 |
|
 |
|
Коронавирус эдийн засагт нөлөөлж эхэлсэн нь |
|
|
 |
|
 |
Коронавирус эдийн засагт нөлөөлж эхэлсэн нь
2020-01-31Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, АНУ-тай хийсэн худалдааны дайны үр дагавар арилаагүй байгаа энэ үед Ухань хотод 
шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгаа өвчин дэгдсэн нь Хятадын эдийн засаг, ялангуяа аялал жуулчлалын салбарт аль хэдийнэ нөлөөлөөд эхэлжээ. Уг халдварт өвчин цаашдаа дэлхий дахины эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг одоогоор тооцоолоход эрт байгаа боловч үнэт цаасны ба түүхий эдийн зах зээлд үнийн савлагаа нэгэнт үүсчихээд байгаа юм. Харин Хятадын удирдлага 17 жилийн өмнө SARS өвчин тархаж байснаас сургамж авч, хөл хорих замаар вирусын дэгдэлтийг хяналтандаа авахын тулд шуурхай ажиллаж байгаа нь өвчний тархалтыг зогсоож, ингэснээр эдийн засаг эргээд идэвхжинэ гэсэн найдварыг төрүүлж байна.
Агаарын тээвэр, аялал жуулчлал ба Диснейлэнд
Хятадын Цагаан сарын баярын үеэр эрчимтэй тархаж эхэлсэн коронавирусын халдварын “цохилтод” хамгийн түрүүнд хүндээр өртсөн салбарууд бол агаарын тээвэр ба аялал жуулчлал юм. Вирусын тархалтын улмаас Хятад болон Азийн орнууд руу аялах жуулчдын тоо эрс буурна гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байсан нь ортой болж, Америкийн болон бусад улсын агаарын тээврийн компаниуд Хятад руу хийж байсан нислэгээ зогсоогоод эхэлжээ. Үүний улмаас Cathay Pacific компанийн хувьцааны ханш 4-өөс дээш хувиар, American Airlines компанийнх 2 орчим хувиар, United Air Lines компанийнх 3,3 хувиар тус тус унасан байна. Түүнчлэн Цагаан сарын баярын үеэр долоо хоногийн дотор 70-80 мянган нислэг үйлдэж, 8-9 сая зорчигч тээвэрлэдэг Хятадын авиакомпаниуд хөл хорионы улмаас тоймгүй их алдагдалд орсон нь тодорхой. Хятадын Тээврийн дэд сайдын мэдээлснээр, Цагаан сарын эхний өдөр л гэхэд агаарын тээврээр үйлчлүүлсэн хүмүүсийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 41,6 хувиар буурсан байна.

Дэлхийн улс орнуудын зарим нь Хятадын жуулчдыг нэвтрүүлэхгүй байгаа бол зарим нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагаа өндөрсгөж, зарим нь учирсан алдагдлаа тооцохын зэрэгцээ коронавирусын тархалт удахгүй зогсоосой хэмээн залбирч байна. Өмнө нь тархаж байсан вирусын халдваруудын сөрөг нөлөөлөлд дүн шинжилгээ хийсэн Дэлхийн Аялал жуулчлалын зөвлөлийн /WTTC/ шинжээчдийн ярьснаар, гахайн ханиад, САРС, H1N1, эбола гэх мэт вирусийн халдварт өртөж байсан улс орнуудын аялал жуулчлалын салбар дунджаар 19 сарын дараа эргэн сэргэж байжээ. Үүнээс дүгнэвэл, энэ удаагийн коронавирусын тархалт нь тус салбарт удаан хугацаанд сөргөөр нөлөөлөх бололтой. WTTC-ийн тэргүүн Глория Гевара “Уханийн вирус”-ын сөрөг нөлөөг 2009 онд Мексикт дэгдсэн H1N1 ханиадны вирусын тархалттай харьцуулсан байна. Мексикт дэгдсэн уг өвчний улмаас олон мянган хүн амиа алдаж, тус улсын аялал жуулчлалын салбарт 5 тэрбумын хохирол учирч байжээ. Түүнчлэн 2003 онд дэгдсэн САРС өвчний улмаас зөвхөн Хятад улс гэхэд аялал жуулчлалын орлогынхоо 25 хувийг алдаж, 2,8 сая хүн ажилгүй болж байсныг дээрх зөвлөлийн мэдээлэлд дурдсан байна.
