|
|
|
|
Москвагаас өөр ямар нийслэл байх вэ |
|
|
|
|
|
Москвагаас өөр ямар нийслэл байх вэ
2018-12-19Улаанбаатар хот гамшгийн байдалд байгаа тухай өдөр бүр манай олон зурагтын сувгуудаар ярина. УИХ-ын индэрт ч, гудамжинд яваа жирийн иргэн ч, эрдэмтэн мэргэд ч, байгаль хамгаалагчид ч, төрийн бус байгууллагынхан ч Улаанбаатарын агаар, ус, хөрс бохирдож, замын түгжрэл дээд цэгтээ тулсан тухай ярих нь хэвийн үзэгдэл болж “монгол чих” хэдийн дөжирчихсөн. Зохицуулах арга зам бүгд мухардсан. Агаарын бохирдол их үед чаддагаараа сургууль, цэцэрлэгийг хоёр сараар хаахаас өөр хувилбар байхгүй.
Улаанбаатар руу чиглэсэн их нүүдлийг хэзээ ч зогсоож чадахгүй гэдэг нь илт харагдаж байна. Хөдөөгийн хүн амын 75 хувь нь Улаанбаатарт суух хүсэлтэй хэмээн өмнө нь “Засгийн газрын мэдээ” сонины нийтлэлдээ дурдаж байсан. Энэ бол тун аймшигтай тоо. НҮБ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөнийг ойлгож, зохицуулахуй” төслийн хүрээнд 18 сарын турш судалгаа хийж, дүнд нь 75 хувь нь “тийм” гэсэн хариулт өгчээ. Нөгөө аугаа “нүүдлийн соёл иргэншил” ч будаа боллоо. 84.4 сая хүрчихсэн их мал сүргээ, далай шиг их газар нутгаа яана даа гэх бодол монгол хүнд үгүй болчихсон юм болов уу хэмээн би үнэхээр түгшиж байна.
Тэгэхлээр Улаанбаатарыг мөхлөөс аврах цорын ганц арга зам нь нийслэлээ нүүлгэх явдал байж болно. Монгол орныхоо төв хэсэгт дахин шинэ жижиг нийслэл байгуулах тухай 1997-1998 онд би хэсэг нөхдийн хамт төсөл зохиогоод, анхны “Их хурд” наадмаар Өвөрхангайн Хархорины Эрдэнэзуу хавьд Түмэн-Амгалангийн ордны шав тавьж явснаа эргэж дурсахаас аргагүй болов.
Гарчигт өгүүлсэн сэдэв бол ОХУ-аас авах, сурах сүрхий туршлага сургамж бус, зөвхөн санаа сэдэл төдий юм. Нийслэлээ нүүлгэе хэмээн оросууд яриад эхэлжээ. Болгооно уу.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Ерөнхийлөгч В.Путинд тун их итгэгдсэн нөхөр. Тиймдээ ч маш чухал алба залгуулж, дэлхийн бодлогыг тодорхойлоход шууд гар бие оролцож буй. ОХУ-ын Ерөнхий сайдаасаа ч салбарынхаа асуудал дээр эзэн хүн шиг яваа.
Тэр зангараг нь нөлөөлсөн гэлтэй “Москвагаас залхлаа, нийслэлээ Уралын нуруу давуулан дорно зүгт нүүлгэе” гэж ярьдаг болсон нь гайхалтай. Тэгэхдээ нэг биш, хэд хэдэн удаа ингэж ярьсан бололтой. Сибирьт нийслэлээ байгуулъя гэх санаа бол Батлан хамгаалахын сайдын, тус яамны байр суурь огтоос биш. Харин Оросын газар зүйн нийгэмлэгийн (Русское географическое общество) Ерөнхийлөгч Сергей Шойгу гэдэг хүний байр суурь, санал юмсанжээ. Энэхүү нийгэмлэг бүр 1845 онд Николай I Эзэн хааны ивээлээр байгуулагдсан бөгөөд газар зүйн судалгаа хийхийн сацуу газар зүй-геополитикийн нээлт хийж, түүнийгээ төрийн бодлогод тусгаж, хэрэгжүүлж ирсэн, нэг ёсны маш чухал “зэвсэг” аж. “Уралын цаана санхүү-аж үйлдвэрийн томхон төв буюу нийслэл байгуулах хэрэгтэй. Тэр нь Сибирь, Алс Дорнодын газар нутгийг хөгжүүлэхэд томхон түлхэц болно” хэмээн “Неизвестная Сибирь” сэтгүүлд тэрбээр ярьжээ.
