|
|
|
|
Танайхан өглөө бүр гүйдэг, манайхан өдөржингөө суудаг. танайх ус уудаг, манайх архи ууж, мах иддэг |
|
|
|
|
|
Танайхан өглөө бүр гүйдэг, манайхан өдөржингөө суудаг. танайх ус уудаг, манайх архи ууж, мах иддэг
2018-12-12ДЭМБ, ЭМЯ хамтран 2018 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй нийт сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: хэнд ч , хаана ч” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан билээ. Уг уралдаанд нийтлэлийн төрөлд Өдрийн сонины сэтгүүлч Д.Гансаруул “Танайхан өглөө бүр гүйдэг, манайхан өдөржингөө суудаг. Танайх ус уудаг, манайх архи ууж, мах иддэг”нийтлэлээрээ дэд байр эзэлсэн юм. БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМРАЛТЫН ДЭЛХИЙН ӨДӨР-ийг тохиолдуулан эл нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Гүйлтийн зам, цэвэр ус, даатгал, пүүз, шүдний эмнэлэг, хөгжим, тайвшруулах эм, нуур, эмч, тамирын багш, мөнгө гэсэн үгнүүдээс “Эрүүл мэнд” гэдэг үгтэй хамааралтай үгсийг сонгоно уу гэсэн судалгааг АНУ-ын нэгэн хотод явуулжээ. Тус хотын иргэд “Пүүз, хөгжим, нуур, цэвэр ус” гэсэн дөрвөн үгийг хамгийн их сонгосон байжээ. Харин энэ судалгааг тус хотын эмнэлэгт явуулахад өвчтөнүүд “Мөнгө, эмч, тайвшруулах эм” гэсэн дарааллаар үгсийг сонгосон байна.
Эмнэлэгт хэвтээгүй, ажил төрлөө хийгээд, хичээл номдоо шамдан суралцаж буй хэсгийнхэн пүүз өмсөөд, чихэвчээ зүүгээд нуурын хөвөөгөөр алхаж, цэвэр усыг ихээр уудгаа эрүүл мэндтэй холбосон нь харагдана. Тэд өөрсдийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж эрүүл байхын тулд өглөө бүр гүйдгээ энэ судалгаагаар харуулж байгаа юм.
Бүх нийтээрээ эрүүл болох, бүх хүнийг эрүүл болгохын төлөө төрөөс, салбарын яамнаас хичнээн мянган ажил зохиож хууль тогтоомж гаргаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ ч эцсийн цэг нь болох иргэд, хувь хүн нь эрүүл байхын тулд, эрүүлжихийн тулд чигчий хуруугаа ч хөдөлгөдөггүй бол Улаанбаатар хотод Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ыг тэр чигээр нь нүүлгэж ирлээ ч нэмэргүй.
Монголчууд нүүдлийн мал аж ахуйтай, малаа дагасан амьдралын олон зуун жилийн дадалтай. 1928 оноос нэгдэлжих хөдөлгөөн улс орон даяар өрнөж тархай бутархай, уулын мухар, өвсний шим, усны тунгалгийг даган нүүдэллэдэг байсан монголчууд суурин соёл иргэншил рүү ойртсон гэж хэлж болно. 1932 оноос нэгдэлжих хөдөлгөөнийг эсэргүүцэж бөөн юм болж болж 1950-иад оноос малчин ардын сэтгэл сая нэг номхорч нэгдэлжих хөдөлгөөнд дуртай дургүй орж эхэлсэн гэж үздэг. Нэгдэл, бригад, баг, ферм гэх мэтээр нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалтад орж хамтаараа, бүлгээрээ хамтран соёлтой амьдарч эхэлсэн энэ үеэс монголчуудын амьдралын зуршилд өөрчлөлт орж ирсэн. 1966-1976 оны хооронд өрнөсөн Соёлын хувьсгалын ачаар монголчууд өглөө босоод шүдээ оогоор угаадаг, гимнастик хийдэг, аяганы алчуур, хумсны хутга, туужуур зэрэгтэй албан ёсоор танилцаж айл болгонд байвал зохих эд зүйлсийн жагсаалттай болж авсан. Энэ үеэс монголчуудын суурин иргэншил рүү шилжих явц нь хурдасч үүн дээр нь барилгажих хөдөлгөөний үр нөлөө бууж монголчууд дугуй ханатаас дөрвөн ханат руу шилжиж боловсон бүхэнтэй танилцсан. Ингэхээр монголчуудыг суурин иргэншил, суурин соёлд 1970-аад оны эхэн үеэс харьцангуй олноор хөл тавьсан гэвэл зохино. Тавь шахам жил суурин соёлд суралцсан ч монголчуудын сэтгэхүйд өнөөх нүүдэлчин ахуйгаа санагалзсан байдал бат оршсоор байдаг нь бүх нийтээрээ эрүүл байхад ноцтой хохирол учруулдаг.
