| 
  		   
    		|  |  |  |  
    		|  | 
  			   
		     | Малайз дахь монголчууд гэмт хэргийн золиос болсоор байхад, Монголын төр хөсөр хаясан хэвээр |  |  |  
           |  |  |  |  
  		    
			
			 | 
			    Малайз дахь монголчууд гэмт хэргийн золиос болсоор байхад, Монголын төр хөсөр хаясан хэвээр  
			 
2020-05-22Малайз улсыг зорих Монгол иргэдийн тоо 10 дахин өссөн 
  Хөл хорионоос өмнө болсон явдал. Учиргүй чангаар хашхичих эмэгтэй хүний хоолой өөрийн эрхгүй анхаарал татав. Байрны урдах тоглоомын талбайд 5-6 насны хоёр жаал хоорондоо тоглож байгаад муудалцсан бололтой. Цэнхэр өмд, нимгэн футболкатай, хошуугаа унжуулан зогсох тэр жаалыг хүүгээ гартаа хөтөлсөн нэгэн эмэгтэй эг маггүй загнаж байлаа. Өнөөх эмэгтэй хэсэг зуур загнасны эцэст “Хүний хүүхэд дээрэлхээд үзээрэй, чи” гэж хэлээд ширэв татан одов. Ээж, аав нь эзгүй байгаа ч юм уу, эсвэл тэдэнд хэлэхийг хүсээгүй ч юм уу ямар ч байсан өөрөөсөө хүч илүү нэгэнд загнуулж, нусаа татан зогсох тэр жаалыг хачин их өрөвдсөн минь санаанд үлдэж. Өмөөрөх хүнтэй байх ч сайхан шүү. Гэхдээ яг энэ жаал шиг өмгөөлж, хамгаалуулах хэн нэгэнгүйгээр харийн нутагт дуртай нэгэнд дээрэлхүүлэн, ядарч зүдэрч яваа монголчуудаа бодохоос элэг эмтэрч, зүрх зүсэгдэх шиг болно.  Өгүүлэх нь Монгол Улс хоёр хөршөөсөө эхлээд, хол ойрын 190 гаруй оронтой дипломат харилцаа тогтоож, 54 оронд манай иргэд визгүй зорчиж байна. Амьдрал дээр элэгсэг, найрсаг, аятай, тухтай айл хөрш, танил нэгэн байхад эвгүй, зэвүүн, халгаатай нь ч байх. Манайтай харилцаатай энэ олон улс орнуудын гаргадаг ааш аяг, хандлага ч үүнтэй агаар нэгэн адил байдаг аж. Миний анзаарснаар манай улсын иргэдэд хамгийн халгаатай, эрсдэлтэй орныг Малайз гэж хэлж болно. Яагаад гэж үү. Учир нь энэ улсад очсон Монголын хэчнээн охид, бүсгүйчүүд цаг бусаар амиа алдаж, хүний санаанд багтамгүй харгис хэрцгий гэмт хэргийн золиос болов доо! Би энд баримт дурдъя. Тухайлбал, одоогоос хоёр сар гаруйн өмнө Малайз улсын Петалинг Жаяа хотын PJ Luxe Boutique гэх зочид буудалд хоёр монгол бүсгүйг Малайз улсын цагдаагийн офицер Хазрул Хизхам Газали гэгч этгээд 22 цагийн турш эрхэндээ байлгаж, есөн удаа хүчирхийлж, доромжилсон аймшигт хэрэг тус улсын хэвлэлүүдийг донсолгож байв. Гэтэл тун удалгүй тус улсын Субан Жаяа хотын цагдаа нар зочид буудалд биеэ үнэлж байсан гадаадын таван эмэгтэйг баривчилсны дотор Монгол Улсын маань иргэд байсан нь тогтоогдсон. Энэ мэт жишээ нэг биш нэжгээдээр яригдана. Азийн бар гэх ганган нэртэй, гай дагуулсан энэ оронд Монгол Улсын иргэд хохирсоор л... Өнөө ч шийдэгдээгүй 14 жилийн өмнө амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг, өөрийгөө дүүжилж хороосон гэх нэрийдлээр хэрэг нь хаагдсан М.