Гяндан (Өгүүллэг)
2019-01-19МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдээс манай сайт уншигчдадаа цувралаар хүргэж байна.
Гагцхүү өнгөрснөөс олс лугаа чангаах алдаа дутагдлууд болон Роза хийгээд түүний Тони нэрийг нь Томми болгон өөрчилснөөс эхэлсэн цээжинд бул хар чулуу орчихсон мэт шаналлаас болжээ.
Тэрбээр Тони нэртэй бяцхан жаал байхдаа л өөрийн гэсэн мөрөөдөлтэй, ирээдүйгээ төлөвлөчихсөн байж билээ. Ялангуяа он удаан жил зэргэлдээ амьдарсан хөршүүд, тэдний шуугилдах хүүхдүүдтэй энэ орчноос холдон явахыг ихээр хүсдэг байжээ. Гэвч хүсэхэд хясна гэгчээр мөрөөдөлдөө хүрч чадалгүй бүх зүйл түүний эсрэг эргэсэн ажгуу. Тэрбээр арван зургаан настайдаа гуталчны мэргэжил олгох сургуулиасаа гарч ганган саарал духгар малгай, зузаан ултай гутал жийж, мөнгөн дэвсгэрт хуйлан авч явдаг, олны анхаарлын төвд өртөмтгий баярхуу хөвгүүдтэй цаг нөгцөөх болов. Тэдний нэг нь мөнгөлөг өнгийн эспрессо боргол (кофены үр) хийгч машин, дараа нь зурагт худалдан авчээ. Хөвгүүд пицца идэн үдэшлэг зохиохоо больсон ч, нэгнийхээ машинаар архины дэлгүүр дээрэмдсэн нь ар араасаа цуврах олон асуудлын эхлэлийг тавьжээ.
Азаар энэ хэргээс Тонигийн нэр төрийг цэвэр гаргаж авахад тун чухал үүрэг гүйцэтгэсэн хүн болох байрны эзэн эр дүүргийн төлөөлөгч (Дүүрэгт тухайн намын ажил хэрхэн явагдаж буйг хянан ажиллах зорилготой сайн дурын, цалингүй ажилчид. Хоёр жилд нэг удаа сонгуулийн хуулийн дагуу сонгодог бөгөөд эрэгтэй болон эмэгтэй хоёр төлөөлөгч нэг зорилго дор ажилладаг байна.)-ийг таньдаг байсан учраас хэргийн тухай хэн нэгэн дахин ам нээгээгүй юм. Бүх учир түүнд тодорхой болохоос өмнө буюу Тони юу болоод байгааг бодох сөхөөгүй уймрах зуур түүний аав Роза Агнеллогийн хөгшин эцэгтэй нэгэн зүйл тохирсон нь хүүгээ охинтой нь хуримлуулж, хадам аавынх нь хадгаламж дахь мөнгөөр чихрийн мухлаг нээгээд амар жимэр амьдралтай болгох зөвшилцөөн хийжээ. Тони тэрхүү чихрийн мухлагийн өнгө мөнгөнд татагдсангүй. Мөн Роза түүний сонирхдог бүсгүйчүүдээс онцгойрох зүйлгүй гозгордуу турь муу биетэй, нэгэн хэвийн байсан нь таашаалд нь нийцсэнгүй. Иймээс Тони энэ бүгдээс ангижрахаар Техас муж руу явж, дураараа дургин дунд чөмгөөрөө жиргэсний дараа эргэн ирэхэд мөнөөх тохиролцоо цуцлагдаагүй байлаа. Энэ бүгд Роза бүсгүй хийгээд түүний чихрийн мухлагийн төлөө хэмээн хүмүүс түүнд ятган үнэмшүүлсэн учир "Үгүй" хэмээн дургүйцэлгүй зөвшилцөөнд хүрчээ.
