Mobile хувилбар
www.BOLOD.mn
Fact.mn | Miss.mn | Ord.mn | Choibalsan.mn |

Архив ангилал
ДЭЛГҮҮР ХУДАЛДААНЫ ТӨВ
» ДАА ХҮРЭЭ (124089)
» ДҮНЖИНГАРАВ ХТ (107815)
» Гранд плаза (100897)
» Боса (69048)
» БӨМБӨГӨР ХТ (96970)
» Замбала (82956)
» Метромолл (86348)
» Миний дэлгүүр (101175)
» Эвридэй (75893)
» Чансаа гутлын дэлгүүр (98157)
» Хар Хорин зах (81344)
» Хүчит Шонхор ХТ (88307)
» ТОСА ХТ (70195)
» Скай их дэлгүүр (64371)
» Сандэй плаза (81051)
» Нарантуул ОУХТ (90235)
» НАРАН ИХ ДЭЛГҮҮР (75592)
» НОМИН (83503)
» АЗ ХҮҮХДИЙН ИХ ДЭЛГҮҮР (66250)
» Оргил худалдааны төв (72056)
» Next Center (152663)
» E-mart (40747)
» БСБ (47687)
» БАРС ХТ (63185)
» UB MART (68698)
ДҮҮРЭГ ХОРОО
» Баянгол дүүргийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар (29136)
» БАГАНУУР (86290)
» ЧИНГЭЛТЭЙ (67789)
» ХАН УУЛ (79309)
» СҮХБААТАР (70166)
» НАЛАЙХ (70406)
» БАГАХАНГАЙ (61928)
» БАЯНГОЛ (76060)
» БАЯНЗҮРХ (87339)
» СОНГИНОХАЙРХАН (75255)
БАЙГУУЛЛАГА
» ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТББ (61273)
» ГААЛЬ (87987)
» Барилгын хөгжлийн төв (16901)
» Засгийн газрын авто бааз ТӨҮГ (15732)
» ЗАМЫН ЦАГДАА (95550)
» ИНЕГ-МИАТ (99737)
» ММСУХ- Морин спорт (45566)
» Монголын Дарцын холбоо (60213)
» Монголын Залуучуудын Холбоо (93331)
» Монголын Үндэсний Бөхийн Холбоо (65495)
» МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ (91690)
» МСНЭ (58104)
» МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ХОРОО (69673)
» МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО (70586)
» МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ (86319)
» МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО (81364)
» МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО (70774)
» МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР (49213)
» МҮЭХ (67148)
» МҮХАҮТ (59535)
» МҮСХНХ (26675)
» МҮОНРТ (69020)
» Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар (57512)
» ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ ОУБ (44857)
» ШШГЕГ (63504)
» ШҮҮХ ПРОКУРОР (82154)
» Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (84866)
» ЧИНГИС ХААНЫ ДЭЛХИЙН АКАДЕМИ (53929)
» Чөлөөт Бүс (61006)
» ЦЕГ (95477)
» Цахилгаан тээвэр (60474)
» ЦОГЦ ХАРИЛЦАА ТӨВ (67491)
» Цөмийн энергийн газар (64065)
» Хил хамгаалах ерөнхий газар (27644)
» Харилцаа Холбооны зохицуулах хороо (61395)
» ХХЕГ (56609)
» ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ (61686)
» УБЦТС TЭЦ-4, 3 (81978)
» УМБГ (59042)
» Улсын мєрдєн байцаах газар (57565)
» УРЛАГ- УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР (60504)
» УРЛАГ- УДБЭТ (59114)
» Ус сувгийн удирдах газар (26089)
» ТАГНУУЛ (94577)
» ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР (77290)
» ТӨМӨР ЗАМ (104422)
» Тээврийн төлөвлөлтийн хэлтэс (55609)
» Санхүүгийн зохицуулах хороо (27545)
» СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО (64705)
» Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв (38804)
» НИТХ (48747)
» Нийгмийн даатгал (60865)
» Нийслэлийн ЗДТГ (25892)
» Нийслэлийн газрын алба (28451)
» Нийслэлийн агаарын чанарын алба (54802)
» Нийслэлийн статистикийн газар (25463)
» НАББҮХ (53315)
» НҮБ (54472)
» Авлигатай Тэмцэх Газар (88157)
» Авто тээврийн газар (69471)
» ОБЕГ (71428)
» Оюуны өмчийн газар (23145)
» Үндэсний Дата Төв (52054)
» ҮТЕГ (53488)
» ҮНДЭСНИЙ НОМЫН САН (55887)
БАРИЛГА
» Гангар инвест (54361)
» ГАЗАР ХАШАА (81798)
» ГАНДИРС (40743)
» ГАНГАР ИНВЕСТ (60319)
» Барилгын материал (53036)
» БАЯСАХ ТРЕЙД (42548)
» БАРИЛГА-САЙН МЭДЭЭ (61020)
» БАРИЛГА-ҮНЭ ХАНШ (109551)
» БАРИЛГА (95040)
» ЖИГҮҮР ГРАНД (69768)
» ИХ ҮЙЛСИЙН ЭРЭЛД (41782)
» МУУ МЭДЭЭ (72658)
» ЭКО КОНСТРАКШН (64141)
» ШИНЭ БАЙР (78836)
» ЦАСТ ИМПЕКС (57098)
» УЛААНБААТАР ӨРГӨӨ (39777)
» Тахилт өндөр уул (53800)
» АЛТАЙ КОНСТРАКШН (67041)
» АВЗАГА ТРЕЙД (60243)
» Пума констракшн (56427)
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН
» БҮТЭЭГДЭХҮҮН-АРХИ (84312)
» СЭЖИГТЭЙ БАРАА (77360)
БАНК САНХҮҮ
» ДААТГАЛ (53536)
» ГОЛОМТ (71765)
» ББСБ (53342)
» БАНК САНХҮҮ (82627)
» БАНК (59754)
» МУУ МЭДЭЭ (62956)
» МОНГОЛ ДААТГАЛ (51659)
» МОНГОЛ БАНК (88355)
» МОНГОЛ ШУУДАН (52221)
» ЭРЭЛ (53972)
» ЧИНГИС ХААН (51853)
» ХЗХ (56573)
» ХХБ (57432)
» ХАДГАЛАМЖ (58935)
» ХАС (55566)
» ХААН (71288)
» ХӨГЖЛИЙН БАНК (75226)
» УЛААНБААТАР БАНК (57345)
» ТРАНС (52759)
» ТӨРИЙН БАНК -ЗООС (73645)
» Тээвэр хөгжлийн банк (52829)
» САЙН МЭДЭЭ (55089)
» НАЙМАН ШАРГА (69243)
» АНОД (64198)
» ПРАЙМ ДААТГАЛ (37438)
» КАПИТРОН (52547)
» КАПИТАЛ (55041)
» ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ (53895)
» ҮНЭ ХАНШ (69706)
БААР РЕСТОРАН ЦАЙНЫ ГАЗАР
» Дреам (53025)
» БААР- ДОРГИО (65401)
» Бусад (54750)
» ЗОЧИД БУУДАЛ (65512)
» Жура ресторан (50791)
» МЕТРОПОЛИС (43031)
» ЧАПЛИН РЕСТОРАН (38609)
» Цайны газар- БЭЭЖИН НУГАС (38336)
» Цайны газар- ХААН БУУЗ (38928)
» СТЕЛЛА (46645)
» СТРИНГС КЛУБ (38417)
» СӨҮЛ РЕСТОРАН (50704)
» АМРИТА (40488)
» The Bull (46499)
» RIVER SOUND (48645)
» Loving hut (45942)
» HOLLYWOOD (48554)
» САУН МАССАЖ (59821)
» SS клуб (50498)
ЗӨВЛӨГӨӨ
» БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ (613152)
» ЗУРХАЙ (1233937)
» ЗАР (839922)
» ЗӨВЛӨГӨӨ (1490405)
» ИРГЭНИЙ ЭРХ (60669)
» МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ (81390)
» ХИЧЭЭЛ СУРГАЛТ (88588)
» ХУУЛЬ (806640)
» ХООЛНЫ ЖОР (253453)
» СЕКС ЗӨВЛӨГӨӨ (109061)
» СУРГАМЖ (55741)
» СОНЖОО (126276)
» Сэтгэл зүй (705751)
» РЕКЛАМ БАЙРЛУУЛАХ (39195)
» ПИ АР (71114)
» РЕКЛАМ (65292)
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
» ЛАВЛАХ (61026)
» Дартс (48884)
» ГЭМТ ХЭРЭГ (237510)
» ГАДААД МЭДЭЭ (1798439)
» ВИДЕО МЭДЭЭ (1007709)
» БИЗНЕС МЭДЭЭ (691143)
» Их хуралдай (69387)
» МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ (539494)
» МЭДЭЭ АЙМААР (170936)
» МЭДЭЭ ҮНЭ ХАНШ (117110)
» ЦУНАМИ (48534)
» Цөмийн хаягдал (49652)
» ХҮНИЙ ХӨГЖИЛ САН (70933)
» ХҮНС (50617)
» ФАКС МЭДЭЭ (53127)
» ФОТО МЭДЭЭ (1139201)
» УРЛАГ (1408354)
» ТЕХНОЛОГИ (1132046)
» ТВ МЭДЭЭ (65015)
» ТАНИН МЭДЭХҮЙ (92481)
» ТОДРУУЛГА (78481)
» СЕКС (1200363)
» СЭРЭМЖЛҮҮЛЭГ (73140)
» СУДАЛГАА (693459)
» СОНИН ХАЧИН (319000)
» СПОРТ (1418872)
» СКАНДАЛ (75029)
» НИЙТЛЭЛ (265671)
» НОЦТОЙ МЭДЭЭ (432232)
» Өвөр Монголын мэдээ (57463)
» NEWS /Russia/ (55826)
» NEWS /English/ (53175)
» NEWS /China/ (68426)
ЯРИЛЦЛАГА
» БИЗНЕС (1056133)
» УЛС ТӨР (1061128)
» УРЛАГ (1052337)
» СПОРТ (1054353)
» НИЙГЭМ (1057931)
ЯАМ
» ГАДААД ХЭРГИЙН ЯАМ (62936)
» Барилга хот байгуулалтын яам (32543)
» БСШУЯ (89387)
» БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ (65841)
» БОАЖЯ (54715)
» Зам, тээврийн хөгжлийн яам (50128)
» ЯАМ (50865)
» ЭМЯ (72074)
» ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ (49438)
» Цахим хөгжил, харилцаа холбооны яам (11685)
» ХХААХҮЯ (50402)
» ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ (45762)
» Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (53342)
» УУЯ (36582)
» Соёлын яам (11323)
» САНГИЙН ЯАМ (47619)
» ХЗДХЯ (45046)
ЭРҮҮЛ МЭНД
» ЙОНСЕЙ эмнэлэг (56575)
» ГЯЛС ТӨВ (43170)
» ГАРЬД МАГНАЙ эмнэлэг (50923)
» МОНОС (54352)
» Мөнх-Үйлстэн (46358)
» ЯТТ 103 (49342)
» ЭМДЕГ (13632)
» ЭМИЙН САН (68573)
» ЭМНЭЛЭГ-АЧТАН (50523)
» ЭМНЭЛЭГ (82608)
» ЭМ БЭЛДМЭЛ (62178)
» ЭХ НЯЛХАС (56395)
» ЭРYYЛ МЭНД (136465)
» ЭРҮҮЛ МЭНД ЗӨВЛӨГӨӨ (165641)
» Шинжлэх ухаан (47946)
» Халдварт Өвчин Судлалын ҮТ (52106)
» ХАВДАР СУДЛАЛ (51092)
» УЛАМЖЛАЛТ АНАГААХ (44896)
» УЛААН ТУУЗ эмнэлэг (51534)
» СЭТГЭШГҮЙ эмнэлэг (47016)
» СОНГОДО эмнэлэг (55917)
» ЁН МЭЛМИЙ эмнэлэг (41516)
ШИНЭ НОМ
» ШИНЭ НОМ (907767)
» НОМ (63234)
Шинэ 8 ангилал
» Ярилцах цаг (14385)
» Энтертаймент (92507)
ШАР МЭДЭЭ
» ШАР МЭДЭЭ (1164098)
ХҮМҮҮС
» Д.Дагвадорж /сумоч/ (78084)
» Д.Сумьяабазар /бөх/ (60776)
» ГАДААД ХҮМҮҮС (87423)
» БОЛОД.М Утга зохиол (68801)
» БОЛОД.М Нийтлэл (68432)
» ИЛТГЭЛҮҮД (58900)
» ИРГЭДИЙН ЗАХИДАЛ (885237)
» ЯРИЛЦЛАГА (1316733)
» Ц.Мянганбаяр (62783)
» ХҮМҮҮС-ТҮҮХ НАМТАР (172920)
» ХҮМҮҮС (1199243)
» ХҮНИЙ АМЬДРАЛ (125985)
» ТӨРИЙН ХУТГУУР (84343)
» Тэр хэн бэ? нэвтрүүлэг (23282)
» СЭЖИГТЭЙ ХҮМҮҮС (117953)
» С.Жавхлан /дуучин/ (65428)
» ОДДЫН АМЬДРАЛ (1145171)
УЛС ТӨРЧ
» Лу.Болд (52563)
» Л.Гантөмөр /АН/ (52696)
» Л.Гансүх АН (51510)
» Л.Гүндалай АН (54901)
» Д.Лүндээжанцан /МАН/ (50532)
» Д.Дондог (46806)
» Д.Дорлигжав /АН/ (52159)
» Д.Дамба-Очир (50684)
» Д.Дэмбэрэл /МАН/ (55579)
» Д.Ганхуяг (51168)
