 |
|
 |
|
Иран vs АНУ: Сулейманий өшөөг заавал авна, гэхдээ яарахгүй |
|
|
 |
|
 |
Иран vs АНУ: Сулейманий өшөөг заавал авна, гэхдээ яарахгүй
2020-01-11Сүүлийн хэдэн сарын турш АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ улам 
чангатгаж, тус улсыг үг хэлээрээ олонтоо сүрдүүлж байлаа. Гэхдээ Америкийн ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа учраас Трамп Иранд цэргийн цохилт өгөх хүртлээ эрсдэлтэй алхам хийхгүй болов уу гэж шинжээчид үзэж байсан юм. Гэтэл өнгөрсөн баасан гарагт америкчууд Иранд нэр нөлөөгөөрөө хоёрдугаарт ордог хүнийг хөнөөсөн нь гэнэтийн явдал болж, дээрх таамаглалыг үгүйсгэлээ.
Хэдийгээр албан тушаалын нэр нь даруухан боловч Иранд нэр нөлөөгөөрөө аятолла Хаменеи-гийн дараа ордог талийгаач Касем Сулеймани бол Исламын хувьсгалын үзэл санааг Ойрхи Дорнодод түгээхэд гол үүргийг гүйцэтгэж байсан хүн юм. Тэрбээр Иранд үндэсний баатрын хэмжээнд өргөмжлөгдөж байсан бөгөөд түүний тухай олон тооны уран сайхны болон баримтат кинонууд дэлгэцэнд гарчээ. Тэр ч байтугай Сулеймани Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл шууд ялна гэж үзэж байв.
Генерал К.Сулейманийг оршуулах ёслол
Харин америкчууд Ираны генералыг аль эртнээс ангуучилж, бууныхаа овоо хараанд оруулаад байжээ. Иракийн дайны үеийн цэргийн зарим материалыг үзвэл, Сулейманийг устгах боломжийг Америкийн цэргийн командлал бүр 2006 онд судалж байв. Ойрхи Дорнодод явуулж буй Америкийн цэргийн ажиллагааг зохицуулдаг АНУ-ын Төв командлалын тэргүүн асан генерал Жозеф Вотел ярихдаа “хаана л Ираны ажиллагаа идэвхжиж байна, тэнд Касем Сулеймани байж л байдаг” хэмээн талийгаач генералын гүйцэтгэж байсан үүргийг тодорхойлсон нь бий.
Америкчууд генерал Сулейманий амийг хөнөөсөн нь тэртэй тэргүй түгшүүртэй байгаа Ойрхи Дорнодод сөргөлдөөнийг улам даамжруулж, хэтрүүлж хэлэхэд дарьтай торхон дээр сууж буйтай адил нөхцөл байдлыг үүсгэлээ.
Үйл явдлын өрнөл, түүний учир шалтгааны талаар хэвлэлүүдэд хангалттай мэдээлсэн учраас энэ удаад Америк-Ираны сөргөлдөөн бүс нутгийн хэмжээний дайнд хүргэх үү гэдэг талаар цэрэг-улс төрийн шинжээчдийн хийсэн дүгнэлтүүдийг багцлан хүргэе.
Олон улсын хоригт орсны улмаас Ираны эдийн засгийн байдал хүндэрч, сөрөг хүчний эсэргүүцэл хүчтэй болж буй үед америкчууд цохилт өглөө. Тегеран хариу цохилт өгнө гэж заналхийлэх нь мэдээж, гэхдээ энэ нь стратегийн нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэж Трамп урьдчилан тооцоолсон бололтой.
