 |
|
 |
|
Төрөөс төрсөн “тэрбумтан” төрийн нарийн болно гэв үү |
|
|
 |
|
 |
Төрөөс төрсөн “тэрбумтан” төрийн нарийн болно гэв үү
2019-01-08Эрүүл мэндийн яам Төрийн нарийн бичгийн даргаа сонгох сонгон шалгаруулалт зарлажээ.  Төрийн албаны зөвлөл, ЭМЯ-тай хамтран зохион байгуулсан тус сонгон шалгаруулалтад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал асан, гурван тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй Б.Бямбадорж гэгч бийлэгжүү эрхэм “тэнцсэн” тухай мэдээлэл чих дэлслээ. Мань эр үнэхээр мэдлэг чадвараараа шалгарч сонгон шалгаруултад тэнцсэн үү, эсвэл хөрөнгө бэлээрээ “далайлган” тэнцсэн үү гэдэг нь тодорхой биш бололтой.
Ямартай Б.Бямбадорж гэдэг хүн хувьдаа эмнэлэгтэй, ашиг сонирхолын зөрчилтэй, өмнө нь төрийн ажил хийж байхдаа нэг бус удаа хэл аманд орооцолдож байсан нэгэн юм байна. Түүний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьд нь гарч байсан мэдээллийг уншигчиддаа хүргэе.
ЭМНЭЛГЭЭСЭЭ “ХУЛГАЙ ХИЙЖ” ТЭРБУМТАН БОЛСОН Б.БЯМБАДОРЖ
Хүн ардын эрүүл мэндийн манаанд зогсох ёстой эмч хүн салбараасаа зогсоо зайгүй хулгай хийсээр их бага сагаар зөөсөөр байгаад тэрбумтан болчихсон байх юм. С.Баярын нутгийн дүү хэмээн хормойдон гүйсээр Нэгдүгээр эмнэлгийн бөөрний тасгийн эрхлэгч болсон Б.Бямбадорж харахад томоотой, нүдний шил зүүсэн эрдэмтэн мэт дүр эсгэнэ. “Ахуй дүр нь ангид боловч аван идэх хүсэл нь нэг” гэдэгчилэн доктор профессор нэр зүүн цагаан халад өмсөн дүрээ хувиргасан этгээд “Нарантуул”-ын хулгайч хоёрын бусдаас хулгай хийх нь их бага боловч адилхан юм. Улс төрийн бүлэглэл, шахааны бизнес эрхлэгч нарын дэмжлэгтэйгээр Б.Бямбадорж Нэгдүгээр эмнэлгийн дарга болонгуут тэр байгууллагаас хулгай зэлгий, тоног төхөөрөмжийн шахааны биенес салахаа байсан гэдэг. Далай руу хаях гэсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Солонгос, Японоос оруулж ирэн тэрбум тэрбумаар нь шахдаг бизнес энэ үеэс эхлэн хүчээ авч эхэлсэн байдаг. УКТЭ-ийг нураахад Б.Бямбадорж идэвхи зүтгэлтэй оролцон шевелер төмөр, вакум цонк, мод зэргийг авч “Бөхийн өргөө”-ний урд байрлах дөрвөн давхар “Эрин” хувийн эмнэлэгээ барьсан түүхтэй. Ингэж тэрээр нэг эмнэлгийг нураан нөгөөх нь барьж төв эмнэлгийн машин, тоног төхөөрөмж, өвчтөнгүүдийг хувийн эмнэлэг рүүгээ жим гартал зөөж эрүүл мэндийн салбараас төрсөн тэрбумтан болжээ. 2005 онд 1 дүгээр эмнэлэгийн ариутгалын тасгаас автоклав болон бусад тоног төхөөрөмж алдагдсан боловч удалгүй Б.Бямбадоржийн хувийн эмнэлэгээс олдсон. Бөөн шуугиан тарьсан хулгайлагдсан тоног төхөөрөмж даргын хувийн эмнэлгээс олдсон учраас эрүүл мэндийн салбарынхан толгой сэгсрээд өнгөрсөн билээ. Цагаан халад өмсөн дүрээ хувиргасан ашиг сонирхолын зөрчилтэй, хулгайч сэтгэл ханалгүйгээр Эрүүл мэндийн салбараас байн байн эргэлдээд байгаа нь эзэнгүй төрөөс хулгай хийх гэж яваагаас зайлахгүй юм. Эх сурвалж: https://www.facebook.com/shine.suvd/posts/1813869485401103
