БАЙР СУУРЬ
2019-02-08Сүүлийн үед ББСБ-уудын талаарх сэдэв олон нийтийн сонирхлыг ихээхэн татах болсон байна. Энэ салбарын  өнөөгийн байдал, зах зээлд эзлэх хувь хэмжээ ямар байгаа тухай яриагаар ярилцлагаа эхэлье.
Санхүүгийн зах зээл дээр нийт 540 банк бус санхүүгийн байгууллага Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Банк бус санхүүгийн байгууллагууд нь хуулийн дагуу нийт 10 төрлийн үйл ажиллагааг эрхлэх боломжтой ба нийт байгууллагуудын 90 гаруй хувь нь зээлийн үйлчилгээг дагнан болон бусад үйлчилгээтэй хавсран эрхэлж байна. Банкны салбартай харьцуулахад ББСБ-уудын эдийн засагт эзлэх хувь хэмжээ бага байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд салбарын хэмжээ болон зах зээлд нийлүүлж буй зээлийн бүтээгдэхүүний хэмжээ тасралтгүй өсөж байна. Тухайлбал, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өсөж 1.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өөрөө ДНБ-ий 4.2 хувь, банкны салбарын нийт хөрөнгийн 3.9 хувьтай тэнцэж байгаа юм. Харин салбарын нийт зээлийн үлдэгдэл 37 хувиар өсөж, 811.6 тэрбум төгрөгт хүрсэн нь банкны салбартай харьцуулахад 4.8 хувь байна. ББСБ-уудын олгож буй зээлийн хэмжээ нь банкны салбартай харьцуулахад маш бага байгаа ч банкны үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй иргэдэд бага дүнтэй зээлийг богино хугацаатайгаар олгодгоороо онцлогтой. 2018 оны 3 дугаар улирлын байдлаар нийт зээлийн үлдэгдлийн 70 гаруй хувийг нэг жилээс бага хугацаатай олгосон зээл, 84 хувийг иргэдэд олгосон зээл бүрдүүлж байна.
СЗХ-ноос ББСБ-уудын дүрмийн санг нэмэгдүүлэхээр шийдвэрлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ шийдвэрийг гаргах шаардлага, үндэслэл юу байсан бэ?
СЗХ олон талын судалгаа болон баримтан дээр үндэслэн энэ шийдвэрийг гаргасан. Тухайн үед эдийн засгийн өсөлт удааширсан, түүнийгээ дагаад арилжааны банкуудын зээлийн нийлүүлэлт хумигдсан шинжтэй байсан. 2011-2013 онуудад 50 орчим хувийн өсөлттэй байсан банкны салбарын зээлийн нийлүүлэлт 2015 оны хоёрдугаар улирлаас эхлэн буурч эхэлсэн. Тухайлбал, банкны салбарын нийт зээлийн хэмжээ 2015 онд дунджаар -1.8 хувь, 2016 онд 1.9 хувийн өсөлттэй байсан. Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн энэ нөхцөл байдлаас шалтгаалан иргэд, аж ахуй нэгжийн зээлийн эрэлт өсөж эхэлсэн. Үүнийг дагаад зээлийн хүү өссөн, улмаар салбарын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн зэрэг сөрөг үр дагаврууд зах зээлд бий болоод байсан. Мөн тухайн үед банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой этгээдүүдийн тоо хурдацтай нэмэгдэж байсан. 2014-2016 оны хооронд ББСБ-уудын тоо хоёр дахин огцом нэмэгдсэн. Ингэснээр зээлийн зах зээлийн тэлэлт тодорхой хэмжээнд явагдсан боловч салбарт өргөжилтийн үр өгөөж төдийлөн бий болоогүй. Түүнчлэн санхүүгийн зах зээлд оролцогчдын үйл ажиллагаа өөрөө хэрэглэгчдийн итгэл дээр суурилан явагддаг учраас салбарын мэргэжлийн оролцогчид болох ББСБ-ууд нь хариуцлага даах чадвартай, үйл ажиллагаа нь тогтвортой, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байх зайлшгүй шаардлагатай байдаг.
