 |
|
 |
|
Ц.Даваа: Тулааны спортын тамирчид бусдаас илүү ёс суртахуунтай байх ёстой |
|
|
 |
|
 |
Ц.Даваа: Тулааны спортын тамирчид бусдаас илүү ёс суртахуунтай байх ёстой
2019-10-10Ахмад тамирчин Ц.Давааг яг ийм спортын хүн гэж тодорхойлоход хэцүү. Боксын шүүгч хийн гүйж явснаа дараа нь кикбоксын  дэлхийн аваргад оролцлоо гээд алга болчихно. Мөн олон улсын тэквондогийн ДАШТ-ээс таван мөнгөн медаль авсан намтартай. Энэ бүхний хажуугаар ууланд аялна, дугуй унана, илтгэл тавьж лекц уншина гээд нийгмийн идэвх тун өндөр нэгэн. Залууст үлгэр дуурайл болж байгаа энэ эрхмийг сониныхоо хүндэт зочноор урьж ярилцлаа.
-Таныг боксчин, дугуйчин, аялагч, нийгмийн идэвхтэн л гэх юм. Яг алинаар нь тодорхойлбол танд илүү ойр байх бол?
-Миниий голлож хичээллдэг төрөл бол тулаан. Тэр дотроо контакттай тулааны бүх төрөл орно. Ялангуяа олон улсын буюу Хойд Солонгосын тэквондогоор тэмцээн уралдаанд илүүтэй ордог. Яагаад гэвэл олон улсын тэквондод нас хязгааргүй, чи зодолдож чадаж л байвал зодолд гэсэн зарчимтай. Харин бусад тулааны төрлүүд ихэвчлэн 40 насаар хязгаар тогтоосон байдаг. Миний хувьд 55 настай. Үндсэндээ 44 жил зодолдож байна гэж хэлж болно. Миний хувьд залуучууд, дүү нартаа ёс суртахуун, тамирчин хүн ямар байх ёстой талаар хэлж, ойлгуулахыг хамгийн их хичээдэг. Ер нь тамирчин хүн амжилт гаргасан ч бай, гаргаагүй ч бай эцсийн эцэст эцэг эх болж, амьдрал зохиодог. Харин аав болохын тулд ёс суртахуунтай эр хүн байх зарчмыг залуучуудад үлгэрлэн харуулахын тулд их хичээнэ. Энэ ч утгаараа бүх л төрлийн спорт руу орж, олон ч хүнтэй найзалж нөхөрлөлөө. Би кикбоксын дэлхийн аварга, олон улсын тэквондогийн дэлхийн аваргын таван мөнгөн медальтай. Боксын гурван одтой шүүгч. Мөн мөсөн хад, ханан хаданд авиралтын улсын аварга. Сүүлийн үед дугуй их унадаг болсон. Дугуйгаар Бээжин хүртэл явж байлаа. -Та нийгмийн сүлжээнд маш идэвхтэй байдаг. Нас бол зөвхөн тоо юм гэсэн мессежийг таны постноос харж болохоор. Мөн өдий насны хүн мөртлөө хорин хэдтэй залуучуудтай тулалдаад медаль аваад ирэх жишээний. Энэ болгоныг яаж амжуулж, зохицуулж байна вэ? -Зорилготой хүнд цаг зав гардаг, зорилгогүй хүнд шалтаг шалтгаан мундахгүй гэж ярьдаг даа. Ер нь зорилго байвал амжуулдаг л юм билээ. Хэрэв чи өөртөө цаг гаргаж чадахгүй байгаа бол цагаа зөв зохицуулахгүй байна гэсэн үг. Сүүлийн үед залуус илүү материаллаг зүйлд сонирхолтой болсон юм уу гэж надад анзаарагддаг. Эцсийн эцэст хүн эрүүл байж сайн сайхан амьдарна, ажлын бүтээмж өндөр байна. Гэтэл ажлаар шалтаглаж бүхний ард үлдэх гээд байдаг хандлага ажиглагдах юм. Миний хувьд тамхи татдаггүй, архи уудаггүй. Илүү гарсан зав чөлөө болгоноо өөрийнхөө сайн сайхан, эрүүл мэндэд зарцуулдаг. Ер нь хүмүүс, ялангуяа эрчүүд биеэ хамгаалах чадвартай байх ёстой. Гэхдээ тулааны спортоор хичээллэг тамирчид бусдаас илүү ёс суртахуунтай хүн