|
|
|
|
The Diplomat: Хятад улс хөрш Монголдоо иргэдийг хянах 'Агаарын шорон' байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байна |
|
|
|
|
|
The Diplomat: Хятад улс хөрш Монголдоо иргэдийг хянах 'Агаарын шорон' байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байна
2020-01-27Хятад улс дижитал засаглалын нарийвчилсан тогтолцоо бий болгох технологиудыг эрчимтэй хөгжүүлж байгааг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, тус улс 2009 оноос эхлэн хяналтын камер, ухаалаг төхөөрөмжүүдийн тусламжтай “Mass Surveillance” буюу нийтээр нь тандалт хийх замаар жирийн иргэдийн зан төлөв, нийгэмд биеэ авч яваа байдалд үнэлгээ хийх, улмаар хариуцлага тооцох “Social Credit System”-ийг тодорхой хотуудад туршиж эхэлсэн байдаг. Улмаар Хятадын Засгийн газрын захиалгаар “иргэдийн зан байдлыг үнэлэх найман онооны систем”-ийг 2018 оноос нэвтрүүлж, улс даяар туршиж эхэлжээ. Одоогоор “Social Credit System” нь Хятадын төв банк, шүүх, цагдаа, тагнуул болон татварын мэдээллийн нэгдсэн сангуудад холбогдоод байна.
Товчхондоо, хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү систем нь гудамжны хяналтын камерт бичигдсэн иргэдийн үйлдэл, замын хөдөлгөөний зөрчил, иргэдийн банк болон интернэт хэрэглээний түүх, гэмт хэргийн тэмдэглэл зэрэгт дүн шинжилгээ хийж “иргэдийн зан байдалд үнэлгээ өгөх” замаар хар ба цагаан жагсаалтад автоматаар оруулдаг. Ингээд хар жагсаалтад орсон иргэдийн банкны зээл болон төрийн зарим үйлчилгээ авах эрхийг хязгаарлаж, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг хууль сахиулах байгууллагын хяналтад оруулах бол цагаан жагсаалтад орсон иргэдийг банк, төрийн үйлчилгээ авах зэрэгт урамшуулах зарчмаар ажилладаг байна.
“Social Credit System”-ийг улс даяар туршиж эхэлсэн 2018 оны есдүгээр сарын байдлаар хар жагсаалтад орсон БНХАУ-ын 14.6 сая иргэдийн онгоцны тасалбар худалдан авах эрхийг хязгаарлажээ. Харин мөн оны арванхоёрдугаар сарын байдлаар 3.5 сая иргэн нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх замаар өөрсдийн нэрээ хар жагсаалтаас хасуулжээ. Тухайн иргэн өөрөө мэдээгүй байхад хариуцлага хүлээх болдог энэхүү хяналтын тогтолцоог “Агаарын шорон” гэх нь ч бий. 2019 оны судалгаагаар тус улсад 200 сая орчим гудамжны хяналтын камер бий гэх тооцоо гарчээ.
Хятадын эрх баригчид энэхүү “Social Credit System”-ийг улс даяар иргэд, төрийн албан хаагчид болон аж ахуй нэгжүүдийг хянах, тэдэнд хариуцлага тооцох албан ёсны механизм буюу дижитал засаглал хэлбэрээр ашиглаж эхлээд байна. Үүний хүрээнд Эх газрын Хятад дахь хяналтын камерын тоог 2020 он гэхэд 626 саяд хүргэхээр “Huawei”, “Hikvision”, “ZTE”, “Dahua Tech”, “SenseTime”, “ByteDance”, “Megvii” зэрэг Хятадын технологийн тэргүүлэх компаниудтай хамтран ажиллаж байгаа талаар Засгийн газрын зүгээс мэдээлжээ. Энэ бол АНУ дахь нийт хяналтын камеруудтай харьцуулахад дөрөв дахин их буюу Эх газрын Хятадын 2.5 иргэн бүрд нэг хяналтын камер ногдох асар өндөр үзүүлэлт юм.