Ираны эрх баригчид Сулейманийг хөнөөсний өшөөг заавал авна гэдэг нь тодорхой, гэхдээ хэзээ, хаана америкчуудад хариу цохилт өгөх вэ гэдэгт л асуудлын гол нь оршино. Хэрвээ цэргийн гол стратегич бөгөөд Ираны гадаад бодлогын чиглэлийг тодорхойлогч байсан Сулейманий өшөөг авч чадахгүй бол Ираны удирдлага өөрсдийгөө сул дорой гэдгийг харуулах ба ингэснээр сүүлийн 40 жилийн хугацаанд Иран улсын бүс нутагт олж авсан нэр хүнд, нөлөө буурна хэмээн The Washington Post сонинд дүгнэн бичжээ.
Өшөө авах хувилбарууд
Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Шамхани мэдэгдэл хийхдээ “Сулейманий өшөөг авах 13 хувилбар бидэнд бий. Хамгийн өршөөнгүй зөөлөн хувилбар гэхэд л АНУ-ын хувьд түүхэнд байгаагүй аймшигт зүйл байх болно” гэжээ.
Гэсэн хэдий ч Ираны тал АНУ-ын эсрэг өргөн хэмжээний дайн өдөөх хувилбарыг сонгох нь юу л бол. Учир нь, иранчууд том дайнд ялах магадлал тун бага бөгөөд дайн дэгдсэн тохиолдолд эдийн засгийн хоригт талхиулсан тус улсын мөнгөн сан хөмрөг хоосорч, Ираны одоогийн дэглэмийн байр суурь ихэд ганхах болно.
Сулейманийг оршуулах ёслолын үеэр Ираны удирдагчдын хэлсэн үгэнд “өшөө авах” гэдгээс гадна “хүлээц тэвчээр” гэсэн үг цухалзаж байсныг ажиглагчид анзаарчээ. Тухайлбал, Ираны зэвсэгт хүчний төлөөлөгч, генерал Абольфазль Шекарчи “Мер” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Исламын Бүгд найрамдах Иран улс сэтгэлийн хөдлөлөөр хэт яарсан алхам хийхгүй” гэж мэдэгдсэн байна. Үүний сацуу Сулейманий өшөөг авах ажиллагааг Ираны арми бус харин бүс нутаг дахь Ираны төлөөний хүчнүүд гүйцэтгэнэ гэдгийг цэргийнхэн битүүхнээр ойлгуулж байна.
Өнгөрснийг сануулан дурдахад, сүүлийн хэдэн сарын хугацаанд иранчууд АНУ болон түүний холбоотнуудыг айлгах, үүний сацуу жинхэнэ том хэмжээний дайн дэгдээхгүйн тулд хэд хэдэн жижиг дайралт хийсэн. Тухайлбал, 6 дугаар сард иранчууд Америкийн тагнуулын дроныг сөнөөсөн хэдий ч Трамп хариу цохилт өгөөгүй. Гурван сарын дараа Ираны дэмжлэгийг авдаг Йемений хуситууд Саудын Аравийн нефтийн байгууламжуудад пуужингийн цохилт өгснийг АНУ таг дуугүй өнгөрөөсөн. Халдлагын цаана нь иранчууд байгаа гэдгийг Трамп мэдсэн боловч Ойрхи Дорнодод дахин нэг дайнд татагдан орохоос болгоомжлон цэргийн ажиллагаа явуулах тушаал өгөөгүй аж.
1 дүгээр сарын 8-нд шилжих шөнө Ираны нутгаас Ирак дахь Америкийн цэргийн баазууд руу пуужин харвасан нь дээрх 13 хувилбарын нэг нь байсан бололтой. Өшөө авах тухай Тегераны мэдэгдлийн хариуд Д.Трамп хэлэхдээ “Америкийн объектууд руу халдвал Ираны нутаг дахь 52 объектод цохилт өгнө” гэж анхааруулсан ба Ираны пуужингийн цохилтын хариуд ямар арга хэмжээ авах вэ гэдгээ цэргийнхэнтэй зөвлөлдөж байна. 52 гэдэг нь 1979 онд АНУ-ын ЭСЯ руу Ираны оюутнууд дайрах үеэрээ барьцаанд авсан америк иргэдийн тоо юм.
