|
|
|
|
Хүний наймаачдад ял завших боломж олгосон Х.Тэмүүжингийн алдааг засаач, Ерөнхийлөгч өө |
|
|
|
|
|
Хүний наймаачдад ял завших боломж олгосон Х.Тэмүүжингийн алдааг засаач, Ерөнхийлөгч өө
2018-11-15Хүн төрөлхтөн өөрсдийн оюун санааны бүтээлийнхээ хохирогч болох хувь тавилантай гэж нэгэн суутан хэлсэн нь юутай үнэн. Учир нь улс үндэстэн бүхэн өөр өөрийн түүхийг бичиж үлдээхдээ боолчлол, хар тамхи гэсэн бараан сүүдрийг хамт дагуулсан байдаг.
Хэдийгээр ардчилсан тогтолцоо дэлхий дахинд бүрэлдэн тогтож, боолын эрин үед цэг тавьж, цагаан тахлын хүрээг хумих боломж бүрдсэн ч эрт балар үеэс уламжлагдан ирсэн дээрх тогтолцоо зүсээ өөрчлөх төдийхнөөр соёлт нийгэмд оршин тогтносоор байна. Манай улсад ч ялгаагүй бусдыг худалдаж, ашиг хонжоо олох гэсэн гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж буй учир энэ удаагийнхаа нийтлэлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хаяглаж байна. Учир нь хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, эрх зүйн орчинг илүү тунгалагжуулж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг үр дүнтэй болгоход дэм хайрлаач гэж хүсэх гэсэн юм. Магадгүй Эрүүгийн хууль болон Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх орчин хангалттай бүрдсэн гэж хэлэх байх. Гэхдээ үгүй юм.
Хамгийн наад захын жишээ дурьдахад, 2017 онд АНУ-ын Төрийн Департментаас Монгол Улсыг хүний наймааг таслан зогсооход тавигдах шаардлагыг бүрэн хангахгүй ч энэ талаар чармайлт гаргаж буй хоёрдугаар ангиллын улс орны жагсаалтад хамруулж, хэд хэдэн зөвлөгөө өгчээ. Эхнийх нь гэрээгээр ажиллаж буй гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх нөхцөлд хяналт тавих, хилийн боомттой ойролцоо бүс нутагт биеэ үнэлэгчдийг худалдан авах хэрэгцээг багасгаж ажиллахыг зөвлөсөн. Дараагийнх нь гадаадын жуулчид насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох зорилгоор Монгол Улсад ирдгийг дурьдаж, энэ тал дээр дорвитой алхам хийж ажиллахыг онцгойлон сануулсан юм. Гадны улс орнууд биднийг ингэж дүгнэж, зөвлөж байна. Тэгвэл хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж, үүнээс урьдчилан сэргийлэх боломж бололцоо хэр байна вэ. Цаашлаад энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага оноож чадаж байна уу. Эдгээр асуултад цагдаа, прокурор, шүүх байгууллагын эрх бүхий алба хаагчид “Үгүй” гэж нэгэн дуугаар хариулсан юм.
Гэмт хэргийн гаралт нэмэгдсэн ч шүүхээс шийдвэрлэсэн хэргийн тоо буурсаар байна
Цагдаагийн байгууллагаас хүн худалдаалсан гэмт хэргийг илрүүлж, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлдэг. Гэвч гэм буруутайг шүүхээс эцэслэн тогтоогдоогүй бол цагдан хорихыг шинэ Эрүүгийн хуулиар хязгаарласан. Энэ утгаараа сэжигтэн, яллагдагчаас хохирогчтой уулзахгүй байх баталгаа гаргуулсны үндсэн дээр гадуур байцаах шийдвэрийг шүүхээс гаргадаг байна. Эндээс харвал, тухайн иргэнийг хилсээр хоригдохоос сэргийлж буй мэт боловч энэ төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэж, яллагдагчаар татагдсан иргэд “бүгдээрээ” гэм буруутай болох нь нотлох баримтаар 100 батлагддаг байна. Хуулийн дагуу тэд баталгаа гаргаж өгснөөр гадуур байцаагдах эрхээ эдэлдэг. Гэвч суллагдангуутаа л хохирогчийг “намнах” анд морддог болох нь цөөнгүй баримтаар нотлогдсныг албаны эх сурвалж өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, сэжигтэн, яллагдагч суллагдсныхаа дараа “Би хүний наймааны хохирогч болчихлоо. Энэ хүн намайг дарамталж, айлган сүрдүүлж биеийг минь үнэлүүлсэн. Хил дамнуулан зарсан” гэх гомдол гаргасан хохирогчийг дагаж мөрдөх замаар холбоо тогтоож, мэдүүлгээсээ буцахыг шаарддаг байна. “Мэдүүлгээсээ буцахгүй бол чамайг ална”, “Гэр бүлийнхнийг чинь хүйс тэмтэрнэ”, “Би хоригдсон ч найзууд маань чамайг онилсон байгаа шүү” зэргээр дарамталдаг учир хохирогчдын олонх нь мэдүүлгээсээ буцдаг аж. Дээр нь сэжигтэн, яллагдагч хохирогчтой уулзсан гэдгийг шүүгчид хэлээд байхад л “Хохирогч өөрөө хүсэлт гаргаагүй” гэдэг үндэслэлээр хүсэлтийг хүлээж авахаас татгалздаг байна. Үүний баталгаа нь нийслэлийн Прокурорын газраас яллагдагч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэдхэн хоногийн өмнө хэлэлцсэн юм. Шүүхээс яллагдагч М-д 12 жилийн хорих ял оноосон нь хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ийм хэмжээний өндөр ял оноосон анхны тохиолдол болж, “сайн” жишиг тогтоох анхны алхам болсон ч гэлээ, шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ алдаа гаргасан байдаг. Учир нь шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр яллагдагч М нь хохирогчтой уулзсан гэдгийг шүүгчид хэлсээр байтал үүнийг нь хэрэгсээгүй ажээ. Тиймдээ ч цагдаагийн байгууллагын илрүүлсэн хэрэг болон шүүхийн шатанд очоод шийдвэрлэгдэлгүй буцдаг гол шалтгаан нь хохирогч мэдүүлгээсээ буцах, эсвэл гомдлоо татах, ямар нэг нэхэмжлэлгүй гэж мэдүүлдгээс болдог байна.
