 |
|
 |
|
Тайлагдашгүй орчлонгийн ойлгомжтой гариг эрхсүүд |
|
|
 |
|
 |
Тайлагдашгүй орчлонгийн ойлгомжтой гариг эрхсүүд
2019-11-12-2019 оны Нобелийн шагналыг юуны учир өгсөн бэ?-
Нобелийн хороо энэ жилийн физикийн салбарын шагналыг хүн бүхэнд маш ойлгомжтой одон орны нээлт хийгээд нэгэн цагт  “тэсэрсэн” Орчлон ертөнцөд далдлагдсан материйн хувь хэмжээ их болохыг харуулсан од эрхэс судлалын салбарын онолын бүтээлд хамтатган олгожээ. Энэ талаар tass.ru-д Иван Шуниний бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Швейцарийн одон орон судлаач Мишель Майор, Дидье Кело нар 1995 онд нартай төсөөтэй оддын тойрог зам дахь өвөрмөц гаригийг түүхэнд анх удаа нээсэн бөгөөд тэр цаг мөчөөс Нартай адил улайссан аварга том хийн оддыг Нарны аймгийн гаригуудтай адил биетүүд тойрон эргэдэг нь бид бүхэнд тодорхой болсон. Нобелийн шагналын хоёр дахь хэсгийг орчин үеийн орчлон судлалын суурь үндсийг бий болгосон онолын бүтээл туурвисан орчлонгийн үүсэл хөгжлийг судлаач Жим Пиблст олгожээ. Өөрөөр хэлбэл, орчлон ертөнцөд тоо томшгүй олон од эрхэс байдаг болохоор мөн тийм тооны маш олон гариг байдаг нь туйлын гайхалтай зүйл хэмээх ойлголтын төлөө гэсэн үг. Орчлонгийн дөнгөж таван хувь нь бидэнд харагдах бодисоор дүүрсэн, тэдгээр нь нэгэнтээ Агуу тэсрэлтийн дүнд буй болсон, улам бүр хурдтайгаар өргөжин тэлсээр байгаа ажээ. Үүний шалтгаан чухам юу болохыг бид одоо хүртэл мэдэхгүй. Гэхдээ энэ бол гарцаагүй болж байгаа зүйл, тэгэхдээ од эрхсийн үүсэл хөгжлийг судлаачдын хийгээд Жим Пиблсийн дүрслэн тайлбарлаж байгаагийн дагуу болж байгаа зүйл юм.
Бусад ертөнц
Өөр гариг ертөнц оршин байгаа талаар хүн төрөлхтөн маш эртнээс мэддэг байсан билээ. Тэдгээр гариг эрхэс нь та бидний амьдран суугаа гаригийн нэгэн адил биет гэдгийг бид мөн л хэдэн зуун жилийн өмнөөс ухаарч ойлгосон. Бүр XVIII зуунд Кант өөр гариг ертөнц дээр оюун ухаантнууд оршдог байх гэсэн санааг дэвшүүлж байжээ.
Түүний энэ санааг хүмүүс ерөнхийд нь ойлгон хүлээж авч байсан ажээ.1995 онд саран дээр хүн хэдийнээ хөл тавьж, “Вояжер” хөлгүүд нарны аймгийн хил хязгаар руу нисч, сансрын бусад хөлөг Ангараг (Марс), Сугар (Венера) гаригуудад хүрч очсон байсан юм. Эд бүхэн бол манай гариг дэлхийн нэгэн адил Нарны тойрог замд байрлах бөмбөлөг хэлбэртэй, дагуулууд бүхий биетүүд гэдгийг бид мэддэг байв. Тэдгээрийн хувьд бүх зүйл ойлгомжтой байсан. Алсын оддыг ч бид ерөнхийдөө манай Нартай төстэй биетүүд гэдгийг мэддэг байсан. Бөмбөлөг хэлбэртэй аварга том хий, голд нь халуун цөмийн урвал явагддаг. Харин тэдгээрт өөрийн гэсэн гаригууд байдаг болов уу. Эсвэл энэ тал дээр манай нарны аймаг (тогтолцоо) цор ганцаараа маш ховор содон юм болов уу. Чухам тийм болохоор бид өнөөг хүртэл “ногоон хүмүүстэй” таараагүй, өөр гариг эрхсээс ирэх ямар нэг дохио мэдээллийг хүлээж аваагүй юм болов уу.