» Д.Балдан-Очир (51994)
» Д.Батбаяр /АН/ сумоч (62991)
» Д.Бат-Эрдэнэ /Ажнай/ (51128)
» Д.Зоригт /МАН/ (59301)
» Д.Зоригт /АН/ (47821)
» Д.Загджав МАН (51072)
» Д.Идэвхтэн /МАН/ (48117)
» Д.Энхбат /Ногоон нам/ (58836)
» Д.Эрдэнэ-Бат /АН/ (49196)
» Д.Хаянхярваа (52528)
» Д.Тэрбишдагва (55123)
» Д.Нямхүү (49917)
» Д.Амарбаясгалан /МАН/ (45264)
» Д.Арвин (50933)
» Д.Одбаяр /МАН/ (48419)
» Д.Одхүү АН (48484)
» Д.Очирбат (49683)
» Д.Оюунхорол /МАН/ (51785)
» Г.Батхүү АН (56735)
» Г.БАЯРСАЙХАН (53578)
» Г.Занданшатар /МАН/ (52875)
» Г.Мөнхбаяр (52296)
» Г.Шийлэгдамба МАН (49279)
» Г.Уянга (54705)
» Бадмаанямбуу. Бат-Эрдэнэ /МАН/ (70878)
» Баабар (51080)
» Батж.Батбаяр /АН/ (54848)
» Б.Баттулга (45339)
» Б.Жаргалсайхан /БНН/ (64712)
» Б.Чойжилсүрэн (60484)
» Б.Наранхүү АН (47849)
» Б.Нямтайшир (49747)
» З.Энхболд (56748)
» З.Алтай (53429)
» Ж.Батзандан (52486)
» Ж.Батсуурь (50632)
» Ж.Бат-Эрдэнэ (50540)
» Ж.Мөнхбат /МАН/ (52260)
» Ж.Энхбаяр (55963)
» Ж.Цолмон /ЭМЯ/ (55518)
» Ж.Сүхбаатар /МАН/ (49859)
» М.Зоригт / ИЗН/ (53412)
» М.Энхболд МАН (56246)
» М.Энхсайхан (54563)
» М.Сономпил (45059)
» Я.Батсуурь (46612)
» Э.Батүүл (77072)
» Э.Мөнх-Очир (48847)
» Ш.Сайхансамбуу (59664)
» Ч.Хүрэлбаатар (51750)
» Ч.Улаан (53630)
» Ч.Сайханбилэг (57058)
» Ц.Даваасүрэн (51955)
» Ц.Дашдорж (48694)
» Ц.Батбаяр /МАН/ (54048)
» Ц.БАЯРСАЙХАН (49514)
» Ц.Жанлав МАН Дорнод (39225)
» Ц.Мөнх-Оргил /МАН/ (54033)
» Ц.Элбэгдорж АН (80496)
» Ц.Шинэбаяр (51942)
» Ц.Шаравдорж /МАН/ (47704)
» Ц.Цэнгэл (49710)
» Ц.Сэдванчиг (48080)
» Ц.Нямдорж МАН (63945)
» Ц. Оюунгэрэл (62012)
» Х.Болорчулуун (47072)
» Х.Бадамсүрэн (47080)
» Х.Баттулга АН (63564)
» Х.БАДАМСҮРЭН (47175)
» Х.Жекей (47912)
» Х.Тэмүүжин /АН/ (80808)
» Х.Наранхүү (49968)
» УЛС ТӨРЧ (76399)
» У.Барсболд /МАН/ (48168)
» У.Хүрэлсүх МАН (54583)
» Т.Ганди (57691)
» Т.Бадамжунай /МАН/ (54287)
» Т.Энхтайван (44549)
» Сү.Батболд (56553)
» Су.Батболд МАН (53194)
» С.Ламбаа /АН/ (53242)
» С.Дэмбэрэл /ТАНХИМ/ (51685)
» С.Ганбаатар (53052)
» С.Баяр МАН (67192)
» С.БАЯРЦОГТ /АН/ (64464)
» С.Бямбацогт (55294)
» С.Эрдэнэ АН (57839)
» С.Оюун (53533)
» Р.Гончигдорж (57400)
» Р.Содхүү (51904)
» Р.Раш (51718)
» Р.Амаржаргал /АН/ (56327)
» Н.Ганбямба (50503)
» Н.Болормаа (51842)
» Н.Батбаяр /АН/ фортуна (62882)
» Н.Баяртсайхан (47028)
» Н.Энхбаяр (86784)
» Н.ЭНХБОЛД (52219)
» Н.Удвал МАХН (52207)
» Н.Номтойбаяр МАН (62735)
» Н.Алтанхуяг АН (64559)
» А.Мөнхбат МЗХ (46906)
» А.Тлейхан (45748)
» Ё.ОТГОНБАЯР (58640)
» О.Магнай (51148)
» О.Чулуунбилэг /АН/ (44311)
» О.Чулуунбат (50617)
» П.Алтангэрэл АН (51860)
» Ө.Энхтүвшин МАН (51095)
» Ч.Ганхуяг (53048)
УЛС ТӨР
» ЕРӨНХИЙЛӨГЧ (83583)
» ЕРӨНХИЙ САЙД (78885)
» Гал үндэстэн (48494)
» БХЯ Цэрэг (46656)
» ЗАСГИЙН ГАЗАР (87542)
» ЗАСАГ ДАРГА (46956)
» ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨН (55398)
» МАХН /new/ (52648)
» МҮАН нам (44725)
» ЭЛЧИН (49502)
» УЛС ТӨР (1614825)
» УИХ-дарга (64880)
» УИХ (74481)
» Төлбөртэй (29498)
» Тєрийн ордон (50160)
» Нам- Монголын консерватив нам (33789)
» НАМЗХ /МАСЗХ/ (47561)
» НАМОХ /МАСОХ/ (45322)
» НАМ-ИРГЭНИЙ ЗОРИГ (49130)
» НАМ-НН (44894)
» НАМ- АРДЧИЛСАН НАМ (95622)
» НАМ - МАН (68881)
» НАМ (84254)
» ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭС (47200)
» Өргөдлийн байнгын хороо (29662)
УУЛ УУРХАЙ
» ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР (51335)
» ДОРНОТ УРАНЫ ОРД (47910)
» ГАШУУН СУХАЙТ (45332)
» ГАЦУУРТ ХХК (53576)
» БАГАНУУР УУРХАЙ (54397)
» БАГАНУУР (47047)
» БОРОО ГОУЛД (56012)
» БОРОО ОРД (45231)
» БҮРЭН ХААН ОРД (36750)
» МАРДАЙ (53285)
» МАК /МОНГОЛ АЛТ/ (57224)
» МОНГОЛРОСЦВЕТМЕТ (49888)
» МОНГОЛ ГАЗАР (46363)
» МОНГОЛ 999 (45059)
» ЭМЭЭЛТ МАЙНЗ (38940)
» Энержи ресурс (50772)
» ЭРДЭНЭТ (77688)
» ЭРДЭНЭС МЖЛ (45956)
» ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ (74331)
» ШИВЭЭ ОВОО ОРД (55422)
» Чалко (43251)
» ЦАЙРТ МИНЕРАЛ (36718)
» ЦАГААН СУВАРГА (46104)
» ХАН РЕСОРСЕЗ Инк (47519)
» ХӨШӨӨТИЙН УУРХАЙ (129018)
» УУЛ УУРХАЙ (108061)
» УРАН (49537)
» Тавантолгой Түлш ХХК (27798)
» Тавантолгой төмөр зам (23384)
» ТАВАНТОЛГОЙ (85402)
» ТӨМӨРТЭЙН ОВОО (51108)
» ТӨМӨРТЭЙН ОРД (51130)
» РИО ТИНТО (54189)
» НИНЖА (49908)
» Нийтлэлч Болормаа (31195)
» НАРИЙН СУХАЙТ (43543)
» АЙВЕНХОУ МАЙНЗ (46421)
» АЛТАНДОРНОД МОНГОЛ (67248)
» АДУУНЧУЛУУН ХК (46149)
» АЖНАЙ (50223)
» АШИГТ МАЛТМАЛ (50980)
» Арева “Кожеговь” (43754)
» ОЛОН ОВООТ (51809)
» ОЮУТОЛГОЙ (122636)
» ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ (67502)
» ПОЛО РЕСОУРСЕС (33877)
УРАН ЗОХИОЛ
» ДУУНЫ ҮГ (90563)
» ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ (80055)
» ШИНЭ ДУУ (75771)
» ШҮЛЭГ (167142)
» ХАЙРЫН ЗАХИДАЛ (56512)
» ХYYХДИЙН ЗОХИОЛ (59273)
» УТГА ЗОХИОЛ (68961)
» ТЭМДЭГЛЭЛ (66834)
» ТҮҮХ (85936)
» АФОРИЗМ (116850)
» АРДЫН УРАН ЗОХИОЛ (60986)
» ОНИГОО (982393)
» ОНЬСОГО (63745)
» ӨГҮҮЛЛЭГ (1152588)
СОНГУУЛЬ
» СОНГУУЛЬ (97836)
НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГ
» БАЙГАЛ ОРЧИН (111321)
» БАЯР НААДАМ (108326)
» ЭДИЙН ЗАСАГ-ДЭЛХИЙ (66890)
» ЭДИЙН ЗАСАГ (1471381)
» ШИНЖЛЭХ УХААН (62292)
» ШАШИН (1189118)
» ХУВЬЦАА (53094)
» УЛААНБААТАР ХОТ (138418)
» ТАТВАР (51688)
» НИЙГЭМ (1427687)
» ОЮУТАН (69126)
» ОРОН НУТАГ (86866)
АЙМАГ
» Дорноговь (62526)
» ДУНДГОВЬ (74672)
» ДАРХАН УУЛ (93436)
» ДОРНОД (78429)
» Говьсүмбэр (53787)
» ГОВЬ-АЛТАЙ (83713)
» Баян-Өлгий (68421)
» БУЛГАН (72318)
» БАЯНХОНГОР (83887)
» ЗАВХАН (68609)
» ЭРДЭНЭТ (57501)
» ХЭНТИЙ ӨНДӨРХААН (83013)
» ХОВД (73245)
» ХӨВСГӨЛ (89049)
» Увс (82480)
» ТӨВ (56526)
» СЭЛЭНГЭ (71246)
» АРХАНГАЙ (62057)
» ОРХОН (61903)
» ӨМНӨГОВЬ (83955)
» Өвөрхангай (70155)
» СҮХБААТАР (67639)
АГЕНТЛАГ
» Мал эмнэлгийн ерөнхий газар (11710)
КОМПАНИ
» Дацан трейд (51964)
» ДЭВШИЛ (36131)
» ДАШВААНЖИЛ (52615)
» ДОНШИН (49154)
» ГОВЬ (53133)
» ГОЁО (40115)
» Витафит (52284)
» Витсамо Фрутт Жүүс ХХК (58209)
» Вагнер Ази (55575)
» ВОЯАЖ (38872)
» БИШРЭЛТ (49250)
» БИТ ХЭВЛЭХ (35332)
» Боорчи (56717)
» БУЯН ХОЛДИНГ (40576)
» БАМБУУШ (36207)
» БYТЭЭГДЭХYYН-КОКА КОЛА (37468)
» Бөхбат (52969)
» БӨXӨГ (35030)
» Зиг Заг (37028)
» ЖЕМ (55598)
» ЖИ МОБАЙЛ (63899)
» Жигүүр гранд (72552)
» ЖУУЛЧИН (35935)
» ЖАСТ ОЙЛ ШТС (59460)
» ИММО ТРЕЙД ХХ (49818)
» Имарт (20731)
» Изинис Эйрвэйс (55293)
» Их-Өвөр (61567)
» МИГ даатгал (49171)
» Монгол газар (62332)
» Монгол Шилтгээн ХК (53489)
» Монгол тамхи СО ХХК (60067)
» Мон-ад (51170)
» Мон Эн Ко (70364)
» Макс групп (62840)
» МЦХ, МОНГОЛ ШУУДАН (52084)
» МАХ ИМПЕКС (59410)
» МАК (68773)
» МОБИКОМ (82481)
» МОНДАВС ХХК (41428)
» МОНГОЛ МАХ ЭКСПО (38401)
» МОНФРЭШ (55406)
» МОНСУДАР (34647)
» МОНРОУД (48752)
» МОННИС (54588)
» МОН УРАН (66855)
» Мөнхийн үсэг (50981)
» ЮНИТЕЛ (75758)
» ЭДМОН (39059)
» ЭРЭЛ ХХК (51515)
» ШУНХЛАЙ ШТС (55903)
» Хамо (47774)
» Хаан хүнс хк (53332)
» ХОС ГАРЬД ХХК (40077)
» Хүннү-Эйр (51869)
» УЛУСНЭТ (35803)
» УЛААНБААТАР ПРИНТ (35234)
» УРЛАХ ЭРДЭМ ХЭВЛЭХ (36862)
» ТЭСО (19483)
» ТАЛХ ЧИХЭР (60001)
» ТАВАН БОГД (50222)
» Тэнгэр даатгал (49540)
» Тэнүүн-Огоо (50083)
» СББ (50991)
» Синчи-Ойл (63271)
» Саун- ТҮНДЭМҮН (41712)
» СЭЖИГТЭЙ БАЙГУУЛЛАГА (78239)
» СОДМОНГОЛ ШТС (68409)
» СОЁМБО ХЭВЛЭХ (38925)
» СКАЙТЕЛ (54622)
» СҮҮ ХК (61220)
» НОМИН ХОЛДИНГ (58812)
» АЛЕЙСК ИМПЕКС- Алейка гурил (41493)
» АЛТАЙ КАШМЕР (42724)
» АЛТАН ТАРИА (60388)
» АДМОН (36067)
» Алко групп (49364)
» Алтай Констракшн (51484)
» Алтай хүдэр (50979)
» АЭРОМОНГОЛИА ХХК (53206)
» АТАР ӨРГӨӨ (59770)
» АСА групп (48447)
» АПУ (63980)
» ОБ КАПИТАЛ (36110)
» ПЕТРОВИС НИК ШТС- (74397)
» КОМПАНИУД (58650)
» UFC (67998)
» Prophecy resource (59457)
» ӨГӨӨЖ (52009)
» Ospring (36895)
» MАГНАЙ ТРЕЙД ШТС (60266)
» MILL HOUSE-АТАР ГУРИЛ (44259)
» MCS (82496)
BOLOD STUDIO
» Иргэний үг (10820)
» МАНАЙД ИРЭЭРЭЙ НЭВТРҮҮЛЭГ (14457)
» Хүүхдийн ертөнц (17118)
» Фото сурвалжлага (11694)
» Таны мэдлэгт | Animation (14057)
» Нийгмийн төрх - Хуулийн зөвлөгөө (13604)
» Нийгмийн төрх (12533)
» Асуудлыг тодруулъя (14902)
» Онцлох хүмүүс (11939)
» Оточ - Эмчийн зөвлөгөө подкаст (11368)
» Контентууд (12044)
» Petrichor /Гэгээлэг нийгмийн үнэр/ (13655)
» LIVE (16208)
» Expert podcast (12703)
» Bolod Studio | Ярилцлага (14488)
» Bolod Studio | Реклам (13972)
» Bolod Studio | Онцлох нийтлэл (12919)
» Bolod News (19961)
» 7 хоногийн тойм (19477)
» "Тэр хэн бэ?" ярилцлагын нэвтрүүлэг (15391)
» "Нутаг нэг" подкаст (13712)
   
