Д.Пүрэвдорж: Насаа багш намайг татаж аваагүй сэн бол би өнөөдөр мал хариулаад явж байх байсан
Д.Пүрэвдорж: Насаа багш намайг татаж аваагүй сэн бол би өнөөдөр мал хариулаад явж байх байсан
2020-01-03 САМБО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА, ОУХМ Д.ПҮРЭВДОРЖТОЙ ЯРИЛЦЛАА. -Юун түрүүнд та өөрийгөө танилцуулаач. Барилдах арга ухаан, мэхэнд 17 настайгаасаа суралцаж эхэлсэн түүхтэй байх аа?
-Намайг Дамдинсүрэнгийн Пүрэвдорж гэдэг. Манайх ам бүл тавуулаа. Дээрээ нэг ахтай, доороо нэг эмэгтэй дүүтэй. Аав, ээж (хүний бага эмч) хоёр минь хөдөө Сайхан сумд малчин. Аав минь Монгол Улсын “Сайн малчин” хүн бий. Би Булган аймгийн Сайхан сумд 1989 онд төрсөн. Багадаа ахтайгаа их барилддаг байлаа. Ингэж явсаар 17 нас хүрээд сумынхаа найр, наадамд барилддаг болсон юм. 2009 оноос жүдо бөхийн Улсын шигшээ багийн дасгалжуулагч, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохын шавь болсон.
-Ч.Насантогтох багшийн шавь болохоосоо өмнө самбо, жүдо бөхөөр хичээллэж байсан уу? -Алинаар нь ч хичээллэж байгаагүй. 2008 онд Э.Энхбат ах улсын начин болж, цолны мялаалгын наадам хийсэн юм. Тэр наадамд Ч.Насантогтох багштай анх таарч, танилцсан. Тухайн жил бас Н.Түвшинбаяр ах олимпын аварга болж, хүндэтгэлийн бэсрэг наадам хийсэн. Тэр наадамд дахиад, Насаа багштай таарлаа. Багш “Чи бөх болох, барилдах сонирхолтой юу. Хэрэв үнэхээр бөх болох хүсэл, тэмүүлэл байгаа бол намар жүдо бөхийн шигшээ багт ирээрэй” гэлээ. Ер нь Насаа багштай багш, шавийн барилдлагатай болох хувь заяа цаанаасаа түшсэн. Тэгээд Улаанбаатарт ирж, самбо, жүдо бөхийн бэлтгэл сургуулилалтад хамрагдан хичээллэсэн.
-Үндэсний бөхөөр анх ямар тэмцээнд амжилт гаргасан бэ? -Булган аймгийн арслан А.Ганболд, тэмээ өргөдөг Б.Жамъяндорж арслангийн нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн тэмцээнд түрүүлж, Ш.Эрдэнэ-Очир багштайгаа танилцаж, үндэсний бөхийн эрдмээс бага боловч суралцаж эхэлсэн. Гэтэл ар гэрийн ажилд хүн бүл дутаад, хөдөө мал дээр гарах болж дунд сургуулиа төгсөлгүй орхилоо. Малчин болчихоод байж байтал нэг өдөр Насаа багш утасдаад “Чи сургуулиа төгсөх хэрэгтэй, завсардаж болохгүй. Заавал сургууль, соёлоо төгс” гэж үүрэг өглөө. Тэгээд оройн ангид орж, дунд сургуулиа төгссөн. Насаа багш намайг татаж аваагүйсэн бол би өнөөдөр мал хариулаад явж байх байсан.
-Самбо бөх рүү хэдий үеэс оров оо? -Шигшээ багт ороод, 2009 оноос самбо, жүдо бөхийн тэмцээнд барилдаж эхэлсэн. 2011 онд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнд -100 кг-ын жинд хүч сорьж, анхныхаа хүрэл медаль хүртээд их баярласан. Тэр тэмцээнээс нэлээн урам дэм олж авлаа. Гадны бөхчүүдтэй барилдаж болох юм байна гэсэн итгэл, үнэмшил ч төрсөн. Миний жин нэмэгдээд +100 кг руу өгссөн. Самбо бөхийн 2017 оны УАШТ-д барилдаж түрүүлээд, тэр үеэс хойш энэ төрлөөр түлхүү хичээллэсэн. 2018 онд дахин улсын аварга болов. Тэр жилдээ ОХУ-ын Москва хотод болсон Харлампиевын нэрэмжит дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртлээ. Их ч урам зориг орсон. Түүний дараа Ази тивийн аваргад түрүүллээ. 2018 оны намар дэлхийн аваргад Румын руу явав. Тэнд ОХУ-ын бөхтэй таарч барилдаад хожигдсон. Харин 2019 онд өмнөх жилийнхээ тэр алдаагаа засаж, дэлхийн аварга болж чадсан.