2018 оны эхний есөн сарын байдлаар Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл анги буюу хүн худалдаалах гэмт хэрэгт 18 хохирогч, 16 холбогдогчтой долоон хэрэг, 12.3 дугаар зүйл анги буюу бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт найман хохирогчтой, дөрвөн холбогдогчтой дөрвөн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тэгвэл шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх үед буюу 2015-2017 онд хэчнээн хэргийг илрүүлэн шалгаж, 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилснийг харуулъя.
2015 онд Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйл анги буюу хүн худалдаалах гэмт хэрэгт 26 хохирогч, 13 холбогдогчтой 10 хэрэг илрүүлэн шалгажээ. Харин 2016 онд 28 хохирогч, есөн холбогдогчтой дөрвөн хэрэг, 2017 онд 46 хохирогчтой 26 холбогдогчтой 10 хэргийг илрүүлэн шалгаж, прокрорт шилжүүлсэн байна. Харин 2015 онд 75 хохирогч, 34 холбогдогчтой 32 хэрэг, 2016 онд 46 хохирогч, 16 холбогдогчтой 16 хэрэг, 2017 онд 110 хохирогч, 116 холбогдогчтой 19 хэргийг илрүүлж мөрдөн шалгасан байна. Эндээс харвал, 2015-2017 онд гэмт хэргийн гаралт өндөр байсан бол 2018 оноос буурсан мэт харагдах байх. Тэгвэл бодит байдал эсрэгээрээ байгаа юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн судалгаагаар 2012-2017 онд хүн худалдаалсан найман гэмт хэрэгт 15 иргэнийг ялласан бол, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулж, зохион байгуулсан 41 гэмт хэрэгт 61 иргэнд ял оноожээ. Үүнийг цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг илрүүлсэн хэргийн тоотой харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай нь харагдана.
Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Эхнийх нь 2017 оны долдугаар сарын 1-нээс өмнө хэрэгжиж байсан хуулиар биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулж, зохион байгуулвал гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйл ангиар зүйлчилж, ял оноодог байв. Эрүүгийн хуулийн энэ заалтаар биеэ үнэлэх, хүн худалдаалах гэмт хэргийг бууруулахад бага боловч хазаар болж өгдөг байв. Гэвч Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний санаачилж, баталсан шинэ Эрүүгийн хуулиас дээрх заалтыг хасч, Зөрчлийн хуульд хамруулснаар өөрийн ч бай, өрөөлийн эрхэнд ч байсан хамаагүй биеэ үнэлсэн л бол гэмт хэрэгт тооцогдохгүй болсон юм. Нөгөөтэйгүүр биеэ үнэлэхэд орон байраар хангасан үйлдлийг ч гэсэн Зөрчлийн тухай хуульд хамруулж, гэм буруутай этгээдийг 200-хан мянган төгрөгөөр торгодог болсон. Үүнийх нь харгайгаар гэмт хэргийн шинжтэй 20 гаруй хэргийг хэрэгсэхгүй болгож, Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авч шийдвэрлэсэн байгаа юм. Үүнийг нь харгайгаар зөрчил нэрээр халхавчлагдсан саун, массаж, цэнгээний газар дахь биеэ үнэлэлт гаарсан гэдгийг эх сурвалжууд нотолж буй.
Дараагийн шалтгаан нь дээр хэлсэнчлэн сэжигтэн, яллагдагчийн цагдан хориог өөрчилж, гадуур байцааснаас болж, хохирогч дарамт шахалтад өртөх эрсдэл нэмэгдсэн. Энэ нь ч олон баримтаар нотлогддог. Та анзаарсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн судалгаагаар 2012-2017 онд шүүхээс шийдвэрлэсэн хэргийн тоо тийм ч чамлагдахааргүй. Учир нь тухайн үед сэжигтэн, ялдагдагчийг цагдан хорьж байгаад хэргийг шалгадаг байсан нь “сайн” талаараа нөлөөлсөн гэж хэлж болно. Нэгэнт хүн худалдаалсан, бусдын биеийг үнэлж зарсан нь нотлох баримтаар тогтоогдсон учир хэрэг шүүхэд шилжинэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол хорих анги руу ачигдана. Гэм буруугүй гэвэл гэртээ харина. Ийм л зарчим үйлчилдэг байв. Гэтэл шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2018 онд гуравхан хэрэг шийдвэрлэсэн нь өнөө л гадуур байцаасантай холбоотой гэдгийг хууль хяналтын байгууллагын алба хаагчид хэлж байна. Тэдний хэлснээр шинэ Эрүүгийн хуулийн зарим заалт нь хүн худалдаалах, биеэ үнэлэлтийн гэмт хэргийг өөгшүүлэх, цаашлаад тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удаашрах, улмаар хэрэг биш болж замхрах эхлэл тавигддаг байна. Тиймээс цагдан хорионы асуудлыг эргэж харах цаг ирснийг төрийн эрх баригчдад хэлэх гэсэн юм.
