|
|
|
|
Худал үнэлгээгээр ховор амьтдаа “ЦААЗАЛСААР” байх уу |
|
|
|
|
|
Худал үнэлгээгээр ховор амьтдаа “ЦААЗАЛСААР” байх уу
2019-10-14Тусгай зориулалтаар энэ онд 86 угалз, 92 тэх агнуулах тогтоолыг Засгийн газраас гаргасан. Уг тогтоолд өнгөрсөн наймдугаар сарын 14-нд өөрчлөлт оруулж, “цаазлах” угалзын тоог 86, тэхийнхийг 95 болгон нэмжээ. Энэ нь дээрх амьтдын агнуурын нөөцийн таван хувьд ч хүрэхгүй гэж салбарын яамнаас мэдээлсэн байна. Гэхдээ энэ нь үнэн, эсэхийг хэн ч мэдэхгүй. Учир нь манай улс агнуурын ач холбогдол бүхий амьтдынхаа тоог бүрэн гаргаж чаддаггүй хэрнээ агнах зөвшөөрөл олгодог хачин тогтолцоотой.
Улсын төсвийн орлогын тодорхой хувийг байгалийн нөөцөөр бүрдүүлэх зорилгын хүрээнд тусгай зориулалтаар агнах, барих ан амьтны тоо толгойг дээр дурдсаны дагуу жил бүр гаргадаг. Хамгийн их “моодонд ордог” нь ховор ангилалд багтдаг угалз, тэх. Тухайлбал, угалзын төлбөр агнуурын ач холбогдолтой бусад амьтныхаас харьцангуй өндөр буюу 24 000 ам.доллар. Уг нь ангийн төлбөрийн 50 хувийг тухайн амьтныг хамгаалахад зарцуулах хуультай. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлж, амьтдаа хамгаалан, өсгөн үржүүлэх нь битгий хэл хэд байгааг нь ч тогтоож чаддаггүй гэсэн үг.
Ирэх онд агнуулах амьтдын тоог удахгүй Засгийн газар батлах учиртай. Уг ажлын явцын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Б.Номин-Эрдэнээс тодруулахад “Агнуурын бүс нутаг тус бүрийн менежмент хариуцагчид ирэх жилд ашиглах боломжтой нөөцийн талаарх мэдээллийг энэ сарын 10-ны дотор аймгийнхаа БОАЖГ-т өгсөн байх учиртай. Аймгуудын БОАЖГ агнуурын бүх бүс нутгийн дүнг нэгтгээд, аравдугаар сарын 15-ны дотор манай яаманд ирүүлнэ. Бид саналыг судлаад, Засгийн газрын хуралдаанаар оруулна” хэмээсэн юм. Агнуурын амьтдын нөөцийг үнэлэхэд яамнаас хэрхэн анхаарч байгаа талаар тэрбээр “Аргаль, янгирын нөөцийг тогтоох судалгааны ажлын тендер зарласан. Ер нь агнуурын бүс нутаг бүрийн менежмент хариуцагчид нь судалгаа хийж буй. Гэхдээ энэ удаа яамны зүгээс Монгол орны хэмжээний нэгдсэн судалгаа хийх болсон. Хамгийн сүүлд 2009 онд ийм судалгаа явуулсан” гэлээ.
Тусгай зориулалтын, нэн ялангуяа өндөр үнэтэй угалз агнах квот тогтоох, зөвшөөрөл олгох, хэрэгжүүлэх үйл ажиллагаа шат шатандаа алдаа дутагдалтай, замбараагүй аж. Энэ нь амьтдын тоо цөөрөх, тархац нутаг нь хумигдах шалтгаан болж байгааг судлаачид онцолсон. Тухайлбал, агнуурын нэг бүс нутгаас 10 угалз агнах боломжтой гэсэн тоо гарлаа гэхэд бүгдийг нь “цаазлуулах” дүгнэлт гаргаж болдоггүй гэнэ. Жишээ нь, Увс аймгийн Гулзат агнуурын бүс нутгаас 10 угалз агнуулах зөвшөөрлийг өнгөрсөн жил өгчээ. Тухайн хэсэгт очсон анчин яагаад ч 10-ыг агнаж чадахгүй гэнэ. Яагаад гэвэл эхний ганц, хоёрыг л агнахад бусад нь дуу чимээнээс дайжаад үргэчихнэ. Угалз агнахыг зөвшөөрдөг долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд агнуурын бүс нутаг дахь амьтад дуу чимээ, машин тэрэгний нөлөөгөөр тархац нутгаасаа дайжсаар буйг нарийвчлан судлах шаардлага тулгарчээ.