Энхтуяагийн хэрэг гээд дурдаад байвал тоо томшгүй олон гэмт хэргийн золиос нь монголчууд болсоор буй. Манай улсын иргэд Малайз руу 1994 оноос хойш визгүй зорчих эрхтэй болсон бөгөөд энэ цагаас хойш тус улсыг зорих иргэдийн тоо тасралтгүй өссөөр байна. Эхний жилүүдэд тус улсын босгыг жилд 100 орчим монгол иргэн давж байсан бол сүүлийн арван жилийн дотор энэ тоо эрчимтэй өсөж 2019 оны байдлаар Малайз руу 1082 иргэн ирж очсон гэх тоо баримт миний өмнө байна. Гэтэл өдий хүртэл тус улсад манайх дипломат албаа нээсэнгүй. Хамгийн харамсалтай нь, үүнтэй холбоотойгоор Малайзын гэмт бүлэглэлүүд хандах газар, хайхрах эзэнгүй монгол иргэдийг гэмт хэргийнхээ золиос болгон далимдуулаад сурчихжээ. Доор өгүүлэх баримтууд энэ бүхнийг нотлох болно.  Баримт 1: Малайзад Монгол бүсгүй ор сурагггүй болж, консулын үүд сахисан ар гэрийнхэн нь цөхөрч байна Малайз бол хар тамхины сүлжээний “Алтан гурвалжин” гэж нэрлэгдэх Тайланд, Лаос, Мьянмар улсын огтлолцолд оршдог улс бөгөөд хар тамхины эсрэг маш хатуу хуультай орон. Тус улсад хүн амины хэрэг, аллага, мансууруулах бодисын наймаа, мөнгө угаах, залилан мэхлэх, хар зах дээр худалдаа хийх гэх мэт гэмт хэргүүд байнга гардагийн дээр бэлгийн мөлжлөг, хүний наймаа, хууль бус биеэ үнэлэлт маш их газар авсан. Тэр ч бүү хэл, Малайзыг хүний наймааны золиос бологсдын дамжин өнгөрөх, бэлгийн мөлжлөгт ашиглах гол цэг гэж үздэг. 2019 оны байдлаар зөвхөн Селангор хотод бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 48 хувь нь хүчирхийллийн гэмт хэрэг байгаа нь дээрх жишээг төвөггүй батална.Одоогоос таван жилийн өмнө Монгол Улсын иргэн, 26 настай М.Энхтуяа гэх бүсгүй Малайз улсын нэгэн хүнсний захаас дүүжлэгдсэн байдалтай олдож, “Монголын бас нэгэн үзэсгэлэнт бүсгүй амиа алдлаа” гэх мэдээлэл Малайзыг донсолгож байв. Тэр хөөрхийлөлтэй бүсгүй амиа алдах өдөр хүртлээ аврал эрж, эх орноосоо тусламж хүссэн байсан. Тэрбээр хамгийн сүүлд Монгол дахь ар гэр рүүгээ утасдаад “Ах аа, намайг авраач. Эд нар намайг алах гээд байна... туслаач” гэж хэлсэн байдаг. Энэ бол түүний сүүлийн үгс. Хүний эрхэнд шаналж, хүйтэн сэтгэлтэй харийн “чөтгөрүүд”-ийн дунд тэр монгол бүсгүй хэчнээн их зовж, шаналсан бол. Ээж, ах руугаа холбоо барьж, тусламж гуйж байхдаа эх орон нь өөрийг нь аварна гэдэгт итгэсээр байсан нь гарцаагүй. Гэвч амаараа гартал мөнгө чихүүлсэн манай улстөрчид, алтан аргамжийн дүртэй Гадаад харилцааны яам тэргүүтнүүд хөдөлж цөхсөөр эрүүл саруул хил давсан бүсгүй эх орондоо үнс болоод буцаж ирсэн юм. Малайзын хууль хяналтын байгууллага ч эл хэргийг амиа хорлолт гэж үзсэнээр энэ хэрэг усанд хаясан чулуу шиг замхарсан билээ. Бүсгүйг сар гаруйн хугацаанд сураггүй болсны дараа ар гэр нь Монголын цагдаагийн байгууллагад хандсан ч, манай хуулийн байгууллагынхан хуруугаа ч