 |
|
 |
|
Монголын уналт, доройтлын нэг гол шалтгаан нь ламын шашин, мухар сүсэг |
|
|
 |
|
 |
Монголын уналт, доройтлын нэг гол шалтгаан нь ламын шашин, мухар сүсэг
2019-04-23Их Монгол улсын гурван зуун дамнасан уналт, доройтол  Төрийн жолоо, цулбуур нь Манж-Хятадын гарт орчихсон, шашин суртлын ихэс дээдэс нь амьд бурхад гэгдсэн төвд лам нар байсан тэр 300 шахам жилийн туршид Их Монгол улс задарч, доройтсоор 1911 оны үеийн өрөвдөлтэй, арчаагүй төлөв байдлыг олжээ. Чингис хааны үеийн Их Монгол улсын газар нутаг, хүн ам, олон улсын нэр төр, цэрэг-зэвсгийн чадавх, эдийн засгийн хүчин чадал, төр засгийн хүчирхэг тогтолцоо, дэлхийн цар хүрээн дэх нөлөө, хамаарал зэрэгтэй харьцуулах аваас зүүдэнд ч оромгүй тийм хэмжээнд хүртлээ унаж доройтжээ.
300 шахам жилийн туршид унасаар, уруудсаар очиж тогтсон түвшин нь 1911 оны төлөв байдал гээд тооцох ахул анх, 300 шахам жилийн өмнө хичнээн өндөр түвшинд байсан нь ч тодорхой юм. Төв төрийг нь мөхөөж, түмэн хэсэгт хувааж, хооронд нь алалцуулж, бүх баялгийг нь цөлмөн мөлжиж, хүн амыг нь мухар сүсэгтэн болгон мунхруулж, цэрэг эрсийг нь шалдан лам, дарга жанждыг тойн нар, хан ван нарыг эфү, хоосон нэр, цол, чулуун жинсний төлөө улангасан өрсөлдөгч хэнээтнүүд болгож хувиргасан нь үнэхээрийн эмгэнэл, гаслан, шаналал байв. Энэ бол харийн, дайсагнагч хүчнүүдийн хоруу бодлогын хэрэгжилт, урьдаас төлөвлөсөн үр дүн байлаа. Харийн хүчнүүд хожиж, завшиж, харин монголчууд ядуурч, цөөрч, доройтсоор үхэл мөхлийн ирмэгт тулжээ.
XIII-XV зууны үед монгол хүн, монгол айл өрхийн гар дээр байсан алт, мөнгө, үнэт эдлэл, түүхийн ховор нандин зүйлс бараг л бүгдээрээ Төвд, Хятад руу зөөгджээ. Монгол айл өрхийн 90 гаруй хувь нь зөвхөн л жижиг гэр ба цөөн малтай үлджээ. Хөрөнгө, зоорь гэхээр өөр юм байсангүй... Эрчүүдийн 40 орчим хувь нь лам болсноос өрхийн тоо цөөрч, хүн амын өсөлтгүй жилүүд үргэлжилсээр XX зууны эхэн гэхэд 800 мянга хүрэхгүй хэмжээнд очжээ. Их Монгол-улсын дэвсгэр нутаг 5 сая квадрат километр гаруй байснаа эцэс сүүлдээ 1,5 сая квадрат километр болтлоо танагдаж багасчээ. Монгол хүний олонх нь БНХАУ-д, гурав дахь хэсэг нь Оросын харъяанд аж төрөх болов. Монголынх гэж нэрлэж болох бүх үнэт зүйлсийн (газар нутаг, газрын дээрх, доорх баялаг, хүн ам, мал, гэр, байшин г.м) 70 орчим хувь нь хойд, урд хөршүүдэд хуваагдан өвөрчлөгджээ. Ийм үр дүн гарсны гол шалтгаан нь монголчууд төрийн тусгаар тогтнолоо алдаад Манж чин гүрний вассал болсон, шарын шашинд гүнзгий автаад мухар сүсэгтнүүд болсон явдал юм.