ТАНИЛЦ: 3-7.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТОЙ ЭМНЭЛГИЙН ДАРГА НАР
Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд төв талбай дээр долоо дахь өдрөө суулт зарлаж байна. Тэд тэмцлийн хурц хэлбэрт шилжиснээ мэдэгдэж үсээ хусуулсан. Энэ үйлдлийг олонхийн зарим нь буруушааж, элэглэн шоглож байхад нөгөө хэсэг нь дэмжиж нэгдээд байна. Салбарын сайд Д.Сарангэрэлийн мэдээлснээр сувилагч 450, эмч 500-600 мянган төгрөгийн цалинтай, ихэнх нь банкны зээлтэй амьдардаг гэдгийг хэлсэн. Эмч, эмнэлэгийн нийт ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөгийг төсөвлөдөг байна. Ажил хаясан төрийн албан хаагчид цалингаа 50 хувиар нэмэгдүүлэхийг Засгийн газараас шаардаж байгаа. Энэ тохиолдолд төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг шаардагдах юм. Ийм байтал салбарын хурган дарга нар 3-7.8 тэрбумын хөрөнгийн хадгаламжтай “бошийж” сууна. АТГ-аас Улсын Их Хурлын харьяа байгууллага болох Монгол банк, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар болон Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам зэрэг нийт 40 гаруй төрийн байгууллагын 10 мянга орчим албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг ил болгосон юм. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Бямбадорж нь гурван тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. Эх сурвалж: http://www.dorgio.mn/p/89412
ЭМНЭЛГИЙН ОЛИГАРХ ДАРГА НАРААС САЛЪЯ
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтсэн тухай мэдээлэл байсхийгээд л гарч ард түмний эмнэлэг, эмч нартаа итгэх итгэлийг бууруулж байна. Энэ бол жирийн эмч, сувилагч нар биш, тус салбарыг удирдаж байгаа сайд, дарга нартай шууд холбоотой юм.
Эрүүл мэндийн салбарыг улстөрч л бол хэн ч удирдана гэсэн томъёолол, томъёолол ч гэж дээ тодорхой баримтлалгүй мэргэжлийн бус сайд, дарга нар удирдсанаас утгаа алдав. Улс төр хийдэг хүмүүсийн албан тушаал эзэлдэг нэг ёсондоо шат дамжлага болон хувирч, салбар нийтдээ уналтанд орж ашиг хонжоо хайгчдын идэш болжээ.
Эрүүл мэндийн салбарын хөгжил нь эмч мэргэжилтэн, тэдний ажлын туршлага, техник сэтгэхүй, өвчин эмгэгийн жам, оношилгоо эмчилгээний арга барил зэрэг нарийн зүй тогтоол дээр оршдог бөгөөд гагцхүү нарийн мэргэжлийн эмчийн мэдлэгтэй хүн л бодлогыг боловсруулахад чухал байр суурьтай. Гэтэл сэтгүүлч, автын инженер мэргэжилтэй хүмүүс салбарыг толгойлж, бодлого боловсруулж, төрийн яам, газруудад нь хүн эмчлэх нь байтугай чагнуур зүүж үзээгүй гадаадад сургууль төгссөн гэх хазгай муруй англи хэлтэй арын хаалганы хүмүүсээр дүүрсэн. Ажлаа мэдэхгүй атлаа өдөр шөнөгүй өвч¬төнтэй ноцолдож байдаг жирийн эмч, сувилагч нарыг дорд үзэн ихэрхэж томорч аашилж, загнаж үг дагахгүй бол шийтгэнэ, яллана гэсэн дарамт шахалтаар айлган сүрдүүлсэн эрх мэдэлтний дарангуйлал тогтжээ.
