 |
|
 |
|
БОЛДОГГҮЙ "ОРГОДОЛ" МОНГОЛ МОРЬД... |
|
|
 |
|
 |
БОЛДОГГҮЙ "ОРГОДОЛ" МОНГОЛ МОРЬД...
2019-05-22Вьетнамд очсон монгол морьд бараг л толгой дараалан нутаг гүйжээ. Гэвч эргэж ирсэн нь хэдхэн... Хэдэн мянгаас хэдхэн нь. Бусад нь зам зууртаа эрсэдсэн...  2001 оны зун, БНСВУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмтэй Тэрэлжийн Найман шарга амралтад нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөх аятай завшаан тохиож билээ. Тэрбээр Вьетнам-Америкийн дайны баатар настайвтар хүн байв. Дайны хүнд хэцүү үеэ дурсан байх үед манайхны нэг нь "Манайхаас олон мянган морьд очсон, та бүхэнд хэр нэмэр болов доо" гэж асуухад мань элчин "Бололгүй яах вэ, манайхан танай морьдыг дайнд гэхээсээ газартаа л илүү хэрэглэсэн байх. Гэхдээ тун сүрхий оргодог шүү, бараг нь л оргочихсондоо. Манайхан тэднийг Оргодол гэж дууддаг байсан" гээд хөгжилтэйгээр инээж билээ. Бид ч дагаж инээгээд л өнгөрсөн. Нарийн ширийн зүйл асуух ч сөгөө тэр үед гарсангүй. Хожмоо эргээд бодож байхад хүндэт Элчингийн үгэнд маш олон мэдээлэл агуулагдаж байгаа мэт санагддаг юм. Юуны өмнө манай монгол адуу бол анжис, тэргэнд бараг толгой дараалан орж үзээгүй омголон дагшин амьтад тул тийм зэрлэг шахам адуу малтай ноцолдож, сургах туршлага багатай вьетнамчууд тэр бүр олноор нь газар тариаландаа ашигласан нь юу л бол. Номхон голдуу цөөвтөр нь, бас сургаж чадсан цөөхөн тохиолдолд л тийнхүү газар тариаланд ашигласан байж таарна. Мөн тэр их намаг шалбааг, ширэнгэнд морьдыг унаад тулалдана гэж юу л бол. Явган үзсэн нь бараг дээр байж мэднэ. Америк-Вьетнамын дайны нөхцөл нь морин цэрэг хэрэглэх боломж маш ховор, бараг үгүй шахам. Тиймээс аль боломжоороо л хүнсэндээ хэрэглэсэн байж мэднэ. Мэдээж хэрэг Вьетнамчууд түүнээ хэрхэн тэр бүр зарлаад байх вэ дээ. Харин Элчин сайдын хэлсэн тэрхүү "сүрхий Оргодол гэж дууддаг, бараг нь л оргочихсон доо" гэдэг нь үнэний ортой үг. Бэлчээрийн эрх таваараа монгол адууг адгуулж маллаж мэдэхгүй вьетнамчууд наад зах нь аргамжих, уях тухай таг байсан нь ойлгомжтой. Тэдний хашаанаас гардаггүй тэжээлийн үхэр, илжигтэй адилгүй шүү дээ, монгол морьд чинь... Тэгэхээр Вьетнамд очсон морьд хэрвээ очсон дариудаа л нядалгаанд орчихоогүй бол бараг толгой дараалан нутаг гүйсэн байж мэдэхээр... Харин хэд нь эргэж ирсэн бэ??? Ингэж бодохоор өр өвдөх шиг болдог. Төв аймгийн Мөнгөнморьтын хар хүрэн азарга, бас Дундговийн хээр морь гэх мэтийг нийтээр ярьдаг ч үнэн хэрэг дээрээ бараг сум бүрд шахам нэг тийм оргодол морины түүх бий. Манай суманд ч бий. Манай авга ах З.Бэхжавын унаган, Бөөнсүүлт нэртэй хүрэн морь ч Вьетнамд явуулснаас жилийн дараа эргээд гүйж ирсэн байдаг. Малийнд өгсний дараа жилийн хаврын адгаар Хярын нуур дээр адууны захад Бөөнсүүлт зогсож байхыг хараад эхлээд баярлаж, нулимс нь гарснаа дараа нь айсан гэдэг. Цаг хатуу, хууль журам хэцүү цаг учир малийнд өгсөн адуу нь ингээд зогсож байхаар ерөөс өгөөгүй хэрэг болж, мундраа хутгах болов уу гэж болгоомжилсных юм. Тэгээд хүн амьтанд хэлэлгүй, малийний адуу хүргэж өгөлцсөн Гошгой жаажаатай уулзаад тандаж асуухад, "Яах аргагүй бид малийний адууг нэгийг ч