 |
|
 |
|
“Танай МАНАН”, “Манай МАНАН” |
|
|
 |
|
 |
“Танай МАНАН”, “Манай МАНАН”
2019-10-11МАНАНТСАН НЬ  Монгол Улс нийгмийн шилжилт хийснээс хойшхи 30 орчим жилд Монгол ардын нам, Ардчилсан нам ээлжлэн, хослон төр барилаа. Нэг нь улс төрийн зүүний, нөгөө нь барууны баримжаатай гэгддэг. Гэхдээ эргээд харахад үзэл бодлын хувьд дундаа хийсэн заримдаг хувилбартай л даа. Жишээ нь, МАН ч, АН ч халамжийн бодлогод анхаарлаа хандуулдаг. АН хүүхдийн мөнгийг санаачилж байсан бол МАН шинээр гэрлэсэн хосод нэг удаа 500 мянган төгрөг өгөх шийдвэр гаргаж билээ. Харин хоёулаа 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр эх орны хишиг сая, сая таван зуун мянган төгрөг өгөх санаачилгаараа өрсөлдөн манаргаж байв. Дээр нь энэ хоёр намын дотор өнгөлөх хэсэгт нь бизнесийнхэн жин дардаг. Өөрийнх нь нэр компанийнх нь лого мэт ойлгогддог олон хүн дээр дурдсан хоёр намын лидер гэгдэж УИХ-д сонгогдож, улс төрийн өндөр албан тушаал хашсаар ирсэн. Энэ өнцгөөс харах юм бол аль, аль нь бизнесийнхэнд талтай гэж ойлгогдоно.
Товчхондоо, төрийн оролцоотойгоор томоохон бизнесүүдийг дэмжихийн сацуу зорилтот бүлэгтээ мөнгө, тэтгэмж өгөхийг чухалчилж иржээ. Ийм түүхтэй, эвсэж ч, эвдрэлцэж ч явсан энэ хоёр улс төрийн хүчний гуравдагч болж өндийсөн МАХН-аас анх “МАНАН”-тай тэмцэх тухай яриа гарсан шиг санагдаж байна. Харин энэ нэршлийг тугаа болгож манаргасан хүмүүс мөн л МАН, АН-аас гарсан юм даа. Бараг л дан ганц байгалийн баялагт түшиглэсэн эдийн засагтай орны хувьд хулгай зэлгий, хардлага сэрдлэг ч их байгаа. Хэрэг төвөг ч олон гарсан байлгүй дээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын яриад байдаг “Нүүрсчдийн нам”, “Уул уурхайг авсан 30 гэр бүл” зэргээс мөн л “МАНАН”-гийн сүнс үзэгдээд байдаг. Өнгөрсөн хугацаанд “МАНАН”-г хувиараа эсэргүүцсэн улстөрчид ч байлаа, хотол олноороо эсэргүүцсэн жагсаал ч болж байв. Хойтон жилийн сонгууль дөхөх хэрээр “МАНАН”-г эсэргүүцэгчид дахиад үзэгдэж эхэллээ. Гэхдээ аль нь жинхэнэ “МАНАН” юм бэ.
