|
|
|
|
50 САЯ ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ТОМУУНЫ ТАХАЛ |
|
|
|
|
|
50 САЯ ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ТОМУУНЫ ТАХАЛ
2019-01-17Дэлхийн хамгийн баян, хамгийн хүчирхэг гүрэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Эбола тахлыг хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн том аюул гэж зарласан. Америк тэргүүтэй өрнө дахин буюу дэлхийн хамгийн баян, хангалуун, хүчирхэг хэсэг Эбола тахлын асуудалд хэр анхаарал тавьж, түгшиж байгааг энэ мэдэгдэл харуулж байгаа юм. Ингэхээс ч өөр аргагүй гэж болно. Хаа байсан Африкийн ядуу буурай улсуудад гарч байгаа өвчин манайд хамаагүй бид л өвдөөгүй бол болоо гээд орхиж болохгүй гэдгийг харуулсан гашуун түүх бий. 100 орчим жилийн өмнө их гүрнүүд тухайн үеийн Дундад иргэн улсад гарсан томууг “муусайн шар царайтнууд”-ын өвчин гэж үл тоож, их зан гаргаснаас болж өвчин дэлхий даяар тархан 550 сая хүнд халдварлаж, 50-100 сая хүн нас барсан. 50 сая гэдэг нь тухайн үеийн дэлхийн хүн амын таван хувь нь, дөнгөж дуусаад байсан дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн хүний тооноос даруй 10 дахин их гэсэн үг.
Испани томуу
Энэтхэгээс эхлээд Аляска хүртэл бүхэл бүтэн тосгон суурингаараа энэ аймшигт томуунд хядуулж, зарим газар өвдсөн хүнийг үзэх эмч, нас барсныг оршуулах булшчин ч үлдэлгүй бүгд үхэж байв. Халдвар авсан хүмүүс ахар богино хугацаанд, хоёр гурван өдрийн дотор нас барж байсан гэдэг. Түүхэнд 1918 -1920 онд дэлхий даяар тархсан энэ аймшигт томууг “испани томуу” гэж нэрлэдэг. Испани томуу анх 1918 оны хавар Баруун Европыг дайрч, зургадугаар сар гэхэд арилжааны усан онгоцоор Энэтхэг, Скандиновын орнуудад хүрсэн. Гэнэт өвчний тархалт зогсоход дэлхий даяар сэхээ авч, өвчин нэг мөр дарагдлаа гэж баярлаж байв. Гэвч намар нь испани томууны вирус мутацид орж өөрчлөгдөн шинэ эрчээр дайрснаар баярлах болоогүй байна гэдгийг харуулсан. Үхлийн томууны шинэ дайралт эхэлснээр зөвхөн намрын гурван сарын дотор Испанид 300 мянга, АНУ, Германд 600 мянга, Энэтхэгт таван сая хүн нас барсан. 1919 оны хоёрдугаар сард Австрали ба Номхон далайн орнуудад хүрч бүр олон сая хүний аминд хүрсэн байдаг.
Түүх
Испани томуу хаана хэрхэн анх гарч ямар замаар дэлхий даяар тархсан талаар Канадын түүхч Марк Хамфрисын тодруулсныг танд хүргэе. Испани томууны гарал үүсэл, тархсан замын талаар янз бүрийн таамаг байдаг ч Марк Хамфрисын судалгааг хамгийн ортой, үндэслэлтэй гэж үздэг тул ийнхүү хүргэж байна. Испани ханиадын туулсан зам их ээдрээтэй. Үхлийн томуу дэлхий даяар тархахад Дэлхийн нэгдүгээр дайн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Өмнө нь хэзээ ч хоорондоо уулзаж байгаагүй олон сая хүн энэ дайны улмаас усан онгоц, нисэх онгоц, галт тэрэг машинаар нааш цааш зорчиж байсан нь өвчин тархах гол нөхцөл болсон. Дээр нь дайны үеэр ажиллаж байсан цагаан арьст эмч нарын бусад үндэстэн ястанд ханддаг дээрэнгүй, үл тоосон байдал нэрмээс болсон гэж Марк Хамфрис үзжээ. Учир нь, Дэлхийн нэгдүгээр дайны үеийн Европ, Америкийн эмч нар Европт ажиллаж байсан хятад ажилчдын өвчин эмгэгт тоомжиргүй хандсан нь томуу газар авах өөр нэг шалтгаан болжээ.