Гэтэл 1995 онд энэ бүхэн өөрчлөгдсөн. Мишель Майор, Дидье Кело нар манай гариг дээр амьдарч байгаа хүн бүрт дэндүү ойлгомжтой нээлт хийсэн. Тэд нарны аймгаас гаднахь гариг бүхий од олсон. “Од-51 Пегаса” бол үндсэндээ манай нартай адил. “Гариг-51 Пегаса b” нь харин Бархасбадь гаригтай төстэй ажээ. Энэ өдөр хорвоо ертөнц ойлгомжтойгоор, өөрөөр хэлбэл Нарны аймаг бол тийм ч ховор содон зүйл биш, бусад одыг ч бас гаригууд тойрон эргэлддэг юм байна гэдэг ойлголтоор баяжсан. Мөн тэдгээр гаригийн зарим нь манай дэлхийтэй адилхан, заримд нь амьдрал үүсч (эсвэл байдаг) болох юм гэж хүлээх үндэслэл бий болсон.

© ESO/M. Kornmesser/Nick Risinger/CC BY 4.0/Wikimedia Commons
Үнэндээ бол тэдгээр гаригийг 1992 онд нээчихсэн аж. Гэхдээ тэдгээрийг нээсэн хүмүүс Нобелийн шагнал хүртээгүй юм байна. Москвагийн улсын их сургуулийн П. К. Штернбергийн нэрэмжит одон орон судлалын хүрээлэнгийн одон орон судлаач (астрофизикч) Сергей Попов ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа хэрэв нарны аймгийн гаднахь гаригуудыг нээсний төлөө Нобелийн шагналыг хэзээ нэгэн цагт олгох ёстой байсан бол Майор, Кело нарт энэ шагнал очих ёстой гэдэгт ямар нэг эргэлзээ огт байгаагүй. Хэдэн жилийн өмнө тэднийг энэхүү шагналыг хүртэх боломжтой нэр дэвшигчид хэмээн шинжлэх ухааны хэмжилт хийж, Нобелийн шагнал гардуулахаас хэдхэн долоо хоногийн өмнө манай гаригийн “хамгийн нөлөө бүхий” эрдэмтдийн жагсаалтыг нийтлэх ажлыг эрхэлдэг компани /Clarivate Analytics/ -ийн мэргэжилтнүүд нэрлэж байжээ.
“Нарны төрлийн одны тухай үг хэллэг Нобелийн хорооны томьёололд хаанаас гарав? Бусад өрсөлдөгчийг зайлуулахын тулд үүнийг бий болгосон. 1992 онд нейтрон оддоос гурван гариг нээсэн юм.
Тэр үед нарны төрлийн одыг нартай төстэй од гэж үздэггүй байсан. Энэ бол нейтрон биш, харин жирийн л од гэж үзэж байсан” хэмээн астрофизикч Сергей Попов ярьж байна.
Нейтрон однууд бол Нартай огт адилгүй. Тэдгээр од маш өчүүхэн жижиг (диаметр нь дөнгөж хэдэн арван километр), гэхдээ маш нягт, масс ихтэй (нарны масстай харьцуулахуйц) аж. 90-ээд оны эхээр нээсэн Полтергейст дээр PSR 1257+12 пульсараас ионы маш хүчтэй урсгал байнга цацарч байдаг бөгөөд энэ нь хүнийг үхэлд хүргэх нөхцөл. Огт өөр од, огт өөр гариг учраас энэ тогтолцоог Нартай харьцуулах боломжгүй юм. Ийм одны дэргэд гариг үүсэх явдал маш ховор, зөвхөн нэр бүхий цөөн хэдэн пульсарын хувьд л гаригууд байдаг гэдгийг Нобелийн хороо өөрөө онцолж байгаа билээ. Нарны аймгийн гаднахь гаригуудыг өнөөдөр сард хэдэн арваар нь нээж байна гэвэл хэтрүүлэг болохгүй. Нээсэн гариг ертөнцийн тоо өнөөдөр хэдэн мянгаар тоологдож, дэлхийн араас нисч, тэнгэр огторгуйн зургийг эргэн тойронгүй (панорам зураг) авдаг ТESS дуран авайг сансарт гаргаснаас хойш шинэ од гаригийг нээж илрүүлэх хурд эрс нэмэгдсэн ажээ. NASA-гаас нийтэд ил тод гаргадаг одон орны ажиглалтын өгөгдөл баримтуудыг сайтар нягталж үздэг жирийн сонирхогч хэн боловч өнөөдөр тийм гаригийг нээж илрүүлэх боломжтой болжээ. Харин одоо тэдгээр гаригуудыг ердийн од хийгээд тэдгээрийг ажиглаж байгаа дуран авайн дундуур одыг тойрон эргэх гариг явж өнгөрөх зуур хэд хэдэн цуврал гэрэл зураг дээрх оддын гэрэл бүдгэрэн буурч байгаагаар нээн илрүүлж байна. Гэрэлтэж байгаа одны график зураг дээр толбо үүсэхийг олж илрүүлэхийн тулд техникийн өндөр бэлтгэлтэй одон оронч байх шаардлагагүй болсон байна.
