 |
|
 |
|
Стив Морел: Mонгол соёл тал нутаг шигээ уудам учраас бүгдийг нь бага багаар сурах хэрэгтэй |
|
|
 |
|
 |
Стив Морел: Mонгол соёл тал нутаг шигээ уудам учраас бүгдийг нь бага багаар сурах хэрэгтэй
2020-01-16
Морин хуурын татлага, уртын дууг сонсоод эргэлт буцалтгүй энэ бүхний өлгий нутаг руу явахаар шийдсэн, монголчууд бидний эчнээ танил бол Стив Морел билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
 -Монголд ирээд яг хэдэн жил болж байна?
-Би Монголд ирээд 5.5 жил боллоо. Анх 2014 оны долдугаар сарын 11-нд ирсэн. Тэгээд сар гаруй Монгол орноор аялаад, наймдугаар сарын дундуур Франц руу яваад, есдүгээр сарын 5-нд буцаж ирээд түүнээс хойш энд амьдарч байна.
-Амьдрах хугацаандаа Монголын газар нутгаар хэр их аялсан бэ? -Энд амьдрах хугацаандаа 13-15 аймгаар аялсан. Ингэхдээ аялах зорилгоор, заримдаа судалгааны чиглэлээр хүмүүстэй уулзахаар аймгуудыг зорьж байсан. Түүнчлэн Увсын Тэс суманд хоёр орчим сар амьдарсан юм. Тус суманд амьдрах үнэхээр сонирхолтой байсан. Гэхдээ тухайн үед монгол хэл маань тийм ч сайн байгаагүй учраас иргэдтэй ойлголцоход жаахан хүндрэлтэй байлаа.
-Аялсан газруудаас тань хамгийн сайхан байгальтай нь ямар аймаг байсан бэ? -Энэ асуултад хариулахад хэцүү байна. Монгол орны бүх газар өөрийн гэсэн онцлогтой, өвөрмөц. Сүүлд “Тэнгэрээс буусан од” киноны зураг авалтын үеэр Увсын Хяргас нуур явсан. Хяргас нуур үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай. Гэхдээ хамгийн их таалагдсан газар гэж хэлж чадахгүй. Учир нь, Увсын Тэс, Ховдын Эрдэнэбүрэн, Сүхбаатарын сайхан тал нутаг гээд олон өвөрмөц, онцлогтой үзэсгэлэнтэй газар байгаа учраас үнэхээр хариулахад хэцүү байна. Энэ улс их сонирхолтой, яг л ид шидтэй юм шиг.
-Монгол хэлийг үнэхээр сайн сурчээ. Гадаад хүмүүс монгол хэлийг сурахад хамгийн хэцүү хэл гэдэг. Та яаж ингэж сайн сурав? -“Намасте”-гийн захирал Кумар, “Вагнер Ази”-ийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсон нар монголоор сайн ярихаас гадна үгийн сан нь үнэхээр баялаг. Олонд танигдаагүй ч монгол хэлийг сайн сурсан олон гадаад хүн бий. Тоглолт, арга хэмжээний үеэр гадаад хүнтэй тааралдаад монголоор ямар сайн ярьдаг юм бэ гэх бодол олон төрж байсан. Харин миний монгол хэл сайн биш, дундаж. Би хэдийгээр Монголд таван жил гаруй амьдарч байгаа ч монгол хэл сурч эхлээд гурван жил болж байна. Монголд ирсэн миний гол зорилго морин хуур байсан. Тиймээс миний хувьд хэл тийм ч чухал байгаагүй. Үүнээс гадна Монголд амьдрах уу эсвэл хоёр, гурван жил амьдраад буцах уу гэдэг маань ч тодорхойгүй байсан юм. Харин хоёр орчим жил Монголд амьдарсны дараа энд амьдрахаар шийдэж, “Усыг нь уувал, ёсыг нь дага” гэдэг шиг монгол хэл зайлшгүй, сайн сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Түүнчлэн “Би Монголд хайртай” гэдэг нэртэй MNC-гийн нэвтрүүлэгт оролцож байсан юм. Тухайн үед “Анхны гүүр” гээд монгол хэлний сургалтын төвийнхөн зочноор мөн оролцсон. Тус төвд сургалтад хамрагдсан гадаад хүмүүс монголоор сайн ярьж байсан учраас энэ төвд сурахаар шийдсэн. Энэ сургалтын төвд жил гаруй хугацаанд сураад миний монгол хэлний түвшин эрс сайжирсан.
