2019-05-07Зургийн тайлбар: 1. Д.Баярсайхан 2. Ж.Отгонбилэг 3. Б.Саруул 4. Г.Энхтайван
Санхүүгийн зохицуулах хороо балагтай байна. Учир нь, 3000 гаруй хохирогчтой 20 орчим тэрбум төгрөгийн хохирол үүсгээд байгаа “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны хадгаламж эзэмшигчид өнгөрсөн долоо хоногт Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгөө нэхэж, шуугиан тарив. Хадгаламж зээлийн хоршоо бус Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгөө нэхэх болсон нь “Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагаа хэвийн бус үргэлжилж байгааг олон жил, сар, өдөр нуун дарагдуулж, арга хэмжээ авахгүй удсантай холбоотой хэмээн тайлбарлав. “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа 2016 оноос хойш доголдож, Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа шалгалт хийж, зөрчил илрүүлсэн дорвитой арга хэмжээ аваагүй учир ийнхүү олон мянган хадгаламж эзэмшигчид хохирч, хүндхэн нөхцөлд байдалтай нүүр тулаад байна.
Санхүүгийн зохицуулах хороог тойрсон балаг үүгээр дуусахгүй. Санхүүгийн мэргэжлийн холбоод хоёр ч удаа УИХ-д хандаж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд хариуцлага тооцож, үүрэгт ажлаас чөлөөлөхийг хүссэн. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа С.Даваасүрэнг МУИС-иас Санхүүгийн зохицуулах хорооны дарга болоход “мэргэжлийн хүн томилогдлоо” хэмээн ам уралдан магтаж, нүдээ олсон томилгоонууд нэг хэмээн бичиж байв. Гэвч мэргэжлийн хүн санхүүгийн салбарт мэргэжлийн бусаар хандаж, нэн тэргүүнд Санхүүгийн зохицуулах хороонд бүтцийн өөрчлөлт хийж, 57 хүнийг халсан. Улмаар санхүүгийн зах зээлийн бизнес эрхлэгч, компаниудыг хүнд суртлаар дарамталж, торгох, шийтгэх, үйл ажиллагааг зогсоох, хаах зэргээр сүрдүүлэх нь дээд цэгтээ хүрсэн учир Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Даатгалын хохиррол үнэлэгчдийн холбоо нь С.Даваасүрэнд хариуцлага тооцуулахаар хандсан юм.
Нөхцөл байдал ийнхүү дордоход хүргэсэн Санхүүгийн зохицуулах хороо, түүнийг удирдлага, арга зүйгээр хангаж чадаагүй С.Даваасүрэнд хариуцлага тооцох асуудал саарал ордонд яригдаад эхэлжээ. УИХ-иас өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулсан ч дорвитой дүгнэлт гараагүй бөгөөд С.Даваасүрэнд хувийн ааш зангаа засах, хорооны бусад гишүүн болон мэргэшсэн төрийн албан хаагч нартай хамтран ажиллах үүрэг өгсөн байдаг юм.
Тэгвэл Монгол Улсын санхүүгийн зах зээлийг удирдах дараагийн даргын сунгаа хэдийнэ эхэлжээ. Урьдчилсан сунгаанд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан, Төрийн банкны Гүйцэтгэх захирал асан Ж.Отгонбилэг, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга асан Б.Саруул, “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхтайван нарын нэр яригдаж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайханы хувьд хамгийн боломжит хувилбар боловч “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд шалгалт хийсэн Ажлын хэсгийг ахалсан нь түүнд гай дагуулж байгаа юм. Түүний хувьд Эдийн засгийн сургууль болон АНУ-ын Индианагийн их сургуулийг төгссөн.
Дараагийн нэр дэвшигч бол Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Отгонбилэг. Ж.Отгонбилэг нь МУИС-ийг дүүргэсэн бөгөөд 1997-1999 онд Монголбанкны хянан шалгагч, 1999-2006 онд Монголбанкны ахлах хянан шалгагч, 2005-2007 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд багшаар ажиллаж байсан бөгөөд Монголбанкны тодотголтой УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хүн гэдгээр банк, санхүүгийн салбарынхан андахгүй.
Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга асан Б.Саруулын нэрийн даргын сунгаанд яригдаад эхэлжээ. Б.Саруулын хувьд Санхүү эдийн засгийн их сургуулийг төгсөж, улмаар Унгарт мэргэжил дээшлүүлжээ. Удаах кандидат нь “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхтайван. УИХ-ын дарга Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад нь туслахаар ажиллаж байсан юм. Түүний хувьд Санхүүгийн зохицуулах хороонд хянан шалгагч, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд АНУ-ын Арканзасын их сургууль болон Лондонгийн эдийн засгийн их сургуульд боловсрол эзэмшжээ.
Ямартай ч, мэргэжлийн гэх тодотголтой ч хариуцсан салбартаа мэргэжлийн бусаар хандсан гэх шалтгаанаар ажлаа өгөхөд хүрээд буй С.Даваасүрэнгийн албыг дээрх дөрвөн хүний нэг нь залгамжлах бололтой.

ЭХ СУРВАЛЖ: UNEN.MN