Мөн сүүлийн жилүүдэд санхүүгийн зах зээлд технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд хурдацтай нэвтэрч, уламжлалт зах зээлийг нэлээд эвдэж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нь санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ үзүүлэх хугацааг бууруулах зэрэг олон давуу тал, үр ашгийг бий болгож байна. Одоогийн байдлаар СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд хоёр ч ББСБ технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байгаа бөгөөд салбарын нийт зээлдэгчдийн 40 гаруй хувь нь гар утсанд суурилсан зээлийн үйлчилгээг ашиглаж байна. Цаашид ч санхүүгийн зах зээлд финтекийн үйлчилгээнүүд улам хурдтай нэвтрэх, зах зээл өөрөө технологид суурилан ажиллах хандлагатай байна. Ер нь энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нь ББСБ-уудын харилцагчид бага зардлаар, үр ашигтайгаар бүтээгдэхүүн хүргэх, цаашлаад арилжааны банкуудтай өрсөлдөхүйц хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг том боломжуудыг олгож байна. Мэдээж эдгээр технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэхэд нөгөө л хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь том хөшүүрэг болж байдаг.
Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх нь ББСБ-даа ямар ач холбогдолтой байдаг вэ? Үүнийг хэрхэн тооцоолсон бэ?
Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх нь зөвхөн байгууллагын үйл ажиллагааг тэлэхээс гадна үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник хэрэгсэл, програм хангамжийг сайжруулах, мөн шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зэрэг давуу талыг олгох ба байгууллагын хүний нөөц, засаглал, комплаенс, эрсдэлийн удирдлага, менежментийн үйл ажиллагаа зэрэг олон зүйлд эерэгээр нөлөөлдөг. Жишээлбэл, Санхүүгийн зохицуулах хороо Монгол улсад ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу зохицуулалтын байгууллагуудын мөнгө угаах эрсдэлийн түвшинг үнэлсэн бөгөөд банк бус санхүүгийн байгууллагуудын мөнгө угаах эрсдэлийн түвшин бага байсан хэдий ч эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээ хангалтгүй түвшинд байсан нь үнэлгээний үр дүнд сөргөөр нөлөөлж байсан. Уг үнэлгээ нь байгууллагуудын засаглал, сургалт, хүний нөөц, комплаенсын хэрэгжилт, эрсдэлийн үнэлгээ, удирдлага, хяналтын тогтолцоо, менежментийн үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлүүдийг багтаасан ба хөрөнгийн хэмжээ ихтэй, том байгууллагуудын хувьд үнэлгээний үр дүн харьцангуй сайн байсан.
Гадны орнуудын туршлага ч юм уу, жишээ, алдаа, оноог нь судалж үзсэн үү?
Судлалгүй яахав. Сая дурдсан салбарын нөхцөл байдал, чиг хандлагаас гадна ББСБ-ууд хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх чадамжтай эсэх, мөн олон улсад энэ төрлийн бодлогыг ямар үндэслэлтэйгээр гаргадаг талаарх судалгаануудыг хийсэн. Ингэхдээ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх нь зээлийн түвшинд хэрхэн нөлөөлдөг талаарх төсөөллийг эконометриксийн дөрвөн аргачлалыг ашиглан гурван хувилбараар тооцож гаргасан. Эдгээр төсөөллийн үр дүнгээс харахад уг бодлогын шийдвэр бүрэн хэрэгжиж дууссаны дараагаар салбарын нийт хөрөнгө дунджаар 2.6 их наяд төгрөгт, зээлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэн 1.7 их наяд төгрөгт хүрэх ба зээлийн хүүгийн түвшин 2018 он гэхэд 3.4 хувь, 2019 он гэхэд 2.6 хувь, 2020 он гэхэд 2.1 хувь хүртлээ буурах бүрэн боломжтой гэсэн үр дүн гарсан. Тиймээс эдгээр судалгаа, нөхцөл байдалд үндэслэн чадавхтай, хариуцлагатай мэргэжлийн оролцогчдоор салбарыг бүрдүүлэх, иргэдэд хямд үнээр санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хялбар хүргэх, иргэд, аж ахуй нэгжүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг үндэслэлүүдээр Хороо ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байсан.
Та нарын хийсэн олон улсын судалгаанаас өөр онцлох дүр зургууд ажиглагдсан уу? Жишээ нь, санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх шалтгаан нь голчлон юу байдаг, эсвэл манай ББСБ-уудтай ижил байгууллагуудын хувьд хувь нийлүүлсэн хөрөнгийн шаардлага хэр хэмжээнд байдаг гэх зэргээр?