хорогдуулалгүй тоо ёсоор нь Замын-Үүд хүргээд, харж байгаад л вагонд ачуулсан даа" гэжээ. Бас "Тэр вагонд адуу ачуулахыг харах ч ёстой лүд юм билээ. Унгалдаж, үүрсэж, янцгаагаад, вагоны хашлага самардаж, цавчиж, тангараад, бөөн шуугиан... Унаж явсан хар голт морь маань хүртэл өнөөдүүлээ дагаж үүрсээд бөөн бөөн нулимс унагаж байсан" гэж ярьсан байгаа юм. Бас адуу туулцсан Түмбагаас ч давхар лавлаж. Тэгээд яах ч аргагүй Бөөнсүүлт нь вагонд ачигдаад хил даваад явсан нь тодорхой болоход айх нь жаал тайвширсан ч тэр морио дахин барьж унаа уналганд хэрэглэсэнгүй, тэр чигт нь атар онгон байлгаж байгаад жамаар нь явуулжээ. Нэг ёсондоо дархалж онголж тавьсан хэрэг юм. Бөөнсүүлт баруун ташаандаа нэг том халцгай сорвитой, доод уруул нь сэтэрсэн байжээ. Хөөрхий, хаа байгаа Вьетнамаас Хөх мөрөн, Шар мөрнийг гатлаад, үй олон өлсгөлөн хятадуудын дундуур, ширэнгэ ойн дундуур, араатан чоно, аймшигт барны амнаас зайлан хэрхэн яаж ирснийг нь төсөөлөхүйеэ бэрх. Тэр үед хөгшчүүл маань Төвдийн уулсын зүүн хаяагаар явж, Хөх нуураар дамжиж л орж ирсэн болов уу хэмээн таамнан ярилцаж байсан юмдаг. Тун магадгүй. Шууд хятадын нутгаар явах аваас маш их эрсдэл гарна. Тодруулахад Малийн гэдэг нь адууг шаардлага хангасан эсэхийг шалгаж авдаг комисс маягийн юм уу даа. Орос нэртэй холбоотой гэж дуулж байсан. Малийндана, малийний адуу гэх мэтээр ярьдаг байжээ, нэгэн үе. Одоо бараг мартагдсан. Урагшаа Замын-Үүдэд, хойшоо Цагаан нуурт малийний адуу хүргэж явсан хүмүүсээс амьд сэрүүн нь бий. Мөн нэг зүйлийг зориуд хэлэхэд өнөөгийнх шиг хэдэн төгрөг олохын тулд эрдэнэт адуугаа сүрэг сүргээр нь ачуулаад байсан юм биш шүү, ах дүү найрамдалт орны хувьд дайн тулаанд нь хэрэг болуужин хэмээн хүний ёсоор хүлэг морьдоо тусламж болгон илгээж байсан нь тэр. . Миний ажиллаж байсан Бугат суманд ч бас ийм түүх байдаг. Энэ бол Вьетнамаас бүү хэл бүр алс холын Орос-Герман фронтоос "оргон" нутагтаа гүйж ирсэн морины түүх юм. Хуучнаар Засагт ханы Урианхай Дайчин бээлийн хошууны тайж, өнөөгийн Говь-Алтай аймгийн Бугат сумын Шагдар гуай хурдан хүрэн халзан морио Эх орны дайны үед фронтод өгчээ. Гэтэл хоёр жил орчмын дараа өнөөх Хүрэнхалзан нь гүйгээд ирж. Шагдар гуай нэгэнт Фронтод өгсөн юм, юутай ч айл гэрт биш, аян дайны хүлэг тул тэнд нь хэрэглэг гээд, дайн дуусчихсан тул тухайн үеийн хатуу ширүүн тулаан өрнөж байсан Баруун хязгаарын Ховд V отрядын цэргийн агтанд өгсөн нь 1947-1948 онуудад болсон Байтагийн алдарт тулгаралтын үеэр олон удаагийн тагнуулын болон өртөө улаанд үүрэг гүйцэтгэж, 30 км газарт 40 минут давхин, хэл хүргэж байсан алдарт Хүрэнхалзан юм. Монгол Улсын баатар Тэгшээгийн Хүрэнхалзан гэдэг нэрээр нь олон мэднэ. Ер тэр Сиймэн Шагдар гуай ажигч гярхай нь нутаг даяараа гайхагддаг хүн байсан гэдэг. Тиймээс Хүрэнхалзангаа дайны хүлэг мөн гэдгийг нь баттай мэдэж байсан биз ээ. "Энгийн үед ороо, ардаг догшин гэмээр ч дайн тулааны үед номхон, үргэж туйлна гэж огтоос үгүй, эзэн лүүгээ л налж өгөөд байдаг, тийм атлаа атаканд ороход хамгийн урд хүзүүгээ сунгаад шуурч явдаг, хүн шиг ер бусын ухаантай морь байсан даа. Хүнээр бол мөн ч их юм үзсэн амьтан, хөөрхий" хэмээн тэр хүрэн халзан морины тухай аав маань хуучилж байсныг санаж байна. Аав маань 1944-1948 онуудад Байтаг болоод Баруун хязгаарт өрнөсөн гол үйл явдлуудад оролцож, Улсын баатар Ж.