 |
|
 |
|
Холимог тулааны шинэ од Сэр-Одын Билгүүн |
|
|
 |
|
 |
Холимог тулааны шинэ од Сэр-Одын Билгүүн
2019-04-01Polit.mn сайт энэ удаа холимог тулааны Азийн аварга, “Монгол Эрч” клубын тамирчин, ирээдүйд Монголын нэрийг дэлхийд дуурсгах шилдэг залуу тамирчин Сэр-Одын Билгүүнийг онцолж байна.  Хөх сувдны орны тулаанч
Хөвсгөл нутаг хөх сувдын орон. Монголын төдийгүй дэлхийн цэвэр усны нөөц тэнд л бий. Өвөл цагт цас мөсний баярыг тэнд л утгаар нь хийдэг. Түүнийгээ “Хөх сувд” гэж нэрлэсэн нь чухам л брэнд гэлтэй. Хүн зон нь эрүүл чийрэг, дээр нь өлчир гэж жигтэйхэн. Арга ч үгүй биз. Хөлд орохоосоо эхлээд жавар, салхи хоёртой “зодолдож” өсдөг юм чинь.Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрж, энэ л жишгээр өссөн Сэр-Одын Билгүүн гэх хүү дэлхийн дэвжээнд тулааны мастеруудтай хүч үзэх том мөрөөдөлд автах болжээ. Хичээл сургуульдаа явахын зэрэгцээ тулааны урлагийн тухай кино үзнэ. Гэрийнхээ даалгаврыг хийчихээд зав гарвал кинон дээрээс үзсэн боксын цохилтуудыг хийж үзнэ. Ингэхдээ хүнээс нуугдан өнөөх дасгал, хөдөлгөөнөө давтана. Ийн байсаар дунд сургуулиа төгсөх үест хот руу явж боксын эсвэл тулааны спортоор хичээллэдэг клубт орж, тамирчин болох хүсэл хүүг Улаанбаатар руу чангаажээ. Хотод ирээд 95 дугаар сургуульд суралцаж төгссөн байна. Үеийнхэн нь их, дээд сургуульд сурахаар тэмүүлж байхад тэр харин сайн тамирчин болж тив дэлхийн дэвжээнд “зодолдох” –ыг мөрөөдөн хөлсөө шавхаж явсан юм. Ингэж хөх сувдны оронд салхи, жавар хоёртой “зодолдож” бас тоглож өссөн шавилхан биетэй жаахан шар хүү их том зорилго өвөрлөн хотод ирж байсан бол өдгөө Азийн аварга болсон амжилттай, амжилтаа ахиулах шинэ мөрөөдөлтэйгээр алхаж явна.
Чөлөөт бөхөөс холимог тулаан руу
 Тулааны спортоор хичээллэх эхэндээ түүнд амар байгаагүй гэнэ лээ. Хэнд ч тийм байлгүй яах вэ. Тиймээс чөлөөт бөхийн секцэнд оржээ. Аймгийн арслан Г.Батпүрэв багшийнхаа удирдлагад чөлөөт бөхөөр хичээллээд гурван жил болсны дараагаас энэ спортоос олж авсан суурь дээр тулгуурлан холимог тулааны төрөлд хүч үзвэл болчихмоор ч юм шиг цээжинд нь багтаад ирсэн гэсэн. Чөлөөт бөхийн суурьтай хүнд давуу тал ч цөөнгүй. Ингэж өөрийн мөрөөдөл болсон холимог тулааны спортоор хичээллээд тэрээр ганцхан жил болж байгаа ч Азийн аварга болж чаджээ. Тулааны спортоор хичээллэхээр санаа шулуудахад Хөвсгөл аймгийн боксын багш н.Батбаяр түүнийг “Ширэн бээлий” клубын дасгалжуулагч ОУХМ Д.Төрбат дээр хөтөлж авчирсан байна. Энд хичээллэхийн зэрэгцээ тэрээр “Монгол Эрч” клубт харъяалагдах болж, ОУХМ, шүүгч, дасгалжуулагч Хүдэрбаатарын удирдлагад холимог тулаанд хүч үзэх болжээ. Сэр-Одын Билгүүн энэ жил 23 настай. 2018 оны УАШТ-ний аварга, “Монгол зоо” –гоос зохион байгуулсан каратэгийн аварга. Тай боксын 70 кг-ын жинд УАШТ-нээс хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргаад байна. “Би 40 хүртлээ тулаанаар хүч үзнэ” хэмээн хэрсүүхэн гэгч нь ярих тэрээр “40 хүрэх хаа байсан юм бэ” гэж цаашлуулахад тэрүүхэндээ чимээгүйхэн инээж сууна. Харин чөлөөт цагаараа холимог тулааны төрөлд амжилттай яваа Х.Амартүвшин, Б.Дамланпүрэв, Г.Амарсанаа, Б.Жавхлан, З.Шинэчагтага нарын тоглолтыг үзэх дуртай. Клубынхээ ах нарыг дэмжиж, тэмцээн уралдаанд оролцоход нь тоглолтыг нь харж суралцдаг. Түүний хувьд тэднээс суралцаж, сурахыг гол зорилгоо болгож яваа гэсэн.