Тодорхой төрлийн гэмт хэрэгт цагдан хориог оновчтой оноох хэрэгтэй
Шинэ Эрүүгийн хууль яллах бодлогоос татгалзаж, хүний эрхийг дээдэлсэн сайн хууль гэж сайшаагдсан. Гэхдээ уг хуулийг санаачилж, батлахад гар бие оролцсон хүмүүс ийм дүгнэлт хийдгийг сануулахад илүүц байх. Нэг талаасаа үнэний ортой. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ биеэ үнэлэлтийг зөрчилд тооцсон нь хүний эрхийг дээдэлсэн бус харин ч биеэ үнэлэлт газар авах, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын хүрээг тэлэх, улмаар хохирогчид хуулийн байгууллагад хандалгүй хувь тавилантайгаа “эвлэрэх” эрсдлийг бий болгож байна. Учир нь биеэ үнэлсэн иргэдийн цөөнгүй нь найз нөхдийн ятгалагад орсон эсвэл ар гэрийн гачигдлаас болсон гэж тайлбарладаг ч албаны эх сурвалжийн өгүүлснээр тэдний олонх нь зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогчид болсон байдаг гэнэ. Тэд үнэнийг илчлэхээс айдаг. Яагаад шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгтэн ял завших бүрэн боломжтой болсон. Үүнийг нь “мэргэжил нэгтнийхээ” гашуун түүхээс тэд мэдсэн болохоор тэр. Тиймээс л гомдол гаргахаас айдаг. Иймдээ ч зөвхөн 2015 оноос хойш 400 орчим иргэн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн золиос болсон нь цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Цаана нь хэдэн зуун хохирогч байгааг тогтоох боломжгүй гэж эх сурвалж хэлсэн. Үүнээс гадна 2013-2017 онд БНХАУ, Малайз, Филиппин, Франц, Турк, Солонгос зэрэг улсад худалдсан нийт 28 иргэнийг эх оронд нь авчирсан байна. 3.3-хан сая монголчууд бид нэгээхэн хэсэг нь өвчин зовлон, цаг бусаар амиа алдаж байх хойгуур үр хүүхэд, ахан дүүсийг маань боол болгон зарж байна.
Тиймээс л Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаас Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 4-т заасан биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тус хуулийн 6.18 дугаар зүйлийн 7-д заасан өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан бол хүнийг нэг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг Эрүүгийн хуульд хамруулах хуулийн төсөл санаачлаач гэж хүсье. Түүнчлэн зарим төрлийн гэмт хэрэг тэр дундаа хүний наймаа, хар тамхи, авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн яллагдагчийн цагдан хориог өөрчилж, гадуур байцаах заалтыг хэрэгсэхгүй болгох санал санаачилга гаргавал хууль эрх зүйн орчин тунгалагжиж, гэмт хэргийг үнэн зөвөөр шийгдэх боломж бололцоотой болоод зогсохгүй ирээдүй хойч үеэ боол болж худалдагдахаас аварна гэдэгт чин сэтгэлээсээ итгэнэм.
Үндэсний шуудан |
Хүний наймаачдад ял завших боломж олгосон Х.Тэмүүжингийн алдааг засаач, Ерөнхийлөгч өө |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
"Billboard" 21-р зууны хамгийн агуу поп одоор Бейонсыг нэрлэжээ 15:00 Энэ оны 8-р сараас эхлэн, Billboard энэ зууны хамгийн шилдэг, поп уран бүтээлчдийн жагсаалтыг гаргаж эхэлсэн.
|
Энэ оны 8-р сараас эхлэн, Billboard энэ зууны хамгийн шилдэг, поп уран бүтээлчдийн жагсаалтыг гаргаж эхэлсэн. »»
|
|
Роботаксины үйлчилгээ эрчээ авч байна 14:55 “Waymo” компани аравдугаар сард 5.6 тэрбум ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлжээ
|
“Waymo” компани аравдугаар сард 5.6 тэрбум ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлжээ »»
|
|
Гэр бүл төлөвлөлтийн асуудалд 14:31 Хослон амьдарч өсөж үрждэг хорвоогийн жамын илрэл, тусгал болж гэр бүл анх үүсчээ. Зарим оронд хос хун, зарим оронд хос
|
Хослон амьдарч өсөж үрждэг хорвоогийн жамын илрэл, тусгал болж гэр бүл анх үүсчээ. Зарим оронд хос хун, зарим оронд хос »»
|
|
Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна 14:10 Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа
|
Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа »»
|
|
Дүнжингаравын уулзварт гарсан ослын буруутан олдохгүй байсаар он дамжих нь 13:26 Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд шингэрүүлсэн хий тээвэрлэж
|
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд шингэрүүлсэн хий тээвэрлэж »»
|
|
Монголын морин спорт, уяачдын Холбооны Ерөнхийлөгчөөр Тод манлай уяач Д.Дагвадорж сонгогджээ 11:55 Монголын морин спорт, Уяачдын Холбооны VIII их хурал "Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага" уриан дор арванхоёрдугаар
|
Монголын морин спорт, Уяачдын Холбооны VIII их хурал "Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага" уриан дор арванхоёрдугаар »»
|
|
Хүүхдүүд угаалгын бодист хордох нь ихэсжээ 11:46 Хүүхдүүд гелэн угаалгын бодисыг задалж уух, нүд рүүгээ оруулснаас хордож эрүүл мэндийн байгууллагад хандах нь ихэсжээ.
