|
|
|
|
Дэлхийн шинэ дэг тогтолцоо буюу PAX MONGOLICA |
|
|
|
|
|
Дэлхийн шинэ дэг тогтолцоо буюу PAX MONGOLICA
2018-11-07Өнөөгийн дэлхий ертөнцийн шинэ дэг тогтолцоог анхлан журамлагч нь Их эзэн богд Чингис хаан хэмээн өрнө дахины судлаачид эдүгээ нэгэнт хүлээн зөвшөөрдөг болжээ. Чингис хаан бээр XIII зууны эхээр хаяа хаяагаа хатган оршсон Монгол угсааны олон ханлиг, аймгуудыг Мөнх тэнгэрийн хүчин дор, өөрийн авъяас билэг, их суу залиар нэгэн өрх гэрт нэгтгэж, эсгий туургатан улс энх шударга болсноор монголчууд дэлхийн түүхийн тавцанд бие даан гарч ирсэн нь Монгол ба хөрш орнуудын харилцааны шинж чанарыг хувиргасан төдийгүй Төв Ази, цаашлаад Дорно, Өрнийн олон улсын харилцаанд чанарын үндсэн өөрчлөлтийг оруулжээ.
Чингис хаан оюун ухаан нээгдэж, хүчин чадал олох сацуу Монгол үндэстнийг нэгтгэж, нэгэн улс гэр байгуулан өөрийн эцэг өвгөдөөс янагш эзлэн сууж байсан Монгол нутаг ба ялангуяа Гурван голын нутгийг сахин хадгалсугай хэмээх улс төр ба үндэсний бодлогыг чухал болгон явуулжээ. Чингис хаан зөвхөн өрх гэрийг байгуулан үндэсний улс төрийг тогтоон, бас ч өшөөт дайсан болсон этгээд лугаа хүчийг мохоон, дан гагц өөртөө эзэрхэн тогтож, эв найрамдлыг хадгалан суусугай хэмээсэн боловч Чингис лугаа эрх мэдэл зэрэгцэгчид хэрхэн энгийн сууж чадсан билээ. Тэд эрх биш атаа тэмцэл хийж доройтуулсугай хэмээж, чадваас дарж устгахыг хүсэж байсан хэрэг тул Чингис хаан мандаж эхлэхийн сацууд өстөн дайсан этгээд Чингисийг мөхөөхөөр удаа дараалан халдсаар ирсэн бөгөөд хэдий чин үнэнийг сахиж суусугай хэмээвч хэргийн эрхээр эрх биш байлдсан тул Чингис хаан нэгэнт дийлээд тэдний хүн зоныг нэгтгэн дагуулжээ. Үүнээс гадна журмыг сахиж, найрамдлыг хадгалан орштугай хэмээвч Сартуул иргэн (Хорезм) Чингис хааны илгээсэн элч болон худалдаачдыг хөнөөж ёсгүй аашилсан тул аргагүй тийнхүү дайн үүсэн, түүнээс хойш бас Кипчак, Оросын вангууд Зэв, Сүбээдэйн элч нарын амийг хөнөөх зэргээр өө сэв өдөн дайн байлдаан үүсгэхэд хүргэжээ. Тангуд ба Алтан улс болбоос аанай л Чингис хаан лугаа мөчөөрхөн тэмцэж өшөө хорсол бодолцон, мөн ч эрхгүй байлдан тэмцэхгүй болбоос үг болох учир аргагүй энэ мэт болсон байх бөгөөд, түүнээс эхлэн бусад удаа дараагийн айлдаанууд тийнхүү болсон ба Чингисийн дараах их хаадын үе дэх дайн байлдааны хэрэг явдлууд нь ч тус тусдаа цөм нэгэн зүйлийн учир шалтгаан дээрээс нөхцөлдөн гарчээ гэж Ерөнхий сайд агсан, түүхч А.Амар өөрийн бичсэн “Монголын товч түүх” бүтээлийнхээ оршилд онцолжээ.
Монголчууд өөрсдөө хүн ам цөөн, өрнө, дорно этгээдэд эзэлсэн нь үлэмж өргөн уудам, хойч үедээ энх амрыг баримталж, Монгол үндэсний төр улсын алс хил хязгаарын аюулгүй байдлыг сэргийлэн засахад үнэхээр хялбаргүй байсан тул өрнө зүгийн улс орныг өрнө зүгт нь алс хол захируулан суулгасан нь чухамдаа өрнө зүгийн аюулыг өрнө зүгт нь сэргийлсэн хэрэг ба Нахиадын аюулыг Нахиад дотор сэргийлсэн хэрэг байсан бөгөөд, чухамдаа өөрийн жинхэнэ Голын улс буюу Гурван голын монголчуудыг гадны ямарч аюул, заналд үл автах аюулгүй байдлын цогц системийг тогтоожээ.