хөдөлгөөгүй гэдэг. Харамсалтай гэхэд ч багадах. Монголын нэг иргэн харь улсад алга болчихоод байхад Гадаад харилцааны түшмэд, хуулийнхан ийм хүйтэн хөндий хандах гэж. Даанч дээ. Хүйтэн хөлдүү түшмэд ээ, сайд аа!!! За, яах вэ өнгөрсөн хэрэг гээд түүнийг мартъя. Тэгвэл үүнтэй тун адил хэрэг 26 настай бас нэгэн монгол бүсгүйд одоо тохиолдоод байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б гэх тэр эмэгтэй өнгөрсөн онд Малайз улс руу хэлний бэлтгэлд явсан байна. Гэтэл тэрбээр энэ оны гурван сараас эхлэн ар гэрээсээ холбоо тасарсан бөгөөд гэрийнхэн нь өнөөг хүртэл сургийг нь гаргаж чадахгүй, цөхөрч байгаа аж. Түүний ээж Г “Охин маань найзтайгаа хамт хэлний бэлтгэлд явсан. Эхлээд аялалд явлаа гэж хэлж байсан. Сураггүй алга болсноос нь хойш Гадаад харилцааны яам, цагдаагийн байгууллага гээд бүх л газарт хандлаа. ГХЯ-ныханд үнэхээр урам хугарч байна. Асуудал шийдэгдэхгүй хоёр сар боллоо. Асуух бүрт бид холбогдсон, хариу хүлээж байна гэдэг. Охиныг маань шоронд байна гэж нэг гадаад иргэн холбогдсон. Суллахад мөнгө шаардлагатай гэж хэлсэн ч, нэг удаа ч харуулж, яриулаагүй. Мөн ГХЯ-ны Консулын газраас дөрөв хоногийн өмнө уулзаад “Охиныг чинь амьд мэнд олсон” гэж бидэнд худлаа мэдээлэл өгсөн. Имэйлээр ирсэн мэдээллээ танилцуулахдаа тэд агуулгыг нь бүрэн ойлгоогүй байсан. Биднийг байнга асууж, сураад байгаа болохоор гал намжаах гэж ингэсэн юм болов уу гэж бодож байна. Консулын газрын зөвлөх мэдээлэл танилцуулахдаа ганц гадаад хүний нэр зөв уншиж чадахгүй сууж байна. Өргөмжит консулаар дамжуулж харилцах маш хүнд. Малайз хэл юм уу, англи хэлээр л ярих боломжтой. Энэ мэтчилэн хүндрэлтэй зүйлс маш их байна. Монголын талаас ч Тайланд дахь Элчинтэйгээ мэдээлэл солилцох тал дээр маш удаан. Ажил хийж байгаа хүмүүс нь хүний зовлон ойлгодоггүй, амьдрал мэдэхгүй жаахан хүүхдүүд байх юм. Охинд маань ямар нэг зүйл болох вий гэж санаа зовж байна” хэмээн нулимсаа урсган ярьж сууна. Гадаад харилцааны яамны ажлыг ганц өвгөн нугалж байна Манай улс Малайзтай дипломат харилцаа тогтоогоод 50 гаруй жил өнгөрсөн ч өнөөг хүртэл Элчин сайдын яам байгуулж чадсангүй. Иргэд нь энэ оронд олноороо амиа алдаж байхад ч дүлий дүмбэ оргиж ирсэн нь бодохоос дургүй хүрмээр. Хамгийн сүүлд 2013 онд Монгол Улсын иргэн М.Энхтуяа амиа алдаж, монгол оюутнууд хар тамхины хэрэгт холбогдсоны дараа л Гадаад харилцааны яам Малайз улсад Монгол Улсын Консулын газар нээх асуудлыг авч хэлэлцэж байв. Гэвч өнөөг хүртэл дипломат төлөөлөгчийн газраа нээх нь битгий хэл, эрх мэдэлтнүүд иргэдийнхээ эрх ашгийг хөсөр хаяж, дипломат албаны шугамаар ганц нүүр захиа ч илгээж үзээгүйг юу гэж тайлбарлавал зохилтой вэ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Ерөнхий сайдад хандан Ш.