Товчхондоо, Хятадын төрийн албан хаагчдын хувьд тушаал дэвших эсэх нь тэдний ажлын гүйцэтгэлээс гадна, ажлын бусад цагаар биеэ хэрхэн авч явах нь хяналтад байх, “Засгийн газраас тогтоосон стандартын дагуу хэрхэн зөв иргэн” байсан бэ гэдгээс давхар хамаарах болжээ. Мөн иргэд гадаад улсад аялах, бизнесүүдийн хувьд банкны зээл авах зэрэг нь тэдний өөрсдийн үйлдлээс шалтгаалах юм.
БНХАУ-ын Засгийн газрын зүгээс иргэд ямар буруу үйлдэл хийснийхээ төлөө найман онооноос нь хасуулахыг одоогоор нууцалж байгаа. Гэхдээ “Social Credit System”-ийн хяналт нь тухайн хүний амьдралд бодитоор нөлөөлөхүйц хэмжээний үр дагавартай байх нь тодорхой аж. Тухайлбал, Хятадын Засгийн газраас нийгмийн сүлжээнүүдэд байршсан хуурамч мэдээлэлд онцгой ач холбогдол өгдөг. Тиймээс наад зах нь хуурамч мэдээллийг түгээсэн хувь хүний оноог хасах журам хэрэгжих юм. Үүнээс гадна төрийн өндөр албан тушаалтан албан хэрэгцээний автомашинаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх зэргээр дүрэм журамд заагдсанаас бусад шалтгаанаар хувийн хэрэгцээнд ашиглах, казинод тоглох зэрэгт шууд хариуцлага тооцох төдийгүй их хэмжээний сэжигтэй гүйлгээ хийх гэх мэт үйлдэлд шуурхай хяналт тавих боломжтой.
Үндсэндээ БНХАУ-ын удирдлагууд хиймэл оюун ухаан, технологийн тусламжтайгаар авлигатай зарласан дайндаа ялалт байгуулж, төрийн бүх шатны албан хаагчдын хүнд суртлыг үгүй хийх боломж бүрджээ. Технологийн энэхүү шийдэл нь өнөөгийн улс төр болон хууль засаглалын уламжлалт тогтолцоонд гардаг хүний оролцоотой гажуудлыг үгүй хийх боломж гэж үзэх нь ч цөөнгүй. Тиймээс Хятадаас гадна дэлхийн бусад хэд хэдэн оронд энэ төрлийн, тэр дундаа хууль засаглалын цахим тогтолцоог хөгжүүлэх ажлууд тодорхой төвшинд хийгдэж буй.
Үүнээс гадна “Social Credit System” нь Бээжингийн эрх баригчдад Хятадад үйл ажиллагаа явуулж буй гадна, дотнын бүх компаниудад хяналт хийх боломжийг бүрдүүлж өгчээ. “Тэвчишгүй зан байдлын” жагсаалтад заагдсан хэм хэмжээнээс давсан компаниуд бизнесээ алдахгүйн тулд эрх баригчдын шийдвэрийг дагахаас өөр сонголтгүй болж буй. Үүний нэг бодит нотолгоо бол нийгмийн сүлжээгээр дамжуулан Хонконгийн ардчиллыг дэмжсэн утга бүхий сэтгэгдэл илэрхийлсэн багийн менежер болон тамирчдын үйлдлийн хариуд Хятадын эрх баригчид тус улсад “NBA”-г шууд дамжуулахыг хориглосон шийдвэр гаргасан явдал юм. Мөн Хятадын эрх баригчид уг системийг хөрш орнууддаа нэвтрүүлж эхлээд буй.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Худалдааны яам болон Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны зүгээс “Бүс ба зам санаачилга”-ын хүрээнд хамгийн анх 2015 оны гуравдугаар сард “Дижитал торгоны зам” гэх хөтөлбөрийг танилцуулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд “Бүс ба зам санаачилга”-ын орнуудын интернэтийн дэд бүтцийг сайжруулах, сансар судлалын хамтын ажиллагааг бэхжүүлэх, технологийн нэгдсэн стандартыг бий болгох, хил дамнасан хууль бус гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор цагдаагийн мэдээллийн системийг бий болгох гэх зэрэг үндсэн зорилгуудыг дэвшүүлж байв.
