 |
|
 |
|
Ноёд урваж, “нохой”-нууд шарвасан 1000 өдөр: МАН |
|
|
 |
|
 |
Ноёд урваж, “нохой”-нууд шарвасан 1000 өдөр: МАН
2019-04-02МАН-ын нэн шинэ түүхийг 2016 оноос хойш авч үзэх хэрэгтэй. Энэ намынхан 85 жилийн турш уламжлалт буюу нэг цул маягийн бодлого  дор зангидуулж ирсэн байдаг юм. Харин 86 дахь жилээс эхлээд МАН-ын дотоод зөрчил туйлдаа хүрч, өнгөрсөн гурав хүрэхгүй жилийн 1000-аад өдрийн хугацаанд “танигдахгүй” болтлоо өөрчлөгдөв. Үнэнийг хэлэхэд МАН-д 2016 он гэхэд лидер байгаагүй , одоо ч байхгүй. Ялалт нь МАН-ын дарга нарын гавьяа биш АН-ынхны арчаагүй байсны дүн. Харин МАН-д бусдаасаа төө илүү, хүзүү өндөр манлайлагчид бол бий. Тэрхүү манлайлагчид нь л МАН-ыг авч явах гэж энэ гурван жилд хэд тасдав. 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд МАН-ынхан өөрсдөө ч итгээгүй. Өөрсдөө бол засаг байгуулах хэмжээний буюу 50-иас илүү хувийг авна гэсэн өөдрөг прогнозыг зураад байсан гэдэг юм. Ялалтын шок гэдэг зүйлд МАН хэсэг автаж, тэр эрчээрээ явсаар задрал бутрал, нэгдэл нийлэлт нь тоогоо алдсаныг судлаачид, ажиглагчид хэлдэг. Нэг үгээр, энэ ялалтыг төлөвлөөгүй учраас 65 суудалтай болсон МАН-ынхан 2016 оны зургадугаар сарын 29-ний шөнөөс эхлээд л хоорондоо үзэцгээсэн юм. Намын дарга М.Энхболд УИХ-ын дарга болсноор Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг “сунгаа” МАН-ынхны дунд хэд хоног үргэлжилсэн байдаг.
Өнгөрсөн жилүүдэд нь АН-тай нийлэхэд Шадар сайд явсан, улс төрийн эрэмбээрээ МАН-аа сандаргах хэмжээний фракц үүсгэсэн У.Хүрэлсүх өөрийгөө Ерөнхий сайд гэж үзэж байсан гэдэг. Бас нам доторх эрэмбээрээ хоёрдугаарт бичигддэг, генсек Ж.Мөнхбат нь Ерөнхий сайд болсон ч яахав гэдэг байр суурьтай байв. Мөн МАН-ыг цөөнх байхад сөрөг хүчний нүүр царай болж, УИХ дахь намынхаа бүлгийг даргын ажлыг шаггүй хийж явсан С.Бямбацогт ч Ерөнхий сайдад горилогчдын тоог нэмсэн. Тэднээс гадна Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн, Д.Хаянхярваа гээд олон “нэр дэвшигч” байв.
Гэвч МАН-ын дарга М.Энхболдын шийдвэрээр 2016 оны долдугаар сарын 6-ны өдөр Сэлэнгээс хоёр дахиа нэр дэвшиж гишүүн болсон Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар тодруулсан. Тухайн үеийн Удирдах зөвлөл нь М.Энхболдын бүрдүүлсэн баг учраас саналыг нь дэмжээд явуулав. Ингэж Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайд болсон юм. Түүнийг намын дарга М.Энхболдын хамаатан, фракцийнх нь үнэнч гишүүдийн нэг гэж сонгогдсон цагаас нь эхлээд л гоочилсон. Гэхдээ Ж.Эрдэнэбатыг хувь улстөрчөөр нь харвал нэлээд тулхтай, суурин дээрээ хэд эргээд байдаггүй чанартайг энд хэлэх ёстой. Гэсэн хэдий ч Ж.Эрдэнэбатын танхим М.Энхболдын багаас л бүрдэв. МАН-ын хагарал хуваагдлын эхлэл энэ болов.