|
Хүүхдүүд гелэн угаалгын бодисыг задалж уух, нүд рүүгээ оруулснаас хордож эрүүл мэндийн байгууллагад хандах нь ихэсжээ. »»
|
|
COHR: Сирийн босогчид давшилтаа үргэлжлүүлж байна 11:41 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /VOA/. Сирийн засгийн газрын цэргүүдтэй байлдаж буй босогчид тус
|
ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /VOA/. Сирийн засгийн газрын цэргүүдтэй байлдаж буй босогчид тус »»
|
|
Энэ онд сайжруулсан түлшний үнийг өөрчлөхгүй. 2025.06.01-нээс тарифыг шинэчилнэ 11:17 “Тавантолгой түлш” ХХК-ийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжиж байна. Иймд өчигдөр болсон
|
“Тавантолгой түлш” ХХК-ийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжиж байна. Иймд өчигдөр болсон »»
|
|
Амгалан дулааны цахилгаан станцад осол гарч, тодорхойгүй хугацаагаар дулаан тасарна гэж мэдээлэл хүргүүлжээ 11:17 Өнөөдөр /2024.12.02/ Амгалан цахилгаан дулааны станцад осол гарч, тодорхойгүй хугацаагаар дулаан тасрах мэдээллийг
|
Өнөөдөр /2024.12.02/ Амгалан цахилгаан дулааны станцад осол гарч, тодорхойгүй хугацаагаар дулаан тасрах мэдээллийг »»
|
|
“Дөрөө” нуурын мөс цөмөрч, ачааны автомашин суусныг аврагчид татан гаргажээ 10:53 Хөвсгөл аймгийн Рашаант сумын "Дөрөө” нуурын мөс цөмөрч, автомашин суусан тухай дуудлага энэ сарын 2-ны 17.30 цагт тус
|
Хөвсгөл аймгийн Рашаант сумын "Дөрөө” нуурын мөс цөмөрч, автомашин суусан тухай дуудлага энэ сарын 2-ны 17.30 цагт тус »»
|
|
Британи эрэгтэйн авсан Марс шоколад нь долгионгүй байсан тул нөхөн олговор авчээ 10:51 Харри Сигер нэртэй Британи эрэгтэй Марс шоколад авсан нь долгионгүй, гөлгөр байжээ. Үүнийхээ хариу тэр 2 фунт
|
Харри Сигер нэртэй Британи эрэгтэй Марс шоколад авсан нь долгионгүй, гөлгөр байжээ. Үүнийхээ хариу тэр 2 фунт »»
|
|
Сураггүй алга болсон 16 настай охиныг өнөөдөр эсэн мэнд олжээ 17:24 СХД-ийн Тахилт орчмоос 16 настай эмэгтэй хүүхэд 11 дүгээр сарын 27-ны өглөө 07:00 цагт хичээлдээ яваад сураггүй болсон
|
СХД-ийн Тахилт орчмоос 16 настай эмэгтэй хүүхэд 11 дүгээр сарын 27-ны өглөө 07:00 цагт хичээлдээ яваад сураггүй болсон »»
|
|
Машинаа өвөлд бэлдэх 8 зөвлөмж 17:16 Машинаа өвөлд бэлдэх, жолоодлогын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөгөөг хүргэж байна.
|
Машинаа өвөлд бэлдэх, жолоодлогын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөгөөг хүргэж байна. »»
|
|
Хорвоог хэзээ орхихыг тань AI тооцоолно 17:09 Хүн хэр удаан амьдрахыг зөгнөх нь мэрэгч төлөгчдийн бус хиймэл оюуны хийдэг ажил болж хувирчээ.
|
Хүн хэр удаан амьдрахыг зөгнөх нь мэрэгч төлөгчдийн бус хиймэл оюуны хийдэг ажил болж хувирчээ. »»
|
|
Б.Чойжилжалбуу хавдартай тул 2 жилийн хорих ялаа торгох болгон өөрчлүүлэхийг хүслээ 17:07 Хөгжлийн банкны гэх хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэж байна.