байх ёстой юм. Тухайн хүн амжилт гаргах тусмаа даруухан байж, өөрийгөө хянаж, бусдад үлгэр дуурайл үзүүлэх нь хамгийн гол зарчим. Энэ зарчмыг багш нар тамирчиддаа суулгаж өгөх нь чухал. Нэг ёсондоо цохилт зааж өгөхөөс өмнө тамирчны ёс суртахуун, өөрийгөө авч явах зарчим, ах захаа хүндлэх ёсыг багаас нь төлөвшүүлдэг болмоор байгаа юм. -Залуучуудтай рингэнд гараад тулалдахад ямар бодол төрдөг вэ. Өөрөөсөө олон дүү, эрч хүчтэй залуусыг ялаад байгаа нууц нь юундаа байдаг бол? -Зодолдоно гэдэг зүгээр л алалцахын нэр биш. Хүнийг ялахын тулд ухаантай байх хэрэгтэй. Гоё техниктэй, хэчнээн зоригтой байлаа гээд ухаангүй бол чи ялж чадахгүй. Тулааны урлаг гэдэг маш богино хугацаанд сэтгэхийг шаарддаг. Богино хугацаанд сэтгэж, түүнийгээ гүйцэтгэж сурах нь хамгийн том ялалт юм болов уу. -Хэчнээн ухаантай байгаад бие хөдлөхгүй бол хэцүү шүү дээ. Харин таны бие энэ түвшинд тулалдахад бэлэн хэвээр гэсэн үг үү? -Тийм байхын тулд тогтмол бэлтгэл хийх хэрэгтэй. Би зогсоо зайгүй бэлтгэл хийдэг. Энэ чанараараа л өдийг хүртэл явсан байх. Нэг долоо хоног бэлтгэл хийхгүй болохоор л бие хүндэрч, техник, хурд алдагдах гээд байдаг юм. Ер нь хүний хүч чадал, бие организмын байдал нь идэж буй хоол хүнс, амралт, амьдралын хэвшлээс шууд шалтгаалдаг. Жишээ нь, хүн өдөрт ажлаа хийж явсаар харихад 2500 килокалори хаядаг. Тиймээс 16 төрлийн амин дэм, 13 төрлийн амин хүчил, хоёр төрлийн ханасан болон ханаагүй тосны хүчил идэж байж алдсан эрч хүчээ нөхөх учиртай. Хэрэв чи орой гэртээ очиж цуйван юм уу будаатай хоол идчихээд унтаад байвал алдсан килокалорио хэзээ ч нөхөхгүй. Хүмүүсийн дархлаа суларч, өвчин тусаад байгаагийн шалтгаан ерөөсөө л энэ. Эмэгтэйчүүд ямар нэг баяр ёслол дөхөөд ирэхээр хамгийн богино хугацаанд тураадаг фитнес клуб хаана байна гээд хайдаг. Хэдийгээр богино хугацаанд жин хаяж болдог ч эрүүл мэндээ асар ихээр золиосолж байгаа юм. Энэ мэт алдааг нь хэлж ойлгуулахын тулд би лекц, сургалт их хийдэг. -Таны биед ямар нэг өвчин хууч байна уу? -Байхгүй дээ. Харин тулааны спортоор хичээллэдэг учраас бэртэл гэмтэл л их байна. -Одоо залуучууд 40 гараад ирэхээр өөрсдийгөө ахмадын тоонд оруулж, гүзээ суугаад эхэлдэг. Энэ хандлагыг яаж өөрчлөх вэ? -Би сүүлийн дөрвөн жилийн турш Европоор их явлаа. Тэнд бэлтгэл сургуулилт хийж байхдаа хөгжилтэй нийгмийн хүмүүсийн амьдралын хэвшил ямар байгааг ажиглахыг хичээсэн. Өндөр хөгжилтэй орны иргэдийн баримталдаг гол зарчим нь ерөөсөө эрүүл байх юм байна. Орой ажил хэдээс ч тарсан бай, заавал 1-2 цагийг эрүүл мэнддээ зарцуулаад хэвшчихэж. Өнөөгийн монголчууд шиг бухимдаад, нэгнийгээ үзэн ядаад, уурлаж хараагаад байх юм алга. Бие биенээ хүндэлж, нэгэнтэйгээ маш соёлтой харьцаж байна. Энэ соёл улсын хөгжил юм байна, улс орноо хөгжүүлж байна гэж байшин барилга барихаасаа өмнө иргэдээ эрүүлжүүлж, ёс суртахуун, боловсролтой болгох