Гэхдээ Майор, Кело нар өөрсдийн нээлтийг иймэрхүү дуран авай бий болохоос өмнө хийсэн аж. Тэдний нээлтийг спектрографын тусламжтайгаар хийсэн. Ажиглаж байсан оддын нэг болох “51. Пегаса”-гийн спектрограмм дөрөв хоногийн давтамжтайгаар хэлбэлзэж байгааг эрдэмтэд олж илрүүлснээр тухайн од нь дэлхий рүү нэг ойртож, нэг холдож байгааг харуулж байгаа хэрэг. Үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ. Жишээлбэл, Дэлхий ван (Плутон) гаригийн нэг цэгийг тойрон түүний дагуул Харон эргэдгийн нэгэн адил тэрхүү од хангалттай масс ихтэй ямар нэг обьектын гол төвийг тойрон эргэж байгаагаар үүнийг тайлбарлана. Гариг өөрийнхөө одыг “даялуулж”, одны спектр нь тэр хэрээр одыг холдоход “улаарч”, ойртоход “цэнхэртэх” ажээ. Майор, Кело нар урьд өмнө нь танигдаагүй, тэгэхдээ маш түгээмэл хэв шинж болох манай Бархасбадь гариг шиг том, Буд гаригаас илүү наранд ойрхон, мөн масс ихтэй агуу том хийн халуун бархасбадийг нээжээ гэдгийг одоо бид мэдэх болов. Энэхүү гаригийн гадаргуугийн температур нь Кельвины 1300 орчим градус, энэ бол Бархасбадийнхаас 100 дахин илүү гэсэн үг. Майор, Кело нар өгүүллээ нийтлүүлснээс хойш нэг жилийн дараа бусад иймэрхүү гариг болох “70 Охин” (Дева), “47 Их долоон бурхан” одын халуун бархасбадийг тус тус нээжээ. 2000 он гэхэд шинээр нээсэн Нарны аймгийн гаднахь гаригийн тоо 34 болов. Одоо энэ тоо дөрвөн мянгыг давжээ. Тэдгээрийг нээсэн тухай мэдээ одоо гайхаш төрүүлэхээ нэгэнт больжээ. Сэтгүүлчид ч тэдгээр одны тухай бичиж нийтлэхээ больсон байна.
Тайлагдашгүй Орчлонгийн төлөө олгосон шагнал
Нобелийн шагналын хоёр дахь хэсгийг “Орчлон судлалд онолын нээлт хийсэн учир” гэсэн томьёоллоор Жим Пиблст олгосон. Пиблст хамааруулж болох тэрхүү нээлтүүд нь ямар нэг зүйлээр бидэнд бүр хэвийн зүйл болсон маш ойлгомжтой нарны аймгийн гаднах гаригуудыг бодвол зарим талаараа судалгааны нөгөө зах нь юм.
The Astrophysical Journal Letters сэтгүүлийн 1965 оны тавдугаар сарын дугаарт радиоастрономч Арно Пензиас, Роберт Вильсон нар /it starts with a bang/ Их тэсрэлтийн цуурайг сонсох боломж олдсон тухайгаа тайлагнажээ. Пензиас, Вильсон нар өмнөө ийм том зорилт тавиагүйг анхаарууштай. Тэд эхэндээ “Эхо” хиймэл дагуултай холбоо барих зорилгоор ашиглаж байгаад дараа нь өөр хиймэл дагуул хөөргөсний улмаас Беллийн лабораториудад (тухайн үеийн теле холбоо харилцааны томоохон компани, одоо Nokia-д хамаарах) хэрэггүй болсон радиоантенныг өөрсдийн мэдэлд авмагцаа галактик (оддын ай) хоорондын орон зайг ажиглахаар бэлтгэж байжээ.
