 |
|
 |
|
БАНКНЫ ХИЙГЭЭД БУСАД “ДЭЭРЭНГҮЙ ЗЭЭЛ”-Д ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ ЦАГ БОЛСОН |
|
|
 |
|
 |
БАНКНЫ ХИЙГЭЭД БУСАД “ДЭЭРЭНГҮЙ ЗЭЭЛ”-Д ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ ЦАГ БОЛСОН
2019-08-05Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх” тухай хуулийн  төслийг өргөн барьсан цагаас эхлэн “банкныхан” гэж өөрсдийгөө өргөмжлөгчдийн сандрал эхэлсэн билээ. Иргэд, аж ахуй нэгжийн хүсэн хүлээсэн хуулийн төсөл яригдаж эхэлмэгц зарим гишүүдийн сүржин мэдэгдэл, банкны салбарынхны ухаалаг тайлбар, ярилцлага олон нийтийн сүлжээ, хэвлэлээр цацагдаж иргэдийг, төөрөгдүүлэхийг чармайна. Өөрийгөө эдийн засагч гэж өргөмжилдөг хэдэн нөхөд, ганц нэг их дээд сургуулийн багш нар “Зээлийн хүүг зах зээл тодорхойлдог юм” гэх үгийг тоть мэт давтаж эхэлнэ. Төлбөртэй нэвтрүүлэг ч замаа алдана. Банкныхан ч мөнгөтэй, бэлтэйгээ гайхуулж даналзаж байгаа нь тэр.
Бодит байдал ямар байна вэ?
Дэлхий нийтэд эдийн засгийн хөгжлөөрөө эрс хоцорсон, эсхүл дайн самуунтай арав гаруй улсын банкны зээлийн хүү нь 20 хувиас давсан байдаг. Тухайлбал, Сири, Гана, Зимбабве, Сьерра-Леоне, Нигери, Руанда зэрэг улсуудыг дурдаж болох юм. Харин энэ жагсаалтад нэг хүнд оногдох байгалийн баялгийн нөөц, газар нутгаараа дэлхийд тэргүүлэгч Монгол улс ордог нь харамсалтай. Хэрэв зээлийн хүүгийн бүтцийг зардал талаас нь үзвэл хүүгийн болон үйл ажиллагааны зардал, эрсдэлийн нэмэгдэл гэсэн гурван үзүүлэлт бий. Энэ дотор хадгаламж эзэмшигчдэд төлдөг хүү, нийт зардлын дийлэнхийг буюу 70 орчим хувийг эзэлдэг гэж банкныхан гомдолдог. Энэ нь ч үнэн. Ямар сайндаа гадаадын хэвлэлд “Танд дэлхийн хамгийн өндөр хүүтэй хадгаламж санал болгодог улсын банк олоход тань туслах мэдээлэл хүргэе. Эдгээр улс оронд хадгаламжийн хүүгийн хэмжээ 20% хүрэх нь энгийн үзэгдэл. Гэвч “Үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд л байдаг” гэх зүйр үгийг сануулахад илүүдэхгүй болов уу. Эдгээр улсын банк санхүүгийн тогтолцоо нь тогтворгүй, үндэсний валютын ханш нь огцом хэлбэлздэгээс гадна хадгаламжаа ч буцааж авч чадахгүй алдах эрсдэл бий гэдгийг анхааруулж байна” гээд Уганда, Бангладеш, Монгол улсуудын талаар бичжээ. Ийнхүү манай банкны салбарынхан гадаадын хэвлэлд муугийн жишээ болж байна.
Зээлийн хүүг зөвхөн зах зээл тодорхойлдог уу?