Х.Тэмүүжин: Авлига, попрол хоёроос салахгүй бол энэ улс орон сүйрлээ

Х.Тэмүүжин: Авлига, попрол хоёроос салахгүй бол энэ улс орон сүйрлээ
2019-02-18

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар өнгөрөгч баасан гаригт (2019.02.15) хэвлэлийн бага хурал зарлаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардаж буйгаа мэдэгдсэн. 

Ээлжит бус чуулганаар,

-Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх,

-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах, 

-МАНАН бүлэглэлийн бий болгосон “Шударга бусын хонгил”-ын “гал хамгаалагч” болох шуух, прокурор, авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг яаралтай огцруулахыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх,

-Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох,

-Монгол Улсын төрийн албыг худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулах, хариуцлага хүлээлгэх зэрэг нийт найман асуудлыг хэлэлцүүлэхийг гишүүд шаардсан байна.

Дээрх асуудлаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй хийсэн ярилцлагыг дахин нийтэллээ.

Х.Тэмүүжин: “Жаран тэрбумынхны идсэн хоолоо баасан баас нь ЖДҮ юм”

-Сая УИХ-ын даргын нэр дэвшүүлэлт явж байх зуурт хуульчдын дунд “УИХ-ын даргаар Ц.Нямдоржийг сонгож болохгүй” гэдэг хөдөлгөөн шахуу зүйл өрнөлөө шүү дээ. Сонгож болохгүй тодорхой шалтгаануудыг ч ярьж, бичсэн. Яагаад Ц.Нямдорж биш гэж? Тэгвэл өөр хэн гэж?

-Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, байнгын ажиллагаатай парламенттай болсон 27 жилийн түүхэнд УИХ-ын дарга хугацаанаасаа өмнө албан тушаалаа өгсөн хоёрхон тохиолдол гарлаа. Нэг нь Ц.Нямдорж, нөгөө нь М.Энхболд. М.Энхболд гэдэг хүний унаж буй үйл явцыг сүүлийн хоёр сард бүгд харлаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн үед 60 тэрбумын схем буюу төрийн албан тушаал, эрх мэдлийг үнэ хүргэж, түүгээрээ сонгуулийн мөнгө босгох схем зурж, тэр нь өөрөө биелэл болсон мэт маш их хэмжээний мөнгөний сонгууль хийж, тэгээд УИХ-д хэт олонхи буюу нэг нам дангаараа 65 суудал бүхий УИХ бүрдсэн үр дүн гарч.  

-ЖДҮ-ийн мөнгөнөөс үзэхэд УИХ-ын гишүүдээс мөнгө босгох биш, харин ч гишүүддээ мөнгө хуваарилаад байгаа юм биш үү?

-Нэр дэвшиж байгаа гишүүдээсээ мөнгө босгох биш, цаана нь, төрд байгаа албан тушаалыг худалдах замаар нам дээрээ их хэмжээний мөнгө босгоод, түүгээрээ сонгуульдсан байна л даа. Өмнө бол улс төрийн намууд УИХ-д дэвших нэр дэвшигчдээсээ мөнгө нэхэх замаар сонгуулийнхаа кампанийн мөнгийг босгох гэж оролддог байлаа шүү дээ. МАН харин арай өөр аргаар мөнгө босгож, хүмүүсээ сонгуульд гаргасан шинэ тохиолдол боллоо. Түүний үр дүн нь сонгуулийн дараа төрийн албанд гарсан маш том хөдөлгөөн. МАН-ынхан өөрсдөө ч хэлж байна лээ, олон нийт, судалгааны байгууллагууд ч хэлж байна. Сонгуулийн дараах төрийн албаны хөдөлгөөн, түүнээс улбаалсан маш их хэмжээний шүүхийн зарга, маргаан явлаа. 60 тэрбумынх шиг схемыг нам өөрөө зурж байсан тохиолдол урьд өмнө байгаагүй. Өмнө нь УИХ-ын гишүүн болсон нөхөд л хувийн санаачилгаараа “миний хүн”, “чиний хүн”, “миний сонгуульд ажилласан хүмүүсийг төрд оруулмаар байна” гэж дор бүрнээ, дов довон дээрээ төрд хүн шахах гэж оролддог байсан. Өнөөдрийнх шиг ийм өргөн хэмжээний том зохион байгуулалтад орж байгаагүй. Энэ удаа бол нам мөнгийг нь аваад, тендер зарлаад, шахааг нь хийгээд, авсан мөнгөөрөө УИХ-ын гишүүдээ гаргаж ирж.

Ний нуугүй хэлэхэд өмнө нь би 60 тэрбумын асуудлыг “хэн нэгний санаа төдий байх, бодит үйл хэрэг болоогүй байх” гэж боддог байсан. Одоо бол бодитой юм байна гэж итгэж байгаа. Яагаад бодитой гэж байгаа гэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүх гэдэг хүн “Ийм зүйл бодитой болсон учраас энэ хүнд хариуцлага тооцох ёстой” гээд өмнөх намын даргаа энэ үндэслэлээр албан тушаалаас нь буулгалаа. Худал хэлэх эрхгүй байх ёстой Хууль зүй, дотоод хэргийн сайд нь “Энэ үнээн. Би хажууд нь хараад сууж байсан. Шүүхэд гэрчээр дуудвал яваад очиход ч бэлэн” гэх шахуу барин тавин ярилаа. Тэр битгий хэл яг өнөөдрийн нөхцөлд хариуцлагатай алба хашиж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд МАН-ын бага хурал гэх нэрээр цуглаж суугаад “Энэ хүн хариуцлага хүлээх ёстой. Манай нам санхүүгийн ийм схем зурж УИХ-д 65 суудал авсан нь үнэн” гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө. Нам дотроо байгаа хүмүүс нь барин тавин хэлээд байхад хажуу, хөндлөнгөөс харж байгаа би эргэлзээд яахав дээ. Жаран тэрбум гэх яриаг сонссон хүн хариуцлага хүлээгээд бууж байгаа бол түүнийг нь гүйцэлдүүлсэн, хэрэгжүүлсэн хүмүүс ар араасаа хууль, шүүхийн байгууллагад очих байлгүй.

-М.Энхболд гуай тэр хүмүүсээ чирээд явж чадах болов уу?

-Мэдэхгүй. Ямартаа ч УИХ-ын даргын албан тушаалаасаа бууж байсан болон бууж байгаа хоёр хүн бол парламентат ёсны том сургамж юм даа. Тэр сургамж дээр суурилаад хэн УИХ-ын дарга байж болохгүй вэ гэдэг дээр хуульчид өөрсдийн хувийн байр сууриа илэрхийлж байгаа харагдана лээ. Буруу ч байр суурь биш байх.

-Хэрвээ УИХ-ын дарга болчихвол яах юм? Ямар хохирол учрах гээд байна?

-Ил гарч байгаа нь л "60 тэрбум" гэж орилоод байгаа болохоос биш үнэн хэрэгтээ юу болоод байна вэ гэдгийг улс төр жаахан анзаардаг, утаа хааш хийсэхийг биш салхи хаанаас салхилж буйг ойлгодог хүмүүс бол “Энэ бол хонгилын жинхэнэ эзэн хонгилын түлхүүрээ авч чадаагүй учраас хонгилын түлхүүрээ авах гэж зодолдож байна” гэдгийг хэлээд л байна. Тэр хонгил нь шударга уу, шударга бус уу, хамаагүй. Ямар ч байсан хуулийн байгууллагын эрх мэдлийг тоосго шиг өрж тавьж байгаад хонгил үйлдвэрлэчихсэн, түүнийгээ булаацалдаж байна гэдэг бол тодорхой.

-Хонгилын жинхэнэ эзэн нь хэн гэж?

-Энэ хонгилыг бүтээлгэсэн хүн нь Ерөнхийлөгчийн албан тушаал дээр байсан нөхөд. Дараачийн Ерөнхийлөгч нь өмнөх Ерөнхийлөгч нартайгаа ижил хэмжээний эрх мэдэлтэй, нөлөөтэй байхыг зүй ёсоор хүснэ шүү дээ. Хонгил нь нураагүй, бодитой байж байгаа тохиолдолд. Тийм учраас “Хонгилын эзэн сонгогдчихоод байхад хонгилын түлхүүр яахаараа өөр хүний гарт байдаг юм” гэдэг дургүйцэл нь ямар нэг байдлаар тэр түлхүүрийн сэжмээс атгачихсан хүнийг унагах гэж оролдоно. Энэ бол нуугаад байх зүйл биш.

-Тэгвэл Х.Баттулга гэдэг хүн У.Хүрэлсүхэд тусалсан биш, өөртөө тусалсан хэрэг байх нь ээ дээ. УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч анх өргөн барихад хүн болгон цочсон шүү дээ. Яахаараа МАН-ын даргын хүслийг АН-ын Ерөнхийлөгч гүйцэлдүүлдэг юм бэ? Бүр нам доторх зодоон дотор нь явж ороод...гээд?

-Энэ бол МАН доторх У.Хүрэлсүх, М.Энхболд гэдэг хоёр хүний зодоон гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр улс төрийн хүчний харьцаанд орсон өөрчлөлтийн үр дагавар. Ийм үйл явц тэртэй тэргүй болох нь тодорхой байсан. Хэн нь эхэлж галыг өрдөж, хэн нь эхэлж сэлмээ сугалах нь вэ гэдэг л сонин байсан болохоос биш. Тэгээд У.Хүрэлсүх гэдэг хүн 40 гишүүнтэйгээ хонгилын түлхүүрийг шинэ эзэнд нь атгуулах гээд үзчихлээ л дээ. Атгуулдаг дээрээ харин дахиад зодоон гарах нь уу, үгүй юу. Ямар ч байсан дараачийн алхам нь АТГ-ын даргыг өөрчлөх байх. Аягүй бол УЕП-ыг өөрчлөх байх.

-Л.Оюун-Эрдэнэ гишүүн М.Энхболд даргад хандаж хэлсэн санагдаж байна. Тэгж яривал та өөрөө Х.Баттулга гэдэг хүнийг захиалж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн биз дээ гэж?

-Бага хурал дээрээ тэгж хэлэх шиг болсон. Хэн нэгэн хүн хэн нэгнийг захиалсан гэдэг үгийг хар таамгаар хэлэх аюултай. Л.Оюун-Эрдэнэ бол их ноцтой гурван зүйл хэлсэн. Нэгдүгээрт, хонгилыг өрөгчид гэж хэлээд байдаг хуулийн байгууллагын толгой хүмүүс Сингапурт очиж “Дараачийн эзэн хэн байх вэ, бид яаж өөрсдийн албан тушаал дээрээ үлдэх вэ” гэх мэтчилэн Монголын ардчилал, иргэдийн сонголтоос гадуур төр барьж тоглох, наймаалцах явдал болсон гэдэг зүйл Л.Оюун-Эрдэнийн амнаас гарчих шиг болно лээ. Тэр нь үнэн бол тэнд хэн хэн сууж байсан, юу ярьсан гэдгийг ухаж ярих хэрэгтэй.

Хуулийн байгууллагын том дарга нар гэхээр хамгийн түрүүнд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч орох байх, Ерөнхий прокурор нь орох байх, цагдаа, тагнуулын дарга, АТГ-ын дарга гээд нөхдүүд орох байх. Дээр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга ч орж магад. Энэ зургаагаас өөр хуулийн байгууллага гэж цоллогдох институц байхгүй дээ. Тиймээс энэ зургаан хүний Сингапур явсан билет энэ тэрийг шалгах хэрэг гарна. Үнэхээр үнэн үү гэдгийг нь.

Хоёрдугаарт, “ял аваад явах гэж байсан хүнийг та өршөөсөн шүү” гэдэг бол маш ноцтой үг. МАН-ын даргад яахаараа шүүхээс гадуур хэн нэгнийг өршөөх эрх байдаг билээ? Шүүх эрх мэдэл гагцхүү шүүхэд хадгалагдах Үндсэн хуулийн зарчимтай атал яагаад МАН-ын дарга шүүхийн шийдвэр яаж гарахыг мэдэж, хэнийг ялаас мултлахыг зааж байгаа юм бэ. Нэг бол УЕП, үгүй бол УДШ-ийн ерөнхий шүүгч гэдэг хоёр нөхрийн асуудал хөндөгдөнө. Нөгөө талаар “ял авах гэж байсан” гэдэг чинь угаасаа гэмт хэрэг үйлдсэн хүний тухай яриа. Тэгэхээр хэнийг гэмт хэрэгтэн гэж үзээд байна? Энэ бол их ноцтой үг.

Гуравдугаарт “ялаас өршөөгөөд өрсөлдөгчөө захиалсан шүү” гэхээр АН-ын нэр дэвшигчийг яагаад МАН-ын дарга мэддэг болчихов оо? МАН шиг дарга нь бүхнийг шийддэг нам АН биш. Нэг хүний нам байсан бол даргад нь захиалга өгөөд шийдэж болох байсан байх. Гэтэл АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахын тулд сунгаа хийж, бүх гишүүдийнхээ саналаар шийдэлд хүрсэн. Жишээ нь би хувьдаа Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг нэр дэвшүүлэхийг дэмжээгүй. Гэхдээ л АН-ын олонхи сонгоод гаргаад ирсэн. Өөр нэг намын даргын захиалгад орох нь байтугай дотроо байгаа бүлэг хэсгийн сонголтоос давсан олонхийн шийдвэрээр Х.Баттулга гэдэг нэр дэвшигчийг гаргаж ирсэн. Тэгэхээр яахаараа Х.Баттулга гэдэг хүнийг М.Энхболд гэдэг хүн захиалсан байх вэ?

-Жаахан логик муутай байна гэж үү?

-Логикгүй сонсогдохоос гадна энэ гурван асуудлаараа магадгүй Л.Оюун-Эрдэнэ гишүүн шүүхэд дуудагдвал, баримтаа гаргаж ярихгүй бол буруудаж магадгүй л юм. Цаашдаа асуудал чангарах тусам огт баримтгүй зүйлээр улс төр хийдгээ болих байх л даа. Худлаа мэдээг үнэн мэтээр, огцом бөгөөд гайхмаар ярьж чадах нь манай зарим УИХ-ын гишүүдийн нийгэмд тодрох арга болоод хувирчихлаа шүү. Лу.Болд гишүүн телевизээр “Арми цэрэг оруулж ирж жагсаалыг тараах гэж байна, цус урсгах гэж байна” гэж хэлэхийг би харсан. Яахаараа Засгийн газрын захиалгатай жагсаалын эсрэг Засгийн газрын бүтцийн байгууллагууд хүч хэрэглэх гэж. Батлан хамгаалах яам Засгийн газрын харьяанд байгаа, цагдаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяа. Хэн ч харсан илт логикгүй юмыг зүв зүгээр гарч ирээд л цочтол ярьж байгаа нь энэ цагийн өнгө юм даа.

-Бид одоо хяналтаа алдлаа. Цус асгарвал хариуцлага хүлээхгүй... гэсэн шүү?

-Олон нийтийг үймээн самуунд уриалсан ийм хариуцлагагүй мэдэгдэл хийх нь хууль тогтоогчдын өөрсдийнх нь баталсан хуулиар эрүүгийн гэмт хэрэг. Жишээ л юм даа. Ийм байдлаар огт үндэслэлгүй, ямар ч логикгүй, гэхдээ хүний чихэнд цочир, аймшигтай сонсогдох үгийг хэн чангаар хэлж чадаж байна, тэр хүн баатар болж харагддаг улс төрийн технологийг манайхан үйлдвэрлэчихлээ. Үүнийхээ хөлд буцаад өөрсдөө үрэгдэнэ л дээ, энэ бол маш аюултай зүйл.  

-Сүүлийн хийсэн мэдэгдлийг нь санаж байна уу? “Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанид зарчихлаа”, “Сингапурын компани биш, 24 настай охин авчихлаа” гэх мэтээр өдөр алгасахгүй хийсэн шүү дээ?