Чингэхдээ Монголын эзэнт гүрэн Дорно, Өрнийг холбож хангай, тал, элс манхан хосолсон Евразийн уудам нутагт оршин тогтнож байх цаг дор Чингис ба түүний дараах их хаад тэргүүлсэн Монголын тал нутгийн тэнгэрлэг заяат дээд язгууртнууд хол, ойрын хүчирхэг суурьшмал хөршүүдээр хүрээлэгдсэн өөрсдийн гал голомт, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, тэдгээрээр төр улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хүлээлгэн зөвшөөрүүлэхэд чиглэсэн “хүчээр түрээ барих”, “тулган шаардах”-аас эхлээд“монголын энх төр”,“дэлхийн шинэ дэг тогтолцоо”-г илбэн тохинуулах хүртэл гадаад бодлого, дипломат ажиллагааг тууштай баримтлан явуулж байсан ажээ.
ЗХУ-ын ГЯЯ-ны Дипломатын Академийн захирал агсан, академич С.Л.Тихвинский “Монгол-Татаарууд Ази, Европт” бүтээлдээ бичихдээ: Монголын эзэнт улс хүчирхэгжээд 1236 оноос аймшигтай эрч хурдтайгаар энэ үйлийг эхэлсэн гэжээ. Монголчууд юу ч дийлэхээргүй их давалгаа мэт түрэн орж иржээ. Гагцхүү их хаан Өгөөдэй 1241 оны 12 дугаар сарын 11-нд тэнгэрт хальж, нэг ёсны “аз” дайраагүй бол тэднийг юу ч зогсоож чадахааргүй байв. Энэ түгшүүрт мэдээг Бат хаан 1242 оны босгон дээр Адриатын тэнгисийн эрэгт байхдаа хүлээн авчээ. Монгол цэргийн дийлэнх хэсэг даруй нутаг буцав.
“Их Засаг” цаазад зааснаар шинээр Их хаан их ор суухад алтан ургийнхан, цэргийн бүх жанжин, захирагч нар байлцах ёстой байв. Гуравхан жилийн дотор Дорно зүгээс нэр нь үл мэдэгдэх “буруу номтон” морьтон нүүдэлчид хуй салхи мэт түрэн орж ирэн Дорнод Европыг эрхшээлдээ оруулж, бүтэн нэг тивийн улс орныг ялан дийлээд Герман, Италийн хаалгыг тогшиж эхэлжээ. Ахар хугацаанд монголчууд түрэн орж ирсэн нь Өрнөдөд Аттиллагийн түрэмгийллээс хойш тохиолдоогүй аюул нүүрэлсэн нь энэ юм.
К.Маркс “XYIII зууны дипломатын түүхийн нууц” бүтээлдээ бичихдээ: “Энэ талхидал зүгээр нэг дарлал байсангүй, тэд ард түмний сэтгэл зүрхийг гутаан доромжилж, сүйтгэн хохироож байв…татаарууд үгүйрэл хоосрол, нийтийг хамарсан аллагыг ердийн үзэгдэл болгосон зохион байгуулалттай алан хядах дэглэм тогтоосон” гээд монголчуудыг “аж төрөх цэрэг ёсны үр дүнд хагас иргэншсэн ард түмэн” гэж нэрлэсэн байна.