Хөдөлгөөний хомсдолтой, агаар салхи муутай байшинд өдөржингөө ажилладаг хүмүүс орой нь очоод өөх тостой, шорвог давстай хоолоо идчихээд зурагт харсан болж байгаад унтаад өгнө. Идсэн уусан хүнд хоолыг нь шингээх гэж ходоод гэдэс, элэг, цөс нь шөнөжингөө ажиллаж эзэн нь амарсан юмгүй бүлцгэр нүдтэй, ядарсан хүн өглөө нь ажилдаа ууртай орж ирнэ. Өдрийн цайндаа хэдэн ч зуун хуушуур хайрсныг мэдэхгүй удсан тосонд чанасан хуушуур, пирошкиноос эхлүүлээд тос нь гоожсон хэрчсэн гурилтай цуйван, нийслэл нэртэй маш өндөр илчлэгтэй салат зооглож араас нь өтгөн сүүтэй цай, хар кофе эсвэл элдэв өнгийн ундаа ууна. Завсраар нь бэлэн гоймон хэмээгч хоол дэвтээж иднэ. Энд тэндээс хоол захиална. Нэг бол түргэн хоолны газруудад оочерлоно. Эсвэл огт юм идэхгүй, ажил ажил гэж гүйж харайж яваад орой 17 цагийн үед толгой нь эргээд ходоод нь хоржигнохоор “Өө юм идээгүй байна ш дээ. За за харихын хооронд дэмий. Нэг мөр оройн хоолоо идье” гэнэ. Ингээд орой нь очоод дахиад л өөх тостой хоол ундаа хоолойдоо тултал идчихээд хэвтчихнэ.
Ийм байдлаар жилийн 11 сар явахаар эрчүүд нь гүзээтэй болж, хүүхнүүд нь таргалснаа гайхаж тураадаг гэх тодотголтой янзан бүрийн химийн гаралтай юм идэж ууж, нааж, зарим нь мэс заслын аргаар хавингийнхаа өөхийг соруулдаг. Бүх өвчний суурь нь таргалалт, буруу хооллолт гэдгийг бид сүүлийн хэдэн жил өдөр болгон шахуу сонин хэвлэл, интернэтээс уншиж, зурагтаар сонсч байна.
Зургадугаар сарын сүүлчээс ээлжийн амралтаа аваад амарч байгаа нь энэ гээд хөдөө гадаа гарч гол усны дэргэд очоод майхнаа барьцгаана. Майхныхаа үүдэнд суугаад мах шорлоно, ямаа бооно, хонины хорхог иднэ гээд түлж хайрсан махыг ханатлаа зооглоно. Араас нь айраг, архи ууж шөнөжин дуулалдана. Энэ бол монголчуудын зуны амралтын нийтлэг төрх. Амралт гэдэг үгийг архи заавал дагалдана. Сувилалд очсон нэгнээсээ чемоданы юм гэж шил архи нэхнэ. Амралтаа авсныг чинь тэмдэглэе гэж хамт олноороо наргина.
Хөвсгөл нуурт найзуудаараа, гэр бүлээрээ аяллаар явлаа ч архи дарс болж, гашуун шөлтэй, түлэнхий махтай, тосоор бялхсан хорхог гээчийг заавал идэх ёстой. Дараа нь томчуул нь архидана. Харин маргааш нь элэгнийхээ талыг тайруулсан хэмжээний өвдөлт мэдрэгддэг шарталтандаа тийчигнэж, эвхэрсэн амьтад сүүдэр бараадацгаадаг. Гэтэл монголчуудтай адил зуны амралтаа өнгөрөөж байгаа, Монголыг, Хөвсгөл нуурыг зорин ирдэг жуулчид манайхныг шартаад хэвтэж байхад хажуугаар нь хөнгөн пүүзээ углачихсан, хөгжим чихэндээ сонсчихсон, тааралдсан бүхэнтэйгээ хөгжилтэйгөөр “Hello, Good morning!” хэмээн мэндчилсээр нуурыг эмжээрлэн гүйж харагддаг.