“The Diplomat”-д дурдсанаар 2019 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Хууль зүйн яамны зүгээс “Social Credit System”-ын давуу талыг танилцуулах сурталчилгааны семинар зохион байгуулах үеэр Казахстан улсын шүүгчид болон хууль зүйн салбарын хэд хэдэн төлөөлөгч оролцсон аж. Мөн 2018 оны аравдугаар сард Хятадын “бүс ба зам санаачилга”-ын хүрээнд Монгол, Мьянмар, Тайланд, Саудын Араб зэрэг орнуудыг хамарсан “Social Credit System”-тэй ижил төрлийн мэдээлэл солилцох платформ бий болгохоор тохиролцсон гэжээ.
Дээрх улсуудаас гадна хууль эрхзүйн тогтолцоо харьцангуй султай хэд хэдэн орон Бээжингийн энэхүү туршлагыг хуваалцах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Хятадын эрх баригчдын хувьд ч “Social Credit System”-ийн суурь болдог “Mass Surveillance” технологиудаа дэлхий дахинд аюулгүй хотуудыг бий болгох шийдэл гэж цохон тэмдэглэн, бүс нутаг дахь тэр дундаа Төв Азийн тогтвортой байдлын төлөө хөрш орнууддаа үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээс татгалзахгүй гэдгээ илэрхийлж буй. Тухайлбал, Хятадын эрх баригчид 2012 онд ердөө хүн амынх нь ганцхан хувь интернэт сүлжээнд холбогдсон байсан Мьянмар улс даяар 2025 он гэхэд “5G” сүлжээг нэвтрүүлэх том төслийг хэрэгжүүлж байна. Гэсэн ч энэ төрлийн технологи нь замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулахаас илүүтэй иргэдийн дата мэдээллийг цуглуулах, тэднийг тагнах, магадгүй үүнийг хялбар байдлаар БНХАУ олж авах эрсдэлийг бий болгохыг үгүйсгэх аргагүй.
Оросын гадаад бодлогын тэргүүлэх зөвлөхүүдийн нэг, ОХУ-ын Гадаад бодлого, Батлан хамгаалахын зөвлөлийн гишүүн, доктор Владимир Овчинский өнгөрөгч арванхоёрдугаар сард “Komsomolskaya Pravda” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ БНХАУ 2020 онд Казахстан, Киргизстан, Монгол зэрэг улсуудад “Social Credit System”-ийг хөгжүүлэх үүднээс техник эдийн засгийн үндэслэлийг хийхээр төлөвлөж байгаа талаар дурджээ. Хэрэв үүнийгээ хэрэгжүүлбэл Хятадын эрх баригчид өөрсдийн программ хангамж, серверүүдийн тусламжтайгаар хөрш орныхоо иргэдийг цонхоор харж буй мэт хянах боломж бүрдэнэ гэжээ.
Өөрөөр хэлбэл, Бээжингийн эрх баригчид хөрш орнуудаа ажиглаж, тэдний бодлогыг эсэргүүцсэн улсуудад хөнгөлөлттэй зээл олгохгүй байх, экспортын хориг тогтоох зэрэг арга хэмжээг уламжлалт дипломат арга замаар бус технологи хэрхэн үнэлсний дагуу авч болох юм. Энэ утгаараа Дижитал торгоны зам нь эдийн засаг болон улс төрийн хувьд Бүс ба зам санаачилгаас дутуугүй чухал төсөл.
Судлаачдын үзэж байгаагаар үүнийг бодит болгохын тулд Хятадын эрх баригчдын хувьд хоёр хүчин зүйл шаардлагатай аж. Эхнийх нь улс төрийн ойлголцол. БНХАУ-ын тэргүүлэх оролцоотой “ШХАБ”-ын гишүүн орнууд уг технологийг бүс нутаг дахь терроризмтой тэмцэх нэгдсэн санаачилгын хүрээнд хамгийн ихээр сонирхож буй. Мөн эдгээр орнууд нь засаглалын хувьд нэг хүний хүчтэй удирдлагаас хараат гэдэг утгаараа “Social Credit System”-ийн үнэ цэнийг маш сайн ойлгох нь гарцаагүй.
Нөгөө талд “5G” технологийн боломж нь энэхүү дижитал торгоны замыг бодит болгох шаардлагатай хурдыг өгөх чухал хүчин зүйл юм. Тиймээс БНХАУ-ын эрх баригчдын хувьд дараагийн хүчин зүйл бол энэхүү технологийг хөгжүүлэх чиглэлд дэлхийн хэмжээнд өрсөлдөж буй АНУ, Өмнөд Солонгос тэргүүтэй орнуудаас өрсөж зах зээлд ноёрхлоо тогтоох явдал аж.
