|
|
|
|
Авдраа нэг ухахад л аранжин зэсийн үйлдвэртэй болчихлоо |
|
|
|
|
|
Авдраа нэг ухахад л аранжин зэсийн үйлдвэртэй болчихлоо
2019-10-12Өнгөрсөн пүрэв гаригийн жихүүндүү орой төвийн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн арваад хүнтэй баг “төмөр могой” хөлөглөн Орхон-Уул аймгийг зорин гарав аа. Миний хувьд сэтгүүлчийн томилолтоор ийн хөдөө, гадаа явалгүй нэлээд удаж дээ. Нэг л тийм танил дотно зөн мэдрэмж эрхгүй эзэмдэж үйл явдалд эрхгүй яарч байна гээч. Яаран догдлох шалтгаан байсан юм аа.
Үлгэр домог амилан биелэх мэт богино хугацаанд өндийн босож, босоод зогсохгүй Монгол Улсын эдийн засгийг ивээн тэтгэгч гол судаснуудын нэг болж чадсан үндэсний нэгэн өвөрмөц үйлдвэрийг зорьж яваа болоод тэр л дээ. Таван жилийн дотор катодын буюу цэвэр аранжин зэс үйлдвэрлэн гаргаж, улсын төсөвт даруй 160 тэрбум төгрөг хуримтлуулж, орон нутагт болон улсын хэмжээнд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд асар үнэ цэнтэй төслүүд хэрэгжүүлэх болсон компани Монголд маань бий болжээ.
Энэ компани тэгээд газрын дэлхийг ухаж, сэндийчдэггүй, ус, булаг шандыг ширгээдэггүй үүсмэл ордыг ашигладаг, ийм ордыг ашиглах анхны лиценз эзэмшдэг, Лондонгийн металлын биржийн гишүүнээр бүртгэгдсэн Монголын анхны хувийн хэвшил, Монголд анх удаа үйлдвэрийнхээ бүх ажилчдад болон “Эрдэнэт” ТӨУҮГ-ын ажилчин ажилтнуудад давуу эрхийн хувьцаа эзэмшүүлж, улирал тутам ногдол ашиг өгч эхэлж байгаа, дан ганц монгол инженер техникийн ажилтан, ажилчдын хүч чадал, ид хав дээр тулгуурлан боссон, Өрнөдийн өндөр хөгжилтэй улс орнуудад хэрэглэж байгаа хамгийн орчин үеийн техник технологи, инновацыг ашиглан шингэн биетийг хатуу металл болгон хувиргах үйлдвэрлэл эрхэлж байгаа гээд үнэхээр л үзэхээс нааш үл итгэмээр үлгэр мэт гайхшруулам олон амжилтыг гарган, үйл ажиллагааныхаа түүхийн шанг татаж явна.
Энэ бүхэн зөвхөн сэтгүүлчийн төдий биш монгол хүн бүрийн зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой үйл явдал, факт, бахархах бахархал мөн үү гэвэл мөн билээ.
Монгол Улс маань хөгжиж байна, улс орны нүүр царай өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Амьдрал тэр чигээрээ болохоо байгаад, бүх зүйл харлаж, уруугаа харчихаад байгаа юм алга. Нар дагаж сүүдэр ямагт байдаг шиг бидэнд болох, болохгүйн аль аль нь байна. Дандаа сүүдэртэй талаа харж бухимдаж , бие биеэ хараан зүхэж “нээрэвтэж“ байхаар болж бүтэж байгаагаараа, босгож бүтээж чадаж байгаа сайн сайхнаараа бахархан, өөдрөг, итгэл, сэтгэл дүүрэн явж болох олон олон жишээ дэргэд маань нүдэн дээр илт бий болж байна шүү дээ.
Үүний нэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанаас гарсан технологид нь тохирохгүй зэсийн агууламж багатай хаягдал буюу мэрэгжлийн хэлээр бол балансын бус үүсмэл ордыг ашиглан жилд 10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг “Ачит Ихт” ХХК-ийнхан нөр их хүчин чармайлтын дор барьж байгуулан 2014 оны аравдугаар сарын 10-нд нээлтэй хийсэн явдал юм. Өнөөдөр эл үйлдвэрийн хамт олон таван жилийнхээ ойг бүр нэг аз жаргал дүүрэн тэмдэглэж байхыг дэргэдээс нь харж, сэтгэлээсээ бахдан баяслаа. Юунд миний сэтгэл бахдан баясав гэж үү!