Монголчуудад бол шүүрч аваад л дэмжээд, болдогсон бол лоббидоод хэрэгжүүлчихмээр санал аж. Оросын нийслэл газар зүйн өнцгөөр наашилна гэдэг бол Монгол-Оросын харилцаанд мөн ч том түлхэц болохсон. Москва нийслэлээрээ байж л байг. Цаана нь Санкт-Петербургийг умард нийслэл, соёлын нийслэл хэмээн нэрлэж, бичиж, ярьдаг болчихсон. Мөн хэрэг дээрээ Сочи хот өмнөд нийслэл нь болсон. Тэгвэл Уралын нуруу давуулаад Сибирьт бас нэг нийслэлтэй болог л дээ. Монголд ээлтэй талаас нь ингэж ерөөе.
Хаант Оросын үед Сибирийг нэвт нээж, хөгжүүлж, Европ талаас хүмүүс татсаны дүнд Уралын нурууг даваад Ази талын хэсэгт нь таван сая хүн шилжин ирж байсныг С.Шойгу эш татжээ. Сибирь, Алс Дорнодыг тухайн үеэс цөллөгийн газар болгон ашигласан бөгөөд цөлөгдөж ирсэн сэхээтнүүд суурьшсан газраа соёлын үр суулгаж байсан нь ч дэвшил гэхээс аргагүй юм. СССР-ийн үед Сибирь, Алс Дорнодыг маш сайн ашиглажээ. БАМ гэх тив дамнасан төмөр замын аварга бүтээн байгуулалт үүний бэлээхэн жишээ. И.Сталины яргаллын үед сая саяар тоологдох хоригдол, нутаг заагдагчид, дээр нь бүтээн байгуулалтын комсомолчид, тэдний хамтын хүчээр боссон шинэ хот тосгод, зам гүүр, цахилгаан станц, Эх орны дайны үеэр нүүлгэж авчирсан үйлдвэрүүд зэрэг дэвшлүүдийг нэрлэж баршгүй.
Харин ОХУ-ын өнгөн дээр Сибирь, Алс Дорнод эрчээ алджээ. Албан хүчээр цөлөхөө больсон, комсомолчид гэх мэт үзэл суртлаар ажилладаг нийгэм улс төрийн хөдөлгөөн байхгүй болсон. Оросын Европын хэсгээс нүүлгэж авчрах ямар ч үйлдвэр байхгүй. Харин Хятадын бараа, үйлчилгээ, үйлдвэр, Хятад хүн Сибирь рүү аажмаар нэвтэрсээр нэг мэдэхэд хүн амын доторх угсаатны тоогоор оросуудын дараа орохоор болчихсон байна. Тэнцвэр алдагдсан гэсэн үг.
Алдагдсан тэнцвэрийг нөхөхийн тулд ВЭФ буюу Дорнын эдийн засгийн форум гэдгийг санаачиллаа. Одоо Оросын Европын хэсгээс хүн ардаа татах, нүүлгэх ямар арга байна гэдэгт Оросын газар зүйн нийгэмлэгийн Ерөнхийлөгч хариу бодож олохдоо шинэ нийслэлийн тухай санаа олжээ. Энэ нь нийслэл хот учраас амьдралын стандарт арай өөр, дээгүүр байж, иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл сайжирч таарна. Амьдралын түвшнээр Москвагаас дутахгүй болчихвол ч бүтэхгүй зүйл биш л дээ. ОХУ-ын дээд эрх баригчдад ийм санаа дэвшүүлсэн анхны хүн нь С.Шойгу, эсэргүүцсэн анхны хүн нь Москва хотын дарга Сергей Собянин нар аж.
Яг одоо боломж бүрдээд байгааг Оросын газар зүйн нийгэмлэг олж харсан байж болох юм. ОХУ нь Крымээс болж Европын холбооны хоригт орсон, Европ улам бүр Оросоос хамааралгүй болсоор байна. Орос ч гүргэр зангаараа Европын Зөвлөлөөс гараад явчихлаа. Нефть, хийн хэрэглээг нь Атлантын далайн цаанаас АНУ хийчихнэ гэвэл Орост Европт хийх ажил, бизнес тун бага болно. Ийм нөхцөлд оросын Европын хэсэг хэнийг татаж, хэнийг хөгжөөж, хөөрцөглөх вэ. Европын хэсэг дотроо шилжилт хийе гэх санаа яригдаж эхэлсэн. Холбооны зарим нэг бүтэц, тухайлбал, үндсэн хуулийн шүүх (Цэц) СанктПетербург руу хэзээ мөдгүй нүүх ч юм шиг. Томоохон компаниуд нь аль хэдийн умар тийшээ нүүгээд эхэлчихсэн. “Газпром” гэхэд л “Лахта-центр” гэдэг нэрээр СанктПетербург руу нүүж байна.
