 |
|
 |
|
Э.Азжаргал: Манай 75 мянган төгрөгний үнэтэй зарагддаг цүнх Францад 200 еврогоор зарагдаж байна |
|
|
 |
|
 |
Э.Азжаргал: Манай 75 мянган төгрөгний үнэтэй зарагддаг цүнх Францад 200 еврогоор зарагдаж байна
2018-11-13 Үндэсний соёл уламжлал шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Mayara" брэндийн үүсгэн байгуулагч, тус компаний Ерөнхий захирал Э.Азжаргалтай ярилцлаа.
Tа бүхэн хэзээнээс энэ бизнесийг хийж эхэлсэн талаар яриагаа эхэлье.
Манай компани анх 2017 оны 11 сарын 27-нд нээлтээ хийсэн. Өдгөө бизнесээ эхлүүлээд 9 сарын нүүр үзэж байна. Тэр утгаараа манай компанийг зах зээлд дөнгөж шинээр гарч ирж буй гарааны компани гэж ойлгож болно.
Танай компани одоогоор хэдэн хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа вэ?
Одоогоор манай компани 10 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Мөн гэрээтээр тухай бүрт нь ажил гүйцэтгэдэг хэд хэдэн хүн бий.
Захиалга хэр их ирдэг вэ?
Өнөөдрийн байдлаар Европ, АНУ болон Өвөр Монголд манай бүтээгдэхүүнийг борлуулдаг хүмүүс нэлээн хэд бий болсон. Тэдгээр хүмүүсээс захиалга овоо орж ирдэг. Харин Монголын тухайд гэвэл зах зээл нь өөрөө жижиг учраас нэг их захиалга гээд байх юм байхгүй байгаа. Гэхдээ хэд хэдэн албан байгууллагаас томоохон хэмжээний захиалгууд орж ирж байсан.
Бараа бүтээгдэхүүний чинь загвар дизайныг хэн гаргадаг вэ? Танайх өөрийн гэсэн дизайнертай юу?
Загвараа би өөрөө гаргадаг.
Нэг бүтээгдэхүүнийг хэд хоногийн дотор хийдэг вэ?
Янз бүр. Эхлээд бид төлөвлөсөн бүтээгдэхүүнийхээ талаар судалгаа хийдэг. Монголын өв соёлыг хэрхэн илэрхийлж болох вэ, уг зураг ямар бэлэгдэл агуулж байгааг бодолцохоос гадна академик судалгааг эрдэмтэн, судлаачдаас асууж тодруулдаг. Судалгаагаа хийсний дараа оюуны өмчийн эрхтэйгээр зураачиддаа захиалгаа нэг бүрчлэн өгч зуруулдаг. Үүнд багадаа гурав дөрвөн сарын хугацаа ордог. Өөрөөр хэлбэл хэн нэгний хаа хамаагүй зургыг авах дургүй гэсэн үг. Яг өөрсдийн бүтээгдэхүүндээ зориулж зургаа зуруулдаг. Үүний дараа материалаа судалж, бүтээгдэхүүнээ хийнэ дээ. Гэхдээ бараа бүтээгдэхүүнээ Монголдоо хийж байгаа учраас түүхий эдийн хомсдолтой байдалд ордог тал бий. Бид дангаараа Хятадаас ч юмуу Солонгосоос түүхий эд, материал оруулж ирье гэвэл контейнерээр нь оруулж ирэхгүй бол өндөр үнэтэй тусдаг. Тиймээс өөрийн эрхгүй монголдоо байгаа материал дээр л эргэлдэх ёстой болдог. Монголд орж ирдэг материал тогтмол ижил чанар, өнгөтэй байдаггүй. Өөрөөр хэлвэл нэг удаа орж ирчихээд дахин нөгөө материал нь орж ирэхээ больчихдог. Иймд нэг бүтээгдэхүүн яг нэг загвараар, нэг өнгөөр хийх ямар ч боломжгүй болдог. Харамсалтай нь энэ зовлонг маань манай хэрэглэгчид ерөөсөө ойлгодоггүй. Мөн өөр хүндрэл бэрхшээлүүд байгаа. Хэдийгээр хүндрэл бэрхшээл тулгарч байгаа ч бид үргэлж шинийг санаачлан, бүтээхийг эрмэлзэн ажиллаж байна.