Тийм ээ! Учрыг даруй тайлбарлая. Үүнийг юу гэмээр ч юм бэ дээ! Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр зэс, молбидены хүдрээ хөвүүлэх аргаар боловсруулаад баяжмалаа шууд экспортлодог гэдгийг бид мэднэ. Чухам энэ баяжмал монголчуудыг мөн ч олон жил тэжээж байгаа болоод тэр. Эрдэнэт үйлдвэр зэсийн агууламж сайтай баяжмалаа гадагш борлуулаад хүдрээс үлдсэн хаягдал шаарыг нь балансын, балансын бус гэж ангилаад хиймэл уул болгоод овоолчихно. Үүнийгээ овоолго гэдэг. Ийм үүсмэл овоолго Эрдэнэтэд 12 байдаг юм. Балансын бус буюу Эрдэнэт үйлдвэр дахиж ашиглах боломжгүй гээд “хаясан хог” болох хоёрдугаар овоолго нь 1978 оноос эхлэн хуримтлагдсан юм билээ. Чухам энэ “хог”-ноос үнэ цэн бий болгож, баялаг бүтээх арга ухааныг “Ачит Ихт” ХХК-ийнхан олсон байгаа юм даа. Бодох тусам бүр нэг цаанаасаа адтай. Учир нь тэд анх Англи, Австралийн “Central Asia Metals” компанитай хамтран энэхүү II овоолгыг ашиглахаар 2006-2008 онд судалж байсан ч, ядуу агуулгатай, зардал их, үйл ажиллагааны эрсдэлтэй, эдийн засгийн хувьд үр ашиггүй, хөрөнгө оруулалт хийхэд баталгаагүй үүсмэл орд байна гэж хэлээд нөгөөдүүл орхиод явчихсан гэдэг.
Тэгээд Казахстанд очоод ижил төстэй үйлдвэр байгуулсан байдаг. Ингээд “Ачит Ихт”-ийнхэн уг овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд бадар барьж дэлхийг тойрох шахсаны эцэст “Noble resources international” -тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж 60 сая ам.долларын зээл авсан нь тухайн үед үнэхээр бөх зүрх, бүдүүн зориг байсан байгаа юм шүү. Ямар сайндаа ашиггүй, ашиглахгүй гэж хаясан II овоолгыг нь ашиглах гэрээ байгуулахаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзахад “ Үгүй ээ, нөхөр минь чи чинь эрүүл үү, энд оруулсан хөрөнгө чинь зүгээр л үнс болно ш дээ” гэсэн гэдэг. “Хэвийн бус” тэр нөхөр бол нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, хожим “Ачит Ихт” ХХК үүсгэн байгуулсан П.Цагаан байж. Хоёр мянгаад оны эхний тав, зургаан жилүүдэд ямар нэгэн тухайлсан ажил, албагүй болж үндсэндээ хаягдан, гудамжинд “лааз өшиглөж” явахдаа тэрбээр энэ зоримог санаагаа ажил хэрэг болгохоор шулуудсан юм билээ. Түүх ингэж л эхэлж. Өнөөдөр энэ компанийн үйлдвэрт болж өгвөл зочлон очиж үзээрэй гэж хүн болгонд хүсмээр байна.
“Мянга сонсохоор нэг удаа үз” гэдэг шүү дээ. Гуч гаруй жил овоолсон 80 метр өндөр овоолго дээр буусан бороо цасны ус доош нэвчин гарахдаа зэсийн агууламжтай болж байгаль орчинд сөргөөр нөлөөдөг байсныг Эрдэнэтийнхэн сайн мэднэ. Энэ асуудлыг шийдэж чадахгүй олон жил болсон нь ч үнэн. Балансын овоолго дээрээ түшиглэн Эрдэнэт үйлдвэр 20 жилийн өмнө “Эрдмин” үйлдвэр байгуулж, катодын зэс, улмаар зэс кабель үйлдвэрлэх болсон жишээ бий. Чухам эндээс санаа авч байгаль орчныг бохирдуулж байгаа зэсийн агууламжтай тэр уусмалыг тосон авч хуримтлуулах дор нь тусгай хулдаастай хиймэл цөөрөм байгуулж үйлдвэрлэл явуулж эхэлсэн аж. Эдний энэ УУСГАХ-УУСГАН ХАНДЛАХ-ЦАХИЛГААН ХИМИ гэсэн гурван дамжлагат технологи бидний сэтгүүлчдийг үнэнхүү гайхшруулсан билээ. Агаарт босох ямар ч тоос тоосонцор алга. Нэг литр усыг ч дахин дахин ашиглах аж. Ийм “ид шид”-тэй технологийн ерөнхий зарчмыг жаахан тайлбарлах гээд оролдъё.