Н.АЛТАНХУЯГИЙН “МАНАН”
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэдэг энэ хүнээс урьд нь “Шударга бусын хонгил” гэх нэршил гарсан. Одоо бараг хэвшмэл хэллэг мэт болж. Шүүх, хянах, шалгах чиг үүрэгтэй хуулийн байгууллагууд нэгэн гарт орвол түүгээрээ дамжуулан хэнийг ч яллаж болдог гэх ойлголт л доо. Харин тэрбээр өчигдөр мэдээлэл хийж “МАНАН”-г дэлгэв. Тэрбээр “2016 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр би арга байхгүй Монголын нийгэмд МАНАН гэдэг бүлэглэл бий болсон тухай хэлсэн. Тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан. Хаан байсан. Би МАНАН-г хамгийн түрүүнд Ц.Элбэгдорж гэж боддог юм. Өөрийнх нь барьцаанд ордог буюу барьцаалагддаг нөгөө “бөлдөгддөг” хүмүүсээрээ Монголын төрийг дүүргэж, тэр хэрээрээ төрийг самарч орхисон хүн бол Ц.Элбэгдорж. Ц.Элбэгдорж үнэхээр хэцүү байсан. Түүний үед барьцаанд орсон, эсвэл “бөлдөгдүүлсэн” хүмүүсээр төрийн удирдах алба дүүрсэн. Шударга бусын хонгил дундуур хэдэн жил явж, ойр дотны хүмүүсээ орон шоронд явуулсан хүний хувьд би хэлэхээс аргагүй боллоо. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг. Энэ хүн найман жил УДШ-ийг толгойллоо. С.Зоригийн хэргийг гардан шийдсэн хүн. Д.Дорлигжав гэхэд бас л Ц.Элбэгдоржийн тушаалаар Ерөнхий прокурор болсон хүн. Миний найз л даа. Энд би хэдэн найзаа бас хэлэхээс өөр арга алга. Монголын төр 1937 он шиг дээрээсээ команд өгөхөд шууд гардан гүйцэтгэдэг хүмүүстэй болсон нь маш аюултай. М.Энх-Амгалан бас л Ц.Элбэгдоржийн тушаалаар Ерөнхий прокурор болсон хүн. Б.Хурц байна. Энэ хүнийг Баруун Европын шоронгоос авчирч АТГ-т орлогч дарга, ТЕГ-ын даргаар тавьсан.
Сонгуулийн хуулийг битгий өөрчил гэж би Э.Бат-Үүлд их хэлсэн. Үгэнд ороогүй. Тэр гавьяа байгуулсан. Тэгээд ч баатар болсон. Намайг намынхнаа ингээд байх юм гэдэг. Монголд нам байхгүй болчихсон шүү дээ. МАНАН ба бусад гэдэг л ойлголт бий. Ц.Элбэгдоржийн мөнгө гэдэг чинь галзуу их мөнгө. Зөвхөн Эрдэнэтийн зэсийн баяжмалаас жилдээ 44 тэрбум төгрөг ганцаараа тууж байгаа хүн. Тэгээд дахиад намайг шүүхэд өг л дөө. Эрдэнэтийн овоолгын шороог ч үлдээхгүй П.Цагаантайгаа нийлээд үйлдвэр байгуулчихсан идэж байгаа. Цаана нь Эрдэнэтийн 20 мянган иргэн үйлдвэр байгуулна гэж хөөцөлдөөд хоорондоо хэрэлдээд, тэднийг өөр хооронд нь цохилдуулаад л явж байгаа хүн ш дээ. Ийм шударга бус юмыг бид хамтарч устгах ёстой шүү. Устгах устгахдаа сонгуулиас өмнө устгахгүй бол ямар ч сонгууль явуулна, МАНАН дахиад л гарч ирнэ. Би үйл явдал дээр тулгуурлаж, дандаа үнэн факттай юм ярьж байгаа шүү” гэв. Мөн “Ц.Элбэгдорж 2017 онд М.Энхболдод халаагаа өгөх тэгээд 2025 он хүртэл явах төлөвлөгөөтэй байсан. Энэ хоёр хүн өөрсдийн тоглоомын хүмүүсээр Ерөнхий сайд хийлгэдэг. Хуулийн байгууллагын удирдлагуудыг өөрсдийн хүмүүсээр бүрдүүлдэг” тухай ярьж байлаа.