Ингэж л тэрбээр тосгоныхоо Принц гудамжинд суурьшин өдөр бүр өглөөний найман цагаас бараг л шөнө дөл хүртэл борви бохисхийх чөлөөгүй ажиллах болжээ. Чингэхдээ үдээс хойш болоход дээд давхар руу гарч нэг цагийн нойр авах хугацааг тооцсонгүй. Мөн мягмар гараг бүр мухлагаа хаасныхаа дараа дахин хэсэг нойр авахын тулд ганцаар унтаж, театр руу гон бие гозон толгойлон явж кино үздэг хугацааг эс тооцвол тэрбээр өөр зүйл хийдэггүй байлаа. Амьдралаа дахин төлөвлөх сэтгэлийн тэнхээ түүнд одоо үгүй ч, нэгэн удаа тэрбээр хөршүүдээ синдикатад нэгтгэн өөртөө тавин таван долларын ашиг олсныг Роза нь мэдээгүй. Гэтэл тэдний синдикатын тухай сонинд нийтлэгдсэнээр бүх хувьцаа салхинд хийссэн мэт алга болжээ. Нэгэн удаа Розаг ээжийнхээ гэрт байхад тэрбээр мөрийтэй тоглоомын машин мухлагтаа ажиллуулсан байна. Хэрэв энэ санаа нь бүтэлтэй болвоос тодорхой хугацааны дараа боломжийн ашиг олж чадахаар байжээ.
Роза энэ тухай хэзээ нэгэн цагт мэдэхийг тэрбээр таамагласан учир урьдаас сэрэмжлэн сэтгэлийн бэлтгэлтэй байжээ. Хэрэв эхнэрээ орилж хашхирах аваас аль болох тайвнаар түүнд энэ бол мөрийтэй тоглоом биш, хүмүүс таван центийн зоос хийх бүрт оронд нь гаа өгч байгаа, түүнчлэн олсон мөнгөөрөө зурагт худалдан авснаар тулааны тэмцээн үзэхийн тулд уушийн газар руу явах хэрэггүй болохоо тайлбарлахаар зэхэж байв. Харамсалтай нь азын тэнгэр нүүр буруулан Роза бухимдан хашхирсангүй. Удаах өдөр нь хилэнгийн аашилгат хадам аав ирж түүнийг "гэмт хэрэгтэн" хэмээн бархирсаар слот машиныг нь алхаар цохиж хэдэн хэсэг болгочихов. Маргааш нь цагдаа нар мухлагт ирэн мөрийтэй тоглоомын машинтай холбоотой нэгжлэг шалгалт хийсэн ч төд удалгүй өөр хэн нэгний шуурхай дуудлагаас болж гараад явчихжээ. Энэ үйл явдал Томмид сэтгэлийн том шарх, гэмшлийн хамт үлдээжээ. Учир нь түүний ажиллуулдаг мухлаг ойр хавьдаа л цорын ганц чихэр зардаг газар байсан тул слот машин ажиллуулсан нь гэм алдал агсан ажгуу.
Өглөө бол түүний хувьд айван тайван байж болох хамгийн тохиромжтой цаг мөч байсаар ирсэн. Яагаад гэвэл Розаг дээд давхарт цэвэрлэгээ хийх хооронд үдийн цагаар үйлчлүүлэгчид орж иртэл, тэрбээр ганцаархнаа сандал дээрээ тухлан суугаад шүдээ чигчлээд ширээн дээр өрж тавьсан News, Mirror зэрэг сонин унших, хуучин андуудынхаа хэн нэгэнтэй янжуур татангаа уралдааны морьдын бооцооны тухай хууч хөөрөх, эсвэл боргол уух зуур мөнөөх нуусан тавин таван доллараараа хэр хол явж чадахаа төсөөлөн боддог байжээ. Өглөө ихэнхдээ дээрх шиг өнгөрдөг байсан ч тоглоомын машины хэргийн дараа бүхэл өдрийг толгой өөд татахгүй, дур гутан өнгөрөөх болжээ. Цаг хугацаа түүний хувьд зогсчихсон мэт удаан өнгөрч, өглөөний туршид тэрээр үд дунд болохоор нүдний хороо гаргахаа хүлээн суудаг болов. Дараа нь бүх хүмүүсийн сэтгэлд нийцүүлэх гэж хичээсэн исгэлэн дурсамжтайгаа сэрээд, мухлагтаа дахин уртаас урт оройг өнгөрүүлэх ёстойгоо санана. Тэр бүр анхнаасаа л зовлонт амьдралд хөтөлсөн чихрийн мухлаг болон Розаг сэтгэл дотроо хараан зүхсээр ирсэн билээ.
Дээр дурьдсан шиг дур гутмаар нэгэн өглөө ойролцоох хороололд амьдардаг арван настай бяцхан охин мухлагт орж ирүүт тус бүр улаан болон шар өнгөтэй хоёр ширхэг амны арчуур асуужээ.