Дээдэс нь суудлаа олохгүй мунгинасан мэргэжлээс хөндий хоосон улстөр ярина. Эрхэм сайдуудын ар хормой дор байгаа мяндагтнууд нь өөрийн баг нэртэй ашиг хонжоо хайсан, хамт олондоо нэр хүндгүй, хов жив хөөцөлдсөн хэсэг бүлэг хүмүүсээр тойрон хүрээлүүлж байгаа нь нууц биш. Дарга нар улсын хөрөнгө идэх, авилга авах зөвхөн хувийн эрх ашгийн үүднээс шударга ажилтнуудыг шахаж дарамталдгаас эмнэлгийн хөгжил зогсонги болов. Эмч нарын идэвхи буурч, амиа бодох зэргээр өдөр хоногийг өнгөрөөж байна.
Эрүүл мэндийн салбарт авилга хүчтэй нэв¬тэрч, эмч эмнэлгийн ажилтнууд шат шатандаа танил тал харах, гар харах, албан тушаалтанд дулдуйд¬ах аргагүй байдалд орсныг үгүйсгэх аргагүй.
Мэргэжлийн бус сайд дарга нарын мэдлэг дорой байдлыг ашиглан эмнэлгүүдийн дарга нар дураа¬раа аашилж байгаа нь хаана хяналт мэргэжлийн удирдлага байхгүй байна тэнд хариуцлага суларч цалгарддагийг харуулж буй. Нийслэлийн хэдэн эмнэлгүүдэд л гэхэд дарга нар нь хэдэн арван жилээр зөөлөн суудалд тухалж, эмнэлгээ хувийн өмч хэмээн эндүүрэх нь ёс мэт болжээ. Эмнэлэг нь нооройж, эмчилгээ сувилгаа нь доголдож, эмч ажилтны хариуцлага суларч, иргэдэд үйлчлэх үйлчилгээ нь чирэгдэл ихтэй байхад авлигач дарга нарын хувийн аж ахуй, хувийн эмнэлэг нь цэцэглэж орон гэр, байр сууц нь тансаг хаус байх бөгөөд бүгд толгой эргэм өндөр үнэтэй машин хөлөглөн бие биедээ сайрхах нь яршигтай.
Гэмтэл согог сэргээн засалтын төв хэмээх эмнэлэг нь Монгол Улсын хамгийн том эмнэлгүүдийн нэг. Хэлж ирдэггүй хийсэн ирдэг гай зовлон золгүй тохиолдолд гэмтсэн шаналсан хүмүүс аврал эрэн энд ирдэг юм.
Гэмтлийн эмнэлгийн жирийн эмч, сувилагч нарын мэргэжлийн чадвар өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэлийг юугаар ч хэмжишгүй. Харамсалтай нь, тус эмнэлгийн удирдлага тухайлбал, ерөнхий эмч С.Отгонгэрэлийн хаанчлал эрх мэдэл энд хэрээс хэтэрчээ. Тэрээр ажилчдаа ойрхон орон сууцтай болгоно гэж хууран мэхэлж, эмнэлгийн хашаандаа олон тооны байшинг эгнүүлэн бариулжээ. Өнөөдөр гэмтлийн эмнэлгийн хашаанд орон сууцны оршин суугчдын машин багтахаа больж, орчин тойронд хүний хөдөлгөөнд дараг-дан тамирджээ.
