 |
|
 |
|
Фүна Тонаки: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, Белодед, Парето нар миний өрсөлдөгч |
|
|
 |
|
 |
Фүна Тонаки: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, Белодед, Парето нар миний өрсөлдөгч
2019-01-21Монголчуудын барилдааныг судлаж, барьц авах, золгох тал дээр шинэ зүйл сурч авахаар ирсэн.  Сүүлийн үед Японы жүдочид гадаад улс орнуудад ганцаарчилсан бэлтгэл их хийх болсон. 2012 оны Лондонгийн олимпод тааруухан оролцсон Японы шигшээ багийг сэргээн босгох даалгавар авсан Иноүэ Косэй дасгалжуулагчийн нэвтрүүлсэн нэгэн шинэлэг зүйл бол энэ байлаа. Жүдогийн эх орон Японы жүдочид Бразил, Монгол, ОХУ гээд гадаад улс орнуудад очиж, бэлтгэл хийн, үндэсний бөхөөс нь суралцсаар байгаа билээ. Энэ өдрүүдэд Монголд Японы шигшээ багийн тамирчин, 2017 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт Фүна Тонаки ирж, хамтарсан бэлтгэлд оролцлоо. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа сонирхуулья.
- Та Монголд анх удаа ирж байна уу? - Тиймээ, анх удаа. - Монголд Японы алдартай жүдочид ирж, хамтарсан бэлтгэл хийдэг боллоо. Шёохэй Оно, Сара Асахина нар өнгөрсөн жил ирсэн. Бүгд мэдээж ямар нэг шинэ зүйл сурч мэдэж авах, олох зорилгоор ирж байгаа. Фүна Тонаки ямар зорилгоор Монголд ирэв?
- Сүүлийн үед амжилт тааруухан байгаа болохоор яагаад гэдгээ мэдэж авах зорилготой Монголд ирсэн. Сул тал маань юу болох, яаж засах вэ гэдгээ ойлгох хүсэлтэй байна. Монгол бөхчүүд хөл, нуруу сайн байдаг. Тэдний барилдааныг судлаж, барьц авах, золгох тал дээр шинэ зүйл сурч авахаар ирсэн. - Ирэхийнхээ өмнө Сара Асахинагаас ч юм уу, Монголын талаар сонирхож асуусан уу? - Үгүй. - Монголын талаарх Таны сэтгэгдлийг сонсмоор байна? - Монгол гэхээр өргөн уудам талд гэр байдаг газар л гэж бодож байсан. Харин ийм олон байшин барилгатай гэж огт мэдээгүй. Үүнд их гайхсан. - Монголд хүйтэн байна уу, даарч байна уу? - Би хүйтэнд гайгүй тэсвэртэй юм гэдгээ мэдэж авлаа. Анх Монголд -30 хэм хүйтэрдэг гэж сонсоод сэтгэлд нэг л буухгүй байсан. Харин яг ирээд үзэхэд хуурай цаг агаартай болохоор гайгүй байна. - Таныг ирж байхад манай УАШТ Сэлэнгэ аймагт болж өнгөрлөө. Тэмцээн дөнгөж дууссан болохоор хамт бэлтгэл хийх тамирчин олдов уу? Яагаад яг ийм үед ирэв? - Би шийдээгүй юм. Манай холбооноос хаана бэлтгэл хиймээр байна гэж асуухад би Монгол гэж хариулсан. Харин холбооноос за яг одоо яваарай гэхээр нь шууд хүрээд ирсэн. УАШТ болж байгааг мэдээгүй. Гэхдээ Д.Сумьяатай бэлтгэл хийж чадсандаа баяртай байгаа. - Монгол жүдочдын хүчтэй талыг юутай холбож бодов? - Биеийн хөгжил, хөл нуруу сайтай. Чадалтай. - Сул тал нь? - Тэсвэр хатуужил. Цаг дуустал эрчтэй барилдах чадвар.