Дашрамд дурдахад, Ойрхи Дорнодын орнууд болох Катар, Бахрейн, Саудын Арави, Иордани болон Кувейтэд Америкийн 68 мянган цэрэг байрлаж байгаа бол Ираны нөлөө их байдаг Сири болон Иракт 6800 америк цэрэг бий. Түүний дээр, байдал хурцдангуут нэмж 3500 цэрэг илгээхээр шийдвэрлэснээ Вашингтон мэдэгдээд байгаа. Тэгэхээр Ираны баллистик пуужингууд, дронууд Персийн булан дахь Америкийн 80 орчим мянган цэргийг онилж байгаа нь тодорхой.
Ираны баллистик пуужингуудын цохилтын хамрах хүрээ
Ер нь бол, Ираны арми болон Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусыг шууд ашиглахгүйгээр, харин бусад орон дахь Ираны нөлөөнд байдаг зэвсэгт бүлэглэлүүдийн хүчээр АНУ болон түүний холбоотнуудын эсрэг дайралт хийх магадлал илүү өндөр. Тухайлбал, Йемений хусит босогчдын зүгээс Саудын Арави, АНЭУ-ын нутаг дэвсгэрт пуужингийн цохилт өгөх ажиллагаагаа идэвхжүүлж, эдгээр улс дахь Америкийн цэргийн баазууд дайрч болзошгүй. Түүнчлэн хуситууд Улаан тэнгист явж буй нефть тээвэрлэгч танкерууд руу хийж буй дайралтаа сэргээж магадгүй.
Онолын хувьд байж болох өөр нэгэн хувилбар бол, Афганистаны талибуудад пуужингийн цогцолбор, зенитийн пуужингийн зөөврийн цогцолбор, нисгэгчгүй нисэх аппарат зэргийг нийлүүлж, АНУ-ын ба Америкийн тал баримтлагч засгийн газрын цэргүүдийн эсрэг явуулж буй байлдааны ажиллагааг дэмжих явдал юм.
Түүнчлэн Ирак болон Сирийн зүүн нутагт амьдардаг шиит шашинтнууд Америкийн цэргүүд рүү халдлага үйлдээд хариуцлагыг нь өөртөө хүлээж магадгүй.
Үүнтэй зэрэгцэн Тегераны зүгээс Иракийн эрх баригчдад шахалт үзүүлснээр Америкийн цэргийг Иракаас гаргах тухай шийдвэрийг Иракийн парламентаар гаргуулна гэсэн бас нэгэн хувилбар бий. Энэ нь Америкийн Ерөнхийлөгчид маш эмзэг тусах бөгөөд 2020 оноос хойш Цагаан ордонд дахиад суух гэсэн түүний төлөвлөгөөг бүрмөсөн нурааж магадгүй юм.
Саудын Арави дахин цохилтод өртөх магадлал
Өнгөрсөн онд Йемений хусит босогчид Саудын Аравийн нефтийн объектуудад дрон ашиглан цохилт өгснөөр олборлолт 50 хувиар буурч байсан билээ. Хэдийгээр халдлагын хариуцлагыг хуситууд өөртөө хүлээсэн боловч тэдний ард Тегеран байгаа гэдэг нь тодорхой байв. Тухайн үед саудчууд хариу цохилт өгөөгүйн дээр АНУ-ын эрх баригчид энэ явдлыг тэгсхийгээд дуугүй өнгөрөөсөн гэж хэлж болно. Энэ удаад Сулейманийг хөнөөсөнтэй холбоотойгоор хурцдаж буй Америк-Ираны сөргөлдөөний золиос болох вий хэмээн саудчууд маш ихээр түгшиж байна.