Нийслэлийг Москвагаас Екатеринбург юм уу Новосибирск рүү нүүлгэе гэдэг санааг академич Арнольд Тулухонов гэгч буриад нөхөр анхлан ярьж байв. Тэрээр ОХУ-ын холбооны зөвлөлийн сенатч байхдаа энэ талаар амаа чилтэл ярьдаг нэгэн байв. Тэр буриад ахан дүүсийнхээ хэлснийг ойлгож байна. Тува эцэгтэй С.Шойгу мөн буриад ахан дүүсээ дагаж тэгж ярьсанд буруу юм огт алга. Энэ хоёрын төрсөн нутаг, ундаалсан ус нь Монголын хилийн цаахнатай байгаа шүү дээ.
Арнольд Тулухонов ийнхүү өгүүлж байв: “Нийслэлийг Москвагаас нүүлгэх хэрэгтэй. Москва өөрийгөө үгүй хийгээд дууслаа. Түшмэдэд бус, хүн амдаа хэрэг болох үүднээс нийслэл улсынхаа яг төвд байх хэрэгтэй. Өнөөдөр зөөврийн тээврийн 75 хувь нь Москвагаар дамжиж байна. Якутскаас Чита ороход заавал Москвагаар дамждаг!”
Москвагаас булзъя гэдэг санааг 2014 онд Давост болсон бизнесийн уулзалтын үеэр Олег Дерипаска ярьж байсан бөгөөд нийслэлийн үүргийг Красноярск, эсвэл Иркутск өөртөө авах хэрэгтэй. Нийслэлийг Сибирь рүү хөдөлгөнө, нийслэлийн статус Москвад авлига, огт хэрэггүй төвлөрөл бий болчихсон хэмээн хэлж байжээ. Үнэн үг болтугай.
Энэ мэтчилэн түүгээд байвал Оросын нийслэл Томск, Владивосток, Севастополь, бүр туйлшраад Магадан руу шилжих дээрээ тулсан, эсвэл тэгэх юм байна гэх сэтгэгдэл төрнө. Одоогоор санаа төдий байгаа ч энэ талаар бичих нь улам олширлоо. Анхаарах хэрэгтэй ч юм шиг. “Москваг дахин москважуулах номлол” гэх (Доктринa размосквичивания) хачин төслийг Оросын демограф, миграц, бүс нутгийн хөгжлийн хүрээлэнгийн Ажиглах зөвлөлийн дарга Юрий Крупнов гэдэг хүн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд өргөн барьснаас хойш жил гарангийн хугацаа өнгөрчээ. Тэр яриа хэвлэлд ил нийтлэгдсэн. Мөн л бидний ярьдагтай агаар нэг. Гэхдээ Улаанбаатарыг бодвол гэр хороололгүй, түүхий нүүрс түлдэггүй, ид задгай жорлонгүй. Москвад хөрс, ус, агаарын бохирдол нь улаанбаатарынхаас хамаагүй бага.
Юрий Крупнов ярьсан нь “Москва нөөцөө шавхлаа. Цаашдаа улам дордоно. Барилгын цогцолборуудыг шинэчилж бариад ч нэмэр алга. Барилгууд эдийн засгийн эргэлтэд орох ёстой. Бариад л байдаг. Гэтэл бүтэн хагас сая зарагдаагүй орон сууц байна. Энэ хамаа алга гээд барьсаар. Үүнд мөнгө их орж, ажлын байраа дагаад бүх Оросууд Москва руу ирж суурьших нь ээ. Гэтэл улс орны үлдсэн хэсэг нь яах болж байна”.
Уралын чанад дахь нутаг дэвсгэрийг хөгжүүлэх шинэ концепц гэдгийг Оросын шуАийн Сибирийн салбараас 2018 оны эхээр дэвшүүлсэн бөгөөд академич Валентин Пармон гэдэг хүн Сибирь дэх суурьшлыг тэнцүүлэхийн чухлыг ярьдаг болсон. Сибирь, Алс Дорнодыг хөгжүүлэх талаар дэвшүүлдэг санал, санаачилгыг хэрэгжүүлэх нэн тэргүүний гарц, “зэвсэг” бол нийслэлийг Сибирийн аль нэг хотод шилжүүлэх явдал. Бүр болохгүй бол Сибирьт цоо шинэ нийслэл барих хэрэгтэй хэмээн Оросууд үздэг болжээ. Хөрш Казахстаны мэргэн сонголтыг Орост шагшин магтах нь элбэг болжээ. Нийслэлээ Алма-Атыгаас Астана руу зориг зүрх гарган нүүлгэсэн. Өмнө нь 300 мянган хүн ам бүхий Целиноград хотыг хэдхэн жилийн дотор сая гаран хүн ам бүхий цоо шинэ нийслэл болгож чаджээ. Бид хасаг ахан дүүсээсээ суралцах хэрэгтэй хэмээн би аль дээр үед л бичдэг, ярьдаг байсан даа.