С.ЭРДЭНИЙН “МАНАН”
Дээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн мэдээллийн зөвхөн нэг хэсгийг товчлон оруулсан. Ерөнхийдөө М.Энхболд, Ц.Элбэгдоржийн “МАНАН” гэх бүлэглэлд хамаардаг хэмээн АН, МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн нэрсийг дурдсан. Тэдний нэг нь АН-ын дарга С.Эрдэнэ. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Жинхэнэ МАНАН бүлэглэлийг үүсгэн байгуулсан хүн бол Н.Алтанхуяг нар. МАНАН гэдэг нь 2004 оноос үүдэлтэй. Анх "Алтангадас"-ыг байгуулж байхад МАН-аас Ц.Нямдорж, Сү.Батболд нарын маш олон хүн орж байсан юм билээ. Харин АН-аас Н.Алтанхуяг тэргүүтэй орж байсан түүхтэй. Тэр явсаар АН-ын том фракц болж хувирсан. Түүнчлэн 2004 оноос Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын оролцоотой эвслийн Засгийн газрыг байгуулсан. Улмаар 2008 онд төгс төгөлдөр биеллээ олсон. Тухайн оны долоодугаар сарын 1-ний цустай яргалалын үр дүнд хоёр намыг толгойлж байсан нөхөд улс төрийн тохиролцоо хийж эвслийн Засгийн газар байгуулсан. Стандарт бус эвслийн Засгийн газрыг байгуулсан байдаг. Тухайн үед АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг таван залуугийн амь насаар таван сайдын суудлыг наймаалцсан. Өөрөө Шадар сайд болж байсан. Тэр үед энэ асуудлыг хамгийн их эсэргүүцэж байсан хүн нь би" гэжээ.
Түүнчлэн "Сүүлд бодож байхад 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлыг далдлах зорилго төдийгүй ард нь Оюутолгойн луйврын гэрээг хийх нөхцөлөө хангах гэсэн болзлоор тухайн үед эвслийн Засгийн газар байгуулж ажилласан юм байна гэдгийг ойлгосон. Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсан цөөн хэдэн гишүүн байдаг. Тэрний нэг нь би. Үүнээсээ болж янз бүрийн нэр, цол, хаяг зүүж ирсэн. Одоо ч зүүж л явна. Өнөөдөр МАНАН гэдэг нэрийг анх үүсгэж, хонгилыг бий болгосон хүн нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Надад МАНАН-гийн үнэр ч байхгүй. Би тэр үед ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй. Сүүлд 2012 онд АН-ын ялалтын үр дүнд сайдаар ажилласан. Надтай холбоотой уул уурхай ч юм уу, өөр ямар нэгэн хуулийн зөрчилтэй зүйл байхгүй. Үүнийг ам бардам хэлнэ. Надад ямар ч МАНАН-тай холбоотой асуудал байхгүй. Өнөөдөр Н.Алтанхуяг АН-ын гишүүн биш. Намаас хэнийг ч хасч, нэмж болно. Н.Алтанхуяг АН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн гэх шалтгаанаар намаас хасагдсан. Тэр бол намын гишүүн биш хэрнээ гаднаас чулуу шидээд л явдаг хүн шүү дээ. Би нотлох баримттай л зүйл хэлнэ, худлаа юм ярихгүй" гэсэн байна.
Н.ЭНХБАЯРЫН “МАНАН”
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрийгөө Н.Алтанхуягийн яриад байгаа “Шударга бусын хонгил”-оор алхсан хүн гэдэг. Олон нийтийн дунд тараасан мэдээллээс нь харахад алхуулсан хүмүүс нь тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор Д.Дорлигжав гэж ойлгогддог.
