 |
|
 |
|
Нэг настай засгийн газрыг нэгээр нэмэх эсэх тухай гишүүд юу хэлэв |
|
|
 |
|
 |
Нэг настай засгийн газрыг нэгээр нэмэх эсэх тухай гишүүд юу хэлэв
2018-11-23УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьснаар Засгийн газрын  хувь заяа эгзэгтэй нөхцөл байдалд хүрэв.

Учир нь, албан бичигт гарын үсэг зурсан 27 гишүүн дээр Ардчилсан намын бүлгийнхэн нэмэгдсэнээр үндсэндээ 36 кноп гүйцэтгэх засаглалын эсрэг дарагдах нь ойлгомжтой болсон. Тэгвэл албан бичигт гарын үсэг зураагүй буюу Засгийн газрыг тогтвортой байлгах талд МАН-ын 37 гишүүн байгаа. Харин энэ асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдаанд бүх гишүүн оролцвол 38 гишүүний саналтай тал нь дийлэх учиртай. Тиймээс бусад хугацаанд төдийлөн тоогддоггүй МАХН-ын төлөөлөл УИХ-ын гишүүн О.Баасанхүү, бие даагч гишүүн С.Жавхлан нарын санал Засгийн газрын хувь заяаг шийдвэрлэх магадлалтай болоод байгаа юм. Гэхдээ асуудлыг хэлэлцэх үеэр хэдэн гишүүн томилолтоор явж, өвчтэй, чөлөөтэй байхаас их зүйл хамаарах билээ. Ямартай ч нэг настай Засгийн газрыг нэгээр нэмэх эсэхийг 14 хоногийн дотор УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Ингээд Засгийн газрыг огцруулах асуудлаарх гишүүдийн байр суурийг хүргэе.
Д.Эрдэнэбат: Хариуцлага аль аль талдаа байх ёстой
-Засгийн газрыг огцруулах асуудал нь олонхийн бүлэг дотооддоо шийдэх асуудал. Цаг үе хэцүү байгаа, Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэдэгтэй санал зөрөх зүйл байхгүй. Гэхдээ хариуцлага аль аль талдаа байх ёстой. Засгийн газар нь ч, УИХ ч хариуцлагатай байх ёстой. Ард түмэн үнэмлэхүй саналаа өгсөн. Илүү сайхан байгаасай гэж бодсон. Энэ бүх зүйл талаар болж байгаа нь УИХ, Засгийн газарт ажиллах чадамж байна уу гэсэн эргэлзээ төрүүлж байна. Байнгын хороод хуралдахгүй байна. Цаашдаа хуралдах эсэх нь эргэлзээтэй байгаа. Бид УИХ дахь бүлэг дээр шийдвэрээ гаргасан. Нам улс төрийн зөвлөл хуралдаж шийдвэр гарах байх. Ер нь асуудлын гол нь хэн нь баярлаж, хэн нь гомдсонд биш. Бодит нөхцөл байдал юунд хүрснийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Хэрэв парламентаа авч үлдье гэвэл баялаг бүтээгчдийн мөнгөнөөс авсан үйлдэлдээ хариуцлага хүлээж, цаашаа явах ёстой. Энэ нь тухайн УИХ-ын гишүүний өөрийнх нь хариуцлага ёс зүйн асуудал. Тиймээс бид чи тэг гэх нь зохимжгүй.