Төвд дэх Бурханы шашин олон урсгалд хуваагдаж, хоорондоо сөргөлдөж, урсгал тус бүр нь өөртөө холбоотон, ил далд дэмжигчидтэй болж, зөрчил тэмцэл яван хурцадсаар адаг сүүлдээ шашин суртлын үндсэн дээр иргэний дайн дэгдэж, мөнхүү дайнд монголчууд эсрэг тэсрэг тал болон хуваагдаж оролцсон нь Монголын цэрэг-зэвсгийн чадамжийг ихэд доройтуулж бас дотоодод нь хагалж, ужгирсан самууныг тарьжээ. Бурханы шашны улаан малгайтны бүлэглэлд туслахаар Цогт тайж тэргүүтэй 40.000 орчим цэрэг эрс Лхас руу хөдөлсөн бол шар малгайтны бүлэглэлд туслахаар Төрбайх тэргүүтэй 10.000 орчим цэрэг эрс мөн л Лхас руу гарчээ. “Улаан хошууны” гэх нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн шийдвэрлэх том тулалдаанд монгол цэрэг эрсийн цус “уул давааг нэвтэртэл” асгарчээ. 30.000 шахам цэрэг амь үрэгдэж, үлдсэн хэсэг нь Төвдийг төвхнүүлэх хэрэгт үргэлжлүүлэн оролцож мөн л ихээхэн хохирол амсчээ. Харь холд зөөврийн дайн хийж, харь улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, оролцох оролцохдоо бүр хоорондоо цус асгаруулан тулалдаж оролцсон нь Халх Монголыг ч сульдуулж бас Ойрд Монголыг ч доройтуулжээ. Сульдуулаад, доройтуулаад зөвхөн орхисон биш тэдний удаах харилцааг бүр дайсагнал, хонзогнолын байдалтай болгож эвджээ. Бурханы шашин олон урсгал, олон толгойтой болсон, шашны үйлчилгээ бизнесийн шинжтэй болсон, Лхасын сүм хийдүүд олон улсын аялал-мөргөлийн төв болж эхэлсэн, шашны урсгал тус бүрийн тэргүүнүүд, ихэс дээдэс нь нэр алдарт шунах, олбог суудал булаацалдах болсон, энэ үндсэн дээр дотоодын самуун эхэлж, Төвд орон засаглалын хомсдолд орж төр-шашны доройтол ужгирч сүсэгтэн олон түмэн хэрхэхээ мэдэхгүй үймэлдэж бужигнаж байсан нь Төвдийн уламжлалт нийгмийг сандчааж, бас туйлдуулжээ. Ийм болчихсон орныг эргүүлж цэгцлэх хүч Төвдөд дотоодод нь алга байв. Улааны шашны бүлэглэл цэрэглэн хөдөлж Лхасыг эзэлж шарын шашны талынхныг барьж хорьж, сүм хийдээс нь хөөж, дураараа загнаж эхэлжээ. Энэ нь шашны урсгал хоорондын цаг зуурын самуун төдий үзэгдэл биш байлаа. Төдхөн л хэн нь хэнийгээ вэ? гэсэн хурц тэмцэл, иргэний дайн болжээ. Төвд дэх иргэний дайныг Ойрдын ноёд зогсоож, Төрбайх ноён Төвдийн хаан болжээ. Төрбайхын албатууд Төвд рүү нүүж, Торгуудууд Ижил мөрөн тийш дайжиж, Буриадууд Оросын нөлөөнд автаж, Галдан, Занабазар хоёр учраа ололцохоо больж, тэдний хооронд Манжийн хаан болон Далай ламын төлөөний этгээдүүд яс хаясаар эцэс сүүлдээ тэд цус асгаруулсан сөргөлдөөнд орж Монголын төрийг мөхөөжээ. Шарын шашны ихэс дээдэст Монголын ноёдоос анх олгосон Далай лам, Банчэн эрдэнэ гэх цолыг төвдүүд овжиноор ашиглаж тэднийг амьд бурханы зиндаанд хүргэн алдаршуулж бас хойт дүрүүдийг нь тодруулж, Лхасыг