Энд баригдсан орон сууцанд тус эмнэлгийн эмч, ажилчдаас нэг ч хүн орсонгүй. Харин С.Отгонгэрэл дарга эдгээр байрыг бариулахад дажгүй авилга авсан тухай хүмүүс ярих. Эмнэлгийн төв байрны гол хаалганы хоёр талын асарт хувийн “Мөнхийн тун” эмийн сангийн байрыг шууд эмнэлгийн ханатай ний¬лүүлж өргөтгөн бариулсан байна. Нөгөө талд нь Солонгосын эмч нарт зориулсан өрөгтгөлүүдийг бариулсан нь С.Отгонгэрэл даргад багагүй хожоо, ашиг авчирсан нь ойлгомжтой юм. Эдгээр өргөтгөл Гэмтлийн эмнэлгийн үндсэн үйл ажиллагаатай огт хамаарахгүй аж. Гэмтлийн эмч нар мэргэжлийн хувьд чадалтай. Сүүлийн жилүүдэд түнх өвлөгний үе солих, нарийн мэс заслыг Франц эмч нарын тусламжтайгаар эх орон¬доо нэвтрүүлэн олон хүнийг эрүүл саруул болгосон билээ. Гэтэл С.Отгонгэрэл дарга, орлогч дарга Д.Мөнхбат нар Солонгосын нэг жижиг дүүргийн эмнэлгийн эмч нарыг байн байн урин авчирдаг болжээ. Үе суулгах төлбөртэй мэс заслыг хүмүүст хийлгэдэг мөнгийг тэд хувааж авдаг тухай эмч нар ярьж байна. Уг хагалгааг хийх үеэр мөнгөтэй хүмүүсийг сонгож, эмнэлгийнхээ эмч нарын хийх хагал-гааг зогсоодог аж. Тэд энэ үйлдлээ төсөл хэрэгжүүлж байна гэсэн гоё нэр өгчээ. Монгол эмч нарын хийж чадах мэс заслыг Солон¬гос эмч нараар хийлгэж, өвчтнүүдийн сэтгэл зүйгээр тоглож, халаасыг нь хоосолж байгаа нь үнэхээр мөнгө хүүлэх арга гэлтэй. Гэтэл энэ ажлаа маш чухал төсөл гэж ойлгуулснаас Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нь тэр солонгос эмнэлгийн рекламанд зургаа татуулсан байх жишээтэй. С.Отгонгэрэлийн баг гэх Д.Мөнхбат, н.Энхсайхан нарын хэдэн хүн эмнэлэгтээ дархан эрхтэй бөгөөд шу¬дарга үнэнийг гаргахгүй дарж дарамталж байдаг гэлцэнэ.
Д.Мөнхбат эмч С.Отгонгэрэлийн “баруун” гар бөгөөд архи ууж ажилчдаа дарамталдаг гэсэн тодотголтой. Эмнэлэг эрхэлсэн орлогчоос өөрчилж салбар эмнэлгийн дэргэдэх Сэргээн засах төвийн даргаар ажиллуулахад ажилтнуудаа дарамталж олноор нь халсны улмаас шүүхэд дуудагдаж бусдын эрх ашгийг хохироосон нь батлагджээ. С.Отгонгэрэл түүнийг эмнэлэгтээ дахин албан тушаал өгч, солонгос эмч нарын төлбөртэй хагалгааны өвчтөнийг бэлтгэж өгдөг гарын хүн болгон дархалжээ. Д.Мөнхбат нарийн мэргэжлийн, гэмтлийн мэс засалч биш, энд тэнд, шинжилгээний эмч явсан нэгэн. Харин тэрээр саяхан Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргын дэмжлэгээр ЭМЯ-ны бодлого зохицуулалтын газрын даргаар томилогдсон. Түүний найз С.Отгонгэрэл дарга их олзуурхаж “Би хамгаалалттай болсон” гэж сайрхан ярих болов. С.Отгонгэрэл дарга эмнэлгийнхээ ойролцоо хаусанд амьдардаг ажилдаа долоо хоногт 2-3 удаа л үзэгддэг бусад үед тун чухал ажилтай гээд эзгүй байдаг аж. Эмнэлгийн өргөтгөлд барьсан хүлээн авах байрлах байшин нь баригдаад дууссан боловч ашиглах боломжгүй, зориулалтын бус болсон учир бөөн зардал чирэгдэл болоод байгаа дуулдана. Задарсан даргын үл бүтэх ажиллагааг таслан зогсоож хууль хяналтын байгуул¬лагад шалгуулах нь зүйтэй санагдана. Өнөөдөр гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлсэн хүн бүр ямар нэгэн төлбөр төлнө. Гар, хөлөө гэмтээсэн шархалсан хүмүүс оёдол тавиулаад боолт хийлгэх, гипс шохой тавиулаад 20-30 мянган төгрөг төлөх нь наад захын ёс болжээ. Хачирхалтай нь, мөнгийг эмч нар шууд хармаалчихна. Тэнд мөнгөгүй л бол хагалгаандч орж чадахгүй үхнэ гэсэн үг. Хадаас, нурууны бэхэлгээ, утас шөрмөс бүгдийг эмч нар ширээнээсээ дамладаг уламжлал тогтсон. Уг нь төлбөрийг эмнэлэг зохион байгуулж хангаж өгөх ёстой байлтай.
