 |
|
 |
|
АН-ын дарга С.Эрдэнэ 15 “нүгэл”-ээ үүрээд шударга үнэний шүүхэд очих цаг болжээ |
|
|
 |
|
 |
АН-ын дарга С.Эрдэнэ 15 “нүгэл”-ээ үүрээд шударга үнэний шүүхэд очих цаг болжээ
2019-06-03-АН-ыг дордуулсан 15 нүгэл С.Эрдэнийг огцруулах хангалттай шалтгаан-  Модернист яруу найрагч Б.Галсансүх “Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй” хэмээн шүлэглэсэн нь бий. Түүн шиг олигархи удирдагч С.Эрдэнэд огцрох 15 шалтгаан хэдийнэ бий болжээ. Үүнийг нь олон нийт эртнээс түүнд хэлж, сануулж байсан ч буруугаа хүлээж, алдаагаа засахын оронд булзааруулж, бултан, дөргүй бух шиг зүтгэсээр буй юм. Ардчилсан намынх нь гишүүд, дэмжигчид аргаа бараад тэмцэж, шаардаж эхлэв. Үүний илрэл нь Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн, Ардчилсан намын Онц их хурал зохион байгуулах хорооноос өнгөрсөн тавдугаар сарын 06-нд Ардчилсан намын дарга С.Эрдэнэд 15 үндэслэл бүхий огцрох шаардлага өгч, намын Онц их хурлыг хуралдуулахыг шаардсан явдал. Монголын ардчиллын цайз хэрэм болсоор ирсэн Ардчилсан нам дотоод ардчилал хийгээд гадаад нэр хүнд үгүй болж, гишүүд, дэмжигчдэдээ гологдон, олон нийтэд чамлагдан, оноо, рейтингийнхээ ёроолд унасан нь С.Эрдэнэ даргатай нь шууд холбоотой. Тиймээс л С.Эрдэнийн есөн шид нь бүрдэж, 15 шалтаг нь бүрэлджээ гээд байгаа хэрэг. Ардчилсан намын даргын огцрох нөхцөлийг бүрдүүлээд буй энэхүү 15 үндэслэл, шалтгааныг дурдъя. Ардчилсан намын Онц их хурал зохион байгуулах хорооны залуус дараахь үндэслэл шалтгаануудыг нотлох баримттай нь олон нийтэд дэлгээд байгаа юм.
1. C.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар МАНАН мафийн хамсаатан болов. Тэд МАН-ын “60 тэрбум”-ын бүлэглэлийг өмгөөлсөн улс төрийн байр суурь илэрхийлж, УИХ дээр М.Энхболдыг хамгаалсан санал өгч, шүүх, прокурор, АТГ-ын авилгач удирдлагыг өмөөрсөн мэдэгдэл, үйлдлүүдээрээ МАНАН мафийн хамсаатан болохоо удаа дараа нотолсон юм. Тухайлбал, М.Энхболдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байнгын хорооны хурал дээр Ц.Эрдэнэбат гишүүн М.Энхболдыг шууд хамгаалж “Огцруулах үндэслэл байхгүй” хэмээн мэдэгдэж байсан бол С.Эрдэнэ чуулганы хуралдаан дээр М.Энхболдыг илт өмгөөлсөн үг хэлж, түүнээс галыг холдуулахын тулд МАНАН-гийн гол зохион байгуулагч Н.Нямдорж огцор хэмээн тэс хөндлөн шаардлага тавьж суусан юм.
2. Ардчилсан намыг бүлэггүй болгов. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар МАНАН мафийн эрх ашгийг хамгаалсан санал өгөхийг УИХ-ын дахь бүлгийн гишүүддээ хүчээр тулгаж, ардчилсан парламентат ёсонд үл нийцэх бүдүүлэг үйлдэл гаргасан юм. С.Эрдэнэ улмаар ард түмний язгуур эрх ашгийн төлөө санал өгсөн Л.Болд, Ж.Батзандан нарыг намаас хөөснөөр УИХ-д Ардчилсан нам бүлэггүй болсон билээ. Ингэснээр парламент дахь сөрөг хүчний хяналтын тогтолцоо үгүй болсон. Энэ нь хэнд ашигтай байсан нь тодорхой бөгөөд Ардчилсан намын дарга энэ үйлдлээрээ МАНАН мафийнхандаа дураараа дургих боломж олгосон гэж олон нийт харж байна.