-Өөртөө чинь дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдсан Румыны тамирчин өндөр, том биетэй, бяртай байрын бөх байсан. Өөрөө Румыны бөхийн мөрөөр нь татаж харагдсан? -Ер нь Европын бөхчүүд биерхүү, том байдаг. Биеийн хөгжил сайтай, хоёр метр гаран өндөртэй, бяртай, ханагар эрчүүд. Би 180 см өндөртэй. Европын бөхчүүд надаас 20-30 см-ээр илүү өндөр гээд боддоо. Гэхдээ тэмцээнд биеийн өндөр, намаар барилдах биш. Хэн илүү бэлтгэлтэй, илүү барилдаан гаргасан нь түрүүлдэг. 2019 онд миний бэлтгэл сайхан таарсан. Алдаа гаргалгүй, сайн барилдахыг хичээсэн. Тэр хичээл, зүтгэлийн минь үр шим дэлхийн аваргын алтан медаль болон ирлээ. -Самбо бөхөөр Орос, Беларусь, Украин, Гүрж, Азербайжан, Казах, Узбекийн бөхчүүд сайн барилддаг. Энэ жил хэсгийн барилдаанд Оросын бөхтэй таарав уу? -Хэсгийн эхний барилдаанд Оросын бөхийг хожсон. Зооны аваргын төлөө Беларусийн бөхтэй барилдаж ялсан. Сугалаа чанга таарсан шүү. Байлдааны самбын Л.Занданхүү багш, Шигшээ багийн Г.Үүрцолмон багш хоёр миний сугалааны оноолтыг харчихаад “За өнгөрчээ, байхгүй. Нөгөө Пүүжээ чинь “Махны машин”-д орчихож” гээд хоорондоо ярьж л дээ. Тэгсэн “Женко”-гийн гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр багш “Юу ярьж байгаа юм. Орос, Беларусийн бөхтэй барилдах гэж, тэр хоёроор биеэ халаах гэж ирсэн биз дээ. Тэр хоёрыг ялаад л түрүүлнэ” гээд тамхи татаад суусан гэнэ лээ. Тэмцээн дууссаны дараа гурван багш тэр тухайгаа ярьж баахан инээлдсэн.
-Румыны бөхтэй ямар тактикаар барилдав аа? -Багш, дасгалжуулагч нартай ярилцаж зөвлөсний дагуу тактик боловсруулан барилдсан. Мөн Х.Цагаанбаатар ах зөвлөгөө өгсөн. Туршлагатай олон хүн байсан болохоор тэдний зөвлөгөөг их сайн сонссон. Д.Алтансүх найз минь өмнөх өдөр барилдаж дэлхийн аварга болсон нь баг, хамт олноо сэргээсэн. Тийм болохоор дэлхийн аваргын алтан медалийн төлөө хариуцлагатай барилдаанд хичээж, алтан медалийн талаар юу ч бодолгүйгээр дэвжээнд гарсан. Элдэв, олон янзын юм бодох угаасаа дэмий байдаг. Мэдээж алтан медаль авах зорилго бол тодорхой. Тэр зорилгын төлөө бөх болж, бэлтгэл сургуулилалт хийсэн. Тийм болохоор ховор олдох боломжийг алдахгүйгээр, хянуур барилдахыг хичээсэн. Хөдөлгөөн болгон, барьц, байрлал бүхэн чухал байлаа. Тэгээд тайван, хяналттай байж, бодсон төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадсан. Надаас өмнө Б.Бат-Эрдэнэ аварга +100 кг-ын жингийн анхны дэлхийн аварга болж байсан юм билээ. Түүнээс хойш +100 кг-д Монголоос бөх түрүүлж байгаагүй.Би 30 жилийн дараа Монгол Улсдаа +100 кг-ын жингийн хоёр дахь дэлхийн аваргын алтан медалийг авчирсан.
-Гадны бөхчүүд үндэсний бөхийн бусгах, зайлах, гар ачих, шахаж татах мэхийг мэдрэхгүй унах нь нэлээн байдаг. Эхэлж оноо авсан, бусгаж өшиглөх мэхийг хийхээр төлөвлөсөн байв уу? -Гадны бөхчүүд бусгах, зайлах мэхийг мэдрэхгүй унах нь бий. Тэдэнтэй лавхан явж, хав золгосон барьцтай барилдах нь чухал. Румыны бөхөд бусгаж, өшиглөх мэхийг хийнэ гэж төлөвлөөгүй. Үндэсний бөхөөс эхэлж сурсан бусгах, хутгах хоёр мэх минь тулсан чухал үед хэрэг болсон.
