 |
|
 |
|
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-1 |
|
|
 |
|
 |
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-1
2020-03-20Монгол Улс хөгжихийн хэрээр баялгаас хэт хараат болж байна. Энэ үнэн. Үүнийг 21 аймаг, 360 сумын захын малчин хэлнэ. 
Харин дарга, түшмэлүүд нь нууж, улаан цээжээрээ хамгаалж хаацайлдаг. Хил хязгаар нутгийн асуудал бол олны анхааралд тэр бүр өртдөггүй. Уул уурхайнхан ч үүнд нь эрэмшдэг байх. Авлигад амташсан зарим аймаг, сумын дарга нар ч байдаг биз.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 50 хувь нь ашигт малтмалын лиценз нэрээр гадны мэдэлд орсон. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын баталгаа, аюулгүй байдал алдагдсан. Эх оронч үзэлтнүүд, иргэний хөдөлгөөнийхөн, төрийн бус байгууллагынхан өчнөөн жил ярьж, шаардсан. Идэвхтэй эсэргүүцэж тэмцсэн заримыг барьж хорих, айлгах замаар эрх баригчид санаснаа гүйцэлдүүлж ирсэн. Иймээс байдал даамжирч төрийн тахилгат уул, овоогоо дайруулан ашигт малтмалын зөвшөөрөл олгодог болчихсон.
Байтлаа Алтан-Овоог газартай тэгшлэх зөвшөөрөл хүртэл олгосон байх вэ дээ.
Уул уурхай, уламжлалт мал аж ахуй хоёр зэрэгцэн орших нь угаасаа боломжгүй юм. Нүүдэлчин удмын малчин монголчууд өнөөдөр ч уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж амьдралаа залгуулж байгаа. Уугуул нутагт нь хариуцлагагүй, хяналтгүй уул уурхайнхан дураар аашилж, усны нөөц хомсдлоо, бэлчээрийг доройтууллаа.
Нутгийн иргэдийн өв соёл,уламжлалд аюул занал учрууллаа хэмээн хэчнээн гомдол мэдүүлдэг ч “Дээшээ тэнгэр хол” гэгч л болсоор иржээ.
“Зууны мэдээ” сонин энэ дугаараас эхлэн “Төрийн тахилгатай ууланд олгосон лицензүүд” гэсэн сэдэв хөндөж байгаа юм. Энэ удаа бид Сүхбаатар аймгийн тахилгат уул, овоонд олгосон ашигт малтмалын зөвшөөрлүүдийг онцоллоо. Тус нутагт үүсээд буй нөхцөл байдлын талаар манай сонин “Жанжны нутаг сүйрлийн ирмэгт”, “Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт” гэсэн газар дээрээс нь хийсэн эрэн сурвалжлага, асуудал хөндсөн нийтлэл, иргэд, малчдын байр суурийг хүргэж ирсэн. Гэтэл тэр бүү хэл тус аймгийн тусгай хамгаалалтад орсон газар нутагт уран ашиглуулахаар зөвшөөрөл олгогдсон нь анхаарал татаж байна.
Сүхбаатар аймаг бол Халхын тамгатай хутагтуудын нэг, Төрийн сайд агсан, тухайн үеийн Монголын шилдэг экологич Егүзэр хутагтын илбэн тохинуулж явсан түүхт нутаг. Энэ нутгийнхан эх орны зүүн өмнөд хилийн харуул ард түмэн гэдгээрээ онцлог. Халхын Хэцүү ван хэмээн алдаршсан То вангийн нутаг усны төлөөх тэмцэл эхэлсэн халуун голомт Вангийн Цагаан хайрхан Хятадтай залгадаг хилийн дээсэн дээр бий. Ард олон нь эртнээс газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж ирсэн онцлогтой. Өнөө цагт ч гэсэн иргэд малчид нь хамтран шаардлага тавьж, тэмцдэг тулдаа Сүхбаатар аймаг Өмнөговийн Тост, Тосон бумба шиг, Дорноговийн Улаанбадрах шиг болтлоо талхлуулчихаагүй. Гэхдээ тун удахгүй ийм болчихож мэдэх дээсэн дөрөөн дээр хүрч очсон. Анхаарч арга хэмжээ авахгүй бол тун эрсдэлтэй байдал нүүрлэжээ.
Монгол Улсын тусгай хамгаалалтанд орсон газар нутагт ураны ес, хайгуулын 42 тусгай зөвшөөрлийг олгосон байдаг /2018.01.01-ний байдлаар/. Харамсалтай нь дээрх зөвшөөрлүүд нь Үндсэн хуулиас эхлээд холбогдох хуулиудаар хамгаалагдсан монгол хүний оюун санааны үнэт зүйлс,тахилга шүтээнт уул ус, байгалийн үзэсгэлэнт газруудын жагсаалтад багтсан аймаг сумдын нутагт олгогдсон байх юм.