О.Баасанхүү: Засгийн газарт биш хариуцлагагүй сайд нарт хариуцлага тооцох нь зүйтэй
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг өмнөх Засгийн газрыг унагаахад кноп дарсан гишүүд авсан. Шууд утгаараа Засгийн газрыг унагаасан төлбөр, авлига гэж харагдсан юм. Тиймээс би Засгийн газрыг огцруулах ёстой гэж хэлсэн. Хууль бусаар төрийн эрхийг авчихаад хуулийн дагуу ажиллахгүй байгаа. Миний хувьд Засгийн газарт нь биш гишүүдэд нь хариуцлага тооцмоор байна. Бид шатахууны үнийг буулгаж, хямд өртгөөр бараа бүтээгдэхүүнээ авч болох байсан. Өвсөө хямдруулж, махаа бага өртгөөр авч идэх боломж байсан. Гэсэн ч энэ Засгийн газрын “сохор” шийдвэр энэ бүгдийг хүчингүй болгочихсон. Тиймээс салбар хариуцсан сайдуудад шахалт, шаардлага гаргаж байгаа. Харин асуудлыг шийдвэрлэхгүй хэрүүл хийгээд байх юм. Хэрүүл хийхдээ УИХ руу дайрсан хандлага гаргаад байна. Ерөнхий сайд ард түмнээсээ дэмжлэг авна гэж ярьсан. Энэ нь жагсаал хийнэ гэсэн үг. Ерөнхий сайдад жагсаал цуглаан зохион байгуулах эрх байхгүй шүү дээ. Жагсаал хийх гэж байгаа бол ажлаа өгчихөөд хийсэн нь дээр. Харин Ерөнхий сайд алдаагаа засч, Засгийн газрыг авч үлдэе гэвэл асуудалтай сайдууддаа хариуцлага тооцож, УИХ-аас хариуцлагагүй үг, үйлдэл гаргасныхаа төлөө уучлал гуйх ёстой.
ОГЦРУУЛНА
Ц.Мөнх-Оргил: Ерөнхий сайд жагсаал зохион байгуулах нь хууль зөрчсөн үйлдэл
-Үндэслэл тус бүр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахад хангалттай шалтгаан болно гэж би хувьдаа үзэж байна. Харин бүх үндэслэлийг нэгтгэвэл гарцаагүй огцруулах шалтгаан болж байгаа юм. Хамгийн гол асуудал нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгогдсон үүргээ ухамсарлахгүй байна. Саяхан чуулганы индэр дээрээс “Би ажлаа хийж, шударга ёсыг тогтоомоор байна. Даанч Үндсэн хууль болохгүй байна” гэж мэдэгдсэн. Иргэн хүн ямар ч мэдэгдэл хийж болно. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хууль, тогтоомждоо нийцэж ажиллах учиртай. Тиймээс “Үндсэн хууль болохгүй байгаа учраас би ажлаа хийж чадахгүй байна” гэж мэдэгдэх эрхгүй. Ерөнхий сайд байтугай ямар ч төрийн албан хаагч “Хууль тогтоомж болохгүй байгаа учраас би үүрэгт ажлаа хийхгүй” гэж хэлж болохгүй шүү дээ. Үндсэн хуулиар Ерөнхий сайдад биечлэн хоёрхон үүрэг ногдож байгаа. Нэг дэх нь Засгийн газрыг удирдана. Хоёрдугаарт, төрийн хуулийг хэрэгжүүлэх үүргийг УИХ-ын өмнө хариуцах ёстой. Мөн Ерөнхий сайд чуулганы индэр дээрээс УИХ-тай хариуцлага тооцох тухай ярьсан. Ерөнхий сайд УИХ-тай биш, УИХ Ерөнхий сайдтай хариуцлага тооцдог гэхээр намын даргын хувьд хариуцлага тооцно гэсэн. Энэ бол том эндүүрэл. Төр, нам хоёр тусдаа болсон гэдгийг ойлгохгүй байгаа юм. Мөн ард түмнээсээ дэмжлэг авна гэсэн. Энэ нь жагсаал хийнэ гэсэн үг юм байна. Ерөнхий сайд хүн жагсаал зохион байгуулах нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл.