бурхдын орон болгоод орон орноос эргэл мөргөлчдийг татаж ихээхэн ашиг олж эхэлжээ. Их Монгол улсын хаадаас олгосон гэх дуулиант алдрыг хөөрөгдөж дэвэргэж чадсан нь угтаа Чингисийн эзэнт гүрний хаялга мөн байв. Чингисийн эзэнт гүрэн, Их Монгол улсын нэр цуу тэр үедээ юуг ч Брэнд болгочихож чадахаар тийм өндөрт байжээ. Өөрсдийнхөө нэр суугаар бүтээсэн “энэ хоёр амьд бурханы” үлгэрт дараа нь монголчууд өөрсдөө бүрэн итгээд, шүтэж тахиж эхэлсэн нь ёстой л “түүхийн хошигнол” болох баримт мөн болно... Хариас цэрэг зэвсгийн тусламж авч элэг нэгтнээ хядсан Далай лам, Банчэн эрдэнэ хоёр өөрсөддөө учрах хойших аюулыг тооцож Ойрд ноёныг Төвдийн хаанаар өргөмжилжээ. Төрбайх хаан арван хөвгүүнтэй байсны зарим нь Төвд болон Хөх нуурын хаад, ихэс дээдэс болж өмнөх өш хонзон мартагдаж алга болоход хүрэлцэхүйц удаан хугацаагаар Төвд дахиныг захирчээ. Чингэж Төвд дэх иргэний дайны болзошгүй муу үр дагавар монгол цэрэг эрсийн хүчин зүтгэлээр арчигдаж мартагдсан түүхтэй. Төвд дэх Бурханы шашны түүхэнд зөвхөн л монголчуудын өгсөн цол, хэргэм дээдийн дээдэд тооцогдон үнэлэгдсээр бараг 600 шахам жил болж байгаа нь хаадын хаан гэгдсэн Чингис хааны алдар, суутай холбоотойг дахин хэлье.
х х х Шарын шашныг Монголд аль болохоор түргэн, аль болохоор өргөн дэлгэрүүлэх хэрэгт Манжийн хаад, Хятадын түшмэдүүд, Далай лам, Банчэн эрдэнэ нар, Жавзандамба хутагтууд, бусад хувилгаад, Төвдийн том толгой лам нар ил далд уралдан зүтгэцгээжээ. Төвдөөс тодорч Монголд залагдсан Богд гэгээний 6 дүрийн Лхасаас авдаг нууц даалгавар бол “Монголын өнцөг булан бүрд сүм хийд барих, лам нарыг бэлдэх, хүн амыг гүнзгий сүсэгтэн болгох, эргэл мөргөлчдийн сүлжээ үүсгэж Лхас, Гүмбүм рүү илгээж зуршуулах” явдал байжээ. Эр, эм лам нарын тоо олширсноор Монголын баялаг бүтээгчдийн тоо, хүн амын тоо цөөрчээ. Өргөл, барьц, мандал, эргэл мөргөлчдийн шугамаар ихээхэн баялаг Төвд, Хятад руу урсан гарсаар байв. Хамжлага ардын бүтээсэн баялгаар амьдардаг хүмүүс ба давхрааны тоо өссөөр Монголын уламжлалт нийгэм 200 гаруй жилийн туршид завсрын сэргэлтгүйгээр унаж доройтжээ. XX зууны эхэн гэхэд Монголд лам нарын том давхраа, ноёдын том давхраа, Манжийн төрийн түшмэдүүд, Хятадын худалдаа-мөнгө хүүлэгчид, Оросын худалдаачид, алт, мөнгө олборлогчид өөр өөрийн арга, хэлбэрээр малчин ардуудыг мөлжиж, мунхруулж, дарлаж, үгээгүй ядуу байдлыг гүнзгийрүүлсээр байлаа. Лхас, Гүмбүм рүү хэдэн сараар аялан явж эргэл, мөргөл хийх, Далай лам, Банчэн эрдэнэд мандал өргөх, хутагт хувилгаадыг тодруулан залж ирэх, шинээр барьсан сүм хийдүүдэд зориулж гол шүтээн бурхдыг Төвдөөс зөөх зэрэг зан үйлийн зардалд харамсмаар их үргүй зардал, чирэгдэл гарсаар байв.