- Эндээс тонилж үз! Намайг тайван орхи! хэмээн тэрбээр уурсмаар байсан ч үгээ залгиад, Розагийн үргэлж амны арчуур хийдэг газраас асуусан бүгдийг нь аван дурамжхан үйлчлээд өнгөрчээ. Даваа гараг болгон охин мухлагт үгссэн мэт ирдэгт нь тэр бараг дасчихсан. Охины хамартаа баас түрхсэн мэт төрхтэй бэлэвсэн ээж нь хүүхдүүдийг хичээл тарсны дараа хардаг учир тэдэнд цаасан хүүхэлдэй зэрэг хийхэд зориулан өнгө өнгийн амны арчуур авчруулахаар явуулдаг байсан ажээ. Нэрийг нь үл мэдэх мөнөөх охин ээжтэйгээ тун төстэй ч ааль авирын хувьд огцом бус, харин гадаад төрх нь цонхигор арьс, хүрэн нүдтэй. Гэлээ ч тэр хээгүй нэгэн байв. Магад хорин нас хүрээд энэ байдал нь даамжрах биз ээ. Томми нэгэн зүйл ажигласан нь түүнийг амны арчуур авчрахаар явах үед охин яг л харанхуйгаас айх бяцхан жаал шиг тэвдсэн байдалтай, хүүхдүүдээс аль болох хол байлгах юмсан гэж боддог зурагт номнуудын дэргэд зогсож байдаг. Амны арчуурыг өгөх үед түүний арьс хувхай цайчихсан харц нь тогтдоггүй. Үргэлж л гарт нь зоосон мөнгөө атгуулчихаад эргэж харалгүй яваад өгдөг байжээ.
Бүх зүйл хэнд ч итгэдэггүй долоо шархадсан чоно шиг Роза хананд толь өлгөсөн даваа гарагийн өглөө болсон юм. Томми амны арчуур авахаар шургуулгаа ухах зуур нүдэндээ ч итгэмээргүй зүйлийг толины тусгалд харах нь тэр. Өнөөх охин алга болчихсон байв. Харин чихрийн тавиур дээрх шоколад руу жижигхэн цагаан гар сунган орж ирэхийг тэрбээр анзаарчээ. Дараа нь охин анх байсан газраа ямар нэгэн зүйл хүлээх мэт гэмгүй зогсож байжээ.
Охиныг тэр заамдаж аван үсэртэл нь алгадаад жавтий хүртээмээр байсан ч, урьд болсон нэгэн дурсамж бодлыг нь могойд хатгуулсан мэт сарниулав. Хэдэн жилийн өмнө түүний авга ах Дом өөрийн хүүхдүүдтэйгээ цуг Тониг Шийпсхэд Бэй гэх газарт загасчлахаар дагуулан явсан юм. Орой нь тэд өгөөш зүүсэн уургаа ус руу шидэн хэсэг хүлээсний дараа ямар нэгэн зүйл баригдсан бололтой чангааж эхэлжээ. Тэд уургаа татахад голын хавч баригдсан байх нь тэр. Төд удалгүй мантгар царайтай цагдаа хүрч ирэн "Хэрэв наад хавч чинь есөн инчийн урттай биш л бол буцааж усанд нь тавь" хэмээн зандрангуй хэлэв. Дом түүнд "Энэ есөн инчийн урттай шүү дээ" гэж хариултал, өнөөх цагдаа "Битгий цэцэрхээд бай" хэмээн уурсангуй хэлэхэд авга ах нь метр гаргаж ирэн хавчаа хэмжихэд арван инч байсан юм даа. Энэ тухай тэд шөнөжингөө ярьж инээлдсэн. Чингэвч Домыг хар гэрт орсны дараа нулимсаа нууж эс чадсан ажгуу. Яг л үүн шиг, дэндүү балчирхан насан дээрээ яваа энэ охин хулгайч нэр зүүснээр амьдрал нь хэрхэн орвонгоороо эргэх бол хэмээн бодно. Охиныг амьдралд хөл тавихаасаа ч өмнө жигшүүрт хэрэгт орооцолдуулахгүйн тулд тэрбээр энэ үйл хэргийг нь ямар нэгэн аргаар таслан зогсоох ёстой хэмээн өөртөө хэлжээ. Үгэндээ оруулах гэсэн энэ хүсэл нь дэндүү хүчтэй байсан авч хэтэрхий удаан хүлээлгэснээс болж охин өөдөөс нь зүрх нь үхсэн мэт харж зогсоно. Харцнаас нь л мэдрэгдэх тэр их айдас түүнийг үг хэлэх ч хүчгүй болгожээ. Охин мөнгөө өгчихөөд амны арчуураа аван мухлагаас яаран гүйгээд явчихав.