|
Хөгжлийн банкны гэх хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэж байна. »»
|
|
Жагсаал цуглаан Гүржид тав дахь өдрөө үргэлжилжээ 17:05 ТБИЛИСИ, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Европын Холбоонд нэгдэх үйл явцыг зогсооход чиглэсэн шинэ
|
ТБИЛИСИ, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Европын Холбоонд нэгдэх үйл явцыг зогсооход чиглэсэн шинэ »»
|
|
БНСУ-д 20 гаруй насны монгол залуу галд шатаж, амиа алдлаа 14:43 БНСУ-ын нэгэн үйлдвэрийн ажилчдаа байрлуулж байсан чингэлэгт гарч нэг хүн амь насаа алдсан мэдээлэл тус улсын
|
БНСУ-ын нэгэн үйлдвэрийн ажилчдаа байрлуулж байсан чингэлэгт гарч нэг хүн амь насаа алдсан мэдээлэл тус улсын »»
|
|
ЦУОШГ: Энэ сард агаарын температур ихэнх нутгаар тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байна 14:12 ЦУОШГ-аас 12-р сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
|
ЦУОШГ-аас 12-р сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. »»
|
|
Гаалийн байцаагч авлигал авч Улсын хилээр бараа нэвтрүүлжээ 14:12 Гаалийн байцаагч хяналтын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа БНСУ-ын гэр ахуйн импортын барааг Монгол Улсын
|
Гаалийн байцаагч хяналтын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа БНСУ-ын гэр ахуйн импортын барааг Монгол Улсын »»
|
|
Х.Нямбаатар: Жил бүр гэр хорооллын 20,000 айлыг газын хэрэглээнд шилжүүлнэ 14:08 Ирэх оноос гэр хорооллын айл өрхийг бага багаар газын хэрэглээнд шилжүүлж татаас өгөх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.
|
Ирэх оноос гэр хорооллын айл өрхийг бага багаар газын хэрэглээнд шилжүүлж татаас өгөх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв. »»
|
|
3D бургер, хоол орлогч нунтаг: Ирээдүйд бид юу идэх вэ 13:03 Хуруу шилэнд ургуулсан мах, 3D хэвлэгчээр хэвлэсэн бургер, хоол орлогч нунтаг, зөвхөн цагаан хоолны эсвэл органик цэс.
|
Хуруу шилэнд ургуулсан мах, 3D хэвлэгчээр хэвлэсэн бургер, хоол орлогч нунтаг, зөвхөн цагаан хоолны эсвэл органик цэс. »»
|
|
Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байна 12:59 Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанааар Хөгжлийн банкны гэх тодотголтой 540
|
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанааар Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 »»
|
|
ШУТС-гийн захирал асан Д.Энхжаргалд оноосон ялыг хэвээр нь үлдээлээ 12:53 Засгийн газрын харьяа сангуудыг эрх мэдэлтнүүд нь албан тушаалаа ашиглан тонодог, танил талдаа давуу байдал олгодог
|
Засгийн газрын харьяа сангуудыг эрх мэдэлтнүүд нь албан тушаалаа ашиглан тонодог, танил талдаа давуу байдал олгодог »»
|
|
СУДАЛГАА: Ганц бие эмэгтэйчүүд ганц бие эрчүүдээс илүү жаргалтай байдаг 12:52 Шинэ судалгааны үр дүнд хосын харилцаа нь эрчүүдэд илүү их ашиг тус авчирч, эмэгтэйчүүдэд илүү их зардал учруулдаг гэжээ.
|
Шинэ судалгааны үр дүнд хосын харилцаа нь эрчүүдэд илүү их ашиг тус авчирч, эмэгтэйчүүдэд илүү их зардал учруулдаг гэжээ. »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашинтай гол дээгүүр зорчих үед мөс цөмөрчээ 12:20 Гол, мөрөн, нуурт мөсөн бүрхүүл тогтсон ч гүйцэд хөлдөөгүй, голын нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй
|
Гол, мөрөн, нуурт мөсөн бүрхүүл тогтсон ч гүйцэд хөлдөөгүй, голын нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй »»
|
|
“Starbucks”-ийн кафенаас Хойд Солонгосын амьдралыг тольдох боломжтой боллоо 12:14 Кофе шимж суунгаа дэлхийн хамгийн хаалттай улсад амьдрал хэрхэн үргэлжилж буйг сонирхох боломжийг “Starbucks Korea” компани бүрдүүлжээ.
|
Кофе шимж суунгаа дэлхийн хамгийн хаалттай улсад амьдрал хэрхэн үргэлжилж буйг сонирхох боломжийг “Starbucks Korea” компани бүрдүүлжээ. »»
|
|
З.УНДРАХ: Түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийн тал хувь нь бэлгийн хүчирхийллийн хохирогч 12:13 Дэлхий дахинд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын
|
Дэлхий дахинд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын »»
|
|
Суудлын жижиг автомашин зам ашигласны төлбөрт 100,000, жийпүүд 150,000-250,000 төгрөг төлөхөөр тооцоолжээ 12:10 2025 онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд заагдсан хязгаарыг 2-3 дахин, авто зам
|
2025 онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд заагдсан хязгаарыг 2-3 дахин, авто зам »»
|
|
Ирак иргэд Сирид байлдахаар хил давжээ 11:58 Ираны дэмжлэгтэй Иракт үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт бүлэглэлүүдийн олон зуун цэрэг Сири улсад байлдахаар даваа гарагт
|
Ираны дэмжлэгтэй Иракт үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт бүлэглэлүүдийн олон зуун цэрэг Сири улсад байлдахаар даваа гарагт »»
|
|
Дэлбэрэлтэнд өртсөн Эдү апартментийн байрнаас суултуур, ванн, модон хаалга зэргийг хулгайлсан этгээдүүдийг олж тогтоожээ 11:10 Цагдаагийн байгууллагад 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эдү апартмент 207-р
|
Цагдаагийн байгууллагад 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эдү апартмент 207-р »»
|
|
Гаргуудын далайгаас амьдралын шинж тэмдгүүдийг хайх усны роботуудыг туршжээ 11:09 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /VOA/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сансар огторгуйн
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /VOA/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сансар огторгуйн »»
|
|
Арванхоёрдугаар сарын зурхай 15:17 Хонь
Энэ сар та шинэ үүрэг хариуцлага хүлээх болно. Оюутан, сурагч нар амжилттай суралцаж, сайн дүн авах болно.
