2019-10-18Социологичид өнөөг хүртэл “урсгал” хэмээх үгийг тодорхойлж чадаагүй л байна. Зарим нь түүнийг өргөн олонд хүлээн
зөвшөөрөгдөөгүй шашны бүлэг гэж тодорхойлдог бол зарим нь ямар нэгэн харизмтай удирдагчийн удирдлаган дор хүмүүсийг нэгтгэсэн идеологи нэгдэл гэж ярьдаг. Юутай ч заримдаа “шашны урсгал” гэдэг үг бидэнд “үхэл” гэдэгтэй ойрхон сонсогдох нь бий. Энэ удаад бид дэлхий дахинаа хамгийн аюултай шашны урсгалуудыг нэрлэхээр бэлтгэлээ. Жагсаалтаа хөнгөнөөс нь хүнд рүү нь гаргалаа.
10.Ho-no-Hana (“Цэцгийн сургаал”).
Японы необуддын урсгал юм. 1987 онд бий болсон. Хоген Фүгүнага “багш” нь ид шидийн чадвартай, хүний өнгөрсөн болон ирээдүйг хөлөөр нь уншиж чаддаг гэж үздэг. Энэ шашны урсгалын тэргүүн мөнгө угааж байсан юм. Тэрбээр хүмүүст хорт хавдар зэрэг аймшигт үхлийн өвчинд нэрвэгдэнэ гэж айлгаж, тусгай цэвэрлэгээний зан үйлд оролцохыг ятгаж, нэг удаад 9000 ам.доллар нэхэж авдаг байжээ. Фүкүнагаг луйврын хэргээр буруутгаж, шүүхэд дуудсанаар 1 сая орчим ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Энэ урсгалыг дэмжигчид Yorokobi Kazoku no Wa нэртэйгээр үргэлжлүүлэн дагасаар байна.
- Raeliano урсгал. Раэлианчууд.
Raeliano урсгал нь өнгөрсөн зууны 70-аад онд Францад үүссэн юм. Шашны урсгалыг үндэслэгч нь Клод Ворильон. Раэль нэрээрээ алдаршсан тэрбээр өмнө нь спортын тоймч байсан. 1973 оны 12 дугаар сарын 13-нд Францын төвд орших унтарсан галт уулын өрхөнд харь гарагийнхантай уулзсан. Нэг нь өөрийгөө бурхан (Eholim) гэж хэлсэн гэж байжээ.
Өнөөх Eholim нь дэлхий дээрх амьдралыг харь гарагийнхан генийн инженерчлэлийн аргаар, тэр дундаа клоны аргаар бүтээсэн гэж түүнд хэлсэн гэнэ. Раэль энэ урсгалдаа хүмүүсийг өөрийн эзэмшиж чадсан мөнхийн амьдралын нууцыг хэлнэ гэж татдаг байна.
Энэ “багш” сексийн эрх чөлөөг номлодог. Мөн энэ урсгалыг дагагч нэгэн эмэгтэй 2003 онд дэлхийн анхны клоны аргаар гарч ирсэн хүн гэдгээрээ хэвлэлд гарч байв. Гэвч эрдэмтэд энэ сенсаацийг удалгүй намжаасан юм.
- “Христийн сүм”, “Гэрээслэлийн сүм”, “Голгофийн бунхан”, “Амьдралын мод”, “Оросын христийн сүм” зэрэг нэртэй урсгал
Орост ийм олон нэрээр үйл ажиллагаа явуулдаг. Бусад улсад “Христийн биеийн сүм”, “Амьдралын үг” нэртэй юм байна.
Энэ урсгалын сургаалаар бол чинхүү христийн шашинтнууд газар дээрх амьдрал дээрээ бүхнийг амжуулж, цэцэглэж авах ёстой. Энэ нь түүийг авралд орсныг баталдаг гэж үздэг. Сүнсний ертөнцөд үйлчилдэг хуулийг хангалттай эзэмшсэний гэрчилгээ тул одоо бурхнаас хүссэн бүгдээ гуйж, шаардсан болгоноо авах ёстой гэж үздэг. Урсгалыг дагагчдын үздэгээр бол бурхан “хатуу итгэл”-тэй хүнд татгалзах эрхгүй гэдэг байна.