Зөвлөлтийн болон өрнөдийн түүхзүйд ноёрхсон энэ мэт гаж үнэлэлт, дүгнэлтийг нэрт түүхч, доктор Л.Н.Гумилёв олон арван жилийн түүхийн судалгааныхаа үр дүнд залруулсан билээ. “Монгол-татаарууд догшин ширүүн дайсантайгаа ердөө л илүү гарамгай байлдсан хэрэг. Ингэлээ гэж тэднийг ХХ зууны өндөрлөгөөс зэмлэх нь шинжлэх ухаанд харш гэдэг нь өнөөдөр ойлгомжтой…Хүчгүй нь хүчтэйгээ ялж байсны шалтгааныг тодруулах нь хавьгүй чухал. Угсаатны ямар ч системийг хөдөлж байгаа биетэй адилтгаж болох бөгөөд түүний хөдөлгөөний шинжийг цул (хүний тоо), хүч (эрчим хүчний хуримтлал), бүрэлдэхүүн (системийн доторх элементүүдийн зохицол) гэсэн гурван хэмжигдэхүүнээр тодорхойлдог. Энэ утгаар нь авч үзвэл XIII зууны монголчууд ид өрнөлтийнхээ үед байсан залуу угсаатан байсанд тэдний амжилтын нууц оршино. Энэ нь мэдэгдэж байгаа бүх баримтад харшлахгүй…” гэж тэрбээр тайлбарласан юм. Олон ханлиг аймгууд өөр хоорондоо уулгилан довтлох, бусад улс гүрэн лугаа дайтах зэрэг нь залуу угсаатнуудын өөрсдийн амьдрах орчин, аюулгүй байдлаа хамгаалах байгалиас заяасан зөн совин байсан байх бөгөөд үүнийг химийн урвалтай харьцуулж болох бөгөөд жишээ нь хөх өнгийн бодис дээр шар өнгийн бодис холиход ногоон болохтой адил тэдгээр нь аяндаа явагдаж буй байгалийн үйл явц, үүний буруутанг олох боломжгүй хэмээжээ. Доктор Л.Н.Гумилёв түүхийг үзэх үзэл, судалгааны аргазүйд шинэчлэл хийж, үндэстэн үүсч бүрэлдэн хүчирхэгжихэд угсаатны үйл явц буюу популяци, угсаа гарвал буюу этногенез, эрчим хүч, хэмнэл буюу биоритм, амь мандал буюу биосфер, түүхэн газарзүй буюу историческая география чухал болохыг онцлон тэмдэглээд түүхийг нийгмийн болон байгалийн шинжлэлийн талаас нь хамтад нь цогц авч судлахын чухлыг тэмдэглэжээ.
Эрдэмтэн Л.Н.Гумилёв бичихдээ: нөгөө талд монголчууд эв найртай байхыг хүсэмжлэн элчийг довтолгож байсан. Дорно дахинд элч гэдэг хүндэт зочин учир итгэлийг хөсөрдүүлж, элчийг хороохыг хамгийн бузар үйл, тиймээс хэзээ ч өршөөдөггүй байсан ажгуу. Элч нарыг хөнөөсөн хотуудыг монголчууд “догшин хот” гэж нэрлэж байв. Овгийн байгуулал, цэргийн ардчилал дээр суурилсан Монгол заншил ёсоор хийсэн ялынхаа өр төлөөсийг хамтаараа эдлэх учиртай байсан гэж монголчуудын явуулсан цэрэг, дайны ажиллагааны нэг учир шалтгааныг тайлбарласан юм. Тийнхүү өрнөдийн түүхчид, тэр ч байтугай К.Маркс ч уг үйл явцын түүхэн учирзүйг ойлгоогүй юм гэж тэрбээр бичжээ.
Герман үндэстний Ариун Ромын эзэнт улсын хаан II Фредерик 1241 оны татааруудын ниргэлтийн дараа өрнөдийнхнийг эв нэгдэлд уриалан дуудсан боловч түүний үгийг олигтой тоосонгүй ажээ. Үнэндээ их хаан Өгөдэй тэнгэрт халиагүй бол Өрнөд Европ ааг омгондоо багтаж ядсан “буруу номтон” Монгол-татаарчуудтай нэгдмэл хүчээр тэмцэж чадахааргүй байжээ.
Гэхдээ зарим ихэс дээдэс хөл дороо газар хөдлөхийг мэдэрчээ. Ромын Пап IV Инносен монголчууд Өрнө зүг үнэхээр дахин довтлох гэж байгаа эсэхийг баттай тодруулах, тэдний цэрэг, зэвсгийн хүчийг тагнан мэдэх зорилгоор тийнхүү Жан де Плано Карпиниар толгойлуулсан Франсуа гэгээнтний сургаалийн элч төлөөлөгчдийг Алс Дорно зүгт Монголын эзэнт гүрний Голын улсын төв мөхлөгт илгээж байсан юм.