Нэр дээрээ Ж.Эрдэнэбатын гэх боловч нэдэр дээрээ М.Энхболдын л Засгийн газар байлаа. Ингэж М.Энхболд Монгол Улсын хууль тогтоох байгууллага болоод гүйцэтгэх засаглалыг дангаар барьж эхэлсэн. Хотын фракц хүчээ авсан. Нөгөөтэйгүүр Ж.Эрдэнэбатын танхимыг М.Энхболд дангаар бүрдүүлсэн нь МАН-ын сонгуульд амласан “…Мэргэжлийн Засгийн газар байгуулна” гэснийг ч талаар болгосон юм.
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Шадар сайдаар У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбат, Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн, ХНХ-ын сайдаар Н.Номтойбаяр, Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайдаар Д.Оюунхорол, Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил, ХЗДХ-ийн сайдаар С.Бямбацогт, УУХҮ-ийн сайдаар Ц.Дашдорж, ЗТХ-ийн сайдаар Д.Ганбат, БСШУС-ын сайдаар Ж.Батсуурь, БХБ-ын сайдаар Г.Мөнхбаяр, ХХААХҮ-ийн сайдаар П.Сэргэлэн, Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэг, Эрчим хүчний сайдаар П.Ганхүү нарыг сонгон томилсон. Явц дунд БСШУС-ын сайд Ж.Батсуурийг “сугалж”, оронд нь Г.Чулуунбаатарыг сайд болгосон.
Тэднээс Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Г.Мөнхбаяр нарыг МАН-ын амлалтад ойртсон сайд нар хэмээн олон нийт дүгнэж байлаа. Гэвч үүнээс нэг жилийн дараа болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль боллоо. МАН-аас М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар, АН-аас Х.Баттулга нар өрсөлдөв. Эрх баригчид эхний санал хураалтад МАХН-ын нэр дэвшигчийг хассан боловч хоёр дахь санал хураалтаар АН-ын нэр дэвшигчид ялагдав. Баяр наадмын дараахнаас МАН дотор бужигнаан үүсч, явсаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах хэмжээнд хүрэв. Үүнд Засгийн газрын нэр бүхий гишүүд хувийн компанидаа концессын гэрээ авсан, Шадар сайдыг тагнасан зэрэг асуудал ул болж өгсөн юм.
Ингээд 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр Ж.Эрдэнбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын 30 гишүүн Т.Аюурсайханы гишүүний бланк дээр гарын үсэг зурж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барив. Тэр үед нь УИХ-ын дарга М.Энхболд гадаад руу ниссэн байв. Улмаар мөн оны есдүгээр сарын 7-ны өдрийн Ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулсан. Аравдугаар сарын 4-ний өдөр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилов. Эндээс МАН-ын УИХ дахь бүлэг албан ёсоор 33, 32-оороо хуваагдсан юм. 33 нь У.Хүрэлсүхийг, 32 нь УИХ-ын дарга М.Энхболдыг дагагсад байв.
Гэхдээ У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Ж.Эрдэнэбатынхаас ч дор нөхцөлд бүрдсэн. Тодруулбал, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход илт дэмжсэн гишүүд сайдын суудал, томоохон агентлагуудыг мэдэлдээ авч, өөрийн хүнээ томилно гэдгээ ил цагаан илэрхийлж, нэг үгээр шантаажилж гарсан байдаг.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын Шадар сайдаар Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболд, БХБ-ын сайдаар Х.Баделхан, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, УУХҮ-ийн сайдаар Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбат, ХХАХҮ-ийн сайдаар Б.Батзориг, БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа, ЗТХ-ийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ, ХНХ-ын сайдаар С.Чинзоригийг томилсон. У.Хүрэлсүхийн Засгийн газарт М.Энхболдыг тууштай дэмжигч хэд хэдэн хүн багтсан нь 32-ын бүлэг задарсны нотолгоо болсон юм. Үүнээс сарын дараа МАН-ын Их хурал болж Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболдоос намын даргын албан тушаалыг авсан.