Түүнээс гадна, коронавирусийн дэгдэлт эрс нэмэгдсэн сүүлийн хэдхэн хоногт дэлхийн зугаа цэнгэлийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг болох Дисней-гийн хувьцааны ханш 3 хувиар унасан байна. Түүнчлэн Хонконгт болдог багт наадам, хөлбөмбөгийн Премьер-лигийн тоглолтууд цуцлагдсан байна. Халдварын голомт болох Уханиас холгүй орших Шанхай хот дахь Диснейлэндийг түр хаах шийдвэр гарсны дараа трейдерүүд Дисней компанийн хувьцааг эрсдэлтэйд тооцох болжээ.

САРС-ын нэгэн адилаар коронавирусын дэгдэлт ч гэсэн олныг цочроож, хүмүүс гэрээсээ гарч чадахгүй болсноор Хятадын хэрэглээний зах зээл тодохой хэмжээгээр хумигдлаа. Энэ нь тус улсын эдийн засгийн 52 хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбарт том цохилт болох нь ойлгомжтой. Өнгөрсөн 2019 онд Хятадын ДНБ 6,1 хувиар өссөний 50 орчим хувийг нь хэрэглээний өсөлтөөр хангаж байжээ. Зөвхөн 2018 оны Цагаан сарын баярын үеэр гэхэд Хятадын жижиглэнгийн худалдаачид, хоолны газрын эзэд 140 тэрбум доллар, аялал жуулчлалын салбарынхан 75 тэрбум долларын орлоготой ажиллаж байв.
Цагаан сарын үеэр хөл хорио тогтоосон нь тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэгч Louis Vuitton, Richmond, Estee Lauder, Burberry зэрэг компаниудын орлого буурахад хүргэлээ. Баярын үеэр хятадууд бие биендээ эдгээр компанийн үнэтэй бүтээгдэхүүнийг бэлэглэх нь сүүлийн үед маш түгээмэл болсон байна.
Нефть, зэс ба алт
Хятадын засгийн газрын шинжээчдийн таамаглаж байгаагаар, шинэ төрлийн коронавирусын тархалт 2 дугаар сарын эхэн ба дунд үед оргилдоо хүрснээр тус улсын ДНБ-ний өсөлт энэ оны эхний улиралд 1 хувиар саарах төлөвтэй байна. Ийнхүү дэлхийн хоёрдахь том эдийн засгийн өсөлт удаашрахаар байгаа нь газрын тосны үнэд шууд нөлөөллөө. Энэ нь дэлхийн агаарын тээврийн компаниуд Хятад руу хийж буй нислэгээ эрс цөөрүүлж, улмаар зогсоож эхэлснээр онгоцны түлш, түүхий нефтийн эрэлт буурсантай шууд холбоотой.
АНУ-Хятадын худалдааны харилцаа хэвийн болж буйг дагаад алгуур өсөж байсан Брент маркийн нефтийн үнэ сүүлийн долоо хоногт 64 доллароос 59 доллар болж буурлаа. Харин ОПЕК+ хэлэлцээрт багтдаг орнууд “олборлолтоо танах тохиролцоогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж магадгүй” гэж мэдэгдсэн нь үнэ улам уруудахыг зогсоосон байна. Уг тохиролцоо энэ оны 3 дугаар сар хүртэл үйлчлэх ёстой байсан бол коронавирусын тархалтаас шалтгаалан 6 дугаар сар хүртэл сунгах бололтой.