Эхлэл
1917 оны арваннэгдүгээр сард Хятадын умард нутагт нэн аюултай өвчин тархаад байгаа тухай мэдээ иржээ. Шаньси мужийн эмч нар өвчнийг уушигны тахал гэж тодорхойлов. Уушигны тахал нь агаар дуслын замаар халдварладгаараа аюултай тул өвчин худалдааны онгоцоор Европт хүрч болзошгүй гэж айсан Бээжин дэх Европын орнуудын Элчин сайд нар түгшүүр зарлав. Тэд Цагаан хэрмийн дагуу болон төмөр замын том өртөөнүүдэд хөл хорио тогтоохыг Хятадын Засгийн газраас шууд шаардав. Ингэснээр ямар өвчин, яаж тархаад байгааг тодруулахын тулд хятад ба европ хоёр судалгааны анги өвчний голомт руу явжээ. Гэвч нутгийн иргэд эмч нарт ихэд дайсагнан хандаж байсны улмаас хэрэг болохуйц дээж, материал цуглуулж чадсангүй. Дээр нь 1918 оны гуравдугаар сард өвчний тархалт гэнэт зогссон тул бүгд тайвшраад мартаж. Гэтэл 1918 оны арваннэгдүгээр сард өвчин яг адил шинж тэмдэгтэйгээр дахин илрэхэд Европын шахалтаар хятад эмч нар судалгаа явуулаад хурц томуу гэж тодорхойлжээ.
Вирусийн үүр
Тухайн үеийн Европ, Америкийн хувьд Хятад гэдэг одоогийн Африк шиг л байсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Ийм байтал хаа байсан Хятадын умард нутагт буюу манай хилийн ойролцоо гарсан томуу яаж яваад дэлхийг хамарсан тахал болж хувирсан юм бэ гэдэг асуулт гарах нь зүйн хэрэг. Хариулт нь Дэлхийн нэгдүгээр дайн. Дэлхийн нэгдүгээр дайны үед шинээр байгуулагдсан Дундад иргэн улс нь төвийг сахиж байсан. Гэвч ийм олон сая хүнтэй улсыг байлдаж байгаа орнууд зүгээр орхихыг хүссэнгүй. Германы эсрэг эвслийн орнууд буюу англи, францууд хятадуудыг хэдэн арван мянгаар нь хямд ажлын хүч болгон нутаг руугаа зөөжээ. Тэднээр хамгийн хүнд, хар ажил хийлгээд тэр ажлаас суларсан залуучуудыг фронт руу явуулж байсан хэрэг. Үүний тулд 1916 онд Хятадын хөдөлмөрийн арми гэгчийг байгуулан сайн дурынхныг элсүүлэн өөрийн үйлдвэр рүү ажилчин, боомт руу ачигчаар зөөж эхэлжээ. 1917-1918 онд тээврийн усан онгоц дутмаг байсан тул Хятадын өнцөг булан бүрээс ирж Хөдөлмөрийн армид элссэн хүмүүсийг Шаньдун муж дахь Вэйхай боомт орчмын түр байранд олноор байршуулсан нь өвчин тархах хамгийн тохиромжтой нөхцөл бүрдүүлж.
Тархах зам
Эхний үед хятад ажилчдыг Өмнөд Африкийн Кейптаун, Суэцийн сувгаар дамжуулан Баруун Европт хүргэдэг байв. Гэвч Атлантын далайд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан Германы Тэнгисийн цэргийн усан онгоц, шумбагч онгоцоос тээврийн онгоцыг хамгаалах зардал их байсан тул Англи, Францынхан хөлсний хятад ажилчдыг зүүн зүгт Номхон далайгаар тээвэрлэн Канад хүргээд, тэндээсээ Англи хүргэж, Ла Маншийн хоолой давуулан Франц явуулдаг болсон байна.
Хятадад томуу ид хүчээ авч, боомтод түр хуаранд байсан хөлсний ажилчдын дунд тархсан үед ч Канад руу зөөсөөр байж. Канадад ирсэн хятад ажилчдын дунд томууны тахал дэгдэхэд тэднийг нутаг буцаалгүй, Европ руу тээвэрлэсэн байна. Дайны үе тул хэвлэл мэдээллээр цацагдах бүх мэдээллийг хатуу цензурддэг байв. Иймд Канадын хэвлэл мэдээллийнхэн хятад ажилчдыг олноор боомтод буусны дараа үхэлд хүргэдэг хачирхалтай өвчин газар авч байгаа тухай бичих эрхгүй байв. Байлдаж байгаа улс болгонд л ийм байдалтай. Нэгд, төвийг сахисан хятадаас ажилчид хөлсөлж байгаа гэдгээ эсрэг талдаа мэдэгдэхгүй байх үүрэгтэй, нөгөө талаас өвчин тархсан тухай яриа газар авбал ард иргэд айдаст автаж, эсрэг талд давуу байдал олгох эрсдэлтэй. Энэ мэтээр хэн ч хэлж зүрлэхгүй байсан үед Испанийн сонин хэвлэлээр аймшигт томууны тухай