Биологийн ухааны доктор, дэд профессор С.Амгаланбаатараас манай улс агнуурын ач холбогдол бүхий амьтдаа, ялангуяа гадаадын анчдын сонирхлыг татдаг аргаль, янгирынхаа нөөцийг зөв тогтоодог, эсэхийг лавлалаа. Тэрбээр “Амьтны нөөцийг гаргахдаа хэр олныг агнах боломжтойг тогтоох ёстой. Зүйл бүрийн амьтны нөөц тогтоох аргачлал өөр өөр. Жишээ нь, цагаан зээр, тарваганы махыг нь авах тохиолдолд нийт нөөцийн 5-10 хувийг агнуулж болно. Тусгай зориулалтын агнуурын тухайд нийт биш, агнах нөөцийг тогтоох шаардлага тулгардаг. Яагаад гэвэл нас бие гүйцсэн, том эвэртэйг нь сонгож агнана шүү дээ.
Амьтны тухай хуульд биологийн болон агнуурын нөөц гэсэн хоёр ангилал бий. Биологийн нөөц гэдэг нь нийт тоо. Агнуурын нөөц гэдэг нь анчны сонирхолд нийцсэн, том эвэртэй, наймаас дээш насны угалз хэд байгааг тодорхойлох юм. Энэ тоо манайд алга. Угалзыг эврээр нь дөрвөн ангид хуваадаг. Гадаадын анчдад агнуулдаг нь дөрөвдүгээр ангийн угалз. Аргалийн эвэр насан туршид нь ургадаг. Хөгшин байх тусам том эвэртэй байна гэсэн үг л дээ. Тэгэхээр ийм угалз хэд байгааг тогтоохын зэрэгцээ гуравдугаар ангиас хэд нь дөрөв рүү дэвшихийг ч тодорхой болгох ёстой. Үүнээс гадна популяц цөөрч буй, эсэхийг харгалзан үзнэ. Буурч буй популяцаас агнаж болохгүй. Малыг бол хүн арчилж, хамгаалдаг учраас бараг төл бүр нь эсэн мэнд бойжиж байна. Гэтэл зэрлэг амьтны 60-70 хувь нь нэг нас хүрэхээсээ өмнө үрэгддэг. Мөн амьтад стресст их өртдөг. Үргэж, дайждаг. Тиймээс тархац нутгийнх нь ойролцоо уул уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй, эсэхийг ч харгалзана. Энэ мэт олон хүчин зүйлийг бодолцох учиртай. Өнгөрсөн жил гэхэд Дорноговь аймагт нөөцгүй хоёр газарт ан хийлгэх дүгнэлт гаргачихсан байсан. Энэ газар чинь нөөцгүй шүү дээ гэж хэлээд, хасуулсан. Аймгийн БОАЖГ-ынхан ч хүлээн зөвшөөрсөн” гэлээ.
Улсын хэмжээнд өдгөө 19 аймагт агнуурын 171 бүс нутаг бий гэдгийг БОАЖЯ-наас мэдээлэв. Тухайн агнуурын бүс нутаг дахь амьтдыг судлаад, нөхөн үржих чадавх, нөөцийг үнэлсэн дүнг харгалзаж агнах квот өгдөг хуультай, уг нь. Гэхдээ дээр дурдсанаар агнуурын бүс нутагт хангалттай хэмжээний судалгаа хийдэггүй, нөөцийг бүрэн тогтоодоггүйгээс тусгай зориулалтын агнуурын зөвшөөрөл олгох үйл явц оромдсон маягтай болдог гэнэ. Жишээ нь, нөөцгүй, эсвэл дөнгөж амьтад нутагшиж эхэлж байгаа газарт агнуурын бүс нутаг тогтоох санал гаргасан тохиолдол Сүхбаатарын Дэлгэрхаан, Хэнтийн Баянхутаг, Мөрөн, Булганы Дашинчилэнд гарсныг судлаачид тэмдэглэсэн.
