 |
|
 |
|
Л.Болд: Үндсэн хуулийг өөрчлөх бус, Үндсэн хуульд нийцүүлэн бусад хуулиа засах шаардлагатай |
|
|
 |
|
 |
Л.Болд: Үндсэн хуулийг өөрчлөх бус, Үндсэн хуульд нийцүүлэн бусад хуулиа засах шаардлагатай
2018-12-04УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-Та өнгөрсөн баасан гаригт Туркийн Элчин сайдын яамны төлөөлөгчидтэй уулзсан юм билээ. Уулзалтаар Турк сургуулийн захирлыг хулгайлсан гэх асуудлыг ярьсан болов уу. Элчин сайдын яамнаас ямар тайлбар хэлсэн бэ?
 -Уулзалтын үеэр хоёр гол асуудлыг ярьж байна. Нэгдүгээрт, Турк Улсын иргэний төлөөлж байгаа байгууллагын үйл ажиллагаа, 2016 онд болсон төрийн эргэлт хийх оролдлого, түүнтэй холбоотой олон хүний амь нас эрсэдсэн зэрэг асуудлыг ярьж, Турк Улс төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Хоёрдугаарт, Туркийн Засгийн газраас ямар нэг байдлаар Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, хүний эрхэд халдах, хүн хулгайлах зэрэг үйл ажиллагаанд огт оролцоогүй гэдгээ дахин нотолж байна. Үйл явдал болох үеэр энэ асуудлаа надад утсаар хэлж байсан. Нөгөө талдаа манай Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Хүн хулгайлсан нь үнэн бол Монгол Улс эрс эсэргүүцнэ” гэдэг хатуу тайлбар хийж байв. Хуульт ёстой орны хувьд зөв зүйл. Тэр үедээ ч Туркийн Элчин сайдын яам оролцсон гэдэг асуудлыг үгүйсгэж байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл Вейсел Акчайг хулгайлах оролдлого хийсэн, олон цагаар барьцаалсан хүмүүс олдоогүй, илрээгүй байгаа нь ноцтой, яав ч байж болохгүй зүйл. Хулгайлсан хүмүүс хэдэн өдөр чөлөөтэй байв. Энэ асуудлаар манай хууль, хяналтын байгууллага ажиллаж, буруутай этгээдийг олж тогтоохоос нааш асуудлын үнэн мөнийг тогтооход бэрхшээлтэй байна. Ойрын үед бодитой ахиц гарах байх гэж хүлээж байна. Энэ нь нэг хүний асуудал, нэг удаагийн тохиолдол биш. Үндсэн хуулийн хүрээнд анхаарал татсан ноцтой асуудал учир үүнд парламент, тэр дундаа Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо анхааралдаа авч, албан ёсны хуралдаанаар танилцаж, тодорхой дүгнэлт гаргах ёстой.
-Манай улсын тагнуулын байгууллагыг оролцсон гэх асуудал яригдаж байгаа?
-Одоогоор янз бүрийн таамаглал явж байна. Ийм байж болохгүй. Турк сургуулийн захирлыг хулгайлсан гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Үнэн мөнийг нь яаж шийдэхийг хүн бүр харж байгаа. Зөвхөн энэ сургуулийг төгсөгч таван мянга гаруй залуусаас гадна Монголын нийт ард түмний дунд хүлээлт үүссэн байна. Монгол Улсад байгаа иргэн хэн ч бай Монгол Улсынх, гаднын орных, харьяалалгүй, түр, байнгын иргэн ч байсан Үндсэн хуулийн дагуу эрх чөлөөгөө хязгаарлуулах, хууль бусаар хулгайлуулах үйл явцад өртөх асуудал байж болохгүй.
-С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор ОУПХ-ноос тогтоол гаргасан. Манай улсын парламентаас Ажлын хэсэг гарч, гаргасан дүгнэлтдээ түр хороо байгуулах асуудлыг ярьж байсан. Түр хороо байгуулсан уу?