Эрдэмтэд төхөөрөмжийг боловсронгуй болгож ажиглалт явуулахаар оролдож эхэлжээ. Гэтэл тэдний хэмжилтэд эх сурвалжийг нь тодорхойлж чадаагүй богино долгионы дуу чимээ байнга саад болсоор байжээ. Одон орон судлаачид хэд хэдэн таамаг дэвшүүлсэн байна. Эхэндээ тэд Нью-Йоркийн цахилгаан соронзон бохирдол эфирийг дүүргэж байна гэж бодсоноо дараа нь ойролцоо хаа нэгтээ цэрэг дайны туршилт хийж байгаа байх гэж үзэв. Эцэст нь антеннууд дээр тагтаанууд үүрлэснээс хамаг хэрэг болж байна гэж ч таамаглаж байв.
Антенныг угааж цэвэрлэн тагтаануудыг буудаж устгасан ч тус болсонгүй
Харин Их тэсрэлтийн онолыг туршилтаар баталгаажуулах эрэл хайгуул хийж байсан мэргэжил нэгт одон орон судлаач нөхөд – Роберт Диккегийн бүлэг тэдэнд тус болжээ. Пензиас, Вильсон нарын баримт сэлтийг өнгөц хараад Дикке багийнхныхаа хамт өндөр давтамжтай сансрын туяаны араас нэхэн хөөх ажлаа эхлүүлэлгүйгээр зогсох хэрэгтэй болжээ гэдгийг ойлгосон. Учир нь алсын оддыг ажиглах гэсэн юунд ч эргэлзээгүй радиоастраномчдод саад болж байсан зүйл нь харин энэ л байжээ. Вильсон, Пензиас нарын баримт сэлтийг Орчлон судлалын үүднээс тайлбарласан Диккегийн бүлгийн өгүүлэл “Астрофизикийн сэтгүүл”-ийн нэгэн дугаарт нийтлэгджээ. Түүгээр ч барахгүй Беллийн радиоастрономчдын баримт сэлтэд аль эртнээс эрэн сурвалжилж байсан Их тэсрэлтийн “цуурай” буюу өндөр давтамжтай сансрын туяа бүртгэгдэж байна гэсэн дүгнэлтийг чухамхүү онолчид хийжээ, Пензиас, Вильсон нарын өгүүлэлд “Температурын баримт сэлт дэх ажиглагдаж байгаа дуу чимээний талаарх боломжит тайлбарыг Дикке, Пиблс, Ролл, Вилькинсон нарын өгүүлэлд өгсөн байна” хэмээн бичсэн байна.
Радиоастрономчдын баримт сэлт нь Георгий Гамовын “халуун Орчлон ертөнц” -ийн орчлонгийн загварт багтаж байгаа болохыг өөрийнхөө бүтээлд онолчид харуулжээ. Орчлон өөртөө агуулагдах бүхий л элементүүдийн хамт үүсэн буй болохын тулд эхлээд тэрээр өөрийнхөө түүхийн эхэнд Кельвины хэдэн мянган градус температурт халаагдсан байх шаардлагатай байсан хэмээн 1948 онд Гамов өгүүлсэн байдаг. Тэрээр мөн энэхүү төлөв байдлын “цуурай” өнөөг хүртэл ажиглагдах ёстой, бүдүүвчилж хэлбэл, Орчлон ертөнц, түүний алив цэгийн хувьд тэгтэй ойролцоо температур байх ёстой хэмээн урьдчилсан таамаг дэвшүүлж байв. Энэ нь хий хоосны температур гэсэн үг. Тухайлбал энэ температур нь Гамовын үнэлгээгээр абсолют тэгээс Кельвины гурван градусаар илүү байх ёстой. Түүнийг Вильсон, Пензиас нар барьж авсан бөгөөд харин Дикке Пиблстэй хамтарч тодорхойлжээ.
