 |
|
 |
|
Б.Түвшинтөгс: Монгол хэл бол бусдын адил аваа, өгөөтэй нээлттэй тогтолцоо юм |
|
|
 |
|
 |
Б.Түвшинтөгс: Монгол хэл бол бусдын адил аваа, өгөөтэй нээлттэй тогтолцоо юм
2020-04-30Сүүлийн үед төрөлх монгол хэлэндээ хайхрамжгүй хандах боллоо гэдэгтэй санал нийлэх үү. Үг, хэллэгийг хүссэнээрээ хэлж, өгүүлбэр байсан ч бүтнээр нь дуудахгүй, дөхүүлсхийн орхино. Эх хэлний яруу сайхан чанар социализмын үеийн хэдэн зохиолчдын бүтээл туурвилтай хамт хуучирч, шарласан хэдэн номын хуудсанд үлдчихсэн мэт санагдах нь ч байх. Өсөхөөс сурсан үндэсний хэлээ ядаж одоо байгаа түвшинд нь хайрлаж, хамгаалах сан, эс бөгөөс хожим хэнээс асууж сураглаж явах билээ хэмээн бодож мэргэжилтэнтэй уулзсан юм. МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, хэл судлаач Б.Түвшинтөгстэй ярилцлаа.  -Бидний хэл, яриа жилээс жилд мохож байх шиг санагдах юм. Өнөө цагийн зохиолчид, яруу найрагчдын бүтээлүүдээс ч тэр, жирийн иргэдийн яриа хөөрөөг аваад үзсэн ч нэг л баялаг бус, тарчигхан болоод байх шиг. Эсвэл хэтэрхий хардаж, буруу бодож байна уу?
-Хэл бол амьд юм. Яг л амьтан шиг. Нэгэн цагт бий болоод хөгжлийн тодорхой зам туулаад тохироо бүрдэхэд мөхдөг. Биднийг бусад үндэстнээс ялгаж буй цөөн зүйлийн нэг нь хэл. Дэлхий ертөнц нээлттэй болсноор шашин шүтлэг гэх зэргийн нөлөөгөөр монголчуудын заримынх нь соёл өөр болсон. Гэхдээ өмсөх хувцас, идэж, ууж буй хоол хүнс, эдэлж хэрэглэж байгаа бүхнээс үл хамааран биднийг монгол хүн болохыг илтгэх зүйл бол монгол хэл. Тэгэхээр монголчуудын тусгаар орших, өөрсдийгөө авч үлдэх дархлааны нэг нь монгол хэл маань яах аргагүй мөн. Тиймээс эх хэлдээ бид хүндэтгэлтэй, болгоомжтой хандах ёстой. Сүүлийн үед монгол хэлэндээ харь үг, хэллэгийг хайр “найргүй” оруулж байна, залуучуудын хэл, яриа болхи болж байна, засаж залруулах талд санаа тавихгүй байна гэх зэрэг шүүмжлэл сонсогдох болсон. Тийм байж болох юм. Хэрвээ тийм бол энэ нь юутай холбоотой вэ. Монгол хэлний сургалт, орчин цагийн өөр соёл болон бусад хүчин зүйлийн нөлөө бүхий нөхцөл байдалтай холбоотой. Үүнийг хараад, мэдрээд, монгол хэлний бүрэн бүтэн байдал эвдэгдэх нь гэж эмзэглэх нь нэгдүгээрт сайн, хоёрдугаарт болгоомжтой дуугарах сэдэв.
Ялангуяа мэргэжлийн хүмүүс энэ талд маш хянуур байх хэрэгтэй. Юу юуны туханд хүрэлгүй “Харь хэл нэвтэрлээ”, “Гудамжинд буй хүмүүсийн хэл, яриа хэрэг алга” гэх зэргээр ярьж, сандралдах нь оновчтой биш. Монгол хэлийг судалдаг нь манай тэнхим, МУБИС-ийн Монгол хэл, утга зохиолын тэнхим, Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэн гэсэн мэргэжлийн гурван байгууллага байдаг. Эдгээр байгууллага болон ЮНЕСКО-гийн үзэж байгаагаар монгол хэл ямар нэгэн аюулд өртөөгүй. ЮНЕСКО-гоос тухайн үндэстний хэл мөхөж байна уу, үгүй юү гэдгийг 40 зүйлийн үзүүлэлттэй шалгуураар шалгадаг. Улс оронд тухайн хэлээр яригсад ерөнхий боловсролыг ямар хэлээр эзэмшиж байна, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ямар хэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх зэрэг үзүүлэлт байдаг юм. Шалгуур тавиад үзэхэд монгол хэл мөхөж буй хэл гэсэн ангилалд багтдаггүй.