Хутагт, хувилгаадын хойт дүрийг тодруулж ирсэн арга, хэлбэр нь итгэл, үнэмшил багатай, мэхэлсэн хуурсан шинжтэй, нэг болохоор “урдах дүртэйгээ төстэй, хувийн эдлэл хэрэглэлээ минийх гэж таньсан, шавь хийгээд шадар хүмүүсээ нэрээр нь дуудсан” гэх мэтийн улмаас танигдаж, тодорсон, эсвээс “сэргэлэн цовоо олон хөвгүүд дундаас сугалаа болон шодох аргаар” тодруулсан гэх мэтээр яригддаг хэдий ч Далай лам, Банчэн эрдэнэ мэтийн дээдэс батламжилсан гэгддэг лагшин сольсон амьд бурхад Монголд олон болсоор байлаа. Үнэн мөнөөрөө уламжлагдан ирсэн ганц жишээ, мэдээг иш татъя. Да лам Лувсан-Иш тэргүүтэй 8 хүн Богд Жавзандамба хутагтын 8-р дүрийг тодруулахаар Их Хүрээнээс 1874 онд гарч Бээжингээр дамжин Лхаст очжээ. Ер бусын гэгдсэн 9 бяцхан хөвгүүний нэрийг бичиж алтан бумбад хийгээд сэгсэрч холиод мөнгөн савхаар 6-г нь нэг нэгээр сугалжээ. Харин үлдсэн 3-ын нэрийг алтан савхаар сугалсаар эцсийн нэгийг нь гаргаж ирэхэд Төвдийн нэгэн томоохон язгууртан хүний 4 настай, 4 дэх хөвгүүний нэр бичигдсэн байв гэнэ. Тэр хөвгүүнд Агваанлувсан гэх шинэ нэрийг Далай лам өгч, Манжийн хаан (Бүрэн засагч) зарлигаар батламжилжээ. Тэр үед Монгол оронд сэргэлэн цовоо хөвгүүд хэдэн арваараа байсан нь тодорхой юм. гэтэл яахлаараа шодох, сугалах ажлыг заавал Төвдөд, Лхаст явуулдаг билээ? яахлаараа монголчуудын оюун санааны амьдралын жолоо, цулбуур харь төвд хүний гарт байх ёстой гэж? Тодлогдсон балчир хүүхдийг аав, ээж, дөрвөн ах, нэг дүүтэй нь хамт, мөн хувийн нь багш, сойвон, донир, эмч гэх мэтийн олон төвдүүдийн хамт Их Хүрээнд авч ирэх ажил 19 сар орчим үргэлжилжээ. Зөвхөн тэдний замын хүнс хоолонд цалин цагаан мөнгө 1000 орчим лан зарцуулжээ. Монголын төлөөлөгчид Лхаст очоод манз барих ёслолд зориулж өмнөх Богдын сангаас 40.000 лан, Халх дөрвөн аймгийн хошуу бүрээс 10.000 лан, ван нар, засаг ноён бүрээс 1000 лан гаргажээ. Лхасаас Хөх нуурт ирэх уналга, хөсгийг дээд монголчууд, харин Хөх нуураас Их Хүрээ хүртэлхийг халх монголчууд даажээ. Энэ хэрэгт халхчууд атан тэмээ 1271, агт морь 823, эсгий бүрээстэй, ор дэвсгэр, уншлагын ширээ бүхий шинэ гэр 7, майхан 108-ыг гаргажээ. Уг хэрэгт Халхаас 400 гаруй хүнийг томилон оролцуулжээ. Нэг жил хагасын хугацаанд үргэлжилсэн хөлтэй том ажил 1875 оны Х сарын 3-ны өдөр төгсөж 8-р богд гэх төвд хүүхэд Их Хүрээнд морилон иржээ. Энэ хүү түүний төрөл төрөгсөд, багш, эмч, үйлчлэгч хүмүүс, зочин гийчин төвдүүдийн бүх зардлыг монголчууд 1924 он хүртэл даасаар байлаа... Өмнө дурдсантай төсөөтэй түүх олон янз хувилбараар энэ ХХI зуунд ч мөн давтагдан гарч эхэллээ. Зардал ба ашиг хоёрыг, үнэн ба худал хоёрыг, төр ба сурталдаа өөрсдөө эзэн болж явах, эс явахын тус ба ус хоёрыг дээр, дооргүй л бодолцмоор байна даа... Түүх арай өөрөөр, өөр нөхцөлд (гоо заслаар халхавчлагдаад) давтагддаг аюултай. Монголчууд бид туулсан, өнгөрөөсөн доройтол, уналтаа давтахаас цаг ямагт сэргийлэх учиртай. Энэ бол бидний хийчихэж мэдэх алдаануудаас нэлээд их магадлал бүхий нэг нь юм (Мухар сүсэг улам бүр л газар авсаар байна). Өмнө зүгт Тангадууд буй гэдгийг өглөө бүр надад сануулж бай! (Чингис) гэхийн адилаар энэ алдааны талаар бид байн байн бодож, сэргийлж явах учиртай... 1911 оны гунигт төлөв, байдал хүртэлх уналт, доройтол, ядуурлын нэгэн гол шалтгаан нь ламын шашин, мухар сүсэг байсан нь үнэн болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав
|
| Монголын уналт, доройтлын нэг гол шалтгаан нь ламын шашин, мухар сүсэг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (4) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Д.Чулуунжав-энэ эх оронч хүмүнд т********арх******** дэвшүүлнэм. Ганцхан жишээ: Лам болгон таны зам мөр "ХАР ЦАГААН" хэл амнаас боллоо гэж мэргэлэн Монголчуудыг эв нэгдэлгүй "унаган төрх-мент********итет"-тэй болгон с********гаж Манжийн Нурхачийн хэлснээр "элсний ширхэг" мэт болгож байдаг юм. Шарын шашнаас с********гүй бол Монгол МӨХЛӨӨ...!!!