Ё.Баатарбилэг: Шударга ёсны сэлэм нь хаана мохсон бэ
-Засгийн газар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулийн хэрэгжилтийг хангаж, гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлж ажиллах үндсэн үүрэгтэй. УИХ-аас гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллах үүрэгтэй үндэсний институцийн үйл ажиллагаа сүүлийн үед байнга доголдож, алдаа дутагдал маш их гарч байгаа. Ерөнхий сайд өөрөө сахилга хариуцлагыг чангатгана, шударга ёс, хариуцлага гэж байнга ярьж байгаа ч харамсалтай нь ам ажлын зөрүү гараад байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас авах арга хэмжээний тухай тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Байнга шахаж, ажлын хэсэг байнгын хороогоор асуудлуудаа оруулж, шаардлагатай хууль тогтоомж, өөрчлөлтүүдийг нь хийж, ажлын хэсгээ хүртэл бид өөрсдөө санаачлаад хурлаа хийхээр хуралдаа оролцдоггүй. Мэдээллээ ирүүл гэхээр ирүүлдэггүй. Ганцхан жишээ ярихад ийм байна. Ийм байдлаар ажил яаж явах вэ. Сайдын хариуцлагын асуудал оруулж ирж байгаа юм. Сайн байна. Тэгвэл яагаад хариуцлага алдсан бусад сайд нарын асуудлаа оруулж ирэхгүй байгаа юм бэ. Ямарыг нь оруулаад, ямар сайдыг оруулж ирэхгүй байгаа юм. Шударга ёсны сэлэм нь хаана мохчихоод байгаа юм бэ гэсэн асуулт байна. Нийгэмд шударга ёсны хариуцлагын тогтолцоог сайжруулах, хариуцлага тооцох ёстой гэсэн хүсэмжлэл, нийгмийн хүлээлтийг давж дааж, ажиллаж чадахгүй байна.
Н.Амарзаяа: Цаг үеийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх байх гэж харсаар нэлээд хугацаа өнгөрлөө
Нийтдээ долоон үндэслэлийг тодорхойлж хуулийн дагуу УИХ-д өргөн барьсан. Үндсэн хуулийн зөрчил, хариуцлагагүй мэдэгдэл, бүтэн нэг жилийн хугацаанд төр засгийн хийж буй ажлын үр дүн, шатахууны үнийн өсөлт, шударга ёс, ард түмний сайн сайхны төлөө, эрүүл байх, боловсролын чанарын асуудал нэн чухал. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн урт хугацааны бодлого төлөвлөлт, яамдуудад гарч байгаа өөрчлөлтүүд төдийлөн ард түмний амьдралд харагдахгүй байна. Гаргасан нэг шийдвэрээ дахин дахин өөрчилж байна. Тулгамдсан цаг үеийн олон асуудлыг шийдвэрлэх байх гэж харсаар нэлээд хугацаа өнгөрлөө, шийдвэрлэсэнгүй.
Ж.Бат-Эрдэнэ: Хамгийн ёс зүйгүй нь ЖДҮХС-гийн асуудал -Найман сард болсон харамсалтай үйл явдал Монгол төрийн түүхэн дэх ёс зүйгүй үйлдэл. Тиймээс би Засгийн газар шударга байя гэсэн зарчим баримталж ажиллаж байсан. Тэр утгаараа яаманд харамсалтай асуудал гарсан байхад Ж.Бат-Эрдэнэ гэдэг сайд ажиллах ёс зүйн боломжгүй гэдэг утгаар ажлаа өгсөн. Үүнийгээ би хариуцлага хүлээсэн гэж ойлгож байгаа. Засгийн газрыг огцруулах асуудал дээр яагаад гарын үсэг зурсан бэ гэхээр Засгийн газрыг огцруулах долоон үндэслэл байгаа юм. Үүнээс хамгийн ёс зүйгүй асуудал нь ЖДҮХС. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн гол суурь болсон жижиг, дунд үйлдвэрлэл буюу ард иргэдийг жижиг дунд бизнес эрхлэх боломжоор хангаж, ажлын байрыг бий болгож, амьдралын боломжийг дээшлүүлдэг. Тиймээс сан үүсгэж, бага зээлээр хөл дээр нь босгох боломжоор хангаж байгаа. УИХ-аас шийдвэр гаргаж, Засгийн газарт үүрэг даалгавар өгсөн. Би УИХ-ын гишүүн болсноос хойш хоёр жил энэ асуудлыг ярьсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хамгийн гол цэг нь хөдөө, орон нутагт байдаг. Хөдөөд жижиг, дунд үйлдвэрлэлийг бий болгож, тэр бүтээгдэхүүн нь Улаанбаатар хотод орж ирж, дараагийн шатны үйлдвэрлэлийг байгуулах боломжтой.