-Тэгэхээр тайван байж болох нь.
-Хэдэн гадаад үг орж ирснээр мөхчихдөг нь ч хэл биш. Монгол Улс 1920-1990-ээд онд Орос оронтой олон талын харилцаатай байсны нөлөөгөөр орос хэлнээс олон үг орж ирсэн. Тухайн үед ч гэсэн мэргэжилтнүүд эмзэглэж, санаа зовж, ярьж байсан. Гэтэл цаг нь болохоор тухайн хэлнээс хэрэгцээгүй үгүүд аяндаа шахагдан гарч байдаг лугаа адил монгол хэлэнд өргөн ашиглаж байсан яавлаг, аптек гэх зэрэг оросоос гаралтай үгүүд сугарч үлдсэн. Хэл амьд организмын нэгэн адил хамгаалалтын системтэй гэдэг нь эндээс харагдана. Нөгөөтээгүүр хэл гэдэг нь нээлттэй тогтолцоо учраас тодорхой хэмжээгээр харь үг орж ирж байх ёстой. Гаднаас үг орж ирж байдаг, бас өөрөө бусдынхад оруулж байдаг. Тийм болохоор гаднаас үг орж ирсээр байх болно. Цаг үеийн байдал, тухайн нийгмийн шилжилт, аливаа харилцаанаас хамаараад их, эсвэл бага байх тухай асуудал бий. Тэгэхээр монгол хэл маань бусад хэлний адил аваа, өгөөтэй нээлттэй тогтолцоо юм. Гэхдээ монголоороо нэрлэж, хэвшүүлж болох юман дээр мэдэхгүйгээс болдог юм уу, мэдэн будилдаг юм уу өөр хэлээр нэрлэж, яриад байх нь оновчтой биш. Жорлонг Монголд заавал туалет, тойлет гээд байх албатай ч юм уу гэж хардаг.
-Залуучуудын хэл, яриа муудлаа гэдэг шүүмжлэлийн тухайд юу хэлэх вэ?
-Дээхнэ үеийн зохиолчдын хэл, яриа уран яруу байж, одоогийн зохиолч, найрагчдын хэл болхи болж, найруулга муу гэж ярьдаг, шүүмжилдэг. Гэхдээ хэл нь түрүүн хэлсэнчлэн амьд учраас байнга хөгжиж байдаг. “Монголын нууц товчоо” зохиолыг 1240 онд, одоогоос 780 жилийн өмнө бичсэн. Нийтдээ 8200 орчим үгтэй. Өнөөдөр түүнийг тэр үеийнхээр нь уншъя гэвэл ойлгоход нэн төвөгтэй. Шалтгаан нь монгол хэл 780 жилийн хугацаанд өөрчлөгдсөнийх. Авиа зүй, үгийн бүтэц, үгийн сан, өгүүлбэрийн найруулгын хувьд ч гэсэн өөрчлөгдөж, хөгжин өнөөдрийн байдалтай болсон. Залуучуудын хэл яриа муудлаа гэсэн шүүмжлэл ихэвчлэн ахмад үеийнхнээс гардаг л даа. “Нууц товчоо”-ны үеийн хэлний шаардлагыг өнөөдрийн хүмүүст тавьж болохгүй нь мэдээж. Монгол хэл зүй тогтлоороо хөгжөөд өнөөдөртэй золгосон. Гэхдээ эх хэлээрээ илт үг, үсгийн алдаатай бичихийг судлаачийн хувьд ч, иргэний хувьд ч зөвшөөрөхгүй. Үг, үсгийн алдаа гэдэг бол тухайн хувь хүнтэй холбоотой.