- Та хэдэн настайгаасаа жүдо барилдаж эхлэв? Хамгийн анх түрүүлсэн тэмцээн юу вэ? - 9 настайгаасаа жүдо барилдаж эхэлсэн. Дунд сургуульд байхдаа Сагамихара хотын АШТ-д анх түрүүлж байлаа. - 48 кг-ийн жүдочид 15-16 настайдаа л тодроод гараад ирдэг. Тани Рёоко гэхэд 18 настайдаа дэлхийн аварга болж байлаа. Харин Фүна Тонаки 20 наснаасаа амжилт гаргаж эхэлсэн байдаг. Арай орой гэж хэлэхэд болохоор. - Тиймээ. Миний хувьд анх олимпийн наадамд оролцох нь холын мөрөөдөл байлаа. Дунд, ахлах ангид байхад нэг хэсэг огт ялахаа болиод жүдо бөхөө болих талаар хүртэл бодож байлаа. Харин их сургуульд ороод бага зэрэг амжилт гаргаж эхэлсэн. Энэ үеэс л олимпийн наадам гэдэг зүйл мөрөөдлөөс бодит зорилго болон хувирсан гэж хэлж болно. - 2016 оны Риогийн олимпийн наадмыг гэртээ үзсэн байх. Таны жинд барилдсан Ами Кондо хүрэл медаль л хүртсэн. Тэр үед юу бодогдож байв? Би оролцсон бол гэж бодож байв уу? - Би тэр үед тэгэж бодохоор сайн тамирчин байгаагүй. Гэхдээ Ами Кондотой өмнө нь барилдаад ялагдсан ч эн тэнцүү, сайхан өрсөлдөж чадсан болохоор би ч бас түрүүлэхгүй юм гэхэд олимпийн наадамд барилдаж болох юм байна гэж бодоод итгэл төрсөн. - Одоогийн 48 кг-ийн жинд хамгийн хүчтэй бөх хэн бэ? Өрсөлдөгч гэж хэнийг үздэг вэ? - Ами Кондог нэрлэнэ. - Гадаадын тамирчдаас? - М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, Украины Белодед байна. Мөн Аргентиний Парето, Бразилийн Менезес. Бүгд л сайн тамирчид. - Г.Отгонцэцэгтэй 4 барилдаж, 2 ялж, 2 унаад байгаа. Г.Отгонцэцэгийн барилдааны онцлогийг өөртөө нээсэн байх? - Шийдсэн мэх сайн хийдэг. Мэхэндээ даацтай.
- М.Уранцэцэгтэй та 7 барилдаж 4 ялж, 3 унасан байна. 2 сарын өмнө Осака Их Дуулгын финалд хэдхэн секундэд цэвэр ялсан. ДАШТ-д бас ялсан гээд түүнийг 2 дараалан ялаад байгаа. Урнаатай барилдаад сурч байна гэж хэлж болох уу? - Барилдахад амар болж эхэлсэн тал бага зэрэг бий. Би барилдахын өмнө өрсөлдөгчийнхөө царайг их хардаг. Сэтгэлийн хөдөлгөөн, байдлыг нь хараад "Би өнөөдөр ялах нь", "Өнөөдөр эвгүй байж магад" гэдгээ ойлгодог. - 2017 онд та дэлхийн аварга болохдоо М.Уранцэцэгтэй бас таарч ялж байсан. Тэр үед Урнаагийн царайг хараад ялна гэдгээ ойлгосон уу? - Тиймээ, хараад ялна гэж бодсон. Харин өнгөрсөн жилийн ДАШТ-д хагас шигшээд таараад хэцүү барилдаан болох нь гэдгийг ойлгосон. М.Уранцэцэг маш их төвлөрөөд ирж байгаа нь мэдрэгдсэн. - Энэ хоёр бөхийн хэнтэй нь барилдахад хэцүү вэ? - Г.Отгонцэцэгтэй барилдах нь хэцүү. Тал таарах, барьц авах гээд олон юм бий. Урнаатай барилдахад тэр нуруу өндөр, мөч урт болохоор барьц булаацалдахаас өөр аргагүй. Харин Г.Отгонцэцэг надтай адилхан жижигхэн, зүүн талтай болохоор шууд л мөргөлдөж байгаа мэт болдог. Зай маш ойрхон.