Нэхийт, Тэгшээ, Даваадорж нартай нэг салаа, тасагт мөр зэрэгцэн тулалдаж явсан учир нүдээр үзэж, харснаа тийн дурссан хэрэг. Өнөө Хүрэнхалзан морь нэгэнт домог болжээ. Алдарт Хүрэнхалзангийн эзэн Шагдар гуайн үр хойчис илүү нарийн ширийн зүйлсийг өгүүлэх биз ээ, Myadagmaa Khaltar Миний мэдэх хоёр суманд л гэхэд ийм жишээнүүд байна. . Бас бус сонсож дуулснаа өгүүлбээс, эхэнд дурдсан Вьетнамаас нутагтаа эргэж ирсэн Төв аймгийн Мөнгөнморьт сумын хар хүрэн азарганы түүх бол маш тодорхой гэрчтэй явдал юм. 1961 оны намар Жамган захирагчтай Улаанхуарангийн мото буудлагын хорооноос 300 орчим цэргийг сонгон, монгол дээл өмсгөн, вагонд ачсан адууг хариуцан Вьетнам хүргүүлсэн байдаг. Вагон тус бүрд дунджаар дөч орчим адуу байх ба нэг вагонд 7-8 цэрэг хувиарлагдан, өвс, усыг нь өгч 7 хоног явсны эцэст Вьетнамын хил хүрчээ. Вьетнамчууд хил дээрх төмөр замын буудлыг өндөр хашаагаар битүү торлон хамгаалж вагоноос адууг буулган хүлээн авах үед нэг хар хүрэн азарга, хүрэн халзан морьтой хамт торон хашааг дайран давж гараад зугтсанд араас нь адуучид хөөн, хүрэн халзан морийг нь бариад, харин азаргыг нь алдчихжээ. Үүнийг 1960 онд цэргийн албанд ирж, улмаар 1961 оны намар тэрхүү адуу хүргэх тушаал хүлээн, үүрэг гүйцэтгэлцэж явсан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат Сангидоржийн Халзан хэмээх хүн хожмоо хуучилсан байдаг. Адуу ачуулснаас хоёр жилийн дараа 1963 онд Мөнгөнморьтын адуучин эр адууныхаа захад сарлагын тугал шиг бөөдийсөн хар юм хэвтэж байхыг үзвээс өнөөх Вьетнамд илгээсэн хар хүрэн азарга нь байжээ. Шарх сорви болж, яс арьс болтлоо эцэж турсан амьтан адууны зах бараадан үүрсээд хэвтэж байхыг харсан эрийн сэтгэл ч ихэд догдолсон буйзаа. С.Халзан гуайн өгүүлсэн, Вьетнамын хил дээрээс хэрхэн зугтахыг нь агт хүргэсэн хэдэн зуун цэргүүд харсан өнөөх хар хүрэн азарга тэр лавтай мөн гэлцэх. Төдөлгүй азаргыг Улаанбаатар хотын захиргаа худалдан авч гүү хураалган Богд ууландаа дархлан тавьсан гэдэг. . 1959 онд Вьетнамын удирдагч Хо Ши Мин Монголд айлчлахад таван хушуу мал бэлэглэжээ. Зүгээр нэг хэдхэн юм өгсөнгүй, очоод сүрэг болж өсөхөөр овоо хэдэн мал өгсөн юмдаг уу даа. Тэр оныхоо 11 сард бэлгийн малыг вагоноор хүргэж өгөхөд Гомбосүрэнгийн Мягмаржав гэдэг офицер адууг нь хариуцаж явжээ. Хятад-Вьетнамын хил дээр вагон солих үед нэг хонгор морь зугтаж амжсан байна. Гэтэл 1960 оны тавдугаар сард нутагтаа гүйж ирээд, өвс ч хазалгүй хөлөө ээлжлэн сойн зогсдог байснаа хэд хоногийн дараагаас л нэг юм идэж эхэлсэн гэдэг. Г.Мягмаржав гуай шинэ нутагт нь малаа идээшлүүлэх гэж сар гаруй болох үед мал дээрээ очихоор л хонь ямаа нь хошуурч майлаад, адуу нь үүрсээд байх атлаа вьетнам хүнийг очиход яадаг ч үгүй байхыг анзаарч машид гайхан, бас эмгэнэн халаглаж явсан тухайгаа, мөн буцахад нь монгол мал араас нь дэрийтэл хараад үлдсэнийг хожмоо цэнхэр дэлгэцээр яриад нулимс дуслуулж байжээ. . Мөн Ардын зураач Г.