Гадаадад төрж өсөн, хүмүүжсэн нь монгол хэлээр ярьж ч, бичиж ч чадахгүй болжээ. Ид хийж бүтээх, алба хаших насан дээрээ буй хүмүүс эх хэлээрээ ярьж, бичиж чадахгүйгээс хохирч байна. Зарим нь аргагүйн эрхэнд сураагүй байхад бусад нь үл тоож, хайхрамжгүй хандаж ирсэн. Бас 1990-ээд оноос “Монгол хэлний хичээл яах вэ, болно. Монгол хүн монголоороо ярьж, бичиж чадна. Харин сайн хуульч, эдийн засагч болъё гэвэл бусад хичээлд анхаарах ёстой” гэдэг байдлаар эх хэлний сургалтад хайнга, хоёрдогч байдлаар хандаж ирсний гор өнөө гарч, эх хэлээрээ алдаатай ярьж, бичдэг хүн олон болсон. Сургалтын бодлогын алдаанууд бас бий. Нэгэн үе хүүхдүүдийг монгол бичгээр сургаж байгаад, буцаагаад болихдоо шинэ үсэг, бичгээ сайтар заагаагүйтэй, бас сургууль завсардсан хүүхдүүдийг тэр чигт нь орхисонтой холбоотой сөрөг үр дагавар ч гарсан. Энэ мэт нь нийлэхээр нийгэмд алдаатай, муу нь их болчихсон юм шиг ажиглагддаг байх.
-Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа телевизийнхэн “Монголоороо хэн илүү буруу бичих вэ” гэдэг өндөр шагналтай уралдаанд оролцож буй мэт алдаатай бичих юм. Яаж засах вэ?
-Олон нийт тэдгээр байгууллагын мэдээ, мэдээллээс монгол хэлнийхээ байдалтай танилцдаг. Сэтгүүлчид, мэдээллийн ажитнууд монголоороо яаж бичиж, ярьж байгааг анзаардаг. Тэр хэрээр боловсорч байх ёстой. Гэтэл хэрэглэгчдээ боловсруулах нь бүү хэл, уур уцаарыг нь хүргэх түвшинд мэдээ, мэдээллээ хүргээд байвал юу болох вэ. Хэвлэл мэдээллийн байгууллага олон болохын хэрээр мэргэжлийн чиглэлд тавих шалгуур багасаж, босго намссан. Өмнө нь цөөхөн телевиз, сонинтой байхад тэдгээрт аль шилдэг сэтгүүлч, редактор, нэвтрүүлэгч, хөтлөгч ажилладаг байлаа. Гэтэл өнөөдөр нэг байгууллагад чадвараар гологдсон нэгэн нөгөөд очоод орчихож байна. Тэр хэрээр тухайн байгууллага дамжин явагчийн ч, хэрэглэгчдийн ч унших, ярих, бичих чадвар муудсан. Нөгөөтээгүүр буруу ярьдаг нэгний нөлөөгөөр бүгд муу юм шиг харагддаг ч байх.
Мөн өнөө цагт унших материал олон болсон ч, чухам юу унших вэ гэдэг нь асуудал болсон. Үг, үсгийн алдаатай ном, сонин, сэтгүүл олон болж байна. Бичиж байгаа хүмүүс алдаа гаргахаас айхаа больжээ. Бэлтгэснийг нь уншиж буй хүмүүс ингэж бичдэг юм байх даа гэж бодох талтай. Тийм болохоор олон нийтийн хэл, соёлын төлөвшилд хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөө маш их нь харагдаж байгаа биз.
-Үгүүдийг зориуд мэт буруу хэлэх юм. Жишээ нь надын гэж ярьдгаа зөв гэж боддог хүн олон байх. Энэ нь нэг ёсны загвар уу?
-Хүмүүс их дуураймтгай. Олны танил хүмүүсийн амнаас унасан, хэлний хэм хэмжээг зөрчсөн үг, хэллэг содон сонсогддог. Тэдний хазгай хэлэхийг эхэндээ шоолж байсан бол яваандаа өнөөх нь хэвшил, дасал болчихсон байдаг. Ялангуяа аливаад соргог хүүхэд, залуучуудын чихэнд хүрчихвэл улам хурдтай түгдэг. Ийм гэнэт орж ирсэн үг, хэллэгүүд хэлний өөрийн мөн чанарын нөлөөгөөр тодорхой цаг хугацааны дараа алга болдог л доо.