Гэмтлийн эмнэлэгт улсаас төсөв гаргаж шинээр бариулсан хүлээн авах байрны өргөтгөл зориу¬лалтын бус болсон ч С.Отгонгэрэл хүлээн авсан. Нэгэнт ашиглах боломжгүй тул дахин төсөв гарган засаж барих асуудал тулгараад байгааг С.Отгонгэрэлтэй хариуцлага ярих, гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэх ёстой биш үү.
Түүнээс гадна Солонгос эмч нар төлбөртэй ха¬галгаа хийж, С.Отгонгэрэл, Д.Мөнхбат нар төлбөрөөс хувьдаа авдгийг шалгаж хариуцлага тооцох нь зүйд нийцнэ.
Түүнчлэн гэмтлийн эмнэлэгт хэрэглэж байгаа протезуудыг хувиараа оруулж ирж, өвчтөний амь насаар бизнес хийдэг. Ер нь оношилгооны бүх хэрэгслийг оруулж ирэх бизнест гаршсан хувь хүмүүс орон тооны эмчийн цалин авдаг байна. Сүүлийн жилүүдэд 2-3 тэрбум төг¬рөгийн хөрөнгө оруулалт оруулсан гэдэг. Гэвч тэр мөнгөөр юу авсан нь тодорхойгүй байна. Харин С.Отгонгэрэл дарга хувьдаа сүрхий баяжсан нь олны нүдэнд ил болсон. IV хороололд “Говь” сауны урд хауст амьдардаг болсон байна. Монголын нэг эмч баяжиж сайхан амьдраг гээд орхиж үл болно. Гэх¬дээ хамт олноо, эмнэлгээ гэсэн сэтгэл байх ёстой бусуу. Өдөр шөнөгүй нойр хоолгүй гэмтэж бэртсэн хүмүүстэй “ноцолдож” сэтгэлийн бэрхшээлтэй нөхцөлд ажилладаг хэдэн эмч, сувилагч нар нь өчүү-хэн цалин, хангамжаар амьдралаа залгуулсаар байгааг С.Отгонгэрэл бодсон болов уу.
Улсын клиникийн төв эмнэлэг гэж эмчилгээ, эрдэм шинжилгээний сургалт явуулдаг манай улсын ууган эмнэлэг юм. Гэтэл энэ эмнэлэг сүүлийн үед өнгө зүсээ алдан навсайж, нооройн эмнэлэг гэхээсээ хар захын гэхээр болсныг гэж олон хүн ярьдаг. Энэ нь гол бус гэхэд эмчилгээ, үйлчилгээ маш муу. Эмчлүүлэгчид гэрээсээ цагаан хэрэгсэл, эм тариа гээд бүгдийг зөөдөг болжээ.