-Олон нийтийг цочроогоод, уур уцаарыг нь хүргээд, сэтгэл хөдлөлөөр нь хөгжим тоглож байгаа юм шиг давалгаалуулах гэж оролддог, тэр давалгаагаар нь хувийн зорилгоо гүйцэлдүүлдэг явдал газар авсан доо. Энэ нь эцэстээ улсаа идээд дуусна гэдэг л эмгэнэлтэй. 2019 он ер нь бариа нь тодорхойгүй поп уралдаан болж хувирах юм шиг байна. Хэзээ дуусах нь тодорхойгүй, юунд хүргэх нь ойлгомжгүй.

Ер нь ардчиллыг устгадаг хоёр л зүйл байна. Нэг нь улс төрчдийн попрол, нөгөө нь авилга. Энэ авилга, улс төрчдийн попрол хоёроос яаж салах вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулахгүй бол энэ улс орон сүйрнэ.

-ЖДҮ-гийн 950 сая төгрөг яг юуны төлбөр юм бэ? Эхлээд бид “аан тойрогтоо зарцуулсан сонгуулийн мөнгөө буцааж авч байна” гэж харсан чинь сүүлдээ тал нь авсан, тал нь аваагүй болоод, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулсны төлбөр ч юм шиг болчихлоо?

-Нэг зүйлийг бид сайн ойлгох ёстой. 60 тэрбумын схемийн илэрч байгаа үр дагавар нь энэ ЖДҮ-ийн зээлээс хулгайлсан хулгай. Тиймээс 60 тэрбум, ЖДҮ хоёрыг ялгаж салгах учиргүй. Нэг л эмгэнэлт, инээдмийн жүжиг тоглоод байна шүү дээ. Нэг хэсэг нь 60 тэрбумынх болоод, нөгөө нь ЖДҮ болоод, хэн ялсан нь шударга, ялагдсан нь шударга бус болох гээд. Хэрвээ МАН 2016 оны сонгуулиар 65 суудал аваагүй бол ЖДҮ-ийн зээлээс хулгайлах боломж олдохгүй. Хэтэрхий их хүчтэй олонхи болсон хүмүүс өөр өөрсдийгөө тэжээх, өөрсдийнхөө гаргасан зардлыг олохын тулд хамгийн түрүүнд төр тонох ажилд орсон. Тэд эхлээд ЖДҮХС-гийн зээл олгох журмыг өөрчилсөн байна. Сангаас зээл авахаар төсөл нь шалгарчихсан 300 гаруй  аж ахуйн нэгж санхүүжилтээ хүлээж байхад журмыг нь өөрчилж, тэр хүмүүсийг жагсаалтаас хасч байгаад өөрсдийнхөө хамааралтай 120 орчим аж ахуйн нэгжийн жагсаалтыг оруулж ирээд зээл авчихсан. 2016 он хүртэл ЖДҮ-ийн зээлийн санхүүжилт жилдээ арав хүрэхгүй тэрбум төгрөг байсан байдаг. Гэтэл 2017 онд 30 гаран тэрбум, 2018 онд 90 давсан тэрбум болгоод, хэд нугалаад гаргаад идчихэж. Энэ их мөнгийг зүгээр л зохион байгуулалттай хулгай хийх зорилгоор төсвөөс гаргасан байхгүй юу. Журмаа ч, хуулиа ч өөрчлөөд авцгаасан. Сангаас ийм хэмжээний мөнгө авах санаачлага ганц У.Хүрэлсүхийнх биш шүү. Өмнөх Засгийн газрын үед журмаа өөрчлөөд, эвтэй найртай хувааж авахаар болсон байдаг юм.

-Эвтэй найртай хуваасан гэдэг баримт нь байна уу?

-2017 онд Засгийн газар солигдсоноос хойш ердөө хэдхэн хоногийн дараа шинэ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Байнгын хорооны хуралдаан дээр “ЖДҮ-ийн зээл гээд 92 тэрбум төгрөг тавьчихсан байна. Гишүүдийн гэсэн тодотголтой мөнгө байна. Энэ мөнгөө хэдүүлээ больё. Төрийн албан хаагчдад өгөх 300 мянган төгрөг буюу нийт 50 гаран тэрбум төгрөг бидэнд хэрэгтэй байна” гээд нам дотроо тохирсон зүйлийг эвдсэн санал байнгын хороон дээр гаргаж ярьсан. Тэгэнгүүт нөгөөдүүл нь “болохгүй юм ил гараад яригдаад байна” гэдэг байдлаар бүлэг дээрээ ярилцахаар буцаасан. Тэгээд бүлэг дээрээ ойлголцсон юм байгаа биз, 2018 оны төсөв дээр ЖДҮ-ийн зээл гээд тодорхой мөнгө суулгасан. Тэр суулгасан мөнгөө өмнөх Засгийн газраа огцруулж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн хүмүүст шагнал байдлаар хуваарилж өгсөн байна.

-Бүлэг хоёр хуваагдсанаас болоод тал нь хоцорчихож. Тэгээгүй бол 65-улаа аваад энэ хэрэг ч илрэхгүй байж?

-Тийм л юм болсон байх. 65-лаа авсан бол илрэхгүй байхгүй юу. Хоёр хуваагдсанаас болоод нэг хэсэг нь үлдэж хоцроод 60 тэрбумынхан болоод, нөгөө хэсэг нь ЖДҮ-чин болоод үзээд байгаа. Сэдэл санаачилга, зохион байгуулалтаа бол намаараа, бүлгээрээ хийсэн байх. Илт зохион байгуулалттайгаар хууль өөрчилж байгаад хулгай хийгээд олноороо найрласан. Зорилго нь Засгийн газраа хамгаалж үлдэх байсан.

-Хуульчдын бүлэг ажиллаад Цэц рүү зарим нь яваад, Захиргааны шүүх, Иргэний шүүхэд ЖДҮ-ийн зээлээр маргаан үүсгээд явж байна. Эрүүгийн шүүх рүү явж байгаа хүн бий юу?

-Байгаа.

-Энэ маань үр дүнгээ өгөх болов уу? Ерөнхий прокурор, АТГ-ын дарга жишээ нь ажлаа өгөх нь өнөө маргаашийн асуудал болчихлоо шүү дээ. М.Энхболд нь хонгилын түлхүүрээ алдаад эхэлчихлээ?

-Энэ үүссэн нөхцөл байдал бол популизм болоод авилгатай холбоотой гэж дээр хэлсэн. Популизм болоод авилгатай бусад улс орнууд яаж тэмцэж байна гээд харахад гурван хүч нэгдэж тэмцэж байна.

Нэгдүгээрт хуульчид. Хулгай, авлига, худал хуурмагийг “ийм учраас хууль зөрчөөд байна” гээд баримттайгаар гаргаж ирээд хуулийн хариуцлага руу татаж оруулах ажлыг хуульчид хийгээд эхэлж байна. Гэхдээ хуульчид үүнийг дангаараа хийж чадахгүй. Хуульчид бол хуулийн хариуцлага тооцуулах, хуулийн дагуу асуудлыг шийдүүлэхэд тусалж байна. Харин тэр нуугаад байгаа авилга, худлаа яриад байгаа популизмыг ил болгодог ажлыг сэтгүүлчид хийж байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр ажиллаад хулгай, худлыг нь гаргаж ирж тавьж байна. Популистууд чинь нэг үгээ олон дахин ярьдаггүй юм ш дээ. Хүмүүс амархан уйддаг учраас өдөр өнжихгүй, долоо хонохгүй үг нь өөрчлөгдөж, дүрээ сольж байдаг жүжигчид. Үүнийг нь өдөр өдрөөр нь, цаг цагаар нь гаргаж харуулан худал хуурмагийн нүүрийг хуулж, маажих ажил нь сэтгүүлчдийн үүрэг.

Энэ хоёр дээр нэмэгдээд нийгмийн тодорхой асуудлаар ажилладаг иргэний нийгмийнхэн. Хуульчид хууль зүйн шахалтыг, сэтгүүлчид мэдээллийн шахалтыг үзүүлдэг бол иргэний нийгмийнхэн нийгмийн шахалтыг нь үзүүлж байна. Энэ гурвын хамтын үйл ажиллагаагаар жишээ нь АНУ-д Трампын худал үгүүдийг гаргаад илчилчихэж байна шүү дээ. Европт болж байгаа үйл явцыг бас хар. Монголд ийм аргаар худлаа ярьж байгаа популизм, хулгай хийж байгаа авлигыг шийдэхгүй бол улстөрчид нь улс төрийн аргаар шийднэ гэдэг хөг өнгөрчихлөө. Улстөрчид улс төрийн аргаар шийдэх гэж оролдохоор хоёр хулгайч гарч ирээд хоорондоо хэрэлдээд, иргэд сүүлдээ учрыг нь ойлгохоо болиод “Хэн ялагдсан нь хулгайч юм байна” гэдэг ойлголт руу явж байна. Мөн чанартаа юу ч өөрчлөгдөхгүй.

-Нийгмийн массд бас нэг өрөөсгөл бодол байх шиг байна. ЖДҮ яах вэ, жижиг хулгай. 60 тэрбумаа яах юм? гэдэг. ЖДҮ-г жишээ нь нэг нэг тэрбумаар нь авсан болохоор жижигхэн гээд байгаа юм уу?

-ЖДҮ-ийн сан болон бусад сангаас авсан хулгайг нийлүүлбэл хэдэн арван 60 тэрбум байгаа. Өмнө нь явж байсан улс төрийн арга л яваад байна даа. 60 тэрбумын дэргэд 280-хан сая доллар шүү дээ гэдэг шиг. Уг нь бол 280 сая доллар нь 760 тэрбум төгрөгийн асуудал байгаа юм ш дээ. Хулгайч баригдахаараа “тэнд хүн алчихсан байна” гэж заадаг гэдэг. Түүн шиг л юм болж байна.

-Ингэхэд “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд гэдэг хүн хэр зэрэг шударга хүн юм? Яагаад та тэр хүний өгсөн баримтыг тийм итгэлтэйгээр олон нийтийн сүлжээнд тавьсан юм?

-Ганц Т.Ганболд биш л дээ. Одоогоос дөрвөн жил гаруйн өмнөх хэрэг. Тухайн үед ийм гомдол барьж орж ирсэн, хүнээр дайгаад болон өөрөө биечлэн уулзсан 5-6 бизнес эрхлэгч байсан. Тэгдэг ингэдэг гэнээ гэж бусдын ярьсныг дамжуулсан нь бол зөндөө. “Бодитой ийм юм боллоо шүү” гэж орж ирсэн нь тэр хэд. Тэдний хамгийн том гомдол, бухимдаж ярьдаг зүйл нь “хүний эрх, хууль ёс ярьдаг, хувийн өмч, чөлөөт зах зээлийг хамгаална гэж итгүүлдэг АН-ын өнгөн дээр ардчилсан намын нэр бүхий лидерүүд албан тушаал дээр байж байхад хуулийн байгууллага бизнес эрхлэгчдийг тонон дээрэмдээд байна аа. МАН байхдаа авилгаа л нэхдэг байсан. Тэд бизнес дэрээмддэггүй, компани авдаггүй байсан. Гэтэл танай намын өнгөн дээр хуулийн толгойд байгаа албан тушаалтнууд бизнесийг дээрэмддэг боллоо, лиценз дээрэмддэг боллоо” гэсэн. Тэдний нэг нь Т.Ганболд. Би бүгдтэй нь  л энэ гомдол саналыг хуулийн байгууллагаар яаж шийдүүлэх вэ гэж ярилцаж байсан. Харамсалтай нь тэр дээрэмчид чинь тэр хуулийн байгууллагын толгойд байна. Хууль зүйн боломж бидний эсрэг байна гэцгээдэг.

-Яагаад?

-Хүн ер нь 60 өдөр хоригдоод, нийгмээс тусгаарлагдаад, айдас хүйдэст автаад, ар гэрийн мэдээлэл хомс, хайртай хүмүүс нь зовж шаналаад ирэхээрээ мөнгө өгч байгаад ч болтугай эндээс гарья, гадаа гарч байгаад учраа ольё гэдэг шийдэл рүү явдаг. Байгаагаа өгөөд л гарахыг боддог. Би тухайн цаг үед УИХ-ын чуулган дээр хэлж л байсан. “Наад хуулийн байгууллага чинь бизнес эрхлэгчдийг гахай болгох уу, үнээ болгох уу гэж байгаад тонодог болсон байна. Гахай гэдэг нь нэг удаа хагалаад томоохон мөнгө авахыг хэлж байна. Үнээ гэдэг нь байнга сааж, шимэгчилж амьдрахыг хэлж байна. Бүх том баялаг бүтээгчид чинь улстөрчдийн болоод тэдэнтэй хуйвалдсан хуулийн байгууллагын албан тушаалтнуудын үнээ болоод дууслаа. Дундаас дооших нь гахай болоод гэдсээ хагалуулаад хэвтэцгээж байна гэж. Мөнгөө төлөөд гарлаа, гарсан хойноо нөгөө хүнийнхээ эсрэг гомдол гаргах гэхээр тухайн үеийн Эрүүгийн хуулиар авилга өгсөн нь авсантайгаа адилхан ялтай байсан. Нөгөөх нь ч түүгээр нь айлгаж шантаажилдаг. Хууль миний гарт байхад чи хаачих юм гэж даапаалдаг.

Тиймээс тухайн үед надад хамгийн түрүүнд төрсөн зүйл бол авилга өгсөн талыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүйгээр энэ асуудлыг шийдэхгүй юм байна аа гэх бодол. Тонуулж дээрэмдүүлж байгаа бизнесүүд гомдоллож ярихаас биш хуулийн аргаар шийдүүлэх боломжгүй байлаа. Хоёрдугаарт, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Өршөөлийн хууль гаргаж, бизнес эрхлэгчдийн хуулийн байгууллагын гох дэгээнд өлгөгдөөд байгаа асуудлуудаас нь салгахгүй бол нэг гомдол гаргахад нь л өөр юмаар бариад гартаа оруулчихдаг явдал нь дуусахгүй юм байна. Тиймээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Өршөөлийн тухай хуулийг гаргая. Эрүүгийн хуулиар авлига өгсөн нь биш, авсан нь шийтгүүлдэг зохицуулалтыг хийе гэж зүтгэсэн. Тэдгээр хуулиудыг хэлэлцэж байх үед нэлээд ширүүн маргаан мэтгэлцээн болж байв.

-Т.Ганболд тан дээр яг юу гэж орж ирсэн бэ?

-Хамгийн анх 2014 оны өвөл над дээр ирсэн. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “давхар дээлний” хуулийг УИХ хэлэлцсэний дараахан шиг санаж байна. Тэр хуулийг хэлэлцэхэд их сонин юм болж байлаа. ТББХ-гоор орох гээд, өглөөхөн нь би С.Дэмбэрэл гишүүнтэй ярилцсан байсан. Давхар дээлний хууль үндсэндээ энэ Засгийн газрыг унагахад зориулагдаж байгаа учраас энэ удаадаа ийм хууль батлах нь зөв уу, буруу юу гээд. Гэтэл ТББХ орох болтол С.Дэмбэрэл гишүүн алга болчихсон. Яав, юу болов? гэсэн чинь “Хэцүү байна ш тээ” л гэдэг ганц үг хэлсэн.