Овоолгын орой дээр хиймэл бороожуулалт хийхэд ус доош нэвчсэн урсахдаа зэсээр “жирэмслээд” гараад ирдэг аж. Тэр уснаас электролизийн аргаар цэвэр зэсийг нь “шүүн” боловсруулж аваад усаа тусгай насосоор буцаагаад овоолго руугаа шахан гаргаж дахиад нэвчүүлнэ. Энэхүү гидрометаллургийн процесс дахин дахин давтагдана. Энгийнээр ойлгуулахад нэг ийм. Байгаль орчинд ээлтэй, ямар ч хог хаягдалгүй, жинхэнэ эко үйлдвэрлэл явагдаж байгаагийн тод жишээг эндээс харж болно. Тун удахгүй хөрс рүү үл нэвчих тусгай “шаллагаатай” талбайд овоолгын хүдрээ бутлах илүү үр ашигтай аргад тэднийх шилжих бэлтгэлээ базаагаад бараг дуусаж байхыг бид харлаа. Үүнийг нь харин нуруулдан олзворлох арга гэдэг гэнэ. Үйлдвэрийн орчин, үйл ажиллагаа харсан хэнд ч гүн сэтгэгдэл төрүүлнэ. Маш цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй нэг айл байдаг даа. Уул уурхайн үйлдвэрлэлийг ингэж явуулж бас болдог байх нь ээ. Үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаасаа эхлээд удирдлага нь бүгд эмэгтэйчүүд байгаа нь ч бидний харж дассан зүр зургаас огт өөр. Магадгүй цэвэр цэмцгэр байдал нь үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Эдний үйлдвэрийн зарим техник, технологи нь гуравдагч улс орнуудад гаргаж үл болох тусгай гэрээтэйгээр нийлүүлэгдсэн юм билээ.
Үйлдвэрийн галын осол аваараас авран хамгаалах “Тайко” бүрэн автомат систем гэхэд л Монголд зөвхөн Оюутолгой ХК, болон эднийд л байна. Бидэнд тайлбарласнаар тэдний ашиглаж буй үүсмэл ордын овоолгод 50-60 мянган тн зэс бий гэж тооцож байгаа юм билээ. Одоо “Ачит Ихт” ХХК өдөрт 35 тн цэвэр зэс хавтан үйлдвэрлэж, хөрөнгө оруулагч Нобель ресорс, Мицуй компани руу гаргаж байгаа гэнэ. Ингээд бодохоор жилдээ 10 мянган тонн цэвэр зэс гаргаж байна гэсэн үг. Дэлхийн зах зээл дээр 1 тн зэс өчигдөр 5730 ам.доллар гэж байна билээ. Тооны машин бариад энэ компани ямар ашигтай ажиллаж байгааг эндээс тооцож болно л доо. Хамгийн гол нь хэн ч ашигладаггүй, тоодоггүй байсан овоолго дор ийм баялаг хэвтэж байж шүү дээ. Монголд мундаг компаниуд нэг, хоёр байдаг. Гэхдээ үйл ажиллагаа нь бүгдэд тод, ашиг орлого, татвар нь шилэн, ажиллагсад нь амьдралын баталгаагаар хангагдсан, нийгмийн хариуцлага өндөртэй байх ёстой болоод ирэхээрээ нэг л бүүдийгээд явчихдаг юм. Тэгвэл энэхүү үгүйлэгдээд байдаг сайн компанийн засаглалыг гэдгийг утгаар нь хэрэгжүүлж, нутагшуулсан байхыг нь “Ачит Ихт”-ээс л харлаа даа. Худлаа магтаж байгаа хэрэг огт биш ээ. Сайн юм, сайн жишиг, зөв хандлагыг харахад хөндлөнгийн хэнд ч урам, бас бахдал төрдөг юм байна.
Үйлдвэрийн гадаад, дотоод орчин тун цэвэр цэмцгэр, харсан хэнд ч гүнзгий сэтгэгдэл төрүүлнэ.