Агнах боломжтой амьтдын нөөцийг мэргэжлийн байгууллага тогтоодог. Мэргэжлийн байгууллага гэдэг нь агнуурзүйч, агнуурын биологич бүхий хуулийн этгээд аж. Тэд ажлаа сайн хийдэггүйгээс болж төрийн захиргааны төв байгууллага агнуурын нөөцгүй газарт квот олгодог. Цаашлаад тусгай зөвшөөрөл авсан ангийн компаниуд нөөцгүй газарт очиж, амаараа шороо үмхэх, эсвэл өөр газраас ан хийж хууль зөрчих, маргаан дэгдэх үндэс болдог аж.
Улсын хэмжээнд ангийн 20 орчим компани бий гэнэ. Тэдгээрийн нэг “Ажийн болор” компанийн захирал Х.Зоригт энэ талаар “Жилд нэг л угалз агнах нөөцтэй газарт 5-6-г агнуулах тушаал гаргачихаж байна. Агнуурын бус, биологийн нөөцөд тулгуурлаад ийм шийдвэр гаргадаг. Биологийн буюу нийт нөөц нь боломжийн мэт харагддаг байх. Гэтэл бодит байдалд шаардлага хангах, насанд хүрсэн амьтан цөөн. Тэгэхээр хөгшин, бүдүүн амьтан хайгаад өөр газар луу явна гэсэн үг. Хамгийн гол асуудал нь агнуур зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулахдаа нөөцгүй газрыг нөөцтэй мэтээр бичээд, батлуулж байгааг хянадаг тогтолцоо огт алга. Мэргэжлийн байгууллагынхан дурын этгээдийн захиалгаар агнуурын бүс нутагт нөөц тогтоодог. Түүнийг нь БОАЖЯ-ныхан баталдаг.
Гэхдээ хянадаггүй. Байхгүй газарт байгаа мэт нөөц тогтоодог учраас л компаниуд тухайн агнуурын бүс нутгаас биш, зөвшөөрөгдөөгүй өөр газраас ан хийдэг. Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор баталсан Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журамд 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаар тухайн аж ахуйн нэгж авсан квотынхоо дагуу угалз, тэх агнуулж чадахгүй бол дараа жил нь дахин квот авч чадахгүй, хасагддаг болсон. Тэгэхээр ирэх онд квот авахын тулд энэ жил яаж ийгээд, хаанаас ч хамаагүй агнуулахыг л бодно биз дээ. Төрийн байгууллагын энэ мэт бодлогын бичиг баримт компаниудыг хууль зөрчихөөс өөр аргагүй нөхцөл байдал руу түлхсэн хэрэг” гэсэн юм. Тэрбээр энэ асуудлыг цэгцлэхийн тулд юуны урьд агнуурын бүх бүс нутагт мониторинг хийж, нөөцтэй, эсэхийг нь шинэчлэн тогтоох шаардлагатай хэмээсэн.
Эдгээр асуудлыг цэгцлэхээр уг нь эрдэмтэд, албаны хүмүүс, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийг 2018 онд БОАЖ-ын сайдын дэргэд байгуулжээ. Ажлын хэсгийнхэн агнуур зохион байгуулалтын тайлангуудтай танилцаж, судалгаа хийхэд цөөнгүй нь оромдсон төдий бичиг байсан гэнэ. Жишээ нь, амьтдын тархац нутгаар морьтой явж, судалгаа хийсэн гэх тайлангийн дагуу орон нутгийнхнаас лавлахад “Судалгаа хийсэн хүмүүс сумын төвөөс ер гараагүй шүү дээ” гэсэн байна. Энэ мэт зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцох дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан ч өдий хүртэл хэрэгжүүлээгүй юм билээ.