Энэ чиглэлийн байгууллагыг бие биеэ дэмжиж, пасторуудаа солилцохын зэрэгцээ дөнгөж гарсан салбаруудаа хамтдаа дэмждэг. Мөргөлөө Христийг алдаршуулах нэгэн хэмнэлтэй хөгжмийн дор гүйцэтгэдэг.
Радио, телевиз, хэвлэл мэдээллийг хортой гэж үздэг тул мэдээллээс ангид байдаг. Олонх нь эцэг эхээ орхидог. Учир нь энэ урсгалд ороогүй эцэг эх бол чөтгөрийн гарт байгаа зэвсэг гэж үздэг байна. Дагагчид энэ сүмээ, удирдлагаа авч үлдэхийн тулд орлогынхоо 10 хувийг тогтмол шилжүүлэх үүрэгтэй. Үүнээс гадна урсгал зардал байнга гарч, гишүүдээ хувийн мөнгөнийхөө зовлонгоос ангижрах боломж олгодог.
Үе үе шашны хурал, эмчилгээ зохион байгуулдаг нь домч, зөн билигчдийн үйлтэй төстэй. Уламжлалт аргаар эмчлэхийг хориглодог болохоор үе үе хүний аминд хүрдэг байна.
- “Нарны сүмийн одон”
1894 онд Бельгийн иргэн, неонацист Люка Журе гэх хүн үндэслэсэн. Өөрсдийгөө тамплиерын шидэт одон, розенкрейцерүүдийн зарим бүлгээс үүсэлтэй гэх “Нарны сүмийн одон”-гийн сургаал нь одон орон, алхими, ид шид, йог, кабалистика гээд хэд хэдэн салбарыг хооронд нь хольсон байдаг.
1995 оны 12 дугаар сарын 22-нд Францын Альпад Греноблиос холгүйхэн нэгэн хойд үй олноор нь зулын гол болгох ёслол үйлдсэн хэрэг гарчээ. Тэдэн дунд 2-6 насны нэг охин, гурван хүү байсан гэнэ. Нэг хүүхэд нь орон нутгийн цагдаагийн хүүхэд байжээ. Зарим тахилаа толгой руу нь буудаж, дараа нь галд өртөх маягаар ёслол үйлдсэн байна.
- Бхагаван Шри Ражнишийн урсгал (Ошо).
Ражниш хүн төрөлхтнийг гүнзгий үзэн яддаг бөгөөд түүний хүсэл тэмүүллийг нуух шаардлагатай гэж үзээгүй; магадгүй бусад шашны түүхүүдээс ч илүүтэйгээр, энд тэндгүй харгис хэрцгий байдалтай, шинэ шуналыг хөдөлгөсөн шалтгаанууд болох шунал, хүсэл тачаал, эрх мэдлийн төлөөх хүслийг харуулдаг.
Ражнишийн урсгалыг энгийн хинди шашны шинэ урсгалд ч хамааруулахад хэцүү. Энэ бол “Ньюэйж” хэмээх хөдөлгөөний салбарт үйл ажиллагаа явуулдаг “зохиолчийн бүтээл” маягийн зүйл билээ.
1966 онд Ражниш их сургуулиа хаяад жайнизм, тантризм, зэн буддизм, даосизм, суфизм, хасидизм, ницшеанчлэл, сэтгэцийн анализ болон Кришнамутри, Гуржиевийн сургаал нийлсэн өөрийнхөө сургаалыг номлож эхэлжээ.
Ид шидийн ямар ч уламжлалгүй тэрбээр хүмүүст “Бурхныг хайрлаж, хүссэнээ хий” гэж номлодог байна. Энэ урсгалд АНУ-д түгж, 1984 онд Далласт хэдэн зуун хүнийг сальмонеллын бактериар хордуулсан гэж үздэг.
АНУ-аас хөөгдсөн Ражниш дагагчидтай аль нэг улсдаа үлдэхээр шийдэхэд 21 улс түүнийг орохыг хоригложээ.
Өдгөө дэлхий дахинд Ошогийн 200 орчим бясалгалын төв байдаг.
- Мэнсоны урсгал
Өөрийгөө зөнч хэмээн өргөмжилсөн нэгэн маньяк хар цагаан арьсны хооронд дайн зарлажээ. Чарльз Мэнсон 1969 онд хэд хэдэн аллагад буруутгагдсан юм. Шүүхийн тотоолоор түүнийг хийн камерт цаазлах ёстой байсан боловч 1977 онд Калифорнийн Дээд шүүхээс цаазын ялыг хууль бус гэж үзсэн байна. Тиймээс түүний ялыг бүх насаар нь хорих болгон өөрчилжээ. Өнгөрсөн жил түүнд хугацаанаас нь өмнө суллах хүсэлтэд нь татгалзсан хариу өгчээ.
- “Диваажингийн хаалга” урсгал.
1997 онд Эпплуайт өөрийнх нь урсгалыг дагагч 39 хүнийг дэлхий Хейл-Боппын сүүлт одтой мөргөлдөх нь зайлшгүй гээд амиа хорлохыг ятгаж чадсан байдаг.
Тэрбээр дэмжигчдэдээ энэ ертөнцийн биеэ орхиж, сансрын хөлгөөр аялалд гарна гэж амласан байна. Энэ урсгалын гишүүд юүдэнтэй хувцас, бээлий өмсөж, бие биедээ огт хүрдэггүй, мянган дүрэмд захирагдан нүгэлт хүслээ дарж, Библийг хүчээр нарийн судлуулдаг байв.
Тэд заримдаа бие биедээ огт дуугарахгүй, зөвхөн бичгээр харилцах ч үе байсан гэдэг. Гэр бүлийнхнээ үүрд ятгахыг зөвлөнө. Хүн бүр өөрийг нь ажигладаг нэгэнтэй, өөрөө ч хэн нэгнийг байнга ажигладаг.
Энэ урсгал интернэтэд өргөн тархаж, “Диваажингийн хаалга” нэртэй урсгалын сайт хүртэл бий болж байжээ.
Уг урсгалыг дэмжигчид амиа хорлохоосоо өмнө биеэ ариусгаж, нимбэгний шүүс уусан байна. Үүнээс гадна тэднийг бөөнөөрөө амиа хорловол интернэтэд алдаршина гэж үзжээ. Учир нь энэ урсгалыг ихэнх гишүүд вэб дизайнераар ажилладаг байсан юм.
Ийнхүү 1997 оны гуравдугаар сарын 26-нд Калифорнийн Сан-Диегогоос холгүйхэн орших Санта-Фел 39 хүний цогцос олджээ. 18 эрэгтэй, 21 эмэгтэйг пудинг, жимсний цэлцэгнүүрт хольсон фенобарбиталаар хороосон байна. Ингэхдээ тэд архи араас нь ууж, нүүрэндээ гялгар уут өмсөж, биеэ дөрвөлжин хэлбэртэй нил ягаан бүтээлгээр нямбайлан ороон үхжээ. Бүгд хар цамц, хар өмд, хар кед зэрэг ижил хувцас өмссөн байсан гэдэг.
- “Аум Шинрике”.
Японд үүссэн энэ урсгал нь буддизм, йогийг сөргөөр хослуулсан байдаг. Шооко Асахара хэмээх энэ урсгалыг үндэслэгч нь. “Аум Шинрике” урсгалынхан Токиогийн метронд халдлага үйлдэж, 12 хүний аминд хүрсэн. Энэ мэтчилэн Японд хэд хэдэн удаа алан хядах ажиллагаа хийсэн байдаг.
Шүүхээс Асахараг 17 хэргээс 13-т нь буруутгаж, 2004 онд цаазын ял оноосон байна. “Аум Шинрике” урсгал дэлхий даяар шуугиан тарьсан боловч энэ мэт шашны урсгалыг хууль бус гэж зарлаагүй юм. Одоо энэ урсгал нэрээ өөрчилж, тусгай албаны хяналт шалгалт дор үйл ажиллагаа явуулж байна. Энэ урсгалыг 6000 гаруй хүн дэмждэг гэнэ.
- “Ард түмнүүдийн сүм”.
Гайанад үүссэн, дэлхийн хамгийн аймшигтай урсгал юм. 1978 оны 11 дүгээр сарын 18-нд Гайанагийн ширэнгэн ойд АНУ-ын 1000 орчим иргэн амиа хорлосон байдаг. Энэ урсгалыг Жим Жонс хэмээх хүн үндэслэсэн гэдэг байна.
Эх сурвалж: aferizm.ru