|
Хонь
Энэ сар та шинэ үүрэг хариуцлага хүлээх болно. Оюутан, сурагч нар амжилттай суралцаж, сайн дүн авах болно. »»
|
|
Төв талбайд зохион байгуулах шинэ жилийн цэнгүүнд зарцуулах 400 сая төгрөгийг хэмнэх нь зүйтэй гэв 14:13 НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Тус хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.
|
НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Тус хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Мөрдөн шалгах хэлтсээс 10 объектод нэгжлэг хийв 14:11 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд гэмт
|
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд гэмт »»
|
|
Ж.Байден хүү Хантертаа өршөөл үзүүлжээ 12:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрүүгийн хоёр хэрэгт ял
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрүүгийн хоёр хэрэгт ял »»
|
|
Монголын боксчид Дэлхийн цомоос гурван медаль хүртлээ 12:34 Их Британи улсын Шеффилд хотод сонирхогчдын боксын Дэлхийн цомын энэ оны отгон тэмцээн арваннэгдүгээр сарын 25-наас
|
Их Британи улсын Шеффилд хотод сонирхогчдын боксын Дэлхийн цомын энэ оны отгон тэмцээн арваннэгдүгээр сарын 25-наас »»
|
|
Гүржтэй тогтоосон стратегийн түншлэлээ АНУ зогсоожээ 09:58 Гүрж улстай тогтоосон стратегийн түншлэлээ АНУ зогсоож байгааг Төрийн Департаментын төлөөлөгч Мэттью Миллер бямба гарагт мэдэгдлээ.
|
Гүрж улстай тогтоосон стратегийн түншлэлээ АНУ зогсоож байгааг Төрийн Департаментын төлөөлөгч Мэттью Миллер бямба гарагт мэдэгдлээ. »»
|
|
Цагдаа нар зочид буудалд гэнэтийн шалгалт хийх үеэр бэлгийн мөлжлөгт өртсөн охин аврагджээ 09:43 Охид эмэгтэйчүүдийг массажны газарт хүчээр биеийг нь үнэлүүлдэг, зочид буудал, баар, караокед бэлгийн мөлжлөгт өртүүлсэн
|
Охид эмэгтэйчүүдийг массажны газарт хүчээр биеийг нь үнэлүүлдэг, зочид буудал, баар, караокед бэлгийн мөлжлөгт өртүүлсэн »»
|
|
Судалгаа: Тогтмол бус нойртой байх нь цус харвалт, зүрхний шигдээсний эрсдэлийг нэмэгдүүлнэ 09:28 Шинэ судалгаа унтах, сэрэх цаг нь тогтмол бус байх нь хангалттай нойр авч байгаа хүмүүсийн хувьд ч зүрхний шигдээс
|
Шинэ судалгаа унтах, сэрэх цаг нь тогтмол бус байх нь хангалттай нойр авч байгаа хүмүүсийн хувьд ч зүрхний шигдээс »»
|
|
Хятадын банкны тэргүүн асанд авлигын хэргээр цаазын ял оноолоо 18:04 Хятадын .
|
|
|
“Global Pro Robot” тэмцээнд манай улсын хүүхдүүд мөнгө, хүрэл, тусгай байр хүртлээ 18:02 Жил бүр БНСУ-д зохион байгуулагддаг “Global Pro Robot” тэмцээнд ерөнхий боловсролын “Монгени” сургуулийн 12 сурагч,
|
Жил бүр БНСУ-д зохион байгуулагддаг “Global Pro Robot” тэмцээнд ерөнхий боловсролын “Монгени” сургуулийн 12 сурагч, »»
|
|
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ 18:00 Утааны сонсгол хийхээр "Утааны сонсгол хийцгээе. Төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжуулцгаая" хэмээн гарын үсэг цуглуулж эхэлжээ.