Одон гуайн нэгэн дурсамж бий. Америк-Вьетнамын дайн дууссаны дараа Одон гуай Вьетнамд айлчилжээ. Тэгэхэд монголоос очсон бэлгийн малын хоёр гурав дахь үе нь гарчихсан байжээ. Монгол зочдыг хонин сүрэг хашсан хашаанд орсонд эхлээд үргэж байснаа төдөлгүй майлалдаж, шуугилдаад, хошууран ойртоод хачин болсонд тэндхийн вьетнамууд хүн хараад хэзээ ч ингэж байгаагүй хэмээн бөөн гайхацгааж, харин Одон гуай нар нулимсаа барьж тэсээгүй гэдэг. . Ер эх орны дайны үед бэлгэний агт морьдыг ачсан вагоны шалан дээр нутгийнх нь чулуу, шороог асгаад зөөдөг байсан тухай ч яриа бий. Тэгвэл адуу вагон дотроо шуугилдаж, пижигнэх нь намдчихдаг байжээ. . Дайны үед фронтод монгол морьтойгоо таарсан монгол хүний элэг эмтрэм яриа ч бий. Шархдсан атлаа орос малын эмчийг биедээ хүргээгүй хоёр монгол морь харин монгол хүнд илүүлж маажуулж, налж, наалдаад хачин байсан гэдэг. . Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай ч мөн харийн нутагт монгол адуутайгаа тааралдахад гарын үнэрлээд, явахад нь араас нь үүрсээд үлдсэн тухай дурссан. . Мөн саяхны ч нэг түүх бий. 1995 онд Солонгос руу бэлгэнд очсон нэгэн халтар азарганы тухай тэнд ажиллаж байсан Б.Энхбат хэмээн залуугийн ярилцлага бий. Монгол азаргаа өрөвдсөн Энхбат солонгос эзнээс нь “Энэ азаргаа надад зарчих” хэмээн гуйсанд 145 сая вонын үнэ хэлжээ. Тэр үнийг дийлэхгүй учир “Та энэ азаргыг надад өгөхгүй бол ядаж хашаан дотор сул гаргаж бай л даа” хэмээн гуйсанд солонгос эр “Наад азарга чинь их зэвүүн. Зогсохдоо дандаа Монгол руугаа хараад байдаг юм. Монгол руу зугтаачихаж мэднэ” гэсэн гэдэг. Энэ мэт маш олныг дурдаж болно. . Английн зохиолч Жеймс Олдрижийн "Гайхамшигт монгол морь" хэмээх сэтгэл хөдлөм зохиол бий. 70-аад онд монгол хэлнээ орчуулагдсан санагдана. Алс холын Европ нутгаас эх нутгаа зорин, түмэн бэрхийг гэтэлсээр ирж буй монгол тахийн түүх тэрхүү номонд гарах билээ. Чухам Ж.Олдриж гуай ямар баримтад үндэслэж бичсэнийг мэдэхгүй, юутай ч огт оргүйгээс сэдэвлээгүй болов уу хэмээн бодогдном. Мөн тэрхүү зохиолыэ санаа хожмоо биелж, үнэхээр ч тавь жаран жилийн дараа монгол тахь эх нутагтаа онгоцоор залран, одоо Хустайн нуруу, Тахийн талд сүрэглэн идээшилж байна. . Бас Аласкын зоо паркад монгол хүний үнэр аваад нүднээсээ бөөн бөөн нулимс бөмбөрүүлсэн тэмээний тухай Ш.Наранчимэгийн бичлэг бий, Японд, Хятадад, Германд, бүр Африкт хүртэл яг түүнтэй адил зүйл тохиолдсоноо хуваалцсан хүмүүс ч цөөнгүй. Ер монгол морь, монгол мал гэдэг монгол хүн шигээ нутаг амьтай. Бүр нэг яаж ч болдоггүй, орчин цагийн Шинжлэх ухаан итгэмгүй нэг тийм нандин далд сэжим холбоо бий шүү. . "Нутгаа гүйсэн адуу шиг" гэж зүйрлэдэг. Энэ зүйрлэл юунаас ч, ямар ч бэрх хэцүүгээс бэргэж эмээхгүй, эргэж буцахгүй шийдвэр төгс болчихсон шинжийг илэрхийлдэг. Моринд, ер зэрлэг амьтадад маш нарийн "газарзүйн ухаан" байдаг юм. Тэр нь бидний мэддэг газарзүйн мэдлэгээс их өөр. Амьтны зөн, "газарзүйн мэдлэг" -ийн талаар орчин үеийн Шинжлэхүй ухааны эрдэмтэн судлаачдын маш гайхалтай судалгаанууд бий шүү. Тэр бүгдийг бичвэл ном болохоор. Ер нутгаа гүйсэн адуу ямар айхтар газар зүйн мэдлэгтэй болохыг тэдний мөрөөр мөшгиж үзсэн хүн л мэдэж, гайхаж биширдэг юм. Машинаар өдөр шөнөгүй ачаад мянган км-ийн алсад ирсэн морьд хаварт нутгаа гүйхээрээ хүний санаанд оромгүй газраар, мөрөө хүртэл төөрүүлж явсан байдаг. Би ч бас тийм адал явдалтай учирч явав. Яг л хашир ухаантай хүн мэт зүгээ буруулж байгаад гүйдэг юм. . Дээр дурдсан Вьетнамаас гүйж ирсэн авга ах З.