-“Юу болсон бэ?”

-“Ганболд гээд дүүг маань Дарханд бариад хийчихсэн байна”.

-“Хэн хийсэн юм?”

-“Танай цагдаагийнхан”... Би гайхаад цагдаагийн удирдлага руу утасдаад асуусан чинь “Дээрээс чиглэлтэй” гэсэн.

-Уг нь бол та дээр нь сууж байгаа биз дээ, Хууль зүйн сайд гээд?

-Харин тийм. “Ямар дээрээс вэ?” гэсэн чинь шууд нэгдүгээр хүн лүү зааж байх. Үнэн юм уу, худлаа нэрийг нь барьсан уу, мэдэхгүй. Тэгээд л бөөн юм болоод бужигнасан. Давхар дээлний хууль УИХ дээр дэмжигдэлгүй унасан. “Тэгвэл давхар дээлгүйгээр энэ Засгийн газрыг хөдөлгөе. Дараачийн Ерөнхий сайд нь тэр байж магадгүй, та нар ингээч тэгээч” гэдэг зүйл ярьж эхэлсэн. “Тийм юм байхгүй ээ” гэнгүүт нөгөө Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн сайн ах болох тухай кино зохиол явсан шүү дээ. Цагдаагийн хоёр хурандаа холбогдсон. Тэр үед Т.Ганболд дахиад над дээр орж ирсэн. “Өөрийн чинь эсрэг ажиллагаа явуулаад байгаа хүмүүсийн цаана Д.Дорлигжав байгаа шүү дээ. Намайг дээрэмдсэн гээд байсан хүн чинь Дорлигжав байгаа юмаа” гээд ирсэн. “Би хүний амаар ярьсан үгээр ажил явуулахгүй ээ, чи баримтаа өгчих” гэсэн. Манай хүн баримт бол авчирч өгөөгүй. Д.Дорлигжав гэдэг хүнээс яаж салах вэ, УЕП дээр ийм хүн байгаа нөхцөлд энэ улс орон цаашаа явахгүй шүү гэдэг зүйл л ярьсан. Би дээрэмдүүлчихээд зүгээр сууж чадахгүй. Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана гээд гомдол гаргасныг санаж байна.

-Ямар үндэслэлээр гомдол гаргах вэ?

-2010 онд шиг санаж байна. Д.Дорлигжавыг УЕП-оор томилогдох тухай яриа гарахад би “Энэ хүн чинь хуульчийн гэрчилгээтэй юм уу?” гэдэг асуултыг тавьж байсан юм. Яагаад гэвэл Прокурорын тухай хуульд УЕП нь хуульчийн гэрчилгээ буюу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй, хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан хүн байх ёстой байсан. Тухайн үед бол тэр хүнд хуулчийн гэрчилгээ байгаагүй. Дараа нь Үндсэн хуулийн Цэцээс “Хуульчийн гэрчилгээ гэдэг нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх биш, өмгөөлөгч, прокурор, шүүгчийн шалгалтанд орох эрх юм” гэдэг дүгнэлтийг гаргасан. Хэний захиалгаар ийм шийдвэр гаргасан нь ч ойлгомжтой байсан. Яг тэр маргаанд би өөрөө УИХ-ыг төлөөлж оролцсон. Энэ бол дэлхий нийтээрээ хуульч мэргэжилтнүүдээс шаардаж байгаа өндөр хариуцлага, шаардлагыг үгүй хийж байгаа шийдвэр шүү гэж хэлээд гарч байсан. Цэцийн тарьсан гайнуудын нэг л дээ.

Тэгээд намайг Европт явж байх хойгуур Дорлигжав Ерөнхий прокуророор томилогдсон байсан. Дараа нь гарах маргаанаас сэрэмжлээд би дахиад асуусан. Хуульчийн гэрчилгээ байна уу? гэхэд “Хууль зүйн яамнаас үүнтэй холбоотой маргаан байхгүй” гэдэг тайлбар ирсэн. Тийм учраас томилсон гэдэг хариу өгсөн. Тэгвэл тэр тайлбараа надад өгөөч ээ гэсэн, өгөөгүй.

Яг тэр үндэслэлээр Т.Ганболд гэдэг хүн Д.Дорлигжавыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Хуульчийн гэрчилгээгүй хүн прокурор хийж байна гэх үндэслэлээр. Тэр нь Д.Сугар гэж ҮХЦ-ийн гишүүн дээр хуваарилагдсан. Д.Сугарын асуудал ч Д.Дорлигжавыг УЕП байх үед нэг хоёр удаа босож ирж байлаа шүү дээ.

-Тийм ээ, санаж байна. МИАТ-аас хөрөнгө завшсан хэргээр шалгагдаж байгаад дараа нь ҮХЦ-ийн гишүүн болоод дэвшээд явсан байх?

-Тэгээд ҮХЦ дээр Т.Ганболдын маргаан яваагүй. Д.Сугарын маргаан ч цаашаа яваагүй. Харилцан тохиролцсон уу, яасан мэдэхгүй. Маргаан үүсгээд шийдвэр гарсан бол бас ямар үр дагавар гарах байсан нь сонирхолтой. Миний олж харснаар Т.Ганболд гэдэг хүний характер бол дээрэмдүүлснийхээ төлөө зүгээр суухгүй л гэсэн хатуу бодолтой хүн байсан.

-Дараа нь та арванхоёрдугаар сард сайдын ажлаа өгөхийн өмнө 4 сая ам долларын баримтыг гаргаж тавьсан. Д.Дорлигжавыг Хууль зүйн сайд болох гэж байна гээд гаргаж тавьсан юм уу, эсвэл 4 сая долларын баримтаас болж Д.Дорлигжавыг эсэргүүцсэн юм уу?

-Аравдугаар сард намрын чуулган эхлээд төсөв энэ тэрээ батлуулаад явж байтал Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон. Хууль зүйн сайд хэн болох вэ? гэсэн чинь нөгөө хүний маань нэр гараад ирсэн. Тэр үед Т.Ганболд над дээр ирээд “За нөгөө баримт чинь энэ байна” гээд нийт 9 сая ам.долларыг хэдэн хэсэг задалж шилжүүлсэн баримт өгсөн.

-Бүгдээрээ Д.Баатарын данс руу орсон байх уу?

-Үгүй ээ. Д.Баатарын данс руу орсон нь бол 4 сая доллар. Бусад нь өөр хүнээр дамжиж шилжсэн гэсэн. Т.Ганболдын хэлснээр Д.Баатарын данс руу хийсэн чинь маш ихээр уурласан учраас бусдыг нь өөр хүмүүсийн дансаар тойруулж хийсэн гэсэн. Би ямар хажууд нь байсан биш, үнэн худлыг мэдэхгүй шүү дээ. Тэгээд “Дорлигжав Ерөнхий прокуророос зайлж байгаа нь сайн хэрэг, гэхдээ Хууль зүйн сайд болгомооргүй байна аа” гээд нөгөө материалуудаа надад өгсөн. Гэхдээ нэг болзол тавьсан. “Зөвхөн миний зөвшөөрсөн үед гаргаж тавина шүү” гэчихээд өөрөө алга болчихсон. Өөр ажил амжуулсан уу, яасан мэдэхгүй. Хүлээгээд холбоо барихгүй болохоор нь би маш тодорхой байсан Д.Баатарын нэр дээрх 4 сая долларын баримтыг л гаргаж тавьсан. Тэр баримтыг ил болгосныхоо төлөө би чинь хүн гүтгэсэн хэргээр АТГ-т эрүү үүсгэж шалгагдсан.

-Дорлигжав өөрөө өөрийгөө АТГ-т өгөөд шалгуулаад, авилга аваагүй гэдгээ тогтоолголоо гээгүй бил үү?

-Тэрийг нь мэдэхгүй. Ямар ч байсан над дээр Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан байсан. Нэр бүхий мөрдөгч надаас ирж тайлбар авсан. 2015 оны өвөл.

-АТГ яагаад хүн гүтгэсэн асуудал шалгах болчихов?

-Би бас асуусан. АТГ хэзээдээ хүн гүтгэсэн асуудал шалгадаг болчихов оо? Танай байгууллагын чиг үүрэгт байгаа юм уу, үгүй юу? гэж. Тэгэхэд “цагдаагийн байгууллага Хууль зүйн яамны харъяа учраас шалгаж болохгүй байна гээд прокурор манайх руу шилжүүлсэн юмаа” гэсэн.

Хоёрдугаарт “ямар үндэслэлээр намайг хүн гүтгэсэн гэж байгаа юм бэ? гэхэд “Хууль зүйн сайд Д.Дорлигжав таны нэр дээр тодорхой баримтууд гаргаж гомдол ирүүлсэн” гэсэн. Тэр баримтууд нь нөгөө Т.Ганболдын надад өгсөн баримт байсан. Тэр баримт Т.Ганболд бид хоёрт л байсан. “Энэ баримтыг хаанаас авсан бэ? Миний мэдэж байгаагаар энэ баримт Т.Ганболд бид хоёрт байгаа. Хэнээс нь авсан бэ?” гэхэд “Т.Ганболдоос аваагүй ээ, танаас аваагүй ээ. Гурав дахь хүнээс авсан” гэсэн. Дорлигжав өөрөө тэр хүнээс аваад цагдаад баримт болгож өгсөн юм байна л даа. Тэгвэл эхлээд тэр баримтыг гаргаж өгсөн хүнээсээ байцаалт авчихаад над дээр ирээ гээд би явуулсан.

-Гурав дахь нь хүн нь хэн байх вэ? Ерөнхийлөгч үү?

-Тийм байх.

-Т.Ганболд өөрөө өгсөн юм уу?

-Хүнээр өгүүлсэн юм шиг байна лээ. Тэгээд АТГ-ынхан их сонин байдалд орсон л доо. Тэгээд “Таны нэг жиргээ байна аа?” гэж байна. “Тэнд ямар нэг хүний нэр байна уу?” гэхэд “Байхгүй байна аа” гэж байна. Тэгвэл нэр нь ороогүй байхад “Юун гуя” гэж үсэрч босч ирсэн тэр хүнээсээ эхлээд тайлбараа ав. Дараа нь сандарч гарч ирээд мэдэгдэл хийсэн Голомт банкны захирлаас бас тайлбараа ав. Тэгээд ийм гомдол санал гаргаад байгаа иргэнээсээ очиж тайлбараа ав. Иргэний өгсөн материал учраас би бас үнэн худлыг нь нотлуулмаар байна  гэсэн.

АТГ-ынхан “Таны ярьсан зүйлийг ойлголоо, Тан дээр эрүүгийн хэрэг үүсгэх боломж алга аа. Нэгдүгээрт гүтгэсэн нь нотлогдохгүй, хоёрдугаарт үйл явдал нь тун эргэлзээтэй юм байна. Тийм учраас тан дээр үүсгэсэн хэрэг хэрэгсэхгүй болох байх аа. Харин албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй гэх албан тушаалтны асуудал нь хуулийн дагуу шалгагдаад явах байх. Тэр үед би дахин тан дээр ирж уулзана, бас тан дээр байгаа баримтыг авах хэрэг гарах байх шүү” гэсэн.

Би ч бас “Та нарыг надаас мэдүүлэг авч байх энэ үед чинь Эрүүгийн хуулийн өөрчлөлт яригдаж байна. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад “авлига өгсөн нь биш авсан нь шийтгэгддэг” болчихвол, тэр үед энэ иргэд ч гэсэн гомдол саналаа хэлээд та нар дээр очих байх аа. Хууль тогтоогчийнхоо хувьд би энэ ажлаа хийнэ, та нар бас хууль сахиулагчийнхаа хувьд ажлаа сайн хийгээрэй” гээд явуулсан.       

-Д.Дорлигжавыгаа буцаагаад шалгах юм болоо юу?

-Тиймэрхүү л юм яриад гарсан. Би бол гомдож, хохирсон хүмүүсийн л санаа бодлыг өмнөөс нь илэрхийлсэн. Өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг хэлсэн.Өөрөө "юун гуя" гээд үсрээд гараад ирсэн хүний өмнөөс юу хэлэх вэ дээ. Аль нь худлаа, аль нь үнэн байсныг хуулийн байгууллага шалгаж тогтоох байлгүй.

-Миний бодоход хэрэв та Ц.Элбэгдорж гэдэг хүнийг, эсвэл найз нөхдийг сөрөөгүй бол Н.Алтанхуягийн Засгийн газар дөрвөн жилээ гүйцээгээд, та ч бас хуулийн байгууллагын шинэчлэл энэ тэрээ дуусгачих байсан юм биш үү? Жижиг зүйлээс болоод том зорилгоо хаячихсан л гэж харагддаг шүү дээ?

-Яг үнэндээ бол би Ц.Элбэгдорж гэдэг хувь хүнтэй нэг их муудалцаад яваагүй. Тухайн үед Засгийн газар, хууль сахиулах, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд руу Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн бус оролцоо маш их байсан. Үндсэн хуульд бол Ерөнхийлөгчийг “Зэвсэгт хүчний ерөнхий командлагч” гэдэг л үг байгаа шүү дээ. Түүнээс биш цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэх мэт хууль сахиулах байгууллагын ажилд Ерөнхийлөгчийн оролцоо байх ёсгүй. Үндсэн хуулиар тийм эрх мэдэл олгоогүй. Гэтэл ердийн хуулиар маш их эрх мэдэл олгосон. Сүүлдээ бүр цагдаагийн дарга миний хүн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад миний хүн байх ёстой гэх мэтчилэнгээр хуулиас гадуур хүмүүсээ байршуулах замаар эрх мэдлээ тэлээд эхэлчихсэн. Ийм зүйлүүдийг таслан зогсоох, хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд заагаагүй эрх мэдлүүдийг таная гэдэг бодлогыг Н.Алтанхуягийн Засгийн газар явуулсан. Тэр нь тэр хүнд таалагдаагүй. Тэр хүнд таалагдаагүйгээс гадна Ерөнхийлөгчийн нэр барьж тонгочдог байсан хүмүүсийн тонгочих орон зайг хязгаарласан. Хязгаарлуулсан нөхөд Ерөнхийлөгч дээр очоод “Таны эсрэг яваад байна, таны эрх мэдлийг танаад байна, дургүйцлээ илэрхийлээд байна. Тантай л ер нь байлдаад байгаа юм биш үү” гээд дахин дахин хов зөөгөөд байхаар нөгөө хүн ч гэсэн итгэж үнэмшээд “Ерөөсөө Алтанхуягийн Засгийн газрыг унагах ёстой юм байна. Тэмүүжинг Хууль зүйн сайдаас зайлуулах ёстой юм байна” гэдэг л байр суурьтай болсон юм шиг байна лээ.