Улс орнуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөсөн туршлагаас үзэхэд бичил санхүүгийн зах зээлийг бэхжүүлэх, чадавхжуулах, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зах зээл дэх мэргэжлийн оролцогчдыг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, үр ашигт байдлыг өсгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэдэг болох нь харагдсан. Харин хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөсөн байдал нь улс орнуудын хувьд харилцан адилгүй бөгөөд манай улстай ижил хөгжиж буй санхүүгийн зах зээлтэй улсуудад 1.5 саяас 12.6 сая ам.долларын интервалд багтаж байна. Камбож улс ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг хамгийн их буюу 24 дахин өсгөж, 1.5 сая ам.долларт хүргэсэн бол Пакистан, Бангладеш, Гана зэрэг улсууд 2 дахин өсгөж харгалзан 9.2 сая, 12.6 сая, 3.5 сая ам.доллар болгож байсан. Түүнчлэн Камбож, Энэтхэг, Вьетнам зэрэг улс орнуудад жижиг ББСБ-уудаа дэмжиж, боломж олгох үүднээс тодорхой хугацаанд үе шаттайгаар хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх бодлого баримталж байна. Манай улсын бичил санхүүгийн байгууллагуудын ам.доллараар илэрхийлсэн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг бусад улс орнуудынхтай харьцуулахад бага түвшинд байна.
Түрүүн та судалгааны дүнд хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлснээр зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэсэн дүн гарсан гэлээ. Тэгвэл уг шийдвэрийг хэрэгжүүлснээр зах зээлд ямар эерэг өөрчлөлтүүд гараад байна вэ?
Аливаа бодлого, шийдвэрийг гаргахдаа судалгаа, шинжилгээнд суурилдаг боловч, үр нөлөөг нь тухай бүр үнэлэхэд хэцүү байдаг. Гэхдээ статистик мэдээллээс харахад зах зээлд хэд хэдэн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхлээд байна. Тухайлбал, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2016 оны гуравдугаар улиралд салбарын нийт хөрөнгө 724.2 тэрбум төгрөг байсан бол 2018 оны гуравдугаар улиралд 1.2 их наяд төгрөгт хүрч 66 хувиар өссөн. Харин нийт зээлийн хэмжээ 81.3 хувиар нэмэгдэж 811.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Активын бүтцээс харвал нийт хөрөнгийн өсөлтийн 76.2 хувийг нийт зээлийн өсөлт бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл салбарын эх үүсвэрийн хэмжээ нэмэгдсэнээр зээлийн нийлүүлэлт нэмэгдэж байна гэсэн үг.Харин сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө 4.2 хувь байсан бол 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 3.3 хувь буюу 0.9 пунктээр буурсан дүнтэй байна. Зээлийн хүүгийн бууралтад эдийн засгийн таатай нөхцөл байдал нөлөөлсөн байж болох ч зээлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдсэн нь үнийн түвшинг бууруулах гол нөлөөг үзүүлсэн гэж харж байна. Мөн зээлийн хүүг бууруулах зорилгоор Хорооноос энэхүү шийдвэрийг гаргасны дараагаар Голомт банкнаас “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги”, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөс “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулан баталсан нь СЗХ-ны бодлогын санаачилга санхүүгийн зах зээлд оролцогчдод бага ч болов дохио үзүүлсэн болов уу гэж бодож байна. Мөн зөвхөн зээлийн хүүгийн бууралт зэргээс гадна салбарт ажиллагсдын тоо 30.8 хувиар өсч, ББСБ-ууд нь нийт 2600 гаруй ажлын байрыг бий болгосон зэрэг бусад эерэг үзүүлэлт ч гарсан байна.
Зээлийн нийлүүлэлт нэмэгдсэн гэхээр нэг талаас иргэд, байгууллагууд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хүртээд, зах зээлийн оролцоо нь нэмэгдээд ирж байна гэж харж болох байх. Эргээд үүнд сөрөг тал нь юу байж болох вэ?
ББСБ-уудын зээлдэгчдийн тоо 2016 оны гуравдугаар улиралд 64 мянга байсан бол 2018 оны гуравдугаар улиралд 3.4 дахин нэмэгдэж 217 мянгад хүрсэн байна. Зээлдэгчдийн тооны энэ өсөлт нь таны хэлснээр нэг талаасаа санхүүгийн үйлчилгээний хүртээмж өсөж байгааг илэрхийлэх боловч иргэдийн өрийн дарамт нэмэгдэх аюул бас байдаг. Тиймээс бид нэг зээлдэгчид ногдох зээлийн хэмжээг зайлшгүй харах шаардлагатай. 2016 оны гуравдугаар улиралд ББСБ-ын нэг зээлдэгч дунджаар 7.0 сая төгрөгийн зээлтэй байсан бол энэ улиралд уг үзүүлэлт 3.7 сая төгрөг буюу бараг 2 дахин буурсан байна.