Улсын төв эмнэлэг гэхээр хот хөдөөний иргэд зардал чирэгдэл болж, 13 гэдэг маягт арай гэж олоод ирдэг. Гэтэл эмнэлэгт дугаарлаж, шинжилгээ өгөх эмчид үзүүлэх гээд дор хаяж долоо хоног явна. Арай гэж шинжилгээ дуусаад эмчилгээнд орно гэхээр ор хүлээгдэнэ. Зарим нь нас хүрэхгүй нь гээд аргаа бараад хувийн эмнэлэг бараадаж хэд хоног хэвтээд эсвэл таньдаг эмчээр хэдэн эмчилгээ бичүүлээд буцдаг байна. Эмнэлэг удирдаж байгаа дарга Б.Бямбадоржийн тухай эмч ажилтнууд нь таагүй зүйл ярьдаг нь олонтаа. Тэрээр өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг шууд халах зэргээр хүчтэй дарамт үзүүлдэг. Өөрийгөө тойруулсан хэдэн хүмүүсээс бусад эмч ажилт¬нуудыг тоож анзаарахаа больсон гэнэ.
Богино хугацаанд дарга хийж байгаа ч хувьдаа чамгүй ажил амжуулсан нь сүйхээтэйг нь гэрчилнэ. Эмнэлэг хэдийгээр өргөтгөлийн барилга бариулж байгаа ч зохион байгуулалт, хөрөнгө мөнгөний ажлын уялдаа муугаас саатаж байна. Б.Бямбадорж дарга гэр орноо тансаг орд харшаар сольж өөрийн хувийн “Эрэн” эмнэлгийг 3,4 давхар нэмж барив. Барилгын ажилдаа ноцтой зөрчил гаргаснаас барилга дээрээс хүн унаж гэмтсэн байна. Б.Бямбадорж дарга хаанаас ийм их мөнгө олж эмнэлгийн дарга болонгуутаа хувийн эмнэлгийн барилгаа өргөжүүлж эхлэв гэдэг сонин. Эмнэлэгт ажилд ороход эмч ажилтнууд Б.Бямбадорж даргад 5-10 сая төгрөгийн хахууль өгдөг түүнгүй бол хэн ч орж чаддаггүй гэсэн яриа олны дунд байдаг. Магадгүй, ортой байж мэднэ. Эмнэлэгт түрээсийн олон байгууллага байдаг бөгөөд тэднээс сар бүр татаас авдаг гэлцэнэ. Б.Бямбадорж даргын хувийн аж ахуй, мал нь Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг. Үүнийхээ төлөө эмч нарыг тус суманд томилон урьдчилан сэргийлэх үзлэгээр явуулдаг ч гэх яриа чих дэлсэнэ. Тэрээр үе үе тойрон хүрээлэгчдээ аваад салхинд гарна. Сумын удирдлагуудтай архидах нь цөөнгүй. Тэр ч байтугай ажил сайжруулна, удирдлагаа бэхжүүлнэ гэж өөрийн хүмүүсээ олноор нь улсын мөнгөөр Солонгос улс руу явуулдаг.
Энэ мэт дураараа аашилдаг захиргаагүй нэгэн гэж Нэгдүгээр эмнэлгийнхэн жиг жуг гэлцэх нь үнэний ортой байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед МАН-ын гол удирдагч нар миний нутгийн хүмүүс. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эгч нь миний багийн хүн, намайг хамгаална гэж ядарсан хэдэн эмч нартаа томордог болжээ. Тэрээр хүнд тал тохой татахдаа мэргэшсэн. Өнгөрсөн на¬мар Н.Алтанхуяг сайдын чацарганы баяраар түүний эдлэн газарт оччихсон явж байсан, тэнд Б.Бямбадорж юу хийнэ дээ гэж хамт олон нь ярьж байх юм. Хувиа бодож болох ч улсаа бодож хариуцсан ажлаа сайн хийх ёстой бусуу.