Энэхүү өгүүллийн хоёр дахь зохиогч нь Пиблс, бодит үнэнээрээ бол онолын бүхий л ажлын гол “зүтгүүр” нь байсан бөгөөд Нобелийн шинэхэн шагналтан маань эрдэм шинжилгээний удирдагчийнхаа дэвшүүлсэн санааны бартаат жимээр урагшилсаар байсан аж. Туршин судлаач Вильсон, Пензиас нар 1978 онд Нобелийн шагналтан болцгоосон. Дашрамд тэмдэглэхэд тухайн оны шагналын хоёр дахь хэсгийг хэт бага температурын физикийн бүтээлд нь Петр Капицад олгож байжээ. Өндөр давтамжит сансрын туяаны бүтээлээр онолчид өнөөг хүртэл шагнал хүртээгүй байгаа билээ. Дээр дурдсан өгүүлэлд эрдэмтэд ихэнх хэсгийг нь бид ажиглаж байгаа орчлон ертөнцөд бид бүхний дассан материйн хэлбэрийн ямар хувь хэмжээ байх ёстой вэ гэдгийг үнэлжээ. Матери гэдэгт хэдийгээр бид бүрэн дүүрэн итгэл үэмшилгүй ч гэсэн хар биш бүх зүйл орно гэдгийг хэлэхийг хүсэх боловч хэрэв матери нь далдлагдсан энергийн бүрэлдэхүүнд орж байгаа бол эрт орой нэгэн цагт бид тэдгээрийг илрүүлэх бололцоотой. Мөн онд бичсэн өгүүлэлдээ Пиблс “галактикийн бүрдэлтэд чухал хүчин зүйл нь Орчлон ертөнц дэх хар биеийн туяа цацрах явдал байж болох юм” (black body-radiation content in the universe) – хэмээн өгүүлжээ. Ер нь та бүхэн хэзээ нэгэн цагт хар матери, далдлагдсан энергийн тухай сонсож байсан уу? Тийм ээ, Пиблс яг л тэдгээрийн тухай өгүүлж байгаа юм. Орчлон ертөнцийн тухай төсөөллийн орчин үеийн стандартыг ΛCDM (“лямбда-сидиэм” хэмээн уншигддаг) загвар хэмээн нэрлэдэг. Онолч Пиблсийн бүтээлүүд энэхүү загварын үндэс болсон юм. Уг загварыг орчин үеийн төлөв байдалд хүргэсэн хүмүүсийн нэг нь тэр мөн бөгөөд сүүлийн арваад жилийн дотор астрофизикийн ухааны дэвшүүлсэн онолын олон санаа чухамхүү түүний гараар бичсэн бүтээлүүдтэй холбоотой ажээ.
Орчлон ертөнцийн агуулж байгаа бүх зүйлийн тав орчим хувь нь бидий ажигладаг матери юм. Одод, мананцрууд, та биднийг оролцуулсан өчүүхэн жижиг бүх обьект бодитой.Үлдсэн нь 95 хувь нь өнөөх “лямбда-сидиэм” буюу далдлагдсан энерги юм. “Ердийн” материйн зэрэгцээ Орчлон ертөнцийн 69 хувийг далдлагдсан энерги, 26 хувийг далдлагдсан матери дүүргэдэг.
Нэгэн цагт Орчлон ертөнц үүссэн бөгөөд энэ үзэгдлийг Их тэсрэлт хэмээн нэрлэдэг. Их тэсрэлтийн “цуурай” энэ бол абсолют тэгээс ялгаатай температур, өргөжин тэлсээр байгаа Орчлон ертөнцийн бүхий л орон зайд түгэн тархсан өндөр давтамжтай сансрын туяа юм. “Тэсэрч тэлсээр байгаа” Орчлон ертөнц халуун бөгөөд жигд бус өргөжин тэлсээр байсан, чухам тийм болохоор түүний хаа нэгтээ бодис их, зарим хэсэгт хов хоосон байна.