3. С.Эрдэнэ Эрдэнэтийг 49 хувийн луйврыг хамгаалсан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ Монгол Улсын Засгийн газар татгалзаж, Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий компанид өгөхөд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан юм. Тэд өнөөдрийг хүртэл энэхүү хууль бус, луйврын бөгөөд хулгай дээрмийн үйлдлийг зөвтгөн хамгаалсаар байгаа нь сэжиг төрүүлдэг. Тухайлбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ оны эхээр Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг сөхөж, Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоон шалгалт явуулахад Ардчилсан намын дарга С.Эрдэнэ бачимдан сандарч, 49 хувийн эсрэг 51 хувийн асуудлыг сөхөн гаргаж, өөрийн мэдлийн хэвлэлээрээ өдөр шөнөгүй бичүүлсэн байдаг. Айсан хүнд аргал хөдөлдөг. С.Эрдэнэ даргад аргал байтугай хөдлөхөөр айдас бий гэдгийг Эрдэнэтийн 49 хувийн хэрэг харуулсан. Энэхүү хулгай, дээрмийн үйлдлээ хамгаалан улайрах тусам нь Ардчилсан намын нэр хүнд унасаар байгаа нь харамсалтай.
4. ШХАБ-ыг улс төржүүлэн нийгмийг талцуулав. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх асуудал албан ёсоор хэлэлцэгдээгүй байхад С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж тэргүүтэй хүмүүс шөнө дөлөөр яаран хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдэл хийж, жагсаал зохион байгуулж “Монгол Улсыг ШХАБ-д элсүүлж БНХАУ-д зарлаа” гэх хариуцлагагүй мэдэгдэл хийж намын гишүүд, дэмжигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эсрэг хандуулан, нийгмийг санаатайгаар талцуулан хувааж, Монгол Улсын гадаад бодлогод хортой, туйлын хариуцлагагүй үйлдэл хийснийг иргэд мартаагүй. С.Эрдэнэ ийнхүү өөрийн байр сууриа Ардчилсан намынх мэт олон нийтэд зарласан нь намынх нь олон мянган гишүүдийн дургүйцэл эгдүүцлийг төрүүлсэн билээ.
5. “Капитал” банкны луйвар. С.Эрдэнэ УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Мөн 2012-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажилласан юм. Энэ хугацаанд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж дампуурсан “Капитал” банканд нийгмийн даатгалын мөнгийг байршуулан, улмаар өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт хардагдаж, намынхаа нэр хүндийг дахин шороонд хутгав. Товчхондоо бол С.Эрдэнэ МАН-ын удирдлагуудтай нийлж төрийн мөнгийг салхинд хийсгэсэн гэсэн үг. “Капитал” банканд байршуулсан нийгмийн даатгалын энэхүү 240 тэрбум төгрөг нохойн замаар орох нь гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүд урьдчилан сануулж байсан юм. Тухайлбал, Н.Номтойбаяр гишүүн “Тэтгэвэр авдаг хүмүүсийн мөнгийг янз бүрийн банканд байршуулж байна. Үүнээс болж эрсдэл үүсч байна, Их хэмжээний мөнгө алга болох эрсдэлтэй байгаа” хэмээн сүүлийн хоёр, гурван жил мэдэгдэж байсан ажээ. Энэ бол С.Эрдэнэтэй шууд холбоотой сануулга байв. С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг толгойлох болсон юм. Энэ зөвлөлөөс иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банканд хадгалуулах журам гаргаж, С.Эрдэнэ гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг. Ийм журам баталж аваад тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг аль банканд байршуулахыг хүртэл С.Эрдэнэ сайд өөрөө зааж өгдөг байсан гэдэг. “Капитал” банкны хувьд нэлээд хэдэн жилийн өмнөөс үйл ажиллагаа нь хүндэрч доголдож эхэлсэн бөгөөд ийм банкийг сонгож нийгмийн даатгалын 240 тэрбумыг байршуулна гэдэг ашиг сонирхлын зөрчил гэх үндэстэй. С.Эрдэнийн энэ хэрэг АТГ-т очсон тул удахгүй хар, цагааныг нь ялгаж, зөв бурууг нь тунгаах бизээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гурван жилийн өмнө “С.Эрдэнэ та нас барсан иргэдийн нэр дээр Нийгмийн даатгалын сангаас мөнгө авдаг, завшдаг, мөнгө байршуулдаг, зээл авдаг бузар булай юм их хийсэн. Тэр чинь удахгүй ил болно. Бид нотолно. Матрын нулимс унагах хэрэггүй. Удахгүй Монголын нийгэм өөрийг чинь танина, таниулна. Наад улс төр чинь явахгүй” хэмээн хэлж байсан нь хэвлэлийн хуудаснаа дурайж буй. Үнэхээр С.Эрдэнийн булхай, луйврын ил болох нь ил болж, нотлогдох нь нотлогдож, тар нь танигдаж, цар нь мэдэгдэж эхэлжээ.
