Ноён уулын Ялалт
2019-12-10Ерээд оны эхэн үед "Монэл" нэртэй өнгөт зурагт гарч тухайн үедээ шуугиан болж байсныг бид мэдэх билээ. Орос хар цагаан 
зурагт ноёлж байсан тэр үед Монголчууд өөрсдөө өнгөт зурагт угсарна гэдэг үнэндээ хэний ч санаанд ороогүй зүйл байсан. Хадаас ч хийж үзээгүй Монголчууд өнгөт зурагт хийчихсэн байна гээд Оросуудын нүд нь орой дээрээ гардаг байлаа. Монголын шинжлэх ухаан, технологийн нэрт эрдэмтэн, доктор, ШУ-ны гавьяат зүтгэлтэн Ялалт гуайг хүмүүс Монэлийн гэх тодотголоор нь андахгүй.
Хэдэн жилийн өмнө Ялалт гуай Эрдэнэжав доктор бид гурав орон нутгийн телевизийн урилгаар үүр хагаслан Мандал сум руу гарч өгөв өө. Тэр үед Ноён уулыг ухуулахгүйн төлөө “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн үүсэж, Цэрэннадмид эгч тэргүүтэй хөдөлгөөнийхөн хөхөө өвлийн хүйтнээр төв талбай дээр өлсгөлөн Ялалт доктор ниийслэлийн захиргааны хэргийн шүүхийн өмнөх ялалтын хонхны дэргэд 1918 он зарлаж цагдаа нар хүчээр тарааж бөөн бужигнаан болж байсан үе. Замдаа үе тэнгийн гурван өвгөн юу л эсийг ярих билээ. Ноён уулын түүх, Козловын экспедиц, их хэлмэгдүүлэлт, дэлхийн хоёрдугаар дайн, Монголд төмөр зам баригдсан түүх, 505-ын хоригдлууд, тэндээс оргосон халимаг эр хүрэн сахалт Сусаев... Ерөөгийн буриадууд, Мандал суманд баригдсан Монголын анхны шорон, олзлогдсон Япон цэргүүд гээд дуусашгүй яриа хөврөнө. Эрдэнэжав гуайн их мэдлэг, түүнийг нь үе үе таслах Ялалт гуайн хөгжөөнтэй онигоог сонссоор явтал нэг мэдэхэд Зүүнхараа ороод ирсэн байж билээ.
Ялалт ах маань 1945 оны 5 сарын 9 буюу эх орны дайны ялалтын өдөр төрж, аав Шархүү гуайн хадаг барьсан гуйлтаар академич Б.Ширэндэв түүнд энэ нэрийг хайрлажээ. Ямартай ч Ширэндэв гуайн өгсөн нэрний маань ард байнга ялалт байсан юм шүү гэж ярих нь өнөөдрийн Ноён уулын ялалтыг зөн совингоороо мэдэж байсан бололтой.
Түүнийг наяад оны эхээр компьютер үйлдвэрлэнэ гээд ярьж явахад нь ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийнхэн “Ялалт минь наадах чинь яагаад ч бүтэхгүй, эсгий оймсоо олигтойхон хийж чадахгүй байгаа хүмүүс чинь элэнцэгнийх нь компьютер вэ” гэдэг байж. Өнгөт зурагт угсарна гээд гүйтэл хамтран зүтгэгчид нь "Энэ Ялалт янз янзын юм бодсоор байгаад бүр мэдрэл нь муудчихаж, Шар хаданд үзүүлэхгүй бол горьгүй болжээ" гэх ухааны юм ярьж байжээ. Гэвч тэрээр чадна, манай инженерүүд юуг ч бүтээнэ, монгол хүний оюун ухаан гэж өөр юм байх ёстой гэж дайрсаар байгаад бүгдийг бий болгосон байдаг. Зурагтынхаа анхны шугамыг КТМС-ийн тэнд угсарч байсан, одоо ч тэр нь "Монелийн буудал" нэртэй хэвээрээ.