“Уханийн вирус” тархсаар байгаа нь эрсдэлтэй актив болох хувьцаанаасаа хурдхан шиг салъя гэсэн бодлыг хөрөнгө оруулагчдад төрүүлж, геополитикийн болон нийгэм-эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал үүссэн үед аврал болж байдаг алтны эрэлтийг өсгөлөө. Өнгөрсөн даваа гарагт болсон арилжаагаар 2 дугаар сард нийлүүлэх алтны үнэ 1582,2 доллар/унцид хүрсэн нь 2013 оноос хойших хамгийн өндөр ханш юм. Үүний сацуу Америкийн эдийн засаг сэргэж, долларын ханш чангарч буйг тооцож үзвээс бусад улсын валютаар илэрхийлэгдэх алтны үнэ бүр ч илүү өссөн байх учиртай. Алтыг дагаад 3 дугаар сард нийлүүлэх мөнгөний үнэ унц нь 18,2 доллар болж, 0,5 хувиар нэмэгдсэн байна.

Нөгөөтэйгүүр, АНУ-ын эдийн засаг сэргэж, Бээжин, Вашингтон хоёр худалдааны дайнаа зогсоож, Брекситийн үйл явцад ахиц гарснаас гадна агуулах дахь нөөц багассан зэрэг шалтгаанаар зэсийн үнэ он гарангуут огцом өсөж, 6314 доллар/тн-д хүрээд байсан билээ. Гэтэл Хятад улсад коронавирусын халдвар газар авч, хөл хорио тогтоосны дараа зэсийн үнэ 10 хоногийн турш тасралтгүй буурсаар 5600 доллароос доошлоод байна.
Түүнээс гадна, шинэ төрлийн вирусын тархалт нь АНУ-БНХАУ-ын хооронд байгуулсан худалдааны гэрээг хэрэгжүүлэх явцад саад учруулж болзошгүй юм. Гэрээний дагуу Хятад улс хоёр жилийн хугацаанд 200 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнийг АНУ-аас нэмж худалдаж авах үүрэг хүлээсэн билээ. Гэтэл түүхий эдийн үнэ унаж, Хятадын томоохон мужуудад хөл хорио тогтоосон нь импорт багасахад нөлөөлж, улмаар худалдааны дайныг бүрэн зогсоох зорилготой Америк-Хятадын хоёрдахь шатны хэлэлцээ тасалдахад хүрч магадгүй.
Сандарч үймэх шаардлагагүй
Дэлхийн хөрөнгийн биржүүдэд хувьцааны ханш унасан нь үнэн боловч үймж сандрах ноцтой шалтгаанууд одоогоор алга. Хэд хоногийн хугацаанд “паник”-т ороод байсан биржийн трейдерүүд одоо нөхцөл байдлыг илүү бодитойгоор харж эхэллээ. Коронавирус үндсэндээ эх газрын Хятадад тархаж, бусад улсад халдварын цөөн тохиолдол илэрсэн, өмнө нь тархаж байсан САРС зэрэг вирустэй харьцуулахад коронавирусээр амиа алдсан хүний тоо цөөн байгаа, түүнчлэн Хятадын эрх баригчид өвчний тархалтыг хяналтандаа авсан тухай мэдээллүүдийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн нь зах зээлд оролцогчдыг тайвшрууллаа. Өвчилсөн хүмүүсийн тоо цаашид өсөхгүй бол нөхцөл байдал хэвийн болж, эдийн засаг эргээд идэвхжиж эхлэх учиртай. Тухайлбал, 10 жилийн өмнө томуугийн А хүрээний H1N1 вирус тархсаны улмаас Хятадын ДНБ 0,5 хувиар агшиж байсан боловч маш түргэн сэргэсэн байна. Мөн 17 жилийн өмнө дэлхий даяар SARS буюу "амьсгалын цочмог халтай хамшинж өвчин" тархсаны улмаас 8000 гаруй хүн өвчилснөөс 774 хүн амь насаа алдаж байсан билээ. Тухайн үед дэлхийн эдийн засагт 40 тэрбум долларын хохирол учирч, дэлхийн ДНБ-ний өсөлт нэг хувиар саарч байсан ажээ. Харин цар тахлыг богино хугацаанд дарж чадсанаар 2004 оноос хойш САРС-ын ганц ч тохиолдол илрээгүй билээ.