6. Ардчилсан нам Худалдаа хөгжлийн банкны гарт оров. Ардчилсан намын бүхий л бодлого, шийдвэр, үйл ажиллагаа Худалдаа хөгжлийн банк болон цөөн олигархуудын захиалгаар хийгддэг болжээ. Ардчилсан нам МАНАН мафийн эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болж хувирав. Үүнийг хэдхэн баримтаар тодруулъя. Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон Ардчилсан намын Сүхбаатар дүүргийн дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн бол Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Үүгээр зогсохгүй Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн эхнэр И.Мэндбаяр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй аж. Мөн Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэгийн хүн гэгддэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Д.Батжавхлан Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга бөгөөд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн юм байна.
Эндээс харахад Ардчилсан намын бодлого, шийдвэрт Худалдаа хөгжлийн банк шууд оролцдог болсон нь харагдана. Ардчилсан нам нэг ёсондоо тус банкны нэг салбар нэгж шиг болжээ. Гэхдээ мэдээж энэ бол Ардчилсан намын удирдлагын түвшинд гэсэн үг.
7. Ардчилсан намын нэр хүнд 7 хувь болж навс унав. Судалгааны байгууллагуудын дүнгээс үзэхэд С.Эрдэнийг намын дарга болсон мөчөөс эхлэн Ардчилсан намын рейтинг тасралтгүй унасаар, түүхэнд байгаагүй хамгийн доод төвшинд буюу 7 хувьд хүрчээ.Өнөөгийн намын удирдлагад намын гишүүдийн итгэл алдарч, ард түмний дэмжлэг үгүй боллоо.
8. Аймаг, сум, дүүргийн дахин болон нөхөн сонгуулийн дийлэнхэд ялагджээ. С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар ажилласан хугацаанд Баян-Өлгий, Хөвсгөл, Дорноговь, Булган, Дундговь, Төв, Ховд, Хөвсгөл аймгууд болон Улаанбаатар хотод явагдсан аймаг, сум, дүүргийн ИТХ-ын 65 суудлын төлөөх нөхөн болон дахин сонгуулийн 52 суудал буюу 80 гаруй хувьд Ардчилсан нам ялагдал хүлээжээ. Энэ бол Ардчилсан намын өнөөгийн удирдлагад өгсөн ард түмний үнэлгээ, том сануулга.
9. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболдыг дэмжсэн нь. С.Эрдэнэ намын даргын хувьд аливаа сонгуулийн компанит ажлыг удирдан зохион байгуулж манлайлан оролцох үүрэгтэй байтал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар үйлдэл болон эс үйлдлээрээ өөрийн намын нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан болохыг намын олон гишүүд нотолж байгаа юм. Тэрээр Ардчилсан намынхаа нэр дэвшигчийг дэмжиж буй дүр эсгэж, бодит байдал дээр МАНАН мафийн толгойлогч М.Энхболдыг далдуур дэмжин ажилласан гэж Ардчилсан намын гишүүд, дэмжигчид үзэж байгаа ажээ.