-Тэгвэл хүчээр болиулах гэж оролдох хэрэггүй юу?
-Хүн бүрийг “Чи буруу ярьж байна, боль” гэж толгой дараалан шаардах нь оновчтой бус. Харин бусдад үлгэр дуурайл үзүүлэхүйц хүмүүс тодруулбал багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эхчүүд, олны танил хүмүүс хэл, яриандаа анхаарах ёстой. Энэ хүмүүс хүүхэд, багачуудынхаа хэл, яриаг засаж, зөв чигт нь залруулж байх ёстой юм. Монгол хэлний хуульд заасан нэг үүрэг бол энэ. Бас хүмүүсийг ингэж ярь, тэгж бүү ярь гэж журамлах хэцүү. Хэл өөрөө өөрийгөө зохицуулдаг гээд юу ч мэдээгүй, сонсоогүй юм шиг орхиж бас боломгүй. Түрүүн хэлсэнчлэн багш, сурган хүмүүжүүлэгчид шавь нарынхаа, эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ хэл, ярианд анхаарах ёстой. Мэргэжлийн хүмүүс шүүмжилж, тайлбарлаж, танин мэдүүлж, соён гэгээрүүлэх ёстой юм. Манай тэнхимийн багш, судлаачид хэдэн жилийн өмнө сонины газартай хамтарч зарим үгийг зөвөөр хэрэглүүлэх талд зөвлөдөг булан хөтөлдөг байлаа. Билэг, бэлэг, бэлгэ гэх зэрэг үгийг яаж бичих вэ, хэрхэн ойлгох вэ гэдгийг ойлгуулах жишээтэй. Нэг талаас энэ. Нөгөө талаас хэл бол өөрөө янз бүрийн гаж зүйлүүдийг хүний оролцоогүйгээр засаж залруулдаг. 1980-аад онд залуучууд одоо, бол гэдэг үгийг ойрхон давтаж ярьдаг байсан. Эдүгээ тэр үеийнх шиг учиргүй давтахаа больсон. Аягүй гэж бүү ярь, аймаар гоё гэх нь буруу гэж шүүмжилж байсны үр дүнд өнөөдөр харьцангуй багассан.
-Аймаар гоё гэж ярьсаар байна. Мөн байгаа гэдэг сул үгийг маш их давтаж хэрэглэх болсон. Өгүүлбэр төгсгөх үгийн даг, дог, дэг, эсвэл сан, сон, сэн гэсэн нөхцөлүүдийн араас ёс юм шиг байгаа гэж хэлэх юм. Ажилладаг байгаа, ирсэн байгаа гэнэ. Энэ хэзээ, хэрхэн бий болсон маяг юм бол?
-Маяг биш. Хожуу, бүр сүүлийн тав, зураан жилд бий болсон хэл зүйн үзэгдэл. Гаа, гээ нөхцөл бол өгүүлбэрийн үргэлжлэн төгсөөгүй цагийг заадаг. Буриад аялгад бий. Буриадуудын ярианаас уншаа, яваа гэх зэрэг үг сонсож болно. Хэл зүйн энэ хэлбэр орчин цагийн монгол хэлэнд үзэгдэл болон гарч ирж байна гэж ойлгож байна.
-Энэ чигээр нь байлгах нь зөв үү?
-Хэл зүйд гарч ирж буй шинэ үзэгдэл учраас содон сонсогдож, анзаарагдаж байгаа юм. Яваандаа хэвшиж ч магадгүй.
-Тэгэхээр зөв ярьдаг хүмүүс нь ингэж ярьдаг хэсгээ дуурайгаад, эсвэл дагаад буруу ярьж эхлэх үү?