Тусгай зориулалтын агнууртай холбоотой асуудал зөвхөн дээр дурдсанаар хязгаарлагдахгүй. Зохицуулалт, зохион байгуулалт, хяналтыг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай гэнэ. Тэр байтугай амьтан агнах хугацааг ч эргэж харах ёстойг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, доктор Б.Эрдэнэ онцолсон. Тэрбээр “2012 онд шинэчилсэн Амьтны тухай хуулийн есдүгээр зүйлд амьтдыг агнах хугацааг тусгасан байгаа. Тус хуульд заасан хугацаа нь шинжлэх ухааны үндэслэлгүй. Тодруулбал, дэлхий нийтээр есдүгээр сарын дундаас эхэлж буга агнадаг атал манайд зургадугаар сарын 30-наас буюу цусан эвэр нь төлжих үед “цаазлахаар” заажээ. Мөн угалз, тэхийг өмнөх жилийн үс ноосоо хаяагүй, тарга тэвээрэг аваагүй байхад агнуулахаар тусгасан. Манайхтай ижил төстэй уур амьсгалтай АНУ, Канад, Казахстан, Тажикистан, Киргиз зэрэг оронд аргаль, янгирыг 7-12 дугаар сард, зарим газарт 1-2 дугаар сард агнадаг. Гэтэл манайх долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл агнахыг зөвшөөрчээ. Тиймээс агнах хугацааг дэлхийн жишиг, шинжлэх ухааны үндэслэлтэй уялдуулан өөрчлөх шаардлагатай. Түүгээр ч барахгүй үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэж зориулалт тус бүрээр ангилан, хугацааг өөрчлөн тогтоох хэрэгтэй” гэв.
Үндэсний хэмжээнд буюу Монголд хэдэн аргаль байгааг 1975, 1985, 2000, 2009 онд тогтоожээ. Уг амьтны тоо 1985 онд 60 000 байсан бол 15 жилийн дараа 15 000 болтлоо цөөрсөн аж. 15-хан жилийн дотор дөрөв дахин цөөрсөн учир устаж болзошгүй гэж үнэлэн, Олон улсын байгаль хамгаалах холбооны шалгуураар Монголд гаргасан “Улаан данс”-нд оруулжээ. Баруун аймгууд дахь аргаль эрс буюу 46 000-аар хорогдсоныг судалгаагаар тогтоосон байна. Харин 2009 оны тооллогоор аргалийн тоо 18 100 болж нэмэгджээ. Гэхдээ баруун аймгууд дахь аргалийн тоо цөөн хэвээрээ. Зөвхөн зүүн аймгуудад л 3000-аар өссөн дүн гарсан аж. Тиймээс цаашид уг амьтны өсөлтөд үндэслэн ер нь агнуулж болох, эсэхийг ч харгалзах цаг болжээ.
М.Оч
Эх сурвалж: Өнөөдөр сонин |
Худал үнэлгээгээр ховор амьтдаа “ЦААЗАЛСААР” байх уу |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
“Хот тохижилтын газар”-ын дарга төсөвт 4,1 тэрбумын хохирол учруулжээ 18:45 Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
|
Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. »»
|
|
Японы батлан хамгаалахын дэд сайд Макото Оника Монгол улсад ажлын айлчлал хийлээ 18:28 Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники 2024 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
ЯПОН УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД МАКОТО ОНИКИ МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ
|
Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники 2024 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
ЯПОН УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД МАКОТО ОНИКИ МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ »»
|
|
Дуучин Solar-ийн Монголд хийсэн дууны клип цацагджээ 17:42 MAMAMOO хамтлагийн гишүүн Solar Монголд зураг авалтаа хийсэн "But I" дууныхаа видео клипийн цацжээ.
|
MAMAMOO хамтлагийн гишүүн Solar Монголд зураг авалтаа хийсэн "But I" дууныхаа видео клипийн цацжээ. »»
|
|
Үг үйлдлийн зөрүү 17:35 Ямар нам сөрөг хүчний байр сууринд байхаас үл хамааран үргэлж яригддаг нэг сэдэв бий. Энэ бол төрийн алба тойрсон сэдэв.
|
Ямар нам сөрөг хүчний байр сууринд байхаас үл хамааран үргэлж яригддаг нэг сэдэв бий. Энэ бол төрийн алба тойрсон сэдэв. »»
|
|
Баянзүрх дүүрэгт 20 тоннын чингэлэг шатаж, нэг хүн хүнд түлэгджээ 17:19 Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд агуулахад гал гарч байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт
|
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд агуулахад гал гарч байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт »»
|
|
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумынхан аравтын системээр хоршиж ажиллан зудыг хохиролгүй давжээ 17:19 ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажиллаж байна.