10. Намын даргын сонгуулийг луйврын сонгууль болгов. Намын даргаар сонгогдохдоо мөнгө, ноолууран эдлэл тарааж, нийгмийн даатгал, халамжийн сүлжээг ашиглан намын гишүүн бус хүмүүсийг өөрийнхөө төлөө санал өгүүлж дүрэм, журмыг ноцтой зөрчсөн байна. Түүнчлэн Ардчилсан намынхаа олон гишүүнийг санал өгүүлэлгүй бөөнөөр нь жагсаалтаас хасах, зарим дүүрэгт санал тоолох үйл ажиллагаанд нөлөөллөө оруулж, өөр дээрээ хэдэн зуун санал нэмж тоолуулсан гэх мэтээр санал луйвардах бохир аргыг хэрэглэснийг нь намынх нь гишүүд тухайн үед хэлж, шүүмжилж, эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулж байв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ санал авахын тулд мөнгө тараасан тухай бичлэгийг цахим хуудсаараа түгээж байсан билээ. С.Эрдэнийг ийнхүү булхай залхай хослуулан байж Ардчилсан намын даргын сунгаанд нэгээр гарч ирэв үү үгүй юү МАН-ын дарга М.Энхболд мөнгөн аяга, хадаг барин очиж баяр хүргэсэн байдаг. МАНАН мафийнхан С.Эрдэнэдээ баяр хүргэхээс өөр яах билээ.
11. Намынхаа дүрмийг орондоо ч, ордондоо ч засдаг. АН-ын 7-р Их хурлаар баталсан Үндсэн дүрмийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ засварлаж эрх дархаа хамгаалсан өөртөө ашигтай олон заалт оруулж намын Их хурлын бүрэн эрхэнд халдсан гэж Ардчилсан намын Онц их хурал зохион байгуулах хороо, Ардчилсан намын шинэчлэл хөдөлгөөнийхөн С.Эрдэнийг буруутгаж буй. Энэ бол маш ноцтой үйлдэл. Намынхаа их хурлын шийдвэрийг дураараа өөрчилчихдөг, Олонхиороо хэлэлцэж баталсан дүрмийг Нямдорж сайд шиг орондоо ч засаад, ордонд суухдаа ч өөрчлөөд, олноос нуун батлуулчихна гэдэг увайгүй гэхэд багадах хэрэг билээ.
12. Намынхаа дүрмээс хариуцлагын заалтыг хасчээ. Ардчилсан намын Ажлын хэсгийн боловсруулсан шинэчилсэн дүрэмд намын даргад 2 жил тутам Намын их хурлаар итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж заасныг хасаж, хариуцлагаас зугтсан байна. Энэ бол С.Эрдэнийн хэмжээгүй эрхэт, хязгааргүй хугацаат хаан лугаа адил Ардчилсан намын даргаар насан туршид суух гэсэн санаархал нь. Намын даргадаа хоёр жил тутам Их хурлаас итгэл үзүүлж байх нь ардчиллын нэг шалгуур. Гэтэл энэ заалтыг хасна гэдэг Ардчилсан намыг ганц хүний нам болгох гэсэн оролдого гэхээс өөр аргагүй. С.Эрдэнийн энэ увайгүй үйлдэлд зэвүүцсэн олон нийг Ардчилсан нам Баянгол дүүргийн араас орж, Эрдэнийн эзэмшил, эдлэн болох нь хэмээн ярьж байна.
13. Таалалд нь нийцээгүй гишүүнээ тасдаж хөөдөг болов. Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гишүүд намын Их хурал дээр өөрсдөө нэр дэвшин сонгогдож ажиллана гэсэн дүрмийн заалтыг С.Эрдэнэ өөрчилж намын дарга санал болгож байгуулна гэж томъёолжээ. Энэ нь намын хяналтын тогтолцоог устгаж, хүссэн хүнээ намаас хасдаг, гишүүдийнхээ эрхэнд халддаг болсон гэсэн үг. Энэ засварласан заалтаа тэрээр өөрийг нь шүүмжилсэн, өөрт нь таалагдаагүй хэн бүхний эсрэг зэвсэг болгон ашиглажээ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд С.Эрдэнэ ихэнх аймаг, дүүргийн намын даргыг огцруулж үүрэг гүйцэтгэгч нэрээр хамаатан садан, хүү, хүргэн, жолооч, туслах, тойрон хүрээлэгчдээ томилж орон нутгийн намуудыг хагалан бутаргасан байна. Ардчилсан нам ийнхүү шударга гишүүддээ нударга үзүүлж, С.Эрдэнийг ураг төрөл, ойр тойрныхноор дүүрчээ. Тухайлбал, С.Эрдэнийн эхнэр Баянгол дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга, хүргэн нь Баянгол дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, хүү нь Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дэд даргаар ажилладаг. Мөн Дорнод аймгийн Ардчилсан намын дарга нь Улаанбаатараас аваачсан, С.Эрдэнийн албат ажээ. Тус аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга нь Баянгол дүүргийн ТҮК-д ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа хүнийг тавьжээ. Дорнод аймгийн Хэрлэн сумын Ардчилсан намын дарга нь мөн Баянгол дүүргийн хүн байдаг.