Ялалт гуай аавынхаа тухай байнга ярина. Аав Шархүү гуай Ургамал газартариалангийн хүрээлэнг Зүүнхараад байхад нь олон жил ажилласан эрт ургацын байцааны сорт Монголд анх бий болгосон гавьяатай агрономич хүн. Бага насаа Ноён уулын хормойд өнгөрөөсөн Ялалт ах маань уул усныхаа төлөө гэсэн сэтгэлтэй нэгэн байлаа. Насаар надаас арав гаруй ах түүнийг “Ахаа, та” гээд ярихаар мань хүн их дургүй, юун ёсорхуу юм чи л гэнэ биз дээ, жар гарсан өвөө эмээ нар бие биенээ ахаа эгчээ гэж дуудах муухай гэнэ. Энэ талаараа орсорхуу зантай, оросууд дотнын ахмад хүнээ бүр аав ээжийгээ хүртэл чи гэж дууддаг шүү дээ. “Аав чинь яагаад гавьяат болоогүй юм бэ” гэж асуухад тэрээр “Юун гавьяат манай аав чинь дөрвийн дөрвөн алтан гадас одонтой хүн, түүнээс илүү гавьяа юу байхав” гэнэ. “Яагаад төр засаг ядаж хөдөлмөрийн гавьяаны одон өгөөгүй юм бол” гэхэд “Бүү мэдээ, аав маань дээдсүүдтэй таардаггүй байсан л гэлцдэг юм” гэсэн. “Энэ Ялалт Зүүнхараад дунд сургуулийн хүүхэд байхдаа богино долгионы радио угсарч, Өвөр монголын радио сонсдог байсан нь баригдаж цагдаад байнга дуудагдаж байсан” гэж Эрдэнэжав гуай ярьж явлаа.
“Зуны халуунд Хараагийн голын ялаа шумууланд идүүлж, ажилчидтай нь хамт аавынхаа туршлагын талбайн хог ургамлыг зулгаалцдаг байсан тэр үе л миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд байжээ” гэж ярихдаа хоолой нь зангирна. Тэрээр Зүүнхараагийн төвд аавдаа зориулан босгосон мундаг хөшөөгөө Эрдэнэжав доктор бид хоёрт үзүүлж, Хараагийн баруун урьд талын уулын энгэрт Хүннүгийн үеэс эхлээд энэ газар амьдарч байсан Монгол угсаатны үе үеийн хаадын хөшөөний цогцолбор босгох бодолтой байгаагаа ярьж, намайг энэ ажилд хөрөнгө оруулагчид олж хамтран оролцохыг санал болгож явсансан. “Хэрэв Канадууд Ноён уулыг ухаад эхэлбэл яахав” гэсэн чинь “Тийм юм хэзээ ч болохгүй. Танай Увсынхан газрын тос хайсан Хонконгийн гуйлгачингуудыг нутагаасаа хөөгөөд явуулсан байна лээ. Чи ганц удаа хорь гучин морьтон Увсаас авчраад энэ золигийн Канадуудыг хөөлгөөдхөөч, би мөнгийг нь гаргая” гэнэ. Намайг “Заавал Увсаас гээд байх юу байдаг юм. Танай хажуугийн энэ Баруунхараагаар дүүрэн баядууд байгаа ш дээ” гэхэд “Эд нарыг цаад Канадууд чинь манай энэ Мандалынхантай адил аль хэдий нь худалдааад авчихсан байх оо” гээд тас тас хөхрөх. Яаж ч уурлаж цухалдаж байсан Ялалт гуайн амнаас хараалын үг гарахыг би ер сонсоогүй ээ. Их ууралсан үедээ “Яадаг муу золиг вэ л” гэнэ.
Ноён уулын ээлжит нэг шүүх хурлын үеэр ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийнхэн “Ноён уулан дахь Сентерра гоулдын лицензтэй талбайд булш бунхан олдвор илрээгүй, хэрэв ухалтын явцад илэрвэл нэн даруй тэдэнд мэдэгдэх ёстой” гэсэн дүгнэлт гаргаж өгсөн байхыг сонсоод нилээд айхтар нервтсэн боловч “Чулуун яаж байгаа золиг вэ, тэсэлж дэлбэлж байгаа газраас булш бунхан илрэнэ гэж юу ярина вэ” түүнийг чинь хямсаагаар түүдэг юм ш дээ гээд л барайж байсан юм.
Ялалт гуайг ЗХУ-ын Харьков хотод инженер мэргэжил эзэмшихээр явахад нь Ширэндэв академич хэрхэн тусалсан тухай, мөн Ширэндэв гуай аав хоёр нь ямар мундаг дотнын найзууд байсан тухай ам ангайлгам сонин түүх ярьсаар холын зам амархан өнгөрсөн билээ. Тэрээр Болгар улсад электроникийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн, мөн цагтаа манай шинэ Үндсэн хуулийг батлалцсан улс төрч хүн. Монгол Улсад анхны компьютер, анхны телевизийг түүний удирдсан баг хамт олон угсарч, 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед Монголын электроникийн шинжлэх ухаан дэлхийтэй зэрэгцэн хѳгжиж чадахыг баталсан ховорхон эрдэмтэн энэ хүн анх Монэл телевизийг Монголд угсрахын тулд ямар их зовлон бэрхшээлийг туулсан тухайгаа ярихыг сонсоход бахдалтай. /"Монэл" гэж "Монголиа электроникс" гэсэн үгийн товчлол/.