Үүний нэг нь Сүхбаатар аймгийн нутаг Дарьгангын байгалийн цогцолборт газар, Алтан-Овооны орчим олгогдсон байна /Эх сурвалж: Монгол улсын тусгай хамгаалттай газар нутаг ном 2000 он/.
Энэ тухай 2014 оноос өдөр тутмын сонинууд “Дарьгангын байгалийн цогцолбор газарт газрын тос олборлох “Дарьганга-24” төсөл хэрэгжих гэж байна хэмээн мэдээлсэн байдаг. 2008 оноос Кожеговь компанид XV 00013907 гэх тусгай зөвшөөрлөөр Сүхбаатар аймгийн Асгат, Дарьганга сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул эрхлэх зөвшөөрөл олгосон гэх мэдээлэл 2015 онд гарсан.
Гэхдээ энэ асуудлыг “Их, Бага Баяншарга сан” ТББ-ын тэргүүн Л.Бор дөнгөж сураг төдий байхаас нь судлан Сүхбаатар аймагт олгогдсон ураны зөвшөөрлийн тоо, эрх мэдэлтнүүдийн гар хөлийн үсэг зурсан ил, далд бүхий л баримтыг ил болгож, нутгийнхаа ард түмний өмнөөс холбогдох албан тушаалтнуудаас тодруулахаар уйгагүй хөөцөлдсөн байдаг. Тэрээр олон нийтийг сэрэмжлүүлээд зогсохгүй “Жанжны нутгаа цацраг идэвхит бодисын аюулаас аваръя” гэсэн уриалгыг хүртэл гаргаж байв.
2014 онд Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны мэдээлэлд Алтан-Овоонд буюу тусгай хамгаалалттай нутаг, Дарьгангын байгалийн цогцолбор газар болон орон нутгийн тусгай хамгаалалтай газарт ЦЭГ-аас Ц-002Х, Ц-003Х дугаартай хайгуулын лицензийг “Монгол Ураниум Ресурс” ХХК-д олгосныг цуцлуулах хүсэлт гаргасан байдаг. “Хүний эрх хөгжил төв”-ийн нэхэмжлэлтэй стратегийн өмгөөллийн хэрэг ч Захиргааны хэргийн шүүхэд очсон нь ийм учиртай юм.
Гэвч сүхбаатарчууд төдийгүй монголчуудын хувьд ураны тухай ойлголт, мэдээлэл хомс байснаас асуудал газар авч хэдхэн жилийн дотор Дорноговийн Улаанбадрах хар дарсан зүүд шиг болсон. Бусад газруудад ч аюул ойртсоор байна. Үүнийг энэ сарын 6-нд “Их, Бага Баяншарга” ТББ-аас дахин сэрэмжлүүлж, Төрийн ордны хаалган дээр эрх баригчдад хандан анхааруулга өгсөн. Тэд дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөцийн газруудад уран ашиглаж “Цацраг идэвхит хордолтын бүс” болгож яагаад ч болохгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Алтан-Овоо бол төрийн тахилгат хайрхан. Дарьгангын талархаг нутагт оршдог 222 галт уулын нэг. МЭӨ дөрөвдөгч галавын үед газрын гүнээс оргилж байгаад унтарсан, шовгор хэлбэрээ авч үлдсэн өвөрмөц тогтоцтой уул. Энэ хавийн хөрс эмзэг зөөлөн бүтэцтэй /Эх сурвалж: Доктор Д.Даш нарын “Сүхбаатар аймгийн цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаа”-нд ингэж дурдсан/. Сүүлийн жилүүдэд Алтан-Овоо, Шилийн Богд уулыг зорьж олноороо очих хүмүүсийн хөлд талхлагдаж бүс нутаг тэр чигээрээ цөлжилтийн байдалтай болж, Ганга нуурыг тэжээж байдаг 21 булгийн ихэнх нь хатаж алга болж, нуурын усны түвшин доошилсноор ширгэх аюул нүүрлэсэн.
Ураны хайгуул, олборлолт явуулбал Алтан-Овоог /цацраг идэвхт ашигт малтмал олборлох зөвшөөрөл овооны ар шилийг дайрч байгаа гэсэн мэдээлэл бий/ газартай нь тэгшлэх ийм л ирээдүй хүлээж байна.