-Уртын дуу, магтаал, шүлгийг франц, англи хэл рүү орчуулж, Монгол бичиг рүү хөрвүүлж байгаа гэсэн. Энэ ажил тань хэр амжилттай байна? - Маш олон гадаад хүн надаас Монголын соёлын талаар мэдээлэл авахын тулд холбогддог. Тэд морин хуур, хөөмий, уртын дууны талаар ихэд сонирхдог. Гадаад хүний олонх нь энэ юуны талаар өгүүлж байгаа юм бэ гэдгийг асуудаг. Гадаад хүмүүст зориулж орчуулахаас гадна би морин хуурыг илүү сайн сурахын тулд өөрөө судалж, ойлгох хэрэгтэй. Тиймээс л би ном бичихээр шийдсэн юм. Крилл бичгээр номоо бичиж, Монгол бичиг рүү хөрвүүлж, англи, франц хэл рүү орчуулж байгаа учраас хүн бүр уншаад мэдээлэл авах боломжтой. Монгол уртын дуу, магтаал, шүлэг орчуулна гэдэг маш хэцүү. Бараг л боломжгүй. Гэхдээ би гадаад хүмүүст ерөнхий санаа өгмөөр байна. Мэдээж, монгол хэл сурч, Монголын ахуйг судалсны дараа л уртын дуу, магтаал, шүлгийг сайн ойлгох боломжтой ч хүмүүст ерөнхийдөө энэ уртын дуу ийм утгатай гэсэн ерөнхий ойлголт хэрэгтэй байна. Гадаад хүн бүр Монголд амьдарч, монгол хэл сурч, энэ улсын ахуйг судлах боломжгүй шүү дээ. Номонд 35 орчим уртын дуу, магтаал, шүлэг багтсан. Англи хэл рүү орчуулаад дууссан, франц хэл рүү орчуулах явц 70 орчим хувьтай байна. Номоо криллээр бичээд дууссан. Гэхдээ хянах, засах зүйл бас бий. Түүнчлэн Монгол бичгээр бичиж дуусаад, хянуулаад дахиад бийрээр бичихээр төлөвлөж байгаа. Учир нь, Монгол бичиг амьд байх хэрэгтэй. Түүнчлэн уртын дууг судалж байхад монголчууд арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг буюу “antiracism” үзэлтэн, маш гэгээлэг, өөдрөг бодолтой, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг, амьдралын талаар агуу ойлголттой хүмүүс гэдгийг ойлгосон. Гүн утга илэрхийлээгүй уртын дуу гэж байхгүй. Аливаа зүйлийг адилтган зүйрлүүлж хэлдэг. Үгийн уран шид гэдэг гайхамшигтай. Ахин дахин сонсох тусмаа цаанаа гүн гүнзгий учир утгатай байдаг.
Уртын дууг судалж байхад монголчууд арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг буюу “antiracism” үзэлтэн, маш гэгээлэг, өөдрөг бодолтой, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг, амьдралын талаар маш агуу ойлголттой хүмүүс гэдгийг ойлгосон
-Монгол бичгийг хэзээнээс сурч эхэлсэн бэ? -Дөрвөн жилийн өмнө Хэл иргэншлийн дээд сургуульд суралцаж эхэлсэн үеэс Монгол бичиг судалсан. Гэхдээ тогтмол Монгол бичгээ үзэхгүй байгаа. Нэг хэсэг морин хуур, хэсэг хугацааны дараа уртын дуу, Монгол зураг, Монгол бичиг гэх мэтээр бүгдийг шат шатаар арай чөлөөтэй судалж байгаа юм. Нэг зүйлийн талаар хэтэрхий судлаад бусдынх нь талаар огт мэдэхгүй бол жаахан онцгүй. Монгол соёл тал нутаг шигээ уудам учраас бүгдийг нь бага багаар сурах хэрэгтэй гэж бодож байна.