Тэрээр энэ ажлаар анх Япон явахаар болж тэр үеийн Сангийн яамны сайд Долгормаа гуай дээр орж замын зардал мөнгө гуйжээ. Долгормаа гуай ч түүний хийх гэж байгаа их ажилд ихээхэн итгэл муутай, нилээд дурамжхан янзтай хандан өдрийн 25 доллараар бодож зардлыг нь баталсан гэнэ. Мань эр мөчөөгөө өгөхгүй “Сайдаа энэ чинь хоногийн хоолонд ч хүрэхгүй мөнгө, бид чинь буудлын мөнгөгүй гадаа гудамжинд хонох хэрэг үү” гэж. Долгормаа гуай “Наадах чинь манай яамнаас батлагдсан төсвийн дээд хязгаар” гэхэд нь мань эр тэсэлгүй “Та нар гадаадад айлчлахдаа тухайн орны нөхдүүдээр зардлаа даалгадаг биз дээ? Бид чинь бизнесийн хүмүүс” гэх мэтээр үзэлцсээр очих хоногийн тоогоо хоёр дахин уртасгаж байж хэдэн доллар нэмж батлуулж авсан даа. Дараа нь үйлдвэр барих зээл авах гэж ямар аймаар юм болсон гэж бодно” гэх мэтээр сэтгэлд багтаж, үнэмшээргүй түүх ярьдаг байлаа. Бид хоёр бараг өдөр болгон шахуу утсаар ярьдаг, мэйл бичилцдэг, ярих болгонд л өвгөн нэг шинэ юм сэдчихсэн сууж байдагсан.
Нэг удаа ярьж байна. “Пүүжээ хоёулаа ерөөсөө Ноён уулын асуудлаар Энхболд дээр оръё. Миний шавь байсан хүн, надад туслах нь лав” гэж байна. З.Энхболд тэр үед их хурлын дарга байсан үе. “Үгүй ээ. Ялалт ах минь цаад Энхболд чинь Ноён уулыг ухуулна төнхүүлнэ гээд стратегийн ордын ангилалд оруулж, урт нэртэй хуулийн үйлчлэлийн хүрээнээс гаргана гээд өөрөө зүтгүүлээд яваа хүн ш дээ” гэсэн чинь “Арай ч үгүй байлгүй” гэж байсансан. Намайг “Энэ хэвлэлийнхэн Ноён уулын асуудал хөндсөн материал өгөхөөр авахаа больчихлоо, бүгдтэй нь хаалтын гэрээ хийсэн бололтой” гэхэд “Яадаг муу золигнууд вэ гээд л Хөх толбын Эрдэнэбаатар руу тэр дор нь ярьж байх жишээтэй. Сүүлд нь зарим нь жаахан тоохгүй тийшээгээ болчихсоныг эс тооцвол мань хүнийг танихгүй мэдэхгүй хүн гэж Монголд ховор байлаа.
Хүнд их итгэмтгий хүүхэд шиг зантай хүн байжээ. Ноён уулын шүүх хуралд нэхэмжлэгчийн талд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, бид хоёр мөн ч олон удаа шүүхийн хаалга татсан даа. Мань эр наснаасаа нилээд залуу оворгүй харагдах авч, хөл муутай таягтай явдаг тул “Цэцэрлэгийнхээ өвөөг авч явахаа мартаагүй биз” гээд л утасдана.
Тэднийх 11-р хороололд хожим нь Сэлх рүү нүүсэн юм. Хошин шогийн мэдрэмж асар өндөр, дандаа алиалж элдэв сонин онигоо ярьж хүн амьтан хөгжөөж явна. Нэг удаа түүний ярихыг сонсож мууртал хөхөрч яваад өмнөх машины араас орох дөхсөнөөс хойш намайг машин барьж явахад онигоо ярихаа больсон юмдаг.