О.Мөнхбат
Эх сурвалж: The Diplomat, Insider, Bloomberg |
The Diplomat: Хятад улс хөрш Монголдоо иргэдийг хянах 'Агаарын шорон' байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Нийслэлийн ихэнх газарт агаар цэвэр байна 12:20 Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 08:30 цагийн байдлаар хотын
|
Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 08:30 цагийн байдлаар хотын »»
|
|
Бүтээмж дутсан салбар 11:31 Бүтээмж гэдэг ганцхан зүйл иргэдийн цалин орлого, цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлж байдаг. Бүтээмж өндөр байх
|
Бүтээмж гэдэг ганцхан зүйл иргэдийн цалин орлого, цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлж байдаг. Бүтээмж өндөр байх »»
|
|
Пап Франциск Украины дайныг дуусгахыг уриалав 11:22 РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн
|
РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн »»
|
|
Казахстанд болсон онгоцны ослоос 29 хүн амьд гарчээ 10:40 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд »»
|
|
Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨГӨӨ 10:32 Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан
|
Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан »»
|
|
Сар эсвэл Ангараг дээрх бидний ирээдүйн гэр ийм байх боломжтой гэв 10:11 Энэхүү өндөг хэлбэртэй гэр нь сансарт ажиллах Энэтхэгийн сансрын нисгэгчдийн ирээдүйн орон гэр болж магадгүй.
|
Энэхүү өндөг хэлбэртэй гэр нь сансарт ажиллах Энэтхэгийн сансрын нисгэгчдийн ирээдүйн орон гэр болж магадгүй. »»
|
|
Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 10:00 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень »»
|
|
Агаарын бохирдлоос улбаатайгаар ээжүүдийн эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, нийгмийн харилцаа доголдож байна 19:25 Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод амьдардаг ээжүүд, тэр дундаа бага насны
|
Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод амьдардаг ээжүүд, тэр дундаа бага насны »»
|
|
"The MongolZ" багийнхан оны шилдэгт нэр дэвшлээ 19:22 Саяхан болсон "Perfect word Shang hai Major-2024” тэмцээний шөвгийн наймд Ази тивээс хамгийн анх удаа шалгарсан
|
Саяхан болсон "Perfect word Shang hai Major-2024” тэмцээний шөвгийн наймд Ази тивээс хамгийн анх удаа шалгарсан »»
|
|
БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Жун Жи Хун YouTube сувгаа хаахаа зарлав 19:21 БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Чон Жи Хун YouTube сувгаа хаах болсноо зарлалаа. Тэрбээр “Бид илүү сайн контент
|
БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Чон Жи Хун YouTube сувгаа хаах болсноо зарлалаа. Тэрбээр “Бид илүү сайн контент »»
|
|
НАСА-гийн аппарат Наранд хамгийн бага зайд ойртлоо 17:00 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах »»
|
|
Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах "Iron Man" робот бүтээлээ 14:18 Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах хөнгөн жинтэй, өмсдөг робот бүтээжээ. Уг робот хүн рүү
|
Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах хөнгөн жинтэй, өмсдөг робот бүтээжээ. Уг робот хүн рүү »»
|
|
207-р байрыг гар аргаар нураах шийдвэр гарсан 14:04 Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарлаад байна.
|
Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарлаад байна. »»
|
|
АНУ-д албан ёсоор зөвхөн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө 13:35 АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг »»
|
|
МҮЦАЭХ: Улс төрийн зорилгоор гэнэтийн шийдвэрүүд гаргах нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийг эрсдэлд оруулж байна 13:06 Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Монгол нэгдэл",
|
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Монгол нэгдэл", »»
|
|
ЗӨВЛӨГӨӨ: Осголт, хөлдөлтийн үед үзүүлэх анхан шатны тусламж 13:02 Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байхыг мэдээлсэн.