• Улаанбаатарыг мөхлөөс аврах цорын ганц арга зам нь нийслэлээ нүүлгэх явдал байж болно.
• Оросын нийслэл газар зүйн өнцгөөр наашилна гэдэг бол Монгол-Оросын харилцаанд мөн ч том түлхэц болохсон.
• Хятадын бараа, үйлчилгээ, үйлдвэр, хятад хүн Сибирь рүү аажмаар нэвтэрсээр нэг мэдэхэд хүн амын доторх угсаатны тоогоор оросуудын дараа орохоор болчихсон байна.
Орос орон ерөнхийдөө эзгүйрч, оросын хөдөө нутаг хумигдаж, хүн ам нь 15-20 мегаполис хотод суурьшиж байна. Тэгэхээр эзгүйрлийг арилгах шинэ гарц бол шинэ нийслэлтэй болох. Тэр нь Сибирьт байх учиртай санж. Нийслэл нь Азийн хэсэгтээ ороод ирвэл хятадуудын суурьшил ч эх, захтай болж, хяналтанд орно хэмээн оросын жирийн иргэд үздэг болсон. Хөгжил тэгшрэх, жигдрэх, эсвэл хүн амын бүтцэд дэвшил авчрах тухайд тэгж сэтгэхийг ер буруушаах үндэсгүй.
Харин Москва хотын Засаг дарга Сергей Собянин эсэргүүцжээ. “Алс Дорнод руу нийслэлээ шилжүүлэх үзэл бодол бол ёстой “аугаа”. Бараг их наяд рублийн зарлага гарна. Оросын Европын хэсгийн 110 сая хүн ардаас 8000 түшмэлийг нь цөлөх болно. Дээр үед түшмэдийг Сибирь, Дорнод руу цөлдөг байсан, гэхдээ маш их гарлагатайгаар. Сибирь гэдэг чинь Хар далайн эрэг биш. Тэгээд ч тэнд ямар үйл ажиллагаа явуулах болж байна” гэжээ. Мөн лут хариулт аа? хэрэв бэрхшээе гэвэл ч шалтаг мундахгүй. Сайн боловсрол хүртэх боломж алга, орчин үеийн шинжлэх ухаан, мэдлэгийн аж үйлдвэр Сибирьт алга гэдэг нь үнэн. Сибирийн оршин суугчдыг өөд нь татъя гэхээр төрийн бодлого ч дутмаг байна. Боловсон хүчингүйгээр юу ч бүтээж, босгож чадахгүй.
Оросын хамаг олигтой боловсон хүчин нь Оросын Европ талдаа төвлөрсөн. Нөгөө Ю.Крупновын төсөл Оросын Ерөнхийлөгчийн ширээн дээрээс гулсан гулссаар Эдийн засгийн хөгжлийн яамны нэг түшмэлийн ширээнд хадгалагдсан.
Одоо Сибирийн “төлөөлөл” болж Кремльд ойр байгаагаар нь Сергей Шойгуг тойгдож авахаас өөр арга алга боллоо хэмээн Ю.Крупнов ярьсан байна. Орос орон Москвад эхэлж, Москва, эсвэл Питерт дуусаж байгааг эцэслэх цорын ганц найдвар бол Сибирийн “төлөөлөл” Сергей Шойгу гэх нь холгүй ярьжээ. С.Шойгу гэснээс энэ хүн Батлан хамгаалахын сайд болохоосоо өмнө Москва мужийн Засаг даргаар ажиллаж, энэ хотын зовлон жаргалыг мэдэрдэг, ойлгодог болсон тул бас ч үгүй найдвар тавихад болно. БХЯ-ыг толгойлох болсноор Сибирь, Алс Дорнодод цэргийн хээрийн сургууль олон хийдэг болсон. Хойшоо умард мөсөн далайд цэргээ байрлуулж байгаа зэрэг нь ямар ч атугай тэтгэврийн офицер, генералуудаар Москваг дүүргэхгүй байхад хэрэгтэй санж. Ерөөсөө С.Шойгуд улстөрчийнх нь хувьд итгэх, найдах, хөөргөдөх явдал Орост мэр сэр үзэгдэх болсныг анхаарахгүй өнгөрч болохгүй. ОХУ-ын хөдөлмөрийн яамны мэдээгээр тэтгэврийн шинэчлэлийн дараа долоон сая хүн гудамжинд гарах төлөвтэй. Харин ноён Сергей Кужугетович Оросын дээд элитийн төлөөлөл болохын хувьд нийслэлийг шилжүүлэх санал дэвшүүлж, дэмжүүлж чадвал энэ олон сая хүн ажлын байртай болж болно. Зарим мэдээгээр нийслэлийн тухай яриаг дөрвөн жилээр хойшлуулахыг В.Путин шаардсан гэх мэдээ байна.