Мөн түүнийг дуулиантай баривчлагдсан 2012 оны тэр нэгэн шөнө юу ч мэдээгүй өнгөрсөн Хууль зүйн сайд Ц.Нямдорж ч буруутаад байдаг талтай. Ийм болохоор МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн хавар мэдээлэл хийхдээ “МАНАН” бүлэглэлийн талаар ярихад хэн ч гайхаагүй. Гэхдээ сонирхолтой нь, түүнийхээр бол МАНАН-гийн толгойлогч нь олон нийтийн дунд хэв шинжээ олоод байсан улстөрч фигур биш болж таарсан. Тэрбээр "МАНАН бүлэглэл бол үнэхээр аймшигтай гэдгийг би мах цусаараа мэдэрсэн хүн. МАНАН-гийн гол эзэд нь Ц.Элбэгдорж, М.Энхболд мэтээр нийгэмд харагдаж байгаа. Үнэн хэрэгтээ жинхэнэ гол эзэн нь “сахал” Д.Эрдэнэбилэг. Би М.Энхболдод “Монгол Улсыг сүйрүүлэх ажиллагааг чи дэмжиж байна” гэж хэлж байсан. Үүнээс болоод бид хоёр зам салсан. “Сахал” Д.Эрдэнэбилэг бол жигтэйхэн шуналтай хүн. ХХБ-аар дамжуулж ажилладаг, “шударга бусын хонгил”-ыг байгуулсан хүн. Хууль, шүүхийн байгууллагын удирдлагууд Ц.Элбэгдоржийн тушаалаар томилогдсон мэт боловч үнэндээ Д.Эрдэнэбилэгийн тушаалаар томилогдсон. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг бол “сахал” Д.Эрдэнэбилэгийн гарын хүн. Бүх тушаалыг нь хэрэгжүүлдэг.
60 тэрбумын луйвар боллоо гэдгийг манай намын ЕНБД Э.Эрдэнэжамъян анх зарласан. Үүнийх нь төлөө бүх шатны шүүхээр чирж явсаар байгаад өнөөдөр олон сая төгрөг төлөх ял оноосон. 60 тэрбумаар хохирсон хүн бол Э.Эрдэнэжамъян. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилсаныг мэдээд УИХ-ын гишүүн байсан З.Баянсэлэнгэ анх олон түмэнд зарласан. Гэтэл Ч.Сайханбилэг, З.Баянсэлэнгэ хоёр нэг тогтоол дээр хоёулаа гарын үсэг зурсан байхад Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг мултраад сайд байсан З.Баянсэлэнгэ ял авсан. Тэгээд л та нар бодоод үз. Ц.Зориг гэж хүн Д.Эрдэнэбилэгийн удирдлагаар ажиллаж байгаа учраас тэр. М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр бол “сахал” Д.Эрдэнэбилэгийн гарын хүн. Тэр хүн Хөтөлийн цементийн үйлдвэрийг зүгээр авсныг буцаах хэрэгтэй. “Саус гоби сэндс” гэж томоохон уурхай байдаг. Хууль бусаар авсан улсын өмчүүдийг нь буцааж авах хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагуудыг Сингапурт хуралдаж, томилдог” гэж ярьсан нь үнэн шүү дээ. Би энэ М.Энхболд, Ц.Элбэгдоржийг өмөөрсөндөө биш, Л.Оюун-Эрдэнэ мэт залуучууд гарч ирээд ярьж байгаа нь сайн хэрэг. Өмнүүр нь ороод яах вэ гэж бодсон. М.Энхболдыг ажлаас нь чөлөөлөөд тайвшрах гээд байна. Одоо бид тэмцэх хэрэгтэй. Жинхэнэ МАНАН-г эдийн засгийн сууриар нь устгахгүй бол устахгүй. Хууль, шүүхийн байгууллагад томилсон хүмүүсийг нь авахгүйгээр унахгүй” гэж билээ.