Энд бид төрийн тахилгатай гэдэг утгаар нь Алтан-Овоог онцлон дурдаж байна. Гэтэл Сүхбаатар аймгийн хэмжээнд орон нутгийн иргэдийн тахиж шүтдэг өвөрмөц онцлог бүхий уул, овоо сум бүрт бий. Тухайлбал, хатгинчуудын хэдэн үеэрээ шүтэж, нэрээр нь дуудахыг цээрлэн Бүдүүн овоо хэмээн хэлж заншсан.
Тахилгат Зотол хан хайрханд 2009 онд ураны лиценз нэрээр Францын “Арева-Кожеговь” компанийн мэдэлд орсон. Лицензийн хугацаа дууссан ч үргэлжлүүлэн сунгасан, цуцалсан эсэх нь тодорхойгүй өнөө хүрлээ. Зотол ханы оройн хэсэг буюу ердөө 3.874 га газрыг үлдээн бэлийг нь тойруулан 57.385 га талбай буюу бараг бүхэлд нь 14.722 тоот лиценз олгочихсон байдаг. Зотол хан уул түүх сурвалжид “Онгон тэнгэр сүр жавхлант Цогбадрах уул, Чингисийн язгууртны сүлдэн уул хэмээн тэмдэглэгдсэн, далайн түвшинээс дээш 1.425 метрт оршдог.
Өнгөрсөн хугацаанд энд тэнд нь өрөм тавих, машин зам гаргах зэргээр байгаль орчныг доройтуулсан жишээ цөөнгүй.
Мөн тус сумын III багийн нутаг тахилгат Баянцагаан хайрханы ар хормой буюу Хамар булаг гэдэг газар “АДАЭ” хэмээх Хятадын хөрөнгө оруулалттай компани МҮ-000307796 тоот тусгай зөвшөөрөл авч жоншны ордын 631.0466 га талбайг 30 жил эзэмшихээр авсан. Ингэхдээ зарим төрийн байгууллага, албан газрын унааг дайчлан өөрсдийн талд шийдвэр гаргах хүмүүсийг бүрдүүлж гурван удаа хурал хийлгэсний хоёрт нь газар шороогоо ухуулахгүй гэсэн иргэд олонх байсан ч зөвшөөрөл олгосон. Түүнчлэн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Байгалийн нөөц газрын жагсаалтад орсон Вангийн цагаан буюу Лхачин вандад ууланд ч ураны зөвшөөрөл олгогдсон судалгаа байгаа юм. Сүүлийн гурван жил Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үргэлжилж буй Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутгийг дамнасан Өлзийт талбайн 10665.2219 га-д 30 жилийн хугацаатай авсан Гурвансайхан компанийн МҮ-20634 тоот ашиглалтын зөвшөөрөл ч гэсэн тус нутгийхны тахиж шүтдэг Бага Алтан-Овоог дамнуулан олгогдсон байгаа юм. Ураны зөвшөөрлүүд нууцаар олгогдсон, нутгийн иргэд ч, хэвлэл мэдээллийнхэн ч мэдээлэл авах боломж хомс байдаг. Иймд Сүхбаатар аймгийн нутгийг алс хэтдээ сүйрүүлэх, Алтан-Овоог газартай тэгшлэх шийдвэрийг гаргасан том толгойтой, бөх зүрхтэй этгээд хэн болох нь тодорхойгүй явж ирлээ.
Засгийн газрын тэргүүн энэ оны эхэнд Завхан аймгийн нутаг төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхны бэлд олгосон хайгуулын лицензийг цуцлуулах шийдвэрийг гаргасан. Төр нь ч, түмэн олон нь ч хэдэн мянган жилээр тахиж ирсэн уул овоогоо бүгдийг нь ашигт малтмалын зөвшөөрөл гэх торноос нь мултлаасай. Энэ шийдвэр ашигт малтмалын, тэр дотроо ураны зөвшөөрлөөр торлогдсон жанжны нутагт хэрэгжээсэй.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|
| Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-1 |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин uul usaa horlohoo bolimoor um, hen , yamar toriin baiguullaga hariuzlaga hyleej yamar arga hemjee avah estoi ve
2020-03-20 | 20:50:43 | 31.165.215.200 | |
Зочин Энхамг********ан хааны зарлигаар тахьсан Алтан-Дарь гэх Захын хар овоог ухна л биз
2020-03-20 | 13:26:14 | 209.89.142.82 | |
|
|
|
|
|

Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Б.Мөнхзаяа Бээжингийн марафонд долоодугаар байр эзлэв 18:12 БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний
|
БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний »»
|
|
Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна 18:11 Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж
|
Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хөндлөнгийн олон улсын аудит оруулахаар боллоо 17:32 Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна. »»
|
|
Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө гарна 17:20 МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана.
|
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана. »»
|
|
Булган аймагт нас барсан нэг сартай нярайн хэрэгт нөхцөл байдлыг тогтоох шалгалт үргэлжилж байна 12:57 Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны »»
|
|
ОПЕК+ 2026 оны эхний улиралд газрын тосны олборлолтын өсөлтөө түр зогсооно 12:38 ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын
|
ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын »»
|
|
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа оруулсан 28 иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ 12:35 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс,
|
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Т.Даваадалай: Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авна 11:22 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй.