нь чухал гэдгийг би эндээс ойлгосон. -Англи хэл, монгол бичиг сурч байгаа гэсэн байх аа? -Би хэл сурахаасаа өнгөрсөн гээд хойш суух арга алга. Яагаад гэвэл гадаадын тэмцээн уралдаанд ороход англи хэлний мэдлэг зайлшгүй хэрэгтэй байна. Тиймээс Европт таван сарын турш англи хэлний курст суулаа. Европоор тойрохдоо үүргэвчээ үүрээд л автобус, онгоц, галт тэрэг гээд аль таарсан унаандаа суугаад явчихдаг. Ингэж аялах нь нэгдүгээрт зардал хэмнэнэ. Хоёрдугаарт, тухайн ард түмний амьдрал, соёл, ёс заншлыг мэдэж авахад дөхөм байдаг. Олны дунд нэлээд явсны ачаар англи хэлийг тодорхой хэмжээнд сурлаа. Төгс биш ч гэлээ ямар ч байсан хоолоо олоод идэх, хэрэгтэй унаагаа олоод суучих хэмжээнд хүрсэн. -Саваагүй гэмээр нэг асуулт байна. Амьдрал дээр биеэ хамгаалах зорилгоор тулааны ур чадвараа ашиглах тохиолдол гарч байв уу? -Тийм тохиолдол зөндөө бий. Энэ жил Бельгид худалдааны гудмаар алхаж байтал гурван монгол таарлаа. Намайг зогсоогоод “Ах аа, хэдүүлээ ганц юм уучих уу” гэж байна. “Уучлаарай ах нь уудаггүй юм. Тэгээд ч маш их ажилтай байна” гэсэн чинь намайг хоргоож чангаагаад өдөж байна. Элдэв янзын хараал ч урсгаж эхэллээ. Замд хөндөлсөөд байхаар нь түлхэж холдуулаад явах гэтэл хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь цохиод автал унаад өглөө. Хоёр дахь нь хүрээд ирэхээр нь бас л цохиод унагаачихсан. Нөгөө хоёр чинь босож ирэхгүй болохоор нь эмнэлэг, цагдаа дуудсан. Олны хөлийн газар болохоор хүмүүс тойроод шавчихаж. Гэтэл хаанаас ч юм хоёр цагдаа хүрч ирээд намайг гавлаж, нөгөө хоёрыг эмнэлгийн машинаар аваад явсан. Цагдаагийн хэлтэс дээр очоод байцаалт өгөхөд камерт бүх юм бичигдээд үлдсэн байсан болохоор намайг буруугүй юм байна гээд суллаж явуулсан. -Хүний нутагт нэгнийгээ дээрэлхдэг онцгүй нөхдүүд байж дээ? -Шоронгоос гарч ирсэн нөхдүүд юм билээ. Тэнд амьдардаг монголчуудыгаа дарамталж, мөнгийг нь авдаг гэсэн. Тэндхийн монголчууд дараа нь “Хэдэн болдоггүй нөхдийг та сайхан хашраалаа. Ёстой их баярлалаа” гэж байсан. Гадаадын улс оронд амьдралын төлөө зүтгэж буй зөв сэтгэлтэй хүмүүсээс гадна иймэрхүү болж бүтэхгүй нөхдүүд ч байх юм. Ер нь Европт брэндийн том дэлгүүрт ороход хамгаалагч нар нь байнга хянадаг. Брэндийн дэлгүүрээс хулгай хийдэг монголчууд тэнд цөөнгүй байдаг юм байна. Энэ мэтээс болоод монголчуудын нэр хүнд унаж байгааг өөрийн биеэр мэдэрсэн дээ. -Ярианыхаа сэдвийг спорт руу хандуулъя. Таны бодлоор манай тулаанчдын түвшин ямар шатанд хүрээд байна вэ? -Монголд тулааны урлаг хөгжиж, мундаг залуучууд гарч ирж байна. Гэхдээ тэднийг дэмжих бодлого дутагдалтай юм шиг санагддаг. Олимпын төрөл, олимпын бус төрөл гээд ялгачихсан. Жишээ нь би кикбоксын дэлхийн аварга, олон улсын тэквондогийн дэлхийн аваргын таван мөнгөн медальтай хэрнээ олимпын бус төрлөөр хичээллэдэг гэдэг утгаараа төрөөс дэмжлэг авч үзээгүй. Бид тэмцээн