөнгөө зараад, хэдхэн хоногийн эмчилгээнийх нь мөнгийг л төлж чадсан. Одоогоор ах, дүүдээ 40 сая төгрөгийн өрөнд орчихсон байна. Хэрэв бид мөнгөтэй байсан бол хүүгээ дахиад хэд хоног амьсгалуулж чадах байлаа. Өрөөл татуу байсан ч хамаагүй хүүг маань босгоод ирсэн бол бид зарж болох бүхнээ мөнгө болгоход бэлэн байв. Даанч тийм найдвар байсангүй. Нас барснаас нь хойш хүүгийнхээ шарилыг авч чадахгүй хэд хоносон. "Эмнэлгийн төлбөр дутуу" гэдэг шалтгаанаар талийгаачийнхаа цогцсыг эмнэлгийн шарил хадгалах өрөөнд хэд хонуулсан.  Тэгээд тухайн эмнэлгээс нь “Орон гэргүй гэдэг статусаар энэ хүний цогцсыг БНСУ-ын хуулийн дагуу чандарлаж болно. Харин хүүгийн тань шарилыг эмнэлгийн төлбөр барагдуулахаас нааш өгөх боломжгүй” гэсэн. Бид мөнгөгүйн улмаас хүүгийнхээ шарилыг ч авч чадахгүй байсан ч амьд хүн аргатай гэдэг дээ, хүлээж авлаа.
 -Хүүгийнхээ шарилыг хэзээ хүлээж авав?
 -Долдугаар сарын 25-ны нислэгээр чандрыг нь авчирч өгсөн. Бид хүүгээ үнсэхийг таван жил хүсэж, хүлээсэн. Гэтэл цогцсыг нь ч харж чадахгүй хүнд цаг үетэй  нүүр туллаа. Хүүгийн минь оронд дөрвөлжин хайрцагтай үнс л ирсэн. Би өөрөө чандрыг задалж, монгол ёсоороо хөдөөлүүлсэн.
 -Талийгаачийн эмнэлгийн төлбөр барагдсан гэж ойлгож болох уу. Хүүгийн тань аминд хүрсэн этгээдүүдийн ар гэрийнхэн та хоёртой холбогдов уу?
 -Бодоход өр ширийг нь төлсөн болохоор миний хүүгийн цогцсыг явуулсан юм байлгүй дээ. Тэр хүмүүсийн ар гэрийнхнээс бид хоёртой холбогдсон юм алга. Би нарийн асуудлыг сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн хүүг минь цохиж унагаасан хүн спортоор хичээллэдэг байсан гэж дуулдана билээ. Манай дунд хүү болон миний төрсөн дүүгийн нөхөр болох Л.Баярсайхан нар л нарийн зүйл мэдэж байгаа болов уу. Хэрэг явдал гарснаас хойш мөнгө төгрөг зохицуулах ажил, гэмт хэрэгтнүүдийн ар гэрийнхэнтэй холбоо тогтоосон байж магадгүй. Хүүг минь хөнөөсөн хүмүүсийн ар гэрийнхэн  Монголд байдаг бол би уулзмаар байна. Тэдэнд сэтгэл, зүрх, хүн чанар бий бол бидэнтэй ирж уулзах ёстой. Даанч бид яаж, хэрхэн олж уулзахаа мэдэхгүй цөхөрч сууна. Дөрвөн хана харж, хашааны шарилж дундуур алхахаас өөр хүүгийнхээ төлөө юу ч хийж чадахгүй бачуурч байна. Сүүлдээ шөнө ч унтаж чадахгүй, гар, хөл, зүрх салганаад эмчийн хяналтад орлоо. Эхнэр маань “Хүүгээ зодуулсан, ухаангүй байна” гэх аймшигт мэдээг дуулаад, сэтгэлийн хямралд орсон. Түүнээсээ ч гарч чадалгүй хагацлын мэдээ сонссон. Тэрнээс хойш бараг хүнтэй ярихаа больсон.
 -Хэрэгт холбогдох шүүх хурлын тов гараагүй байгаа юу. Хэрэгт холбогдсон хүмүүсийг хорьсон, хориогүй гэсэн мэдээлэл та нарт байна уу?
 -Тухайн этгээдүүд дөрвүүлээ байснаас нэгийг нь БНСУ-ын шоронд хорьсон гэж дуулсан. Нэг нь хууль бусаар амьдарч байсан болохоор визнийх нь хугацаа хэтэрсэн гээд түр саатуулах байранд хорьсон гэнэ билээ. Хоёрыг нь хорих шаардлагагүй гээд гадуур байцааж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Хоёр сарын дотор шүүх хурал товлогдох ёстой гэсэн. Хөл хорио тогтоочихсон энэ үед бид ч очиж чадахгүй байлгүй дээ. Энэ хэрэг яаж, хэрхэн шийдэгдэх нь үнэхээр тодорхойгүй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу л гэдэг чинь энэ юм байна. Ядаж л монголдоо байсан бол наашаа, цаашаа гээд юу болж байгааг нь мэдчих байсан даа.
 -Талийгаач эхнэр, хүүхэдтэй байв уу. Та хүүгийнхээ талаар ярихгүй юү?
 -Харамсалтай нь миний хүү эхнэр, хүүхэдгүй. Магадгүй залуу хүн болохоор харьцдаг охин байсан байх. Харин бидэнтэй уулзуулж, учруулсан зүйл байхгүй. Өөрөө ч явснаасаа хойш ганц ч удаа аав, ээжтэйгээ уулзаагүй хүн чинь яаж ч эхнэрээ танилцуулах боломж байх билээ. Бидэнд ил цагаан ярьдаг хүн байгаагүй болохоор эхнэргүй л гэж бодож байна. Өөрийнхөө оронд ядаж ганц хүн үлдээсэн бол хүүгийнхээ өмнөөс хацрыг нь үнэрлээд нүд аних байлаа гэж бодож сууна. Хүүгийнхээ өмнө үхчихгүй яав даа. Хүү маань цалингийнхаа талыг ээж, аавдаа явуулдаг. Бид түүгээр нь хэдэн малынхаа өвс, тэжээл, хоол хүнсээ авдаг байсан. Биднийг хоолтой залгуулдаг, амьдралын төлөө тэмцэж байсан ганц хүү минь шүү дээ.
 ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН |  
 