Үйлдвэр бий болсноос хойш Эрдэнэт үйлдвэрт “хаягдал”-ыг нь ашигласныхаа төлбөрт 10 тэрбум төгрөг төлөөд байгаагаас нь хүртэл нэг тийм нүнжигтэй, шудрага үнэр ханхалж байгааг анзаарч болно. Орон нутгийнхаа 220 хүнийг ажлын байраар ханган, 800 гаруй туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс гэхэд л энэ таван жилд 168 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байдаг юм байна. Орон нутагт мод бут тарихаас эхлээд, булаг, усны хамгаалалт, чанарын шинжилгээ сорил сар бүр хийх, Орхон аймаг дахь ШУТИС, ТИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгох гэх мэт олсноо олонтой хувааж буй үйлс бүрийг дурдвал цаас, цаг багагүй зарцуулах болно.
Зүгээр л энэ бол сүүлийн жилүүдэд монголчуудын хэний ч гарыг харахгүйгээр өөрсдийн хүчээр хийсэн, босгосон маш том бүтээн байгуулалтын нэг гэж бардам хэлж болно. Хаягдлаас “ногоон” зэс, “ногоон” валют, босгож байгаа ногоон технологи бүхий “Ачит Ихт”-ийн үйлдвэрлэлийг ГАЙХАМШИГ гэж нэрлэхийг хүслээ. Учир нь энэ бол бид юм хийж чадна, чаддаг, чадах ч болно гэдгийг нотолсон бодит нотолгоо, үлгэр жишээ болсон түүхэн бодит үйл явдал. Цааш цаашдаа энэ жишгээр олон олон үйлдвэр бий болж, Монголын бүтээн байгуулалт улам өрнөх болно. Бид чадаж байна шүү дээ.
Анх 1980-аад оны эцсээр балансын овоолго ашиглах “Эрдмин” үйлдвэр байгуулагдаж чадал, боломжийнхоо хэрээр ажиллахдаа хүн нас ахихын хэрээр тамир, тэнхээ суларч мууддагийн адил үйлдвэрийн техник ч ялгаагүй элэгдэж хорогдож, эвдэрч муудан, арга технологи нь хоцрогдоно биз дээ. Гэтэл Монгол Улс балансын бус овоолгыг хамгийн цэвэр, ногоон технологиор улс оронд үр ашигтай ашигладаг шинэ үйлдвэртэй болчихлоо шүү дээ. Маш богино хугацааны дотор, ердөө тавхан жилийн хугацаанд иж бүрэн, хамгийн орчин үеийн үйлдвэрийг барих барихдаа монголчууд бид өөрсдөө барьж байгуулж чадлаа. Бахархал бас гайхамшиг биш гэж үү. Үнэхээр сайхан хэрэг. Энэ чинь л бидний хүсээд байгаа хөгжил, дэвшил.
Хийе, бүтээе гэсэн сэтгэл байхад болохгүй, бүтэхгүй зүйл гэж байдаггүй. “Ачит Ихт” ХХК-ийн үйлдвэр өнөө цагийн хамгийн шилдэг технологийн аргаар цэвэр зэс үйлдвэрлэж байгааг сэтгүүлчид бид харлаа. Монголчууд бид ингэж эвсээд зүтгэвэл заавал бусдын гарыг харж, царай алдах шалтгаангүй болно. Гаднын хөрөнгө оруулалт хэрэггүй гэж байгаа юм биш. Гэхдээ хийж чадах юмаа бид өөрсдөө хийдэг л байх хэрэгтэй. “Айлаас эрэхээр авдраа ух” гэдэг . Авдраа нэг ухахад л жилд 10 мянган тонн зэс үйлдвэрлэх үйлдвэр “гараад” ирлээ шүү дээ.
Харж, сэтгэж, хөдөлмөрлөж чадвал боломж хаа сайгүй байж л байдаг юм байна. Үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт” компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй олон ажлын нэгийг онцлохгүй байхын аргагүй санагдлаа. Ердөө нэг жилийн дараа нийслэлийн Буянт-Ухаагийн дэнж дээр “Азийн хүүхдийн спортын их наадам-2020” болох гэж байна. Энэ наадмын нээлт хаалт, гол уралдаан тэмцээн болох “Мөсөн Өргөө” спорт цогцолборын гол санхүүжүүлэгч нь эднийх билээ. 2600-3600 хүний суудалтай, хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг танхимын спорт, соёл урлагын тоглолт, экспо, олон улсын хурал зэрэг нийтийг хамарсан үйл явдлуудыг ч зохион байгуулж болох хамгийн орчин үеийн технологи, инновацыг ашигласан гоёмсог байгууламжтай бид болох гэж байна. Энэ бүх амжилтын нууц юунд байгааг Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэгээс асуухад шууд л хүнд буюу манай компанийн хүний хөгжлийн бодлогод бий гэж хариулсан. Тэд энэ үйл ажиллагаагаа эхлүүлсэн арван жил, үйлдвэртэй болсон таван жилийн хугацаанд мэдлэг чадвартай хамт олныг бүрдүүлж, дараа дараагийнхаа үеэ сургаж, боловсруулж дадлагажуулах бүтэц системийг бий болгосон аж.