Бэхжавын Бөөнсүүлт хүрэн морь, Мөнгөнморьтын өнөөх хар хүрэн азарга гэх мэт нь вьетнамаас эх нутагруугаа гүйсэн мянга мянган морьдын л нэг нь. Вьетнамын элчин сайдын ярианаас үзвэл тэнд очсон монгол морьд бараг л толгой дараалан нутаг гүйдэг, "ОРГОДОГ" байжээ. Мянга мянгаараа тийн оргоо биз. Гэвч эргэж ирсэн нь хэдхэн. Эх нутгаа эгээрэн зорьсон хичнээн олон монгол морьд зам зууртаа Вьетнам, Юньаны ширэнгэнд баранд бариулж, халуунд хатаж, ялаа шумууланд ээрүүлж, их гол мөрөнд живж, өлсгөлөн хар хятадын хоол болж, буудуулж, хулсан жаданд сүлбүүлж, өргөст торонд гогдуулж, өмхий намагт шигдээ бол. Гэвч тэднээс хэдхэн нь ч болов эргээд л эх нутагтаа ирсэн нь гарцаагүй үнэн юм даа. Харамсалтай нь энэ мэт явдлыг онигоо гэж үздэг залуус байх юм. Тэр алсаас, 3000 орчим км-ын Вьетнамаас, түүнээс ч хол 6000 км-ын Оросын баруун фронтоос эх нутагтаа эргэж ирсэн монгол мориныхоо гайхамшигт чанарт монголын залуус эргэлзэж, үл итгэх нь эмгэнэл юм даа. Тийм сайхан амьтдынхаа эр зориг, эрмэлзэл тэмүүллийг нь онигоо гэж үзэж болохгүй ээ, залуусаа... Тиймээс энэ мэтсийг хагас хугасхан эмхэлж бичив. Б.Номинчимэд . Зураг дээр Улсын баатар Ж.Нэхийт, Тэгшээ нарын хүлэглэж байсан, Орос-Германы фронтоос хоёр жилийн дараа гүйж ирсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын Шагдарын унаган хүлэг хүрэн халзан морь. Зургийн уг эх нь хар цагаан юм.
Б.Номинчимэд
|
БОЛДОГГҮЙ "ОРГОДОЛ" МОНГОЛ МОРЬД... |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

ЦЕГ: Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид PLAYTIME болж буй тухайн газар ажиллаж байгаа 15:37 Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног
|
Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ 15:32 2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө
|
2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө »»
|
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 15:08 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо »»
|
|
ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ 14:20 Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан
|
Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан »»
|
|
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн анхны тамирчин болов 14:11 Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар
|
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар »»
|
|
Бусдыг хутгалсан гэх этгээдүүдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон мөрдөн шалгаж байна 10:34 Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
|
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. »»
|
|
Ээлжийн амралтын мөнгөө дутуу авбал маргаан таслах комиссоор шийдүүлэх боломжтой 10:32 –Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын
|
–Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын »»