Хоёрдугаарт нэр бүхий банктай холбоотой 500 сая долларын баталгааг Засгийн газраас гаргуулах гэж оролдсон. Миний болон Засгийн газрын байр суурь бол “Нэгдүгээрт Засгийн газарт ийм эрх мэдэл байхгүй ээ. Засгийн газар биш боловч “Эрдэнэт”-ийн 51 хувь дээр баталгаа гаргаад өгчихсөн албан тушаалтнууд буруудаад “Жаст”-ын хэрэг үүсээд байна. Засгийн газар хувийн компанид баталгаа гаргаж өгвөл яг “Жаст”-ын хэргийг давтана. Энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж хувирна. Хууль зүйн сайд ямар ч тохиолдолд ийм зүйл дээр гарын үсэг зурж, эрх зүйн дүгнэлт хийж болохгүй ээ” гэсэн. Дороос бодлогоо боловсруулаад оруулж ирж байгаа манай яамны мэргэжилтнүүдийн байр суурь ч тийм байсан. Тийм учраас би Ерөнхий сайдад “Намайг Хууль зүйн сайд байх тохиолдолд Засгийн газар ийм баталгаа гаргахгүй ээ. Та харин хувиасаа дэмжлэгийн захидал гэж бичиж болох юм. Засгийн газар бол албан ёсоор баталгаа гаргахгүй” гэсэн.

-Ингэхэд Ц.Нямдорж гуай таван удаа Хууль зүйн сайд хийсэн бил үү?

-Тийм л гэж ярьдаг.

-Ц.Нямдорж гуай өөрийнхөө тухай хоёр л үнэлэлтэй хүн л дээ. Нэгдүгээрт би бол шударга хүн гэдэг. Хоёрдугаарт рецедив гэмт хэрэгтнүүдийг нам дарсан гавъяатай гэдэг. Та бол шууд Ц.Нямдорж сайдаас ажлыг нь авсан хүн. Таван удаа Хууль зүйн сайд хийхдээ яг ямар өв үлдээсэн хүн бэ?

-Хувь хүнийх нь хувьд бол муулах, сайлах зүйл алга. Бодлогын хувьд бид хоёр байнга зөрдөг. Маш ялгаатай үзэл баримтлалтай, ялгаатай бодлоготой. Манай хүн бол маш хуучинсаг, социализмын үеийн арга барилаар ажилладаг, өөрөө ч тэр тогтолцоон дотроо л амьдрах чадвартай хүн шиг байгаа юм. Тэгээд өөрийнхөө амьдрах чадвартай тэр тогтолцоон дотор л Монгол Улсыг барьж байх сонирхолтой.  

-Прокурор байсан учраас тэр юм болов уу?

-Ерөөсөө л социалист хуульчийн л сонгодог дүр шүү дээ. Тэр нийгэмдээ таарсан аяг ааштай, бодол санаатай л хүн байхгүй юу. Түүнээсээ болоод шинэ дэвшилттэй бодлого, шинэ нийгмийн үзэл санааг хүлээж авч чаддаггүй л хүн.

-Социализмын сүүл үед “дарга анги” гэдэг нэр томъёо, шүүмжлэл их явдаг байсан даа?

-Нямдорж гэдэг хүний хуулийн салбарт очоод хийсэн нэг ч алхам жирийн иргэдэд хэрэгтэй байгаагүй. Тэр дарга ангидаа, намдаа, тодорхой эрх мэдэлтнүүдэд хамгийн их хэрэгтэй бүтцийг л хийдэг хүн. Явуулж байгаа бодлого, хийж байгаа бүтэц нь улс төрд ашигтай байршил эзлэхэд л зарим хүмүүст тусалдаг байх. Хувь хүн гэхээсээ илүү илэрхийлж байгаа байр суурь нь дандаа л хуучин цагийг эргүүлж сэргээх гэсэн юм шиг байдаг. Хувь хүнийхээ хувьд зан ааш нь “шударга” гэхүү, өөр юу гэхийг мэдэхгүй. Ямар ч байсан улс төрийн маш сайн мэдрэмжтэй, эрх мэдлийн үнэрийг үнэрлэх маш өндөр чадвартай хүн. Тэр утгаараа ч улс төрд их удаан явж байгаа байх. Харин рецедивүүдийг дарсан гэдэг бол үнэн үнэн. Тэрийг бол яагаад ч үгүйсгэх аргагүй.

-Яаж дарсан юм?

-Зориг гаргаад, цагдаадаа үүрэг өгч байгаад л гудамжинд хуулиас дээгүүр зогсох гэж оролддог байсан хүмүүсийг дарсан шүү дээ. Түүн дээр бол Ц.Нямдорж гэдэг хүн улс төрийн эр зориг гаргасан гэдгийг хаа ч хэлнэ. “Центр Пойнт”-ын хэрэг бол түүний нэг жишээ. Рецедив гэдэг бол социализмын үеийн ойлголт л доо. Ерөнхийдөө гэмт аргын замаар амьдардаг, хүмүүсийг айлган сүрдүүлэх байдлаар төртэй өрсөлдөн татвар авдаг, бизнесийн тонуул хийдэг архагшсан гэмт хэрэгтэн. Ийм хүмүүс нэг хэсэг гаарсан нь үнэн. Гаарах гаарахдаа бүр улстөрчдийн хүзүүн дээр гараад суучихсан тохиолдол байсан. Хүзүүн дээрээ гаргаад суулгачихсан улс төрчид нь манай намынхан байсан нь бас үнэн. Ерөнхий сайдыг нь шанаадаад авч байсан гээд л ярих юм билээ.

-Р.Амаржаргал Ерөнхий сайдын үед байх аа?

-Мэдэхгүй, тийм яриа бүр домог шиг түгчихсэн, түүндээ эрэлхчихсэн, “би тэрийг тэгдэг байхад та нар юу юм” гэдэг байдлаар цагдаагийн байгууллага дээр орж ирээд ширээг нь шаагаад зогсч байдаг хүмүүс байсан нь үнэн. Тийм үед тийм хүмүүсийг дарж болдог юмаа гэдэг зоригийг цагдаад өгч, хуулийнхаа хүчийг мэдэр гэдэг болгосон нь үнэн. Гэхдээ тэр рецедив гэдэг бүтцээ бүрэн эвдэж чадаагүй л дээ. Зүгээр гудамжнаас л алга болгочихсон. Гудамжнаас алга болгосон хүмүүс хаачсан бэ?

-Хуулийн байгууллага руу орсон уу?

-Нэг хэсэг нь хуулийн байгууллагад нөлөөгөө тогтоох гэж оролдсон. Нөгөө хэсэг нь мөнгөтэй том бизнесмэнүүдийн хамгаалалд оччихсон. Мөнгөтэй том бизнесмэнүүд, олигархиуд нь улстөрчдөө худалдаад авчихсан. Одоо манай улстөрчид, бизнесмэнүүд хоорондоо зодолдож уралцаж л байна. Хэнийх нь хажууд ямар рецедив байгаа, байсан гэдгийг бүгд л мэдэж байгаа даа. Сонин шүү, 2012 онд АН Засгийн газраа байгуулаад цагдаагийн даргаа тавьтал даргын арын өрөөнд нэг рецедив ороод л суучихаж байлаа. Гомдмоор л доо.

-Б.Билэгт даргыг хэлж байна аа даа?

-Манай цагдаагийнхан одоо хүртэл ярьдаг. Арай гэж рецедивүүдээ дарах гээд оролдож байтал нэг нөхөр цагдаагийн дарга, генерал болж орж ирээд ардаа нэг рецедив нөхрийг суулгаад, тэр нь цагдаагийн боловсон хүчин хэн, хаана очихыг шийдээд эхлэнгүүт ой гутаж байсан гэж. “Энэ хүнээ ав аа” гэхээр “Миний амин найзаар оролдоод яах гээд байна” гээд Засгийн газраар оролдоод эхлэх.

-Тэгээд цагдаагийн даргаа сольсон биз дээ?

-Сольсон. Сольсныхоо төлөө Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон шүү дээ.

-Ц.Нямдорж гуай Хууль зүйн сайдаар таван удаа ажиллачихаад өөр юу ч хийгээгүй гэж үү? Хүний амьдралын бараг 20 жил шүү дээ?

-Улстөрчдөд legacy буюу өв гэж юм байдаг. Өөр ямар өв үлдээсэн бэ гэдгийг нь харах л хэрэгтэй. Олон нийт өөрсдөө үнэлэх хэрэгтэй. Харин барилга байшин барих тал дээр бол мань хүн сайн л даа. Би бас дуурайгаад хэдэн байшин барьсаан барьсан.

-Дутуу байшингуудыг нь дуусгаж өгсөн үү?

-Дуусгасаан. Дуусгаад даанч алдчихсан л даа (инээв)

-Цагдаа ч сайхан барилгатай болсон байна лээ. ЦЕГ-ын байшин гээд?

-Үзэл баримтлалын зөрүү харагдана аа. Жишээ нь би хуулийн байгууллагуудын барилга байшингийн тухай концепци боловсруулахдаа “Яагаад дүүрэг болгонд нэг цагдаагийн хэлтэс байдаг юм бэ. Тэр цагдаагийн хэлтсүүд чинь хүн амынхаа ачаалаас шалтгаалаад иргэндээ хүрч үйлчилж чадахгүй байна. Улаанбаатар хотын цагдаагийн хэлтсүүдийн тоог нэмье гээд дүүрэг болгонд хоёр, Баянзүрх, Сонгинохайран дүүрэгт гурван цагдаагийн хэлтэстэй болгоё. 100 мянган хүн тутамд нэг цагдаагийн хэлтэстэй байя" гэсэн. Яагаад гэвэл цагдаа чинь үйлчилгээ байхгүй юу. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх байгууллага. Тийм учраас хүртээмжээ сайжруулахын тулд ийм байх ёстой, иргэний орон зай цагдаагийн байшин дотор байх ёстой гэдэг шаардлага тавьсан. Дарга нарын өрөө том, сайхан байхаас илүү нийтийн орон зай том, тухтай байх тухай.

-ЦЕГ бол дандаа л дарга нар биз дээ. Хэрэг шалгадаг биш, үүрэг өгдөг улс байх тийм үү?

-Иргэн бол ЦЕГ луу орж ирж үйлчилгээ нэг их авахгүй дээ. Яахав, танил талтай, мөнгөтэй, дээгүүр нисдэг хэсэг хүмүүс орж яриа хөөрөөгөө хийвэл хийх л байх. Жирийн иргэд бол хаанаас үйлчилгээ авах вэ? Яг тэр үйлчилгээ авдаг цагдаагийн хэлтсүүд нь умгар байшинд байвал иргэд гадаа гудамжинд хөөгдөж гараад л зогсч хүлээх байх даа.

Сонин түүх ярих уу. Би Хууль зүйн сайд болохоосоо өмнө цагдаагийн албан хаагчдын уулзалт дээр хэлж байсан юм. Хэрэв цагдаагийн байшин барих гэж байгаа бол байшингийхаа нэг давхарт нийтийн “00” хийчих. Иргэд айж, цэрвэлгүйгээр орж ирээд биеэ засаад гарч байг. Гудамжинд шээгээд зогсох нь тэр хүнд ч таалагдахгүй байна, хараад, бухимдаад зогсож байгаад нь ч таалагдахгүй байна. Бохирдсон газарт нь тоглож байгаа хүүхдүүдэд ч муухай байна. Үүнийг шийдэх арга зам нь төрийн байгууллагууд нийтийн “00”-той болох. Үүнийг цагдаагийн байгууллага санаачлаад хийгээд эхэлчихвэл яасан юм бэ гэсэн. Эхэндээ тэрийг сонссон хүмүүс “Биднийг муухай доромжилж байна аа” гэж бодсон байх.

-Цагдаа нар уу?

-Бүгд биш байхаа. Хандлага буруу хүмүүс нь. Татвар төлөгчдийн мөнгөөр би ажиллаж, амьдарч байгаа гэж ерөөсөө бодохгүй, иргэнд үйлчилдэг байгууллагын нэг хэсэг гэдгээ ухаарахгүй байгаа хэсэг нь. Одоо бүгдээрээ ярьж эхэлж байна. Цагдаагийн байгууллага болон төрийн байгууллагууд нь тэнгэрийн зүйл биш, нийтийн алба юм байна. Иргэнд үйлчилдэг, тэдэнтэйгээ ойр байж, тэднээсээ дэмжлэг авч хүндлэгддэг мэргэжлийн байгууллага юм байна. Улстөрчид бол бидний найз биш, нүүдлийн шувуу юм байна. Ц.Нямдорж шиг таван удаа ирдэг сайд ховор л байхгүй юу. Цагдаагийн алба улстөрчидтэй найзлахаас илүү иргэдтэйгээ ойр, тэдний төлөө байх ёстой юм байна гэж.

Дахиад нэг хандлагийн зөрүү ярья л даа. Цагдаагийн байгууллага “Иргэнээ хамгаална, иргэндээ үйлчилнэ” гэдэг уриатай байвал яасан юм бэ гэсэн чинь их дургуйцаж байна. “Бид тэгээд яах юм, хулгайчийг хамгаалаад хулгайчид үйлчлэх юм уу?” гэж. Гурван сая иргэнээ бүгдийг нь хулгайч гэж харж байгаа байгууллага цаашаа ардчилсан нийгэмд оршин тогтнох боломж хомсдоно. Дийлэнх иргэд маань харьцангуй шударга, хуулиа дэмждэг гэж ойлгоод тэр иргэддээ үйлчилнэ, хамгаална аа. Тэр иргэдийн эрхийг зөрчөөд зогсч байгаа муу хүмүүст бол хуулийг сахиулж, хуулийн хүчийг үзүүлнэ. Хэрэв бүгдийг нь хулгайч гэж харж байгаа бол та нар иргэдээсээ тасарсан байна. Иргэнээсээ тасарсан төрийн байгууллага хэзээ ч иргэд, олон нийтээс дэмжлэг авдаггүй. Үүнийг өөрчлөхийн тулд олон нийтэд түшиглэсэн хууль сахиулах ажиллагаа гэдэг юмаа хий гэсэн. Тэрний үр дүнд одоо оюутан цагдаа, сургуулийн цагдаа, олон нийтийн цагдаа гээд иргэдийг хамарсан хууль сахиулах хамтын үйл ажиллагааны олон хэлбэрүүд бий болсон. Одоо ч гэсэн хэрэгжиж л байна. Гэхдээ гол ололтуудыг нураасан л даа. Тахарын алба байхгүй болсон. Хуульчдын холбоог татан буулгах гэж байна, Захиргааны шүүхийг хязгаарлах гэж байх шиг байна.

-Ц.Нямдорж сайдын өргөн барьсан хууль биз дээ?

-Тиймээ.

-Өмгөөлөгчдийн холбоог яагаад дахин байгуулахаар болчихов?