-Манай улсын хүнд жинд шилдэг бөх олон байна. Тэд самбо, жүдо бөхөөс гадна сүмо, кураш, күрес, жиү жүци, бүст барилдаанаар барилдаж дэлхийн аварга болоод байгаа. Эдгээр төрлөөр барилдаж үзэв үү? -Би самбо, жүдо, үндэсний бөхөөр дагнан хичээллэж байгаа. Бусад бөхийн төрлөөр барилддаггүй. Уг нь барилдаад явбал болохгүй ч зүйл байхгүй л дээ. Эдгээр бөхийн төрлөөс дэлхийд хичээллэгсдийн тоогоор тэргүүлдэг, топ спортын төрөл нь жүдо, самбо бөх байгаа юм. Тийм учраас бусад ижил төстэй төрлөөс арай илүү хөгжиж, нэр хүнд нь өндөрт байна. Ер нь сүмо, кураш, күрес, жиү жүци, бүст барилдаан шинээр дэлхий дахинд түгэн дэлгэрэн хөгжиж байгаа бөхийн төрлүүд л дээ.
-Манай улсын самбо бөхийн хөгжлийн оргил үед жилд 2-3 дэлхийн аварга төрдөг байлаа. Дэлхийн аваргын арван жингийн бүгдээс нь медаль хүртдэг байсан. Тэр үеийн амжилтыг 2019 онд давтаж, дэлхийн хоёр аварга төрлөө. Үүнийг самбо бөхийн сэргэн мандалтын үе дахин эхэллээ гэж хэлж болох уу? -Самбо бөхийн холбоо сайн ажиллаж байгаа. Самбо бөхийн холбоо олон багштай, мөн багийн эмчтэй болсон. Төрөөс самбо бөхийг дэмжиж, бэлтгэлийн заалыг дахин сэргээж, буцааж олгосон нь самбо бөхчүүдийг баярлуулсан. Тэр баярласан сэтгэлээ амжилтаараа хариулж, найз ОУХМ Д.Алтансүхтэйгээ хамт дэлхийн аварга болсондоо сэтгэл хангалуун байгаа. Бид багаараа дэлхийн аваргад амжилттай оролцож олон медаль хүртлээ. Цаашид илүү өндөр амжилт гаргах боломж манай баг, тамирчдад бий. Энэ алтан медаль Д.Алтансүх бид хоёрын медаль гэхээсээ илүүтэйгээр Монголын самбо бөхийн баг, хамт олон, багш нарын хөдөлмөр, хөлс, хүч шингэсэн, их үнэ цэнээр ирсэн. Үүнд хүчний бэлтгэлийг минь тохируулан, хангаж өгдөг хүндийн өргөлтийн улсын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр багшийн хувь нэмэрч бий.
-Самбо бөх удахгүй олимпын төрөлд орно гэсэн яриа байгаа. 2020 оны Токиогийн олимпод орох болов уу? -2020 оны олимпод үзүүлэх тоглолт байдлаар оролцох яриа байсан. Эцсийн шийдвэр хараахан гараагүй. Харин 2024 оны олимпын хөтөлбөрт багтах нь бараг л тодорхой болсон юм билээ.
-Өнгөрсөн жилийн жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдсан уу? -Түрүү жил жүдогийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Би жүдогийн улсын аваргад жил болгон ордог. Нэг ч удаа түрүүлж, бүр мөнгөн медаль ч хүртэж үзээгүй. Дандаа л хүрэл медаль хүртдэг.
-Самбо бөхийн дэлхийн аварга “Алтан Пүүжээ”, харин жүдо бөхийн “Хүрэл Пүүжээ” юм биз дээ. Жүдо бөхийн улсын аваргын хэдэн хүрэл медальтай вэ? -Нээрээ тийм юм байна шүү. Самбо бөхийн УАШТ-ий хос алтан медальтай хэрнээ жүдогийн улсын аваргын 6-7 хүрэл медальтай.
-Дэлхийн аваргын алтан медалиас гадна хамгийн үнэ цэнтэй олдсон медаль гэвэл? -Миний хүртсэн бүх л медаль надад үнэ цэнтэй санагддаг. Амар, хялбар олдсон медаль гэж байхгүй. Миний хөлс, хөдөлмөр шингэсэн болохоор бүх медаль дэлхийн аваргын алтан медалиас ялгаагүй. Бүх медальдаа хайртай. Жижиг, том тэмцээний медаль гэж ангилж ялгаад байдаггүй.