Ажилчин, ажилтнуудынхаа жил бүр эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт 167 сая төгрөг, биеийн тамир, спорт, фитнесс, бясалгал иогоор хичээллэхэд нь гэхэд л 334 сая төгрөг зарцуулсан байхыг сонсоод атаархахгүй байхын аргагүй. Ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, сайжруулах үүднээс өнгөрсөн 5 жилд 21 хүнд 412 сая, орон сууцны түрээс, ашиглалтад 23 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байх жишээтэй. Шинэ санал санаачилга гаргасан ажилтнуудаа шагнаж урамшуулахад 283 сая төгрөг зарцуулсан гээд аль ч компанийн үл тоон орхигдуулдаг зүйл энд харин ажил хэрэг болсон байна. Ийм болохоор ажлын байрны тендер зарлахыг нь Эрдэнэтчүүд төдийгүй Монгол орон даяар хүлээдэг болсон хэрэг. Байгальд сөрөг нөлөө багатай, дэвшилтэт техник, технологи ашиглан балансын бус хүдрийг боловсруулж, дэлхийн жишигт нийцсэн зэсийн үйлдвэрлэлийг эрхэм зорилгоо болгон эх орныхоо эрдэс баялагийг сорчлохгүй ашиглаж зэсийн үйлдвэрлэлээр Монголдоо тэргүүлнэ гэсэн алсын хараатай “Ачит Ихт” ХХК-ийг зориод буцахад сэтгэл баясаж, итгэл урам ассаны учир ийм бөлгөө. Тэд үйлдвэрлэлээ эхлүүлсэн таван жилийн дотор Монгол Улсын төсөвт оруулсан татвар төлөлтөөрөө Топ-5-н аж ахуйн нэгжийн эгнээнд ороод иржээ. Үндэсний шилдэг бүтээн босголт, үндэсний шилдэг компани гэж ийм л бүтээн босголт, ийм л аж ахуйн нэгжийг хэлдэг.
Ш.Даваадорж
Эх сурвалж: baabar.mn |
Авдраа нэг ухахад л аранжин зэсийн үйлдвэртэй болчихлоо |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Улаанбаатарт өдөртөө 25 градус дулаан байна 12:13
|
|
|
Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ 11:39 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн
|
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн »»
|
|
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна 11:17 Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнд
|
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнд »»
|
|
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий 9 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна 10:20 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах)
|
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) »»
|
|
Монголын хоккейн баг Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ 10:18 Узбекистаны Ташкент, Самарканд хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
|
Узбекистаны Ташкент, Самарканд хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. »»
|
|
Шинэ Apple Pencil жинхэнэ харандаатай илүү төстэй болно 08:16 “Apple” компани гурав дахь үеийн Apple Pencil стилус гаргахаар ажиллаж байгаа тухай Блүмберг агентлаг дамжуулжээ.
|
“Apple” компани гурав дахь үеийн Apple Pencil стилус гаргахаар ажиллаж байгаа тухай Блүмберг агентлаг дамжуулжээ. »»
|
|
Монголын хоккейн баг хүрэл медальтай ирлээ 22:44 Узбекистан улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо.
|
Узбекистан улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо. »»
|
|
Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэж үзэн зорчих эрхийг нь хязгаарлав 22:43 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна.
|
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. »»
|
|
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална 22:40 Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
|
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. »»
|
|
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана 22:26 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Шар өвс шатаасан хоёр иргэнийг нэг зуун нэгжээр торгожээ 22:24 Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд
|
Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд »»
|
|
Т.Чимгээ хохиролдоо 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа, Хуулийн дагуу нөхөн төлбөрийг төрөөс төлөх шаардлагатай гэв 22:22 УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар
|
УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар »»
|
|
Зүүн Өмнөд Ази нүүрсний хараат байдлаас гарах болоогүй 22:11 Дэлхийн дулаарал нь Төв Азид агаарын температур дэлхийн бусад бүс нутгаас илүү хурдацтай нэмэгдэхэд хүргэж байна.