-“Тэнгэрээс буусан од” кинонд тоглосон. Анх кинонд тоглох саналыг МУГЖ У.Уранчимэг тавьсан гэсэн. Тухайн үед саналыг хэрхэн хүлээж авсан бэ? - Кинонд тоглох санал тавихад би бараг л итгээгүй. Надтай уулзаад “Жилийн дараа чи Монголд байх уу” гэж асуусан. Харин би “Бараг л байна” гэж хэлсэн. Гэтэл Урнаа эгч “За за тэгвэл жилийн дараа уулзья” гэв. Кино багийнхан надтай анх уулзахдаа кино зохиолын талаар яриагүй, ерөнхийдөө Стив ямар хүн бэ, хэлний түвшин нь хэр байна гэдгийг л мэдэхийг хүсэж байсан. Түүнчлэн албан ёсоор тохирч, гэрээ байгуулаагүй учраас уулзалтын талаар би бараг л мартчихсан. Харин яг жилийн дараа надтай холбогдоод киноны зураг авалт удахгүй эхэлнэ гэж хэлсэн. Тэр үед л би “Үнэн байжээ” гэж бодсон. Ерөнхийдөө иймэрхүү л юм болсон доо. Амьдрал дээр би камерын эсрэг тал буюу зураглаач хийж байснаас бус яг кинонд тоглож байгаагүй. Тиймээс надад сонирхолтой байсан.
-Кинонд дүр бүтээх санал дахиад ирвэл тоглох уу? - Хамгийн гол нь юуны тухай кино вэ гэдэг чухал. Түүх, соёлын тухай кино бол тоглоход татгалзахгүй. “Тэнгэрээс буусан од” киног анх үзэхэд тийм ч гүнзгий утга санаа агуулаагүй мэт. Гэхдээ 2-3 удаа үзвэл гүн ухааны шинжтэй олон зүйлийг өөртөө багтаасан гэдгийг ойлгоно. Нөгөө талаас кинонд тоглосноор миний хийж байсан судалгаа, сургалтын төвийн ажил нэг жил орчим орхигдсон. Тиймээс дахиад кинонд тоглох санал ирвэл хэр хугацаа зарцуулах вэ гэдэг талаар бодож үзнэ.
-“Уугуул төв”-өөрөө дамжуулан морин хуураас өөр юу заадаг вэ? -Сургалтын төвийн гол зорилго морин хуур заах болон уугуул соёлыг түгээх. Ингэхдээ язгуур хэлбэрээр заахыг илүүд үздэг. Орчин үед морин хуурыг заахдаа нот ашиглан Европын хэв маягаар заадаг. Монголчууд морин хуур, уртын дууг байгалиас мэдэрч буй мэдрэмжээ ашиглан тоглож, дуулдаг байсан. Тиймээс тэмээ, үхэр, ус, салхины тухай хуурын татлага гэж бий. Түүнчлэн тэмээний буйлаан, шувууны жиргээ, салхины чимээг морин хуураар илэрхийлж болно. Энэ бүх чимээг илэрхийлэхэд нот хэрэггүй. Зөвхөн мэдрэх хэрэгтэй. Үүнээс гадна хүмүүс уртын дууг морин хуураар тоглож байгаа хэрнээ заримдаа дууныхаа утгыг сайн мэдэхгүй байх тохиолдол байна. Энэ үнэхээр харамсалтай. Гадаад хүмүүс морин хуур сурахыг хүсдэг ч төдийлөн хангалттай мэдээлэл байдаггүй. Тэр тусмаа язгуур хэв маягаар яаж морин хуур сурах талаар бараг л мэдээлэл алга. Тиймээс энэ талаар мэдээлэл түгээх хэрэгтэй. Сүүлийн үед морин хуурны 80 орчим хувь нь модон цартай, ширэн цартай морин хуур ховор болсон. Гэхдээ буцаад бага багаар сэргэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Нөгөө талаас морин хуур зааж байгаа арга барил нь морин хийл шиг болоод байна. Тиймээс язгуур хэв маяг алдагдахад хүрээд байгаа юм. Мэдээж, хөдөө орон нутагт нот харалгүйгээр морин хуураа өөрийн мэдрэмжээрээ тоглодог язгуур хэв маяг өнөөг хүртэл хадгалагдаж байгаа. Гэхдээ тийм ч түгээмэл бус. Тиймээс язгуур хэв маяг болон нот ашиглан тоглох ядаж 50:50 хувь байгаасай гэж хүсэж байна.