Долоо хоногийн өмнө: Koreatimes.co.kr, RT мэдээллийн сувгаар: “Өмнөд Солонгос БНХАУ-АНУ-ын хоорондох худалдааны дайн болон Япон улсаас тавьж буй экспортын хязгаарлалтаас үүдэлтэйгээр Солонгосын эдийн засаг хүндхэн нөхцөл байдалд байна. Япон улс нь Өмнөд Солонгос улс руу ухаалаг утас, дэлгэц, хагас дамжуулагч үйлдвэрлэхэд шаардагддаг түүхий эдийг экспортолдог байсныг хязгаарласан. Дээрх нөхцөл байдлаас үүдэн Солонгосын эрх баригчид эдийн засгийн өсөлтийн таамгаа 2.5 хувиас 2.2 хувь болгон буулгав. Мөн Солонгосын банк 2016 оноос өнөөдрийг хүртэл буулгаагүй байсан бодлогын хүүгээ жилийн 1.5 хувь хүртэл буулгажээ” гэх мэдээ дэлхий даяар цацагдав. Солонгос улс эдийн засгаа дэмжихийн тулд бодлогын хүүгээ буулгаснаар арилжааны банкны зээлийн хүү нь буурч эхэлжээ. Сүүлийн жилүүдэд Бразил, ОХУ зэрэг улсууд хадгаламж, зээлийн хүүгээ маш сайн буулгав. Үүнийг тухайн улс орны Төв банкны үйл ажиллагаатай нь холбон тайлбарлаж байна. Ийм жишээ олныг татаж болно.
Түүхийн хуудас сөхөж үзье.
Банкны талаарх сурах бичгүүдэд зээлийн хүүд хязгаарлалт хийж байсан жишээ олон байна. Америкт их хямралын жилүүдэд Банкны салбарт тулгарсан бэрхшээлийг даван туулахын тулд Банкны үйл ажиллагааны тухай хуулиндаа “зээлийн хүүгийн хязгаарлалт”-ыг оруулж байжээ. Энэхүү хүүгийн хязгаарлалтын загварыг “3-6-3 дүрэм” гэж нэрлэдэг байж. Уг дүрэм нь “3% хадгаламж авч, 6% зээлээд 3 цагт гольфын талбай руу яв” гэсэн утгатай. Хадгаламжийн болон зээлийн хүүгийн хувьд ч ойлгомжтой. Харин яагаад 3 цагт гольф тоглох ёстой гэж? гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Банкны үйл ажиллагааг иргэд харилцагчийн итгэлцэлгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс банкууд хэт удаан ажиллах нь үйл ажиллагаанд нь асуудал гарсны дохио байх гэж захын хүн хардах магадлалтай. Нөгөөтээгүүр, банкны гэрэлтэй оффисын цонх нь хямралын дохио гэж хадгаламж эзэмшигчдэд уншигдах аюултай. Иймээс эртхэн ажлаа амжуулчхаад тоглох нь энэ салбарын үйл ажиллагаа сайн байгааг нотлох үзүүлэлт ажээ. Асар өндөр инфляцтай, хадгаламж эзэмшигчдийн банканд итгэх итгэл уначихсан, зээлийн олдоц бага байсан үед авч хэрэгжүүлсэн энэхүү арга хэмжээ Америкийн эдийн засгийг сэргээж, банкны салбарыг бүтэн жарны турш тогтвортой байлгасан гэж судлаачид үнэлдэг. Хэдийгээр Засгийн газраас хадгаламж авах, зээл олгохтой холбоотой хатуу хяналт тогтоосон нь эхэндээ банк хоорондын өрсөлдөөнийг үгүй болгож энэ салбарыг зогсонги байдалд орууллаа гэх шүүмж дагуулсан боловч удалгүй банкууд даатгал, брокер, санхүүгийн бусад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлснээр энэ салбарын үйл ажиллагаа илүү өрсөлдөөнтэй, цогц байдлаар ажиллаж эхэлсэн юм. Ийнхүү Америкийн түүхэнд хамгийн аюулгүй банкны тогтолцоо бий болсон түүхтэй.
Банкныхан ямар эрсдэл тоочиж байна вэ?