С.Шойгу амаа үдүүлээд дөрвөн жил тэсэж болно. Владимир Путин 2024 онд дахин нэр дэвшихгүй гэдгээ зарлачихсан. Харин тэр үед С.Шойгу нэрээ дэвшүүлж “Нэгдмэл орос” намаасаа өрсөлдвөл Москва дорно зүг хөдөлж магадгүй юм.
Ингэхэд Москвад нутгийн зөвлөлүүд байдаг эсэхийг мэдэхгүй. Байдаг бол замарсан их зөвлөлтэй болох биз. Тэгвэл “төлөөлөл” нь бүр ч эх захаа алдана. Байдаггүй учраас л ажил үйлс нь жигдэрсэн биз. Хэрэв тэгж донтох аваас В.Путин, Д.Медведев, В.Володин, С.Собянин, С.Шойгу бүгд л хэдэн тийшээ харчих байсан биз. Азаар тийм зүйлгүй. Харин манай нийслэл дэх “нутгийн зөвлөл”-үүд, аймаг сум битгий хэл баг хороогоороо ялгарах нь холгүй байх юм даа.
Олхонуд Баярхүү |
Москвагаас өөр ямар нийслэл байх вэ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Хятадын номын дэлгүүр дэх өөрчлөлтийг харцгаая 18:42 Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр. Дэлхийн ном унших өдөр юм. Номын дэлгүүрүүд нь зөвхөн ном худалдан авах газар биш, харин хүмүүс номын дэлгүүрээр зочилж сэтгэлийн амар амгаланд хүрдэг. Хүмүүс номонд агуулагдах билгийн очыг номын дэлгүүрээс хайж олдог. Хятадын бүх ардын ном уншлагын үйл ажилагаа жилээс жилд эрчимтэй явагдаж байна. Хятадын номын дэлгүүр дэх өөрчлөлтийг харцгаая.
|
Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр. Дэлхийн ном унших өдөр юм. Номын дэлгүүрүүд нь зөвхөн ном худалдан авах газар биш, харин хүмүүс номын дэлгүүрээр зочилж сэтгэлийн амар амгаланд хүрдэг. Хүмүүс номонд агуулагдах билгийн очыг номын дэлгүүрээс хайж олдог. Хятадын бүх ардын ном уншлагын үйл ажилагаа жилээс жилд эрчимтэй явагдаж байна. Хятадын номын дэлгүүр дэх өөрчлөлтийг харцгаая. »»
|
|
Компьютерын чимээ гаргадаггүй гар бүтээхэд таван жил зарцуулжээ 18:14 Компьютерын тансаг загварын хэрэгслийн “Norbauer & Co.” компанийг үүсгэн байгуулагч Райн Норбауэр чимээ гаргадаггүй
|
Компьютерын тансаг загварын хэрэгслийн “Norbauer & Co.” компанийг үүсгэн байгуулагч Райн Норбауэр чимээ гаргадаггүй »»
|
|
“Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн ар гэрт байр олгоно” 17:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. »»
|
|
Далай тэнгисийн хамгийн гүн нүхийг илрүүлжээ 17:26 МЕХИКО, 2024 оны тавдугаар сарын 3 /TASS/. Судлаачид Мексикийн буланг Карибын тэнгисээс тусгаарладаг
|
МЕХИКО, 2024 оны тавдугаар сарын 3 /TASS/. Судлаачид Мексикийн буланг Карибын тэнгисээс тусгаарладаг »»
|
|
Ложистикийн түвшинг дээшлүүлэхийг онцлов 17:12 Энэ сарын 22-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Чүнчин хотын олон улсын ложистикийн паркт ирж, баруун бүс нутгийн тэнгисийн болон хуурай газрын нэгдсэн ложистикийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.
|
Энэ сарын 22-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Чүнчин хотын олон улсын ложистикийн паркт ирж, баруун бүс нутгийн тэнгисийн болон хуурай газрын нэгдсэн ложистикийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. »»
|
|
Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ 16:52 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр энэ сарын 01-ний өдөр хөтөлбөрийн нээлтийг хийлээ.
|
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр энэ сарын 01-ний өдөр хөтөлбөрийн нээлтийг хийлээ. »»
|
|
"Жанжин цом 2024" наадмын эхний шатны дүн гарлаа 16:06 Монгол Улсын соёл, урлагийн ууган байгууллага- Жанжин клубын 100 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Соёлын ордноос зохион байгуулж буй "Жанжин цом 2024" яруу найргийн наадмын эхний шатад дараах яруу найрагчид шалгарав.