-Түр хороо байгуулах асуудлаар Байнгын хорооны шийдвэр гарч, гишүүд гарын үсэг зуран түр хороо байгуулахад бэлэн болсон байгаа. УИХ-ын чуулган эрт хаасан учир эцэслэж амжаагүй. Тиймээс ээлжит бус чуулган хуралдуулж, түр хороо байгуулах асуудлаа яаралтай хэлэлцэх хэрэгтэй байна. Ингэж ОУПХ-нд эцсийн, бодит дүгнэлтүүдээ хүргэх ёстой. Мөн С.Зориг агсны эхнэр Б.Булганы УИХ, Ерөнхийлөгчид ирүүлсэн захидалтай холбоотойгоор шинэ нөхцөл байдал үүсчихлээ. Энэ бүгдэд парламент бодитой хариулт өгөх ёстой. Иймд ээлжит бус чуулган хуралдахыг хүлээж байна.
-С.Зориг агсны эхнэр Б.Булган сүүлд явуулсан захидалдаа нэлээд ноцтой зүйлийг дурдсан байсан?
-Хэрэв амьд байгаа цорын ганц гэрч Б.Булган ял эдэлж байгаа хүмүүсийг гэм буруугүй хэмээн нотолж байгаа бол энд Үндсэн хуулийн маш том зөрчил үүсч байна. Үүнийг хуулийн дагуу нэг тийш нь болгох ёстой. Ер нь хүн хууль бусаар нэг ч өдөр эрхээ булаалгаж болохгүй. Тиймээс энд үнэн мөнийг тогтоох асуудал байна. Гэтэл хүмүүс тэнд хоригдсоор байна. Өдөр бүр тэдний хувьд там мэт байгаа.
-Уг нь манай улсын парламентаас дүгнэлт гаргаж, ОУПХ-ны энэ намрын чуулганд танилцуулах ёстой билүү. Цаг хугацааны хувьд дүгнэлт гаргаж амжихааргүй болж байна уу?
-Б.Булганы мэдэгдэл өөрөө шинэ нөхцөл үүсгэж байгаа юм. Тиймээс ОУПХ-ны чуулганаар энэ асуудал яригдаж таарна. Эндээс шинэ дүгнэлтүүд ирэх байх. Хууль, дүрэмтэй орны хувьд хуулийн байгууллага ажлаа хийж, энэ асуудалд үнэн бодит мэдээллийг өгөх шаардлага үүсч байна.
-Таны хувьд ирэх намрын чуулганаас нэлээд олон шийдвэр дээр хүлээлт үүсгэсэн байгаа бололтой. Эдгээрээс хамгийн чухал асуудлыг нь юу гэж харж байгаа вэ?
-УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд байгаа Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох зэрэг улс төр тойрсон гол хуулиудыг хэлэлцэхээр байгаа. Нөгөө талд нь нийгэм, эдийн засгийн хувьд ард түмний тулгамдсан асуудал болсон амьжиргааны доройтлыг шийдэх бодитой, дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Түүнчлэн миний өргөн барьсан, хэд хэдэн УИХ, чуулган дамжсан, хэлэлцэхгүй байгаа хуулиуд бий. Баялгийг ард түмэнд өмчлүүлэх, газрыг ард түмэнд өмчлүүлэх асуудал байна. Гэр хорооллын нийгмийн асуудлыг шийдвэрлэх Гэр хорооллын хөгжлийн тухай хууль, хүний эрхтэй холбоотой хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль зэрэгт дэндүү хойрго хандаж байна. Улс төрийн намуудын тухай хуулиас парламент шударга үнэн шийдвэр гаргадаг байх хууль эрх зүйн томоохон тогтолцоо, шинэчлэлийг ард түмэн хүлээсээр байгаа. Гэвч энэ парламент эдгээр өөрчлөлтийг хийх магадлал улам бага байна. Гэхдээ өөрчлөлтийн төлөө бүх л тэмцлийг өрнүүлэх ёстой.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг 67 гишүүн дэмжсэн юм билээ. Ажлын хэсгийн зүгээс намрын чуулганаар хэлэлцүүлнэ гэж байсан. Үндсэн хууль батлалцаж явсан гишүүний хувьд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэрхэн дүгнэх вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дордуулсан долоон өөрчлөлтийг хийж, Монгол Улсын төрийн тогтолцоог бусниулсан. Парламент, Засгийн газрыг хяналтгүй болгож, шударга бус тогтолцоо бий болгосон. Мөн л гарын үсэг цуглуулж, 60-70 гишүүн дэмжлээ гэж хуйвалдаад өөрчилж байсан. Одоо дахин энэ байдлаар өөрчлөлт хийх гэж оролдож байгаа юм. 60 гаруй