-Зөв, буруу гэж ялгах аргагүй. Угаасаа ингэж, өгүүлбэр бүрийг байгаа гэж төгсгөж ярьж сураагүй хүн бол ярихгүй. Хэвшил болсон үгээр жишээ авъя. Би гэдэг бол нэгдүгээр биеийн төлөөний үг, ганц тоо. Бид гэвэл олон тоо болно. Гэтэл бид нар гэж давхар олон тоон дээр ярьдаг нь монгол хэлний зүйд бол буруу. Гэтэл буруу байсан үзэгдэл хэвшил болж байх шиг байна, лав ярианд. Бичихдээ бол бид гэж хянаж, засдаг шүү дээ. Болохгүй гэж байгаа ч, хэрвээ анзаарсан бол би сая “Бид нар” гээд хэлчихлээ. Яриандаа өөрийн мэдэлгүй хэрэглээд байгаа биз. Энэ нь хэл зүйн үзэгдэл болсных. Үүнтэй адил байгаа гэдэг үг бас хэл зүйн үзэгдэл болох шинжтэй. Хэлний зүй тогтлын дагуу гарч ирж буй энэ үзэгдлийн тухайд судлаачид буруу гэж шүүмжлээд байвал хэл зүйн буруу хэлбэр нэг бол буцаад зөв рүүгээ ордог, үгүй бол тухайн хэлний зүй тогтол болж хэлбэрждэг. Үүнд хугацаа орно. Би гэдэг ганц тооны эсрэг олон тоо нь эртний монгол хэлэнд ба гэдэг хэлбэртэй байсан. Ба гэдэг хэлбэр нь хэрэглээнээс гарч, бид гэдэг болох тухайн үед бас л буруу ч юм шиг санагдаж байсан байх. Өнөөдөр бид гэдэг нь бид нар болж байна.
Гэхдээ арай ч хэл зүйн үзэгдэл болоод хэвшчихгүй буцаад засрах болов уу. Мөн өгүүлбэрийн байна гэдэг төгсгөл хэрэглээнд орж ирж байхад сонин, содон байсан. Одоо биш, ирээдүй цагийг заадаг нөхцөл өнөө одоо цагийг заадаг болчихсон. Тэгэхээр энд ярьж буй “байгаа” хэмээх өнгөрөн төгсөөгүй цагийн нөхцөл ч гэсэн бас одоо цагийг заах үүргээр хэлбэржээд явж байгаа болов уу гэж хардаг. Буруу зүйл зүй тогтол болохоороо зөв болох нь бий. Тэгэхээр өнөөдөр бид буруу гэдгийг анзаарч байгаа боловч хэсэг хугацааны дараа зүй тогтол болсон цагт магадгүй хүлээн зөвшөөрөх ч юм бил үү. Буриад аялгад байж болж байгаа юм чинь, яагаад орчин цагийн монгол хэлний халх аялгад тийм төгсгөл байж болохгүй гэж ч авч үзэж болохоор.
Хэлэнд алдаа гэж бий. Үнэхээр буруу яривал, бичвэл тэр нь алдаа. Харин алдаа юм шиг харагддаг хэлбэржилт бас байж болно. Хэлэнд өөрт нь хөгжил явагдаж байна. Хэн ч бусдыг байгаа гэж ярь гэж шаардаагүй, хэлээгүй байтал нийтэд ингэж гарч ирж байгаа үзэгдэл бол хэлний өөрийнх нь мөн чанар. Намайг гэхийн оронд надын гэж ярих бол буруу. Хоёр талтай үзэгдэл л дээ. Мэргэжлийн хүмүүс алдаа байвал хэлж байх ёстой. Хэлэнд ийм үзэгдэл явж байна гэдгийг хэл шинжээчид харж байдаг. Тэд буруу ярьж буй хүмүүсийн өмнө гараад ингэж ярих ёстой гэхчилэн зааж, зааварлахаас илүүтэй хэлэнд яагаад ийм үзэгдэл явж байна вэ, ямар зүй тогтол байна вэ гэдгийг судалж, сургалтад ашиглах үүрэгтэй. Эдийн засагт ч адилхан. Үнэ тогтоох боломж байхгүй, зах зээл өөрөө шийднэ гэдэгтэй адил.