ОГЦРУУЛАХГҮЙ
Б.Энх-Амгалан: Нөгөө талд нь Засгийн газрыг огцруулахгүй гэсэн гишүүдийн байр суурь бий
-Энэ цаг үед Монгол Улсын төр засаг тогтвортой байх ёстой. Яагаад гэвэл нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж, Үндсэн хууль зөрчиж, төр засгийн эрх мэдлийг авах гэсэн оролдлого нь цаашдаа улс төр, эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдлыг бий болгодог. Ийм жишээ гаднын олон оронд байдаг. Тиймээс монголчуудад амин чухал хэрэгтэй зүйл нь төр засгийн тогтвортой үйл ажиллагаа юм. Нийгэм, эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хангаж ажиллах ёстой. Иймд Засгийн газрыг огцруулах шаардлага байхгүй. Ер нь бид аливаа асуудалд бодитой, ул суурьтай хандах ёстой. ЖДҮХС-гийн асуудлыг хөндөж байна. Миний хувьд өмөөрч, зөв гэж байгаа юм биш. ЖДҮХС-гийн мөнгийг нь бодож үзэхэд 47 тэрбум төгрөг. АСЕМ мөнгө хэд үү. 400 тэрбум, утааны мөнгө 800 гаруй тэрбум төгрөг, шинэ нисэх онгоцны буудал 750 тэрбум төгрөг, Дубайн гэрээг хийсний улмаас хохирол нь хоёр тэрбум ам.доллар болсон. Нийгмийн анхаарлыг ЖДҮХС гэдэг нэг цэг рүү фокуслаад хөшигний ард маш том үйл ажиллагаа нуугдаж үлдэх гэж байна. Шударга ёсыг хэзээ ярьсан юм бэ. Энэ УИХ, Засгийн газрын үед л “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ярилаа. Энэ үед бид нүүрсний хулгайн асуудлаа ярьсан. Энэ үед бид дээрх бүх асуудлыг ярилаа. Тиймээс энэ бүхэн зарим гишүүдэд таалагдахгүй байх шиг байна. Таалагдахгүй байгаа учир энэ УИХ, Засгийн тараая гэж байна. Тэд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж байгаа. Нөгөө талд нь бас Засгийн газрыг огцруулж болохгүй гэсэн гишүүдийн байр суурь бий.
М.Оюунчимэг: Хариуцлага алдсан сайд нартай асуудлыг ярих ёстой -Аливаа асуудалд Засгийн газраараа тоглохоо болих хэрэгтэй. Төсвөө баталж, улс орны ажил ид ундарч буй ийм үед гүйцэтгэх засаглал тогтвортой байх ёстой. УИХ өөрөө ажлаа чангатгаж, гүйцэтгэх засаглалд тавих хяналтаа сайжруулах нь зөв. Харин ч Засгийн газар сүүлийн 20 гаруй жил шийдвэрлэж чадаагүй цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлээд явж байна. Гэр хорооллыг барилгажуулахын тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг орон сууц барих, ипотекийн зээлд зарцуулж байгаа. Ямартай ч салхи наашаа эргэж байгаа. Манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Эдийн засаг зургаан хувийн өсөлттэй гарсан. Тэгэхээр бид Засгийн газартаа биш хариуцлага алдсан сайд нартай асуудлыг ярих ёстой гэсэн байр суурьтай байна.