|
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраалаа 10:07 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41 »»
|
|
Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо 10:01 “Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ.
|
“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. »»
|
|
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 09:53 Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. »»
|
|
Хятадын эрдэмтэд хүчирхэг шинэ оптик тооцоолох чип бүтээжээ 17:48 Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
|
Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ. »»
|
|
Ливерпулийн довтлогч Диого Жота 28 насандаа таалал төгслөө 17:44 Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
|
Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо. »»
|
|
Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ 17:36 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
|
Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. »»
|
|
Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гаригт эхэлнэ 16:22 Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16:07 2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
|
2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик 14:58 ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
|
|
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг” 14:55 2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
|
2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа 13:36 АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
|
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс »»
|
|
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 13:27 Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
|
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг »»
|
|
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв 11:58 Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй
|
Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй »»
|
|
P. Diddy-г хүнд гэмт хэргүүдэд буруугүй гэж үзжээ 11:22 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн »»
|
|
Ойн түймэр 77.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна 10:17 Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-2, Баянгол, Алтанбулаг суманд
|
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-2, Баянгол, Алтанбулаг суманд »»
|
|
Далай лам дахин төрнө гэдгээ зарлаж, хойд дүрийг нь зөвхөн Гадэн Подран сан хайх эрхтэй гэв 09:45 Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам лхагва гарагт мэдэгдэхдээ, өөрийн нас барсны дараа дахин төрнө гэж баталж,
|
Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам лхагва гарагт мэдэгдэхдээ, өөрийн нас барсны дараа дахин төрнө гэж баталж, »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
”Солонго ярилцлага”|Г.Баатар: Тэнгэрлэг сайхан аав минь 17:34
|
|
“Бүс ба Зам - Гэрэлт аялал” үргэлжилсээр 17:18 “Бүс ба Зам - Гэрэлт аялал” Монгол улс дахь төслийн 2025 оны үйл ажиллагаанд хамрагдахаар Монгол Улсын нүдний болор цайх өвчтэй 121 хүн 06 дугаар сарын 20-ны өдөр Эрээн боомтоор Хятад улсад иржээ.