Аварга бөхчүүдийн удам

С.Билгүүн айлын ганц хүү. Аав Ш.Сэр-Од нь 24 дүгээр авто баазад насаараа тээврийн жолоочоор ажилласан. Өдгөө далай ээжийнхээ эрэг дээр малаа маллан амьдарч байгаа. Тэдний аавын болоод ээжийнх нь тал аль аль нь бөхийн удамтай. Аймгийн арслан Г.Баттөр ойрхон төрөл бол өнпөр дээдсийн удамд нь даншгийн аваргууд олон байсан гэнэ. Өдгөө барилддаггүй ч гэсэн бяртай эрчүүл тэдний ах дүү садан дотор цөөнгүй. Энэ түүчээг түүний эмэгтэй дүү үргэлжлүүлж яваа бөгөөд өдгөө Жүдо бөхийн шигшээ багийн өсвөрийн ганц тамирчин нь юм байна.
С.Билгүүн удмынхаа, нутгийнхаа нэрийг өргөж, клубынхээ, багш дасгалжуулагчид, хамт олныхоо итгэлийг алдахгүйг хичээж, зүтгэж яваа тамирчин. Азийн орнууд, Сингапур, Япон, Казахстан руу тэмцээн, уралдаанд явахад зардлаа олохоос эхлээд байр, хоол ундны мөнгө гээд бэрхшээл тулгарна. Бэлтгэл хийхэд өндөр өртөгтэй. Бэртэл гэмтэл авсан үед олон сараар эмчлүүлнэ. Тэгвэл түүний энэ нөхцөл байдал, алсын зорилгыг Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга, “Тод тамга” компанийн захирал А.Амартүвшин ихээхэн үнэлж, бас дэмжиж туслаж байдагт тэрээр баярлаж явдаг хэмээн ирээдүйн их аварга маань ярьж байна.
Бор зүрхээрээ хүч үзээд Азийн аварга болжээ

Холимог тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны сүүлчээр Бүгд Найрамдах Казахстан улсад болсон юм. Энэ тэмцээнд манай улсаас С.Билгүүн оролцохоор болж, тус улсыг зориход шинэхэн тамирчин яадаг бол гэсэн асуулт хөвөрч байлаа. Гэтэл дасгалжуулагч нь Сингапурт өөр нэг тэмцээнд тамирчин аваад явчихсан байдаг. Хугацаа тулчихсан тул дасгалжуулагчгүйгээр тус улсыг зорьжээ.
Очоод бэлтгэл, бие халаалт хийхээс эхлэн бүх юмаа өөрөө зохицуулах болов. Тэмцээний үеэр тамирчин дэвжээнд заавал дасгалжуулагчтай хамт гарах ёстой байдаг. Энэ тулаанд Казахстаны тамирчинтай тулалдахад өрсөлдөгч талын дасгалжуулагч түүнд туслан дэвжээнд авч гарсан гэдэг. Энэ тэмцээнд тэрээр эхний удаад ОХУ-ын, хоёр, гуравдахь шатанд Казахстаны тамирчинтай тулалдаж ялснаар Азийн аварга болсон юм. Ийнхүү олон улсын чанартай том тэмцээнд тэрээр анх удаа бор зүрхээрээ тулалдаж Азийн аварга болсон анхны тамирчин гэхэд хилсдэхгүй болов уу.