-Хуульчдын холбоо анх байгуулагдсаны дараа Өмгөөлөгчдийн холбоонд байгаа нөлөө бүхий хүмүүсийн дунд яригдаж байсан нэг зүйл бий. Өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчдөөс татвар авдаг байсан. Тэр татвар буюу ирээдүйд орж ирэх орлогоороо үнэтэй байшин авсан. Өмгөөлөгчдийн холбоо нэрээр явдаг нэг хэсэг хүмүүс тэр байгууллагынхаа нэрээр бизнес хийдэг болчихсон. Бусад өмгөөлөгчдийн мэргэжлийн бизнесийг холбооны нэрээр монопольдох маягтай болсон. 2009 онд Ц.Нямдорж сайдын өргөн барьсан Өмгөөллийн тухай хуульд бүр Өмгөөлөгчдийн холбоо өмгөөллийн үйл ажиллагаа явуулахаар биччихсэн байсан. Ийм байж болохгүй ээ. Та нар өмгөөлөгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага болохоос биш бизнесийг нь булаадаг байж болохгүй гээд тэр үед уг хуулийг зогсоож байв. Дараа нь Хуульчдын холбоог байгуулаад, шинээр байгуулсан хуульчдын холбоонд өмгөөлөгчдийн холбооны эрх шилжихээр Өмгөөлөгчдийн холбоо нөгөө өрөө төлж чадахаа байчихсан. Тэгээд нэг хэсэг хүмүүс яаж хуучин цаг шигээ татвараа авч, энэ өрөө төлж дуусах вэ гэдэг зорилгод зургаан жил хөтлөгдөж байна. Сүүлийн таван жил их идэвхитэй явж байна. Миний үед идэвхижиж чадахгүй байснаа Д.Дорлигжавыг сайд болсны дараа Өмгөөлөгчдийн холбоог дахин байгуулдах санаачлага гаргасан, гэхдээ чадаагүй. С.Бямбацогт сайдын үед оролдоод чадаагүй. Одоо 2009 оны хуучин түншлэлээрээ Ц.Нямдоржийн үед хууль нь орж ирж байна л даа.

-Гол зорилго нь өмгөөлөгчдийн татварыг цуглуулах л юмаа даа?

-Ц.Нямдоржийн ярьж байгаа олон үндэслэлийг би сонссон. Өмгөөллийн тухай хуулиар биш, эрүүгийн процессийн хуульдаа өмгөөллийн үйл ажиллагааны баталгааг хуульчлах тухай байтал тэс хамаагүй зүйлтэй хутгаад яриад байна лээ. Өөрсдөө процессийн хуулийг унагаж, өмгөөллийн баталгааг алга болгочихоод өөрсдийнхөө зуурсан бантанг өөр зүйл рүү заагаад нэг хэсэг нь мөнгөө олох, нөгөө хэсэг нь бантангаа өөр хаягтайгаар дахин зуурах зорилгоор Өмгөөллийн хуулийг оруулж ирж байна. Прокурорын яллагааны үйл ажиллагаа  гэхэд жишээ нь Прокурорын байгууллагын тухай хуульд биш, хуучнаар байцаан шийтгэх, одоогийнхоор эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд бичигддэг биз дээ. Яг түүнтэй адилхан өмгөөллийн үйл ажиллагаа процессийн тухай хуульд байх ёстой. Тэгвэл үүнийг бичээд оруулаад явж байсан хуулиудыг МАН яагаад 2016 онд буцааж татаад алга болгосон бэ?

-Харин яагаад?

-Нэгдүгээрт шүүхийн системийг эрүүлжүүлэхгүй байх бүх алхмыг тэд хийж байна. Хоёрдугаарт 2008 оны долдугаар сарын 1-ний дараах өмгөөллийн орчин шиг төрд хянагддаг, айдас хүйдэстэй хуульчдын орчныг хүсээд байх шиг байна. Долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа Засгийн газартай сөргөлдөх өмгөөлөгч олдохгүй байсан гээд бод доо.

-Одоо ч гэсэн олдохгүй байх?

-Одоо бол харьцангуй гайгүй байна. Яагаад гэвэл Хууль зүйн сайд хэн байх, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь хэн байхаас үл хамааран хуульчид бие даасан байдлаар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх чадвартай болчихсон. Бие даасан хуульчдын энэ чадварт таагүй ханддаг, хэлж ярьж буй зүйлд нь эгдүүцэн дургүйлэхдэг эрх мэдэлтнүүд байна. Бод л доо. Захын хуульч “Ц.Нямдорж гэдэг хүн УИХ-ын дарга байж болохгүй ээ” гээд байр сууриа илэрхийлчихэж байна. “Ерөнхийлөгч Цэцэд ийм ийм хүмүүсийг томилуулахаар өргөн барьж байгаа нь хуульчдыг доромжилж байгаатай утга нэг" гээд шүүмжилчихэж байна. Хуульчдын холбоо засаг төрийн оролцоогүйгээр шалгалтаа аваад лицензээ бие даасан байдлаар хуульчдад өгчихөөр улстөрчдөөс үл хамааралтэй лицензтэй хүмүүс бодит байдлыг, хууль ёсны зарчмыг итгэл үнэмшлээрээ зоригтой хэлж ярьж, хамгаалж байна. Хэрэв одоо энэ хууль батлагдвал лицензийг Хууль зүйн яам өгнө. Өмгөөлөгчдийн холбоо дахиад тусдаа шалгалт авдаг болно. Нээлттэй, өрсөлдөөнтэй байсан өмгөөлөгчдийн зах зээлийг Өмгөөлөгчдийн холбоо нэртэй хэдэн хүн контрольдох болчихож байна. Лицензийг нь Хууль зүйн яам өгнө гэдэг хуульчдын амыг барих том бодлого явж байна гэсэн үг дээ. Энэ бодлогоо нэг мангас дарж аваад баатар боллоо гэдэг алга ташилтынхаа дундуур гүйлгэх гэж оролдож байх шив.

-Хэрвээ тэгээд хуульчдыг гартаа оруулчихвал Захиргааны Ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах шаардлага байна уу? Тэртэй тэргүй бүгд л Засгийн газрын өмнө ёсолно шүү дээ?

-Батална шүү дээ. Бүгдийг нь 100 хувь хийнэ, эрх мэдэлд нь эрүүл саруулаар саад болж байгаа бүх бүтцийг алга болгох гэж оролдоно.

-Хэрвээ Ц.Нямдорж УИХ-ын даргад дэвшээд томилогдчихвол яах вэ?

-УИХ-ын даргыг томилно гэдэг бол УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Хуульгүй дур зоргоороо байдаг хууль тогтоогчдыг “бидний өмнөөс ажиллаж, бидний төлөө хууль батлаж байгаа” гэж итгээд суух уу, үгүй юу гэдгээ бас ард түмэн дараа нь шийдэх байх л даа.

-Сүүлийн үед АН-ын үзэл баримтлал гэж энд тэнд яриад, сургалт лекц зохион байгуулаад яваад байна аа даа. Яагаад?

-Манайд үзэл баримтлалтай, түүндээ суурилсан бодлого ярьдаг намууд алга болоод, улс төрийн намын өөрийнх нь философи үгүй болчихоод байна. Үзэл санаагүй намыг авилга, клиентелизм хоёр эзэлдэг. Одоо ингээд харахаар манай улс төрийн намууд чинь бүгд бараг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл болчихлоо шүү дээ. Яаж бөөнөөрөө эрх мэдэлд хүрэх вэ, яаж бөөнөөрөө хулгай хийх вэ, тэр хулгайлсан мөнгөөрөө дахиад яаж эрх мэдлээ авч үлдэх вэ гэдэг л зодоон хийдэг дээрэмчдын бүлэг шиг байна. Энэ улс оронд ямар өөрчлөлт хийх юм, өөрчлөлт нь иргэдэд ямар хэрэгтэй юм, энэ улс орныг дахиад жаахан урагшлуулахын тулд яах вэ гэж ухаанаа уралдуулах, бодлого хэлэлцүүлэх зүйл алга. Ямар ч бодлого, мөрийн хөтөлбөргүй Засгийн газар одоо юу ярьж байна, хар л даа?

-МАНАН-г л ярьж байна?

-Долларын ханш, шатахууны үнэ өсөөд байдаг. Цагаан сарын дараа иргэд энэ өр зээлээсээ болоод маш их бухимдана. Яг Засгийн газрын хийх ёстой ажил, чиг үүрэг ямар ч эзэнгүй, “0” заачихсан. Юу хийсэн бэ, нэг сайхан дайсан тодруулж аваад л байлдсан. Социализмын үед тийм байсан биз дээ. Өөрсдөө өмд цоорхой байж л “Капиталист хөрөнгөтнүүд ажилчин ангийг тонон дээрэмдэж байна, тэнд нэг том дайсан байна” гээд жагсаад байсан. Өөрсдөө ямар ч эрх чөлөөгүй мөртлөө өөрсдийнхөө амьдралын төлөө биш, өөр хэн нэгний аюул заналын тухай л ярьдаг байлаа шүү дээ. Яг тэр технологи давтагдаж байна. Тэр М.Энхболд гэдэг хүнд нь өмөөрөөд байх юм байхгүй л байх л даа. Гэхдээ хийх ёстой ажлаа хийхгүй, хэсэг хүмүүсээр мануухай босгож аваад “паа пүү” гэж орилуулж, оруулчихаад өөрсдийнх нь амьдралыг гаргуунд нь хаячихлаа шүү дээ. Энэ их өр зээл, үнийг хөөрөгдөл гээд санаа зовох өчнөөн ажил байхад тэр ажлыг хийх ёстой хүн нь тэс өөр зүйл хийгээд баатар болчихсон явж байх. Улс төржилт, попролтын мөн чанар энэ л дээ.

-Ерөнхий сайд саяхан нэг үг хэлсээн. Баялаг бүтээгдчдээ дэмжинэ гэж хэлээд хүмүүсийн дургүйг хүргэчих шиг болно лээ?

-Нэг хэсэг хүмүүсийг суулгаад “хувийн хэвшлийг дэмжих бодлого боловсруул” гэж байна лээ л дээ. Бодлого нь одоо хүртэл байхгүй Засгийн газар жил хагас явсан байна гэдэг хэцүү еэ. Ерөнхий сайд гэдэг чинь ирэхдээ бодлоготойгоо ирдэг болохоос биш жил хагасын дараа “Одоо бодлогоо олж авья” гэж ярьдаггүй. Энэ л эмгэнэл, бас аюул шүү.

-За АН-ын үзэл баримтлал юу юм бэ?  Өөрчлөгдөж шинэчлэгдсэн юм уу, огт оргүйгээс бий болгох гээд яваад байна уу?

-Намын үзэл баримтлал гэдэг бол Монголын гурван сая хүнд чиглэсэн бодлого. Яаж энэ хүмүүсийг илүү сайн сайхан нийгэмд аваачих вэ, ямар замаар түүндээ хүрэх вэ? гэдэг асуултын ерөнхий хариулт. Өмнө нь МАН-ын үзэл баримтлал, АН-ын үзэл баримтлал юу юм гээд ярихаар нэг их ялгарахгүй юм шиг болчихоод байсан. Адилхан л халамж яриад, адилхан л хулгай хийгээд яваад байсан. Тэгээд сүүлдээ “Энэ АН, МАН хоёр чинь ямар ч ялгаагүй юм байна” гэдэг юм руу очсон. Гэтэл манай намын түүхэндээ хийж байсан ажлууд нь дандаа хүний эрхийн асуудлууд, эдийн засгийг либералчлах чиглэлийн алхмууд байсан. Жишээ нь НӨАТ-ын татварын хяналт буюу буцаан олголтоос авахуулаад. Тэгсэн мөртлөө албан тушаал дээр байгаа зарим хүмүүсээс нь аймшгийн аймшгийн саналууд гарч ирнэ. Юун АН, юун баруун төв, хувийн өмч, зэх зээлийн эдийн засаг. Эсрэгээрээ хөрөнгийг нийгэмчлэх коммунист санал, цэргээр бүтээн байгуулалт хийлгэх фашист саналууд хүртэл гарна.

-Товчхондоо АН-д орох юм бол та ийм бодлого барихгүй шүү гэдэг нь бол тодорхой болох юм байна, тийм үү?

-Гол зарчим нь тэр. Намын үзэл баримтлал хоёр чиглэлээр явдаг. Нэгдүгээр олон нийт, сонгогч руу “Бид юу хүсч байна вэ” гэдгээ хэлэхэд тусалдаг. Хоёрдугаарт олон нийт, сонгогч болон, жирийн иргэд нь “Бидэнд ийм юм ярьчихаад эрх мэдэл дээр очихоороо яагаад өөр юм хийгээд байгаа юм бэ” гэж хянахад тусалдаг.

-АН анх байгуулахад тэр үзэл баримтлал байгаагүй юм уу?

-Байсан. АН анх үүсэхдээ л хүний эрх, үндэсний эрх чөлөө, чөлөөт зах зээл, хувийн өмч, иргэний санаачлага оролцооны төлөө байсан шүү дээ. Түүнийгээ тодотгож л өгч байгаа юм. Тэр бүгдээ дахиад нэг цэгцэлж, илүү тодотгож хэлэхгүй бол заримыг нь жаахан бүдэг хэлчихсэн, заримыг нь салаа утгатай хэлчихсэн байна, зарим нь мартагдаад байна. Тиймээс тэрийгээ арай жаахан тодотгоод, цэгцлээд, системчлээд “За одоо үүнийхээ араас явна шүү. Эрх мэдэлд оччихоод өөр юм яриад тонгочоод байхгүй шүү” л гэж байгаа юм. Ний нуугүй хэлэхэд ардчилалд итгэл алдрах, АН-ыг “өө, чааваас даа” гэж үл тоох болсон шалтгаан юу вэ гэхээр АН-аас хүлээж байсан хүлээлтийн эсрэг АН-ын лидерүүд явсанд байгаа.

Жишээ нь ЖДҮ эрхлэгчид гэдэг бол АН-ын дэмжигчид. АН гарах болгондоо тэдний төлөө юм хийх гэж оролддог. Гэтэл тэр хүмүүсийн боломжийг МАН бөөнөөрөө хулгайлаад тоночихсон байхад АН-ын зарим нэг нөхөр үсэрч гараад тэднийг яагаад өмгөөлөөд байгаа юм бэ? Та нарыг сонгосон дэмжигчид чинь жилдээ 10-20-хон сая төгрөг эргүүлээд хоолны газар, оёдлын цех ажиллуулаад 2-3 хүнийг ажлын байраар хангаад, та нараас ажил гуйхгүй амьдралаа авч явж байгаа хүмүүс шүү дээ. Тэдний боломжийг гурван зүйл дээрэмдэж байна. Нэг нь банкны хүү. Хамгийн доод тал нь жилийн 30 хувийн хүүтэй зээл олдоно, барьцаа хөрөнгө муутай бол түүнээс дээшээ нисч өгнө шүү дээ. Дээр нь татвар, төрийн хүнд суртал, тонуул дээрэм. Гуравт өөрийн гэсэн барилга байгууламжгүй бол түрээс. Энэ гуравт дээрэлхүүлээд босч ирэхгүй байна. Гэтэл энэ хүмүүсийн боломжийг хулгайлаад гурван хувийн хүүгээр тансаглаж байгаа тэр хүмүүсийг өмөөрнө, хулгайг нь займчуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ?