Монголчуудын ажлын тав хоног үнэхээр замбараагүй өрнөдөг. Эмэгтэйчүүд нь жин барьж байна гэж биеэ олон хоног зовоочихоод амралтын хоёр өдөр, баяр ёслолын олон хоногоор дэгээ алдчихдаг. Эрчүүд нь ажил ажил гэж гүйж явсаар фитнесс энэ тэрээ мартана. Тэгээд бямба гаригийн өглөө гэр бүлийнхээ гишүүдийг дагуулаад Богд хан уул руу алхана даа. Аль нэг орой дээр нь гарна. Гэтэл Сингапурын зүрхний нарийн мэргэшсэн эмч Чён Ик “Монголчууд долоо хоног, 14 хоногт нэг удаа Богд хан уул руу алхдаг. Уг уул нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн байдаг. Цэвэр ус уудаггүй, буруу хооллолттой, хөдөлгөөний дутагдалтай хүн гэнэт ийм өндөр рүү авирах нь зүрхийг өвчлүүлдэг. Ингэхийнхээ оронд монголчууд өдөрт багаар бодоход 30 минут алхаад хэвшчихвэл зүйтэй” гэж зөвлөсөн юм.
АНУ-д зарим байгууллагууд ажлаа өглөө 07:00 цаг эхлүүлдэг. 16 цагт ажлаасаа тарсан хүмүүс гэртээ очоод бэлтгэлийн хувцсаа өмсөөд цэцэрлэгт хүрээлэн, талбай, нуур, далайн эргээр гүйцгээдэг. Фитнесс, иогийн клубүүдэд очиж, салхинд алхангаа оройн хоолоо хөнгөхөн идчихдэг.
Хятадын зарим гэлтгүй ихэнх мужид үдийн хоолны дараа ажилчдаа нэг цаг унтуулдаг эртний ёс нь одоо ч бий. Биологийн цагаар 13 цагт хүний элэг амралт нэхдэг учир хүний бие сульдаж ядардаг. Энэ үед хүн амсхийвэл бие нь бүрэн амарч ажлын бүтээмж дээшилдэг. Англичууд ч үүнийг дэмжиж судалгаа хийгээд өдөр 25-30 минут дугхийхэд хүний бие организм өглөө сэрсэн мэт сэргэдэг. Өдөр 30-50 минут унтаад хэвшсэн хүн 3-5 жилээр урт насалж байна гэдгийг ч тогтоочихсон.
Гадны орнуудад ажилчдаа, ард иргэдээ бодсон, эрүүл байлгахын төлөө хийдэг олон л ажил байна. Манай хувьд дугуй унадаг, өглөө гүйдэг, өглөөгүүр бассейнд сэлдэг, ажлынхаа цаг завсаар иог, фитнесст хичээллэдэг ажилчдаа дэмжих нь бага. Яагаад гэвэл нийтээр эдгээрийг цагаа үрсэн, маягтай хүний хийдэг ажил мэтээр ойлгодог учир ажлын цагаас хумсаллаа гэж нүд үзүүрлэх нь олонтаа. Харин ч эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, хожмоо улс эх орон, эмнэлгийн байгууллагад хүндрэл, дараа учруулахгүйн тулд ингэж өөрийгөө тордож байгаа хүмүүсийг улам ч хөхиүлэн дэмжиж, урамшуулах ёстой л доо. Өглөө, орой замын хажуугаар гүйх бүсгүйчүүдийг машинтай яваа эрчүүл хоргоож өгзөг биеийг нь харж элдвээр өөлдөг. Тэр бүсгүй ямар нэг юмаа гайхуулах гэж биш эрүүл байхын төлөө, эрүүл ээж, эрүүл иргэн байхын тулд ингэж гүйж байгаа гэдгийг ойлгодоггүй.