Тэр сандал дээрээ суугаад ийн бодлоо. Охиныг "Эндээс яв" хэмээн зандармаар санагдаж байсан ч, бодсон шиг нь хялбар биш аж. Тэр өөртөө "Тэр чихэр хулгайлсан, хулгайлаагүй ялгаа байгаа гэж үү?" гэх асуултыг тавилаа. Тэртээ тэргүй тэр өөрийн хийдэг ажилдаа огтхон ч дуртай байгаагүй. Мөн энэ бүхэн огтхон ч чухал санагдсан удаа үгүй. Гэлээ ч тэр охинд чухам юу гэж хэлэх ёстой байсандаа сэтгэл зовнино. Томми үргэлж л хүнтэй харилцахдаа асуудалтай байсан. Үгийн сонголт дээрээ тун муу. Ялангуяа өмнө нь учирч байгаагүй шинэ нөхцөл байдалд бүр ч чаддаггүй байлаа. Өөрийгөө тэр өчүүхэн амьтан шиг харагдуулахыг хүсээгүй тул охинд таагүй санагдах байсан ч зөв замд нь оруулахын тулд тайлбарлах тохиромжтой аргыг олох хэрэгтэй. Томми энэ тухай өөр хэнд ч хэлээгүй. Гэхдээ л оюун санааны аглагаасаа холдуулж эс чадна. Үнэндээ цаг гарах бүрийд тэрбээр охиныг саравчлан суух болов. Цонхны саравч дэлгэх, эсвэл цонхоо угаахдаа эргэн тойронд түүний насны охид тоглож байгаа эсэхийг ажигласан авч сүүдэр нь ч үзэгдсэнгүй.
Ирэх даваа гарагт нь дэлгүүр онгойсноос бүтэн цаг өнгөрсний дараа тэрбээр хэдийн бүтэн хайрцаг янжуур тамхи татаад дуусчээ. Ингэх зуур охинд хэрхэн энэ тухай хэлэхээ бодоод олчихов. Гэвч түүнийг ирэхгүй, ирсэн ч чихэр хулгайлахгүй бол яах вэ? хэмээх бодол айлгаж байсан юм. Арваннэгэн цагийн үед түүнийг “Ньюс” сонин уншиж байтал өнөөх гайхал дэлгүүрт орж иржээ. Охин үргэлж л авдаг зүйлээ түүнээс асуухад нүднээс нь оч гэрэлтэж байв. Томми түүний нүд рүү эгцлэн харж чадсангүй. Мөн түүнийг хулгай хийх гэж буйг ч мэдэж байлаа. Арын шүүгээгээ онгойлгохдоо лангууны дэргэдээс аажуухан холдох охиныг анзаарчээ. Түүний зүрх нь савлаж, хөл нь хөшчихсөн мэт байх авай. Тэр юу хийх ёстойгоо санахыг хичээсэн авч оюун санаа нь элсэн цөлд төөрчээ. Тэрбээр хэлээ хазан юу ч хийлгүй хөшин зогсож, нэг л мэдэхнээ гарын алгыг нь зоосон мөнгө түлж байсан юм.
Эцсийн эцэст тэр охинтой нүүр тулан ярилцах хэрэггүйгээ ойлгосон. Учир нь, гартаа чихэр атгачихсан бяцхан охиныг айдаст автуулж мэдэхээр байв. Тэрбээр дээд давхар руу гарч унтахын оронд гал тогооны өрөөний цонхоор арын цэцэрлэг рүүгээ ширтэн зогсоно. Яг л туулай шиг аймхай байсандаа өөрийгөө зүхэж байсан ч, үүнийг хийх өөр нэгэн мэргэн арга байгааг бодож олов. Охинд шууд бус аргаар сэжим өгөх төдий ойлгуулснаар тэр больж чадна. Нэг их удалгүй түүнд яагаад хийж буй зүйл нь буруу болохыг тайлбарлах аваас түүнийг зогсооно хэмээн бодлоо. Тиймдээ ч охины үргэлж чихэр хумсалдаг тавиурыг нь Томми хоосолчихов. Ингэснээр тэр өөрийнх нь хийсэн зүйлийг мэдсэнийг гадарлах болно. Гэтэл тэр огтхон ч сэжим аваагүй бололтой дэргэдэх тавиураас нь хоёр ширхэг чихэр аван үргэлж үүрч явдаг арьсан гар цүнх рүүгээ хийчихлээ. Дараагийн удаа чихэр өрөөстэй дээд тавиурыг бүгдийг нь цэвэрлээд хоосолчихов. Даанч охин доош гараа гүйлгэн өөр газраас чихэр жилэвлээд хумсалсан хэвээр л байлаа.