Израильчууд байлдааны бүрэн бэлэн байдалд
Сулейманийг хөнөөсөн тухай мэдээллийг авсан даруйдаа Израилийн засгийн газар яаралтай хуралдаан хийж, тагнуулын байгууллага болон армийг байлдааны бүрэн бэлэн байдалд оруулсан байна. 3-ны өглөөнөөс эхлэн Хермон уулан дахь цанын баазыг хааж, Голаны өндөрлөгт жуулчдыг хүлээж авахыг зогсоожээ.
Иракийн шиитүүдийн бүлэглэлийн толгойлогчийг хөнөөсөн нь
Сулейманитай цуг явж байсан Иракийн шиитүүдийн зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Абу Махди Мухандис пуужингийн цохилтод өртөн амиа алдсан нь Иракт байдлыг хүндрүүллээ. Энэ явдлаас хойш хэдхэн цагийн дараа Иракийн цэрэгжсэн бүлэглэлүүдийн толгойлогчид АНУ-аас өшөө авах тухайгаа мэдэгдэж эхэлсэн байна. Ингэснээр Иракт байрлаж буй Америкийн 5 мянган цэрэг бүхий баазууд руу халдах эрсдэл эрс нэмэгдлээ.
Том дайн дэгдэх магадлал
Зэвсгийн технологийн тал дээр Америкийн арми Ираны зэвсэгт хүчнээс илт давуу гэдэг нь цэргийн мэргэжлийн бус, цэрэг-улс төр сонирхдоггүй хүмүүст ч ойлгомжтой. Үүний дээр, Иракийн дайнаас өмнө Персийн булангийн маш давчуу нарийхан орон зайд десант буулгах гэж санаагаа зовоодог байсан америкчууд одоо Иракийн нутгаас байлдааны ажиллагаа явуулах боломжтой болсон нь тэдний давуу юм.
АНУ ба Израилийн армид хамгийн их аюул учруулах Ираны зэвсэг бол баллистик пуужингууд юм. Эдгээр пуужин нь Америкийн цэргийн баазууд ба Израилийн хотуудад маш их хохирол учруулж магадгүй учраас Америкийн агаарын цэргийн хүчний гол зорилго нь тэдгээрийг устгах явдал юм. Бөөн хүчээр агаарын цохилт өгсний дараа далавчит пуужингууд харваж, үүний дараа Америкийн хуурай замын цэрэг Иранд нэвтрэн орох магадлал хэдийгээр бага боловч бий.
Үнэхээр Ираны нутаг дэвсгэрт тулалдаан болох аваас иранчууд хүн хүчний хувьд хамаагүй давуу байх болно. Ираны армийн бие бүрэлдэхүүний тоо 350 мянга орчим бөгөөд үүн дээр Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус нэмэгдэнэ. Ерөнхийлөгч болон Батлан хамгаалахын сайдын хэнд нь ч захирагддагүй, шууд аятолла Хаменеи-гийн мэдэлд байдаг уг корпуст 125 мянган цэрэг, офицер алба хаадаг гэсэн тоо бий. Түүнээс гадна, дайчилгаанд хамрагдах цэргийн насны хүмүүсийн тоо 20 орчим сая бол тэдний 11 сая нь цэргийн анхан шатны бэлтгэлтэй бөгөөд “Басиж” гэдэг цэрэгжсэн байгууллагад харьяалагддаг ажээ. Үүнээс харвал, америкчууд газрын ажиллагаа явуулах нь хүн хүчний ихээхэн хохирол дагуулж мэдэхээр эрсдэлтэй алхам юм. Иранчууд дайны эхний өдрүүдэд эргийн шугамын дагуу болон агаарын орон зай дахь хяналтаа бүрэн алдсан ч гэсэн Америкийн хуурай замын цэргийг тогтоон барих боломжтой гэж Оросын цэргийн шинжээч Александр Тимошенко үзэж байна. Гэхдээ 1990-ээд оны сүүлчээр НАТО-гийн агаарын цэргийн хүчин Югославт цохилт өгч байсан тактикаар америкчууд контактгүй байлдааны ажиллагаа явуулж, хүн хүчний хохирол амсахгүйгээр Ираны дэд бүтцүүдийг устгах магадлал илүүтэй.