Улсын төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж хувийн том эмнэлэг, хувийн мал аж ахуй, хувийн сувилал, хувийн утасны лавлах гээд хөрөнгө ихтэй гэж хамт олон нь ярьдаг. Өвдөж зовсон өвчтэй иргэдийг эхлээд хувийн эмнэлэгтээ өндөр төлбөртэй хэвтүүлнэ. Өвчин нь хүндрээд эсвэл хэл ам гарвал тэднийг Нэгдүгээр эмнэлэгтээ шилжүүлж эмчилгээнд оруулдаг байна. Үүнээс болж олон өвчтөн хохирсон тухай яриа ч бий. Тэр ч байтугай нэгэн эмэгтэй хэвтэх ёстой Нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлж чадахгүй цаг алдсанаас амь насаа алдсан тухай гомдол гарч эмчилгээний комисс, мэргэжлийн хяналтын шалгалтаар хэл ам гарч байжээ. Энэ бол хувийн ашиг сонирхол дээд цэгтээ хүрсний гэрч юм.
Улсын төв эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ маш муу байна, иргэдийн гомдол олноор ирж байна. Үүнийг эмнэлгийн удирдлага, эрүүл мэндийн зохион байгуулалттай холбож тайлбарлахаа өөр юу гэх вэ.
Монгол Улсад ганцхан байдаг хамгийн хамгийн гэж болох халдварт өвчнийг эмчилдэг төвийг хаалттай, аюултай бүс гэх боловч халдвартай өвчин туссан иргэд хөгшин залуу хэн ч байсан энэ эмнэлэгийг барааддаг. Гэтэл энэ эмнэлгийн дарга нар нь байнга солигдож, шүүхдэлцэж эр чадлаа сорьж байна. С.Ламбаа сайд байхдаа би олон барилга барьж байна гэж сайрхаад нэг ёсондоо ЭМЯ нь барилгын яам аятай болсон. С.Ламбаа эрүүл мэндийн салбарт олон мэргэжлийн төвүүд байгууллаа гэсэн нь цаасан дээр үлджээ. Халдварт өвчин судлалын төвд элэгний төв байгуулсан гэсэн. Гэвч энд ямар ч төв алга, харин хашаагаар нь дүүрэн орон сууцны барилга баригджээ. Халдвартай орчин тусгай байх ёстой гэсэн нь хаана байгааг бүү мэд. Тус эмнэлгийн халдвартай бүр сүрьеэтэй, элэгний шартай өвчтөн, хэвтдэг хэсэгт орон сууцнууд 20-иодхон метр зайд баригдсан байх юм. Халдвар хамгаалал зөрчиж байгаа нь хууль зөрчсөн бус уу. Барилга барих зөвшөөрөл олгосон Нямхүү даргад ямар хариуцлага тооцох вэ. Түүнийг ажлаа бараг хийдэггүй, сайд дарга нартай гадаадад явдаг, дарга нарын унааг залгуулдаг гэх шүүмжлэл үнэний ортой аж. Хүмүүсийн ярьснаар Энхбат даргын хөдөө ажил, Цолмон сайдын аав ээжийн гээд дээд дарга нарт хөл ул болдог машин олон бий. Нямхүү дарга мөн л харшид амьдардаг, хэд хэдэн машин хөлөглөдөг мундаг хүн. Тус эмнэлэг улсын хэмжээний вакцинийг асуудал хариуцдаг. Вакцин бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх учиртай.
Гэтэл вакцин нь устгагдсан, буруу тээвэрлэгдсэн, хадгалалт буруу, буруу цаг үеэр тарьсан гээд маш их зөрчилтэй байгааг сонин хэвлэлд бичсэнийг яах вэ, тэгж л д байг гээд орхих уу.