2020-04-15 | 20:24:51 | 182.160.40.125 | |
Зочин За чамаас л дээр сэтгэдэгийм байна
2019-04-23 | 14:33:23 | 124.158.107.6 | |
Зочин Энэ Чулуунжав ******** бол ********бан ёсны ******** нөхөр шүү дээ
2019-04-23 | 12:22:18 | 66.181.181.174 | |
|
|
|
|
|

ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. »»
|
|
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
|
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. »»
|
|
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл »»
|
|
Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо 15:54 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
|
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 13:50 НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
|
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. »»
|
|
ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна 13:48 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
|
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин болон багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 12:19 С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
|
С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ »»
|
|
Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье! 12:13 Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй
|
Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 12:05 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны
|
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны »»
|
|
21 улсад суух Элчин сайд нарыг томиллоо 19:07 Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. »»
|
|
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18:36 Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн
|
Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн »»
|
|
Чуулган: Монгол улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжив 18:33 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн »»
|
|
Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ 15:48 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг
|
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг »»
|
|
Өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурахыг малчдад анхааруулж байна 14:23 Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө
|
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө »»
|
|
Ахмадууд шинэ зээл хүсэхэд банк “хуучнаа сунга” гэж байна 13:16 Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад
|
Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад »»
|
|
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-д нэгтгэлээ 13:02 Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг »»
|
|
Сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо 13:00 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага,
|
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, »»
|
|
Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна 13:00 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос »»
|
|
Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 12:59 Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон
|
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон »»
|
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халжээ 12:46 Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга »»
|
|
Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй 12:44 БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд
|
БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд »»
|
|
Сэрэмжлүүлэг: Салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг хэрэглэснээс болгоомжилно уу 18:00 Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон
|
Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон »»
|
|
ГЕГ: Их хэмжээний байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүллээ 17:48 Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу
|
Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу »»
|
|
Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна 17:30 Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар »»
|
|
Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ 17:22 Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож
|
Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож »»
|
|
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 10:23 Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн
|
Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн »»
|
|
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10:21 1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт
|
1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт »»
|
|
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10:20 Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч
|
Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч »»
|
|
"Тэргүүн хурд-2026" уралдаан зохион байгуулах эрх авах аймгуудын уяачид, холбоодоос санал авч байна 10:13 Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан
|
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан »»
|
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа 10:10 Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэйн нэгдсэн эмнэлэгт ажиллав 10:04 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн »»
|
|
Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ 09:54 Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн
|
Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн »»
|
|
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 09:51 БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа
|
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 16:44 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо,
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, »»
|
|
Гаалийнханы авлигын асуудал дуусахгүй нь бололтой 16:42 Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас
|
Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас »»
|
|
Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо 16:42 “Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны
|
“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны »»
|
|
Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ 16:40 Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах
|
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах »»
|
|
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна 13:04 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг »»
|
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ 10:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх »»
|
|
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо 10:24 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний
|
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний »»
|
|
Монголоос явахдаа заавал авч явах ёстой хоол-"Талын Монгол" брэнд 10:21 2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна.
|
2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна. »»
|
|
О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон 10:21 Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл
|
Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл »»
|
|
Э.Ганхүүг 48 цаг баривчлаад суллаж, хилээр гарахыг хориглов 10:18 “Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн
|
“Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн »»
|
|
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ 09:29 Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.
|
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. »»
|
|
Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө 16:37 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв 15:24 Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.
|
Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан. »»
|
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|