Бид ямар хээр хөдөө малд явж үүр цүүрээр адуу манах гэж байгаа биш тэр их өөхтэй, илчлэг өндөртэй хоол унд, тос, махыг гулгитал идээд байх шаардлага алга. Нүүдэлчин байхаа болиод суурин соёлд суусан хүмүүсийн гурваас дөрөв дэх үе шүү дээ. Тиймээс одоо тархинаасаа нүүдэлчин ахуйн хоол хүнс, хэв маягийг хаяад суурин, соёлтой нийгмийн иргэний ёсоор хөнгөн, зөв, эрүүл амьдрах ёстой болоод байна.
Бор эсгийгээр хучсан гэрт, ил галтай тулганы дэргэд төө зузаан өөх зажлаад, хуруу зузаан тостой шөлөө үлээх дундад зууны улаан нүдэт нүүдэлчин шиг л байна шүү дээ бид, XXI зууны монголчууд байж. Бас болоогүй ээ тэгж суухдаа дэргэдээ IPhone утас тавьчихсан. Бидний өмсч зүүх юм орчин үеийнх ч гэлээ идэж уудгаас эхлүүлээд биедээ анхаардаггүйг нь харахаар яалт ч үгүй өнөө л нүүдэлчнээрээ. Хэзээ болтол бид ингэж хүн төрөлхтнөөс зөрүүдэлж “Бид Монгол, талын Монгол, Чингисийн үр удам, бид бол нүүдэлчид” гэж хашгирах юм бэ. “Рашаантын-18” кинон дээр “Танайх Рашаантад амьдардаг, Манайх Далан давхарт амьдардаг. Танайх нүүрс түлдэг. Манайх бапрышик түлдэг” гэдэг шиг “Танайхан өглөө бүр гүйдэг, манайхан өдөржингөө суудаг. Танайх ус уудаг, манайх архи ууж, мах иддэг” гэсэн шиг юунд ингэж алмайрнам бэ. Бүх нийтээрээ эрүүл байх, бүх нийтийг эрүүл байлгах нь төр засгийн үүрэг ч гэлээ хамгийн гол нь иргэн танаас эхтэй.
Аа, нээрээ “Пүүз, хөгжим, нуур, цэвэр ус” шүү. Харин таны сонголт?
Эх сурвалж: Өдрийн сонин |
Танайхан өглөө бүр гүйдэг, манайхан өдөржингөө суудаг. танайх ус уудаг, манайх архи ууж, мах иддэг |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөөрэй 10:02 Татвар төлөгч та 2024 оны тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөөрэй.
|
Татвар төлөгч та 2024 оны тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөөрэй. »»
|
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна 09:27
|
|
|
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ 00:17 АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул
|
АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул »»
|
|
Тавдугаар сарын 23-нд бүх нийтээр АМАРНА 23:46 Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.
|
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. »»
|
|
Хятадад нисгэгчгүй онгоцоор амжилттай ачаа тээвэрлэжээ 18:49 Хятадын FP-98 "Шижизоу" нисгэгчгүй онгоцоор ачаа хүргэх анхны нислэгийг Хайнань мужийн Хайкоу болон Гуандун мужийн Жухай хотын хооронд үйлджээ.
|
Хятадын FP-98 "Шижизоу" нисгэгчгүй онгоцоор ачаа хүргэх анхны нислэгийг Хайнань мужийн Хайкоу болон Гуандун мужийн Жухай хотын хооронд үйлджээ. »»
|
|
Хууль бусаар 1,3 тэрбумын НӨАТ-ын буцаан олголт авсан бүлэг этгээдийг илрүүлжээ 17:37 Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх
|
Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх »»
|
|
Т.Нямжаргалын дебют тулааны тов гарчээ 17:36 Мэргэжлийн холимог тулааны ноён оргил UFC-д тулалдах жимийг гаргасан Д.Батгэрэлийн араас дахин нэг монгол тулаанч
|
Мэргэжлийн холимог тулааны ноён оргил UFC-д тулалдах жимийг гаргасан Д.Батгэрэлийн араас дахин нэг монгол тулаанч »»
|
|
М.Бадарчид унасан Ховдын Б.Баянмөнх 800 сая төгрөг амалсан нь үнэн гэжээ 17:27 Улсын арслан М.Бадарчийн допингийн асуудалтай холбоотой шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, Допингийн давж заалдах
|
Улсын арслан М.Бадарчийн допингийн асуудалтай холбоотой шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, Допингийн давж заалдах »»
|
|
Г.Занданшатар: Эмийн түр хороо богино хугацаанд үр дүнтэй ажилласан 17:23 Улсын Их Хурлын чуулганы 2024.05.02-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороо тайлангаа хэлэлцүүллээ. Тайланг Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс эмийн үнийн өсөлт өрхийн төсөвт багагүй дарамт үзүүлэхэд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авах, мөн эмийн сан болон эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан цаашид төрийн зүгээс эмийн зах зээлийг зохицуулах цаг болсныг онцоллоо.