уралдаанд орох зардлаа дандаа өөрсдөө олдог. Харин сүүлийн үед тулааны том том бооцоотой тэмцээнүүд бий болсон нь залуучуудад сайхан боломж нээж өглөө. Одоо Америк, Япон, Солонгост цөөнгүй монгол залуу тулалдаж байна. Ер нь тулалдах чадвар, тэсвэр, эр зориг монгол хүний цусанд байдаг юм шиг байгаа юм. Энэ чанар нь дэлхийд хэдийн танигдчихсан. Одоо ивээн тэтгэгч сайтай болчихвол UFC зэрэг том талбар руу ч гарах боломж байна. Нэг ёсондоо тамирчдыг хооронд нь зүгээр зодолдуулах биш, тэднийг ашиглан шоу хийж мөнгө олох боломж улам нээлттэй болж байна. -Та боксын шүүгч хүн болохоор энэ спортын талаар ярилцъя. Монголын боксчид энэ жил уламжлалаа таслалгүй ДАШТ-ээс медаль аваад ирлээ. Харин ирэх жил Токиогийн олимпод яах бол? -Мэдээж сайн хүүхдүүд байна. Гэхдээ наана нь олимпын эрхээ авах том шалгуур бий. Хамгийн гол нь ялагдчихаад ямар нэг шалтаг тоочоод суух биш, түүндээ дүгнэлт хийж илүү сайжрах нь чухал. Нэгэнт ялагдсан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Сая дэлхийн аваргаар Б.Чинзориг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нарыг луйвардуулчихлаа гээд л яриад байна. Э.Цэндбаатар дээр гэхэд хажуугийн таван шүүгч бүгд 5-0 гэсэн оноо өгчихөөд байхад маргах ямар ч шаардлагагүй. Хожихоороо баатар аятай яриад, хожигдохоороо хэн нэгэн рүү буруугаа нялзаадаг байдлаа болимоор байна. Хэрэв шүүгчид бурууг өгөөд өөрсдийгөө өмөөрөөд байвал хэзээ ч сайжрахгүй. Тив, дэлхий, олимпын рингэнд дандаа шигшэгдсэн сайн шүүгчид ажилладаг юм. Энэ бүхнийг үгүйсгэж болохгүй л дээ. Үзэгчид харахад нэг тамирчин идэвхтэй ажиллаад л байна. Гэхдээ тэр дунд онооны цохилт байхгүй бол оноо дарахгүй шүү дээ. Харин өрсөлдөгч нь хамгаалж байгаад нэг оновчтой цохилт хийгээд оноо авчихаж болно. Үүнийг энгийн хүмүүс харчихаад “Ингэж зодож байхад нөгөө талд ялалт өглөө, шүүгч нарыг хахуульдсан байна” гээд яриад эхэлдэг. Ямар цохилтод оноо дарах ёстой вэ гэсэн дүрэм байна шүү дээ. -Н.Төгсцогтын талаар ямар бодолтой байна вэ? -Монголоос явснаас хойш огт өөр болсон байна лээ. Угаас боксын эх оронд байгаа болохоор ямар алдаа гаргаж байна, юун дээр ажиллах шаардлагатайг олж харж, зөв тийш чиглүүлэх чадвартай хүн олон бий. Н.Төгсцогт бол ямар ч хийгүй тоглодог онцлогтой боксчин. Хүн харахад уран гоё юм байхгүй. Гэхдээ маш оновчтой, хүчтэй цохилттой, хий багатай. Мөн ажиллах чадвараар хэнийг ч дагуулахгүй. Ер нь ийм боксчин л амжилт гаргах магадлал өндөр байдаг юм.