-Танай сургалтын төвд одоогоор хэчнээн гадаад хүн сурч байгаа вэ? - Одоогоор энэтхэг, пуэрто рико гэсэн хоёр гадаад хүн сурч байна. Нэг герман хүн сурч байгаад саяхан нутаг руу гаа явсан. Харин интернэтээр сурч байгаа хүн олон бий. Интернэт буюу онлайнаар олон орны хүн морин хуур сурч байна. Тэдний дунд африк хүн ч бий. Заримдаа би энэ хүмүүс яаж морин хуурын талаар олж мэдсэн юм бол оо гэж гайхдаг шүү.
-Дэлхийг тойрч морин хуурын тоглолт хийх мөрөөдөлтэй гэсэн. Мөрөөдлөө хэзээ биелүүлэхээр төлөвлөж байна? -Тэнгэр мэднэ. Мэдээж, мөрөөдлөө биелүүлмээр байна. Гэхдээ мөрөөдлөө биелүүлэхийн өмнө хийж дуусгах хэд хэдэн ажил бий. Тухайлбал, номоо дуусгаад, дэлхийг тойрч аялахдаа номоо аваад явмаар байдаг. Гэтэл ном бичих, орчуулах үйл явц удаан үргэлжилж байна. Ном бичнэ, орчуулна гэдэг амаргүй. Зарим үед 12-13 удаа засах тохиолдол ч бий. Уртын дуу гэдэг маш том сэдэв. Тиймээс хамаагүй өөрийн дураар бичиж болохгүй. Түүнчлэн би зүгээр нэг морин хуурын тоглолт хийхгүйгээр лекц, тоглолт хослуулахаар төлөвлөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг цагийн тоглолт хийнэ гэж төлөвлөвөл 30 минут морин хуур тоглоод, 30 минут лекц унших жишээтэй. Тиймээс тоглосон аяа тайлбарлахын тулд би өөрөө сайн судлах хэрэгтэй. Нөгөө талаас санхүүгийн асуудал. Одоохондоо шууд дэлхийн улс орнуудаар аялаад тоглолт хийх боломж алга. Гэхдээ нэг нартай өдөр миний мөрөөдөл биелэх байх гэж найдаж байна. Продюссортой эсвэл намайг дэмжих менежертэй ч болж магадгүй юм.
- Монгол зураг таны бас нэгэн сонирхол уу? -Монгол зураг маш сонирхолтой санагддаг. Миний зургийн багш 40 орчим жил зураг зурж буй хүн. Тэр үнэхээр гайхамшигтай. Монгол зураг монголчуудын уламжлал, үзэл бодолтой мэдээж холбоотой. Тиймээс бүтээл хийхийн тулд Монгол зураг, бичиг хослуулвал илүү сонирхолтой юм болов уу гэж бодож байна. Монгол бичиг, зураг хоёр үнэхээр сайхан хосолдог юм шиг санагддаг. Монгол зураг сонирхож эхлээд жил орчим болж байна. Магадгүй 30 жилийн дараа сайн зурдаг болох байх аа.
-Таны яг үндсэн мэргэжил юу юм бэ? -Надад их сургуулийн диплом байхгүй. Тэгэхээр би мэргэжилгүй гэсэн үг. Гэхдээ бие дааж олон зүйл сурсан. Тухайлбал, гэрэл зураг, найруулагч, компьютер график, сэтгэл судал, дуу чимээ хүнд хэрхэн нөлөөлдөг талаар гэх мэт. Хоол хийх талаар хүртэл судалж байсан. Би цагаан хоолтон байсан учраас өөрөө хоолоо бэлтгэхийн тулд судалж, суралцаж байсан юм.