Саяхан Блумберг телевизээр зөвхөн банкны нөхдүүд оролцсон нэвтрүүлэг гарсан бөгөөд дараах дөрвөн зовлонг тоочиж харагдана лээ. Тэрхүү асуудалд нь хариу өгье. Үүнд: Нэгдүгээрт, Жижиг дунд бизнес эрхлэгчид зээл авч чадахгүй. Одоо ч энэ сектор зээл авч гавьсан зүйлгүй байна. Учир нь 20-с дээш хувийн хүүтэй зээлээр зөвхөн архи, тамхины бизнес эрхлэх боломжтой. Мөн богино хугацаанд ашиг нь гарах арилжаа, наймааны бизнесийг санхүүжүүлж болох юм. Хэрэв хууль батлагдвал Монголбанкны хэрэглээний зээлд хязгаарлалт хийсэн шиг ЖДҮ-ийн зээлийн хувь хэмжээг зохицуулах бүрэн боломж бий. ЖДҮ дэмжих зээлийн олдоц тун тааруу учраас УИХ-ын гишүүд “эрх мэдлээ ашиглан” авч нэр хүндээ нийгэмд навсайтал унагачихаад байна. Хоёрдугаарт, Зээлийн хүүгийн хязгаарлалтыг дагаад хар зах зээл сэргэнэ. Хэрвээ бидний санаачилсан хуулийг анхааралтай уншсан бол зөвхөн арилжааны банкинд бус өдрийн зээл, ломбард, ХЗХ, ББСБ зэрэг бүх санхүүгийн зуучлагчид 24 (Монголбанкны бодлогын хүүгээс хамаарч хэдэн пунктаар нэмэгдэж, эсвэл хасагдаж болно) хувийн хүүгийн хязгаарлалтад хамрагдахыг анзаарах байлаа. Тэгэхээр хар захын “өдрийн зээл” болон бусад санхүүгийн зуучлагчдын “мөнгө хүүлэлт”-ийн хаалга хаагдаж, харин банкны үйл ажиллагаа сэргэх учиртай. Харин ч эсрэгээрээ энэ хууль банкны үйл ажиллагааг дэмжиж байгааг хэлэх хэрэгтэй. Хар зах болон ломбардууд, зарим ББСБ-уудад эргэлдэж буй мөнгө банкны сектор руу орж ирнэ. Гуравдугаарт, Хээл хахууль, авилгалын асуудал гарна.
Тус хууль, ямар ч иргэн санхүүгийн хэн нэгэн зуучлагчаас авсан зээлийн дээд хязгаар 24 хувиас хэтрэхгүй байх зарчимд үндэслэгдсэн. Тиймээс зээл авахдаа хахууль өгөх шаардлагагүй. Хэрэв хуульд зааснаас өндөр хүүтэй бөгөөд үнэтэй зээл авсан тохиолдолд иргэн, аж ахуй нэгж байгууллага шүүхэд хандан, ямар нэгэн хүү төлөхгүйгээр үндсэн төлбөрөө л төлөх боломжийг Иргэний хуульд оруулж өгсөн болно. Дөрөвдүгээрт, Санхүүгийн зуучлал зогсоно.
Харин зах зээлд шударга үйл ажиллагаа явуулдаг шинэ шинэ санхүүгийн байгууллага тодорч гарч ирэх боломжтой болно. Хууль батлагдвал, хадгаламжийн эзэн мөнгөө аваад хаа нэгтээ зугтах биш, харин эсрэгээрээ ямар нэгэн ашигтай бизнест хөрөнгө оруулах талаар судалж эхэлнэ. Энэ нь хөрөнгийн зах зээл сэргэх эхлэл бөгөөд санхүүгийн хүртээмж нэмэгдэх дохио гэж харж байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа 13 арилжааны банк, 492 ББСБ, 279 Хадгаламж Зээлийн Хоршоо, 8000 гаруйтай ломбардын тоо цөөрч, хөрөнгийн зах зээл сэрснээр урт хугацаатай, хүү багатай бизнес, үйлдвэрлэлийн зээлийн хэмжээ нэмэгдэнэ. Ажилгүйдэл багасч, иргэд орлоготой, улсад төлөх татвар нэмэгдэж, банкны салбарт хуримтлагдсан чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ огцом буурна. Одоогоор банкны салбарт байгаа чанаргүй зээл, нийт зээлийн 10.6%, хугацаа хэтэрсэн зээл 4.1% байна. Энэ хоёр үзүүлэлтийн аль нэг нь 10 хувиас дээш гарвал аюултай буюу санхүүгийн системд сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр ийм их хэмжээний алдагдал банкны зээлийн хүүд нөлөөлж, санхүүгийн үйлчилгээ авч байгаа иргэн, аж ахуй нэгжүүдэд дарамт учруулж байгаа юм.