2016 онд чанаргүй зээлийн хэмжээ өссөн байсан гэсэн. Тэгвэл СЗХ-ны шийдвэрийн дараа ямар өөрчлөлт гарсан бэ?
Ер нь сүүлийн хоёр жилийн хугацаанд банк бус санхүүгийн салбарын чанаргүй зээлийн хувь буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал 14.3 хувь хүртэл өсөөд байсан чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 10.6 хувь хүртэл буурсан дүнтэй байна.
Банк бус санхүүгийн зах зээлд аль хэдийн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаад эхэлсэн байгаа нь харагдаж байна. Үе шаттайгаар хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх энэ шийдвэрийн хэрэгжилт өнөөдөр ямар үзүүлэлттэй байна вэ?
Өмнө дурдсанчлан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр нь үе шаттайгаар хэрэгжинэ. Бас бүсийн ялгавартай. Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө 2018 онд 1 тэрбум, 2019 онд 1.4 тэрбум, 2020 онд 1.9 тэрбум, 2021 он гэхэд 2.5 тэрбум хүртэл нэмэгдүүлэхээр заасан байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 429 ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 332.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар шийдвэрийн хэрэгжилт 95 хувьтай байна. Ер нь ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх шийдвэрийг зардал бус хөрөнгө оруулалт гэж үзэх нь зөв юм. Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсний дүнд байгууллагуудын чадавх сайжрахаас гадна ашигт ажиллагааны үзүүлэлтүүд мөн өссөн дүнтэй байна. Зээлийн хүүгийн түвшин буурсаны зэрэгцээ байгууллагуудын үр ашигт байдал сайжирч ашгийн түвшин нэмэгдсэн нь ББСБ-уудын зах зээлд зээлийн бүтээгдэхүүний эрэлт өндөр байгааг харуулж байна.
Цаашид СЗХ санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар бодлого баримтлан ажиллах вэ?
СЗХ өнгөрсөн есдүгээр сард дунд хугацааны буюу 2018-2021 оны стратеги төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлээд явж байна. Энэхүү стратеги төлөвлөгөөнд нийт зургаан зорилтыг тусгасны стратегийн зорилт 3-д, “Санхүүгийн бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хямд, хялбар, түргэн шуурхай, чирэгдэлгүй хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх” гэж тусгасан байгаа. Бид энэ зорилтынхоо хүрээнд санхүүгийн хүртээмжийг сайжруулах бодлогын баримт бичиг боловсруулж хэрэгжүүлэх, зах зээлд оролцогчдын чадавхыг нэмэгдүүлэх, хямд эх үүсвэртэй, урт хугацаат зээл болон бусад санхүүгийн хэрэгслийг зах зээлд гаргахыг бодлогоор дэмжих, технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн болон эрсдэлийг хянах тогтолцоог бүрдүүлэх гэсэн дэд зорилтуудыг тавьж, үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөгөө гаргаад хэрэгжүүлж байна. Мөн Засгийн газраас баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан “Мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”, “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” зэрэг бодлогын баримт бичгүүдэд салбарын оролцогчдыг чадавхжуулж, олон тулгуурт санхүүгийн зах зээлийг бий болгох, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд, олон нийтэд хямд үнэтэй өргөн сонголт бүхий санхүүжилтийн арга хэрэгслийг санал болгоход чиглэгдсэн олон ажил тусгагдсаныг хэрэгжүүлж байна. Эдгээр бодлогын баримт бичгүүдийг 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө 90-100 хувийн биелэлттэй байна. |
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно 11:53 Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон
|
Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон »»
|
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 11:42 Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6 »»
|
|
Монгол улсын хил үүссэн түүх 11:39 Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур,
|
Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, »»
|
|
Мотор нь цохисон машины дугуйг... Нямдоржоо, шпи шүү... 11:35 За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл
|
За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл »»
|
|
Сугалаанд оролцохоосоо өмнө тухайн ААН зөвшөөрөлтэй эсэхийг ингэж шалгаарай 11:19 Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ,
|
Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ, »»
|
|
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой 11:06 Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй
|
Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 17:50 Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн
|
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн »»
|
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа 14:25 “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд »»
|
|
Сэрэмжлүүлэг: ХУД дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарлаа 01:07 Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны
|
Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны »»
|
|
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчиллээ 16:46 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
|
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно 10:51 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. »»
|
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ 07:22 Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. »»
|
|
Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|