|
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажиллаж байна. »»
|
|
The Telegraph: Хятад алтны нөөцөө нэмэгдүүлж байгаа нь Тайванийг түрэмгийлэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна 17:15 Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд
|
Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд »»
|
|
Цэнгэлдэх хотхоны баруун талд, Чингисийн өргөн чөлөөний замд суудлын автомашин шатжээ 17:15 Цэнгэлдэх хотхоны баруун талд, Чингисийн өргөн чөлөөний замд өчигдөр 10:00 цагийн үед суудлын автомашин шатжээ.
|
Цэнгэлдэх хотхоны баруун талд, Чингисийн өргөн чөлөөний замд өчигдөр 10:00 цагийн үед суудлын автомашин шатжээ. »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ 17:14 “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд Монгол Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлж 2023 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийг тэргүүллээ.
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд Монгол Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлж 2023 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийг тэргүүллээ. »»
|
|
Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ 15:20 Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ.
|
Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ. »»
|
|
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 14:53
|
|
|
Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяагийн кофе шопт болсон хэрэг хаагдаж, өөр хэргээр баривчлах саналыг прокурорын газраас ирүүлжээ 14:47 Өмгөөлөгч Г.Батбаяр агсан дөрөвдүгээр сарын 21-22 нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж улмаар эрэн хайх
|
Өмгөөлөгч Г.Батбаяр агсан дөрөвдүгээр сарын 21-22 нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж улмаар эрэн хайх »»
|
|
Х.Нямбаатар: “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Монголын хамаг л шимийг хүртчихээд, шүүхийн шийдвэр гарсан байхад 800 метр газрыг яагаад чөлөөлдөггүй юм 14:42 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн дотор
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн дотор »»
|
|
Жаргалт амьдралыг хүртээсэн ногоон амьдрал 13:14 Энэ оны дөрөвдүгээр сард Хатан голын сав газрын хамгаалалтын тухай хууль албан ёсоор хэрэгжиж эхэлсний нэг жилийн ой тохиож байна. Хатан голын сав газрын экологийн хамгаалалт ба өндөр чанарын хөгжлийн стратегийг тасралтгүй
|
Энэ оны дөрөвдүгээр сард Хатан голын сав газрын хамгаалалтын тухай хууль албан ёсоор хэрэгжиж эхэлсний нэг жилийн ой тохиож байна. Хатан голын сав газрын экологийн хамгаалалт ба өндөр чанарын хөгжлийн стратегийг тасралтгүй
»»
|
|
”Хятад-Лаос-Тайланд-Малайз” чиглэлийн бүх төмөр замын ачааны галт тэрэг нэвтрэв 13:01 Хятадын анхны "Хятад-Лаос-Тайланд-Малайз" чиглэлийн бүх төмөр замын ачааны галт тэрэг Чэндү хотын Чин Байжян дүүргийн Чэндү олон улсын төмөр замын боомтоос хөдөллөө.
|
Хятадын анхны "Хятад-Лаос-Тайланд-Малайз" чиглэлийн бүх төмөр замын ачааны галт тэрэг Чэндү хотын Чин Байжян дүүргийн Чэндү олон улсын төмөр замын боомтоос хөдөллөө. »»
|
|
Цолмон покерын тэмцээнээс 45.540 ам.доллар хожив 12:02 БНСУ-ын Жэжү арал дээр явагдаж байгаа Азийн покерын тэмцээн (APT)-д монголчууд чамгүй амжилт үзүүлсээр өндөрлөж байна.
|
БНСУ-ын Жэжү арал дээр явагдаж байгаа Азийн покерын тэмцээн (APT)-д монголчууд чамгүй амжилт үзүүлсээр өндөрлөж байна. »»
|
|
Ирээдүй золионд 11:56 2024 оны УИХ-ын сонгууль ирэх зургаадугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор зургаадугаар сард болох байсан
|
2024 оны УИХ-ын сонгууль ирэх зургаадугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор зургаадугаар сард болох байсан »»
|
|
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ 11:51 Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
|
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. »»
|
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв БНСУ-ын “Hoseo University”-тэй хамтран ажиллана 11:42 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бүгд найрамдах Солонгос улсад ажиллалаа.