© NASA/WMAP Science Team/Public domain/Wikimedia Commons
Орчлон ертөнц өргөжин тэлсээр байна, тэхдээ улам бүр өсөн нэмэгдэх хурдаар тэлж байна, үүнд далдлагдсан энерги, “лямбда” буруутай. Энэ бол оргүй үг биш, яагаад гэвэл энэхүү өргөсөлтийн хурд жигд бус, өөрөөр хэлбэл, Орчлон ертөнцийн янз бүрийн цэг хэсэгт ялгаатай байна. Далдлагдсан матери (cold dark matter, CDM) “хар” байдаг нь ердийн бодистой огт харилцан үйлчилдэггүй, тийм учраас манай багаж хэрэгсэлд яагаад ч бүртгэгддэггүй, харин “хүйтэн” байгаа нь гэрлийн хурдаас бага хурдаар хөдөлж байгаа учраас тэр. Тэрээр “хүйтэн”, удаан болохоор галактикууд “ямар нэг” агуу том зүйлийн хэлтэрхий шиг бус, харин бодис, массыг хуримтлуулан томорсоор байдаг. Эцэст нь хэлэх зүйл. Их тэсрэлтийн улмаас үүсч, бодис, далдлагдсан матери, далдлагдсан энергиэс бүрдэж, улам бүр өргөжин тэлсээр байгаа Орчлон ертөнц бол нэгэн төрөл. Тийм учраас улам хурдан, эцэс төгсгөлгүй өргөжин тэлсээр байх болно.
Энэ бүх дүр зургийг тайлбарлан таниулахад маш олон тооны онолч эрдэмтэн оролцсоны дотор Оросын эрдэмтэд ч бас бий. Пиблсийн нэрийн хамт нэгэн эгнээнд Фридман, Гамов, Зельдович, Сюняев, Лифшиц нарын нэр бас орно. Өнөөдөр Пиблс зарим талаар бүгдийн өмнөөс шагнал хүртсэн нь тэр зүгээр л орчин үеийн Орчлон судлалын бүхий л суурь судалгаагаар идэвхтэй ажиллаж, бүгдэд нь өөрийн хувь нэмрээ оруулсантай холбоотой. Дан ганц Жим Пиблсийн бодож олсон Орчлон ертөнцөд бид амьдраагүй нь мэдээж. Тэрээр “аварга том гигантуудын” мөрөн дээр зогссон төдийгүй, бусадтай нэгэн эгнээнд зогсч байсан юм. Гэхдээ тэр энд ч, тэнд ч, бас өөр хаа нэгтэйд ямар нэг зүйл хийж чадсан. Тэр нэгэн өглөө Нобелийн хорооны төлөөлөл болон сэтгүүлчидтэй утсаар ярилцахдаа Пиблс ямар нэг тодорхой ганц зүйлээр онцолж түүнийг гавьяа байгуулснаар тооцох нь төвөгтэй: – “Энэ бол насан турш үргэлжилсэн урт удаан хугацааны ажил байсан” – гэж хэлсэн.
Орчлон ертөнцөд болж байгаа чухам тэр бүх зүйл ямаршуу байдлаар явагдаж байгаа талаар бид өнөөг хүртэл бараг ойлголтгүй шахам байгаа. Ажиглалтын янз бүрийн аргуудаар бол түүний өргөжин тэлэлтийн хурд ялгаатай.
Манай галактикийн хувьд илүү хурдтай юм шиг байвч бусад галактикийн хувьд удаан байх жишээтэй. Тийм байх ёсгүй атал баримт сэлт ийм л байна. Далдлагдсан материйн тасархайг барьж авч чухам юу болохыг нь олж таних боломж одоо хүртэл бидэнд олдоогүй. Гэхдээ бид Орчлон ертөнц өргөжин тэлж байгааг мэднэ. Ямар нэг зүйл галактикуудыг тал тал тийш нь түлхэж байгааг, тэгэхдээ улам бүр хүчтэй түлхсээр байгааг бид мэднэ. Бидний мэддэг материас ялгаатай өөр ямар нэгэн зүйл байгааг бид бас мэднэ. Бидний ажиглаж болдог таван хувийн материд яг юу болоод байгааг бид бүр илүү сайн мэднэ. Тэдгээрийн тоонд оддыг тойрон эргэх гаригууд хамаарна. Эдгээр гаригууд бол Нарны аймгийн хувьд тийм ч сонин содон зүйл биш ээ. Тэд яг л манай гаригуудтай адилхан. Тэгэхээр, магадгүй, Орчлон ертөнцийн байгууламжийн талаар бид ганцаараа толгой өвтгөөгүй юм биш үү.
Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ Орчуулгын редактор Л.Бямбажаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|
| Тайлагдашгүй орчлонгийн ойлгомжтой гариг эрхсүүд |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 17:48 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах зар 17:10 Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК нь
|
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК нь »»
|
|
Ханхүү Харригийн эхнэр Меган Маркл Холливудад эргэн ирэв 15:53 Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меган Маркл жүжигчний уран бүтээлээ дуусгавар болгосон хэмээн мэдэгдснээс хойш
|
Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меган Маркл жүжигчний уран бүтээлээ дуусгавар болгосон хэмээн мэдэгдснээс хойш »»
|
|
Сирийн Ерөнхийлөгчид тавьсан хоригоо НҮБ цуцалжээ 15:38 ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг
|
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг »»
|
|
Хөл бөмбөгийн домог К.Роналду тун удахгүй зодог тайлах нь 12:56 Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль наср” клубийн тамирчин Криштиану Роналду мэргэжлийн карьераа
|
Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль наср” клубийн тамирчин Криштиану Роналду мэргэжлийн карьераа »»
|
|
Дорнод аймгийн засаг дарга малчид, иргэдийг шатахуунаар тасралтгүй хангах чиглэл өглөө 12:34 Өнөөдрөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай нөхцөл байдал үүсэж буйтай холбогдуулан аймгийн
|
Өнөөдрөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай нөхцөл байдал үүсэж буйтай холбогдуулан аймгийн »»
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулдаг эсрэг биетийг илрүүлжээ 10:27 БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Кёльнийн их сургуулийн эмнэлгийн судлаачид хүний дархлал
|
БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Кёльнийн их сургуулийн эмнэлгийн судлаачид хүний дархлал »»
|
|
Төр, нийгмийн зүтгэлтэн, академич, төрийн шагналт Бямбын Ринчений 120 жилийн ой тохиож байна 09:44 “Монгол бахархал” бүтээлч сарын аяны эхний долоо хоногийг Монгол хэл, бичиг, соёлын үнэ цэнийг олон нийтэд таниулах,
|
“Монгол бахархал” бүтээлч сарын аяны эхний долоо хоногийг Монгол хэл, бичиг, соёлын үнэ цэнийг олон нийтэд таниулах, »»
|
|
Ж.Чинбүрэн сайд зангиагүй уулзалт хийлээ 09:41 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, УИХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙВ
|
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, УИХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙВ »»
|
|
Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гэрэлтуяа яагаад Европод ганцаараа явж байгаа тухай тайлбарыг хүргэе 09:37 Манай тамирчин Б.Гэрэлтуяа Өвлийн Олимпын Наадмын эрх авах хамгийн өндөр магадлалтай, өндөр амжилт үзүүлж
|
Манай тамирчин Б.Гэрэлтуяа Өвлийн Олимпын Наадмын эрх авах хамгийн өндөр магадлалтай, өндөр амжилт үзүүлж »»
|
|
Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохир усны шугам хоолойг цэвэрлэнэ 09:26 Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж,
|
Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж, »»
|
|
Монголын тамирчид Азийн залуучуудын паралимпын наадамд оролцоно 16:27 Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам АНЭУ-ын Дубай хотод 12 дугаар сарын 7-нд эхэлнэ.
|
Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам АНЭУ-ын Дубай хотод 12 дугаар сарын 7-нд эхэлнэ. »»
|
|
320 Мянган тонн нүүрс арилжлаа 16:04 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс,
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, »»
|
|
ЦЕГ: Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ 14:29 Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан
|
Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан »»
|
|
Угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд арванхоёрдугаар сарын 15-наас түлш худалдахгүй 14:27 Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 500 гэрээт ажилтантай, тэд айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн
|
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 500 гэрээт ажилтантай, тэд айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн »»
|
|
IEM Chengdu 2025: “The MongolZ” шигшээ шатанд шалгарлаа 13:09 Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн БНХАУ-д өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.
|
Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн БНХАУ-д өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. »»
|
|
Өглөөний байдлаар дөрвөн аймгийн 26 суманд цас орж байна 12:55 Өнөө өглөөний буюу /2025.11.06/ 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, дөрвөн аймгийн 26 сумд цас орж байна.
|
Өнөө өглөөний буюу /2025.11.06/ 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, дөрвөн аймгийн 26 сумд цас орж байна. »»
|
|
5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ 12:17 Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ.