Дашрамд дурдахад, дээрх төрлийн өвчнүүдийн дэгдэлтийн оргил үе нь голдуу 6-7 дахь долоо хоногт тохиодог бөгөөд үүнээс хойших хугацаанд өвчилсөн хүмүүсийн тоо эрс буурдаг байна. Ингэж тооцвоос, коронавирусын тархалтын ид үе нь тун удахгүй ирж, аажмаар өвчлөл буурч магадлалтай. Тэгэхээр тархалтыг зогсоох аргыг эрх баригчид ба эрдэмтэд хэр зэрэг богино хугацаанд олох вэ гэдгээс эдийн засаг эргээд идэвхжих үйл явц хамаарах болно.
Б.Адъяахүү
Sonin.mn |
Коронавирус эдийн засагт нөлөөлж эхэлсэн нь |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг дахиад прокурорт буцаав 11:41 Цахим мөнгө буюу IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт
|
Цахим мөнгө буюу IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт »»
|
|
Монголоор тавигдах Сибирийн хүч 2 хоолой Европын Холбооны эдийн засагт мөхлийн цохилт болно хэмээн гадаадын судлаачид бичиж байна 11:34 13 тэрбум долларын зардалтайгаар баригдах, 2600 км урт үргэлжлэх энэ хоолойгоор Орос улс Арктикаас Хятад руу,
|
13 тэрбум долларын зардалтайгаар баригдах, 2600 км урт үргэлжлэх энэ хоолойгоор Орос улс Арктикаас Хятад руу, »»
|
|
Бүгд найрамдах Турк улсын эрүүл мэндийн сайд Др.проф Кемал Мемишоглу Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна 11:19 Албан ёсны айлчлал 2025 оны 9 дүгээр сарын 6-7 хооронд үргэлжилнэ.
|
Албан ёсны айлчлал 2025 оны 9 дүгээр сарын 6-7 хооронд үргэлжилнэ. »»
|
|
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 11:04 Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 08-нд
|
Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 08-нд »»
|
|
Энэтхэгийн татварын шинэчлэлд хэн хожиж, хэн хохиров 19:10 Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах
|
Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах »»
|
|
"ChatGPT" эцэг эхийн хяналтын системтэй болно 18:12 "ChatGPT" платформ ирэх сардаа багтаж эцэг эхийн хяналтын системтэй болно гэдгийг толгой компани "OpenAI" мэдэгдлээ.
|
"ChatGPT" платформ ирэх сардаа багтаж эцэг эхийн хяналтын системтэй болно гэдгийг толгой компани "OpenAI" мэдэгдлээ. »»
|
|
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлалаа 18:10 Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар
|
Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар »»
|
|
“Ливерпүүл” Дэлхийн дээд амжилт тогтоов 17:56 Европын дийлэнх лигүүдийн зуны наймааны цонх есдүгээр сарын 1-ний орой хаагдлаа. Энэ удаагийн наймааны цонхоор
|
Европын дийлэнх лигүүдийн зуны наймааны цонх есдүгээр сарын 1-ний орой хаагдлаа. Энэ удаагийн наймааны цонхоор »»
|
|
“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 17:55 “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино тун удахгүй Монголд нээлтээ хийнэ.
|
“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино тун удахгүй Монголд нээлтээ хийнэ. »»
|
|
"Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь ажилтнуудтайгаа уулзлаа 17:51 Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа "Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь
|
Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа "Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь »»
|
|
Өвөрхангайд биеийн тамирын хичээлийн үеэр сурагч нас баржээ 17:48 Цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 22 минутад Өвөрхангай аймгийн Ерөнхий
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 22 минутад Өвөрхангай аймгийн Ерөнхий »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргыг шинээр томиллоо 17:44 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолоор
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолоор »»
|
|
Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна 10:36 Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд эхлээд байна.