гишүүн гарын үсэг зурсан, үүгээрээ Үндсэн хууль өөрчилнө гэж байна лээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ингэж хийдэг юм биш. Ингэж тоглох ч шаардлага байхгүй. Харин Үндсэн хуулиа сайтар уншиж, үүнд бичсэн үг үсгийг бусад хуулиндаа шингээн, Үндсэн хуулийн дагуу бусад хуулиа засах шаардлагатай. Үндсэн хуульд тавьсан шаардлагын дагуу улс төрийн тогтолцоогоо боловсронгуй болгох, хууль тогтоомжийн шинэчлэл хийх хэрэгтэй байна. Ийм улс төрийн эр зоригийн төлөө нам харгалзахгүй гишүүдтэй хамтарч, санал бодлоо нэгтгэн, тэмцэнэ гэдэгт найдаж байна.
-Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд томоохон хэлэлцүүлэг өрнүүлж, ард түмнээс санал авсан. Энэ саналынхаа дагуу нэмэлт, өөрчлөлтийн төслөө боловсруулсан гэсэн?
-Миний хувьд жүжиг тавьж байгаа мэт харагдсан. Хэлэлцүүлгээр үндсийг нь огт яриагүй. Хэлэлцүүлэг гэж хэдэн төрийн албан хаагч суулгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “пиар”-дсан. Ямар ч үр ашиггүй хэлэлцүүлэг болсон. Үр дүнд нь мөнгө л зарлагадсан байх. Гадна, дотнын ямар ч хамааралгүй хүмүүсийг цуглуулж, илтгэл тавиулж, хүмүүсийг луйвардсан үйл ажиллагаа болсон. Одоо Үндсэн хуулиа ч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ч ойлгож байгаа хүн алга. Ийм замбараагүй байдлаар Монголынхоо үндсийн үндэст хандаж болохгүй. Дутагдал Үндсэн хуулинд бус бидэнд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид болохгүй байна. Бидний итгэл үнэмшил, үнэт зүйл, ёс суртахуун болохгүй байгаа юм. Хүүхдийг чөлөөтэй байлгавал хүүхэд буруу юм хийгээд л байна. Харин хүмүүжүүлээд, ойлгуулаад, ухамсарт нь нөлөөлөөд, дүрэм, журмыг нь хатуу тогтоогоод өгвөл хүүхэд бүхэн сайн иргэн болох бололцоотой. Үүнтэй адил Үндсэн хууль, үндэс нь байгаа ч бид дээр нь хэзээ ч нурж унахад бэлэн муруй, хазгай байшин барьж байна. Ийм байшинд амьдарч байгаа хүмүүс ирээдүйдээ итгэлгүй, бие биенийгээ үзэн ядсан, мууг нь үзсэн, улс орноо сөнөөсөн, хулгайлсан зэрэг хамгийн муу муухай бүхэн ил гарч байна. Энэ байшингаа зөв барих хэрэгтэй. Харин дордуулсан долоон өөрчлөлтийг шууд хүчингүй болгох хэрэгтэй. Түүнээс Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагагүй. Хэрэв Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах бол жил бүр нэг асуудлаар буюу Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, тийм бол үүнийг яаж шийдэх вэ гэдгийг ард түмэн нэг жил хэлэлцээд, ойлголтыг нь нэгтгэж, санал асуулга явуулж, дараа нь Үндсэн хуулиндаа суулгаж болох юм. Өнөөдөр шүүх засаглалын бие даасан байдлыг хангахад Үндсэн хуульд байгаа дутагдал юу байна. Тэгвэл үүнийг нь хэлэлцье зэргээр нэг удаа нэг өөрчлөлт, нэмэлтийг шийдэх ёстой. Гэтэл багцаар нь оруулаад, дунд нь янз бүрийн өөрчлөлт хавчуулж байна. Үүний цаана Монгол Улсыг улсын хувьд задлах гэсэн, хуйвалдааны засаглалаа бэхжүүлсэн, хулгай дээрмээ баталгаажуулсан өөрчлөлтийг хийх гэж байна. Намууд нь хувьчлагдаж, өмчлөгдсөн, тодорхой бүлэглэлийн гарт баригдсан байдалтай байна. Энэ чигээрээ мөнхөд Монголын ард түмнийг захирах юмаа баталгаажуулах гээд байгаа юм. Хэрэв иймэрхүү бохир санаархлыг хийж, хүчээр түрж эхэлбэл, 1990 оны хувьсгал давтагдана. Тиймээс ард түмэнд эдлэх эрхийг нь өгч, Үндсэн хуулиа хэрэгжүүлэн, ард түмнийг бүү басамжлаарай гэж эрх баригчдад хэлмээр байна.