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бүгд найрамдах Солонгос улсад ажиллалаа. »»
|
|
Алгирмаа дууны түүх 11:35
Манжийн албанд мордоод амьд үхсэн нь үл мэдэгдэх эр нөхрөө хүлээж гашуудан суух бэрдээ хадам эцэг, эх нь дарамт шахалтыг илтэд үзүүлсний улмаас эрээ санагалзах Монгол сэвгэр алсын барааг ширтэн зогсдог байжээ.
Алгирмаа дууны түүх
|
Манжийн албанд мордоод амьд үхсэн нь үл мэдэгдэх эр нөхрөө хүлээж гашуудан суух бэрдээ хадам эцэг, эх нь дарамт шахалтыг илтэд үзүүлсний улмаас эрээ санагалзах Монгол сэвгэр алсын барааг ширтэн зогсдог байжээ.
Алгирмаа дууны түүх
»»
|
|
Уурлах үед хүний биед юу болдог вэ? 11:19
Хүн уурлах үед цусан дотор нь “хор” үүсдэг байна.
|
Хүн уурлах үед цусан дотор нь “хор” үүсдэг байна.
»»
|
|
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 11:17 Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин,
|
Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, »»
|
|
ГЭГЭЭНТЭН И.МӨНХСАРУУЛ: ХАМГИЙН ЭНГИЙН БӨГӨӨД ХҮЧТЭЙ ХИЙМОРИЙН ЗАСАЛ БОЛ УУХАЙЛЖ, ХУРАЙЛАХ ШҮҮ ДЭЭ 11:13 Монгол хэл бол тэнгэрийн хэл. Үг бүхэн учиртай. Үгийн үндэс, эгшиг, авиаг задлаад үзэхэд л өвгөдийн ухаан ундарна
|
Монгол хэл бол тэнгэрийн хэл. Үг бүхэн учиртай. Үгийн үндэс, эгшиг, авиаг задлаад үзэхэд л өвгөдийн ухаан ундарна »»
|
|
“Хэрэггүй” хичээл амьдралд хэрэг болох нь 11:04 Юугаараа ч юм хүн төрөлхтөн сайн, муу хүн гэж хуваагддаг шиг ертөнцийн бүхий л зүйл хоёр талд хуваагдаж байна.
|
Юугаараа ч юм хүн төрөлхтөн сайн, муу хүн гэж хуваагддаг шиг ертөнцийн бүхий л зүйл хоёр талд хуваагдаж байна. »»
|
|
Далий ягаан гэх цэцэг хортой юу 10:57 Өнөөдөр би хоёр найзтайгаа агаарт гарч "далийн ягаан" гэдэг шидтэй цэцгэн дээр сууж ядаргаагаа тайлах байлаа.
|
Өнөөдөр би хоёр найзтайгаа агаарт гарч "далийн ягаан" гэдэг шидтэй цэцгэн дээр сууж ядаргаагаа тайлах байлаа. »»
|
|
Говийн догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан ХАМАРЫН хийд рүү явахаасаа өмнө мэдэхэд илүүдэхгүй зүйлс 10:52 Энергийн төв буюу Шамбалын орон: Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг тасалаж сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун санаагаараа очиж чадах ажээ. Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг.
|
Энергийн төв буюу Шамбалын орон: Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг тасалаж сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун санаагаараа очиж чадах ажээ. Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг. »»
|
|
Б.Сэр-Од 6 дахь олимпдоо оролцоно 10:08 Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө.
|
Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө. »»
|
|
Наадмын нээлт, хаалтын ёслолд 2.9 тэрбум төгрөгийг зарцуулна 09:10 Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг 2.9 тэрбум төгрөгт багтаан зохион байгуулахаар болжээ.
|
Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг 2.9 тэрбум төгрөгт багтаан зохион байгуулахаар болжээ. »»
|
|
Хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал, түймрийн аюулаас сэрэмжлээрэй! 07:36 Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал, түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
|
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал, түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. »»
|
|
Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ 07:35 Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ.
|
Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ. »»
|
|
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг амь насыг аварчээ 07:34 Өнөөдөр СХД-ийн 18-р хороонд өндрөөс хүн үсрэх гээд байна дуудлага 09:03 цагт ирсэн.