Нэгэн даваа гарагт Томми бяцхан өөрлчлөлт хийсэн нь чихрийн тавиур дээр таван центийн зоосон мөнгө тавьчихав. Охин зоосонд гар хүрсэн ч үгүй, чихрээ гартаа цавуутай мэт авсан нь түүний дургүйг улам их хүргэжээ. Роза түүнийг яагаад ойрд шоколад ихээр идэж, юуг тэгтлээ өдрийн бодол шөнийн зүүд болгож буйг лавлалаа. Тэр үүнд хариу үг хэлээгүй нь Розаг антууригдаж (зовоох, шаналгаах гэх утгатай хуучирсан монгол үг) мухлагт орж ирэх хүүхнүүдийг сэм ажиглахад хүргэв. Гэвч тэрбээр жаахан охидыг анзааран харах тухай санаагүй ажгуу. Томми эхнэрийнхээ ам руу алгадаад авмаар байсан ч, түүний бодлыг Роза мэдэж чадахгүйгээс хойш яалтай билээ.
Түүнийг үргэлжлүүлэн хулгай хийхийг нь болиулж чадахгүй аваас хэрэг явдал улам хүндрэхийг мэдэхийн сацуу үтэр түргэн гарц хайх ёстойгоо ухаарчээ. Энэ тухай тун нухацтай бодсоны эцэст загатнасан газар нь маажих мэт тун боломжийн төлөвлөгөө бодож оллоо. Тэрбээр тавиур дээр хоёр ширхэг шоколад тавиад, нэгнийх нь цаасан дотор охиныг ганцаараа байхдаа олж унших байх гээд үг бичиж үлдээхээр шийдэв. Маш олон янзаар зурвас бичиж үзсэний эцэст сэтгэлд нийцэх цорын ганцыг сонгоод шоколадны гадна цаасны дор байрлуулчихлаа. Үүнд "Энэ үйлдлээ дахин давтах хэрэггүй. Эс бөгөөс чи насан туршдаа харамсах болно" гэж бичжээ. Тэр "Найз нь", эсвэл "Чиний найзаас" гэх хоёр үгийн алийг нь сонгохоо мэдэхгүй хэсэг бодлогоширсны эцэст "Чиний найзаас" хэмээх үгийг зурвасны доод буланд бичиж үлдээжээ.
Баасан гарагт тэрбээр ирэх нэг дэх өдрийг хүлээн тэвчиж ядан байлаа. Гэтэл даваа гарагийн өглөө мөнөөх охин үзэгдсэнгүй. Үд дунд болмогц Розаг иртэл түүнийг хүлээсээр л байв. Дараа нь Томми дугхийхээр дээд давхар руу гарах болсон ч түүний сураг алга. Урьд өмнө хэзээ ч цагаасаа хоцрон ирж байгаагүй охинд түүний урам хугарчээ. Гутлаа ч тайлалгүй орон дээрээ хэвтээд тааз ширтэнгээ охин өөрөөр нь бах таваа хангаж буй мэт аашилж, гэнэт л бүгдийг орхиод дараагийн хохирогчоо аргандаа оруулахаар явсан гэж бодохоос түүний сэтгэл өвдөнө. Толгой нь задрах шахам өвдөж унтахад бэрх байсан ч, төд удалгүй хэдийн нойрсчихсон байв. Сэрэхэд түүний толгойн өвчин алга болсон ч, гуниг гутрал сэтгэлийг нь зовооно.