|
Дэлхийн дулаарал нь Төв Азид агаарын температур дэлхийн бусад бүс нутгаас илүү хурдацтай нэмэгдэхэд хүргэж байна. »»
|
|
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үр дүнгийн талаар эмийн Түр хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө 18:51 Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголын үр дүнгийн талаар болон өнгөрсөн хугацаанд Түр хороо хэрхэн ажилласан талаар Хянан шалгах Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус Түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2024.05.01) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
|
Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголын үр дүнгийн талаар болон өнгөрсөн хугацаанд Түр хороо хэрхэн ажилласан талаар Хянан шалгах Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус Түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2024.05.01) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. »»
|
|
Монголчууддаа гээгдсэн Монгол 18:34 “Сургуулиа төгсөөд, 1-2 жил мэргэжлээрээ ажиллана. Тэр зуур CV-гээ сайжрууж, хэлний түвшингээ ахиулж, мөнгө ч хураана.
|
“Сургуулиа төгсөөд, 1-2 жил мэргэжлээрээ ажиллана. Тэр зуур CV-гээ сайжрууж, хэлний түвшингээ ахиулж, мөнгө ч хураана. »»
|
|
Чан-Ань Арван хоёр цагийн гудамжаар аялъя 18:25 Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийнхан Чан-Ань Арван хоёр цагийн гудамжтай танилцлаа.
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийнхан Чан-Ань Арван хоёр цагийн гудамжтай танилцлаа. »»
|
|
“Бүс ба Зам” дахь ХАА-ын хамтын ажиллагаа 17:40 “Бүс ба Зам” санаачилга гарснаас хойш Хятад улс болон хамтран байгуулагч улс орнууд хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, боловсруулалт, гүйлгээ зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжиж, дэлхийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хангалт хэрэгцээний гинжийн аюулгйү байдал ба тогтвортой байдлыг хамтдаа хамгалж байгаа аж. Хүсэл тэмүүллээр баялхсан газар тариалаг, хөдөө аж аухйн үйлдвэр зэрэг нь олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны үзэсгэлэнт сайхан дүр төрхийг харуулж байгаа аж.
|
“Бүс ба Зам” санаачилга гарснаас хойш Хятад улс болон хамтран байгуулагч улс орнууд хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, боловсруулалт, гүйлгээ зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжиж, дэлхийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хангалт хэрэгцээний гинжийн аюулгйү байдал ба тогтвортой байдлыг хамтдаа хамгалж байгаа аж. Хүсэл тэмүүллээр баялхсан газар тариалаг, хөдөө аж аухйн үйлдвэр зэрэг нь олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны үзэсгэлэнт сайхан дүр төрхийг харуулж байгаа аж. »»
|
|
Хятадын алдагдсан соёлын дурсгалт зүйлс эх орондоо ирнэ 16:29 Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас Хятадад буцааж өгсөн Хятадаас алдагдсан соёлын дурсгалт 38 урлагийн бүтээлийг хүлээн авав.
|
Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас Хятадад буцааж өгсөн Хятадаас алдагдсан соёлын дурсгалт 38 урлагийн бүтээлийг хүлээн авав. »»
|
|
Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн ”устөрөгч” технологийн салбарын хамтын ажиллагаа үнэхээр гайхалтай юм 16:10 Германы канцлер Шольц 14-ний өдөр:
- Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн "устөрөгчийн" технологийн салбарын хамтын ажиллагаанд гүн сэтгэгдэл төрж, Герман, Хятадын найрсаг солилцоог үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна .
|
Германы канцлер Шольц 14-ний өдөр:
- Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн "устөрөгчийн" технологийн салбарын хамтын ажиллагаанд гүн сэтгэгдэл төрж, Герман, Хятадын найрсаг солилцоог үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна . »»
|
|
Энэ сарын 3-нд сэтгүүлч нар жагсана 15:01 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл тавдугаар сарын 3-нд "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" жагсаалыг зохион байгуулах тухай мэдээллээ.
|
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл тавдугаар сарын 3-нд "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" жагсаалыг зохион байгуулах тухай мэдээллээ. »»
|
|
Хууль бусаар 1,3 тэрбумын НӨАТ-ын буцаан олголт авсан бүлэг этгээдийг илрүүлжээ 14:58 Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл
|
Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл »»
|
|
Өнөөдөр болон маргааш дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 14:50 Өнөөдөр болон маргааш /2024.05.01, 2024.05.02/ хийх засварын хуваарийг танилцууллаа.