|
Улсын Их Хурлын чуулганы 2024.05.02-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороо тайлангаа хэлэлцүүллээ. Тайланг Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс эмийн үнийн өсөлт өрхийн төсөвт багагүй дарамт үзүүлэхэд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авах, мөн эмийн сан болон эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан цаашид төрийн зүгээс эмийн зах зээлийг зохицуулах цаг болсныг онцоллоо. »»
|
|
Богдхан уул, Хийморийн овоонд цугларсан хадаг, туг, дарцгийг цэвэрлэв 17:01 Монголчууд өнө эртнээс байгаль дэлхийдээ тавгийн идээ, цагаан сүүний дээжээ өргөж ажил үйлсээ даатган залбирдаг уламжлалтай.
|
Монголчууд өнө эртнээс байгаль дэлхийдээ тавгийн идээ, цагаан сүүний дээжээ өргөж ажил үйлсээ даатган залбирдаг уламжлалтай. »»
|
|
Улаанбаатарт өдөртөө 25 градус дулаан байна 12:13
|
|
|
Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ 11:39 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн
|
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн »»
|
|
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна 11:17 Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнд
|
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнд »»
|
|
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий 9 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна 10:20 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах)
|
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) »»
|
|
Монголын хоккейн баг Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ 10:18 Узбекистаны Ташкент, Самарканд хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
|
Узбекистаны Ташкент, Самарканд хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. »»
|
|
Шинэ Apple Pencil жинхэнэ харандаатай илүү төстэй болно 08:16 “Apple” компани гурав дахь үеийн Apple Pencil стилус гаргахаар ажиллаж байгаа тухай Блүмберг агентлаг дамжуулжээ.
|
“Apple” компани гурав дахь үеийн Apple Pencil стилус гаргахаар ажиллаж байгаа тухай Блүмберг агентлаг дамжуулжээ. »»
|
|
Монголын хоккейн баг хүрэл медальтай ирлээ 22:44 Узбекистан улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо.
|
Узбекистан улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо. »»
|
|
Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэж үзэн зорчих эрхийг нь хязгаарлав 22:43 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна.
|
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. »»
|
|
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална 22:40 Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
|
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. »»
|
|
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана 22:26 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Шар өвс шатаасан хоёр иргэнийг нэг зуун нэгжээр торгожээ 22:24 Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд
|
Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд »»
|
|
Т.Чимгээ хохиролдоо 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа, Хуулийн дагуу нөхөн төлбөрийг төрөөс төлөх шаардлагатай гэв 22:22 УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар
|
УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар »»
|
|
Зүүн Өмнөд Ази нүүрсний хараат байдлаас гарах болоогүй 22:11 Дэлхийн дулаарал нь Төв Азид агаарын температур дэлхийн бусад бүс нутгаас илүү хурдацтай нэмэгдэхэд хүргэж байна.
|
Дэлхийн дулаарал нь Төв Азид агаарын температур дэлхийн бусад бүс нутгаас илүү хурдацтай нэмэгдэхэд хүргэж байна. »»
|
|
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үр дүнгийн талаар эмийн Түр хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө 18:51 Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголын үр дүнгийн талаар болон өнгөрсөн хугацаанд Түр хороо хэрхэн ажилласан талаар Хянан шалгах Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус Түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2024.05.01) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
|
Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголын үр дүнгийн талаар болон өнгөрсөн хугацаанд Түр хороо хэрхэн ажилласан талаар Хянан шалгах Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус Түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2024.05.01) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. »»
|
|
Монголчууддаа гээгдсэн Монгол 18:34 “Сургуулиа төгсөөд, 1-2 жил мэргэжлээрээ ажиллана. Тэр зуур CV-гээ сайжрууж, хэлний түвшингээ ахиулж, мөнгө ч хураана.