-Гишүүд чуулган завсарласан энэ үеэр тойрогтоо ажиллаж байна. Таны хувьд ямар ажил хийж байна вэ?
-Тойргийнхоо иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь авч байна. Гэхдээ миний хувьд тойрогтоо хоёр зүйлийг гол болгон ажиллаж байна. Нэг нь, гэр хорооллын хөгжил. Яармагийг Монгол Улсын гэр хорооллын үлгэр жишээ төв болгох чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа. Үүнд айл өрх бүр эрүүл цэвэр орчинд тохитой, тухтай амьдрах, байгаа орчноо улам сайжруулж, хашаандаа амьдрах боломжийг бүрдүүлэх гэж байна. Хоёрт нь, утааны асуудал. Ирэх жилийн тавдугаар сараас түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ер нь агаарын бохирдол Монгол Улсын хамгийн том эмгэнэл болсон байгаа. Тэгэхээр үнэгүй цахилгаанаар иргэдээ дулаан өвөлжих боломжийг бүрдүүлэхээр судалгаа, туршилт хийж, нийт өрхийн хувьд шийдвэрлэхийн төлөө явж байна. Гэр хорооллоос сонгогдсон гишүүний хувьд хийж чадах, хийх ёстой ажил юм. Цаашдаа Засгийн газар холбогдох яам, агентлагт асуудлаа тавьж, нийт ард иргэдийг хамарсан ажил болгох чиглэлд ажиллаж байна. Туршилтын байшингаа барилаа. Иргэдийг орон байраа сайжруулах төслүүдэд хамруулах судалгаа, сургалтыг эрчимтэй хийж байна. Уг нь Гэр хорооллын хөгжлийн тухай хууль гарчихвал хуулийн дагуу хийгдэх юм. Хууль хүлээх цаг байхгүй учир, иргэд сонгогчидтойгоо хамтраад амьдрах орчноо өөрчлөх, сайжруулах, байгаль орчноо хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодитой ажил хийж байгаа. Тухайлбал, “Жорлонгоо өөрчилье” аяныг тойрогтоо идэвхтэй хэрэгжүүлж байна.
-Гэр хорооллын хөгжлийн тухай хуульд агаарын бохирдлыг түлхүү хөндсөн гэж ойлгож болох уу. Хууль батлагдсанаар ямар зохицуулалт бий болох юм бол?
-Одоогоор гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүд барьцаалагдсан байна. Дарамт, шахалт дор газраа чөлөөлдөг, хохирсон иргэд бий болж байна. Хууль батлагдсанаар эсрэгээрээ гэр хорооллын иргэдийг хөгжүүлэх юм. Тэнд байгаа иргэдийг гол шийдвэр гаргагч болгоно. Үүний цаана төр засгийн байгууллага үүргээр хүлээх ёстой. Бүх шийдвэр иргэдээр дамжиж гардаг, бүх санхүүжилт баталгааг иргэддээ олгодог болно. Одоо бол компаниудтай ойр байдаг болсон. Засгийн газраас хэдэн тэрбум төгрөгийг компаниудад өгч, компаниуд иргэдийг дарамталж, тэдний дээр гарсан байна. Уг нь компаниуд иргэдээс мөнгө авч тэдний ажлыг хийх ёстой юм. Үүнийг хуульчилж, тогтолцоог нь бий болговол маш амархан хууль. Ингэснээр Монголын гэр хорооллын том асуудал бүрэн шийдэгдэнэ. Гэр хороолол хүн бүрийн мөрөөдлийн амьдрал болно.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх шаардлагагүй гэж ойлгож болох уу?