|
Өнөөдөр болон маргааш /2024.05.01, 2024.05.02/ хийх засварын хуваарийг танилцууллаа. »»
|
|
Импортын цементийн татварыг таван хувь болгон буурууллаа 14:48 Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар:
|
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар: »»
|
|
Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ 14:45 Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг
|
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг »»
|
|
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав 14:40 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
|
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан »»
|
|
200 тэрбум төгрөгийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулахаар боллоо 14:38 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
|
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа »»
|
|
Перу улсад шөнийн цагаар зорчиж явсан зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдсан хэрэг гарчээ 14:27 Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
|
Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ. »»
|
|
Жолооны үнэмлэх нь хэвлэгдээгүй ч И-Монголиад мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой 14:22 Жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдээгүй бол “Е-Мongolia” платформ ашиглан “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн төлөв
|
Жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдээгүй бол “Е-Мongolia” платформ ашиглан “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн төлөв »»
|
|
Н.Өнөрцэцэг төрийн нууцад хамаарах баримтыг хадгалж байсан гэв 14:18 Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
|
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. »»
|
|
Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа 14:16 Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
|
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав. »»
|
|
Бямба гарагт эхлэх ЦЭРЭГ татлагын байршил 14:16 Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна.
|
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. »»
|
|
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ 14:12 Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга болдог. Аялагчид, амрагчид хотоос хоёр тийшээ гардаг зам дээр өдөр шөнөгүй
|
Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга болдог. Аялагчид, амрагчид хотоос хоёр тийшээ гардаг зам дээр өдөр шөнөгүй »»
|
|
Эминем "The Death of Slim Shady" нэртэй шинэ цомог гаргаснаа зарлалаа 14:08 Рэппер Эминем (жинхэнэ нэр нь Маршалл Брюс III Мэтерс) 12 дахь студийн цомгоо "The Death of Slim Shady" нэрээр гаргаж
|
Рэппер Эминем (жинхэнэ нэр нь Маршалл Брюс III Мэтерс) 12 дахь студийн цомгоо "The Death of Slim Shady" нэрээр гаргаж »»
|
|
Монголын тас шувуу Солонгост гаргасан өндгөө хага цохиод нутгаа зорьсон түүх 13:38
Солонгосын хойгийг зөвхөн эр эм залуучууд маань зориод зогсохгүй Монголын жигүүртэн шувууд хүртэл зорин очжээ.
|
Солонгосын хойгийг зөвхөн эр эм залуучууд маань зориод зогсохгүй Монголын жигүүртэн шувууд хүртэл зорин очжээ.
»»
|
|
Ууланд аялж байсан иргэдийн нэг нь амь насаа алджээ 13:16 Баянхонгор аймаг, .... сум “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т 7 хүн ууланд
|
Баянхонгор аймаг, .... сум “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т 7 хүн ууланд »»
|
|
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ 12:52 Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
|
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. »»
|
|
”Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй ”Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээ эхлэв 12:39 "Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын арга хэмжээг 04-р сарын 21-нд эхлүүлэв. Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачилж , ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба зохион байгуулж, Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дэмжин зохион байгуулав.
|
"Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын арга хэмжээг 04-р сарын 21-нд эхлүүлэв. Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачилж , ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба зохион байгуулж, Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дэмжин зохион байгуулав. »»
|
|
Сансрын тунельд осол гарч, нэг иргэн ГССҮТ-д хүргэгджээ 12:26 Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр /2024.05.01/
|
Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр /2024.05.01/ »»
|
|
ОХУ-ын Засгийн газар нүүрсний экспортын татвараа цуцалжээ 12:14 ОХУ-ын Засгийн газар эрчим хүчний нүүрс, антрацитын нүүрсний экспортын татварыг энэ оны тавдугаар сарын 1-нээс
|
ОХУ-ын Засгийн газар эрчим хүчний нүүрс, антрацитын нүүрсний экспортын татварыг энэ оны тавдугаар сарын 1-нээс »»
|
|
Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 11:07 Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна.