|
“Сургуулиа төгсөөд, 1-2 жил мэргэжлээрээ ажиллана. Тэр зуур CV-гээ сайжрууж, хэлний түвшингээ ахиулж, мөнгө ч хураана. »»
|
|
Чан-Ань Арван хоёр цагийн гудамжаар аялъя 18:25 Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийнхан Чан-Ань Арван хоёр цагийн гудамжтай танилцлаа.
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийнхан Чан-Ань Арван хоёр цагийн гудамжтай танилцлаа. »»
|
|
“Бүс ба Зам” дахь ХАА-ын хамтын ажиллагаа 17:40 “Бүс ба Зам” санаачилга гарснаас хойш Хятад улс болон хамтран байгуулагч улс орнууд хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, боловсруулалт, гүйлгээ зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжиж, дэлхийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хангалт хэрэгцээний гинжийн аюулгйү байдал ба тогтвортой байдлыг хамтдаа хамгалж байгаа аж. Хүсэл тэмүүллээр баялхсан газар тариалаг, хөдөө аж аухйн үйлдвэр зэрэг нь олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны үзэсгэлэнт сайхан дүр төрхийг харуулж байгаа аж.
|
“Бүс ба Зам” санаачилга гарснаас хойш Хятад улс болон хамтран байгуулагч улс орнууд хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, боловсруулалт, гүйлгээ зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжиж, дэлхийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хангалт хэрэгцээний гинжийн аюулгйү байдал ба тогтвортой байдлыг хамтдаа хамгалж байгаа аж. Хүсэл тэмүүллээр баялхсан газар тариалаг, хөдөө аж аухйн үйлдвэр зэрэг нь олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны үзэсгэлэнт сайхан дүр төрхийг харуулж байгаа аж. »»
|
|
Хятадын алдагдсан соёлын дурсгалт зүйлс эх орондоо ирнэ 16:29 Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас Хятадад буцааж өгсөн Хятадаас алдагдсан соёлын дурсгалт 38 урлагийн бүтээлийг хүлээн авав.
|
Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас Хятадад буцааж өгсөн Хятадаас алдагдсан соёлын дурсгалт 38 урлагийн бүтээлийг хүлээн авав. »»
|
|
Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн ”устөрөгч” технологийн салбарын хамтын ажиллагаа үнэхээр гайхалтай юм 16:10 Германы канцлер Шольц 14-ний өдөр:
- Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн "устөрөгчийн" технологийн салбарын хамтын ажиллагаанд гүн сэтгэгдэл төрж, Герман, Хятадын найрсаг солилцоог үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна .
|
Германы канцлер Шольц 14-ний өдөр:
- Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн "устөрөгчийн" технологийн салбарын хамтын ажиллагаанд гүн сэтгэгдэл төрж, Герман, Хятадын найрсаг солилцоог үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна . »»
|
|
Энэ сарын 3-нд сэтгүүлч нар жагсана 15:01 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл тавдугаар сарын 3-нд "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" жагсаалыг зохион байгуулах тухай мэдээллээ.
|
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл тавдугаар сарын 3-нд "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" жагсаалыг зохион байгуулах тухай мэдээллээ. »»
|
|
Хууль бусаар 1,3 тэрбумын НӨАТ-ын буцаан олголт авсан бүлэг этгээдийг илрүүлжээ 14:58 Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл
|
Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл »»
|
|
Өнөөдөр болон маргааш дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 14:50 Өнөөдөр болон маргааш /2024.05.01, 2024.05.02/ хийх засварын хуваарийг танилцууллаа.