|
Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ. »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
Зээлийн батлан даалтын сан 47.9 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргажээ 10:49 Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ.
|
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ. »»
|
|
Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, үр дүнтэй танилцах ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт ажиллаа 10:47 Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр
|
Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр »»
|
|
ТБХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 10:38 Төсвийн Байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн
|
Төсвийн Байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн »»
|
|
С.Бямбацогт: Ханиадтай хүнийг хатгаатай, хавдаргүй хүнийг хавдартай гэж оношилж, хуурамч нэхэмжлэл явуулдаг нь тогтоогдсон 10:31 Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум,
|
Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум, »»
|
|
ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар тамгаа гардан авч, ажилдаа орлоо 10:28 Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 11 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн
|
Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 11 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн »»
|
|
Тэсийн голд баавгай орж иржээ 09:43 Ханжит, Далтын орчмоор айлын малын бэлчээрт байгааг иргэд мэдээлсний дагуу аймгийн БОГ, Увс нуурын ДЦГ-ын
|
Ханжит, Далтын орчмоор айлын малын бэлчээрт байгааг иргэд мэдээлсний дагуу аймгийн БОГ, Увс нуурын ДЦГ-ын »»
|
|
Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, борлуулсан байгууллагыг 20 саяар торгожээ 09:41 Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа
|
Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа »»
|
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ 09:11 СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн
|
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн »»
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Б.Мөнхзаяа Бээжингийн марафонд долоодугаар байр эзлэв 18:12 БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний
|
БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний »»
|
|
Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна 18:11 Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж
|
Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хөндлөнгийн олон улсын аудит оруулахаар боллоо 17:32 Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна. »»
|
|
Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө гарна 17:20 МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана.
|
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана. »»
|
|
Булган аймагт нас барсан нэг сартай нярайн хэрэгт нөхцөл байдлыг тогтоох шалгалт үргэлжилж байна 12:57 Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны »»
|
|
ОПЕК+ 2026 оны эхний улиралд газрын тосны олборлолтын өсөлтөө түр зогсооно 12:38 ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын
|
ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын »»
|
|
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа оруулсан 28 иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ 12:35 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс,
|
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Т.Даваадалай: Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авна 11:22 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй.
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. »»
|
|
Д.Бекхэмд хүлэг баатар цол хэргэм хүртээжээ 10:26 ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг
|
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 10:17 Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд: »»
|
|
2026 онд нийслэлийн 6 дүүрэгт 78,5 км урт дугуйн зам барина 10:16 2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт
|
2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт »»
|
|
Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ 10:10 УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг
|
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг »»
|
|
Улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулна 10:07 Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/
|
Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/ »»
|
|
Их Монгол орноо Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, шашин судлаачид үздэг 10:05 Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас
|
Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас »»
|
|
Шадар сайдын нэрэмжит тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн боллоо 09:44 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог
|
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог »»
|
|
М.Бадамсүрэнийн Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд илэрхийлсэн байр суурь 15:10 Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын
|
Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын »»
|
|
Сэргээшийн төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бодис дунд хүнд хэрэглэхийг хоргилосон эм бэлдмэл байжээ 15:08 Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах
|
Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах »»
|
|
Иргэн Ц.Батболдын өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 15:04 Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар
|
Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар »»
|
|
ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй 14:51 САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ
|
САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ »»
|
|
“Мөнгөн гүүр“ эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх замыг хоёр эгнээ болголоо 13:38 Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны
|
Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны »»
|
|
|
Трамп Украины мөргөлдөөнийг зогсоох асуудалд ахиц гарч байгаа гэв 16:46 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ. »»
|
|
Сирийн Ерөнхийлөгчид тавьсан хоригоо НҮБ цуцалжээ 15:38 ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг
|
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг »»
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
Медведев: АНУ-ын үйлдэл Оросыг цөмийн туршилтын бэлтгэлийн талаар бодоход хүргэлээ 10:24 ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн
|
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн »»
|
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ 09:11 СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн
|
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн »»
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Зеленский: “Европын 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөө” бол цуурхал төдий зүйл 09:55 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн »»
|
|
Медведев: Барууныхан Украинд их мөнгө цутгах тусам, Орос илүү их газар авна 12:47 Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй
|
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар уулзав 10:02 Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч
|
Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|