|
Утааны сонсгол хийхээр "Утааны сонсгол хийцгээе. Төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжуулцгаая" хэмээн гарын үсэг цуглуулж эхэлжээ. »»
|
|
4Merical Vibes баг дэлхийн аваргын финалд тоглохоор боллоо 17:10 #PUBGMobile Оросын "Brute Force" багийн тоглогчдын Британийн виз гараагүй тул Last Chance шатанд 7-р байр эзлээд байсан
|
#PUBGMobile Оросын "Brute Force" багийн тоглогчдын Британийн виз гараагүй тул Last Chance шатанд 7-р байр эзлээд байсан »»
|
|
BTS-ийн V шинээр гаргасан дуу 75 орны iTunes чартыг тэргүүлжээ 17:00 Алдарт BTS хамтлагийн V шинээр гаргасан Winter Ahead нэртэй дуу нь дэлхийн 75 орны iTunes чартыг тэргүүлсэн талаар
|
Алдарт BTS хамтлагийн V шинээр гаргасан Winter Ahead нэртэй дуу нь дэлхийн 75 орны iTunes чартыг тэргүүлсэн талаар »»
|
|
Зайдас зардаг мухлаг соёлын өвд бүртгэгджээ 16:59 Австрийн гудамж талбай дахь жижиг мухлаг, явуулын цэгүүдэд зарагддаг амтлаг вена зайдсыг хүн бүр мэдэх байх. Хөнгөн зууш
|
Австрийн гудамж талбай дахь жижиг мухлаг, явуулын цэгүүдэд зарагддаг амтлаг вена зайдсыг хүн бүр мэдэх байх. Хөнгөн зууш »»
|
|
UFC-ийн аварга Конор МакГрегор хүчингийн хэрэгт холбогдож, 250 мянган еврогийн төлбөрт унажээ 16:58 Мэргэжлийн тулааны UFC холбооны аварга асан Конор МакГрегор эмэгтэй хүнийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан байна.
|
Мэргэжлийн тулааны UFC холбооны аварга асан Конор МакГрегор эмэгтэй хүнийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан байна. »»
|
|
Сюрреалист зураг 120 сая доллараар үнэлэгдлээ 16:53 Америкийн интерьер дизайнер Мики Эртегюний цуглуулгын эхний арилжаа Нью-Йорк хотноо явагдлаа. Уг цуглуулгад
|
Америкийн интерьер дизайнер Мики Эртегюний цуглуулгын эхний арилжаа Нью-Йорк хотноо явагдлаа. Уг цуглуулгад »»
|
|
"Аппликейшны зээлийн эрх нэмж өгнө” гэх нэрээр бусдын мөнгийг авчээ 16:50 Тодруулбал, иргэн М нь энэ оны долдугаар сарын 28- ний өдөр фейсбүүк, цахим орчинд нэр бүхий аппликейшны зээлийн
|
Тодруулбал, иргэн М нь энэ оны долдугаар сарын 28- ний өдөр фейсбүүк, цахим орчинд нэр бүхий аппликейшны зээлийн »»
|
|
БНСУ ажиллах хүчний 10 хувийг нь робот бүрдүүлдэг анхны улс боллоо 16:35 Өмнөд Солонгос улсын ажиллах хүчний 10 хувийг нь робот бүрдүүлдэг анхны улс болсон гэж нэгэн тайланд онцолжээ.
|
Өмнөд Солонгос улсын ажиллах хүчний 10 хувийг нь робот бүрдүүлдэг анхны улс болсон гэж нэгэн тайланд онцолжээ. »»
|
|
|
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна 13:52 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл өчигдөр /12.03/ цэргийн онц байдал зарлаж байгаагаа мэдэгдсэн. Тус улсын сөрөг
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл өчигдөр /12.03/ цэргийн онц байдал зарлаж байгаагаа мэдэгдсэн. Тус улсын сөрөг »»
|
|
COHR: Сирийн босогчид давшилтаа үргэлжлүүлж байна 11:41 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /VOA/. Сирийн засгийн газрын цэргүүдтэй байлдаж буй босогчид тус
|
ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /VOA/. Сирийн засгийн газрын цэргүүдтэй байлдаж буй босогчид тус »»
|
|
Британи эрэгтэйн авсан Марс шоколад нь долгионгүй байсан тул нөхөн олговор авчээ 10:51 Харри Сигер нэртэй Британи эрэгтэй Марс шоколад авсан нь долгионгүй, гөлгөр байжээ. Үүнийхээ хариу тэр 2 фунт
|
Харри Сигер нэртэй Британи эрэгтэй Марс шоколад авсан нь долгионгүй, гөлгөр байжээ. Үүнийхээ хариу тэр 2 фунт »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч онц байдлыг цуцалжээ 10:48 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний ассамблей онц байдлыг зарлах тухай
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний ассамблей онц байдлыг зарлах тухай »»
|
|
Жагсаал цуглаан Гүржид тав дахь өдрөө үргэлжилжээ 17:05 ТБИЛИСИ, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Европын Холбоонд нэгдэх үйл явцыг зогсооход чиглэсэн шинэ
|
ТБИЛИСИ, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Европын Холбоонд нэгдэх үйл явцыг зогсооход чиглэсэн шинэ »»
|
|
“Starbucks”-ийн кафенаас Хойд Солонгосын амьдралыг тольдох боломжтой боллоо 12:14 Кофе шимж суунгаа дэлхийн хамгийн хаалттай улсад амьдрал хэрхэн үргэлжилж буйг сонирхох боломжийг “Starbucks Korea” компани бүрдүүлжээ.