Р.Оюунжаргал
Эх сурвалж: Өнөөдөр сонин |
Б.Түвшинтөгс: Монгол хэл бол бусдын адил аваа, өгөөтэй нээлттэй тогтолцоо юм |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

ЦОБА ХХК-аас хахууль авч "Хадат вилла"-ийн газрыг олгосон Газар зохион байгуулалтын ажилтнууд ял сонсов 18:47 Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаяр, гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа,
|
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаяр, гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа, »»
|
|
Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно 18:46 АФИН, 2025 оны зургаадугаар сарын 17 /Interesting Engineering/. Хүн дүрст роботуудын анхны олимпыг
|
АФИН, 2025 оны зургаадугаар сарын 17 /Interesting Engineering/. Хүн дүрст роботуудын анхны олимпыг »»
|
|
Г.Занданшатар долоон сайдыг улирааж, найман сайдыг шинээр томилно 15:36 МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж дууслаа. Уг хурлаар АН-аас бусад УИХ-д суудалтай нам, эвсэлтэй хамтран
|
МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж дууслаа. Уг хурлаар АН-аас бусад УИХ-д суудалтай нам, эвсэлтэй хамтран »»
|
|
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна 13:51 Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг.
|
Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 13:50 Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 17-ны Мягмар гаригт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хувиарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 17-ны Мягмар гаригт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хувиарийг танилцуулж байна. »»
|
|
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13:27 Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хоёр тав дахь өдрөө болж байна.
|
Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хоёр тав дахь өдрөө болж байна. »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 09:37 Живж байсан 9 настай хүүг 36 настай эрэгтэй аврах гэж ус руу ороод өөрөө энджээ.
|
Живж байсан 9 настай хүүг 36 настай эрэгтэй аврах гэж ус руу ороод өөрөө энджээ. »»
|
|
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад бодлогын дараах шаардлагыг хүргүүллээ 09:29 УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүний эрх, эрх чөлөөг төрийн бодлогын язгуур, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх,
|
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүний эрх, эрх чөлөөг төрийн бодлогын язгуур, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д ЗГ-т орж ажиллах санал хүргүүлжээ 19:42 ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах
|
ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах »»
|
|
Financial Review: Монгол "Рио Тинто"-гийн зэсийн уурхайд инженерийн томоохон өөрчлөлт хийхэд хүргэлээ 19:40 “Financial Review” агентлагт нийтлэгдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна.
|
“Financial Review” агентлагт нийтлэгдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна. »»
|
|
Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ 19:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. »»
|
|
УБЦТС: Заасан байршлуудад хуваарийн дагуу сар дуустал цахилгаан хязгаарлана 17:42 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас маргааш /2025.06.16/ засвар хийх байршил, хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу дараах таван дүүргийн зарим хороодод, тодорхой цагт цахилгаан хязгаарлана.
|
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас маргааш /2025.06.16/ засвар хийх байршил, хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу дараах таван дүүргийн зарим хороодод, тодорхой цагт цахилгаан хязгаарлана. »»
|
|
ЦУОШГ: Дуу цахилгаантай аадар бороо орно 17:28 Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
|
Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. »»
|
|
Монгол, Хятадын уламжлалт эмийн үйлдвэр жилдээ 250 гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэж, улс даяар борлуулж байна 17:13 Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийн Улаанхад хот дахь ажил үргэлжилж, тус баг Хятад,
|
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийн Улаанхад хот дахь ажил үргэлжилж, тус баг Хятад, »»
|
|
УБТЗ-ын вагонууд маш олон жилийн насжилттай, хугацаа нь дуусаж, засварын хугацаа нь болжээ 16:51 Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр
|
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр »»
|
|
“007” киноны Жеймс Бондын өмссөн ноолууран цамц Хятадын Дунли үйлдвэрийнх 16:50 Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийн аялал Өвөр Монголын Улаанхад хотод үргэлжилж байна.
|
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийн аялал Өвөр Монголын Улаанхад хотод үргэлжилж байна. »»
|
|
Малчны гараас өдөртөө 20 тонн сүү авч, 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 15:58 Хятад, Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөл хамтран зохион байгуулж буй “Хүбэй хамтарсан сурвалжлага”-ын багийн
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөл хамтран зохион байгуулж буй “Хүбэй хамтарсан сурвалжлага”-ын багийн »»
|
|
Уран зураг шиг өнгө төрхтэй, цор ганц чулуу "Баарин чулуу" 15:54 Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баарин уулын өвөрмөц чулууг түшиглэн байгуулагдсан Баарин баруун хошууны
|
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баарин уулын өвөрмөц чулууг түшиглэн байгуулагдсан Баарин баруун хошууны »»
|
|
Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно 15:41 “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
|
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. »»
|
|
Өвөрмонголчууд "Талын хар сувд" нэртэй махны шинэ үүлдрийн хонь гарган авч, үржүүлж байна 15:26 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ), БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хэвлэл мэдээллийн албатай
|
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ), БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хэвлэл мэдээллийн албатай »»
|
|
Элсний нүүдлийг үр дүнтэй "зогсоожээ" 15:15 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун »»
|
|
Шадар сайд САмарсайхан морьт харваачдад хурдан удмын хоёр адуу бэлэглэлээ 15:09 Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж,
|
Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж, »»
|
|
Баарин баруун хошууны Монгол урлаачид үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж байна 15:48 Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун
|
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ жишиг тогтоож буй “Ах дүү нар” ХХК 14:16 Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл,
|
Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл, »»
|
|
"Нэг улс нэг стандарт" хөтөлбөр хэрэгжүүлнэ 13:22 Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ.