|
Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд эхлээд байна. »»
|
|
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг зөрчвөл камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно 09:50 Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар
|
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар »»
|
|
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar Challenger-2025” тэмцээн өнөөдөр эхэлнэ 09:49 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar »»
|
|
2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын жагсаалтыг батлав 09:45 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Хакүхо М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон дахь Соёлын элч төлөөлөгч боллоо 09:44 “Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж,
|
“Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, »»
|
|
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ 09:19 Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот,
|
Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот, »»
|
|
Сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 08:20 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 5 /AP/. Өөр одноос ирж буй сүүлт одны сүүл нь уртсаж байгааг дуран авайгаар хийсэн ажиглалтаар тогтоожээ.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 5 /AP/. Өөр одноос ирж буй сүүлт одны сүүл нь уртсаж байгааг дуран авайгаар хийсэн ажиглалтаар тогтоожээ. »»
|
|
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна 20:41 Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй.
|
Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй. »»
|
|
207 дугаар байрыг буулгах 2.4 тэрбум төгрөг, буцааж барих 12.3 тэрбум төгрөгийн зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ 20:19 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
Гамшигт нэрвэгдсэн малчид, иргэдэд туслах зорилгоор гурав хоногийн цалинтай чөлөө олголоо 13:21 Есдүгээр сарын 02-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр
|
Есдүгээр сарын 02-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр »»
|
|
Гадны бүлэглэлтэй хамтран телеграмаар монголчуудаа залилсан долоон этгээдийг баривчилжээ 11:54 Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
|
Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. »»
|
|
Монголд соронзон шуурга ба цочир хүйтрэлт тохиож байна 11:33 2025 оны 9-р сарын 2-нд нарны хүчтэй тэсрэлт болсон бөгөөд үүний улмаас 9-р сарын 4–6-ны хооронд дэлхийн
|
2025 оны 9-р сарын 2-нд нарны хүчтэй тэсрэлт болсон бөгөөд үүний улмаас 9-р сарын 4–6-ны хооронд дэлхийн »»
|
|
Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй 10:50 Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос
|
Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос »»
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Сүүлийн 100 жил дэх барууныхан ба Орос орон 09:36 Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ.
|
Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ. »»
|
|
Д.Анунгоо, Б.Өлзийтнаран нар холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ 21:12 Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга
|
Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга »»
|
|
"Сургууль доторх агаарын чанар маш муу, хорт хавдар үүсгэгчийн хэмжээ тав дахин өндөр байна" 19:12 Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн
|
Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн »»
|
|
Иргэдэд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучилсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 19:10 Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.
|
Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ. »»
|
|
Дэлхийн хамгийн том мөсөн уул задарчээ 18:39 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна
|
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна »»
|
|
БНСУ-ын Үндэсний Ансамблейн гишүүн Чо Жон Сик өнөөдөр Глобал Удирдагч Их Сургуулийн Хүндэт доктор боллоо 18:33 Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн
|
Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ 15:49 Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын
|
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын »»
|
|
8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа 15:35 Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм.
|
Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм. »»
|
|
Экспогийн эргэн тойронд-6 15:30
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3 15:23
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлаар хүн өвчилжээ 15:23 Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол
|
Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол »»
|
|
Экспогийн эргэн тойронд-1 15:17
|
|
Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа 15:10
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1 15:04
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2 14:56
|
|
Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо 14:53 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд »»
|
|
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна 14:06 Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор
|
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор »»
|
|
Сонордуулга 11:34 УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар,
|
УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар, »»
|
|
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна 11:23 “…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар
|
“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 10:27 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ 09:18 Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
|
Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал гэв 09:08 Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
|
Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн »»
|
|
|
Энэтхэгийн татварын шинэчлэлд хэн хожиж, хэн хохиров 19:10 Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах
|
Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах »»
|
|
Э.Макрон: Украины аюулгүй байдлын баталгааг 26 улс дэмжиж байна 11:18 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй »»
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|