Монголын Илхаадаас Өрнө дахинтай харилцаж байсан нь онц сонирхолтой байдаг. Ил хан Өлзийт 1304 оны долдугаар сард ширээнд сууж, төд удалгүй 1305 оны эхээр Франкийн хаан үзэсгэлэнт гоо Филипп ванд захидал илгээсэн билээ. Нэрч монголч эрдэмтэн В.Л.Котвич тэрхүү захидлаас “Бид бүгд үнэнхүү зохилдохоос сайн юу байх билээ” хэмээснийг эш татаж “хуучин ертөнцийн үлэмж их орон зайд энх амгаланг тогтоох” санаа сэдлийг монголчууд анх удаа үүсгэсэн болохыг олж ажиглаад “XIII зууны эхэн үед Монголчууд дэлхий нийтийн энхтайвны санааг сэдэж үүсгэсэн болох нь” хэмээх өгүүлэл бичиж энэ нь түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан 1970 онд “Түүхийн асуудлууд” хэмээх франц хэл дээр гардаг сэтгүүлийн дугаарт хэвлэгджээ. В.Л.Котвич Өлзийт хан бээр “Евразид тогтоосон энхтөрийг монголчууд тунхаглан мэдээлсээр байсан байх бөгөөд найрсаг сайн харилцаатай байхыг ихэд эрхэмлэсэн “үнэнхүү зохилдохоос сайхан юу байх билээ” хэмээсэн монгол хүний санааг илэрхийлсэн гайхамшигтай өгүүлбэрийг жуух захидалдаа шигтгэж өгчээ” гэжээ. Түүнчлэн Францын вангийн элч Вильгелм де Рубрукт Мөнх хааны хэлсэн бүх ертөнц эв баясалд нэгдэхийн цагт бидний зорилго илт болно гэсэн санаа ч үлэмжийн утга учиртай байжээ.
Чингис хааны алтан ургийнхан дотоодын зөрчил тэмцлийг эцэс болгож, эвлэлдэн ХIII зууны эхээр санасандаа хүрчээ. Монголын эзэнт гүрний дотоодод нэгдмэл байдал дахин тогтсон ч өмнөх үе шигээ Голын улсын захиргаанд бус, харин Тусгаар улсуудын Федераци буюу Хамтын нийгэмлэг хэмээх шинэ status-quo-д тулгуурлах болжээ. Монголын эзэнт гүрний Тусгаар улсуудын Холбоо нь Бат ханы Алтан Орд улс (1240-1502), Хубилай хааны Юань улс (1271-1368), Хүлэгүгийн Илхант улс (1256-1353), Цагаадайн улс (1225-1358)-аас бүрдэж байв. Хамгийн удаан оршин тогтносон нь Алтан орд улс болой. Холбооны улсууд дотооддоо энхтайвныг сэргээж, өвөр дотроо найрсаг харилцааг дахин тогтоох нь хамгаас чухал зүйл болоод байна гэж зөвшилцөн тогтжээ. Бас Монгол гүрний ивээлд ороогүй хаяа хатган хил нийлж, нутаг дэрлэсэн Өрнөдтэй хэлэлцэж хүчин түрэмгийлэхгүй, харин эе найртай байхуй дор гэрээ хэлэлцээ байгуулахыг хүсч байсан ажээ.
Тухайн үеийн дэлхий дахины нөлөө бүхий улс орнууд Монголын хаадтай харилцах болсон нь үнэн хэрэгтээ Монголын төрийг хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. Нөгөө талаар Евразийн өргөн уудам нутгийн олон улс орныг эрхшээл нөлөөндөө оруулж Дорно, Өрнийн хэрэгт үлэмж эрх мэдэл бүхий болсон Монгол гүрний оролцоогүйгээр олон улсын харилцааны аливаа нэгэн асуудлыг шийдвэрлэх, тэр зүгээс ямар хандлага байгааг харгалзан үзэхгүйгээр улс хоорондын яриа хэлэлцээр байгуулах нь бэрхтэй болсон явдал энэ үеийн олон улсын харилцааны үндсэн онцлог байсан нь тодорхой юм. Түүнчлэн худалдаа арилжаа, аян жуулчлал, шашны нөлөө тархалт, мэдээлэл, харилцаа холбоо урьд өмнө байгаагүй хөгжин цэцэглэх үүд нээгдсэн нь монголчуудын тогтоосон La Paix Mongole буюу “Монголын энхтайвны шинэ дэг тогтолцоо”-той шууд холбоотой байв. Монголчуудын Евразийн уудам тал нутагт явуулсан цэрэг, дайны ажиллагаа өргөжих тутам урьд нь үл мэдэгдэх олон улс оронтой учрахад хүргэж, энэ нь чухамхүү анхны газарзүйн их нээлт байсан агаад цаашдаа Өрнө, Дорнын хоорондын харилцаа, холбоо хөгжин цэцэглэхийн шийдвэрлэх хүчин зүйл болсон байна.