Д.Хүдэрбаатар:Шавийгаа сайн тамирчин болно гэдэгт эргэлздэггүй
С.Билгүүн холимог тулааны спортод “Монгол-Эрч” клубын харъяанд, Мутай, Тай боксын олон улсын шүүгч, дасгалжуулагч, ОУХМ Д.Хүдэрбаатар багшийн удирдлагад хичээллэдэг. Түүний тухай багштай нь ярилцсан юм. Д.Хүдэрбаатар багш шавиа сайн тамирчин болно гэдэгт огт эргэлздэггүй гэлээ.

-Таны шавь С.Билгүүний тухай асууя. Шавь чинь ямар зорилго тавьж байна, та аль чиглэлд нь анхаарч хичээллүүлж байгаа вэ?
Билгүүний хувьд холимог тулаанаар хоёр жил гаруй хичээллэж байна. Биеийн хөгжлийн хувьд цаашид спортын амжилт гаргах боломж өндөр, ажиллах чадвар, техник сайтай тамирчин. Хоёр жил гэдэг бол ид эхэлж байгаа үе. Тэмцээн, уралдаанд ч саяхнаас эхлэн орж байгаа. Зургаан сараас дээш хичээллэсэн хүн анхны тэмцээндээ оролцох эрхтэй болдог. Багшийн хувьд би шавийгаа нэлээд ирээдүйтэй сайн тамирчин болно гэж боддог. Өөрөө маш хичээнгүй, зүтгэлтэй. Хүүхэд өөрөө спортыг сонирхож хичээллэх, дээр нь багшийн зүгээс тухайн тамирчны авьяасыг олж хөгжүүлэх нь гол зүйл гэж багш, дасгалжуулагчид үздэг, ингэж ажилладаг. Хүүхдийн хувьд эр зоригийн спортыг сонирхож, ялангуяа холимог тулааны төрөл рүү түлхүү хичээллэж байна. Уг нь кик бокс тал руу бэлтгэж байсан юм. Өөрөө барилддаг учраас барилдаантай хослуулаад холимог тулааны төрөл рүү амжилт гаргах боломжтой юм байна гэсэн бодолтой гэдгээ хэлсэн. Цаашид энэ чиглэлээр амжилт гаргана гэж найдаж бид бэлтгэлээ хийж байгаа. Ямар нэг тэмцээн уралдаан ялах, ялагдах нь байдаг асуудал. Багшийн хувьд ялахад нь баярлаж, ялагдахад нь хамт ялагдаж байдаг. Ингэхдээ гол алдаа нь юу байв, юун дээр алдав. Тэрийг нь засч чиглүүлж байна. Удахгүй Монголын холимог тулааны ирээдүйн од болох сайн тамирчин гараад ирэхийг хэн байг гэх вэ. Хамгийн гол нь хичээл зүтгэл, багш шавийн хоорондын техник, тактик голлосон бэлтгэл сургуулилт чухал. Суурийг нь эхнээс нь зөв тавьж, хичээллүүлж байна. Ирээдүйд амжилт гаргах тамирчдын тоонд багтаж байгаа.
-Танай клуб тамирчдыг тулааны ямар төрлүүдээр хичээллүүлж байна?