“МАНАН”-ТАЙ ИРЭЭДҮЙ
Дээрх бүх хүний ярьсан зүйлийг хараад байхад хэрэвзээ “МАНАН” гэж байгаа бол хуулийн хамгаалалттай улс төр, бизнесийн бүлэг юм байна. Гэхдээ дээр дурдсан өөр хоорондоо эсрэгцсэн байр сууриуд эргээд яг бодитой МАНАН байдаг уу гэсэн асуулт дагуулж байгаа юм. Аль нэг улстөрч мандан бадарч явах үедээ итгэл даах хүмүүсийг сонгон өндөр албан тушаалд томилдог. Тиймээс хардах сэжиглэх явдал гарах нь зүйн хэрэг. Гэхдээ тэр болгоныг нэгэн бүлэг гэж хараад байвал эцэс төгсгөлгүй үргэлжлэх юм биш үү гэсэн болгоомжлол ч төрж байна. Төрийн алба хэний ч өнгөн дээр тасралтгүй ажиллах л учиртай гэдгийг ч бодолцсон шүү дээ. Аливаа нэг хуйвалдаан байсан байж болно. Харин хуйвалдаж байна гэж сэжиглээд заншчихвал, нэг хэсэг нь нөгөөгөө ийм нэр хочоор намнадаг явдал дадал болчихвол аюултай л гэх гэсэн санаа. Ерөөсөө тэгвэл өнөөдөр төр түшиж байгаа хүмүүс МАНАН болоод манаргахгүй байгаа гэж хэн нотлох юм бэ. Хэдэн жилийн хойно өөр нэгэн “МАНАН”-г даран сөнөөх дараагийн аян эхлэх юм биш байгаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нэгэнтээ “Шинэ МАНАН үүсээд байна. У.Хүрэлсүх, Х.Баттулга гэдэг хоёр хүний МАНАН-тай болчихоод байна” гэж байлаа. Энэ ирэх тав, арван жилийн улс төрийн зодооны сэдэв болоод явчихаж магадгүй юм биш үү. Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын үед томилогдсон албан тушаалтнууд алга болсон, Д.Эрдэнэбилэг гэдэг хүн хуулийнханд ээрэгдээд таг чиг байгаа үед “МАНАН”-гаар ангасан ард түмэнд хэн юуг шидэж өгөх нь л сонин байна даа.
Ж.Баярсайхан
Эх сурвалж: Zindaa.mn |
“Танай МАНАН”, “Манай МАНАН” |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ 14:15 “Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ.
|
“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ. »»
|
|
Эдийн засагч Н.Ууганбаатар: Төв банк олон нийтэд илүү нээлттэй болох, мэдээллийн давтамжаа нэмэгдүүлэх нь маш зөв шилжилт болно 14:11 Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр нэг чигт харж хараахан чадахгүй л байна уу гэж харсан. Засгийн газар
|
Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр нэг чигт харж хараахан чадахгүй л байна уу гэж харсан. Засгийн газар »»
|
|
Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана 14:02 Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллахаар болжээ.
|
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллахаар болжээ. »»
|
|
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Төр, төсөв төвтэй эдийн засгийн хөгжлийн загвараа өөрчлөх шаардлагатай 13:04 Ирэх оны хувьд инфляцын зорилтоо 5 хувьд хүргэх нь. Валютын ханш болон төсвийн эрсдэл байгаа учраас хүүний
|
Ирэх оны хувьд инфляцын зорилтоо 5 хувьд хүргэх нь. Валютын ханш болон төсвийн эрсдэл байгаа учраас хүүний »»
|
|
Сураггүй болсон хоёр настай хүүхдийг эрэн хайж байна 12:54 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу
|
2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу »»
|
|
Зах хязгааргүй мэдээллийн ертөнцөд туйлах боломж 10:14 Интернэт хэмээх үгийг Монголд анх хэрэглээнд нэвтрүүлэхэд олон хүн эргэлзэж тээнэгэлзэж байсан үе бий. Харин өнөөдөр
|
Интернэт хэмээх үгийг Монголд анх хэрэглээнд нэвтрүүлэхэд олон хүн эргэлзэж тээнэгэлзэж байсан үе бий. Харин өнөөдөр »»
|
|
Зеленскийг Трампыг хөнөөх оролдлого, Киркийн аллагад оролцсон гэв 10:07 Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч
|
Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Төрийн албанаас тэтгэвэрт гарсан хүмүүст олгодог 36 сарын тэтгэмжийг хоёр жил хувааж олгоно 09:49 Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж буюу 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог.