-Сэтгэлдээ хүртэл сайн барилдаж чадаагүй, хамгийн хүнд хэцүү, сургамжтай барилдаан хэзээ байв аа? -2018 онд Румынд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хэлнэ. Тэр дэлхийн аваргад Оросын бөхөд ялагдсандаа харамссан. Би өөрт байгаа бүх нөөц боломжоо гаргасан ч хожигдсон. Анх оролцсон дэлхийн аваргын тэмцээн байсан болохоор туршлага дутсан байх. Хэт их хичээсэн. Биеэ барьсан зэрэг алдаа гаргасан болов уу гэж боддог. Их сургамжтай тэмцээн болж билээ.
-Өөрөө жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин. Тийм болохоор Н.Түвшинбаяр аваргын гол бэлтгэл хангагч болно биз? -Лондоны олимпын бэлтгэлийг 2012 онд Нүхтэд хийхэд Н.Түвшинбаяр ахын бэлтгэл хангагч нь байсан. Ер нь миний самбо бөхийн дэлхийн аварга болсон амжилт багшаас ялгаагүй нутгийн ах Н.Түвшинбаяр, Э.Энхбат ах нарын хичээл зүтгэл, үндэсний бөхийн улс, аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүд, самбо, жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид, хамт бэлтгэл хийдэг найз нөхөдтэй минь салшгүй холбоотой.
-Н.Түвшинбаяр аваргатай, нэг нутаг, нэг сумынх. Танай хоёр хоорондоо хэр ойр нутагладаг вэ? -50-60 гаруй км зайтай. Манайх Сайхан сумаас баруун урагш I бригадын Бүрдний голд байдаг. Намайг төрөх үед Сайхан уулын ард байсан юм билээ. Тэгээд удалгүй I бригад руу нүүсэн гэсэн. Миний төрсөн газар Сайхан уулын ар, өссөн газар Бүрдний гол.
-Олимпын аваргыг багадаа таньдаг байв уу? -Танилгүй яах вэ. Бид хоёр нэг сургуулийн хүүхдүүд. Гэхдээ аварга надаас таван ангийн дээр төгссөн.
-Цаашид самбо бөхийн төрлөөрөө дагнан хичээллэх үү? -Самбо бөхөөрөө явахын хажуугаар жүдо, үндэсний бөхийн төрлөө орхихгүйгээр хичээллээд явна.
-Үндэсний бөхийн ямар цол, чимэгтэй вэ? -Үндэсний бөхийн аймгийн харцага цолтой. Булган аймгийнхаа наадамд 2012 онд зургаа давж, аймгийн харцага цолыг авсан. Улсын баяр наадамд хоёр удаа гурав давж байлаа. Эхний жил нь гурав даваад дөрвийн даваанд Г.Өсөхбаяр аваргад унасан. Дараа жил нь Ч.Санжаадамба аваргад өвдөг шороодсон. Энэ жилийн улсын наадамд барилдана.
-Оросууд Кавказ болон Дундад Азийн орнуудын самбочдын мэхний шилжилт, хөдөлгөөн, хэвтээ барилдаанд их сайн байх юм. Өөрөө босоогоос хэвтээд шилжих барилдааныг хэр сайн хийдэг вэ? -Самбо бөх манай үндэсний бөхтэй адил төстэй, босоо барилдаантай. Монгол бөхийн бүх мэхийг самбо бөхөд хийхийг зөвшөөрдөг. Харин жүдо бөхөд үндэсний бөхийн хөл мэх хийхийг хориглодог болсон. Манай самбочид босоо барилдааны мэхээ сайн хийдэг. Гадны бөхчүүдээс хэвтээ барилдаанаар жаахан дутуу. Би ч гэсэн босоогоос хэвтээ барилдаан руу шилжих хөдөлгөөнийг тийм төгс сайн эзэмшээгүй. Хэвтээ барилдаанаа сайжруулах бэлтгэл хийж байгаа.
-Энэ онд ямар тэмцээнүүд хүлээж байна вэ? -Оны эхэнд самбо, жүдо бөхийн УАШТ болно. Үүний дараа самбо бөхийн Беларусийн ерөнхийлөгчийн цом, Москвагийн дэлхийн цом, оны төгсгөлд намар есдүгээр сард самбо бөхийн ДАШТ болно.