-Би “Монгол Эрч” клуб байгуулсан. Энэ клуб маань тулааны чиглэлээр, бокс, холимог тулаан болон бусад төрлүүдээр хичээллүүлдэг. Бага насны хүүхдүүдэд боксын болон тулааны урлагийн суурийг маш зөв тавьж өгөх ёстой байдаг. Суурийг нь зөв тавьсан бол хүүхэд өөрийн сонирхсон аль ч чиглэлээр явах дөхүү бөгөөд өргөн боломжтой. Багадаа барилдаж байгаад тулааны спортыг сонирхох нь ч бий. Шууд боксын төрлийг сонгох нь ч байна. Монголд 2008 оны Бээжингийн олимпийн үеэс сонирхогчийн боксоор хичээллэх хүүхэд, залуусын тоо өссөн. Сүүлийн үед тулааны спортын маш олон урсгал, чиглэл орж ирж байна. Тулаан өөр өөрийн онцлогтой. Энэ бүхэн рүү хүүхдүүд сонголтоо хийж, өөрт тохирохыг мэдэрдэг болчихсон. Өөрийгөө мэдэрнэ гэдэг том чадвар. Эцэг эхчүүд ч хүүхдээ дэмждэг болжээ. Энэ чиглэлд явах нь зөв гээд хүүхдээ авчирч уулзуулж зөвлөгөө авч байгаа хүн олон байдаг. Ер нь бол бид их спорт руу оруулахын тулд өсвөрийн тамирчин хүүхдүүдийн хөдөлгөөнийг сайжруулах, дэмжих, аль ч чиглэл рүү холбирч орох нөхцлийг бүрдүүлж ажиллаж байна.

-Та боксын спортод хэдэн жил хөлс хүчээ зориулж ирэв?
-Би 32 жил спорттой нөхөрлөж байна. Анх наймдугаар ангийн хүүхэд байхаас секц дугуйланд орж хичээллэсэн. Тэр үед насны хязгаар заадаг, бага насны хүүхдүүдийг авдаггүй байсан. 15 наснаас эхэлж бокст авдаг, 17-18 наснаас тэмцээнд оруулдаг байлаа. Тэр үед тэмцээн ховор, жилд нэг удаа УАШТ болно. 1977-1978 онд Б.Мишигдорж, Д.Банди, Х.Алтанхуяг нарын багш нар ид байсан үе. Тэр үеэс би сонирхогчийн боксоор гараагаа эхэлсэн. Тухайн үед чөлөөт бөх, бокс хоёр ихээхэн хөгжиж, хүүхэд залуус түлхүү хичээллэж байсан юм. Нийгэм өөрчлөгдөж, спортын төрлүүд олширч, даяарчлагдаад ирэхээр спортын төрлүүд чөлөөтэй орж ирж байна. Үүнийгээ дагаад хүүхдүүд маань ч идэвхтэй хичээллэх болжээ. Тулааны маш олон урсгал чиглэл бий. Бокс гарын ажиллагааг чухалчилдаг бол кик бокс хөл оролцоно. Тохой орохоороо мутай бокс болно. Босоо барилдаанаас тохой, өвдөг дөрвөн мөч орохоор холимог тулаан болно. Сүүлийн үед энэ төрөлд бөхчүүд орж ирэх болсон. Холимог тулаан бөхчүүдэд бас их зохицсон, зууралдсан үед авч шидэх, мостой унах гээд тактик нь өөр. Энэ бүхнээс хүүхэд ,залуус маань өөрийн сонирхлоор сонгож чаддаг болсон байна.
-Энэ спортын төрөл шинээр орж ирж байхад багш, дасгалжуулагчдын ур чадвар ч бас дагаад хөгжих ёстой байх. Тийм хөгжил, шинэчлэл нь хэр байх юм бэ?
-Багш нар маань энэ хөгжил өөрчлөлтийг дагаад хөрвөх чадвартай байх шаардлага гарч ирж байгаа. Дэлхийн бүх улс оронд ийм байдлаар хөгжиж байна. Дасгалжуулагч багш нараас гадна шүүгчид бэлтгэгдэж байна. Миний хувьд анх бокс, мутай, тай боксын шүүгчийн шалгалт өгч Монголын анхны шүүгч болж байсан юм. 2007 оны Макаогийн Азийн наадамд Монголоо төлөөлж шүүгчээр ажилласан. Одоо бол манай улс олон шүүгчтэй болсон. Анх шүүгчийн сургалтад сууж, шалгалт өгч байхад бэлтгэл болгон өвөрмөц, өөр өөр арга барилтай. Мутай, тай бокст хөлийн оролцоо илүү, түүнтэй нь гарын ажиллагааг холбох хэрэгтэй. Кик бокст гарын ажиллагааг хөлийнхтэй нь холбох жишээтэй. Холимог тулаанд дөрвөн мөч жигд оролцоно, бүх талаар хүний авьяас чадварыг шавхаж байна. Тэгэхээр энэ төрөлд маш эрүүл чийрэг биетэй, дээр нь ачаалал даах чадвартай тамирчин гаргахын тулд системтэй, нас насанд нь тохиросн ачааллыг зөв өгснөөр ирээдүйн тамирчид маань олон амжилтыг гаргах боломжтой. Энэ үүднээс Монголд маш олон тэмцээн уралдаан зохиогдож байгаа. Манай хүүхэд залуус өөрсдөө маш авьяаслаг, орж ирсэн шинэ төрөл, урсгалыг дор нь сурч тэмцээнд оролцож, амжилт гаргаж байна шүү дээ.