|
Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж буюу 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог. »»
|
|
Албани улс "AI" сайдтай боллоо 19:00 Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд
|
Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд »»
|
|
Амь хохирогчийн төрсөн хүү Д-д 162 сая төгрөг олгуулахыг шийдвэрлэжээ 18:43 Улсын яллагч шүүгдэгчийг бүх насаар нь хорих санал гаргалаа. Хүний амь насыг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн
|
Улсын яллагч шүүгдэгчийг бүх насаар нь хорих санал гаргалаа. Хүний амь насыг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн »»
|
|
Авто замын эвдрэлийг лазераар илрүүлэгч систем нэвтрүүлжээ 17:38 Нийслэлийн Замын хөгжлийн газар LCMS буюу замын эвдрэлийг лазераар хэмжигч систем нэвтрүүлснээ мэдээллээ.
|
Нийслэлийн Замын хөгжлийн газар LCMS буюу замын эвдрэлийг лазераар хэмжигч систем нэвтрүүлснээ мэдээллээ. »»
|
|
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна 17:05 Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн
|
Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн »»
|
|
БНСУ: Удаашралтай байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор нийт иргэдийн 90%-д 100.000 вонын “хэрэглээний купон” олгоно 17:04 Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм.
|
Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм. »»
|
|
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна 16:58 Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн,
|
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн, »»
|
|
Монгол Улсад Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой “Хилчдийн өдөр” тохиож байна 16:54 МҮОХ- Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0208-р тусгай салбар “Хилчин” спорт хороотой хамтын ажиллагааны
|
МҮОХ- Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0208-р тусгай салбар “Хилчин” спорт хороотой хамтын ажиллагааны »»
|
|
2025 оны III улирлын төрийн албаны шалгалт орон даяар эхэллээ 16:53 Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг
|
Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг »»
|
|
Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг Улсын арслан Э.Батмагнай асаалаа 16:51 Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор
|
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор »»
|
|
“Coachella”-д уран бүтээлээ толилуулах дуучдыг танилцуулжээ 16:48 НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 17 /CNN/. Америкийн дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 17 /CNN/. Америкийн дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од »»
|
|
Хуурамч дипломтой төрийн албан тушаалтнуудыг илрүүлж, чөлөөлнө 16:42 Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, төрийн албанд хуурамч
|
Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, төрийн албанд хуурамч »»
|
|
Цахим залилангийн 80 гаруй хувь нь фейсбүүкээр үйлдэгдэж байна 15:54 Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.
|
Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна. »»
|
|
"Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь" төсөл хэрэгжиж эхэллээ 18:58 Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх
|
Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон хаш чулууны сугалаа” нэрээр иргэдийг залилж байна 10:41 Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
|
Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. »»
|
|
НӨАТ-ын буцаалтыг ирэх онд тав, 2027 оноос 10 хувь болгоно 10:38 2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв.
|
2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв. »»
|
|
Өнөөдөр тэгш тоотой автомашин хөдөлгөөнд оролцож, лхагва гарагаас дугаарын сүүлийн тоогоороо зорчино 10:29 Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын
|
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын »»
|
|
Агаарын бохирдол тархи, мэдрэлийн эмгэг үүсгэж буйг тогтоолоо 10:26 Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд
|
Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд »»
|
|
Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна 09:47 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл,
|
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 09:39 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа 15:37 Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
|
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. »»
|
|
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 15:32 ✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
|
✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. »»
|
|
|
“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ 14:15 “Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ.
|
“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ. »»
|
|
Зеленскийг Трампыг хөнөөх оролдлого, Киркийн аллагад оролцсон гэв 10:07 Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч
|
Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Албани улс "AI" сайдтай боллоо 19:00 Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд
|
Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд »»
|
|
БНСУ: Удаашралтай байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор нийт иргэдийн 90%-д 100.000 вонын “хэрэглээний купон” олгоно 17:04 Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм.
|
Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм. »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|