14. Ротацийн сонгууль хэлбэр төдий болов. Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны гишүүд намын Их хурал дээр өөрсдөө нэр дэвшин сонгогдож бие даасан хараат бус байдлаар ажиллана гэсэн дүрмийн заалтыг мөн дээрхийн адилаар дур мэдэн өөрчилж намын дарганэрсийг санал болгож байгуулнагэснээр Дотоод сонгуулийн хороог даргын захиалга биелүүлдэг тоглоомын байгууллага болгосон байна. Ингэснээр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намынхаа бүх шатны дотоод сонгуульд оролцож, хэнийг дэвшүүлэх, хэнийг хасах вэ гэдгээ өөрийн үзэмжээр шийддэг болжээ.Ийнхүү Ардчилсан намын амин сүнс болсон дотоод ардчилал, эрүүл өрсөлдөөнийг устгаж “ротаци” нэртэй хэлбэрийн төдий мөнгөний сонгууль явуулдаг болсон байна.
15. Ардчилсан нам мөнгөний нам болж хувирав. С.Эрдэнэ МАН-ын “60 тэрбум”-ын схемийг Ардчилсан намд оруулан намын бүхий л удирдах албан тушаалыг мөнгөөр үнэлэн зарсан байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ороход 250 сая төгрөг, Нийслэлийн намын даргад нэр дэвшихэд 90 сая төгрөг, дунд шатны намын даргад нэр дэвшихэд 20 сая төгрөг, Залуучуудын Холбооны даргад нэр дэвшихэд 125 сая төгрөг зэрэг мөнгөн босго тавьж Ардчилсан намыг мөнгөний нам болгосон ажээ.
Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ томилогдсоноос хойш ард түмний итгэл алдарч, сэтгэл гонсойсон. Энэ бол ардчиллын 27, 28 жилд байгаагүй урам хугаралт байсан юм. Тиймээс Ардчилсан намын рейтинг даргаа даган навс унаж, 60 тэрбум, Эрдэнэтийн 49 хувь, ЖДҮ гээд болохгүй, бүтэхгүй бүхнийг хаацайлж, хамгаалдаг үүр уурхай мэт хэрэгдэх болов. Түүгээр зогсохгүй Ардчилсан намын Үндсэн дүрмийн зөрчилтэй заалтыг эрх баригч МАН ашиглан шүүхэд нөлөөлж, Ардчилсан намыг сонгуульд орох эргүй болгож мэдэх эрсдэл үүсээд буй юм.
Тиймээс гишүүд нь С.Эрдэнийг Ардчилсан намын даргаас огцруулах 15 үндэслэлийг гаргаж тавьжээ. Ард Аюуш “Та есөн ембүүгээ бариад, би есөн эрүүгээ үүрээд эрлэгийн үүдэнд нэг уулзана аа” гэдэг шиг С.Эрдэнэ дарга 15 нүгэлээ үүрээд, Ардчилсан намын гишүүд 15 үндэслэлээ бариад шударга ёсны дэнсэн дээр уулзах цаг болжээ.
ЭХ СУРВАЛЖ: www.24tsag.mn |
| АН-ын дарга С.Эрдэнэ 15 “нүгэл”-ээ үүрээд шударга үнэний шүүхэд очих цаг болжээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Б.Мөнхзаяа Бээжингийн марафонд долоодугаар байр эзлэв 18:12 БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний
|
БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний »»
|
|
Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна 18:11 Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж
|
Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хөндлөнгийн олон улсын аудит оруулахаар боллоо 17:32 Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна. »»
|
|
Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө гарна 17:20 МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана.
|
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана. »»
|
|
Булган аймагт нас барсан нэг сартай нярайн хэрэгт нөхцөл байдлыг тогтоох шалгалт үргэлжилж байна 12:57 Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны »»
|
|
ОПЕК+ 2026 оны эхний улиралд газрын тосны олборлолтын өсөлтөө түр зогсооно 12:38 ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын
|
ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын »»
|
|
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа оруулсан 28 иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ 12:35 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс,
|
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Т.Даваадалай: Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авна 11:22 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй.