-950 саяыг зүгээр банкинд жилийн 15 хувийн хүүтэй хийхэд л сардаа 9,5 саяын хүү авч байна лээ шүү дээ. ББСБ руу хийчихвэл бүр нисч өгөх юм байна?

-Тэгээд тэд дээр нь Монголын хамгийн том том обектуудын хувьчлаад авчихсан, зөвхөн түрээсээрээ яаж амьдардаг билээ. Гэтэл бизнес хийх гээд хүнд дээрэмдүүлээд түрээсээ төлж чадахгүй, эцэстээ бизнесээ хаагаад дуусч байгаа хүмүүс өчнөөн байна. Яахаараа АН-ын төлөөлөл ЖДҮ хулгайчдыг өмөөрөөд, авлигыг нь хамгаалаад, нөгөө хүү, түрээстээ бариулаад бизнесээ алдаж байгаа иргэдийг хулгайчтай нийлээд дэвслээд байгаа юм бэ. Энэ бол АН-ын үзэл баримтлалын суурь луу дайрч байгаа үйлдэл. Ийм зүйлийн дэргэд дуугүй зогсч болохгүй. Дундаж ангийг үүсгэх гээд оролдож байхад дундаж ангид очих ёстой ЖДҮ-ийн зээлийг хулгайлж авангуутаа ББСБ-аараа буцаагаад хүүлээд сууж байгаа хүн хэрхэвч хууль тогтоогч байх ёсгүй. Гэмт хэрэгтэн байхгүй юу, ачигдах газраа ачигдаад явах ёстой. Гэтэл эсрэгээрээ баатар болчихсон, “бид 60 тэрбумыг дарсан, одоо ЖДҮ энэ тэрээ боль” гээд, Чингис хаан есөн удаагийн ял хэлтрүүллээ гэдэг шиг юм яриад сууж байдаг.

-Тэд нар өөрсдөө тэгж яриад байгаа юм уу, манай зарим хүмүүс бас тэгж хүлээж аваад, хөөргөөд байгаа юм биш үү?

-Тэд л тэгж яриад, түүнийгээ бусдаар хэлүүлж байгаа. Түүнээс биш боломжоо хулгайлуулсан хүмүүс юу гэж тэднийг хөөргөх юм. Хулгайлсан мөнгөнөөс нь хувь авсан хамжигчид нь бас яаж дуугүй байх вэ, “та минь агуу шүү” л гээд сууж байгаа. Нэг хэсэг сайхан тоглолоо шүү дээ. ЖДҮ ярихаар “60 тэрбумыг өмөөрлөө” гэдэг. Уучлаарай 60 тэрбумыг чинь ерөөсөө өмөөрөөгүй. ЖДҮ бол 60 тэрбумын чинь үргэлжлэл. 60 тэрбумынхан идсэн хоолоороо баасан баас нь ЖДҮ. Тийм учраас та хэдэд нэг нь сайхан үнэртэй, нөгөө нь муухай үнэртэй гэсэн юм ерөөсөө байхгүй. Аль аль нь явдаг газраа яваад, шалгуулдаг газраа шалгуулаад хариуцлагаа хүлээ гэдэг ганц л зарчим байх ёстой.

-Ер нь бол ЖДҮ-ийн хариуцлагыг дараачийн их хурлын үед ярих байх гэдэг л үнэн болох нь ээ дээ?

-Ер нь бол сонгогчид улс төрийн хариуцлагыг тооцох байх. Дараа нь хуулийн хариуцлага тооцох тухай ярих байх. Ерөнхийлөгч гэдэг хүнд “60 тэрбум, ЖДҮ адилхан хулгай шүү” гэж хэлэх эр зориг байвал хуулийнханд жаахан урам зориг орох байх. Тэгэхгүй Ерөнхийлөгч нь дуугүй дүмбийгээд, эсвэл хамгаалаад, зарчим, хуулиа барьж ажиллах гэсэн хуульчдыг оролдоод эхэлбэл шударга бусын хонгил нь шинэ эзэндээ л үйлчилнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэмүүн

Х.Тэмүүжин: Авлига, попрол хоёроос салахгүй бол энэ улс орон сүйрлээ
Bolod.mn

Сэтгэгдэл (0)

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Үгийн санд шүүлтүүр хийсэн болно

Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д ЗГ-т орж ажиллах санал хүргүүлжээ
19:42

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах 

Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д ЗГ-т орж ажиллах санал хүргүүлжээ

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах 

»»
Financial Review: Монгол "Рио Тинто"-гийн зэсийн уурхайд инженерийн томоохон өөрчлөлт хийхэд хүргэлээ
19:40

“Financial Review” агентлагт нийтлэгдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Financial Review: Монгол

“Financial Review” агентлагт нийтлэгдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна.

»»
Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ
19:39

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.

Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.

»»
УБЦТС: Заасан байршлуудад хуваарийн дагуу сар дуустал цахилгаан хязгаарлана
17:42

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас маргааш /2025.06.16/ засвар хийх байршил, хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу дараах таван дүүргийн зарим хороодод, тодорхой цагт цахилгаан хязгаарлана.

ЦУОШГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
17:28

Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ
17:13

Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас 

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ

Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас 

»»
УБТЗ-ын вагонууд маш олон жилийн насжилттай, хугацаа нь дуусаж, засварын хугацаа нь болжээ
16:51

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр 

УБТЗ-ын вагонууд маш олон жилийн насжилттай, хугацаа нь дуусаж, засварын хугацаа нь болжээ

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр 

»»
Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ
16:50

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /CNN/. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын 

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /CNN/. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын 

»»
"Шилдэг ахлагч" анхны хүндэт тэмдэг гардуулах ажиллагаа боллоо
15:58

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл, 

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл, 

»»
Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно
15:41

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. 

Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. 

»»
Дорнод аймгийн залуу боксчид олон улсын хүүхдийн наадамд 1 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо
15:26

Дасгалжуулагч Г.Ганбат: Дорнод аймгийн залуу боксчид 2025 оны 6 сарын 11-15-ны хооронд Чита хотын Самородок 

Элсний нүүдлийг үр дүнтэй "зогсоожээ"
15:15

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун 

Элсний нүүдлийг үр дүнтэй

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун 

»»
Шадар сайд САмарсайхан морьт харваачдад хурдан удмын хоёр адуу бэлэглэлээ
15:09

Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж, 

Шадар сайд САмарсайхан морьт харваачдад хурдан удмын хоёр адуу бэлэглэлээ

Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж, 

»»
Баарин баруун хошууны Монгол урлаачид үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж байна
15:48

Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун 

Баарин баруун хошууны Монгол урлаачид үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж байна

Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун 

»»
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн
14:33

АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч 

Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн

АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч 

»»
Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ жишиг тогтоож буй “Ах дүү нар” ХХК
14:16

Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл, 

Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ жишиг тогтоож буй “Ах дүү нар” ХХК

Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл, 

»»
"Нэг улс нэг стандарт" хөтөлбөр хэрэгжүүлнэ
13:22

 Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ.

 Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ.

»»
Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдлээ
13:19

Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч, 

Аюулгүй хоолоор ирээдүйгээ хамгаалж буй Жин Шы Ань компани
11:15

Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт, 

Аюулгүй хоолоор ирээдүйгээ хамгаалж буй Жин Шы Ань компани

Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт, 

»»
Дорнод аймгийн 31 багш орон сууцны урьдчилгаанд 20 сая төгрөгийн дэмжлэгийг авлаа
10:27

“Цэцэрлэгийн багш”,  “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна.

Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй
09:27

Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн 

Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй

Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн 

»»
Бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ
09:26

2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан 

Бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ

2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан 

»»
Наадам болон олон улсын тэмцээнд оролцох тусгайлан сургасан 18 адууг бүгдийг нь хулгайлан төхөөрчээ
09:22

Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан. 

Шинэ ерөнхий сайдад уулзалтын урилга хүргүүлэх тухай
09:20

Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг 

Шинэ ерөнхий сайдад уулзалтын урилга хүргүүлэх тухай

Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг 

»»
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ
08:58

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн 

Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн 

»»
Роналдо: Эх орныхоо төлөө хөлөө хугалбал хугалъя гэж бодсон
08:57

Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа.

Роналдо: Эх орныхоо төлөө хөлөө хугалбал хугалъя гэж бодсон

Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа.

»»
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо
16:53

Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. 

ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо

Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. 

»»
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ
13:40

АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар 

Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ

АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар 

»»
Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ
13:39

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын 

Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын 

»»
12 их, дээд сургуулийн оюутнууд жуулчдад үйлчилнэ
11:42

Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс 

12 их, дээд сургуулийн оюутнууд жуулчдад үйлчилнэ

Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс 

»»
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ
11:40

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны 

Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны 

»»
Майничи шимбүн: Сүмогийн ертөнцөд том хохирол учирлаа
10:16

Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна. 

Майничи шимбүн: Сүмогийн ертөнцөд том хохирол учирлаа

Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна. 

»»
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ
10:03

Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн 

Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна
09:10

АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. 

Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна

АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. 

»»
2025 онд Монгол Улсын дараах аймаг, сумдын 100 жилийн ой тохиож байна
08:44

Увс аймаг:

2025 онд Монгол Улсын дараах аймаг, сумдын 100 жилийн ой тохиож байна

Увс аймаг:

»»
"BTS"-ийнхэн цэргийн албаа хааж дууслаа
08:35

"BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн 

"BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн 

»»
"Өргөө-2" кино театрыг нүүлгэх шүүхийн шийдвэр гарчээ
16:06

Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч 

Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч 

»»
Морьт харвааны 18 морийг хулгайлжээ
15:37

Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус 

Морьт харвааны 18 морийг хулгайлжээ

Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус 

»»
Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана
14:47

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас 

Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас 

»»
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ
14:21

БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн 

Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ

БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн 

»»
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
11:39

Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр 

Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр 

»»
Их дүйчин өдрөөр хийхийг цээрлэх болоод эрхэмлэх үйлүүд
11:24

Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан 

Их дүйчин өдрөөр хийхийг цээрлэх болоод эрхэмлэх үйлүүд

Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан 

»»
"Улаанбаатар биенналь 2025"-ын хүрээнд "Туургатан" орчин үеийн урлаг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ
11:22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” 

»»
Ходоод яагаад өвддөг тухайд
11:15

Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй

Ходоод яагаад өвддөг тухайд

Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй

»»
Х.Нямбаатар: Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү
11:14

Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт 

Х.Нямбаатар: Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү

Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт 

»»
Асашёорюү: Би идсэн тогоо руугаа нулимахгүй
10:07

Идсэн тогоо руугаа нулимдаггүй гэх үг байдаг. Тэгвэл мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Х-д яг ингэж жиргэжээ.

Асашёорюү: Би идсэн тогоо руугаа нулимахгүй

Идсэн тогоо руугаа нулимдаггүй гэх үг байдаг. Тэгвэл мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Х-д яг ингэж жиргэжээ.

»»
А.Н.Евсиков: "ДЦС-3"-ын турбин агрегатыг хамгийн богино хугацаанд нийлүүлж, ашиглалтад оруулах боломжтой
09:59

ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков ДЦС-3 дээр гарсан осолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. 

А.Н.Евсиков:

ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков ДЦС-3 дээр гарсан осолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. 

»»
НИТХ машины татвар нэмэхдээ тооцоо судалгаа дутуу, процессын алдаа гаргасан гэж үзэв
18:53

Төсвийн байнгын хорооны /2025.06.10/-хуралдаанаар Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын 

НИТХ машины татвар нэмэхдээ тооцоо судалгаа дутуу, процессын алдаа гаргасан гэж үзэв

Төсвийн байнгын хорооны /2025.06.10/-хуралдаанаар Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын 

»»
"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна
18:46

..."Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл 

..."Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл 

»»
Энэ сарын 18-нд эхлэх элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ
16:23

2025 оны элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ.

Энэ сарын 18-нд эхлэх элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ

2025 оны элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ.

»»
Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ
19:39

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.

Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.

»»
Зеленский: Путин ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байна
17:17

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул 

Зеленский: Путин ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул 

»»
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн
14:33

АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч 

Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн

АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч 

»»
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй
09:27

Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн 

Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй

Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн 

»»
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ
08:58

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн 

Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн 

»»
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ
13:40

АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар 

Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ

АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар 

»»
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна
09:10

АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. 

Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна

АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. 

»»
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ
14:21

БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн 

Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ

БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн 

»»
Дональд Трамп: Иргэний дайныг хүсэхгүй байна
13:48

6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав.

Дональд Трамп: Иргэний дайныг хүсэхгүй байна

6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав.

»»
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?
09:21

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын 

Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын 

»»
Орос 2029 он гэхэд НАТО руу довтолж магадгүй гэжээ
09:00

НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт 

Орос 2029 он гэхэд НАТО руу довтолж магадгүй гэжээ

НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт 

»»
Яриа хэлцэл, хамтын ажиллагаа нь Хятад, Америкийн худалдааны маргааныг шийдвэрлэх цор ганц сонголт гэжээ
10:01

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа 

Трамп Лос Анжелест болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар цэргүүд илгээлээ
08:48

АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч 

Трамп Лос Анжелест болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар цэргүүд илгээлээ

АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч 

»»
Японы компани Саран дээр аппаратаа буулгаж чадсангүй
15:18

ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани 

Японы компани Саран дээр аппаратаа буулгаж чадсангүй

ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани 

»»
Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан
10:55

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв.

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв.

»»
Путин Украиныг терроризмд буруутгаж, хэлэлцээр хийхээс татгалзав
12:44

Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын 

Путин Украиныг терроризмд буруутгаж, хэлэлцээр хийхээс татгалзав

Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын 

»»
ОХУ Украины халдлагад хариу өгөхөөс өөр аргагүй гэж Путин Трампт хэлжээ
10:05

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна. 

ОХУ Украины халдлагад хариу өгөхөөс өөр аргагүй гэж Путин Трампт хэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна. 

»»
Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа
09:01

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа. 

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа. 

»»
И Жэ Мюний бүрэн эрх эхэлж, эдийн засгаа сэргээх амлалт өглөө
08:52

Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч 

И Жэ Мюний бүрэн эрх эхэлж, эдийн засгаа сэргээх амлалт өглөө

Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч 

»»
Meta компани цөмийн эрчим хүч худалдан авах гэрээ байгуулжээ
17:23

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь 

Meta компани цөмийн эрчим хүч худалдан авах гэрээ байгуулжээ

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь 

»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
14:42

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ
18:07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл 

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
12:07

Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн 

Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа
14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн
18:27

Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд

Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү?
21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна
11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ
17:15

Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө 

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр
11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ
18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа
18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа
13:48

Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!

#GoMongolia

Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна
10:57

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа
17:57

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ
23:25

Төсөл-1

Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ

Төсөл-1

»»
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ
22:02

Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал 

Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ

Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал 

»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу?
20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ
14:45

Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.

Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ

Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.

»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай
20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ
14:35

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.

Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.

»»

bolod.mn logo
RSS Feeds | Холбоо барих | Маркетингийн алба |
Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2005-2024 Bolod Мэдээллийн сүлжээ сайт. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by: "Онлайн Хүрээ" ХХК