- Украины Белодедтэй 3 барилдаад 3 унасан. Яагаад? Тэр тийм хүчтэй юу? - Белодед бол нурууны өндөр, хөл гарын урт гэх зэрэг биеийнхээ илүү талыг маш гарамгай ашиглаж барилддаг. Энэ бол түүний хамгийн хүчтэй тал. Харин миний хувьд өөрийгөө удирдан, хянаж чадалгүй ялагдаад байгаа. Ялмаар байна, заавал ялна гэж бодож, хүсэх тусам өөрийгөө хянах нь улам хэцүү болдог. - Өнгөрсөн жил Загребийн Гран Прид Дарьяад ялагдаад "Намайг ялсан өрсөлдөгч 17 настай, 170 см өндөр, хөөрхөн охин. Одоогийн байдлаар түүнд жүдогоор ч, гадна төрхөөр ч ялагдаж байгаа тул ядаж жүдогоороо ялахын төлөө хичээнэ" гэж хэлсэн гэсэн үнэн үү? Гэтэл дахиад ялагдлаа. - Тийм ээ, үнэн. Нуруу, зүс царай, жүдо гээд бүх юмаар ялагдаад байх нь гунигтай болохоор ядаж жүдогоор ялахсан гэж бодоод хэлсэн юм. - Тамирчны хувьд ялах гэхээсээ ижилхэн эмэгтэй хүний хувьд ялах гэж хэт хичээгээд байгаа болохоор ялагдаад байгаа юм биш биз? - Үгүй үгүй, саяынх бол тоглоом наргиан шүү. - Белодедийг ялахгүй бол олимпийн алтан медаль авахгүй шүү дээ. Дарьяг унагаахын тулд Танд юу хэрэгтэй вэ? - Өөрийгөө удирдан хянах. Сэтгэл зүйн тал дээр ажиллах хэрэгтэй. Түүнээс ур чадварын тал дээр ялагдаад байгаа зүйл байхгүй.
- Гадаад бөхтэй барилдах хэцүү юу, япон бөх хэцүү юу? - Япон бөх хэцүү. Хүчтэй сайн тамирчин маш олон. - Япон жүдочдын хүчтэй тал? - Ур чадвар. Мэх хийх, барьц авах чадвар, барьц тавиулах гээд бүх зүйл дээр япон бөхчүүдийн ур чадвар маш өндөр. - Нэг жилийн дараа Токиод олимпийн наадам болох гэж байна. Таны хувьд олимпийн наадам гэж юу вэ? - Дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн орны тамирчид ирж оролцдог. Баян орны тамирчин байлаа гэхэд ядуу буурай орноос ч тамирчид ирдэг. Тамирчид амжилт гаргаж, медаль аваад улс орон, ард түмэндээ баяр баясгалан, урам зориг өгдөг тэмцээн бол олимпийн наадам юм. Үзэж байгаа хүмүүст эр зориг, сэтгэлийн хөдлөл бэлэглэн, уярааж, огшоодог нь олимпийн наадмын хамгийн сайхан зүйл. - Токиогийн олимпийн наадмын эрх авахын тулд юуны өмнө ДАШТ-д оролцох шигшээ багт багтах ёстой. Энэ эрхийг 4-р сард болох Японы УАШТ-ээс өгнө. Таны жинд Ами Кондо, Хироми Эндо гэсэн сайн бөхчүүд байна. Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ? - Ами Кондо. Одоогийн байдлаар 4 барилдаж, 3 ялагдаад байгаа өрсөлдөгч. Бид нас чацуу. Ахлах ангид байхдаа анх таараад ялагдаж байлаа. - "Токио 2020" олимпийн наадмын эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 48 кг-д алтан медалийн төлөө өрсөлдөх бөх 4-ийг нэрлэ гэвэл хэн хэнийг сонгох вэ? - Белодедийг хамгийн түрүүнд хэлнэ. Тэгээд М.Уранцэцэг, Парето, Косовогийн Дистрия Красники байна. Красники жингээ хасаад 48 кг-д бууж ирээд Мастерст түрүүлсэн байгаа.
- Энэ жил Фүна Тонаки ямар тэмцээнд орох гэж байна? Японд хэн ямар тэмцээнд орохыг холбоо шийддэг үү, тамирчин өөрөө шийддэг үү? - Японы жүдо бөхийн холбоо шийддэг. Би Дюссельдорф Их Дуулгад оролцох төлөвлөгөөтэй байгаа. - Одоо та жиндээ дэлхийн чансаагаар 3-т бичигдэж байна. Ер нь чансаагаа хардаг уу? - Бараг хардаггүй. Гадаадын бөхчүүд чансаагаа дээшлүүлэх гээд ганц нэг тамирчин ихэнх тэмцээнд оролцдог. Харин Японд бүх тамирчдад ижил боломж гаргаж өгдөг. Тийм болохоор дэлхийн чансаа ямар ч хамаагүй гэж би боддог. - Таны хэлсэн нэгэн алдарт эшлэлийг олж уншсан. "Үхэхээс бусад зүйл бол зүгээр л нэг жижигхэн шарх" гэж. Хэзээ хэлсэн бэ? - Уг нь бол би хэлээгүй юм. Твиттерийнхээ профайл дээр л бичсэнийг хүмүүс их уншсан байна лээ. Үхсэн ч хамаагүй үзэлцэнэ гэсэн утгаар бичсэн хэрэг. - Сүмо бөх үздэг үү, монгол бөхчүүдтэй танил уу? - Үгүй. Би спортын тэмцээн, ер нь телевиз үздэггүй. - Жүдо бөхөөс өөр дуртай зүйл юу байна? - Унтах л юм даа. Заримдаа жүдог мартаад амарч байх хэрэгтэй гэж боддог. Дан жүдогоор амьсгаллаа гээд илүү хүчтэй болохгүй.