Генерал Сулейманий удирдлага дахь "Кудс" тусгай анги нэгтгэлийн цэргүүд
Ер нь бол, АНУ, Ираны хооронд том дайн дэгдэх нь гарцаагүй гэж 1979 оны Ираны лалын хувьсгалаас хойш бүхэл бүтэн 40 жилийн турш ярьж байгаа боловч олон удаагийн сөргөлдөөн нь цэргийн халз мөргөлдөөнд хүргэж байгаагүй билээ.
Кибер дайн
Америкийн давуу хүчний эсрэг шууд халз тулалдахаас зайлсхийж буй иранчууд Америкийн аж үйлдвэрийн объектууд, сүлжээний дэд бүтцүүд рүү кибер халдлага үйлдэх нь илүү магадлалтай хувилбар юм. Тэгээд ч өнөө үед дайн явуулах хамгийн зардал багатай, хамгийн нууцлаг бөгөөд хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл нь кибер халдлага болоод байна.
Өнгөрсөн явдлыг сануулан дурдахад, 2007 онд АНУ, Израиль хоёр хамтран Stuxnet гэдэг вирусыг Ираны компьютерын системд халдварлуулснаар Натанз дахь уран баяжуулах үйлдвэрийн 1000 орчим центрифуг ажиллагаагүй болж байв. Үүнээс сургамж авсан Ираны эрх баригчид кибер аюулгүй байдлын асуудлыг онцгой анхаарч, засгийн газрын хяналтан дор хакеруудын бүлгүүдийг байгуулж эхэлжээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Ираны хакерууд дор хаяж 4 том кибер халдлагыг АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдсэн гэж үздэг. Тухайлбал, 2010 -2011 онд үйлдсэн халдлагад JP Morgan, Bank of America, Capital One гэсэн 3 том банк өртөж байжээ.
Мөн 2013 онд Ираны хакерууд Нью-Йорк хотын ойролцоох усан далангийн удирдлагын компьютерийн системийг эвдсэн байна. Азаар кибер халдлага болохоос хэдхэн хоногийн өмнө далангийн усыг буулгадаг хаалтыг засварлахын тулд түүнийг компютерийн удирдлагын системээс түр салгасан байжээ. Уг хэрэгт Ираны 7 иргэнийг сэжиглэж байгаагаа Америкийн эрх баригчид мэдэгдсэн байна.
Түүнээс гадна, 2018 онд SamSam гэдэг вирусыг ашиглан Атланта хотын захиргааны серверүүдийг эвдсэн хэрэг гарч, олон арван сая долларын хохирол учирч байсан ба эл хэрэгт Ираны 2 иргэнийг буруутгаж байсан гэх мэт жишээнүүд бий.
Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ агентлаг
|
| Иран vs АНУ: Сулейманий өшөөг заавал авна, гэхдээ яарахгүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 16:29 Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн.
|
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. »»
|
|
Архангай аймгийн Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 70 болж өссөн байна 16:22 Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
|
Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн. »»
|
|
ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдэв 15:52 Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч
|
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч »»
|
|
Татварын багц хуулийг энэ ондоо багтаан өргөн барина 15:49 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт,
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал боллоо 15:23
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
|
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
»»
|
|
Хадгалалтын горим алдагдсаны улмаас “Миний Монголын сүү” гашилж, зах зээлээс татжээ 15:19 Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж,
|
Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж, »»
|
|
“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 15:16 ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр
|
ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр »»
|
|
Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв 14:39 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Галаас амьд үлдсэн Б. Амин-Эрдэнэ охин энгийн тасагт шилжин эмчлүүлж байна 13:22 2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.