Банкныхны “тархи угаалт”
Тэд төгрөгийг ямар нэг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэтэй ижил хэмээн элдэв эд хөрөнгө барааны үнэ цэнтэй холбон тайлбарлаж харагддаг. Бүр Монголбанкны ерөнхийлөгч байсан нөхөр махтай харьцуулан ярьж байхыг харлаа. Үнэхээр харамсмаар. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 8 дугаар зүйлд: “Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төгрөг нь өөрийн нэрлэсэн дүнгээрээ Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх төлбөр тооцоонд хэрэглэгдэх төлбөрийн хууль ёсны хэрэгсэл мөн” гэсэн бол Валютын зохицуулалтын тухай хуулийн 2 дугаар зүйлд: "Үндэсний валют" гэж эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөг, түүгээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг хэлнэ” гэж маш тодорхой заажээ. Зөвхөн “мөнгө хүүлэгчид” л Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болох монгол төгрөгөө элдэв бараа таваартай зүйрлэн ойлгож болох боловч, харин хэзээ нэг цагт “мөнгөний бодлого” тодорхойлж явсан хүний хувьд ийн ярьж суух шиг “ичмээр дамшиг” үгүй юм билээ.
Манай нэгэн банкны эрхэм “Мөнгө өөрөө ургачихдаггүй. Ямар нэг зүйл үйлдвэрлэж, бүтээж, үйлчилгээ үзүүлж байж мөнгө бий болдог. Монголын эдийн засгийн бүтэц маш өрөөсгөл байж ирснээс мөнгө бүтээх, үржүүлэх дотоод чадавх сул байна. Тиймээс эдийн засагт мөнгө үргэлж хомс, мөнгөний нийлүүлэлтийн дутагдал нь байнгын шинжтэй байж ирлээ. Энэ бүхэн мөнгөний үнэ буюу зээлийн хүү өндөр байгаагийн суурь шалтгаан юм л даа” гэж маш зөв онош тавьжээ. Харамсалтай нь үйлдвэрлэж, бүтээн байгуулах бизнесийг өндөр зээлийн хүүгээр боомилчихсоноо өөрөө ч ойлгоогүй “цэцэрхэж” яваа нь тэр. Бизнес эрхлэхэд зайлшгүй шаардлагатай гурван хүчин зүйл байдаг. Энэ нь хөдөлмөр(ажиллах хүчин), газар(байгалийн баялаг), капитал(мөнгө) гэсэн “тулгын гурван чулуу” юм. Капитал буюу бизнес эрхлэх зээлийн хүү асар өндөр байхад хэн, ямар бизнес хийх юм бэ? Яаж мөнгө үржүүлэх юм бэ? Тиймээс өнөөгийн манай эдийн засаг нь нийлүүлэлтийн дутагдалтай байх нь гарцаагүй. Арилжааны банкныхан зээлийн хүү өндөр байгаа шалтгааныг мөнгөний хуримтлал, хэмжээ бага байгаатай холбон тайлбарлах их дуртай. Үүнийг няцаах ганц баримт дурдъя. 2009 онд манай улсын ДНБ 6.5 их наяд төгрөг байсан бол 2018 онд 32 их наяд төгрөгт хүрчээ. Гадаад худалдаанаас Монгол улс 2009 онд 1.9 тэрбум ам.доллар олж байсан бол 2017 онд 6.2 тэрбум, 2018 онд 7.0 тэрбум ам.доллар болж өссөн байна. Ийнхүү мөнгөний нийлүүлэлт өсч, эдийн засаг тэлж, хувийн хэвшил хөгжиж, иргэд, аж ахуй нэгжийн орлого, хуримтлал нэмэгдэж байна. Харин арилжааны банкны зээлийн хүү гавьтай буурахгүй байгааг “мөнгө хүүлэлт”-тэй холбон тайлбарлахаас өөр аргагүй. Банкны зээлийн хүү өндөр байгаа нь ББСБ, ХЗХ, ломбард, өдрийн зээлийн хүүг улам хөөрөгдөж, “мөнгө хүүлэх” суурь шалтгаан болж ирлээ.