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. »»
|
|
Д.Бекхэмд хүлэг баатар цол хэргэм хүртээжээ 10:26 ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг
|
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 10:17 Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд: »»
|
|
2026 онд нийслэлийн 6 дүүрэгт 78,5 км урт дугуйн зам барина 10:16 2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт
|
2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт »»
|
|
Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ 10:10 УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг
|
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг »»
|
|
Улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулна 10:07 Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/
|
Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/ »»
|
|
Их Монгол орноо Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, шашин судлаачид үздэг 10:05 Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас
|
Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас »»
|
|
Шадар сайдын нэрэмжит тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн боллоо 09:44 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог
|
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог »»
|
|
М.Бадамсүрэнийн Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд илэрхийлсэн байр суурь 15:10 Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын
|
Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын »»
|
|
Сэргээшийн төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бодис дунд хүнд хэрэглэхийг хоргилосон эм бэлдмэл байжээ 15:08 Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах
|
Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах »»
|
|
Иргэн Ц.Батболдын өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 15:04 Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар
|
Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар »»
|
|
ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй 14:51 САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ
|
САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ »»
|
|
“Мөнгөн гүүр“ эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх замыг хоёр эгнээ болголоо 13:38 Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны
|
Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
Б.Баяраа: Манайх “Стратегийн орд” гэх дэлхийд байхгүй ойлголтыг хуульчилснаар хөрөнгө оруулагчдыг үүдэн дээрээсээ үргээж байна 11:37 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө
|
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө »»
|
|
Шоргоолж ингэж өвөлждөг... 10:43 Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг.
|
Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг. »»
|
|
Согтуурсан үедээ маргалдан хамт архи ууж байсан эмэгтэйдээ хутгалуулжээ 10:29 Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт
|
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт »»
|
|
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийн Монгол Улсын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн “Найрамдал медаль”-аар шагналаа 09:39 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн »»
|
|
Хохирогч хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгосон 09:36 Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна
|
Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна »»
|
|
Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв 08:52 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
Хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны ажлыг хийхээр тохиролцов 08:50 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа.
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
“1242: Өрнөдийн босгон дээр” кинонд дөрвөн орны уран бүтээлчид ажиллажээ 15:46 Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс
|
Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс »»
|
|
А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад түлш худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн 14:40 Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш
|
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш »»
|
|
Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:11 Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон
|
Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон »»
|
|
Үл үзэгдэгч аюул 11:55 Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон.
|
Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон. »»
|
|
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 11:17 Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд
|
Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд »»
|
|
11 дүгээр сард "Монгол бахархал" уриан дор бүтээлч сарын аян зохион байгуулагдана 08:51 Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв
|
Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв »»
|
|
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар газар дээр нь очиж танилцлаа 08:45 Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй
|
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй »»
|
|
А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой 08:39 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
|
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч »»
|
|
Чуулган: УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг танилцууллаа 08:38 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын »»
|
|
Г.Занданшатар: “Их гурвал” буюу дэлхийн гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага Монгол Улсын үнэлгээг ахиуллаа 08:36 Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын
|
Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын »»
|
|
"Оюу толгой" төслийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд талууд хүрлээ 08:32 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн
|
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн »»
|
|
“Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав 08:26 Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд
|
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд »»
|
|
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянана 17:59 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах
|
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах »»
|
|
“Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа 17:13 Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч,
|
Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч, »»
|
|
"Нвидиа" зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ 12:49 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах »»
|
|
Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед цалинг яаж нэмснийг 230 мянган төрийн албан хаагчид хэлнэ 12:43 УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн
|
УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн »»
|
|
Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 12:40 Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн
|
Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн »»
|
|
“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна 09:45 Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд
|
Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд »»
|
|
Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ 08:55 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж
|
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж »»
|
|
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
|
Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. »»
|
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Зеленский: “Европын 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөө” бол цуурхал төдий зүйл 09:55 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн »»
|
|
Медведев: Барууныхан Украинд их мөнгө цутгах тусам, Орос илүү их газар авна 12:47 Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй
|
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар уулзав 10:02 Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч
|
Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|