Анх хэдүүлээ энэ бизнесийг хийж эхлэв. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
Анх гурвуулаа хийж эхэлсэн. Одоо ч гурвуулаа байна. Мэдээж дөнгөж эхлээд удаагүй бизнес учраас хүн хүч, мөнгө хөрөнгө хүрэлцэхгүй байх хүндрэл бэрхшээл гарах нь ойлгомжтой. Бидний зүтгэлийг бодитоор харж, зовлонг нь мэдэрсэн хүмүүс бол миний гэр бүлийнхэн. Тиймээс байнга туслаж дэмжин ажиллаж байна. Ерөнхийдөө манайх гол төлөв өрх толгойлсон болон олон хүүхэдтэй гэртээ сууж байгаа эмэгтэйчүүдийг дэмжин, нэмэлт орлогтой болгох үүднээс ажиллуулдаг. Энэ нь тэдгээр эмэгтэйчүүдийг гэрээсээ тав тухтай ажиллах боломж бололцоогоор хангаж өгдөг гэж хэлж болно. Бид материалын хэвлэл, эсгүүрээ үйлдвэр дээрээ хийгээд гэрт нь аваачаад өгчихдөг. Тэгээд тэр хүмүүс маань бидний зааж өгсөн зааврын дагуу юмаа оёоод тухай бүрт цалингаа бодуулаад явдаг.
Та өөрөө ямар мэргэжилтэй вэ? Яагаад загварын салбар луу орж ажиллах болов?
Би өөрөө бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Хүн тухайн төгссөн мэргэжилээрээ ажиллах албагүй. Учир нь амьдрал баялаг болохоор хүний амьдралд олон сонирхолтой учрал тохиодог. Миний хувьд энэ бизнес рүү тохиолдлоор орсон гэж хэлж болно. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд энэ бизнесийг эхлүүлснээрээ би өөрийгөө олсон гэж боддог. Би 2016 онд АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт Монголоос сонгогдож, 1 сарын хугацаанд туршлага судлах завшаан тохиолдсон юм. АНУ бодлогын түвшинд гарааны бизнес, ЖДҮ-ийг хэрхэн дэмжиж байгааг бодитоор харж, тухайн бодлогыг хэрэгжүүлэгч ЗГ-ын агентлаг, Сенатын гишүүдтэй уулзан жижиг дунд үйлдвэрлэл яаж хөгжүүлдэг болон өөр бусад олон зүйлийг харсан нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Тухайн үед АНУ-д явж байхад маш олон гадныхан намайг Хятад хүн гэж бодож байсан. Ер нь хаана ч Монгол гэхээр бидний талаар тийм ч сайн мэддэггүй. Тэр үед л би Монгол үндэстэн ийм их баялаг түүх, соёлтой байж яагаад дэлхийд танигдаагүй байдаг юм бэ гэж бодон түүнд маш их эмзэглэсэн. Тиймээс Монголдоо буцаж ирээд энэ бизнесийг хийхээр сэтгэл шулуудсан юм. Энэ бизнесийг эхлүүлэхээс өмнө “Монгол брэнд” гэдэг төслийг хийх гэж жил гаруй хөөцөлдсөн боловч тэр маань Засгийн газрын төвшинд очоод унасан. Тэгээд энэ бизнес рүү эргэлт буцалтгүй орсон доо.
Одоо танай компани байнгын үйлчлүүлэгч хэр олонтой болж байна вэ?
Ер нь манайх одоо нэлээд хэдэн байнгын үйлчлүүлэгчтэй болсон. Бүр найз нөхөд шиг болсон гэж хэлж болно. Бас гадны байнгын үйлчлүүлэгчид байгаа. Тухайлбал НҮБ, АНУ-ын ЭСЯ, мөн хэд хэдэн ЭСЯ-ажилтнууд манай бараа бүтээдэхүүнийг байнга сонирхон худалдаж авдаг болсон. Зарим монголчуудын нийтлэг сэтгэлгээнд монголын бараа бүтээгдэхүүн гэхээр л хямдхан байх ёстой гэсэн нийтлэг ойлголттой байдаг нь нууц биш. Монгол бүтээгдэхүүн хэзээ ч массаар нь хэдэн саяаар үйлдвэрлэдэг хятад бараатай ижил үнэтэй байна гэж байхгүй. Бид өөрсдийн хөлс хүчээ шингээн бүтээгдэхүүнээ чанартай үйлдвэрлэхийг зорьдог. Тиймдээ манай бүтээгдэхүүнийг Хятадад бүтэн нэг нугалж зардаг 3 дэлгүүр бий.