Тэрбээр авга ах Дом нь шоронгоос гарч хаа нэгтээ явсан байх хэмээн төсөөлөв. Хэрэв тэр хадгалсан тавин таван доллараа аван эндээс зугтсан бол Домтой хаа нэгтэй таарах байсан болов уу? гэж өөрөөсөө асуужээ. Тэрбээр амьдралынхаа тухай эргэцүүлэв. Үнэндээ чи сарвайсан бүгдээ авч чадахгүй. Хичнээн хөлсөө гартал хичээн зүтгэвч, гаргасан алдаа чинь өнгөрснөөс чангаасан хэвээр л байна. Чи гянданд хоригдох аваас цэнхэр тэнгэр, тэнгис далайг хэзээ ч үзэхгүй адгүү ял (аймшигт ял шийтгэл гэх утгатай хуучирсан монгол үг) эдэлнэ. Үүнийг "Гяндан" хэмээн хэн ч нэрлээгүй л болохоос чи хөдөлбөргүй үнэний тухай ам нээвээс тэд юу яриад байгааг чинь үл ойлгоно. Эс бөгөөс ойлгоогүй мэт дүр эсгэх бөлгөө. Дүнсгэр мэдрэмж манан адил замхарлаа. Тэрбээр хэн нэгнийг, бүр өөрийгөө ч ойлгож эс чадна. Юу ч бодох тэнхэлгүй, хөдлөх ч хүчгүй орон дээрээ хэвтэж байв.
Доод давхар руу буух мөчид л Роза өөрт нь огтхон ч садаа болохгүйгээр хөгийн зан гаргалгүй, ийм удаан хугацаанд тайван орхидоггүй тул ихэд хачирхалтай санагджээ. Мухлагт хүмүүс байх агаад эхнэрийнх нь орилох дуун сонсогдоно. Шавсан хүмүүс дундуур нэвтрэн орохуйд түүний авай эм нь мөнөөх дүрсгүй моньдыг чихрийн тавиурын дэргэд барьж авчихсан сэгсэрч байхад охины толгой яг л уяанаасаа алдуурах гэж буй үлээдэг шаар шиг санжиганаж харагдав. Хараалаа урсган охиныг түүнээс салган авахад эхнэрийнх нь царайд өмнө нь огт илэрч байгаагүй айдас илхэн.
- Юу болоод байгаа юм бэ? хэмээн Роза руу хашхираад "Түүний хамаг цусыг нь сорохыг хүссэн юм уу?" гэхэд, Роза хариуд нь "Тэр чинь хулгайч" хэмээн орилжээ. Чанга бархиран орилох нь түүний дургүйг хүргэсэн тул Розагийн ам руу бодож байснаасаа ч хүчтэй алгадчихав. Тэрбээр уйлсангүй. Харин эргэн тойронд байх хүмүүс рүү балмагдсан харцаар харж, үл ялиг инээмсэглэн аядна. Харин цугларсан олон Розагийн шүднээс цус шүүрэхийг ажиглан зогсох ажгуу.
Охинд "Гэртээ харь" хэмээн хэлээд явуулах гэтэл, үүдээр түүний ээж ороод ирлээ.
Охины ээж "Юу болсон бэ?" хэмээхэд түүний өөдөөс, Роза "Охин чинь миний чихрийг хулгайлсан" гээд орилж эхэлжээ.
Томми "Би түүнийг чихэр авахыг зөвшөөрдөг юм" гэв.
Роза түүний өөдөөс ахин цохих болов уу гэх айдастай хараад, төд удалгүй амаа мурийлган цурхиран уйлжээ.
Охин ээждээ хандан "Нэгийг нь танд авсан юм" хэмээв.
Ээж нь охиныхоо нүүр рүү алгадаад "Бяцхан хулгайч минь энэ удаад чамд аз таарлаа шүү" гэж хэлээд гараас нь шүүрч, чирэх шахам угзраад дагуулан явлаа. Охин яг л бүжигчин лугаа хөл дээрээ шогшин гүйж, унах шахам алхана. Гэтэл мөнөөх гайхал үүдээр гарч явахаасаа өмнө эргэн нэг хараад Томми руу жижигхэн улаан хэлээ гаргах нь тэр ээ.