Нүүрснээс утаагүй шахмал түлш гаргаж авах тухай бид хоёр мөн ч олон удаа ярьж байж билээ. “Багануурын нүүрсэн дээр энэ технологийг хийх бололцоо байгаа боловч энэ засгийнхан хөдлөхгүй байна, тэдний бизнестэй хутгалдах болчихоод байгаа юм байлгүй, чамд санаа оноо байна уу” гэж мань эр нэг удаа асуулаа. “Хотгор шанагын” уурхай дээр хийх гээд үзвэл яасийм манай Улаангом чинь бөөн хар утаа болсон ш дээ. Тэгээд ч цаашаагаа Ховд Баян-Өлгий ойрхон” гэсэн чинь “Нээрээ тэгье хөө” гэж байна. “Сүнжингранд” зочид буудал руу хоёулаа очиж “Хотгор шанагын” уурхайн шинэ эзэд Солонгосуудтай уулзлаа. Зах зээл нь жижиг юм байна гээд нөгөөдүүл чинь нэг их тоохгүй шинжтэй байхаар нь би “Цаана нь Орос гэж том мангас байгаа. Хилээс энэ уурхай холгүй байдаг юм” гэчихсэн чинь Солонгосуудын нүд сэргэж, боссуудтайгаа ярих юм боллоо. Ялалт ах маань ч хэргээ бүтээчихсэн юм шиг л баярлаж байж билээ.
Бас нэг удаа цэвэрлэх байгууламж дээр хуримтлагдсан их лагийн тухай ярилцлаа. Удаа ч үгүй мань эр тэр их ялгадаснаас шатдаг хий гаргаж авах аргыг сэдчихсэн бүр төсөл хийчихсэн, туршилт хийж байгаа, гадаадын түншүүдтэйгээ холбогдсон талаараа ярьж, намайг гэртээ урьж хийсэн төхөөрөмжийнхөө макетийг үзүүлж байв. Тэрээр нутгаа гэсэн сэтгэлтэй, эх орон, уул усны тѳлѳѳ тэмцэлд гар бие оролцсон гайхалтай шинэлэг залуу сэтгэлгээтэй ч хуучнаар бол хэтэрхий үндсэрхэг үзэлтэй хүн байсан юм.Мань хүн бүр хүүхэд байхдаа анх Зүүнхараад гар хийцийн антенн угсарч гаднын телевизийн суваг гарган шуугиан дэгдээж байсан гэсэн. Манайд байгаа их занар, хүрэн нүүрснээс шатахуун шатдаг хий гаргаж авах тухай яриа бид хоёрын дунд байнга болдог байв. Занарыг ухаж, зардал гаргалгүйгээр агуулагдаж байгаа газрын гүн рүү нь тусгай бодис шахан тэнд нь исэлдүүлэн хий гаргах аргын тухай надад олон удаа ярьж, бид хоёр энэ талаар мэйлээр харьцаж байсан тэмдэглэл нь надад үлджээ. АНУ-д хийгдэж байгаа туршилтууд зарим нь дэлбэрч аюул болж байгаа талаар олсон мэдсэнээ хуваалцахад тэрээр “Түүнийг аргалж болно оо. Цаадуул чинь тооцоог нь буруу хийгээд байгаа юм” гэж томрох. Ялалт гуай бол ер нь цаг үеэсээ жаахан түрүүлээд төрчихсөн хүн гэж би боддог. Ерээд оны сүүл үе хүртэл үйлдвэрээ дагнан ажиллуулж 20 мянга гаруй өнгөт зурагт, тэр хэмжээний компьютер, радио хүлээн авагч, телефон аппа¬рат, сансрын телевизийн систем үйлдвэрлэн, эдийн засаг хүнд байсан цагт Монголын төрд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан "Монэл"-ийн гэх Ялалт гуайн толгой үнэхээр ховор толгой байсан юм шүү.
Монгол орны эдийн засгийн байдлыг сайжруулах ганц арга зам бий. Энэ бол мэдлэг шингэсэн, материалын орц багатай, өрсөлдөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх инновацийн үйл ажиллагаа гэж байнга ярина. Түүнийг нь манай дээдсийнхэн яаж ч ойлгох билээ. Энэ талаар тэдэнд хандаж бичсэн нийтлэл ч байгаа. Шинжлэх ухаан технологийн өнөөгийн ололтуудыг сорчлон авч үйлдвэрлэлдээ шуурхай нутагшуулан нэвтрүүлж эдийн засгийнхаа бодит өсөлтийг хангаснаар ард түмний аж амьдрал дээшилэх боломжийг мань хүн тун сайн мэдэрсэн байсан даа.