|
Монгол Улсын соёл, урлагийн ууган байгууллага- Жанжин клубын 100 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Соёлын ордноос зохион байгуулж буй "Жанжин цом 2024" яруу найргийн наадмын эхний шатад дараах яруу найрагчид шалгарав. »»
|
|
Хадам ээжийнхээ интернет банкаар орж 13.7 сая төгрөгийн тэтгэвэрийн зээл аваад мөнгийг нь ашиглажээ 14:19 Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нөхөр, хүүхдийн хамт оршин суух Д.Ц гэх эмэгтэй нь өөрийн хадам ээж болох
|
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нөхөр, хүүхдийн хамт оршин суух Д.Ц гэх эмэгтэй нь өөрийн хадам ээж болох »»
|
|
Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг Тагнуулын байр луу шилжүүлж, ТЕГ-ыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхээр болжээ 13:53 Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын байранд шилжүүлэн байршуулах, харин Тагнуулын ерөнхий
|
Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын байранд шилжүүлэн байршуулах, харин Тагнуулын ерөнхий »»
|
|
Хурдны зам нурснаас болж амиа алдсан хүний тоо 48 болж нэмэгдээд байна 13:50 Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж,
|
Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж, »»
|
|
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчид олголоо 13:49 ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 3 /AFP/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ дэлхийн
|
ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 3 /AFP/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ дэлхийн »»
|
|
МҮОНРТ сүүлийн гурван жилд зар сурталчилгааг хуульд заасан хувь хэмжээнээс хэтрүүлэн түгээсэн 13:22 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар »»
|
|
Катарын ард түмний аж амьдрал, ахуй соёлыг толилуулж байна 12:33 Катарын Үндэсний музейн “Нүүдэл” буюу “On the Move” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музйд энэ сарын 2-нд нээлээ.
|
Катарын Үндэсний музейн “Нүүдэл” буюу “On the Move” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музйд энэ сарын 2-нд нээлээ. »»
|
|
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 11:48 Хаврын хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан дуудлага
|
Хаврын хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан дуудлага »»
|
|
Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан автомат хаалтуудыг буулгаж байна 11:42 Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хороо, 100 айл, шинэ зам орчим
|
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хороо, 100 айл, шинэ зам орчим »»
|
|
Д вирусийн эмийг татвараас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 10:24 УИХ-ын чуулганы хуралдаанаар Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэхээр АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
|
УИХ-ын чуулганы хуралдаанаар Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэхээр АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. »»
|
|
Турк улс Израилтай хийх бүх худалдаагаа зогсоолоо 10:16 Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ.
|
Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ. »»
|
|
Ховдод зарим гол үерлэж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулав 10:10 Буянт голын усны түвшин 340 см буюу үерийн түвшинд хүрч, Үенч голын усны түвшин 132 см, үерийн түвшнээс хоёр см-ээр, Бодонч голын усны түвшин 192 см хүрч үерлэх нөхцөл бүрдсэн байна.
|
Буянт голын усны түвшин 340 см буюу үерийн түвшинд хүрч, Үенч голын усны түвшин 132 см, үерийн түвшнээс хоёр см-ээр, Бодонч голын усны түвшин 192 см хүрч үерлэх нөхцөл бүрдсэн байна. »»
|
|
Тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөөрэй 10:02 Татвар төлөгч та 2024 оны тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөөрэй.
|
Татвар төлөгч та 2024 оны тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөөрэй. »»
|
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна 09:27
|
|
|
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ 00:17 АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул
|
АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул »»
|
|
Тавдугаар сарын 23-нд бүх нийтээр АМАРНА 23:46 Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.
|
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. »»
|
|
Хятадад нисгэгчгүй онгоцоор амжилттай ачаа тээвэрлэжээ 18:49 Хятадын FP-98 "Шижизоу" нисгэгчгүй онгоцоор ачаа хүргэх анхны нислэгийг Хайнань мужийн Хайкоу болон Гуандун мужийн Жухай хотын хооронд үйлджээ.
|
Хятадын FP-98 "Шижизоу" нисгэгчгүй онгоцоор ачаа хүргэх анхны нислэгийг Хайнань мужийн Хайкоу болон Гуандун мужийн Жухай хотын хооронд үйлджээ. »»
|
|
Хууль бусаар 1,3 тэрбумын НӨАТ-ын буцаан олголт авсан бүлэг этгээдийг илрүүлжээ 17:37 Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх
|
Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх »»
|
|
Т.Нямжаргалын дебют тулааны тов гарчээ 17:36 Мэргэжлийн холимог тулааны ноён оргил UFC-д тулалдах жимийг гаргасан Д.Батгэрэлийн араас дахин нэг монгол тулаанч
|
Мэргэжлийн холимог тулааны ноён оргил UFC-д тулалдах жимийг гаргасан Д.Батгэрэлийн араас дахин нэг монгол тулаанч »»
|
|
М.Бадарчид унасан Ховдын Б.Баянмөнх 800 сая төгрөг амалсан нь үнэн гэжээ 17:27 Улсын арслан М.Бадарчийн допингийн асуудалтай холбоотой шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, Допингийн давж заалдах
|
Улсын арслан М.Бадарчийн допингийн асуудалтай холбоотой шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, Допингийн давж заалдах »»
|
|
Г.Занданшатар: Эмийн түр хороо богино хугацаанд үр дүнтэй ажилласан 17:23 Улсын Их Хурлын чуулганы 2024.05.02-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороо тайлангаа хэлэлцүүллээ. Тайланг Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс эмийн үнийн өсөлт өрхийн төсөвт багагүй дарамт үзүүлэхэд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авах, мөн эмийн сан болон эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан цаашид төрийн зүгээс эмийн зах зээлийг зохицуулах цаг болсныг онцоллоо.