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна. »»
|
|
Хүүхдийнхээ мөнгөөр амь зогоох эрчүүд 22:28 2022 оны байдлаар Монгол Улсын 2.6 сая иргэн, хоёр их наяд төгрөгийн халамж хүртжээ. 2018-2022 онд халамж хүртсэн
|
2022 оны байдлаар Монгол Улсын 2.6 сая иргэн, хоёр их наяд төгрөгийн халамж хүртжээ. 2018-2022 онд халамж хүртсэн »»
|
|
Нийслэлийн цэрэг татлага 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно 21:58 Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа.
|
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа. »»
|
|
Сурах бичигт сул тал бий юү? 21:57 “Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хүргэсэн билээ. Бид нийтлэлдээ ерөнхий
|
“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хүргэсэн билээ. Бид нийтлэлдээ ерөнхий »»
|
|
Баянхангай суманд сайжруулсан түлшинд 3 хүүхэд угаартаж, 2 нь газар дээрээ нас баржээ 21:44 Иргэд шахмал түлшинд угаартаж, амиа алдсан харамсалтай хэргүүд ар араасаа гарсаар байна. Өнгөрсөн сард Сонгинохайрхан
|
Иргэд шахмал түлшинд угаартаж, амиа алдсан харамсалтай хэргүүд ар араасаа гарсаар байна. Өнгөрсөн сард Сонгинохайрхан »»
|
|
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ 21:40 БАКУ, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /Azertac/. Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг агаарын тээврийн
|
БАКУ, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /Azertac/. Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг агаарын тээврийн »»
|
|
Чили ирэх онд зэсийн үйлдвэрлэлээ дээд хэмжээнд хүргэнэ 21:27 Чили улс 2025 онд 5.8 сая тонн зэс үйлдвэрлэж, дээд амжилт тогтоох төлөвтэй байна гэж Чилийн Зэсийн Комисс (Cochilco) мэдэгджээ.
|
Чили улс 2025 онд 5.8 сая тонн зэс үйлдвэрлэж, дээд амжилт тогтоох төлөвтэй байна гэж Чилийн Зэсийн Комисс (Cochilco) мэдэгджээ. »»
|
|
Гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 4.5 хувиар өсчээ 20:37
2024 оны 4 дүгээр сарын 29-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг танилцуулж байна.
|
2024 оны 4 дүгээр сарын 29-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг танилцуулж байна.
»»
|
|
Италид болсон Болонья хүүхдийн номын үзэсгэлэн дээр Хятад хүүхдийн ном анхаарал татав 19:27 61 дэх удаагийн Болонья олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн Итали улсын Болоньягийн үзэсгэлэнгийн төвд 08-наас 11-нд зохион байгуулагдсан билээ. Хятад улс энэ жилийн үзэсгэлэнд анх удаа уригдсан бөгөөд "Хятад улаан" бүхий хятадын үзэсгэлэнгийн гол өнгө төрх нь гадаадын олон ном худалдагч, зочдын анхаарлыг татаж билээ.
|
61 дэх удаагийн Болонья олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн Итали улсын Болоньягийн үзэсгэлэнгийн төвд 08-наас 11-нд зохион байгуулагдсан билээ. Хятад улс энэ жилийн үзэсгэлэнд анх удаа уригдсан бөгөөд "Хятад улаан" бүхий хятадын үзэсгэлэнгийн гол өнгө төрх нь гадаадын олон ном худалдагч, зочдын анхаарлыг татаж билээ. »»
|
|
“Монгол гэр” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээгдэхэд 5 хоног үлдлээ 18:28 Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачилан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 2024 оны 05 дугаар сарын 04-12-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
|
Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачилан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 2024 оны 05 дугаар сарын 04-12-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. »»
|
|
Гурван хүүхэд гэртээ угаартаж хоёр нь амиа алдаж, нэг нь эмнэлэгт эмчлүүлж байна 18:26 Шахмал түлшний угаарын хийнд амиа алдсан хэрэг орон нутагт гарчээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд утаагүй
|
Шахмал түлшний угаарын хийнд амиа алдсан хэрэг орон нутагт гарчээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд утаагүй »»
|
|
|
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав 14:40 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
|
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан »»
|
|
Перу улсад шөнийн цагаар зорчиж явсан зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдсан хэрэг гарчээ 14:27 Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
|
Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ. »»
|
|
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. »»
|
|
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
|
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ. »»
|
|
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
|
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр »»
|
|
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
|
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм. »»
|
|
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ. »»
|
|
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
|
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. »»
|
|
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
|
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон »»
|
|
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
|
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. »»
|
|
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
|
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, »»
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
|
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл »»
|
|
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
|
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон »»
|
|
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
|
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр, »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|