Алтантуяагийн хэргийн талаар захидал илгээсэн нь Малайз дахь монголчуудыг өмөөрөх эх оронтой гэдгийг харуулсан явдал болсон. Өдгөө тус улсад Монгол Улсын Өргөмжит консулаар Рейнолдс Августин гэх монгол эхнэртэй, уул уурхайн орд газар эзэмшдэг, малайз эр ажилладаг талаар 14 жилийн өмнө малайзуудын гарт охиноо хэрцгийгээр алдсан С.Шаарийбуу гуай ярьж байв. Тэрээр “Малайчууд монголчуудыг үхэр мэт үздэг. Өргөмжит консул гэж нэг нөхөр Монголын далбаатай машин унаад, салхи татуулаад л явдаг. Хүлээн авалт хэсэхээс өөр надад тусалж, гийгүүлсэн зүйл байгаагүй. Тэнд байдаг монголчууд замаа алдаж байна. Монголчуудыг зохион байгуулалттайгаар хар тамхины хэрэгт хутгаж, хэргээ тохно, охид, хүүхнүүд ч биеэ үнэлнэ. Хүний наймаанд ч өртдөг. Надад өнгөрсөн хугацаанд маш олон хүмүүс хандаж байсан. Бүгд л Малайз руу явсан үр хүүхэд нь сураггүй болж, амиа алдсан, хэрэгт холбогдсон иргэд байлаа. Тэд ГХЯ-руу ханддаг ч ажил нь маш удаан, явж өгдөггүй талаар хэлж байна. Автобусаар дөрөвхөн цаг яваад очиж болох Сингапурт манай улсын Элчин сайдын яам бий. Гэтэл заавал далайн цаана байгаа Тайландад Малайз дахь монгол иргэдийн асуудлыг хариуцдаг нь маш хэцүү. Сингапурт хариуцуулах гэхээр малайчууд “Арал улс хот улсад захирагдахгүй” гээд зөвшөөрдөггүй юм гэсэн. Консулын газартай болох, Малайзтай эрх зүйн гэрээ байгуулах талаар олон жил өргөдөл бичсэн ч нэмэр болоогүй. Малайзад хохирсон иргэдийн ар гэрийнхэн аргаа бараад л надад ханддаг байх. Өчигдөр гэхэд л хоёр хүүхэдтэй тэнд гацаж, буудлын мөнгөөр барьцаалагдсан бүсгүйн ар гэрийнхэн ирж уулзлаа. Миний ГХЯ-нд өгсөн хүсэлтийн хариу ирэхгүй хоёр сар болж байна. Ажлаа ч мэдэхгүй нэг нөхөр бүтэн сар гацаасан. Арай гэж сайд руугаа өгтөл гарын үсэг зурахгүй байна” хэмээн бачимдан өгүүлсэн юм. Манай улс 30 оронд Элчин сайдын яам, 11 оронд Консулын газар байгуулжээ. Тэдгээр орны дунд монголчуудын төдийлэн амьдардаггүй Вьетнам, Болгар зэрэг орон ч багтах бөгөөд Болгар улс руу 2019 оны байдлаар ердөө 94 иргэн зорчсон байна. Харин Вьетнам руу 2055 иргэн зорчсон бөгөөд тэдний талаас илүү нь аялал жуулчлалын зорилгоор тус орныг зорьдог аж. Түүнчлэн өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод тус тус Монгол Улсын Элчин сайдын яам нээхээр болсон. Гэтэл эдгээр оронд монголчууд барагтай бол зорчдоггүй, оршин суудаггүй нь статистик үзүүлэлтээс илхэн харагдана. Аргаа барж, цөхөрч яваа иргэдийн ажлаа мэддэггүй яамыг шүүмжилсэн үг үнэн гэдгийг Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаяр гэх хөлдүү түшмэл тодорхой болголоо. Түүнээс Элчин сайдын яам нээх журмын талаар тодруулах гэсэн боловч “Сайд л мэднэ. Би энэ асуудлыг мэддэггүй юм.” гээд ойлгоход бэрх тэнэг хариулт хэлж суух юм. Сайд нь бүх асуудлаа мэддэг юм бол, тэр нөхөр энэ яаманд юу хийдэг байж таарах вэ? Хийх ажилгүй хэдэн Элчинг хэрэгцээгүй газар руу илгээж байхаар манай улсын 800 гаруй иргэн байнга ажиллаж, амьдардаг, Малайз улсад Элчин сайдын яамаа нээж, өмгөөлөх хүнгүй хаягдсан, өрөвдөлтэй иргэдээ анхаарч үзмээр байна. Ажлаа мэддэггүй, гадаад хэлний боловсролгүй хэдэн нөхөд ГХЯ-ыг самарч, хүний нутагт зовж, цөхөрч байгаа монголчууддаа тус биш ус болж байгаад ч хариуцлага тооцох цаг ирсэн баймаар. Малайзад Монголын ЭСЯ байдаггүйгээс манай улсын иргэд гэмт хэргийн золиос болдог Малайз улсад амьдардаг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эмэгтэйгээс авсан тодруулгыг хүргэж байна. -Малайз дахь монголчуудын нөхцөл байдал ямар байна вэ?  -Малайз улсад нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Зургадугаар сарын 9-нийг хүртэл хөл хорио тогтоосон. 20:00-08:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд цагдаагийн газраас торгох, хорих арга хэмжээ авч байгаа. Би энд суурин амьдардаг учир ямар нэгэн бэрхшээл алга. Харин түр хугацаагаар ирсэн иргэдэд хүнд байгаа. Энд хамгаалах байранд манай улсын 10 гаруй иргэн амьдарч байна. Энэ мэдээллийг ч бас нууцлах ёстой. Ингэж хамаагүй ярьж болох эсэхийг мэдэхгүй юм. Монгол эмэгтэйчүүдийг шорон шиг, хүний эрхийг зөрчсөн нөхцөлд байлгаж байгаа талаар хуулийн байгууллагын төлөөлөл нь мэдэгдсэн. Тайланд дахь манай ЭСЯ-нд Монгол руу буцахаар 100 гаруй иргэн хүсэлтээ өгсөн гэсэн. Өөр олон иргэн байгаа байх.  -Элчин сайдын яам, Консулын газар байхгүйн улмаас ямар хүндрэл үүсдэг вэ? -Энд байгаа монголчуудын асуудлыг Тайланд дахь ЭСЯ хариуцдаг. Өргөмжит консул гээд нэг хүн бий. Гэхдээ эрх хэмжээ нь хязгаарлагдмал учраас энд байгаа Монголын иргэдэд хангалттай тусалж чаддаггүй. Нөгөөтэйгүүр, хүний хүн гэдэг хүний хүн л байдаг шүү дээ. Сүүлд хохирсон хоёр монгол эмэгтэйг хамгаалалтад авах, хууль эрх зүйн туслалцаа авах тал дээр тусалсан юм билээ.  -Монголчууд Малайз руу явах нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Малайзад гэмт хэргийн нөхцөл байдал ямар байдаг вэ? -Энд 400 гаруй монгол охин биеэ үнэлдэг байж болзошгүй. Ер нь Малайз ажил хийж, амьдралаа залгуулаад байх орон биш. Ажил хийж, амьдралаа дээшлүүлнэ гэдэг үлгэрт монгол охид маш их итгэдэг. Битгий хууртаарай. Энэ улсад биеэ үнэлэх хуулиар хориотой боловч хууль бус биеэ үнэлэлт газар авсан. Хөдөөгийн хүн ам нь маш ядуу амьдардаг тарчиг улс. Суралцах, ажиллах боломж цөөн хүрээний хүмүүст л олддог. Түүнээс биш хар ажил хийх боломж байхгүй. Ядаж энд Элчин сайдын яам, Консулын газар ч байхгүй учраас хандах газаргүй, гэнэн итгэмтгийг нь далимдуулж хар тамхины хэрэгт гүтгэх, барьцаалж биеийг нь үнэлүүлэх гэмт хэргүүд маш их гардаг. Т.Намуунболор  Эх сурвалж: Засгийн газрын мэдээ |  
 