|
Улсын Их Хурлын чуулганы 2024.05.02-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороо тайлангаа хэлэлцүүллээ. Тайланг Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс эмийн үнийн өсөлт өрхийн төсөвт багагүй дарамт үзүүлэхэд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авах, мөн эмийн сан болон эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан цаашид төрийн зүгээс эмийн зах зээлийг зохицуулах цаг болсныг онцоллоо. »»
|
|
Богдхан уул, Хийморийн овоонд цугларсан хадаг, туг, дарцгийг цэвэрлэв 17:01 Монголчууд өнө эртнээс байгаль дэлхийдээ тавгийн идээ, цагаан сүүний дээжээ өргөж ажил үйлсээ даатган залбирдаг уламжлалтай.
|
Монголчууд өнө эртнээс байгаль дэлхийдээ тавгийн идээ, цагаан сүүний дээжээ өргөж ажил үйлсээ даатган залбирдаг уламжлалтай. »»
|
|
К картын 5-р сарын бэлэг задарлаа 12:13 Залуусын хоног тоолон хүлээдэг Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам "Playtime"-ын тасалбарыг 30 хувийн буцаан олголттой худалдан авах боломжтой гэвэл та итгэх үү. Үүний тулд K картаа захиалахад л хангалттай.
|
Залуусын хоног тоолон хүлээдэг Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам "Playtime"-ын тасалбарыг 30 хувийн буцаан олголттой худалдан авах боломжтой гэвэл та итгэх үү. Үүний тулд K картаа захиалахад л хангалттай. »»
|
|
Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ 11:39 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн
|
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн »»
|
|
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна 11:17 Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнд
|
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнд »»
|
|
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий 9 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна 10:20 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах)
|
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) »»
|
|
Монголын хоккейн баг Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ 10:18 Узбекистаны Ташкент, Самарканд хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
|
Узбекистаны Ташкент, Самарканд хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. »»
|
|
Шинэ Apple Pencil жинхэнэ харандаатай илүү төстэй болно 08:16 “Apple” компани гурав дахь үеийн Apple Pencil стилус гаргахаар ажиллаж байгаа тухай Блүмберг агентлаг дамжуулжээ.
|
“Apple” компани гурав дахь үеийн Apple Pencil стилус гаргахаар ажиллаж байгаа тухай Блүмберг агентлаг дамжуулжээ. »»
|
|
Монголын хоккейн баг хүрэл медальтай ирлээ 22:44 Узбекистан улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо.
|
Узбекистан улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо. »»
|
|
Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэж үзэн зорчих эрхийг нь хязгаарлав 22:43 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна.
|
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. »»
|
|
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална 22:40 Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
|
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. »»
|
|
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана 22:26 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Шар өвс шатаасан хоёр иргэнийг нэг зуун нэгжээр торгожээ 22:24 Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд
|
Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд »»
|
|
Т.Чимгээ хохиролдоо 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа, Хуулийн дагуу нөхөн төлбөрийг төрөөс төлөх шаардлагатай гэв 22:22 УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар
|
УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар »»
|
|
Зүүн Өмнөд Ази нүүрсний хараат байдлаас гарах болоогүй 22:11 Дэлхийн дулаарал нь Төв Азид агаарын температур дэлхийн бусад бүс нутгаас илүү хурдацтай нэмэгдэхэд хүргэж байна.
|
Дэлхийн дулаарал нь Төв Азид агаарын температур дэлхийн бусад бүс нутгаас илүү хурдацтай нэмэгдэхэд хүргэж байна. »»
|
|
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үр дүнгийн талаар эмийн Түр хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө 18:51 Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголын үр дүнгийн талаар болон өнгөрсөн хугацаанд Түр хороо хэрхэн ажилласан талаар Хянан шалгах Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус Түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2024.05.01) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
|
Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголын үр дүнгийн талаар болон өнгөрсөн хугацаанд Түр хороо хэрхэн ажилласан талаар Хянан шалгах Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус Түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2024.05.01) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. »»
|
|
Монголчууддаа гээгдсэн Монгол 18:34 “Сургуулиа төгсөөд, 1-2 жил мэргэжлээрээ ажиллана. Тэр зуур CV-гээ сайжрууж, хэлний түвшингээ ахиулж, мөнгө ч хураана.
|
“Сургуулиа төгсөөд, 1-2 жил мэргэжлээрээ ажиллана. Тэр зуур CV-гээ сайжрууж, хэлний түвшингээ ахиулж, мөнгө ч хураана. »»
|
|
Чан-Ань Арван хоёр цагийн гудамжаар аялъя 18:25 Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийнхан Чан-Ань Арван хоёр цагийн гудамжтай танилцлаа.