- Та ямар сургууль төгссөн бэ? Танай сургуулиас алдартай тамирчин гарсан уу? - Тэйкёо их сургууль. Алдарт Тани Рёоко манай сургууль. Бас Мацүмото Каори байна. - Таны шүтдэг жүдоч? - Аюүми Танимото. Иппон цэвэр ялж байгааг нь харахад сайхан байдаг. Би өөрөө бага багаар оноо авч барилддаг хүн. - Япончууд яагаад заавал Иппон ялах гэж хичээдэг юм бол? "Иппон жүдо". Бусад оронд бол ялж байвал боллоо гэх тамирчин олон. - Цэвэр ялах сайхан харагддаг болохоор тэр байх. Иппон ялна гэдэг бүрмөсөн ялж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл ямар ч маргаангүй дуусгаж байгаа юм. Энэ бол жүдо бөхийн хүнийг татдаг зүйлийн нэг. Харин миний хувьд ялж байвал торгуулиар ч ялсан байсан ялалт гэж боддог. - Ярилцлага өгсөнд баярлалаа. Хавар болох УАШТ-дээ амжилттай оролцож, олимпийн эрхээ аваарай гэж хүсэн ерөөе.
М.Сугар-Эрдэнэ
Ub.life
|
Фүна Тонаки: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, Белодед, Парето нар миний өрсөлдөгч |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Сураггүй алга болсон иргэний ар гэрийнхний хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоожээ 09:45 Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан
|
Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан »»
|
|
Б.Тэгшбаяр Ази тивийн шилдэг дугуйчнаар тодорчээ 09:44 Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга,
|
Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга, »»
|
|
Барууныхны баах нь хүртэл сайхан санагдах цаг дор... 09:43 “Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ
|
“Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ »»
|
|
Бодлогын өрсөлдөөн үү, тархи угаах уралдаан уу 09:28 2009 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-9”-д “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Отгонбаяр “Бодлогын өрсөлдөөн үү, тархи
|
2009 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-9”-д “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Отгонбаяр “Бодлогын өрсөлдөөн үү, тархи »»
|
|
“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ын төслийг ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх ёслол боллоо 09:24 БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол улсад хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур
|
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол улсад хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур »»
|
|
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно 19:14 Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийслэл хотын явган хүний зам дээр машинаа байршуулсан, автобусны зогсоол хааж
|
Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийслэл хотын явган хүний зам дээр машинаа байршуулсан, автобусны зогсоол хааж »»
|
|
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй 18:48 Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан
|
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан »»
|
|
НЗД-аас үүрэг болгосны дагуу Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ 17:58 Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын
|
Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын »»
|
|
Т.Даваадалай: Цэцэрлэг, сургуулийг зундаа амжиж барих гэхээр бичиг баримтын асуудлаас удааширдаг 17:52 НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн
|
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн »»
|
|
Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна 15:25 Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
|
Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. »»
|
|
НЭМҮТ: Угаарын хийд 59 хүн хордож, хоёр иргэн нас барсан 13:51 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн мэдээллээр, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны хооронд
|
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн мэдээллээр, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны хооронд »»
|
|
Сахиусан тэнгэрүүдийн шоун дээр хүмүүс инээж, хөгжилдөж байх нь хамгийн чухал… 13:49 Victoria’s Secret шоуны шинэхэн бүтээлч захирал, дизайнер Адам Селманы хамтаар эргэн эрэлтийнхээ үеэр хүмүүс инээж,
|
Victoria’s Secret шоуны шинэхэн бүтээлч захирал, дизайнер Адам Селманы хамтаар эргэн эрэлтийнхээ үеэр хүмүүс инээж, »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ 12:31 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 16 /CNBC/. Америкийн “Apple” компани шинэчлэгдсэн M5 чип бүхий шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 16 /CNBC/. Америкийн “Apple” компани шинэчлэгдсэн M5 чип бүхий шинэ »»
|
|
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэл 20 хувиар буурна 10:51 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг
|
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг »»
|
|
Визийн асуудлаас болж Катмандуд гацсан хоёр ламхай тусгай үүргийн онгоцоор гэртээ ирнэ 10:29 Балба Улсын Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 4-нд нийгмийн сүлжээний 26 төрлийн платформыг хаасан.