|
Өнөөдөр СХД-ийн 18-р хороонд өндрөөс хүн үсрэх гээд байна дуудлага 09:03 цагт ирсэн. »»
|
|
Энхтайваны гүүрэн дээр шатсан автомашины галыг бүрэн унтрааж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ 07:33 Өнөөдөр /2024.05.05/ өглөө 10:00 цагийн үед Энхтайваны гүүрний орчимд зорчиж явсан автомашин шатаж, улмаар аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөний зогсоож, зорчих чиглэлийг өөрчлөөд байсан юм.
|
Өнөөдөр /2024.05.05/ өглөө 10:00 цагийн үед Энхтайваны гүүрний орчимд зорчиж явсан автомашин шатаж, улмаар аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөний зогсоож, зорчих чиглэлийг өөрчлөөд байсан юм. »»
|
|
Хятадын номын дэлгүүр дэх өөрчлөлтийг харцгаая 18:42 Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр. Дэлхийн ном унших өдөр юм. Номын дэлгүүрүүд нь зөвхөн ном худалдан авах газар биш, харин хүмүүс номын дэлгүүрээр зочилж сэтгэлийн амар амгаланд хүрдэг. Хүмүүс номонд агуулагдах билгийн очыг номын дэлгүүрээс хайж олдог. Хятадын бүх ардын ном уншлагын үйл ажилагаа жилээс жилд эрчимтэй явагдаж байна. Хятадын номын дэлгүүр дэх өөрчлөлтийг харцгаая.
|
Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр. Дэлхийн ном унших өдөр юм. Номын дэлгүүрүүд нь зөвхөн ном худалдан авах газар биш, харин хүмүүс номын дэлгүүрээр зочилж сэтгэлийн амар амгаланд хүрдэг. Хүмүүс номонд агуулагдах билгийн очыг номын дэлгүүрээс хайж олдог. Хятадын бүх ардын ном уншлагын үйл ажилагаа жилээс жилд эрчимтэй явагдаж байна. Хятадын номын дэлгүүр дэх өөрчлөлтийг харцгаая. »»
|
|
Компьютерын чимээ гаргадаггүй гар бүтээхэд таван жил зарцуулжээ 18:14 Компьютерын тансаг загварын хэрэгслийн “Norbauer & Co.” компанийг үүсгэн байгуулагч Райн Норбауэр чимээ гаргадаггүй
|
Компьютерын тансаг загварын хэрэгслийн “Norbauer & Co.” компанийг үүсгэн байгуулагч Райн Норбауэр чимээ гаргадаггүй »»
|
|
“Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн ар гэрт байр олгоно” 17:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. »»
|
|
Далай тэнгисийн хамгийн гүн нүхийг илрүүлжээ 17:26 МЕХИКО, 2024 оны тавдугаар сарын 3 /TASS/. Судлаачид Мексикийн буланг Карибын тэнгисээс тусгаарладаг
|
МЕХИКО, 2024 оны тавдугаар сарын 3 /TASS/. Судлаачид Мексикийн буланг Карибын тэнгисээс тусгаарладаг »»
|
|
Ложистикийн түвшинг дээшлүүлэхийг онцлов 17:12 Энэ сарын 22-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Чүнчин хотын олон улсын ложистикийн паркт ирж, баруун бүс нутгийн тэнгисийн болон хуурай газрын нэгдсэн ложистикийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.
|
Энэ сарын 22-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Чүнчин хотын олон улсын ложистикийн паркт ирж, баруун бүс нутгийн тэнгисийн болон хуурай газрын нэгдсэн ложистикийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. »»
|
|
Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ 16:52 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр энэ сарын 01-ний өдөр хөтөлбөрийн нээлтийг хийлээ.
|
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр энэ сарын 01-ний өдөр хөтөлбөрийн нээлтийг хийлээ. »»
|
|
"Жанжин цом 2024" наадмын эхний шатны дүн гарлаа 16:06 Монгол Улсын соёл, урлагийн ууган байгууллага- Жанжин клубын 100 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Соёлын ордноос зохион байгуулж буй "Жанжин цом 2024" яруу найргийн наадмын эхний шатад дараах яруу найрагчид шалгарав.