анх зориглон бичиж, ард иргэдэд анхааруулсан тул энэ өвчин “Испани томуу” гэсэн нэр авсан түүхтэй. Ингээд Европт ирсэн хятад ажилчдыг Британийн Этапл дахь цэргийн бааз орчим байрлуулж байв. Өвдсөн хүмүүсийг “Хятад эмнэлэг” гэж нэрлэгдсэн төв рүү явуулдаг. Тэр эмнэлэгт тэднийг эмчлэх гэхээсээ илүүтэйгээр бусдаас нь тусгаарлаад, хэн нь аяндаа өвчнөө даалгүй үхэж, хэн нь амьд үлдэхийг харж суухаас хэтэрдэггүй байж. Ийм нөхцөлд Испани томуу агаар дуслын замаар халдварладаг тул юуны түрүүнд Этапл орчим тархсан байна. Хятадаас Канадаар дамжин Англи, Франц хүрэх олон арван өдөр үргэлжилсэн аяны явцад хятад ажилчдын дунд томуу тахал мэт түгэж байсан нь ойлгомжтой. Тээвэрлэж яваа усан онгоцон дээрх европ, канад эмч нар хятад ажилчдыг өвдөх, үхэхийг юман чинээ тоодоггүй байсан аж. Ийм нөхцөлд халдвар авсан хятад ажилчдын сул дорой нь өвчнөө даалгүй нас барж, бие сайтай нэг нь тээгч болж эсвэл эдгэрч томууны эсрэг дархлаатай болж байжээ. Ингэснээр Этапл орчим ирэх үед хятад ажилчдын дунд өвчний тархалт бараг зогссон бол ойролцоо байрлаж байсан англи цэргүүдэд халдсан вирус хувиран өөрчлөгдөж улам аюултай болж цааш тархаж.
Хувирал
Этаплд хувиран илүү аюултай болсон томууны вирус усан онгоцоор дамжин Францын Брест, Сьерра Леонын Фритаун, Америкийн Бостоны боомтод хүрч тэднээсээ тархав. Фритаунд буусан испани томууны вирус цааш Африкийн гүн рүү аялж олон сая хүний аминд хүрсэн. Европт байлдаж байгаад ирсэн цэргүүдийн тээж ирсэн вирус анхандаа боомт орчмын хүмүүст халдварлаж байгаад Америкийг бүхэлд нь бүрхсэн. Францын Брест хүрсэн вирус эх газрын Европыг бүрхсэн гэдэг.
Дээрэнгүй зан
Хэрэв хөлсний хятад ажилчдыг тээвэрлэж явсан усан онгоц, бөөнөөр байршуулж байсан хуаран гэх мэт газрын европ, канад эмч нар хариуцлагатай хандсан бол өвчин ингэтэл олон хүний аминд хүрэхгүй байх боломжтой байж. Тэд хятад ажилчин аймшигтай орь дуу тавихгүй, яах аргагүй болгоомжлол төрүүлэх байдлаар өвдөөгүй л бол тоож үздэггүй, нас баралтын шалтгааныг ч тодруулах гэж оролддоггүй байв. Өвдсөн хүн болгоныг хамрын ханиад, даарч хөөрснөөс болсон гэсэн худал онош тавиад аргална. Хэрэв тэд ажлаа ёс журмаар нь хийсэн бол ядаж л халдвартай хүмүүс тээж ирсэн усан онгоц, галт тэргийг ариутгах, өвчтөнүүдийг тусгаарлан хөл хорих гэх мэт арга хэмжээ авах байсан биз. Ингэсэн бол өвчин тараагч вирус хувиран өөрчлөгдөх нөхцөл бүрдэхгүй байж ч болох байсныг үгүйсгэх аргагүй.
Дүгнэлт
Ийнхүү дэлхийн түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн тахлын гол буруутан нь юуны өмнө дэлхийг хамарсан дайн. Энэ дайн болоогүй бол Хятадаас халдвар авсан хямд ажлын хүчийг олон арван мянгаар хөлслөн Европ руу зөөхгүй байлаа. Хоёр дахь хүчин зүйл нь цагаан арьст эмч нар шар арьстай гэгддэг хятадуудад үл тоосон, дээрэнгүй байдлаар ханддаг байсан явдал. Өнөөдөр Эбола тахлын аюулыг зайлуулахад их гүрнүүд 100 жилийн өмнө гаргаж байсан алдаагаа дахин давтахгүй байх нь хамгийн чухал болж хувираад байна. Эбола гарсан ч манай эмнэлэг, эмч нар хамаагүй чадалтай, сайн эмчилж чадах тул айх хэрэггүй гэж. Өвчний голомт Африкаас усан онгоц, нисдэг онгоц хүлээн авахгүй тэр чигээр нь түгжих хэрэгтэй гээд байвал Испани томуу шиг байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй.
ЭХ СУРВАЛЖ: UPDOWM.MN
https://updown.mn/70281.html |
50 САЯ ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ТОМУУНЫ ТАХАЛ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|