|
Балба Улсын Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 4-нд нийгмийн сүлжээний 26 төрлийн платформыг хаасан. »»
|
|
Шилдэг ахлах офицер, илтгэгч нарын шагналыг гардууллаа 10:24 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг "Ахлах офицерын жил" болгон зарласантай
|
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг "Ахлах офицерын жил" болгон зарласантай »»
|
|
Д.Батбаяр: Гэгээрлийн дээдийн дээд нь магадгүй гэрэл ч байж болно 10:19 Хүн гэрэл болоод орчлонгийн их гэрэлтэй нийлдэг байх. Их гэгээрсэн хүмүүс гэрэл болоод алга болчихдог гэдэг.
|
Хүн гэрэл болоод орчлонгийн их гэрэлтэй нийлдэг байх. Их гэгээрсэн хүмүүс гэрэл болоод алга болчихдог гэдэг. »»
|
|
Хотын дарга Х.Нямбаатар 2007 айлын орон сууцны хорооллыг гэрээний хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өглөө 10:13 Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд хотын төвөөс 15 км зайтай 2007 айлын орон
|
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд хотын төвөөс 15 км зайтай 2007 айлын орон »»
|
|
Отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ 10:00 2025-2026 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хуралдлаа.
|
2025-2026 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хуралдлаа. »»
|
|
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар “ЗАЛИЛАН” юм! 09:59 Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж,
|
Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, »»
|
|
Сураггүй алга болсон 46 настай эмэгтэйн цогцос олдсон бөгөөд түүнтэй хамт явсан эрэгтэй амиа хорлосон байдалтай олджээ 17:10 Самранд яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоогоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
|
Самранд яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоогоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. »»
|
|
"Төрийн албаны үнэ цэнэ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа 16:17 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн
|
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн »»
|
|
И-баримт сугалааны СУПЕР АЗТАН тодорлоо 16:14 2025 оны 09-р сарын 01-ээс 09-р сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдлаа.
|
2025 оны 09-р сарын 01-ээс 09-р сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдлаа. »»
|
|
Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойрог дахь хөшөө шатжээ 14:17 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 хороо, Баянбүрдийн тойрог Чингэлтэй хөшөө шатаад байна гэсэн дуудлагыг аравдугаар
|
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 хороо, Баянбүрдийн тойрог Чингэлтэй хөшөө шатаад байна гэсэн дуудлагыг аравдугаар »»
|
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа 14:11 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
НҮБ: Жил бүр 1,2 сая хүн зам дээр амиа алдаж байна 13:10 Зам тээврийн осол нь дэлхийн хүн амын нас баралтын 8 дахь шалтгаан, 5-аас дээш насны хүүхдүүд ба залуучуудын
|
Зам тээврийн осол нь дэлхийн хүн амын нас баралтын 8 дахь шалтгаан, 5-аас дээш насны хүүхдүүд ба залуучуудын »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Сураггүй алга болсон гэх хоёр настай хүүгийн задлан шинжилгээний хариу энэ сарын 16-нд гарна 10:05 2025.09.17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 2 настай хүү сураггүй алга болж, 9-р сарын 25-ны өдөр түүний
|
2025.09.17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 2 настай хүү сураггүй алга болж, 9-р сарын 25-ны өдөр түүний »»
|
|
Улаанбаатар-Увс чиглэлийн автобусанд эх нярайлжээ 09:52 Өнөөдөр үүрийн 03:20 цагт УБ-аас Увс руу явж байсан 07-08 УВС дугаартай автобусан дотор анхны төрөгч жирэмсэн бүсгүй гэнэт өвджээ.
|
Өнөөдөр үүрийн 03:20 цагт УБ-аас Увс руу явж байсан 07-08 УВС дугаартай автобусан дотор анхны төрөгч жирэмсэн бүсгүй гэнэт өвджээ. »»
|
|
2025.10.15 өдрийн 08 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээг хүргэе 09:50 Архангай - Булган, Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал
|
Архангай - Булган, Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал »»
|
|
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ 09:35 “Худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө
|
“Худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө »»
|
|
Б.Даваацэрэн музей, номын сангийн цогцолборын барилгын явцтай танилцлаа 14:58 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн Дархан-Уул аймагт улсын
|
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн Дархан-Уул аймагт улсын »»
|
|
Ирэх долоо хоногт сурагчид "Бие даалтын долоо хоног"-той тул танхимаар хичээллэхгүй 12:21 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд бие даалтын долоо хоногтой.