-У.Мөнх-Эрдэнийн талаар ямар бодолтой байна вэ. Үеийнхэн нь зодог тайлчихаад байхад ганцаараа үзсэн хэвээр төдийгүй УАШТ-ээс мөнгөн медаль авлаа шүү дээ? -Манай У.Мөнх-Эрдэнэ маш их хөдөлмөрч хүүхэд. Хөдөлмөрийнхөө үр шимээр амжилтад хүрсэн. Цаашид олимп, ДАШТ-д орох эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тухайн үед сорилго, спаррингийг шударга хийж, хэн ялж байгааг нь л явуулах ёстой. Шинэ тамирчинд зам тавьж өгөх ёстой гэж ярьдаг. Тэгвэл шинэ тамирчин нь У.Мөнх-Эрдэнийг хожиж байж л том тэмцээний эрхээ авна шүү дээ. Дотооддоо ялж чадахгүй бол гадагш гараад амжилт гарахгүй нь тодорхой. Энэ хүн яах аргагүй олимп, дэлхийн рингэнд өөрийгөө хэн бэ гэдгийг харуулсан тамирчин. Хэрэв одоо чадаж л байвал тэмцээнд явж болно шүү дээ. -Таныг шүүгчээр ажиллаж байхад энэ хүнийг дэмжээд өгчихөөч гэсэн хүсэлт ирдэг байв уу? -Би нэг тэмцээнийг рингний хажууд шүүлээ. Гэтэл 4:1-д орчихож. Нөгөө дөрвөн шүүгч эсрэг талд ялалт өгчихсөн гэсэн үг. 4:1-д орсон болохоор намайг дуудаад авч хэлэлцлээ. Тэгэхээр нь би “Та нар наад хуучирсан арга барилаасаа сал. Аливаа юм шударга л байх ёстой” гэсэн. Гэтэл тэр нь нэг компанийн нэрэмжит тэмцээн байсан юм билээ. “Эднийх зардал гаргаад энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Тиймээс эдний тамирчныг дэмжих хэрэгтэй байна” гэсэн. “Больж үз та нар. Ийм жижиг тэмцээн дээр хүртэл луйвар хийж байгаа юм бол хэзээ ч сайн тамирчин төрөхгүй. Иймэрхүү яриа хийх гэж байгаа бол намайг рингний хажууд битгий суулгаарай” гэсэн. Тэрнээс хойш надтай иймэрхүү яриа хийхээ больсон. Ер нь ихэнх жижиг тэмцээн дээр намайг ерөнхий шүүгчээр тавьдаг юм. Учир нь шүүгч нар өмнө нь өөрийнх нь багш байсан хүмүүсийн нөлөөнд автчих гээд байдаг. Харин би зөвхөн өөрийнхөөрөө шүүдэг болохоор ерөнхийгөөр тавих сонирхолтой юм шиг байна лээ. -Шударга шүүсэнд баярлалаа гэсэн үгийг тамирчдаас сонсож байв уу? -Би лав тийм үг сонсоогүй. Гэхдээ багш нар заримдаа хажуугийн шүүгчдийг солих хүсэлт гаргах тохиолдол бий. Ийм үед ихэнх нь над руу ирдэг юм. “Энэ шүүгчийн оронд Давааг суулгамаар байна” гэж хандах тохиолдол олон. Надад итгэж байгаагийн илрэл л юм даа. -Боксоор олон жил тоглохоор тархи толгойндоо гэмтэл авах эрсдэлтэй гэдэг. Гэтэл та 40 гаруй жил тоглочихжээ. Гайгүй байна уу? -Мэдээж олон удаа хүнд цохилт авбал тархи толгойнд нөлөөлнө. Гэхдээ тулааны төрлүүд бокс шиг толгойдоо цохилт авах нь бага. Ихэвчлэн хөл рүү өшиглөнө. Каратэ, кикбокс гэхэд тархи толгойдоо цохиулаад байх нь харьцангуй бага болохоор гайгүй ээ.
Г.Байгал
Засгийн газрын мэдээ |
| Ц.Даваа: Тулааны спортын тамирчид бусдаас илүү ёс суртахуунтай байх ёстой |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Эдийн засгийн хүчирхийллээс болж эрүүл мэндээрээ хохирчээ 17:35 Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны
|
Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны »»
|
|
Талийгаач охины ээж О.Отгонтуяа: Эхлэл нь таны хүү болох Э.Г байсан шүү 17:32 2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн
|
2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн »»
|
|
“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ? 17:28 Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан
|
Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Ватиканы Апостолын номын сан дахь Монголын түүхтэй холбоотой судалгааны материалыг судална 17:03 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн »»
|
|
Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа 16:57 НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт
|
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт »»
|
|
“Говь” ХК-ийн албан тушаалтан хахууль авсан хэрэгтээ торгох ял шийтгүүлэв 14:00 Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал
|
Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал »»
|
|
Ирэх даваа гаригаас ЕБС-ийн бага ангийнхан танхимаар хичээллэнэ 13:57 Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий
|
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий »»
|
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирлаар М.Нарангэрэл сонгогдлоо 13:21 Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 3.933 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийж 11.575 айлын орон сууц барих суурь нөхцөл бүрдэв 12:57 Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж
|
Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж »»
|
|
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа 12:52 Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог 12:48 -Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь
|
-Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь »»
|
|
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар таван сард 3 сая тонн нүүрс тээвэрлэв 12:47 Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг
|
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг »»
|
|
Олон улсын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна 12:44 Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай
|
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай »»
|
|
Нисгэгч, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг онцоллоо 17:07 ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж
|
ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж »»
|
|
NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болжээ 16:46 Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.
|
Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ. »»
|
|
Монгол улс “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”-д гишүүнээр элсэнэ 16:32 Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын
|
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын »»
|
|
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо 15:49 2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр Хөххотод боллоо. Тус хуралд мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн, олон салбарын төлөөлөгчид оролцож, ӨМӨЗО-ны дүр төрхийг харуулах, Өвөр Монголын түүхийг үр дүнтэйгээр хүргэх, Өвөр Монголын дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх шинэ арга замыг хэлэлцсэн байна.