 			
				| Малайз дахь монголчууд гэмт хэргийн золиос болсоор байхад, Монголын төр хөсөр хаясан хэвээр |  
			
			 |  |  |  |  
				| Bolod.mn |  
				|  |  
 
   		   
		   
		    | Сэтгэгдэл (3) |  
		    | 
 |  
		    | Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
 |  
		    | | Зочин Тэнэгтээд байгаарай. Өөрсдийн дураар М********айзид очиж биеэ үнэлдэг, хар тамхи зөөдөг, гэмт хэрэг гэж мэдсээр байж түүнд нь оролцоод дараа нь мөнгө шантаажлах гэж байгаад амиа ********ддаг л биз дээ. Хялбархаан мөнгө олно гэж сэрүүн зүүдлэхээ больцгоовол таарна
 
 2020-05-22 | 12:23:24 | 139.5.219.219 |
 | 
 
 | Зочин ersdeltei gazar yugaa hiij ochood baigaa yum be hohin bolj de
 
 2020-05-22 | 10:52:26 | 43.228.130.73 |
 | 
 
 | Зочин ersdeltei gazar yugaa hiij ochood baigaa yum be hohin bolj de
 
 2020-05-22 | 10:52:20 | 43.228.130.73 |
 | 
 
 |  |  |  
 |  |  
 
 
 
 
            
            
            
  			 
			 | 
			 
				  		 | Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянана 17:59
 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах  | 
						    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах »» |  
						  |  |  
				  		 | “Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа 17:13
 Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч,  | 
						    Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч, »» |  
						  |  |  
				  		 | "Нвидиа" зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ 12:49
 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах  | 
						    ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах »» |  
						  |  |  
				  		 | Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед цалинг яаж нэмснийг 230 мянган төрийн албан хаагчид хэлнэ 12:43
 УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн  | 
						    УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн »» |  
						  |  |  
				  		 | Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 12:40
 Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн  | 
						    Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн »» |  
						  |  |  
				  		 | “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна 09:45
 Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд   | 
						    Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд  »» |  
						  |  |  
				  		 | Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ 08:55
 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж  | 
						    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж »» |  
						  |  |  
				  		 | Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32
 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. | 
						    Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.»» |  
						  |  |  
				  		 | Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15
 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд  хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй  | 
						    Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд  хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй »» |  
						  |  |  
				  		 | Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37
 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.  | 
						    Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм. »» |  
						  |  |  
				  		 | УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03
 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны  | 
						    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны »» |  
						  |  |  
				  		 | МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00
 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн  | 
						    МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн »» |  
						  |  |  
				  		 | Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:54
 Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор  | 
						    Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор »» |  
						  |  |  
				  		 | 12 хүртэлх насны хүүхэдтэй асран хамгаалагчийн аль нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа 11:11
 Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.  | 
						    Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. »» |  
						  |  |  
				  		 | “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа 10:29
 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл  | 
						    ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл »» |  
						  |  |  
				  		 | Усан спортын тамирчин Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ 09:37
 Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. | 
						    Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.»» |  
						  |  |  
				  		 | Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулжээ 09:11
 Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус  | 
						    Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус »» |  
						  |  |  
				  		 | Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална 08:33
 Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын  | 
						  .jpg)  Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын »» |  
						  |  |  
				  		 | Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32
 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим  | 
						    Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим »» |  
						  |  |  
				  		 | Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06
 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ | 
						    Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ»» |  
						  |  |  
				  		 | Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58
 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу  | 
						    Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу »» |  
						  |  |  
				  		 | Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43
 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.  | 
						    Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай. »» |  
						  |  |  
				  		 | Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57
 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн  | 
						    Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн »» |  
						  |  |  
				  		 | Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36
 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын  | 
						    ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын »» |  
						  |  |  
				  		 | 1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59
 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.  | 
						    Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. »» |  
						  |  |  
				  		 | Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40
 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр  | 
						    Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »» |  
						  |  |  
				  		 | Израилын тал Газад цохилт өгчээ 11:28
 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг  | 
						    ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »» |  
						  |  |  
				  		 | Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17
 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.  | 
						    Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. »» |  
						  |  |  
				  		 | Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16
 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн  | 
						    Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн »» |  
						  |  |  
				  		 | Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49
 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. | 
						    Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.»» |  
						  |  |  
				  		 | “Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39
 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт  | 
						    СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт »» |  
						  |  |  
				  		 | “УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26
 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. | 
						    Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.»» |  
						  |  |  
				  		 | Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06
 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал  | 
						    ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал »» |  
						  |  |  
				  		 | Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00
 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл  | 
						    Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл »» |  
						  |  |  
				  		 | 92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53
 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч  | 
						    ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »» |  
						  |  |  
				  		 | АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38
 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн  | 
						    2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн »» |  
						  |  |  
				  		 | НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54
 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.  | 
						    НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ. »» |  
						  |  |  
				  		 | Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03
 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.  | 
						    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. »» |  
						  |  |  
				  		 | Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01
 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги  | 
						    Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41
 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ  | 
						    Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ »» |  
						  |  |  
				  		 | Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39
 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр  сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн  | 
						    Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр  сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн »» |  
						  |  |  
				  		 | Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43
 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95  | 
						    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »» |  
						  |  |  
				  		 | Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35
 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. | 
						    Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.»» |  
						  |  |  
				  		 | Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31
 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт  | 
						    ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »» |  
						  |  |  
				  		 | Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39
 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. | 
						    Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.»» |  
						  |  |  
				  		 | “Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28
 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/  | 
						  .jfif)  “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »» |  
						  |  |  
				  		 | IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36
 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.  | 
						    Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »» |  
						  |  |  
				  		 | Монгол төрийн хямрал 09:24
 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.  | 
						    Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »» |  
						  |  |  
				  		 | Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21
 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын  | 
						    Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »» |  
						  |  |  
				  		 | Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16
 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,  | 
						    Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »» |  
						  |  | 
 |  
            