Ингэж У.Хүрэлсүх хүчтэй болж, М.Энхболд доройтох “хаалга нээгдсэн” гэхэд болно. Гэхдээ дээр дурдсанчлан У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийн шахалт дарамтад байсаар байв. Өөрөөр хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлэг 33, 32-ын бүлэг гэж байсан ч далдуур 33-ынхаас нь М.Энхболд руу гүйдэг, зөрөөд 32-ынхоос нь У.Хүрэлсүх рүү явдаг гишүүд цөөнгүй байлаа. Харин олны нүдэн дээр УИХ дахь МАН-ын бүлэг албан ёсоор хоёр талаасаа хэвлэлийн бага хурал хийж, “…Манай 33-ын бүлэг, 32-ын бүлэг” гэж ярьдаг, мэдэгддэг болчихсон байлаа. МАН-ын бүлгийн албан ёсны дарга Д.Хаянхярваа ч 32-ын бүлгийн төлөөлөл гэдгээ нуухаа больсон юм. Ийм маягаар 2018 оны зуныг хүргэж, баяр наадмын өмнөхөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлыг сөхөж, энэ асуудлаар Ээлжит бус чуулган зарлах, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагыг албан ёсоор тавьж эхлэв. Мөн “60 тэрбум”-ын хэргийг АТГ, ТЕГ дээр сэргээн шалгуулсан.
Энэ үеэс МАН-д “60 тэрбум”-ынхан хэмээх цөөнх бий болж, М.Энхболдыг дэмжиж байсан 32 гишүүнээс нэлээд олон нь У.Хүрэлсүх рүү “налсан” байдаг. “60 тэрбум”-ыхан гэдгээр далимдуулж НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, жилийн дараа Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын дарга болохыг нь тас цохиж, удалгүй “…Бичлэгийг чинь дэлгэнэ” гэж мессэж бичсээр байгаад ажлыг авсан байдаг.
Л.Оюун-Эрдэнэ 33-ын бүлгийн нөлөө бүхий гишүүн байсан ч эхэндээ түүний тэмцэлд “бүлэг”-ийнх нь гишүүд нэгдээгүй. Тэрээр зун, намрыг УИХ-ын дарга М.Энхболдтой “тэмцэж” өнгөрүүлсэн. Сүүлдээ “…Ганцаардаж байна” гэж байлаа. Харин өвөл нь, арваннэгдүгээр сарын сүүлчээр УИХ-ын нэлээд гишүүд далдуур дэмжиж, илээр түүнтэй намаас нь Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, АН-аас Ж.Батзандан, Лу.Болд нар нэгдэв. Яг энэ үед УИХ-ын хэдэн арван гишүүн, төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас олгодог жилийн гурван хувийн хүүтэй зээлийг өөрийнхөө нэр дээрх болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид авсан нь ил болов. Ингэж “ЖДҮ-гийнхэн” гэдэг бүлэглэл гарч ирэв. Энэ асуудлаар АТГ-аас арав гаруй гишүүнд хэрэг үүсгэж “ЖДҮ-гийн хэрэг” хэмээх бүлэг хэрэг одоо шалгагдаж байна. ЖДҮ-гийн хэрэгт Б.Батзориг, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Х.Болорчулуун, Н.Оюундарь, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын лав 14 гишүүн холбогджээ. Мөн хэрэг үүсгэгдээгүй дахиад 10 гаруй гишүүн бий. ЖДҮ-гийн хэрэг ингэж дэлгэгдсэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт маш том цохилт болов. 2018 оны арваннэгдүгээр сарын 19-нд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын огцорсон сайд нар тэргүүтэй 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив.
Энэ саналыг УИХ-ын 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хэлэлцэж санал хураахад нөгөөх 27 дээр АН-ынхан, бас У.Хүрэлсүхийн Засгийн газрын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нэмэгдээд “..Огцруулах” кноп дарж, харин 40 гишүүн татгалзав. Ингэж У.Хүрэлсүхийн Засгийн газар бараг унаад боссон юм.