|
Кофе шимж суунгаа дэлхийн хамгийн хаалттай улсад амьдрал хэрхэн үргэлжилж буйг сонирхох боломжийг “Starbucks Korea” компани бүрдүүлжээ. »»
|
|
Ирак иргэд Сирид байлдахаар хил давжээ 11:58 Ираны дэмжлэгтэй Иракт үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт бүлэглэлүүдийн олон зуун цэрэг Сири улсад байлдахаар даваа гарагт
|
Ираны дэмжлэгтэй Иракт үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт бүлэглэлүүдийн олон зуун цэрэг Сири улсад байлдахаар даваа гарагт »»
|
|
Ж.Байден хүү Хантертаа өршөөл үзүүлжээ 12:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрүүгийн хоёр хэрэгт ял
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрүүгийн хоёр хэрэгт ял »»
|
|
Гүржтэй тогтоосон стратегийн түншлэлээ АНУ зогсоожээ 09:58 Гүрж улстай тогтоосон стратегийн түншлэлээ АНУ зогсоож байгааг Төрийн Департаментын төлөөлөгч Мэттью Миллер бямба гарагт мэдэгдлээ.
|
Гүрж улстай тогтоосон стратегийн түншлэлээ АНУ зогсоож байгааг Төрийн Департаментын төлөөлөгч Мэттью Миллер бямба гарагт мэдэгдлээ. »»
|
|
Хятадын банкны тэргүүн асанд авлигын хэргээр цаазын ял оноолоо 18:04 Хятадын .
|
|
|
БНСУ ажиллах хүчний 10 хувийг нь робот бүрдүүлдэг анхны улс боллоо 16:35 Өмнөд Солонгос улсын ажиллах хүчний 10 хувийг нь робот бүрдүүлдэг анхны улс болсон гэж нэгэн тайланд онцолжээ.
|
Өмнөд Солонгос улсын ажиллах хүчний 10 хувийг нь робот бүрдүүлдэг анхны улс болсон гэж нэгэн тайланд онцолжээ. »»
|
|
117 жилийн түүхэнд байгаагүй их цаснаас болж 4 хүн амиа алдав 20:04 Өмнөд Солонгост хоёр өдөр дараалан орсон цаснаас болж 140 гаруй нислэг цуцлагдан, 76 чиглэлийн 99 гатлага онгоцны үйл
|
Өмнөд Солонгост хоёр өдөр дараалан орсон цаснаас болж 140 гаруй нислэг цуцлагдан, 76 чиглэлийн 99 гатлага онгоцны үйл »»
|
|
Ж.Байден зэвсгийн нэмэлт багц тусламжийг Украинд илгээнэ 12:38 АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа 725 сая долларын үнийн дүн бүхий цэргийн багц тусламжийг Украинд
|
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа 725 сая долларын үнийн дүн бүхий цэргийн багц тусламжийг Украинд »»
|
|
Парисын дарь эхийн сүмийг таван жилийн дараа эргэн нээх гэж байна 09:49 800 гаруй жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүмд гал гарснаас хойш таван жилийн дараа тус сүм эргэн нээгдэх гэж байна.
|
800 гаруй жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүмд гал гарснаас хойш таван жилийн дараа тус сүм эргэн нээгдэх гэж байна. »»
|
|
Сөүл хотод сүүлийн 117 жилд тохиогоогүй их цас оржээ 22:04 БНСУ-ын нийслэл Сөүл хотод лхагва гарагт орсон цас нь сүүлийн 117 жилийн арваннэгдүгээр сард ороогүй их хэмжээний цас болжээ.
|
БНСУ-ын нийслэл Сөүл хотод лхагва гарагт орсон цас нь сүүлийн 117 жилийн арваннэгдүгээр сард ороогүй их хэмжээний цас болжээ. »»
|
|
Нялх хүүхдээ шургуулгад нууж байсан ээжид хорих ял оноожээ 18:33 Их Британийн нэг эмэгтэй нялх охиноо гурван жилийн турш орон доорх шургуулгадаа нууж, хүүхдийн эрхийг санаатайгаар зөрчсөн хэргээр долоон жил
|
Их Британийн нэг эмэгтэй нялх охиноо гурван жилийн турш орон доорх шургуулгадаа нууж, хүүхдийн эрхийг санаатайгаар зөрчсөн хэргээр долоон жил »»
|
|
Д.Трамп Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчийг томилжээ 11:54 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп армийн
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп армийн »»
|
|
БНСУ чип үйлдвэрлэлийн салбараа $10.2 тэрбумаар дэмжинэ 11:20 БНСУ-ын Засгийн газар "Хиймэл оюуны тооцооллын төв"-ийг 2030 он гэхэд ашиглалтад оруулахаар дөрвөн их наяд вон төсөвлөжээ.
|
БНСУ-ын Засгийн газар "Хиймэл оюуны тооцооллын төв"-ийг 2030 он гэхэд ашиглалтад оруулахаар дөрвөн их наяд вон төсөвлөжээ. »»
|
|
"Их долоо" үр дүнгүй сөргөлдөөний явцуу үзлээсээ салах ёстой гэв 11:12 "Их 7"-ын ГХЯ-ны сайд нар Хятад улстай бүтээлч тогтвортой харилцаа тогтоож, дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтуудыг
|
"Их 7"-ын ГХЯ-ны сайд нар Хятад улстай бүтээлч тогтвортой харилцаа тогтоож, дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтуудыг »»
|
|
Израил, Хезболлагийн хооронд гал зогсоожээ 13:08 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /VOA/. Израил улс болон Ливаны “Хезболла” бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /VOA/. Израил улс болон Ливаны “Хезболла” бүлэглэлийн хооронд гал »»
|
|
|
|