-Гэр хорооллын дахин төлөвлөлт байна. Гэхдээ зөвхөн үүнийг шүтэж байна. Дахин төлөвлөлтийн цаана хэдэн өндөр байшин барихыг үндсэн ажлаа болгож, үүнд төр бүх баталгаа, мөнгө санхүүжилтээ өгөх гээд байна. Үүнд эзэн байхгүй учир эзэнгүй барилга олноор бий болж, компаниуд дампуурч байгаа юм. Гэр хорооллыг дахин төлөвлөж байгаа бол иргэдийг хөөн зайлуулж, газрыг нь булааж авах замаар бус иргэд өөрсдөө төслийн эзэн болох ёстой юм. Төслийн, газрын эзэн нь буруу болчихоод байна. Энэ чөтгөрийн тойрог руу битгий ор.
Үндэсний шуудан |
Л.Болд: Үндсэн хуулийг өөрчлөх бус, Үндсэн хуульд нийцүүлэн бусад хуулиа засах шаардлагатай |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

"Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь" төсөл хэрэгжиж эхэллээ 18:58 Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх
|
Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон хаш чулууны сугалаа” нэрээр иргэдийг залилж байна 10:41 Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
|
Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. »»
|
|
НӨАТ-ын буцаалтыг ирэх онд тав, 2027 оноос 10 хувь болгоно 10:38 2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв.
|
2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв. »»
|
|
Өнөөдөр тэгш тоотой автомашин хөдөлгөөнд оролцож, лхагва гарагаас дугаарын сүүлийн тоогоороо зорчино 10:29 Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын
|
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын »»
|
|
Агаарын бохирдол тархи, мэдрэлийн эмгэг үүсгэж буйг тогтоолоо 10:26 Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд
|
Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд »»
|
|
Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна 09:47 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл,
|
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 09:39 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа 15:37 Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
|
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. »»
|
|
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 15:32 ✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
|
✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. »»
|
|
Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно 10:25 Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн.
|
Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Автомашингүй өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 09:42 Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга
|
Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга »»
|
|
Уул уурхайн салбарын үр өгөөжийг бүс, орон нутгийн хөгжилтэй уялдуулна 09:32 Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн,
|
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, »»
|
|
Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ 09:25 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын
|
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын »»
|
|
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид АТГ-т шалгагдаж эхэллээ 09:23 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган,
|
2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган, »»
|
|
Казахстан улс авлигаас хураасан мөнгөөрөө сургууль байгуулж байна 18:50 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ.
|
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ. »»
|
|
Уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээнээс Э.Амина мөнгөн медаль хүртлээ 18:45 Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай
|
Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо 15:21 Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст
|
Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст »»
|
|
"Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой 10:08 Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой.
|
Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой. »»
|
|
Таксины жолоочтой эхнэрээ хардасны улмаас машинаар мөргөжээ 10:07 Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан.
|
Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан. »»
|
|
Америкийн хамгийн баян хүнээр И.Маск тодорчээ 09:43 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск »»
|
|
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 09:09 Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо »»
|
|
Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ 20:31 Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ.
|
Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ. »»
|
|
Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ 20:27 Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг
|
Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг »»
|
|
Нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй 33 жилийн ял сонслоо 18:35 Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/
|
Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/ »»
|
|
Шүүхээс Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргын ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ 18:34 Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав.
|
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав. »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ 11:50 НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
|
НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ. »»
|
|
Хагас сая орчим сиричүүд Туркээс эх орондоо буцжээ 11:31 АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
|
АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс »»
|
|
Франц 1 жилийн дотор 2 дахь удаагаа Засгийн Газраа огцрууллаа 08:59 Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны
|
Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны »»
|
|
АНУ: Цагаачлалын бус виз олгох журмыг чангатгажээ 14:44 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|