|
|
Зулын 25-ны их дүйчэн өдөр энэ сарын 14-нд тохионо 14:58 Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн
|
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн »»
|
|
Төсвийн байнгын хорооны даргад Н.Наранбаатарыг нэр дэвшүүлж дэмжив 14:56 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн »»
|
|
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов 14:44
|
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:26 Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал,
|
Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, »»
|
|
"Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Ирэх оноос санхүүжилт нь бэхжинэ" 12:26 Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын
|
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Японы хий үзэгдэлт арал Хашима 12:09 Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос
|
Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос »»
|
|
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна 11:21 Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын
|
Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын »»
|
|
Үхэлтэй зургаан хоног тэмцсэн Ц.Түмэндэлгэр /Бодит явдал/ 11:20 Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү.
|
Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү. »»
|
|
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Итали–Монголын бизнес форумын хаалтад үг хэлэв 11:17 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд »»
|
|
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл 16:33 Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ"
|
Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
Б.Энх-Оргил “One Championship” холбооны аварга болох эсэх нь ирэх баасан гарагт шийдэгдэнэ 15:30 Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт
|
Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг залгисны улмаас амьсгалын зам руу орсон тохиолдолыг амжилттай авчээ 14:14 Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч
|
Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч »»
|
|
НҮБ: Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарна 14:09 ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй
|
ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй »»
|
|
Багануурын уурхайд ХОЁР ХҮН амь насаа алджээ 13:50 Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна.
|
Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна. »»
|
|
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11:45 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
“Админерал” компанид давуу байдал үүсгэсэн албан тушаалтнуудыг шүүхээр шийтгэжээ 11:30 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа »»
|
|
Б.Хуягбаатар: НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ 11:18 Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2
|
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2 »»
|
|
Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ 11:12 Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.
|
Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ. »»
|
|
Биткойны ханш эрчимтэй унаж байна 10:54 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар »»
|
|
Онлайн покер ажиллуулсан иргэдийн 2.1 тэрбум төгрөгийг хурааж, 1.6-3 жил хорих ял оноолоо 10:54 Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн
|
Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн »»
|
|
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ 10:48 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн хяналтын үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно 10:44 Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.
|
Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. »»
|
|
БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: 2025 онд дүүрэгт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажил 92.3 хувийн хэрэгжилттэй байна 10:36 Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай
|
Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай »»
|
|
Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ 10:33 НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны
|
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны »»
|
|
2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ныг дуустал 6-9 дүгээр ангийнхан цахимаар хичээллэнэ 10:31 Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн.
|
Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн. »»
|
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тавилаа 10:28 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа »»
|
|
Гэр хорооллын 872 өрхийг дулаалж, 165 айлд “Нүүдэлчин эко зуух” олгожээ 10:26 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд
|
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд »»
|
|
Sabrina Carpenter “Алиса гайхамшгийн оронд”-оос сэдэвлэсэн шинэ кинонд гол дүр бүтээнэ 10:23 Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд”
|
Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд” »»
|
|
Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага 17:55 НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын »»
|
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Кремль: Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй 13:37 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын »»
|
|
Баяннуур хот хужирлаг газрыг сайжруулан ургац хурааж байна 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16 »»
|
|
Хамтарсан сурвалжилгын хүрээнд сэтгүүлчид ӨМӨЗО-ны Ордос нутгийн малчны хотонд 15:48
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
»»
|
|
Нарны эрчим хүчний толины үйлдвэрлэлтэй танилцана уу? 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13 »»
|
|
Гайхамшигт торгоны зам 13:30 Гайхамшигт торгоны зам
|
Гайхамшигт торгоны зам »»
|
|
Хонконгийн орон сууцанд гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо 146 хүрлээ 08:55 Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ.
|
Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ. »»
|
|
Цэлгэр талын дуулал 08:45 Цэлгэр талын дуулал
|
|
|
600 орчим дроноор Украинд халдав 07:24 ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ.
|
ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ. »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
Ийм загварын хүнд ачааны машиныг Монгол Улсад экспортолдог юм байна 06:31 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11 »»
|
|
Норд бэнзийнхэн “ногоон” машин үйлдвэрлээд эхэлжээ 06:18 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10 »»
|
|
230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов 14:33 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint”
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” »»
|
|
Цайны магтаал 14:07 Цайны магтаал
|
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|