Их Монгол Улсын гадаад бодлогын номлол, дипломат ажиллагааны зорилго, чиглэл цаашид боловсрон хөгжихөд тухайн цаг үеийн олон улсын байдал, суурьшмал хөрш орнуудын зүгээс Монголын төр улсын талаар баримталж байсан дайсагнасан бодлого, хандлага хүчтэй нөлөөлж байв. Тиймээс ч Монгол Улс хүчирхэгжин мандах цаг дор дэлхийг нийтээр нь нэг засаг, төрийн мэдэл дор илбэн тохинуулах бодлого явуулжээ. Япон тэнгис, Солонгосын хойгоос Ариун Ромын эзэнт улсын хил, Адриатийн тэнгис хийгээд Ойрхи Дорнод, Египет хүртэл, Ява, Суматари арлаас Байгаль далай ба Саяны уулсыг өнгөртөл өргөн уудам газар орныг эрхэндээ оруулж, цаана нь үлдсэн хэсэгт үлэмж нөлөөтэй болсон тул эзэнт гүрний гадаад бодлого, дипломат ажиллагаа нийт Евразийн олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлох болж иржээ.
Монголчууд бүх шашныг эн тэгш үзэж, хамгийн хурдан шуурхай мэдээллийн сүлжээний тогтолцоог буй болгож, чөлөөт худалдааны үзэл санааг анхлан санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Энэ бол асар өргөн уудам орон зайд явуулсан Монголын эзэнт гүрний геополитик, тэдний тэнгэрлэг заяат тал нутгийн язгууртнуудын тогтоосон дэлхий шинэ дэг тогтолцоо мөн байв. АНУ-ын нэрт геополитикч Зб.Бжезинский “Аварга шатрын хөлөг” бүтээлдээ: Түүхийн тавцанд өнөөгийн АНУ-тай эн зэрэгцэх их гүрэн бол Монголын эзэнт гүрэн л байсан” хэмээн бичсэн юм.
Мөнх тэнгэрийн хүчин дор хаяа хаяагаа дэрлэн оршсон эсгий туургатан олон ханлиг, аймгуудыг өөрийн авьяас билэг, их суу залиар нэгэн өрх гэр дор нэгтгэж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж, цаашлаад Дорно, Өрнийг нэгэн засаг төрийн мэдэлд төвштгөн тохинуулж, Монголын энх төрийг тогтоосон их эзэн богд Чингис хаан, түүний залгамжлагчдын дипломатын түүхийг судлахын учир нь өнөө туршлага хийгээд сургамжтай ажгуу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Др. проф. Д.УЛАМБАЯР |
Дэлхийн шинэ дэг тогтолцоо буюу PAX MONGOLICA |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ 00:17 АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул
|
АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул »»
|
|
Тавдугаар сарын 23-нд бүх нийтээр АМАРНА 23:46 Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.
|
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. »»
|
|
Хятадад нисгэгчгүй онгоцоор амжилттай ачаа тээвэрлэжээ 18:49 Хятадын FP-98 "Шижизоу" нисгэгчгүй онгоцоор ачаа хүргэх анхны нислэгийг Хайнань мужийн Хайкоу болон Гуандун мужийн Жухай хотын хооронд үйлджээ.
|
Хятадын FP-98 "Шижизоу" нисгэгчгүй онгоцоор ачаа хүргэх анхны нислэгийг Хайнань мужийн Хайкоу болон Гуандун мужийн Жухай хотын хооронд үйлджээ. »»
|
|
Хууль бусаар 1,3 тэрбумын НӨАТ-ын буцаан олголт авсан бүлэг этгээдийг илрүүлжээ 17:37 Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх
|
Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх »»
|
|
Т.Нямжаргалын дебют тулааны тов гарчээ 17:36 Мэргэжлийн холимог тулааны ноён оргил UFC-д тулалдах жимийг гаргасан Д.Батгэрэлийн араас дахин нэг монгол тулаанч
|
Мэргэжлийн холимог тулааны ноён оргил UFC-д тулалдах жимийг гаргасан Д.Батгэрэлийн араас дахин нэг монгол тулаанч »»
|
|
М.Бадарчид унасан Ховдын Б.Баянмөнх 800 сая төгрөг амалсан нь үнэн гэжээ 17:27 Улсын арслан М.Бадарчийн допингийн асуудалтай холбоотой шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, Допингийн давж заалдах
|
Улсын арслан М.Бадарчийн допингийн асуудалтай холбоотой шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, Допингийн давж заалдах »»
|
|
Г.Занданшатар: Эмийн түр хороо богино хугацаанд үр дүнтэй ажилласан 17:23 Улсын Их Хурлын чуулганы 2024.05.02-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороо тайлангаа хэлэлцүүллээ. Тайланг Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс эмийн үнийн өсөлт өрхийн төсөвт багагүй дарамт үзүүлэхэд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авах, мөн эмийн сан болон эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан цаашид төрийн зүгээс эмийн зах зээлийг зохицуулах цаг болсныг онцоллоо.