 			
				| БНСУ-д амиа алдсан талийгаач А.Гантөмөрийн аав А.Алтанхундага: хүү маань зодуулж байхдаа ямар их тарчилж, аврал эрсэн бол гэж бодохоос зүрх өвддөг |  
			
			 |  |  |  |  
				| Bolod.mn |  
				|  |  
 
   		   
		   
		    | Сэтгэгдэл (0) |  
		    | 
 |  
		    | Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
 |  
		    |  |  |  |  
 |  |  
 
 
 
 
            
            
            
  			 
			 | 
			 
				  		 | "Нвидиа" зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ 12:49
 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах  | 
						    ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах »» |  
						  |  |  
				  		 | Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед цалинг яаж нэмснийг 230 мянган төрийн албан хаагчид хэлнэ 12:43
 УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн  | 
						    УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн »» |  
						  |  |  
				  		 | Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 12:40
 Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн  | 
						    Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн »» |  
						  |  |  
				  		 | “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна 09:45
 Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд   | 
						    Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд  »» |  
						  |  |  
				  		 | Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ 08:55
 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж  | 
						    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж »» |  
						  |  |  
				  		 | Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32
 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. | 
						    Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.»» |  
						  |  |  
				  		 | Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15
 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд  хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй  | 
						    Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд  хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй »» |  
						  |  |  
				  		 | Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37
 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.  | 
						    Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм. »» |  
						  |  |  
				  		 | УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03
 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны  | 
						    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны »» |  
						  |  |  
				  		 | МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00
 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн  | 
						    МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн »» |  
						  |  |  
				  		 | Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:54
 Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор  | 
						    Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор »» |  
						  |  |  
				  		 | 12 хүртэлх насны хүүхэдтэй асран хамгаалагчийн аль нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа 11:11
 Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.  | 
						    Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. »» |  
						  |  |  
				  		 | “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа 10:29
 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл  | 
						    ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл »» |  
						  |  |  
				  		 | Усан спортын тамирчин Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ 09:37
 Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. | 
						    Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.»» |  
						  |  |  
				  		 | Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулжээ 09:11
 Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус  | 
						    Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус »» |  
						  |  |  
				  		 | Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална 08:33
 Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын  | 
						  .jpg)  Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын »» |  
						  |  |  
				  		 | Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32
 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим  | 
						    Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим »» |  
						  |  |  
				  		 | Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06
 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ | 
						    Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ»» |  
						  |  |  
				  		 | Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58
 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу  | 
						    Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу »» |  
						  |  |  
				  		 | Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43
 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.  | 
						    Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай. »» |  
						  |  |  
				  		 | Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57
 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн  | 
						    Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн »» |  
						  |  |  
				  		 | Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36
 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын  | 
						    ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын »» |  
						  |  |  
				  		 | 1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59
 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.  | 
						    Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. »» |  
						  |  |  
				  		 | Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40
 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр  | 
						    Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »» |  
						  |  |  
				  		 | Израилын тал Газад цохилт өгчээ 11:28
 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг  | 
						    ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »» |  
						  |  |  
				  		 | Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17
 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.  | 
						    Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. »» |  
						  |  |  
				  		 | Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16
 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн  | 
						    Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн »» |  
						  |  |  
				  		 | Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49
 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. | 
						    Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.»» |  
						  |  |  
				  		 | “Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39
 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт  | 
						    СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт »» |  
						  |  |  
				  		 | “УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26
 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. | 
						    Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.»» |  
						  |  |  
				  		 | Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06
 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал  | 
						    ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал »» |  
						  |  |  
				  		 | Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00
 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл  | 
						    Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл »» |  
						  |  |  
				  		 | 92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53
 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч  | 
						    ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »» |  
						  |  |  
				  		 | АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38
 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн  | 
						    2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн »» |  
						  |  |  
				  		 | НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54
 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.  | 
						    НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ. »» |  
						  |  |  
				  		 | Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03
 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.  | 
						    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. »» |  
						  |  |  
				  		 | Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01
 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги  | 
						    Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41
 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ  | 
						    Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ »» |  
						  |  |  
				  		 | Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39
 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр  сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн  | 
						    Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр  сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн »» |  
						  |  |  
				  		 | Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43
 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95  | 
						    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »» |  
						  |  |  
				  		 | Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35
 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. | 
						    Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.»» |  
						  |  |  
				  		 | Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31
 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт  | 
						    ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »» |  
						  |  |  
				  		 | Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39
 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. | 
						    Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.»» |  
						  |  |  
				  		 | “Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28
 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/  | 
						  .jfif)  “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »» |  
						  |  |  
				  		 | IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36
 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.  | 
						    Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »» |  
						  |  |  
				  		 | Монгол төрийн хямрал 09:24
 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.  | 
						    Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »» |  
						  |  |  
				  		 | Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21
 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын  | 
						    Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »» |  
						  |  |  
				  		 | Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16
 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,  | 
						    Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »» |  
						  |  |  
				  		 | Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01
 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр  | 
						    Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр »» |  
						  |  |  
				  		 | Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59
 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон  | 
						    Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »» |  
						  |  | 
 |  
            