Үндэсний шуудан
Д.Пүрэвдорж: Насаа багш намайг татаж аваагүй сэн бол би өнөөдөр мал хариулаад явж байх байсан
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
»»
20 орчим насны дөрвөн залуу ганцаараа явж байсан эмэгтэйг машиндаа хүчээр суулган дээрэмджээ 15:40 Энэ сарын 13-14-нд шилжих шөнө СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт "Дөрвөн этгээд намайг нийлж зодоод,
Энэ сарын 13-14-нд шилжих шөнө СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт "Дөрвөн этгээд намайг нийлж зодоод,
»»
Энхтайваны гүүрийг 2026 онд шинэчлэн засварлана 15:32 Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид
Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид
»»
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
»»
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
»»
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
»»
2500 жилийн өмнө амьдарч байсан хүний царайг дижитал аргаар сэргээснээ танилцуулав 11:16 Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн их сургуулийн лабораторид судлаачид 2500 жилийн өмнө амьдарч байсан
Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн их сургуулийн лабораторид судлаачид 2500 жилийн өмнө амьдарч байсан
»»
Ховдын 2 суманд үер бууж, 95 гэр, 84 хашаа усанд автжээ 10:33 Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр оржээ.
Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр оржээ.
»»
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана 10:23 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах
»»
Эрүүл энхийн элчүүд “Эрдэнэ” өвөрлөөд буцлаа 09:23 ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяаЭрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт” 08 дугаар сарын 08-ны өдөр амжилттай өндөрлөлөө.
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг болон Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний солилцоо, эмч мэргэжилтэн нарын сургалт боловсрол зэрэг тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бол энэ удаагийн сургалтын арга хэмжээ нь мөн хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг дэх чухал агуулгын нэг юм.
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяаЭрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт” 08 дугаар сарын 08-ны өдөр амжилттай өндөрлөлөө.
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг болон Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний солилцоо, эмч мэргэжилтэн нарын сургалт боловсрол зэрэг тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бол энэ удаагийн сургалтын арга хэмжээ нь мөн хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг дэх чухал агуулгын нэг юм.
»»
Монгол-Хятадын V экспод оролцох сүү, сүүн бүтээгдэхүүн 09:19 Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотын Цэлгэр тал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болно. ӨМӨЗО-ны 14 аймаг, хотын сүүний 21 компани хүрэлцэн ирж оролцох болно.
Эдгээр сүүний үйлдвэрүүд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Улаан групп Ордосын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн баазаас бэлтгэсэн импортын өндөр чанартай тэжээлийн өвсөөр хооллож, онцгой баялаг бүтэцтэй сүүний бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Сүүний уургийн агууламж 3.4 хувиас давсан сүү гаргадаг.
Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотын Цэлгэр тал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болно. ӨМӨЗО-ны 14 аймаг, хотын сүүний 21 компани хүрэлцэн ирж оролцох болно.
Эдгээр сүүний үйлдвэрүүд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Улаан групп Ордосын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн баазаас бэлтгэсэн импортын өндөр чанартай тэжээлийн өвсөөр хооллож, онцгой баялаг бүтэцтэй сүүний бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Сүүний уургийн агууламж 3.4 хувиас давсан сүү гаргадаг.
»»
Өнөөдөр СОНДГОЙ дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно 09:18 Өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор
Өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор
»»
Монгол-Хятадын V экспонгийн “Том зочид” 09:17 Монгол-Хятадын V экспо тун удахгүй ӨМӨЗО-ны Хөххотод болох гэж байгаа мэдээ сүүлийн өдрүүдэд интернэтээр цацагдаж байна. Харин өнөөдөр ачаа тээврийн “шинэ” нүүр царайнууд үзэсгэлэнд “оролцоно” гэх мэдээг хараад зарим сонирхолтой бүтээлч “зочид”-оос та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа.
Монгол-Хятадын V экспо тун удахгүй ӨМӨЗО-ны Хөххотод болох гэж байгаа мэдээ сүүлийн өдрүүдэд интернэтээр цацагдаж байна. Харин өнөөдөр ачаа тээврийн “шинэ” нүүр царайнууд үзэсгэлэнд “оролцоно” гэх мэдээг хараад зарим сонирхолтой бүтээлч “зочид”-оос та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа.
»»
Дорно дахины “Швейцар” Рашаан хот 09:14 "Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд 08-р сарын 06-ны өдрийн үдээс хойш дорно дахины “Швейцар” хэмээгдсэн Рашаан хотод хүрч, Рашаан хотын ойн бүсийн явган хүний замаар аялсан билээ.
"Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд 08-р сарын 06-ны өдрийн үдээс хойш дорно дахины “Швейцар” хэмээгдсэн Рашаан хотод хүрч, Рашаан хотын ойн бүсийн явган хүний замаар аялсан билээ.
»»
Дотоод гадаадын сэтгүүлчид биет бус соёлын өвтэй танилцлаа 09:10 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийнхан өнөөдөр буюу 08-р сарын 07-ны үдээс өмнө Рашаан хотын хус модны холтос зургийн биет бус соёлын өвийн төвөөр зочилж, мянган жилийн түүхтэй урлагтай танилцсан байна.
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийнхан өнөөдөр буюу 08-р сарын 07-ны үдээс өмнө Рашаан хотын хус модны холтос зургийн биет бус соёлын өвийн төвөөр зочилж, мянган жилийн түүхтэй урлагтай танилцсан байна.
»»
Хянган нутгийн налгар наадам 09:07 Эгшиг дуу шуранхайлсан Хянган нутгийн наадам, эрийн гурван чимэгтэй эрмгий хүчит наадам, нар хур тэнцэсэн налгар намрын наадам, найр хуур уянгарсан дэлгэр сайхан наадам.
Эгшиг дуу шуранхайлсан Хянган нутгийн наадам, эрийн гурван чимэгтэй эрмгий хүчит наадам, нар хур тэнцэсэн налгар намрын наадам, найр хуур уянгарсан дэлгэр сайхан наадам.
»»
Гахайнаас хүнд уушги шилжүүлэн суулгажээ 08:40 ГУАНЖОУ, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Хятадын мэс заслын эмч нар гахайнаас хүнд уушги шилжүүлэн
ГУАНЖОУ, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Хятадын мэс заслын эмч нар гахайнаас хүнд уушги шилжүүлэн
»»
Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр заржээ 08:37 Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг хувьчлах нээлттэй дуудлага
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг хувьчлах нээлттэй дуудлага
»»
"2025-2026 оны хичээлийн жилд поло цамцыг сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд оруулж амжихгүй" 17:01 Сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамцыг нэмүүлэх саналаа Боловсролын Яамнаас Стандарт,
Сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамцыг нэмүүлэх саналаа Боловсролын Яамнаас Стандарт,
»»
Маргаашаас замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор зорчино 13:45 Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.
»»
Виз гаргаж өгнө, гадаадын их, дээд сургуулиудад зуучилна гэж залилсан 22 удаагийн гэмт хэрэг шалгагдаж байна 11:39 Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 07 сарын байдлаар иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 07 сарын байдлаар иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах
»»
Улаанбаатар хотын музейд түүхэндээ байгаагүй засвар, тохижилтын ажил шат дараатай хийгдсээр байна 10:43 Нийслэл Улаанбаатар хотын түүх, өв соёлыг хадгалан, хамгаалж, сурталчлан таниулдаг, эрдэм шинжилгээ, хот
Нийслэл Улаанбаатар хотын түүх, өв соёлыг хадгалан, хамгаалж, сурталчлан таниулдаг, эрдэм шинжилгээ, хот
»»
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын хөдөлгөөний торгуулийн хуурамч мессежээс болгоомжлохыг анхаарууллаа 09:19 Иргэдийн гар утсанд 97697766806 дугаараас замын хөдөлгөөний торгуультай холбоотой худал мэдээлэл ирж байгааг
Иргэдийн гар утсанд 97697766806 дугаараас замын хөдөлгөөний торгуультай холбоотой худал мэдээлэл ирж байгааг
»»
Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна 09:17 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7–9 хувиар өсөж байна. Хэрэв энэ өсөлт хэвээр
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7–9 хувиар өсөж байна. Хэрэв энэ өсөлт хэвээр
»»
Хотхон, хорооллуудын ус тогтдог байршлын судалгааг авч байна 09:05 2024-2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 21 км ус зайлуулах шугам хоолойг угсарсан. Ирэх онд мөн 20-30 км ус
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 21 км ус зайлуулах шугам хоолойг угсарсан. Ирэх онд мөн 20-30 км ус
»»
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
»»
Дүүжин замын тээврийн үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг тулгуур баганыг суурилуулж эхэллээ 18:45 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын
»»
Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо 11:07 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 09-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин баруун гарын дундад хошуунд өндөрлөж, дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо.
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 09-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин баруун гарын дундад хошуунд өндөрлөж, дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо.
»»
Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга эхэллээ 11:04 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ны Шилийгол аймгийн төв Шилийнхотод эхэлсэн юм.