|
Монгол Улсын соёл, урлагийн ууган байгууллага- Жанжин клубын 100 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Соёлын ордноос зохион байгуулж буй "Жанжин цом 2024" яруу найргийн наадмын эхний шатад дараах яруу найрагчид шалгарав. »»
|
|
Хадам ээжийнхээ интернет банкаар орж 13.7 сая төгрөгийн тэтгэвэрийн зээл аваад мөнгийг нь ашиглажээ 14:19 Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нөхөр, хүүхдийн хамт оршин суух Д.Ц гэх эмэгтэй нь өөрийн хадам ээж болох
|
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нөхөр, хүүхдийн хамт оршин суух Д.Ц гэх эмэгтэй нь өөрийн хадам ээж болох »»
|
|
Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг Тагнуулын байр луу шилжүүлж, ТЕГ-ыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхээр болжээ 13:53 Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын байранд шилжүүлэн байршуулах, харин Тагнуулын ерөнхий
|
Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын байранд шилжүүлэн байршуулах, харин Тагнуулын ерөнхий »»
|
|
Хурдны зам нурснаас болж амиа алдсан хүний тоо 48 болж нэмэгдээд байна 13:50 Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж,
|
Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж, »»
|
|
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчид олголоо 13:49 ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 3 /AFP/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ дэлхийн
|
ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 3 /AFP/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ дэлхийн »»
|
|
МҮОНРТ сүүлийн гурван жилд зар сурталчилгааг хуульд заасан хувь хэмжээнээс хэтрүүлэн түгээсэн 13:22 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар »»
|
|
Катарын ард түмний аж амьдрал, ахуй соёлыг толилуулж байна 12:33 Катарын Үндэсний музейн “Нүүдэл” буюу “On the Move” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музйд энэ сарын 2-нд нээлээ.
|
Катарын Үндэсний музейн “Нүүдэл” буюу “On the Move” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музйд энэ сарын 2-нд нээлээ. »»
|
|
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 11:48 Хаврын хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан дуудлага
|
Хаврын хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан дуудлага »»
|
|
Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан автомат хаалтуудыг буулгаж байна 11:42 Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хороо, 100 айл, шинэ зам орчим
|
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хороо, 100 айл, шинэ зам орчим »»
|
|
Д вирусийн эмийг татвараас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 10:24 УИХ-ын чуулганы хуралдаанаар Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэхээр АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
|
УИХ-ын чуулганы хуралдаанаар Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэхээр АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. »»
|
|
Турк улс Израилтай хийх бүх худалдаагаа зогсоолоо 10:16 Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ.
|
Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ. »»
|
|
Ховдод зарим гол үерлэж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулав 10:10 Буянт голын усны түвшин 340 см буюу үерийн түвшинд хүрч, Үенч голын усны түвшин 132 см, үерийн түвшнээс хоёр см-ээр, Бодонч голын усны түвшин 192 см хүрч үерлэх нөхцөл бүрдсэн байна.
|
Буянт голын усны түвшин 340 см буюу үерийн түвшинд хүрч, Үенч голын усны түвшин 132 см, үерийн түвшнээс хоёр см-ээр, Бодонч голын усны түвшин 192 см хүрч үерлэх нөхцөл бүрдсэн байна. »»
|
|
|
The Telegraph: Хятад алтны нөөцөө нэмэгдүүлж байгаа нь Тайванийг түрэмгийлэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна 17:15 Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд
|
Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд »»
|
|
Салтанатын ах: Шүүх хурал олон нийтийн хандлагыг өөрчилсөн гэдэгт эргэлзэхгүй байна 11:57 Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын эхнэр Салтанат Нукеновагийн ах шүүх хурал нь олон нийтийн
|
Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын эхнэр Салтанат Нукеновагийн ах шүүх хурал нь олон нийтийн »»
|
|
Хурдны зам нурснаас болж амиа алдсан хүний тоо 48 болж нэмэгдээд байна 13:50 Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж,
|
Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж, »»
|
|
Турк улс Израилтай хийх бүх худалдаагаа зогсоолоо 10:16 Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ.
|
Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ. »»
|
|
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ 00:17 АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул
|
АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул »»
|
|
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав 14:40 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
|
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан »»
|
|
Перу улсад шөнийн цагаар зорчиж явсан зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдсан хэрэг гарчээ 14:27 Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
|
Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ. »»
|
|
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. »»
|
|
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
|
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ. »»
|
|
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
|
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр »»
|
|
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
|
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм. »»
|
|
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ. »»
|
|
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
|
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. »»
|
|
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
|
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон »»
|
|
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
|
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. »»
|
|
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
|
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, »»
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|