|
Өнөөдөр болон маргааш /2024.05.01, 2024.05.02/ хийх засварын хуваарийг танилцууллаа. »»
|
|
Импортын цементийн татварыг таван хувь болгон буурууллаа 14:48 Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар:
|
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар: »»
|
|
Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ 14:45 Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг
|
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг »»
|
|
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав 14:40 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
|
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан »»
|
|
200 тэрбум төгрөгийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулахаар боллоо 14:38 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
|
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа »»
|
|
Перу улсад шөнийн цагаар зорчиж явсан зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдсан хэрэг гарчээ 14:27 Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
|
Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ. »»
|
|
Жолооны үнэмлэх нь хэвлэгдээгүй ч И-Монголиад мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой 14:22 Жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдээгүй бол “Е-Мongolia” платформ ашиглан “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн төлөв
|
Жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдээгүй бол “Е-Мongolia” платформ ашиглан “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн төлөв »»
|
|
Н.Өнөрцэцэг төрийн нууцад хамаарах баримтыг хадгалж байсан гэв 14:18 Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
|
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. »»
|
|
Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа 14:16 Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
|
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав. »»
|
|
Бямба гарагт эхлэх ЦЭРЭГ татлагын байршил 14:16 Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна.
|
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. »»
|
|
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ 14:12 Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга болдог. Аялагчид, амрагчид хотоос хоёр тийшээ гардаг зам дээр өдөр шөнөгүй
|
Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга болдог. Аялагчид, амрагчид хотоос хоёр тийшээ гардаг зам дээр өдөр шөнөгүй »»
|
|
Эминем "The Death of Slim Shady" нэртэй шинэ цомог гаргаснаа зарлалаа 14:08 Рэппер Эминем (жинхэнэ нэр нь Маршалл Брюс III Мэтерс) 12 дахь студийн цомгоо "The Death of Slim Shady" нэрээр гаргаж
|
Рэппер Эминем (жинхэнэ нэр нь Маршалл Брюс III Мэтерс) 12 дахь студийн цомгоо "The Death of Slim Shady" нэрээр гаргаж »»
|
|
Монголын тас шувуу Солонгост гаргасан өндгөө хага цохиод нутгаа зорьсон түүх 13:38
Солонгосын хойгийг зөвхөн эр эм залуучууд маань зориод зогсохгүй Монголын жигүүртэн шувууд хүртэл зорин очжээ.
|
Солонгосын хойгийг зөвхөн эр эм залуучууд маань зориод зогсохгүй Монголын жигүүртэн шувууд хүртэл зорин очжээ.
»»
|
|
Ууланд аялж байсан иргэдийн нэг нь амь насаа алджээ 13:16 Баянхонгор аймаг, .... сум “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т 7 хүн ууланд
|
Баянхонгор аймаг, .... сум “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т 7 хүн ууланд »»
|
|
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ 12:52 Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
|
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. »»
|
|
”Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй ”Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээ эхлэв 12:39 "Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын арга хэмжээг 04-р сарын 21-нд эхлүүлэв. Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачилж , ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба зохион байгуулж, Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дэмжин зохион байгуулав.
|
"Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын арга хэмжээг 04-р сарын 21-нд эхлүүлэв. Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачилж , ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба зохион байгуулж, Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дэмжин зохион байгуулав. »»
|
|
Сансрын тунельд осол гарч, нэг иргэн ГССҮТ-д хүргэгджээ 12:26 Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр /2024.05.01/
|
Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр /2024.05.01/ »»
|
|
ОХУ-ын Засгийн газар нүүрсний экспортын татвараа цуцалжээ 12:14 ОХУ-ын Засгийн газар эрчим хүчний нүүрс, антрацитын нүүрсний экспортын татварыг энэ оны тавдугаар сарын 1-нээс
|
ОХУ-ын Засгийн газар эрчим хүчний нүүрс, антрацитын нүүрсний экспортын татварыг энэ оны тавдугаар сарын 1-нээс »»
|
|
Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 11:07 Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна.
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна. »»
|
|
|
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ 00:17 АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул
|
АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул »»
|
|
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав 14:40 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
|
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан »»
|
|
Перу улсад шөнийн цагаар зорчиж явсан зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдсан хэрэг гарчээ 14:27 Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
|
Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ. »»
|
|
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. »»
|
|
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
|
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ. »»
|
|
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
|
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр »»
|
|
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
|
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм. »»
|
|
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ. »»
|
|
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
|
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. »»
|
|
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
|
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон »»
|
|
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
|
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. »»
|
|
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
|
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, »»
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
|
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл »»
|
|
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
|
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|