-Одоо цагаан хоолтон хэвээрээ юү? -Үгүй ээ. Долоо хоногт 1-2 хоног мах иддэг бол заримдаа мах идэхгүйгээр хоёр долоо хоног, сар ч болдог. Миний бодлоор хамгийн зөв хооллолт бол мэдрэмжийн хооллолт. Жирэмсэн эмэгтэйчүүд гэнэт зарим нэгэн зүйлийг идмээр санагддаг. Энэ нь бие шаардлагатай зүйлээ нэхэж буйн илрэл. Гэнэт төмс идмээр санагдвал хүссэн хэмжээгээрээ иддэг. Өөрөөр хэлбэл, бие шаардлагатай эрдэс бодисоо төмснөөс авч байна гэсэн үг. Миний гол хэрэглэдэг бүтээгдэхүүн бол цагаан идээ. Өрөм, тараг, бяслаг, ааруул өдөр бүр иддэг.
-Монголд амьдраад нэлээд удсан учраас Монголын хоол хүнс, уур амьсгалд хэдийн дассан биз дээ? -Францчуудын хувьд дотор мах тэр бүрчлэн хэрэглээд байдаггүй. Хааяа элэг, зүрх хүнсэндээ хэрэглэх тохиолдол бий. Харин монголчууд дотор махнаас юу ч хаялгүй хэрэглэдэг. Би нэг айлд очоод гүзээний салат идсэн. Үнэхээр гоё, сайхан амттай учраас зөндөө идсэн ч миний ходоод шингээж чадаагүй. Тиймээс дотор мах төдийлөн идээд байдаггүй.
-Таны ойрын зорилго төлөвлөгөө юу вэ? -Нэгдүгээрт, энэ жил номоо заавал дуусгана. Хоёрдугаарт, морин хуурын нэвтрүүлэг бэлтгэж “Youtube”-д байршуулж, дэлхийд түгээмээр байна. Үүнээс гадна соёлын нэвтрүүлэг бэлтгэмээр байна. Нэвтрүүлэгтээ соёлын талаар сайн мэддэг, судалдаг судлаач уриад би сэтгүүлч шиг асуулт асууж, зочин маань ярих юм. Гуравдугаарт, сургалтын төв. Тогтмол 10-20 сурагчтай болж, зөвхөн морин хуур бус уртын дуу, биелгээ зааж болох юм. Гэхдээ энэ төлөвлөгөө гэхээсээ илүүтэйгээр урт хугацааны буюу амьдралын минь төлөвлөгөө байх болов уу.
Үндэсний шуудан |
Стив Морел: Mонгол соёл тал нутаг шигээ уудам учраас бүгдийг нь бага багаар сурах хэрэгтэй |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй 10:50 Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос
|
Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос »»
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Сүүлийн 100 жил дэх барууныхан ба Орос орон 09:36 Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ.
|
Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ. »»
|
|
Д.Анунгоо, Б.Өлзийтнаран нар холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ 21:12 Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга
|
Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга »»
|
|
"Сургууль доторх агаарын чанар маш муу, хорт хавдар үүсгэгчийн хэмжээ тав дахин өндөр байна" 19:12 Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн
|
Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн »»
|
|
Иргэдэд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучилсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 19:10 Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.
|
Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ. »»
|
|
Дэлхийн хамгийн том мөсөн уул задарчээ 18:39 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна
|
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна »»
|
|
БНСУ-ын Үндэсний Ансамблейн гишүүн Чо Жон Сик өнөөдөр Глобал Удирдагч Их Сургуулийн Хүндэт доктор боллоо 18:33 Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн
|
Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ 15:49 Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын
|
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын »»
|
|
8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа 15:35 Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм.
|
Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм. »»
|
|
Экспогийн эргэн тойронд-6 15:30
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3 15:23
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлаар хүн өвчилжээ 15:23 Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол
|
Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол »»
|
|
Экспогийн эргэн тойронд-1 15:17
|
|
Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа 15:10
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1 15:04
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2 14:56
|
|
Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо 14:53 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд »»
|
|
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна 14:06 Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор
|
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор »»
|
|
Сонордуулга 11:34 УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар,
|
УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар, »»
|
|
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна 11:23 “…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар
|
“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 10:27 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ 09:18 Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
|
Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал гэв 09:08 Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
|
Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|