|
Улсын Их Хурлын чуулганы 2024.05.02-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороо тайлангаа хэлэлцүүллээ. Тайланг Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс эмийн үнийн өсөлт өрхийн төсөвт багагүй дарамт үзүүлэхэд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авах, мөн эмийн сан болон эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан цаашид төрийн зүгээс эмийн зах зээлийг зохицуулах цаг болсныг онцоллоо. »»
|
|
Богдхан уул, Хийморийн овоонд цугларсан хадаг, туг, дарцгийг цэвэрлэв 17:01 Монголчууд өнө эртнээс байгаль дэлхийдээ тавгийн идээ, цагаан сүүний дээжээ өргөж ажил үйлсээ даатган залбирдаг уламжлалтай.
|
Монголчууд өнө эртнээс байгаль дэлхийдээ тавгийн идээ, цагаан сүүний дээжээ өргөж ажил үйлсээ даатган залбирдаг уламжлалтай. »»
|
|
Улаанбаатарт өдөртөө 25 градус дулаан байна 12:13
|
|
|
Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ 11:39 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн
|
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн »»
|
|
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна 11:17 Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнд
|
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнд »»
|
|
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий 9 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна 10:20 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах)
|
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) »»
|
|
Монголын хоккейн баг Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ 10:18 Узбекистаны Ташкент, Самарканд хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
|
Узбекистаны Ташкент, Самарканд хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. »»
|
|
Шинэ Apple Pencil жинхэнэ харандаатай илүү төстэй болно 08:16 “Apple” компани гурав дахь үеийн Apple Pencil стилус гаргахаар ажиллаж байгаа тухай Блүмберг агентлаг дамжуулжээ.
|
“Apple” компани гурав дахь үеийн Apple Pencil стилус гаргахаар ажиллаж байгаа тухай Блүмберг агентлаг дамжуулжээ. »»
|
|
Монголын хоккейн баг хүрэл медальтай ирлээ 22:44 Узбекистан улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо.
|
Узбекистан улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо. »»
|
|
Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэж үзэн зорчих эрхийг нь хязгаарлав 22:43 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна.
|
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. »»
|
|
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална 22:40 Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
|
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. »»
|
|
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана 22:26 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Шар өвс шатаасан хоёр иргэнийг нэг зуун нэгжээр торгожээ 22:24 Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд
|
Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд »»
|
|
Т.Чимгээ хохиролдоо 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа, Хуулийн дагуу нөхөн төлбөрийг төрөөс төлөх шаардлагатай гэв 22:22 УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар
|
УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар »»
|
|
Зүүн Өмнөд Ази нүүрсний хараат байдлаас гарах болоогүй 22:11 Дэлхийн дулаарал нь Төв Азид агаарын температур дэлхийн бусад бүс нутгаас илүү хурдацтай нэмэгдэхэд хүргэж байна.
|
Дэлхийн дулаарал нь Төв Азид агаарын температур дэлхийн бусад бүс нутгаас илүү хурдацтай нэмэгдэхэд хүргэж байна. »»
|
|
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үр дүнгийн талаар эмийн Түр хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө 18:51 Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголын үр дүнгийн талаар болон өнгөрсөн хугацаанд Түр хороо хэрхэн ажилласан талаар Хянан шалгах Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус Түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2024.05.01) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
|
Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголын үр дүнгийн талаар болон өнгөрсөн хугацаанд Түр хороо хэрхэн ажилласан талаар Хянан шалгах Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус Түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2024.05.01) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. »»
|
|
Монголчууддаа гээгдсэн Монгол 18:34 “Сургуулиа төгсөөд, 1-2 жил мэргэжлээрээ ажиллана. Тэр зуур CV-гээ сайжрууж, хэлний түвшингээ ахиулж, мөнгө ч хураана.
|
“Сургуулиа төгсөөд, 1-2 жил мэргэжлээрээ ажиллана. Тэр зуур CV-гээ сайжрууж, хэлний түвшингээ ахиулж, мөнгө ч хураана. »»
|
|
Чан-Ань Арван хоёр цагийн гудамжаар аялъя 18:25 Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийнхан Чан-Ань Арван хоёр цагийн гудамжтай танилцлаа.