У.Хүрэлсүхийн ингэж уналгүй тогтсон нь Л.Оюун-Эрдэнийн зунаас хойш явуулсан М.Энхболд, “60 тэрбум”-ынхантай хийсэн тэмцэлтэй холбоотой. Эцсийн мөчид У.Хүрэлсүхийг дэмжсэн гишүүд дээрх асуудлыг дахин хүчтэй гаргаж, нэг үгээр “сөрсөн базаа” хийж байж Засгийн газрыг авч үлдсэн юм. Мөн “хайн” хагалсан С.Жавхлан гишүүний хувь нэмэр ч энд бий.
Үүний дараа У.Хүрэлсүх танхимдаа сэлгээ хийж, өөрийг нь огцруулах гэсэн Ц.Цогзолмааг огцруулж, оронд нь Ё.Баатарбилэгийг, ЖДҮ-д холбогдсон Б.Батзориг, Я.Содбаатар нарыг чөлөөлж Ч.Улаан, Б.Энх-Амгалан нарыг сайдаар томилов. Өмнө нь 2018 оны зун ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарч, сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөж оронд нь Я.Содбаатар очоод байсан юм. Эндээс МАН-ын бүлэг 38, 26 гэсэн хуваагдалтай болсон байдаг.
Харин Л.Оюун-Эрдэнэ нар Сүхбаатарын талбайд хоёр ч удаа жагсаал зохион байгуулж, сүүлд нь Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилснаар 2019 оны нэгдүгээр сарын 29-нд М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлж, оронд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг дэвшүүллээ. Г.Занданшатарын оронд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болов.
Энэ бүхний эцэст УИХ-ын дарга асан М.Энхболд бол манлайлагчийн байр сууриа нэгэнт алдсан. Түүнээс журмын нөхөд нь дайжиж одсон. Харин У.Хүрэлсүх хүчтэй байна. М.Энхболдыг дэмжиж байсан гишүүдийн бараг 80 хувь нь У.Хүрэлсүхийг бараадсан. Үүний том нотолгоо нь хэдхэн хоногийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг огт эсэргүүцэлгүй, түүгээр ч үл барам маш хурдтайгаар баталсан явдал юм.
Гэвч тун удалгүй болох нэгэн үйл явцыг ажиглагчид одооноос ил ярьж эхэллээ. Тэр нь У.Хүрэлсүхийг тойрон нэг хэсэг хүчтэй цуглаж шавж байсан МАН-ын “60 тэрбум”, “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдоогүй гишүүд зайгаа авч, “барын зодооныг холоос харж” ажин түжин байхыг илүүд үзэцгээх болоод байгаа тухай яриа, мэдээлэл юм. Ер нь бол тэд намын дарга, Ерөнхий сайдынхаа Ерөнхийлөгчтэй хэтэрхий “эв нэгдэл”-тэй байгааг таашаахгүй байгаагаа өөрт нь хэлж чадахгүй ч байгаа үйлдлээрээ харуулан, холдож байгаа аж. Энэ нь удахгүй бас нэг байр суурь, үзэл бодлын нэгдэл үүснэ гэсэн үг.
Өнгөрсөн 1000 өдөрт МАН-ынхан ингэж урваж, шарвасан байдаг юм. Маргааш АН-ын ноёд хэрхэн урваж, “нохой”-нууд нь яаж шарвасан тухай өгүүлнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.2 № 67 (6034)
Б.ДАМДИН-ОЧИР |
| Ноёд урваж, “нохой”-нууд шарвасан 1000 өдөр: МАН |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно 11:53 Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон
|
Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон »»
|
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 11:42 Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6 »»
|
|
Монгол улсын хил үүссэн түүх 11:39 Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур,
|
Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, »»
|
|
Мотор нь цохисон машины дугуйг... Нямдоржоо, шпи шүү... 11:35 За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл
|
За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл »»
|
|
Сугалаанд оролцохоосоо өмнө тухайн ААН зөвшөөрөлтэй эсэхийг ингэж шалгаарай 11:19 Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ,
|
Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ, »»
|
|
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой 11:06 Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй
|
Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 17:50 Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн
|
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн »»
|
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа 14:25 “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд »»
|
|
Сэрэмжлүүлэг: ХУД дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарлаа 01:07 Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны
|
Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны »»
|
|
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчиллээ 16:46 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
|
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно 10:51 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. »»
|
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ 07:22 Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. »»
|
|
Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|