|
Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ. »»
|
|
Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 13:19 Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч,
|
Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч, »»
|
|
Аюулгүй хоолоор ирээдүйгээ хамгаалж буй Жин Шы Ань компани 11:15 Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт,
|
Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт, »»
|
|
Дорнод аймгийн 31 багш орон сууцны урьдчилгаанд 20 сая төгрөгийн дэмжлэгийг авлаа 10:27 “Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна.
|
“Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна. »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ 09:26 2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан
|
2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан »»
|
|
Наадам болон олон улсын тэмцээнд оролцох тусгайлан сургасан 18 адууг бүгдийг нь хулгайлан төхөөрчээ 09:22 Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан.
|
Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан. »»
|
|
Шинэ ерөнхий сайдад уулзалтын урилга хүргүүлэх тухай 09:20 Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг
|
Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Роналдо: Эх орныхоо төлөө хөлөө хугалбал хугалъя гэж бодсон 08:57 Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа.
|
Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа. »»
|
|
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 16:53 Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн.
|
Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ 13:39 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын »»
|
|
12 их, дээд сургуулийн оюутнууд жуулчдад үйлчилнэ 11:42 Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс
|
Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс »»
|
|
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ 11:40 Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны
|
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны »»
|
|
Майничи шимбүн: Сүмогийн ертөнцөд том хохирол учирлаа 10:16 Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна.
|
Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна. »»
|
|
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ 10:03 Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн
|
Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
2025 онд Монгол Улсын дараах аймаг, сумдын 100 жилийн ой тохиож байна 08:44 Увс аймаг:
|
|
|
"BTS"-ийнхэн цэргийн албаа хааж дууслаа 08:35 "BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн
|
"BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн »»
|
|
"Өргөө-2" кино театрыг нүүлгэх шүүхийн шийдвэр гарчээ 16:06 Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч
|
Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч »»
|
|
Морьт харвааны 18 морийг хулгайлжээ 15:37 Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус
|
Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус »»
|
|
Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана 14:47 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 11:39 Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр
|
Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр »»
|
|
|
Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ 19:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. »»
|
|
Зеленский: Путин ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байна 17:17 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Дональд Трамп: Иргэний дайныг хүсэхгүй байна 13:48 6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав.
|
6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав. »»
|
|
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү? 09:21 АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын
|
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын »»
|
|
Орос 2029 он гэхэд НАТО руу довтолж магадгүй гэжээ 09:00 НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт
|
НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт »»
|
|
Яриа хэлцэл, хамтын ажиллагаа нь Хятад, Америкийн худалдааны маргааныг шийдвэрлэх цор ганц сонголт гэжээ 10:01 Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа
|
Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа »»
|
|
Трамп Лос Анжелест болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар цэргүүд илгээлээ 08:48 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч »»
|
|
Японы компани Саран дээр аппаратаа буулгаж чадсангүй 15:18 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани »»
|
|
Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан 10:55 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв. »»
|
|
Путин Украиныг терроризмд буруутгаж, хэлэлцээр хийхээс татгалзав 12:44 Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын
|
Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын »»
|
|
ОХУ Украины халдлагад хариу өгөхөөс өөр аргагүй гэж Путин Трампт хэлжээ 10:05 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна. »»
|
|
Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа 09:01 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа. »»
|
|
И Жэ Мюний бүрэн эрх эхэлж, эдийн засгаа сэргээх амлалт өглөө 08:52 Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч
|
Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч »»
|
|
Meta компани цөмийн эрчим хүч худалдан авах гэрээ байгуулжээ 17:23 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|