  			 
			 | 
			 
				  		 | CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр  | 
						    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »» |  
						  |  |  
				  		 | Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01
 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд  | 
						    Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »» |  
						  |  |  
				  		 | Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин  | 
						    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »» |  
						  |  |  
				  		 | Израилын тал Газад цохилт өгчээ 11:28
 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг  | 
						    ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »» |  
						  |  |  
				  		 | Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01
 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн  | 
						    ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »» |  
						  |  |  
				  		 | Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49
 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. | 
						    Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.»» |  
						  |  |  
				  		 | 92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53
 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч  | 
						    ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41
 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ  | 
						    Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ »» |  
						  |  |  
				  		 | Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31
 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт  | 
						    ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »» |  
						  |  |  
				  		 | Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21
 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын  | 
						    Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »» |  
						  |  |  
				  		 | Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59
 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон  | 
						    Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »» |  
						  |  |  
				  		 | Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37
 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц  | 
						    БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »» |  
						  |  |  
				  		 | Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58
 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг  | 
						    10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »» |  
						  |  |  
				  		 | Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48
 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай  | 
						    ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »» |  
						  |  |  
				  		 | Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00
 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон  | 
						    ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »» |  
						  |  |  
				  		 | Warner Bros. компанийг худалдана 15:29
 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн  | 
						    НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07
 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг  | 
						    ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31
 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр  | 
						    ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »» |  
						  |  |  
				  		 | Такаичи Санаэ Японы анхны  эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21
 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал  | 
						    Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »» |  
						  |  |  
				  		 | Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. | 
						    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.»» |  
						  |  | 
 |  
            
  			 
			 | 
			 
				  		 | Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42
 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг | 
						    Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг»» |  
						  |  |  
				  		 | Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07
 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл  | 
						    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »» |  
						  |  |  
				  		 | ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07
 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн  | 
						    Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »» |  
						  |  |  
				  		 | Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
 |  |  
						  |  |  
				  		 | Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27
 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд | 
						    Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд»» |  
						  |  |  
				  		 | Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
 |  |  
						  |  |  
				  		 | Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
 |  |  
						  |  |  
				  		 | ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15
 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө  | 
						    Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »» |  
						  |  |  
				  		 | Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
 |  |  
						  |  |  
				  		 | 150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
 |  |  
						  |  |  
				  		 | СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
 |  |  
						  |  |  
				  		 | Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48
 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!  #GoMongolia | 
						    Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!  #GoMongolia»» |  
						  |  |  
				  		 | Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57
 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас  | 
						    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »» |  
						  |  |  
				  		 | Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57
 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.  | 
						    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »» |  
						  |  |  
				  		 | Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25
 Төсөл-1 |  |  
						  |  |  
				  		 | Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02
 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал  | 
						    Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »» |  
						  |  |  
				  		 | Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
 |  |  
						  |  |  
				  		 | Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45
 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. | 
						    Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.»» |  
						  |  |  
				  		 | Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
 |  |  
						  |  |  
				  		 | Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35
 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. | 
						    Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.»» |  
						  |  | 
 |  
 
  
 
 
 
 
 
  
 
 |