Ялалт докторын удирдсан МОНЭЛ фирмийн инженерүүд Монголд ориг компьютер бүтээж, өнгөт телевизор үйлдвэрлэж, сансрын болон биотехнологийн зориулалттай өндөр нарийвчлалтай электрон техник хэрэгсэл үйлдвэрлэн гадаад оронд нийлүүлж байсан нь Монгол Улсын 2200 жилийн түүхэнд анх удаа өндөр технологийн бүтээгдэхүүн экспортолж байсан түүх болон үлдсэн юм. Ялалт гуай маань ховорхон авьяастай эрдэмтэн судлаач их сэтгэгч Монголдоо бол агуу Тесла байсан даа.
Ш.Пүрэвсүрэн
http://www.sonin.mn/news/easy-page/107350 |
Ноён уулын Ялалт |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна 17:05 Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн
|
Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн »»
|
|
БНСУ: Удаашралтай байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор нийт иргэдийн 90%-д 100.000 вонын “хэрэглээний купон” олгоно 17:04 Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм.
|
Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм. »»
|
|
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна 16:58 Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн,
|
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн, »»
|
|
Монгол Улсад Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой “Хилчдийн өдөр” тохиож байна 16:54 МҮОХ- Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0208-р тусгай салбар “Хилчин” спорт хороотой хамтын ажиллагааны
|
МҮОХ- Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0208-р тусгай салбар “Хилчин” спорт хороотой хамтын ажиллагааны »»
|
|
2025 оны III улирлын төрийн албаны шалгалт орон даяар эхэллээ 16:53 Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг
|
Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг »»
|
|
Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг Улсын арслан Э.Батмагнай асаалаа 16:51 Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор
|
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор »»
|
|
“Coachella”-д уран бүтээлээ толилуулах дуучдыг танилцуулжээ 16:48 НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 17 /CNN/. Америкийн дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 17 /CNN/. Америкийн дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од »»
|
|
Хуурамч дипломтой төрийн албан тушаалтнуудыг илрүүлж, чөлөөлнө 16:42 Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, төрийн албанд хуурамч
|
Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, төрийн албанд хуурамч »»
|
|
Цахим залилангийн 80 гаруй хувь нь фейсбүүкээр үйлдэгдэж байна 15:54 Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.
|
Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна. »»
|
|
"Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь" төсөл хэрэгжиж эхэллээ 18:58 Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх
|
Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон хаш чулууны сугалаа” нэрээр иргэдийг залилж байна 10:41 Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
|
Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. »»
|
|
НӨАТ-ын буцаалтыг ирэх онд тав, 2027 оноос 10 хувь болгоно 10:38 2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв.
|
2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв. »»
|
|
Өнөөдөр тэгш тоотой автомашин хөдөлгөөнд оролцож, лхагва гарагаас дугаарын сүүлийн тоогоороо зорчино 10:29 Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын
|
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын »»
|
|
Агаарын бохирдол тархи, мэдрэлийн эмгэг үүсгэж буйг тогтоолоо 10:26 Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд
|
Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд »»
|
|
Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна 09:47 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл,
|
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 09:39 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа 15:37 Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
|
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. »»
|
|
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 15:32 ✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
|
✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. »»
|
|
Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно 10:25 Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн.
|
Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Автомашингүй өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 09:42 Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга
|
Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга »»
|
|
Уул уурхайн салбарын үр өгөөжийг бүс, орон нутгийн хөгжилтэй уялдуулна 09:32 Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн,
|
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, »»
|
|
Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ 09:25 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын
|
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын »»
|
|
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид АТГ-т шалгагдаж эхэллээ 09:23 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган,
|
2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган, »»
|
|
Казахстан улс авлигаас хураасан мөнгөөрөө сургууль байгуулж байна 18:50 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ.
|
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ. »»
|
|
Уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээнээс Э.Амина мөнгөн медаль хүртлээ 18:45 Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай
|
Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо 15:21 Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст
|
Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст »»
|
|
"Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой 10:08 Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой.
|
Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой. »»
|
|
|
БНСУ: Удаашралтай байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор нийт иргэдийн 90%-д 100.000 вонын “хэрэглээний купон” олгоно 17:04 Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм.
|
Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм. »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ 11:50 НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
|
НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ. »»
|
|
Хагас сая орчим сиричүүд Туркээс эх орондоо буцжээ 11:31 АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
|
АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс »»
|
|
Франц 1 жилийн дотор 2 дахь удаагаа Засгийн Газраа огцрууллаа 08:59 Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны
|
Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|