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байхыг мэдээлсэн. »»
|
|
NBA-гийн зургаан удаагийн MVP Карим Абдул-Жаббарын 35 жилийн рекордыг Леброн Жэймс эвджээ 12:48 Леброн Жэймс пүрэв гарагт лигтээ хамгийн олон минут тоглосон NBA-гийн зургаан удаагийн MVP Карим Абдул-Жаббарыг
|
Леброн Жэймс пүрэв гарагт лигтээ хамгийн олон минут тоглосон NBA-гийн зургаан удаагийн MVP Карим Абдул-Жаббарыг »»
|
|
Нам даралтын зуух дэлбэрч нэг иргэн түлэгджээ 12:22 Орхон аймгийн Баян-Өндөр суманд айлын нам даралтын зуух дэлбэрсний улмаас нэг иргэн толгой гар нь түлэгджээ.
|
Орхон аймгийн Баян-Өндөр суманд айлын нам даралтын зуух дэлбэрсний улмаас нэг иргэн толгой гар нь түлэгджээ. »»
|
|
Арктикаас ирж буй аюулын дохио 11:21 Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Арктик эрс өөрчлөлтийг туулж байна. Уг өөрчлөлтүүд нь зөвхөн Арктикаар
|
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Арктик эрс өөрчлөлтийг туулж байна. Уг өөрчлөлтүүд нь зөвхөн Арктикаар »»
|
|
Ирэх долоо хоногт эхлэх 10-12-р ангийн ЦАХИМ хичээлийн хуваарь 11:20 Ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд цахимаар хичээллэнэ.
|
Ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд цахимаар хичээллэнэ. »»
|
|
Д.Отгонжаргал: Иргэд 1000 төгрөгөөр хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчдог болно 10:59 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих болсон талаар Нийтийн тээврийн бодлогын
|
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих болсон талаар Нийтийн тээврийн бодлогын »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй 21:56 Нийслэлийн эрүүл мэндийн газраас Хятад улсад үйлдвэрлэсэн “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэж анхааруулжээ.
|
Нийслэлийн эрүүл мэндийн газраас Хятад улсад үйлдвэрлэсэн “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэж анхааруулжээ. »»
|
|
Францын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ 12:41 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа »»
|
|
Эрдэмтэд Санчир гаргийн цагаригийн нууцыг тайллаа 09:53 Токиогийн Шинжлэх ухааны хүрээлэн болон Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн эрдэмтэд Санчир гаргийн
|
Токиогийн Шинжлэх ухааны хүрээлэн болон Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн эрдэмтэд Санчир гаргийн »»
|
|
Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит байдгийг тогтоожээ 09:21 ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 / hightech/. Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 / hightech/. Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит »»
|
|
МУГТ Э.Цэндбаатар ирэх 1-р сард Монголдоо ирж тулалдана 14:31 Өнгөрсөн 10-р сард МУГТ Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкын
|
Өнгөрсөн 10-р сард МУГТ Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкын »»
|
|
Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг удирдаж эхлэв 14:28 Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй
|
Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй »»
|
|
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслөө эргүүлэн татахаар болжээ 14:18 УИХ-н гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нартай хамтарч боловсруулсан
|
УИХ-н гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нартай хамтарч боловсруулсан »»
|
|
Томуугийн өвчлөл нэмэгдэж, эмч нарын өрөөг суллаж хүүхэд авч эхэллээ 13:47 ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор эмнэлэг хооронд хүүхэд хүлээн авах зохион байгуулалтыг
|
ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор эмнэлэг хооронд хүүхэд хүлээн авах зохион байгуулалтыг »»
|
|
П.Сайнзориг: Гадаад ажилчдыг квотгүй оруулж ирэх нь үндэсний аюулгүй байдалд харшлахгүй 13:40 П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд өчигдөр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй
|
П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд өчигдөр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй »»
|
|
Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна 13:30 Нийслэлийн хэмжээнд приүс машины нүүрсэн яндан хулгайд алдсан дуудлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн талаар цагдаагийн
|
Нийслэлийн хэмжээнд приүс машины нүүрсэн яндан хулгайд алдсан дуудлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн талаар цагдаагийн »»
|
|
Согтуу жолооч гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээжээ 12:58 Согтуу жолооч явган хүний гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол өчигдөр гарчээ.