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийнхан Чан-Ань Арван хоёр цагийн гудамжтай танилцлаа. »»
|
|
“Бүс ба Зам” дахь ХАА-ын хамтын ажиллагаа 17:40 “Бүс ба Зам” санаачилга гарснаас хойш Хятад улс болон хамтран байгуулагч улс орнууд хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, боловсруулалт, гүйлгээ зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжиж, дэлхийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хангалт хэрэгцээний гинжийн аюулгйү байдал ба тогтвортой байдлыг хамтдаа хамгалж байгаа аж. Хүсэл тэмүүллээр баялхсан газар тариалаг, хөдөө аж аухйн үйлдвэр зэрэг нь олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны үзэсгэлэнт сайхан дүр төрхийг харуулж байгаа аж.
|
“Бүс ба Зам” санаачилга гарснаас хойш Хятад улс болон хамтран байгуулагч улс орнууд хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, боловсруулалт, гүйлгээ зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжиж, дэлхийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хангалт хэрэгцээний гинжийн аюулгйү байдал ба тогтвортой байдлыг хамтдаа хамгалж байгаа аж. Хүсэл тэмүүллээр баялхсан газар тариалаг, хөдөө аж аухйн үйлдвэр зэрэг нь олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны үзэсгэлэнт сайхан дүр төрхийг харуулж байгаа аж. »»
|
|
Хятадын алдагдсан соёлын дурсгалт зүйлс эх орондоо ирнэ 16:29 Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас Хятадад буцааж өгсөн Хятадаас алдагдсан соёлын дурсгалт 38 урлагийн бүтээлийг хүлээн авав.
|
Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас Хятадад буцааж өгсөн Хятадаас алдагдсан соёлын дурсгалт 38 урлагийн бүтээлийг хүлээн авав. »»
|
|
Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн ”устөрөгч” технологийн салбарын хамтын ажиллагаа үнэхээр гайхалтай юм 16:10 Германы канцлер Шольц 14-ний өдөр:
- Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн "устөрөгчийн" технологийн салбарын хамтын ажиллагаанд гүн сэтгэгдэл төрж, Герман, Хятадын найрсаг солилцоог үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна .
|
Германы канцлер Шольц 14-ний өдөр:
- Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн "устөрөгчийн" технологийн салбарын хамтын ажиллагаанд гүн сэтгэгдэл төрж, Герман, Хятадын найрсаг солилцоог үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна . »»
|
|
Энэ сарын 3-нд сэтгүүлч нар жагсана 15:01 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл тавдугаар сарын 3-нд "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" жагсаалыг зохион байгуулах тухай мэдээллээ.
|
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл тавдугаар сарын 3-нд "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" жагсаалыг зохион байгуулах тухай мэдээллээ. »»
|
|
Хууль бусаар 1,3 тэрбумын НӨАТ-ын буцаан олголт авсан бүлэг этгээдийг илрүүлжээ 14:58 Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл
|
Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл »»
|
|
Өнөөдөр болон маргааш дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 14:50 Өнөөдөр болон маргааш /2024.05.01, 2024.05.02/ хийх засварын хуваарийг танилцууллаа.
|
Өнөөдөр болон маргааш /2024.05.01, 2024.05.02/ хийх засварын хуваарийг танилцууллаа. »»
|
|
Импортын цементийн татварыг таван хувь болгон буурууллаа 14:48 Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар:
|
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар: »»
|
|
Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ 14:45 Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг
|
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг »»
|
|
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав 14:40 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
|
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан »»
|
|
200 тэрбум төгрөгийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулахаар боллоо 14:38 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
|
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа »»
|
|
Перу улсад шөнийн цагаар зорчиж явсан зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдсан хэрэг гарчээ 14:27 Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
|
Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ. »»
|
|
Жолооны үнэмлэх нь хэвлэгдээгүй ч И-Монголиад мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой 14:22 Жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдээгүй бол “Е-Мongolia” платформ ашиглан “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн төлөв
|
Жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдээгүй бол “Е-Мongolia” платформ ашиглан “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн төлөв »»
|
|
Н.Өнөрцэцэг төрийн нууцад хамаарах баримтыг хадгалж байсан гэв 14:18 Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
|
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. »»
|
|
Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа 14:16 Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
|
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав. »»
|
|
Бямба гарагт эхлэх ЦЭРЭГ татлагын байршил 14:16 Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна.