Бизнес хийхэд мэдээж хөрөнгө мөнгө, санхүүгийн бэрхшээл гардаг. Та бүхэн төр засгаас олгож байгаа хөнгөлөлттэй зээл төсөлд хамрагдаж чадаж байгаа юу?
Хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадахгүй байгаа. Жишээ нь Сангийн яамнаас хэрэгжиж байгаа Монгол улсын экспортыг дэмжих “Экспорт Монголиа” гэсэн төсөл байна. Гэтэл манай компани тэр төслөөс тавьж буй шаардлагыг хангаж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Учир нь манай компани дөнгөж саяхан байгуулагдсан компани. Дээрээс нь төрөөс олгож буй зээлэнд хамрагдах үйл явц өөрөө их авлига, хээл хахуулийн асуудалтай. Шинээр бизнес эхлүүлж байгаа бидэн шиг хүмүүст энэ нь маш их саад тотгор болж байна. Харин донор байгууллагын хөнгөлөлттэй зээлд хамрагдах талаар бодож байна. Заримдаа бид өөрсдийнхөө хүч чадал, оюун ухаанд илүү итгэхээс өөр гарцгүй ч юм шиг.
Ер нь шинээр бизнес эрхэлж байгаа пүүс компаниудад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна гэж та үзэж байна вэ?
Эргэлтийн мөнгөний гачигдал, татварын ээлгүй бодлого, түүхий эд материалын хомсдол мөн манай улсын зах зээлийн хумигдмал байдал зэрэг бэрхшээлтэй асуудлууд бий. Дээр нь дундаж цалингийн хэмжээ бага учраас иргэдийн худалдан авах чадвар бага байдаг нь бараа бүтээгдэхүүнээ хангалттай хэмжээнд борлуулж, эргэлтийн хөрөнгөтэй болох боломж хүндрэлтэй. Мөн өөр газруудаар борлуулалтын сувгаа нэмэх гэхээр борлуулсан үнийн дүнгийн 30%-ийг хамгийн багадаа авдаг. Ийм болохоор үндэсний жижиг үйлдвэрлэгчид пудволоос дээш гарч чадахгүй байгаа шдээ. Тиймээс бид өөрсдөө сайн хичээх ёстой. Дээрээс нь урт хугацаандаа тэсч үлдэх сэтгэлийн тэнхээтэй байж, тууштай байвал амжилтыг бүтээнэ шүү.
Танайх түүхий эдээ хаанаас худалдаж авч байна?
Монгол улс өөрөө үйлдвэрлэгч орон биш учраас түүхий эдийн асуудал маш хүнд. Яагаад гэвэл товч, цахилгаан, даавуу зэрэг гол гол юмыг нь манайх өөрсдөө хийдэггүй учраас тэр. Тиймч учраас бид түүхий эдээ хаана, ямар боломжийн түүхий эд байна тэндээс л худалдаж авдаг. Мөн манайх хэрэглэгч хаан гэдэг зарчмыг баримталдаг болохоор чанартай түүхий эдээр бараа бүтээгдэхүүнээ хийхийг зорьж ажилладаг.
Үйлдвэрийн тоног төхөөрөмжөө танайх хаанаас авсан бэ?
Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хувьд гэвэл дийлэнхийг нь Хятадаас авсан. Цаашдаа тоног төхөөрөмжөө аль болох сайжруулахыг зорьж ажиллах болно.
Бүтээгдэхүүний үнэ ханш ямар үнэтэй байгаа вэ? Энэ талаар тодруулж ярина уу?
Манай бүтээгдэхүүний үнэ ханш ер нь бол их боломжийн үнэтэй байгаа. 15 мянгаас 89 мянган төгрөгийн хооронд хэлбэлззэж байна.
Хүмүүс хэр их сонирхож байна ?
Хүн хүний хүсэл сонирхол өөр учраас яг тийм ийм гэж хэлэхэд хэцүү. Зарим нь гадны трэнд дагаж үнэтэй брэндийн бүтээгдэхүүн эсвэл хулхи бүтээгдэхүүн илүүтэй сонирхож байхад, зарим нь үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүндээ илүү хайртай байдаг. Нэг үеээ бодоход үндэсний үйлдвэрлэгчдийн чанар, загвар маш их сайжирсан. Манай бүтээгдэхүүнийг бусдаас онцгой харагдах дуртай, үнэ цэнэтэй зүйлд дуртай хүмүүс л илүү худалдан авдаг.
Гадагшаа экспортонд гаргах боломж хэр байгаа вэ? Энэ талаар судалж үзэв үү?