|
2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. »»
|
|
О.Цогтгэрэл: Энэ долоо хоногт дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина 13:08 Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
|
Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. »»
|
|
Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх 12:51 Дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг гэгдсэн Хөлөнбуйрын өрцөнд байрлах Хуучин Барга хошуу нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц дээд амжилттай хөгжиж байгаа бөгөөд “Мэргэл гол”, “Улаан толгойт хонь”, “Хуучин Барга үхэр”-ээр олон түмний сэтгэлд хоногшжээ.
|
|
Урчуудын “уулзалт” үргэлжилсээр 12:43 Хятадын Урчуудын Эвлэлийн орлогч дарга, нэрт зураач Ван Лайвэнь 11-р сарын 08-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотноо “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны багийнхантай уулзлаа.
|
|
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 12:38 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх »»
|
|
Оюутан малчин Шугар 12:37
Уг нь “усны тунгалаг өвсний соргогийг даган " оторлож нүүдэллээд байгаль ахуйгаа сэргээж, экологийг хамгаалж байсан бол, одоо суурьшил амьдралд бүрмөсөн шилжснээр, бэлчээр тачирдахаас урьдчилан сэргийлж бас жилийн орлогоо нэмэгдүүлж чадсан залуу малчин Шугарынханд бид 11- р сарын 4-ий өдөр зочилсон юм.
|
|
Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа 12:35 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн баруун замын сэдгүүлчд Ордос хотын Отогийн Өмнөд Хошууны Нанс суурины Сүлд гацааны малчин Заяагийнд хүрлээ.
|
|
Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ 12:32 “Умард хязгаар, Үзэсгэлэнт хаалга - Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээ 11-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ӨМӨЗО-ны Эрээн хотод нээлтээ хийлээ.
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ 12:28 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 11-р сарын 03-ны өдөр Хөх хотод эхэлсэн байна.
|
|
Нигерид хулгайлагдсан 130 хүүхдийг чөлөөлжээ 11:54 АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн
|
АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн »»
|
|
Ихэнх нутгаар цас шуурч, зам гүвээнд халтиргаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана 11:44 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн »»
|
|
Цагдаагийн байгууллага энэ оны 11 сарын байдлаар 105,770 хэргийг шалгасан байна 11:35 Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: »»
|
|
ЭМД-аар хөнгөлөлттэй хэвтэж эмчлүүлэх хувийн эмнэлгүүдийн жагсаалт 11:28 Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой дараах эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт,
|
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой дараах эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт, »»
|
|
Социал Демократ Монголын Оюутны Холбоог Н.Лхагвабаяр удирдахаар боллоо 11:26 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Монгол улсын шадар сайд Т.Доржханд, "JP Morgan" хөрөнгө оруулалтын банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа 11:13 Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны
|
Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 10:58 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон »»
|
|
Өнгөрөгч 7 хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалав 10:54 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
"ДХИС-ийн нэг өдөр" рийлийн уралдааны шилдгүүд тодорлоо 10:49 Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй
|
Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй »»
|
|
ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. »»
|
|
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
|
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. »»
|
|
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл »»
|
|
Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо 15:54 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
|
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 13:50 НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
|
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. »»
|
|
ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна 13:48 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
|
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин болон багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 12:19 С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
|
С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ »»
|
|
Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье! 12:13 Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй
|
Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 12:05 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны
|
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны »»
|
|
21 улсад суух Элчин сайд нарыг томиллоо 19:07 Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. »»
|
|
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18:36 Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн
|
Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн »»
|
|
Чуулган: Монгол улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжив 18:33 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн »»
|
|
Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ 15:48 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг
|
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг »»
|
|
Өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурахыг малчдад анхааруулж байна 14:23 Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө
|
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө »»
|
|
Ахмадууд шинэ зээл хүсэхэд банк “хуучнаа сунга” гэж байна 13:16 Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад
|
Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад »»
|
|
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-д нэгтгэлээ 13:02 Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг »»
|
|
Сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо 13:00 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага,
|
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, »»
|
|
Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна 13:00 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос »»
|
|
Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 12:59 Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон
|
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон »»
|
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|