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ны Шилийгол аймгийн төв Шилийнхотод эхэлсэн юм.
»»
Дотоод гадаадын сэтгүүлчид малчдын хувьцаат компанитай танилцлаа 11:00 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн сэтгүүлчид өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс хойш Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Содон мал аж ахуйн ХХК-тай танилцсан байна.
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн сэтгүүлчид өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс хойш Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Содон мал аж ахуйн ХХК-тай танилцсан байна.
»»
Р.Ганжуур: “ДЦС-4” гэж өөрийгөө яая гэсэн станц дээр “ДЦС-3”-ын ачааллыг нэмэх нь байж боломгүй асуудал 10:55 Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжууртай эрчим хүчний өвлийнбэлтгэл ажлын талаар ярилцлаа.
Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжууртай эрчим хүчний өвлийнбэлтгэл ажлын талаар ярилцлаа.
»»
Өмнөх даалгаврын хэрэгжилт 80 хувьтай гарч, дараагийн үүрэг даалгаврыг өглөө 10:35 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх үүрэг даалгаврын хэрэгжилт,
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх үүрэг даалгаврын хэрэгжилт,
»»
Нийслэлд хагас кокс түлэх шийдвэрийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлжээ 09:17 2025-2026 оны өвлийн ид ачаалал, хүйтэн сэрүүний үед Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд хагас коксоор
2025-2026 оны өвлийн ид ачаалал, хүйтэн сэрүүний үед Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд хагас коксоор
»»
Бага насны хоёр хүүхэд харгалзах хүнгүй байхдаа өндрөөс унаж амиа алджээ 08:48 “Бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан” гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
“Бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан” гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
»»
Дархлаажуулалт (Улаанбурхан)-ын тоон мэдээллийн чанар, мэдээлэл дамжуулах урсгалыг сайжруулах системийн холболтын шийдлийг хэлэлцлээ 13:45 Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаал, Монгол Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 9 дүгээр
Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаал, Монгол Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 9 дүгээр
»»
МУСГЗ, орчуулагч Го.Акимд хандив цуглуулж эхэлжээ 11:32 “Хар домог”, “Цаазын тавцан”, "Зуунаас ч урт өдөр", “Зуун жилийн ганцаардал”, “Ундаассан бурхад”, “Аранзал даруулт хөлөг”
“Хар домог”, “Цаазын тавцан”, "Зуунаас ч урт өдөр", “Зуун жилийн ганцаардал”, “Ундаассан бурхад”, “Аранзал даруулт хөлөг”
»»
Ц.Раднаа: Цагаан зээрийн янзага хочтой хөвгүүн байлаа 11:30 Энэ дугаарын зочин хоймортоо Сүхбаатарын одонт, МУГТ, ОУХ-ний мастер, хөнгөн атлетикийн дэлхийн гурван удаагийн,
Энэ дугаарын зочин хоймортоо Сүхбаатарын одонт, МУГТ, ОУХ-ний мастер, хөнгөн атлетикийн дэлхийн гурван удаагийн,
»»
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 11:28 Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас
Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас
»»
Японд автомат жолоодлоготой ачааны тэрэгнүүдийг туршиж байна 11:27 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 22 /NHK/. Японд ачааны машины жолооч нар дутагдаж буй асуудлыг шийдвэрлэхэд
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 22 /NHK/. Японд ачааны машины жолооч нар дутагдаж буй асуудлыг шийдвэрлэхэд
»»
Цахилгаан дугуйтай иргэнийг мөргөж амь насыг нь хохироожээ 10:01 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 21-ны өдрийн 19:40 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 21-ны өдрийн 19:40 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн
»»
Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ 09:49 Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа
Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа
»»
Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ 11:25 Тодруулбал өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн нутаг
Тодруулбал өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн нутаг
»»
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов 11:13 Япон улсаас Зөвлөлт, Хятад болон Америкийн цэргүүдийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байсан
Япон улсаас Зөвлөлт, Хятад болон Америкийн цэргүүдийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байсан
»»
Урьд шөнө 500 гаруй ажилтан машин, техникийг бүрэн дайчлан ажиллажээ 10:01 Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллажээ.
Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллажээ.