Бернард Маламуд (1914-1986)
Эх сурвалж www.wikimon.mn
Орчуулсан М.Маргад-Эрдэнэ
|
Гяндан (Өгүүллэг) |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” гэсэн мессэж Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм 16:54 Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан
|
Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан »»
|
|
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 13:37 Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж
|
Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж »»
|
|
"ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ" төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна 12:58 Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
|
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна. »»
|
|
Н.Энхбаяр: Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна 09:48 Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
|
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. »»
|
|
"Жокер" киноны үргэлжлэлийг "Хамгийн муу кино" гэжээ 09:38 "Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан
|
"Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан »»
|
|
С.Шаарийбуу: Охины минь хэрэгт Монголын улстөрч, нэр бүхий хүмүүс оролцсон 09:35 "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
|
"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна. »»
|
|
"Гадаргын уснаас хүний өтгөнөөс гарч ирдэг 4 төрлийн гэдэсний савханцар нян илэрсэн" 09:31 Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг
|
Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг »»
|
|
Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна 09:23 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
|
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. »»
|
|
Хогийн цэгт хаягдсан 142 ширхэг “төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авчээ 13:00 Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний
|
Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний »»
|
|
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйг 12 жилийн дараа авчирлаа 12:55 2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын
|
2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын »»
|
|
Загварын төгс шийдэл-Капсул хувцасны шүүгээ 12:49 Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы
|
Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы »»
|
|
Dota2-ын шигшээ багуудын ДАШТ-д Монголын баг 4-т орлоо 11:21 #Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа.
|
#Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа. »»
|
|
Хутга шидэлтийн тамирчин Б.Амарбаясгалан дэлхийн аваргаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ 10:12 Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга
|
Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга »»
|
|
Төрийн ордон руу бие нэвт гэрэлтсэн хувцастай орохыг хориглоно 10:12 УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг
|
УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Microsoft робот техник, хиймэл оюуны лабораторио Японд нээжээ 21:06 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот »»
|
|
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах захирамж гарчээ 15:22 Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав"
|
Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав" »»
|
|
"4 хүртэлх насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвчилж байна" 13:58 ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл:
|
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл: »»
|
|
Дараагийн 10 жилд хөрөнгө оруулалтын багцдаа заавал байлгах хэрэгсэл нь Алт уу? "Bitcoin" уу? 13:54 2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна.
|
2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна. »»
|
|
“Усанд яваад ирье” гэж гараад сураггүй алга болсон хүүг цахим тоглоомын газраас олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ 12:09 Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад
|
Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад »»
|
|
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААН БАЙНА 11:00 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. »»
|
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ 10:42 Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ.
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ. »»
|
|
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 10:39 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх »»
|
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэнийг баривчилж албадан гаргажээ 10:36 Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар,
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, »»
|
|
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв 18:30 10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна.
|
10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна. »»
|
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв 18:27 Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна.
|
Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна. »»
|
|
Хятадын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аян” цуврал номын нээлт болон ном хандивлах ажиллагаа Монгол улсад боллоо 18:24 “Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо.
|
“Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо. »»
|
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн Монгол уламжлалт анагаах ухааны эмч нар Улаанбаатар хотод сайн дурын үзлэг, эмчилгээ хийв 18:00 “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав.
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав. »»
|
|
Майк Тайсон: Энэ миний сүүлийн тулаан биш 13:10 Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа.
|
Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа. »»
|
|
Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны азтанууд тодорно 13:07 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Ослын улмаас гурван хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ 12:40 Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж,
|
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээг нэг жилийн 20,000 төгрөг төлөх журам хэрэгжиж эхэлжээ 12:29 Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ.
|
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ. »»
|
|
Байгаль, дэлхий гэх лаборатори, тэнд хийгдсэн туршилтууд, гайхалтай үр дүн 11:21 Байгаль-цаг уурын аажим атлаа хүнд бэрх өөрчлөлтийн улмаас л амьд байгаль гайхалтайгаар хувьсчээ.