Ц.Гарамжав: Албан тушаалаа өг гэсний төлөө Засгийн газрыг огцруулна гэж болохгүй
-Засгийн газрыг ямар шалтгаанаар огцруулах гэж байна вэ гэдэг нь чухал. Засгийн газар улс орноо зөв удирдах ёстой. Хөгжингүй, энэрэнгүй ардчилсан нийгмийг байгуулж байгаа. Хэрвээ үндэсний эрх ашгийн эсрэг зүйл хийсэн, ард олны амьдралыг дээшлүүлж чадаагүй, эдийн засгаа өсгөж чадаагүй, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байвал Засгийн газар ажиллаж чадахгүй байгаа нь тодорхой. Харин одоогийн нөхцөл байдал нь эсрэгээрээ байна. Саяхан бид төсвийн хуулийг хэлэлцэхэд гэрэл, гэгээтэй мэдээлэл олон байсан. Хэчнээн хүнд байгаа ч бид муугаа ярихын хажуугаар улс оронд гарч байгаа ололттой талаа ярьж байх ёстой. Эдийн засаг өсч, зээлжих зэрэглэл дээшиллээ. Ажлын байр 0.5 хувиар нэмэгдсэн. У.Хүрэлсүхийн газар байгуулагдсанаас хойш ёстой зүтгэж ажиллаж байна. Миний харж байгаагаар хэдэн ачаатай тэмээ шиг л ажиллаж байна. Ийм байхад урам өгч, улам сайн ажиллуулахын төлөө дэмжих ёстой. Гэтэл зөвхөн албан тушаалаа өг гэсний төлөө Засгийн газраа огцруулна гэж болохгүй л дээ. Албан тушаалыг авч чадсан бол өгч чаддаг байх хэрэгтэй.
Н.Учрал: Шүүхээр тогтоогдоогүй мэдээллийг Засгийн газрыг огцруулах үндэслэл болгосон
-Засгийн газрыг огцруулах албан бичгийг харахаар үндэслэлүүд нь хэвлэлээр явж байгаа сенсаци, сайд нартай холбоотой шүүхээр тогтоогдоогүй асуудлыг оруулсан байна. Өөрөөр хэлбэл, хэвлэлээр явж байгаа мэдээллийг авч Засгийн газрыг огцруулах үндэслэлдээ оруулсан нь байж боломгүй зүйл. Цаашдаа нам нийлж, сэм хуйвалддаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сенсаци үүсгэж, ардуур нь Засгийн газрыг огцруулах хуйвалдаан зохион байгуулдаг үйл ажиллагаагаа зогсоох ёстой. Залуучууд үүнийг зогсоохын төлөө, шударга ёсны төлөө тэмцэх ёстой. Бид хатуу шаардлагатай байх ёстой юм байна. Энэ байдлаараа үргэлжилбэл төр засаг, түмэн олны эрх ашгаар тоглодог байдал хэрээс хэтэрнэ. Иймэрхүү жижиг мэдээлэлд анхаарч байх хооронд Засгийн газрыг огцруулах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Уг нь улс орныхоо эрх ашгийг бодох ёстой. Жишээ нь, өвөл болж байна. Улаанбаатар хотын утааны асуудал дахин яригдаж эхэллээ. Яах вэ. Гэтэл Засгийн газрыг огцруулъя гэж байна. Ирэх жил олон хөрөнгө оруулалтын ажил хийхээр байгаа. Гэтэл энэ жилийн хөрөнгө оруулалтын зарим нь эхлээгүй байна. Энэ мэт ярих асуудал их байгаа.
Б.ЦЭНД-АЮУШ, Б.НОМИН
Үндэсний шуудан |
| Нэг настай засгийн газрыг нэгээр нэмэх эсэх тухай гишүүд юу хэлэв |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|