|
|
Авлига авсан ХХЕГ-ын Нууцын албаны ажилтнуудын 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, ₮6 саяар торголоо 15:18 Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн
|
Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн »»
|
|
Долдугаар сард ЦАГ АГААР ямар байх вэ? 13:17 Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ.
|
Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог, дэлхийн аялан тоглолтоор эргэн ирнэ 12:49 Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse
|
Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 10:33 Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал,
|
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, »»
|
|
Дэлгүүрийн худалдагчийг зодсон эрэгтэйг 48 цаг саатуулжээ 09:06 Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн »»
|
|
Нагоя башёд Монголын 20 бөх барилдана 08:45 Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм.
|
Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм. »»
|
|
Ой хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа 17:04 Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
|
Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. »»
|
|
Өвөр Монголын цөлийг зассан туршлага 15:40 Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил үргэлжилсэн уйгагүй хөдөлмөрөөр Өвөр Монгол орон эх орныхоо хойд хилд нуршгүй ногоон хэрэм босгож, улс орны экологийн аюулгүй байдлыг үр ашигтайгаар баталгаажуулсан юм.
|
|
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ 15:39 6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын СНЭ-ыэ дарга нар захидал илгээж, хамтарсан сурвалжилга амжилттай эхэлсэнд баяр хүргэжээ.
|
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ 15:38 Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм.
|
|
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ 15:37 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд захидал илгээж, Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын СНЭ, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын ажиллагаа эхэлсэнд баяр хүргэв.
|
|
Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв 15:36 4-р сарын 24-ний өдөр бол Хятадын сансар судлалын арав дах өдөрлөг юм. Энэ өдөр мөн Хятад улсын анхны хиймэл дагуул "Дүнфанхүн-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой юм. Энэ өдөр "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, орчлон ертөнцийг судлах шинэ аяныг дахин эхлүүлсэн юм.
Өнөөдөр бид бүгдээрээ одон орон сонирхогчид болсон. 04-р сард бид сансрын нисгэгчиддээ хүндэтгэл үзүүлэх ёстой, уудам орчлонгийн нууцыг тайлж, сансрын нисгэгчдийн бичсэн хятад маягийн романтикийг мэдрэх ёстой.
|
|
Супер хиймэл оюун бүтээх лаборатори байгуулжээ 14:53 НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн »»
|
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна 14:31 Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар: Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана 13:57 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон »»
|
|
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа 12:55
|
|
Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов 12:37
|
|
Эрч хүчтэй залуу насаа хайрлая 12:00
Найруулагч: |
С.УРЬХАН |
Эх сурвалж: |
СОЛОНГО |
|
|
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ 11:50
Зохиогч: |
Ц.Урантунгалаг,Б.Сурнаа |
Найруулагч: |
Б.СУРНАА |
Эх сурвалж: |
solongonews.mn |
|
|
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа 09:57 Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт,
|
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ 15:34 ”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн
|
”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн »»
|
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
Иранд дахин цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй 13:15 ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
|
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин »»
|
|
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
|
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох »»
|
|
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
|
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг »»
|
|
Ираны Ерөнхийлөгч: 12 хоног үргэлжилсэн дайн дуусч, сэргээн босголт эхэлж байна 16:08 Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
|
Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг »»
|
|
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ 10:52 АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
|
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн. »»
|
|
Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж мэдэгджээ 13:35 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан »»
|
|
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын түрэмгийлэлд хариу өгнө гэжээ 11:25 Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
|
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|