Монгол Улсын Гуравдугаар эмнэлэг бас л ойлгомжгүй болоод байна. Батчулуун дарга бараг насаараа энэ эмнэлгийг толгойлж байгаа ч эргэн тойрны газрыг алдсаар эмнэлэг нь харагдахаа больжээ. Харин өөрөө Туул голын тансаг хорооллын хауст амьдарч байна. Мэдээж, тэрээр олон жил хөрөнгө цуглуулсан биз. Батчулууны хамтран ажилладаг баг ньүнэхээр хуучирч хоцрогдоод хэчнээн ташуурдсан ч явахаа больжээ. Өнөөдөр Монгол Улсад Эх нялхсын эрүүл мэндийн асуудал үнэхээр ноцтой байна. Ганц төв Гандангийн хойд талд байрлах эмнэлэг. Орчин нь барилгаар шахагдсан, эмчилгээ үйлчилгээ нь бас л хэцүүдсэн байнаУг нь төв орон нутгийн мэргэжлийн зөвлөх эмнэлэг байх ёстой ч энэ үүргээ биелүүлж чадахгүй энүүхэндээ амиа аргацааж л байна. Эх, хүүхдийн нас баралт өндөр, эмнэлэгт хүүхдээ үзүүлж зөвөлгөө авна гэдэг үнэхээр бэрх-шээл болсныг бишгүй ярьж байгааг сонсоогүй хүн ховор. Нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх чадваргүй хааяа гадны буцалтгүй тусламж, эмч нар ирж хэдхэн хүүхдийн эмчилгээ хийлээ гэхээс өөр хэлээд байх юмгүй. Туршлага хуваал¬цаж шинэ эмчилгээ нэвтрүүллээ гэж одоохондоо дуулдаагүй байна. Намын харьяаллаар шинжлэх ухааны доктор, профессор туршлагатай удирдах боловсон хүчин Т.Эрхэмбаатар даргыг халсан оронд нь тавигдсан Энхтөр гэх магистер хархүү хаана юу хийхээ ч мэдэхгүй явж байгаа бололтой Түүний хувьд өрөө тасалгаанд шавар шохой будгаар засвар өнгөлгөө хийхээс хэтрэхгүй байна.
Улаанбаатар хотын дүүргийн эмнэлгүүдийг ч анхаарахгүй бол болохгүй нь.Хэдэн эмнэлэг нь бараг хууль бус хувийн болсон аль хэзээ өмчлөөд авсан гэхэд хилсдэхгүй. Сонгинохайрханы эмнэлгийг. Эрдэнэтуяагийнх гэдэг бол Хан-уул Баастынх, Сүхбаатар Чимэгээгийнх, Баянзүрхийнх Дашян¬дагийнх гэх мэт. Харин БЗД-ийн эмнэлэгийг хувьчилсан нь овоо ажилтай эзэнд очсон юм шиг. Ер нь дүүргийн эмнэлэгүүдийг цаашид яаж ямар хэлбэрээр ажлуулахаар зохион байгуулалтыг бодох хэрэгтэй юм.
Дүүргийн эмнэлэгт нарийн мэргэжлийн тусламж байхгүй ядаж аймгийн хэмжээний тусламж үзүүлж чадахгүй байна. Тэнд ажиллаж байгаа эмч нар нь мэдлэг муу хэдэн өрхийн эмч нартаа томорч дарамтлаж дээрэлхэхээс өөр юмгүй байна. Өрхийн эмч нар нь үнэхээр хүнд нөхцөлд ажилдаг юм байна. Хашаа хороогоор гутлаа урагдтал яваад нохой шувуунд хөөгдөөд явж байгаа нь үнэхээр хүнд харагдаж байх юм. Харин шинэчлэлийн засгийн газрын мэргэжлийн сайд Н.Удвалыг ард түмэн ихийг хийнэ гэж хүлээж итгэж байна. Н.Удвал сайд зоригтой эрчимтэй ажиллаж эрс өөрчлөлтийг хийж ялангуяа эмнэлгийн удирдлага зохион байгуулалтад, анхаарахгүй бол салбар байтугай ард түмэн хохирох болно шүү. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин. |
| Төрөөс төрсөн “тэрбумтан” төрийн нарийн болно гэв үү |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 09:41 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|