Манайд боломж байгаа л гэж би хардаг. Яагаад гэвэл манай бүтээгдэхүүн Монголдоо хийгддэг, бас гар ажиллагаа их орсон. Яг одоо бидний хийсэн бүтээгдэхүүнийг Өвөр Монголд борлуулдаг хэд хэдэн хүн байгаа. Европд бол одоо дөнгөж танигдаж эхэлж байна. Тэр үүднээсээ бид Монгол гэхээсээ гадагшаа зах зээл их байна гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр Монголд гадаад худалдааг дэмжиж ажилладаг Засгийн газрын бие даасан агентлаг байхгүй байгаа нь ихээхэн хүндрэл учруулж байна. Зарим яамдад үүнийг хариуцдаг алба хэлтэс байдаг боловч тэр нь санасанд хүртэл ажиллаж чадахгүй байна. Мөн худалдааны бие даасан хууль байхгүй байгаа нь гадагшаа бараа бүтээгдэхүүн экспортлох гэрээ байгуулахад ихээхэн хүндрэлтэй. АНУ-д бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх агентлаг нь маш сайн ажилладаг. Бүүр атаархмаар. Монгол улс тэндээс үлгэр жишээ авч жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай байна.
Монгол улсын Засгийн газраас өнөөдөр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлхэд ямар бодлого явуулах ёстой та үздэг вэ ?
Юуны түрүүнд татварын орчинг сайжруулах хэрэгтэй байна. Дөнгөж эхлэж буй бизнесийг зөрчлийн тухай хуулиар дарамтлах биш дэмжиж, хөл дээрээ босох хугацаа өгөх хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ гэхэд бид зардлаа баталж чадахгүй байна. Нарантуул захаас бараа материал авахад тэд ямар ч Е баримт өгдөггүй. Мөн төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж өгвөл жижиг дунд үйлдвэрлэл илүү хурдан хөгжинө. Үндэсний үйлдвэрлэгчид хөгжиж байж улс орон хөгжинө шүү дээ. Дээрээс манайх нийгэмдээ хариуцлагатай компани байхыг эрмэлзэж, нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг байхыг хүссэн. Тиймдээ ч НҮБ-ын Хүн амын сантай 1 жилийн гэрээтэй ажиллаж байгаа. Бид борлуулалтын орлогоосоо тодорхой хувийг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хандивлаж байхаар гэрээлсэн. Гэтэл татварын тухай хуулиар энэ жоохон асуудалтайн байна лээ. Залуучууд, гарааны компаниуд өөрсдөө нийгмийн тодорхой асуудлын шийдэлд гар бие оролцож, хувь нэмрээ оруулдаг байх тэр нөхцлийг нь бүрдүүлээчээ төр минь.
Та бүхэн ирээдүйдээ ямар зорилго тавьж байгаа вэ? Тэр талаар санал бодлоо хуваалцахгүй юу?
Мэдээж бодсон санасан зүйл их байгаа. Одоогоор манай бараа бүтээгдэхүүнийг Европийн орнуудад маш их сонирхож байна. Би нэг жишээ хэлье. Манай 75 мянган төгрөгний үнэтэй зарагддаг цүнх Францад 200 еврогоор зарагдаж байна. Хувь хүмүүс аваад өөрсдөө зарж эхэлж байгаа. Монголд би хэзээ ч тийм өндөр үнээр зарж чадахгүй ш дээ. АНУ-д бол гар хийцийн цүнх хамгийн багадаа гэхэд л 180 ам долларын үнэтэй байдаг. Тэр үүднээсээ бид гадны зах зээлийг илүүтэй сонирхож байгаа. Мөн гадагшаа бараа бүтээгдэхүүн экспортлоход тээвэр ложистикийн асуудал маш хүндрэлтэй байна. Гэтэл дэлхийн бусад улс орнуудад дөнгөж бизнес эрхэлж эхэлж байгаа компаниудаа маш их анхаарч, тэдэнд татварын болон бусад хөнгөлөлтүүдийг эдлүүлж байна. Харин төр засгаас жижиг дунд үйлдвэрлэлийн тал дээр сайн анхаарч, хуулийн шинэчлэл хийх хэрэгтэй гэж харж байна.
Цаг зав гарган ярилцсанд танд баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлст амжилт хүсье.
Ж.Батдорж
BOLOD.mn
|
| Э.Азжаргал: Манай 75 мянган төгрөгний үнэтэй зарагддаг цүнх Францад 200 еврогоор зарагдаж байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|