|
Байгаль-цаг уурын аажим атлаа хүнд бэрх өөрчлөлтийн улмаас л амьд байгаль гайхалтайгаар хувьсчээ. »»
|
|
Цас орсны улмаас дараах замууд мөстөж халтиргаа үүсчээ 14:28 Энэ сарын 14-ны өдөр орсон цасны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүсчээ. Тодруулбал, Өлгий- Цагааннуур улсын хил
|
Энэ сарын 14-ны өдөр орсон цасны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүсчээ. Тодруулбал, Өлгий- Цагааннуур улсын хил »»
|
|
ХӨСҮТ-ийн эмч нар гар барьж мэндлэхээс бүрэн татгалзахыг уриаллаа 12:43 Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
|
Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
ЦЕГ: Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна 19:54 Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах Майн ам, Монгол алт зэрэг газарт
|
Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах Майн ам, Монгол алт зэрэг газарт »»
|
|
Ангараг дээр ус байгааг тогтоожээ 13:54 ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /phys.org/. Олон улсын эрдэмтдийн баг "Лафайет" солирыг судалснаар
|
ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /phys.org/. Олон улсын эрдэмтдийн баг "Лафайет" солирыг судалснаар »»
|
|
Зэсийн ханш буурчээ 11:56 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах зээлд тогтворгүй байдал үүсэж, томоохон зэс
|
Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах зээлд тогтворгүй байдал үүсэж, томоохон зэс »»
|
|
Дэлхийн аварга Ц.Раднаагийн тухай баримтат киноны нээлт боллоо 11:51 Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай “Цагаан зээрийн янзага” баримтат киноны нээлт өчигдөр /2024.11.13/ боллоо.
|
Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай “Цагаан зээрийн янзага” баримтат киноны нээлт өчигдөр /2024.11.13/ боллоо. »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
Завсарлах цаг 11:47 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудын өдрийн ажлын цаг нь 8 цаг байх ёстой бөгөөд долоо
|
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудын өдрийн ажлын цаг нь 8 цаг байх ёстой бөгөөд долоо »»
|
|
Жүжигчин Б.Амарсайханд Зөрчлийн хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байна 11:46 Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад
|
Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад »»
|
|
Боловсроогүй сайд нарын болчимгүй үгс 11:44 Эхлээд гашуун түүх гэмээр зарим жишээ хэлье. Төрд ажиллана тэр тусмаа сайд байна гэдэг асар их үүрэг, хариуцлага үүрдэг байх юм.
|
Эхлээд гашуун түүх гэмээр зарим жишээ хэлье. Төрд ажиллана тэр тусмаа сайд байна гэдэг асар их үүрэг, хариуцлага үүрдэг байх юм. »»
|
|
Дорнодын хойд хэсгээр цас орж, шуурна 11:39 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. »»
|
|
Орон сууцны үнэ байршлаасаа хамаарч мкв нь 2 сая төгрөгийн зөрүүтэй байна 11:33 Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн.
|
Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн. »»
|
|
45 хоногийн багш бэлдэх дамжаа 1,053,000 төгрөгийн үнэтэй байна 11:31 2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий.
|
2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий. »»
|
|
Хамгийн том шүрэн хадыг олжээ 11:25 СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн
|
СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн »»
|
|
|
С.Лавров: Оросын нутагт ATACMS-аар цохилт өгсөн нь дайныг өргөжүүлэх гэсний дохио 17:31 МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт
|
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Дайныг зогсоох Трампын амлалт биелэх магадлал 19:20 Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би
|
Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Трамп дахин сонгогдсоноор Хятад, Тайваньтай харилцах харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ 12:30 БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
2024 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт рекорд тогтооно 10:40 Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм.
|
Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм. »»
|
|
БНХАУ-д цугларсан хүмүүс руу жолооч машинтай орсны улмаас 35 хүн амь үрэгджээ 10:37 БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны
|
БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны »»
|
|
Пакистаны утааг сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ 14:43 Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ.
|
Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ. »»
|
|
Ш.Ишиба Японы Ерөнхий сайдаар дахин томилогджээ 12:31 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий »»
|
|
Японы Засгийн газрын сайд нар өнөөдөр огцрох өргөдлөө өгчээ 19:19 Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал
|
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал »»
|
|
Австралийн далайд хөлөг онгоцноос унасан иргэнийг 19 цагийн дараа амьд мэнд олжээ 11:35 Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ.
|
Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ. »»
|
|
Америкийн хөрөнгийн зах зээлийн индекс, доллар, биткоины ханш өслөө 13:15 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд »»
|
|
Камала Харрис: Ардчиллын гол зарчим нь сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх 09:40 АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон.
|
АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон. »»
|
|
Галлагааны улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй 09:26 Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
|
Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. »»
|
|
Улс орнуудын удирдагчид Трампад баяр хүргэж байна 09:00 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй Бүгд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй Бүгд »»
|
|
Дональд Трамп: Бурхан миний амийг аварсан нь шалтгаантай байж 22:46 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлаа. Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд
|
2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлаа. Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд »»
|
|
Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа 17:32 АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн
|
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн »»
|
|
|
|