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. »»
|
|
Д.Бекхэмд хүлэг баатар цол хэргэм хүртээжээ 10:26 ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг
|
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 10:17 Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд: »»
|
|
2026 онд нийслэлийн 6 дүүрэгт 78,5 км урт дугуйн зам барина 10:16 2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт
|
2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт »»
|
|
Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ 10:10 УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг
|
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг »»
|
|
Улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулна 10:07 Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/
|
Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/ »»
|
|
Их Монгол орноо Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, шашин судлаачид үздэг 10:05 Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас
|
Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас »»
|
|
Шадар сайдын нэрэмжит тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн боллоо 09:44 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог
|
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог »»
|
|
М.Бадамсүрэнийн Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд илэрхийлсэн байр суурь 15:10 Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын
|
Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын »»
|
|
Сэргээшийн төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бодис дунд хүнд хэрэглэхийг хоргилосон эм бэлдмэл байжээ 15:08 Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах
|
Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах »»
|
|
Иргэн Ц.Батболдын өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 15:04 Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар
|
Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар »»
|
|
ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй 14:51 САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ
|
САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ »»
|
|
“Мөнгөн гүүр“ эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх замыг хоёр эгнээ болголоо 13:38 Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны
|
Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
Б.Баяраа: Манайх “Стратегийн орд” гэх дэлхийд байхгүй ойлголтыг хуульчилснаар хөрөнгө оруулагчдыг үүдэн дээрээсээ үргээж байна 11:37 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө
|
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө »»
|
|
Шоргоолж ингэж өвөлждөг... 10:43 Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг.
|
Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг. »»
|
|
Согтуурсан үедээ маргалдан хамт архи ууж байсан эмэгтэйдээ хутгалуулжээ 10:29 Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт
|
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт »»
|
|
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийн Монгол Улсын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн “Найрамдал медаль”-аар шагналаа 09:39 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн »»
|
|
Хохирогч хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгосон 09:36 Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна
|
Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна »»
|
|
Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв 08:52 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
Хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны ажлыг хийхээр тохиролцов 08:50 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа.
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
“1242: Өрнөдийн босгон дээр” кинонд дөрвөн орны уран бүтээлчид ажиллажээ 15:46 Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс
|
Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс »»
|
|
А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад түлш худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн 14:40 Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш
|
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш »»
|
|
Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:11 Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон
|
Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон »»
|
|
Үл үзэгдэгч аюул 11:55 Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон.
|
Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон. »»
|
|
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 11:17 Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд
|
Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд »»
|
|
11 дүгээр сард "Монгол бахархал" уриан дор бүтээлч сарын аян зохион байгуулагдана 08:51 Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв
|
Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв »»
|
|
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар газар дээр нь очиж танилцлаа 08:45 Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй
|
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй »»
|
|
А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой 08:39 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
|
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч »»
|
|
Чуулган: УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг танилцууллаа 08:38 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын »»
|
|
Г.Занданшатар: “Их гурвал” буюу дэлхийн гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага Монгол Улсын үнэлгээг ахиуллаа 08:36 Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын
|
Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын »»
|
|
"Оюу толгой" төслийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд талууд хүрлээ 08:32 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн
|
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн »»
|
|
“Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав 08:26 Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд
|
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд »»
|
|
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянана 17:59 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах
|
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах »»
|
|
“Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа 17:13 Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч,
|
Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч, »»
|
|
"Нвидиа" зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ 12:49 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах »»
|
|
Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед цалинг яаж нэмснийг 230 мянган төрийн албан хаагчид хэлнэ 12:43 УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн
|
УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн »»
|
|
Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 12:40 Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн
|
Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн »»
|
|
“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна 09:45 Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд
|
Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд »»
|
|
Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ 08:55 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж
|
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж »»
|
|
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
|
Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. »»
|
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Зеленский: “Европын 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөө” бол цуурхал төдий зүйл 09:55 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн »»
|
|
Медведев: Барууныхан Украинд их мөнгө цутгах тусам, Орос илүү их газар авна 12:47 Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй
|
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар уулзав 10:02 Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч
|
Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|