-С.Билгүүн саяхан Азийн аварга болсон. Энэ чиглэлд олон аваргууд байдаг уу?
-Маш олон тамирчин бий. Аварга бол тоотой цөөхөн. Гэхдээ л монгол хүн үнэхээр авьяастай. Бөх гэдэг спортын төрөл Монголд анх үүссэн болохоор тэр байх. Бөхтэй орон юм юманд мэдрэгдэж байна шүү.
-Шавийнхаа тухай цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. “Монгол-Эрч” клубын хамт олон болон багш, шавь хоёрт амжилт хүсье.
Дэмжигч байгууллага.
 
     
|
Холимог тулааны шинэ од Сэр-Одын Билгүүн |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (9) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Монголоор дүүрэн бөх нэртэй бүдүүн бүдүүлэг оркууд байсан одоо нөгөөдүүл чинь зодоон сураад эхнээсээ хүн ******** бэлтгэлтэй болж байгаа юм байна нэг нэгнийгээ ********аад шоронруугаа явцгаа модон толгойтой м********нууд
2019-04-03 | 11:17:07 | 203.91.112.146 | |
Зочин Монголоор дүүрэн бөх нэртэй бүдүүн бүдүүлэг оркууд байсан одоо нөгөөдүүл чинь зодоон сураад эхнээсээ хүн ******** бэлтгэлтэй болж байгаа юм байна нэг нэгнийгээ ********аад шоронруугаа явцгаа модон толгойтой м********нууд
2019-04-03 | 11:17:07 | 203.91.112.146 | |
Зочин Монголоор дүүрэн бөх нэртэй бүдүүн бүдүүлэг оркууд байсан одоо нөгөөдүүл чинь зодоон сураад эхнээсээ хүн ******** бэлтгэлтэй болж байгаа юм байна нэг нэгнийгээ ********аад шоронруугаа явцгаа модон толгойтой м********нууд
2019-04-03 | 11:17:06 | 203.91.112.146 | |
Зочин Монголоор дүүрэн бөх нэртэй бүдүүн бүдүүлэг оркууд байсан одоо нөгөөдүүл чинь зодоон сураад эхнээсээ хүн ******** бэлтгэлтэй болж байгаа юм байна нэг нэгнийгээ ********аад шоронруугаа явцгаа модон толгойтой м********нууд
2019-04-03 | 11:17:06 | 203.91.112.146 | |
Зочин Монголоор дүүрэн бөх нэртэй бүдүүн бүдүүлэг оркууд байсан одоо нөгөөдүүл чинь зодоон сураад эхнээсээ хүн ******** бэлтгэлтэй болж байгаа юм байна нэг нэгнийгээ ********аад шоронруугаа явцгаа модон толгойтой м********нууд
2019-04-03 | 11:17:06 | 203.91.112.146 | |
Зочин Монголоор дүүрэн бөх нэртэй бүдүүн бүдүүлэг оркууд байсан одоо нөгөөдүүл чинь зодоон сураад эхнээсээ хүн ******** бэлтгэлтэй болж байгаа юм байна нэг нэгнийгээ ********аад шоронруугаа явцгаа модон толгойтой м********нууд
2019-04-03 | 11:17:06 | 203.91.112.146 | |
Зочин Монголоор дүүрэн бөх нэртэй бүдүүн бүдүүлэг оркууд байсан одоо нөгөөдүүл чинь зодоон сураад эхнээсээ хүн ******** бэлтгэлтэй болж байгаа юм байна нэг нэгнийгээ ********аад шоронруугаа явцгаа модон толгойтой м********нууд
2019-04-03 | 11:17:05 | 203.91.112.146 | |
Зочин Монголоор дүүрэн бөх нэртэй бүдүүн бүдүүлэг оркууд байсан одоо нөгөөдүүл чинь зодоон сураад эхнээсээ хүн ******** бэлтгэлтэй болж байгаа юм байна нэг нэгнийгээ ********аад шоронруугаа явцгаа модон толгойтой м********нууд
2019-04-03 | 11:17:05 | 203.91.112.146 | |
Зочин Монголоор дүүрэн бөх нэртэй бүдүүн бүдүүлэг оркууд байсан одоо нөгөөдүүл чинь зодоон сураад эхнээсээ хүн ******** бэлтгэлтэй болж байгаа юм байна нэг нэгнийгээ ********аад шоронруугаа явцгаа модон толгойтой м********нууд
2019-04-03 | 11:17:05 | 203.91.112.146 | |
|
|
|
|

"Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдэвт сургалт боллоо 15:28 Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн
|
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна 12:07 Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
|
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна 12:03 Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна »»
|
|
Казахстаны атомын цахилгаан станцын төслийн эргэн тойронд 12:00 Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит
|
Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ 09:43 Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий.
|
Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий. »»
|
|
Эдийн засагч Д.Ангар: НДШ бол Монголын хамгийн том луйвар 09:40 10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр
|
10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр »»
|
|
Надад алдах юм байхгүй учраас Н.Энхбаяр таниас айх юм байхгүй 09:39 Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид
|
Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид »»
|
|
Дэлхийн цоохор ирвэсийн өдөр 09:36 Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан
|
Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан »»
|
|
НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа 09:32 Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын
|
Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын »»
|
|
Орос, Беларусийн цаначдыг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ 17:10 Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын
|
Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын »»
|
|
Хятадаас авах АИ-92 шатахууныг 2 дахин нэмэгдүүлжээ 15:59 4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ
|
4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ »»
|
|
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ 15:53 Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг
|
Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно 13:17 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын
|
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа 11:00 Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин
|
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин »»
|
|
Шадар сайд Т.Доржханд Британи улсад ажлын айлчлал хийж байна 10:55 Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн
|
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн »»
|
|
24 дүгээр зүйл. Цэцийн хуралдааныг зарлах 10:48 2.Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны
|
2.Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны »»
|
|
Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна 09:29 “Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн.
|
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн. »»
|
|
“Roblox”-той холбоотой аюулгүй байдлын эрсдэлийг үнэлнэ 09:24 АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox”
|
АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox” »»
|
|
Мансууруулах бодис гэртээ бэлтгэж байсан болон Туркээс нийлүүлэгч залуусыг баривчлав 09:23 Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын
|
Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын »»
|
|
Өнгөрөгч есдүгээр сар 10 дахь дулаан сар болж өнгөрлөө 09:18 Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус
|
Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус »»
|
|
Ц.Алтанзул: Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадууд Төрийн ордны гадаа 40 шахам хоног сууж, заримынх нь бие муудсан 18:10 Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг
|
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг »»
|
|
Ө.Сумъяабаатар: Гурвалжингийн гүүрний тохижилтын ажил он дамжин үргэлжилнэ 18:08 Дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай
|
Дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай »»
|
|
Дуучин С.Бичүүгийн Итгэлт анд минь дууны клипэнд түүний охин тогложээ 12:15 Монголын урлагийн ертөнцөд сэтгэлд хүрсэн дуунууд, эерэг уур амьсгалыг түгээж ирсэн дуучин С.Бичүү энэ удаа
|
Монголын урлагийн ертөнцөд сэтгэлд хүрсэн дуунууд, эерэг уур амьсгалыг түгээж ирсэн дуучин С.Бичүү энэ удаа »»
|
|
Хяналтын камераар улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байна 12:00 Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Теле хяналтын камераар ухаалаг систем ашиглан улсын
|
Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Теле хяналтын камераар ухаалаг систем ашиглан улсын »»
|
|
Согтуу залуус хоорондоо маргалдан нэгнийгээ зам руу түлхэснээс амиа алджээ 11:55 Согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхсэний улмаас 30 гаруй насны залуу машинд дайруулж амиа алджээ.