|
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. »»
|
|
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ 14:12 Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга болдог. Аялагчид, амрагчид хотоос хоёр тийшээ гардаг зам дээр өдөр шөнөгүй
|
Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга болдог. Аялагчид, амрагчид хотоос хоёр тийшээ гардаг зам дээр өдөр шөнөгүй »»
|
|
Эминем "The Death of Slim Shady" нэртэй шинэ цомог гаргаснаа зарлалаа 14:08 Рэппер Эминем (жинхэнэ нэр нь Маршалл Брюс III Мэтерс) 12 дахь студийн цомгоо "The Death of Slim Shady" нэрээр гаргаж
|
Рэппер Эминем (жинхэнэ нэр нь Маршалл Брюс III Мэтерс) 12 дахь студийн цомгоо "The Death of Slim Shady" нэрээр гаргаж »»
|
|
Монголын тас шувуу Солонгост гаргасан өндгөө хага цохиод нутгаа зорьсон түүх 13:38
Солонгосын хойгийг зөвхөн эр эм залуучууд маань зориод зогсохгүй Монголын жигүүртэн шувууд хүртэл зорин очжээ.
|
Солонгосын хойгийг зөвхөн эр эм залуучууд маань зориод зогсохгүй Монголын жигүүртэн шувууд хүртэл зорин очжээ.
»»
|
|
Ууланд аялж байсан иргэдийн нэг нь амь насаа алджээ 13:16 Баянхонгор аймаг, .... сум “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т 7 хүн ууланд
|
Баянхонгор аймаг, .... сум “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т 7 хүн ууланд »»
|
|
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ 12:52 Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
|
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. »»
|
|
”Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй ”Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээ эхлэв 12:39 "Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын арга хэмжээг 04-р сарын 21-нд эхлүүлэв. Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачилж , ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба зохион байгуулж, Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дэмжин зохион байгуулав.
|
"Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын арга хэмжээг 04-р сарын 21-нд эхлүүлэв. Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачилж , ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба зохион байгуулж, Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дэмжин зохион байгуулав. »»
|
|
Сансрын тунельд осол гарч, нэг иргэн ГССҮТ-д хүргэгджээ 12:26 Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр /2024.05.01/
|
Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр /2024.05.01/ »»
|
|
ОХУ-ын Засгийн газар нүүрсний экспортын татвараа цуцалжээ 12:14 ОХУ-ын Засгийн газар эрчим хүчний нүүрс, антрацитын нүүрсний экспортын татварыг энэ оны тавдугаар сарын 1-нээс
|
ОХУ-ын Засгийн газар эрчим хүчний нүүрс, антрацитын нүүрсний экспортын татварыг энэ оны тавдугаар сарын 1-нээс »»
|
|
Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 11:07 Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна.
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна. »»
|
|
Хүүхдийнхээ мөнгөөр амь зогоох эрчүүд 22:28 2022 оны байдлаар Монгол Улсын 2.6 сая иргэн, хоёр их наяд төгрөгийн халамж хүртжээ. 2018-2022 онд халамж хүртсэн
|
2022 оны байдлаар Монгол Улсын 2.6 сая иргэн, хоёр их наяд төгрөгийн халамж хүртжээ. 2018-2022 онд халамж хүртсэн »»
|
|
Нийслэлийн цэрэг татлага 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно 21:58 Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа.
|
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа. »»
|
|
|
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ 00:17 АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул
|
АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул »»
|
|
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав 14:40 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
|
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан »»
|
|
Перу улсад шөнийн цагаар зорчиж явсан зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдсан хэрэг гарчээ 14:27 Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
|
Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ. »»
|
|
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. »»
|
|
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
|
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ. »»
|
|
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
|
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр »»
|
|
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
|
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм. »»
|
|
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ. »»
|
|
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
|
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. »»
|
|
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
|
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон »»
|
|
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
|
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. »»
|
|
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
|
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, »»
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
|
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл »»
|
|
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
|
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|