Монголбанк ямар арга хэмжээ авч байна вэ?
Дорвитой арга хэмжээ өнөөг хүртэл авч чадсангүй. Хэд хэдэн уулзалт зохион байгуулж зөвлөмж гаргасан юм байх. Үүндээ: “макро эдийн засгийн болон санхүүгийн зах зээлийн тогтвортой орчин бүрдээгүй үед зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулах оролдлого нь санхүүгийн зуучлалыг зогсоож, хөрөнгийн зугталтыг бий болгож, улмаар санхүүгийн хүртээмжийг хумьж, эдийн засгийг хүндрэл рүү хөтлөх эрсдэлтэй” гэжээ.
Зээлийн хүү өндөр байгаа үед макро эдийн засаг болон санхүүгийн зах зээлийн тогтвортой орчин бүрдэх талаар яриад ч хэрэггүй. Жишээгээр тайлбарлаж өгье. Саяхан Капитал банк дампуурахад нэгэн иргэний 70 тэрбум төгрөгийн хадгаламж байсан нь тодорхой болсон. Түүнийг банкинд “мөнгөө хүүлэх”-ийг буруутгах аргагүй. Шударга өрсөлдөөнтэй зах зээлд бизнесийн цэвэр ашиг ойролцоогоор 10 хувьтай байна. Гэтэл манай арилжааны банкууд дор хаяад 15 хувийн хадгаламжийн хүү амлаж байгаа юм. Энэ нь “чи битгий бизнес хий, би хүүлээд өгье” гэсэнтэй ижил сонсогдож байгаа биз? Энэ тохиолдолд ямар ч хүн “махаа зулгааж” бизнес хийхийг бодох билээ. Банканд хадгалуулчхаад сарын тэрбум төгрөгийн ашиг авах сонголт хийж таарна. Уул нь энэ мөнгө бизнест эргэлдэж, иргэдийг ажлын байр, орлоготой болгож улсад татвар төлж байх учиртай эргэлтийн хөрөнгө юм. 70 тэрбум төгрөг гэдэг 1000 орчим ЖДҮ-ийг санхүүжүүлж, 10 000 иргэнийг ажилтай орлоготой байлгаж, улсад хэдэн арван сая төгрөгийн орлого оруулах учиртай мөнгө юм. Энэ бол ганц хадгаламж эзэмшигчийн жишээ. Гэтэл 2017 оны статистик мэдээгээр нийт хадгаламжийн 80 хувийг хадгаламж эзэмшигчдийн 3 хүрэхгүй хувь эзэмшиж байна. Мөн 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай 8217 иргэн, 1885 хуулийн этгээд байдаг. Өөрөөр хэлбэл 100 саяас дээш хадгаламжтай иргэн нийт данс эзэмшигчийн 0.15 хувийг эзэлж байгаа юм. Хэрэв зах зээл рүү тэдний мөнгийг оруулж чадах аваас эдийн засаг болон санхүүгийн зах зээлийн тогтвортой орчин хүссэн хүсээгүй бүрдэх учиртай. Чухамдаа ийм зорилгоор “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх” хуулийг санаачилсан юм. Харин Монголбанк “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” гэгчийг боловсруулсан хэмээн тайлагнаж сууна. Энэ нь Монголбанкнаас баталж буй гурав дахь стратеги юм билээ.
P. ДАВААДОРЖ
ЭХ СУРВАЛЖ: АTIME.MN
http://atime.mn/view/article/?page=show&id=784&fbclid=IwAR1L_7QK3-u3XzVcnu6Ji8WlYSF7xFJ2CJPNo0DQ_vKUs-Nc8BesyCHjq_4 |
| БАНКНЫ ХИЙГЭЭД БУСАД “ДЭЭРЭНГҮЙ ЗЭЭЛ”-Д ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ ЦАГ БОЛСОН |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|