»»
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төвөдөд хоёр дахь удаагаа айлчиллаа 09:39 БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон
БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон
»»
Японд гар утас хэрэглэх хугацааг 2 цаг болгож хязгаарлана 19:33 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 21 /Kyodo/. Японы төвийн нутгийн нэгэн хотод ухаалаг гар утас хэрэглэх хугацааг
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 21 /Kyodo/. Японы төвийн нутгийн нэгэн хотод ухаалаг гар утас хэрэглэх хугацааг
»»
Бээжинд 500 гаруй робот хөлбөмбөг, боксоос эхлээд 26 төрлөөр өрсөлдөж байна 18:18 Бээжин хотноо дэлхийн анхны хүн дүрст роботын наадам энэ сарын 14-нд эхэлж гурван өдрийн турш үргэлжилж буй.
Бээжин хотноо дэлхийн анхны хүн дүрст роботын наадам энэ сарын 14-нд эхэлж гурван өдрийн турш үргэлжилж буй.
»»
Б.Ганбат: Энэ өвлийг бид бүхэн амжилттай давахаар инженерийн тооцооллыг хийсэн 18:08 “Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбатаас дулаан, эрчим хүчний өвлийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
“Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбатаас дулаан, эрчим хүчний өвлийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
»»
Ус ихээр тогтдог 15 байршилд шугам угсарсны гавьяаг өчигдрийн борооноор харлаа 18:02 Өнгөрсөн жилүүдэд бороо ороход нийслэлийн гудамж, авто замууд, тэр байтугай төв замууд хүртэл усанд автаж,
Өнгөрсөн жилүүдэд бороо ороход нийслэлийн гудамж, авто замууд, тэр байтугай төв замууд хүртэл усанд автаж,
»»
Монгол-Хятадын V экспо нь ямар талуудад анхаарал хандуулсан бэ 17:37 Монгол-Хятадын экспо нь Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг, дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэн юм. 2015 оноос хойш Монгол-Хятадын экспо дөрвөн удаа амжилттай зохион байгуулагдаж байна. Олон жилийн турш хичээн ажилласны эцэст Монгол-Хятадын экспо хоёр орны эдийн засаг худалдааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс орны умард зүгт нээлттэй бодлогод үйлчлэх олон улсын чухал индэр болон хөгжиж байна. Энэ нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бодитойгоор ахиулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулах, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудтай ард иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол-Хятадын V экспо нь "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ахиулъя" уриан дор зохиогдож, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод 8-р сарын 25-29-нд болно.
Монгол-Хятадын экспо нь Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг, дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэн юм. 2015 оноос хойш Монгол-Хятадын экспо дөрвөн удаа амжилттай зохион байгуулагдаж байна. Олон жилийн турш хичээн ажилласны эцэст Монгол-Хятадын экспо хоёр орны эдийн засаг худалдааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс орны умард зүгт нээлттэй бодлогод үйлчлэх олон улсын чухал индэр болон хөгжиж байна. Энэ нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бодитойгоор ахиулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулах, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудтай ард иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол-Хятадын V экспо нь "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ахиулъя" уриан дор зохиогдож, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод 8-р сарын 25-29-нд болно.
»»
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
»»
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
»»
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
»»
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
»»
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
»»
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
»»
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
»»
Лавров: Украиныг НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй 17:30 ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Украйны энхийн хэлэлцээрийн түлхүүр нь НҮБ-ын Аюулгүйн
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Украйны энхийн хэлэлцээрийн түлхүүр нь НҮБ-ын Аюулгүйн
»»
Украины дрон Оросын цөмийн цахилгаан станцад цохилт өгч, гал гарчээ 09:35 Украины Орос руу хийсэн дроны халдлагын улмаас тус улсын хамгийн том цөмийн цахилгаан станцуудын реакторын хүчин
Украины Орос руу хийсэн дроны халдлагын улмаас тус улсын хамгийн том цөмийн цахилгаан станцуудын реакторын хүчин
»»
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 11:28 Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас
Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас
»»
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төвөдөд хоёр дахь удаагаа айлчиллаа 09:39 БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон
БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон
»»
Дэлхийн хуванцар бохирдлыг бууруулах олон улсын хэлэлцээ бүтэлгүйтлээ 13:36 Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн
Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн
»»
Израилын цэргүүд Газа хот руу дахин довтолж эхэллээ 13:21 ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор
ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор
»»
АНУ 6,000 гадаад оюутны визийг хүчингүй болгожээ 11:11 АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй
АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй
»»
Финландын залуу улс төрч парламентын ордонд амиа егүүтгэсэн нь олныг цочирдууллаа 10:22 Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа.
Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа.
»»
Зеленский Путинтэй Москвад уулзахаас татгалзав 10:14 Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх
Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх
»»
Путин Зеленскийтэй Москвад уулзъя гэжээ 09:46 АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
»»
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
»»
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
»»
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
»»
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57