|
Согтуу жолооч явган хүний гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол өчигдөр гарчээ. »»
|
|
Японы судлаачид Саран дээр амьдрах нөхцөл бүрдүүлэхээр судалж байна 12:57 ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /Kyodo/. Саран дээр хиймэл таталцлын хүчийг бий болгосноор амьдрах
|
ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /Kyodo/. Саран дээр хиймэл таталцлын хүчийг бий болгосноор амьдрах »»
|
|
СУДАЛГАА: Дэлхий даяар 127 хүн тутмын 1-д аутизм нөлөөлдөг 11:41 Аутизмын тархалт бүс нутгуудад ялгаатай бөгөөд Япон улсад хамгийн өндөр хувьтай бүртгэгдсэн байна.
|
Аутизмын тархалт бүс нутгуудад ялгаатай бөгөөд Япон улсад хамгийн өндөр хувьтай бүртгэгдсэн байна. »»
|
|
2024 оны шинжлэх ухааны онцлох нээлтүүд 11:31 2024 оны шинжлэх ухааны онцлох нээлтүүдээс хүргэж байна. Анагаах ухааны цоо шинэ дэвшил, сансар огторгуйн хайгуул,
|
2024 оны шинжлэх ухааны онцлох нээлтүүдээс хүргэж байна. Анагаах ухааны цоо шинэ дэвшил, сансар огторгуйн хайгуул, »»
|
|
Д.Трампын томилгоо үргэлжилж байна 11:30 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан »»
|
|
Монгол эрдэмтэд аргал ашиглаж, утаагүй түлш бүтээлээ 10:10 ХААИС-ийн багш, эрдэмтэд аргалаас гаргаж авсан бионүүрсээр утаагүй түлш бүтээж, утаагүй шаталт болон дулаан
|
ХААИС-ийн багш, эрдэмтэд аргалаас гаргаж авсан бионүүрсээр утаагүй түлш бүтээж, утаагүй шаталт болон дулаан »»
|
|
CU-н худалдагч охиныг дээрэмдсэн 18 настай сэжигтэн нь өмнө гэмт хэрэгт холбогдож байжээ 10:06 Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан
|
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан »»
|
|
"Сu"-гийн худалдагчид хутга тулгаж, дээрэмджээ 10:03 "CU" сүлжээ дэлгүүрийн нэг салбараар үйлчлүүлж байсан этгээд худалдагчид хутга тулган сүрдүүлж, кассан дахь бүх
|
"CU" сүлжээ дэлгүүрийн нэг салбараар үйлчлүүлж байсан этгээд худалдагчид хутга тулган сүрдүүлж, кассан дахь бүх »»
|
|
ТЦА: Торгуулийн хэмжээ нь 450 мянган төгрөгөөс хэтэрвэл 30 хоног нийтэд тустай ажил хийлгэнэ 10:00 Улсын хэмжээнд 2024 оны 11 сарын байдлаар 1 сая 700 мянган жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Зөрчлийн тухай
|
Улсын хэмжээнд 2024 оны 11 сарын байдлаар 1 сая 700 мянган жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Зөрчлийн тухай »»
|
|
Дугаараа нуудаг машиныг шалгаж эхэлжээ 09:58 Камертай газар ирмэгцээ улсын дугаараа автомат хөшиг буулган нуудаг автомашины бичлэг өчигдөр нийгмийн сүлжээнд дэлгэгдсэн.
|
Камертай газар ирмэгцээ улсын дугаараа автомат хөшиг буулган нуудаг автомашины бичлэг өчигдөр нийгмийн сүлжээнд дэлгэгдсэн. »»
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
|
Пап Франциск Украины дайныг дуусгахыг уриалав 11:22 РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн
|
РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн »»
|
|
Казахстанд болсон онгоцны ослоос 29 хүн амьд гарчээ 10:40 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд »»
|
|
Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 10:00 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень »»
|
|
АНУ-д албан ёсоор зөвхөн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө 13:35 АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг »»
|
|
Ганц үг хэлснээрээ АНУ төдийгүй бусад улсын санхүүгийн зах зээлд нөлөөлөх чадвартай Жером Пауэллийн нөлөө 11:22 АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) өнөөдөр Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) лхагва гарагт /2024.12.18/
|
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) өнөөдөр Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) лхагва гарагт /2024.12.18/ »»
|
|
Францын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ 12:41 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа »»
|
|
Д.Трампын томилгоо үргэлжилж байна 11:30 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
|
|