|
Согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхсэний улмаас 30 гаруй насны залуу машинд дайруулж амиа алджээ. »»
|
|
Зам, тээврийн улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна 11:31 Монгол Улсын Шадар сайдын 139 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын
|
Монгол Улсын Шадар сайдын 139 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
Нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ 10:15 Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна
|
Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна »»
|
|
"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 09:25 Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025"
|
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025" »»
|
|
Автомашинаараа мөргөж, хүний амь хохироохыг завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 16:03 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын амь насыг хохироохыг завдсан хэрэгт хянан шалгах
|
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын амь насыг хохироохыг завдсан хэрэгт хянан шалгах »»
|
|
Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ 15:55 Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум
|
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум »»
|
|
Н.Намуу: Зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаа хэтэрч төлсөн бол нэмэгдсэн үнийн дүнгээс иргэнд урамшуулал олгоно 15:18 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод буй.
|
2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод буй. »»
|
|
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа 15:02 Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг
|
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлагаар ажиллаж, 29 иргэний амь насыг авран хамгаалав 14:34 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын »»
|
|
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина 14:26 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв.
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв. »»
|
|
Тархийг компьютерт холбох мэс заслыг Европт анх удаа хийжээ 11:04 Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай
|
Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Бие даалтын 7 хоногоор музейд зочлоорой 10:51 Чингис хаан Үндэсний музей нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандарт шаардлага, техник, тоног төхөөрөмжөөр
|
Чингис хаан Үндэсний музей нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандарт шаардлага, техник, тоног төхөөрөмжөөр »»
|
|
Л.Болд: С.Шаарийбуу гуайтай хамт хэвлэлийн хурал хийхэд бэлэн байна 10:06 Хэн нэгэнд нь намайг гүтгэж, доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө нэг "Үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг" гэдэг шиг.
|
Хэн нэгэнд нь намайг гүтгэж, доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө нэг "Үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг" гэдэг шиг. »»
|
|
Бүдүүн гэдэсээ дурандуулах бол дараах зүйлийг анхаар 10:05 Бүдүүн гэдэсний өвчлөлийн үед илрэх сэрүүлэг шинжүүд гэж бий. Тухайлбал,
|
Бүдүүн гэдэсний өвчлөлийн үед илрэх сэрүүлэг шинжүүд гэж бий. Тухайлбал, »»
|
|
Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ 10:03 Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон
|
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон »»
|
|
Улаанбаатар хот гамшигт тэсвэртэй, эсэхийг гурав дахь удаагаа “шалгана” 09:43 НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад манай улс нэгдэн орсноос хойш нийслэлийн эрсдэлийн үнэлгээг
|
НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад манай улс нэгдэн орсноос хойш нийслэлийн эрсдэлийн үнэлгээг »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Сураггүй алга болсон иргэний ар гэрийнхний хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоожээ 09:45 Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан
|
Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан »»
|
|
Б.Тэгшбаяр Ази тивийн шилдэг дугуйчнаар тодорчээ 09:44 Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга,
|
Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга, »»
|
|
Барууныхны баах нь хүртэл сайхан санагдах цаг дор... 09:43 “Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ
|
“Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ »»
|
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
Зеленский: Дайны төгсгөл ойртож байна 09:33 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн »»
|
|
Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ 16:45 Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт
|
Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Зеленский: Унгарт болох Трамп-Путин нарын уулзалтад оролцох хүсэлтэй байна 10:26 10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт
|
10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт »»
|
|
Трамп Зеленскийд: "Бууж өгөхгүй бол Путин та нарыг устгана” гэжээ 10:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Хачижожимаг дайрсан хоёр хар салхины улмаас 200 орчим байшин сүйрчээ 18:24 Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи
|
Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
Энэтхэгийн ерөнхий сайд Оросоос газрын тос худалдаж авахгүй гэдгээ Трампад амласан гэв 12:31 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв. »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Газын зурваст гал зогсоох тухай тунхагт гарын үсэг зуржээ 11:26 ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг
|
ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|