  			 
			 | 
			 
				  		 | CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр  | 
						    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »» |  
						  |  |  
				  		 | Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01
 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд  | 
						    Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »» |  
						  |  |  
				  		 | Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин  | 
						    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »» |  
						  |  |  
				  		 | Израилын тал Газад цохилт өгчээ 11:28
 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг  | 
						    ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »» |  
						  |  |  
				  		 | Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01
 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн  | 
						    ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »» |  
						  |  |  
				  		 | Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49
 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. | 
						    Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.»» |  
						  |  |  
				  		 | 92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53
 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч  | 
						    ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41
 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ  | 
						    Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ »» |  
						  |  |  
				  		 | Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31
 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт  | 
						    ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »» |  
						  |  |  
				  		 | Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21
 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын  | 
						    Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »» |  
						  |  |  
				  		 | Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59
 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон  | 
						    Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »» |  
						  |  |  
				  		 | Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37
 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц  | 
						    БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »» |  
						  |  |  
				  		 | Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58
 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг  | 
						    10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »» |  
						  |  |  
				  		 | Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48
 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай  | 
						    ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »» |  
						  |  |  
				  		 | Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00
 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон  | 
						    ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »» |  
						  |  |  
				  		 | Warner Bros. компанийг худалдана 15:29
 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн  | 
						    НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07
 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг  | 
						    ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31
 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр  | 
						    ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »» |  
						  |  |  
				  		 | Такаичи Санаэ Японы анхны  эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21
 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал  | 
						    Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »» |  
						  |  |  
				  		 | Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. | 
						    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.»» |  
						  |  | 
 |  
            
  			 
			 | 
			 
				  		 | Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42
 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг | 
						    Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг»» |  
						  |  |  
				  		 | Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07
 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл  | 
						    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »» |  
						  |  |  
				  		 | ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07
 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн  | 
						    Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »» |  
						  |  |  
				  		 | Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
 |  |  
						  |  |  
				  		 | Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27
 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд | 
						    Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд»» |  
						  |  |  
				  		 | Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
 |  |  
						  |  |  
				  		 | Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
 |  |  
						  |  |  
				  		 | ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15
 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө  | 
						    Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »» |  
						  |  |  
				  		 | Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
 |  |  
						  |  |  
				  		 | 150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
 |  |  
						  |  |  
				  		 | СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
 |  |  
						  |  |  
				  		 | Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48
 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!  #GoMongolia | 
						    Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!  #GoMongolia»» |  
						  |  |  
				  		 | Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57
 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас  | 
						    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »» |  
						  |  |  
				  		 | Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57
 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.  | 
						    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »» |  
						  |  |  
				  		 | Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25
 Төсөл-1 |  |  
						  |  |  
				  		 | Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02
 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал  | 
						    Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »» |  
						  |  |  
				  		 | Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
 |  |  
						  |  |  
				  		 | Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45
 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. | 
						    Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.»» |  
						  |  |  
				  		 | Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
 |  |  
						  |  |  
				  		 | Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35
 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. | 
						    Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.»» |  
						  |  | 
 |  
 
  
 
 
 
 
 
  
 
 |