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийнхан Чан-Ань Арван хоёр цагийн гудамжтай танилцлаа. »»
|
|
“Бүс ба Зам” дахь ХАА-ын хамтын ажиллагаа 17:40 “Бүс ба Зам” санаачилга гарснаас хойш Хятад улс болон хамтран байгуулагч улс орнууд хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, боловсруулалт, гүйлгээ зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжиж, дэлхийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хангалт хэрэгцээний гинжийн аюулгйү байдал ба тогтвортой байдлыг хамтдаа хамгалж байгаа аж. Хүсэл тэмүүллээр баялхсан газар тариалаг, хөдөө аж аухйн үйлдвэр зэрэг нь олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны үзэсгэлэнт сайхан дүр төрхийг харуулж байгаа аж.
|
“Бүс ба Зам” санаачилга гарснаас хойш Хятад улс болон хамтран байгуулагч улс орнууд хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, боловсруулалт, гүйлгээ зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжиж, дэлхийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хангалт хэрэгцээний гинжийн аюулгйү байдал ба тогтвортой байдлыг хамтдаа хамгалж байгаа аж. Хүсэл тэмүүллээр баялхсан газар тариалаг, хөдөө аж аухйн үйлдвэр зэрэг нь олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны үзэсгэлэнт сайхан дүр төрхийг харуулж байгаа аж. »»
|
|
Хятадын алдагдсан соёлын дурсгалт зүйлс эх орондоо ирнэ 16:29 Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас Хятадад буцааж өгсөн Хятадаас алдагдсан соёлын дурсгалт 38 урлагийн бүтээлийг хүлээн авав.
|
Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас Хятадад буцааж өгсөн Хятадаас алдагдсан соёлын дурсгалт 38 урлагийн бүтээлийг хүлээн авав. »»
|
|
Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн ”устөрөгч” технологийн салбарын хамтын ажиллагаа үнэхээр гайхалтай юм 16:10 Германы канцлер Шольц 14-ний өдөр:
- Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн "устөрөгчийн" технологийн салбарын хамтын ажиллагаанд гүн сэтгэгдэл төрж, Герман, Хятадын найрсаг солилцоог үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна .
|
Германы канцлер Шольц 14-ний өдөр:
- Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн "устөрөгчийн" технологийн салбарын хамтын ажиллагаанд гүн сэтгэгдэл төрж, Герман, Хятадын найрсаг солилцоог үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна . »»
|
|
Энэ сарын 3-нд сэтгүүлч нар жагсана 15:01 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл тавдугаар сарын 3-нд "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" жагсаалыг зохион байгуулах тухай мэдээллээ.
|
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл тавдугаар сарын 3-нд "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" жагсаалыг зохион байгуулах тухай мэдээллээ. »»
|
|
Хууль бусаар 1,3 тэрбумын НӨАТ-ын буцаан олголт авсан бүлэг этгээдийг илрүүлжээ 14:58 Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл
|
Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл »»
|
|
Өнөөдөр болон маргааш дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 14:50 Өнөөдөр болон маргааш /2024.05.01, 2024.05.02/ хийх засварын хуваарийг танилцууллаа.
|
Өнөөдөр болон маргааш /2024.05.01, 2024.05.02/ хийх засварын хуваарийг танилцууллаа. »»
|
|
|
Хурдны зам нурснаас болж амиа алдсан хүний тоо 48 болж нэмэгдээд байна 13:50 Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж,
|
Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж, »»
|
|
Турк улс Израилтай хийх бүх худалдаагаа зогсоолоо 10:16 Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ.
|
Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ. »»
|
|
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ 00:17 АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул
|
АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул »»
|
|
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав 14:40 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
|
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан »»
|
|
Перу улсад шөнийн цагаар зорчиж явсан зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдсан хэрэг гарчээ 14:27 Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
|
Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ. »»
|
|
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. »»
|
|
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
|
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ. »»
|
|
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
|
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр »»
|
|
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
|
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм. »»
|
|
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ. »»
|
|
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
|
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. »»
|
|
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
|
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон »»
|
|
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
|
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. »»
|
|
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
|
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, »»
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|