|
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд бие даалтын долоо хоногтой. »»
|
|
УОК хуралдлаа 11:30 Ирэх 7 хоногт Завхан,Хөвсгөл,Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий гээд ихэнх аймгийн нутгаар их хэмжээний цас
|
Ирэх 7 хоногт Завхан,Хөвсгөл,Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий гээд ихэнх аймгийн нутгаар их хэмжээний цас »»
|
|
Мексикт үерийн улмаас 44 хүн амь эрсэджээ 10:27 Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн.
|
Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн. »»
|
|
Дорнод аймгийн онцгой комисс хуралдаж 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 10:26 Аймгийн онцгой комиссын 14 дүгээр хуралдаан болж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Монгол улсын засгийн газрын 56 дугаар тогтоол”,
|
Аймгийн онцгой комиссын 14 дүгээр хуралдаан болж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Монгол улсын засгийн газрын 56 дугаар тогтоол”, »»
|
|
Н.Эрдэнэхүү: Ирээдүйн аав, ээж болох үр хүүхдээ хорт хавдраар алдахгүйн тулд ХПВ-ийн эсрэг вакциныг хийлгэх хэрэгтэй 10:04 Хүний папиллома вирус /ХПВ/-ийн эсрэг дархлаажуулалтын ач холбогдлын талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.
|
Хүний папиллома вирус /ХПВ/-ийн эсрэг дархлаажуулалтын ач холбогдлын талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа. »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно 09:57 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг лхагва гарагт буюу аравдугаар сарын 15-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг лхагва гарагт буюу аравдугаар сарын 15-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн »»
|
|
АНУ өндөр татвар ногдуулна гэж Хятадыг сүрдүүлж байна гэв 09:46 10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ.
|
10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. »»
|
|
Цас орж, шуурах тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав 15:18 Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага,
|
Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага, »»
|
|
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой 14:06 Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн
|
Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн »»
|
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн жүжгийг ирэх онд толилуулна 13:33 Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн »»
|
|
Н.Сүхбүрэн ЮНЕСКО-ийн гишүүн уран бүтээлч болжээ 12:16 Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ.
|
Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ. »»
|
|
Татвар ноогдуулж байгаа учраас ачаа тээврийн автомашинууд "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацжээ" 11:55 Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт
|
Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Эрэгтэй багшийн эрэлт 10:05 Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг.
|
Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг. »»
|
|
Хагас коксон түлшний нэг шуудайг 5000 төгрөгөөр худалдана 10:04 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо.
|
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо. »»
|
|
Манай өсвөрийн боксчид 31 медаль хүртлээ 09:46 Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах
|
Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах »»
|
|
|
Хачижожимаг дайрсан хоёр хар салхины улмаас 200 орчим байшин сүйрчээ 18:24 Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи
|
Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
Энэтхэгийн ерөнхий сайд Оросоос газрын тос худалдаж авахгүй гэдгээ Трампад амласан гэв 12:31 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв. »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Газын зурваст гал зогсоох тухай тунхагт гарын үсэг зуржээ 11:26 ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг
|
ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг »»
|
|
Мексикт үерийн улмаас 44 хүн амь эрсэджээ 10:27 Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн.
|
Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн. »»
|
|
АНУ өндөр татвар ногдуулна гэж Хятадыг сүрдүүлж байна гэв 09:46 10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ.
|
10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Макрон: Орос хэлэлцээрт оролцохгүй бол үүнийхээ төлөөсийг төлнө 11:16 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно 10:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий »»
|
|
Путин Украинтай хийж буй дайныг "зөв", цагаа олсон" гэв 16:18 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Францчуудын олонх нь Макроныг хугацаанаасаа өмнө огцроосой гэж хүсэж байна 15:12 Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө
|
Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө »»
|
|
Францын шинэ Ерөнхий сайд огцорчээ 09:47 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын »»
|
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА 09:44 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ. »»
|
|
Сирид Б.Асадын дэглэм нуран унаснаас хойших анхны парламентын сонгууль боллоо 10:01 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран »»
|
|
Эверестийн бэлд цасанд боогдсон 1000 гаруй хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна 09:50 Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.
|
Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|