2018-11-06Англи хэлийг сурах яг тогтсон арга барил, онол гэсэн юм бол байхгүй. Хэлийг та яаж ч сурсан болно. Өдөр бүрийн дадал чухал байдаг. Өдөрт нэг үг, нэг дүрэм, нэг өгүүлбэр ч хамаагүй.
Энэ удаад англи хэлний сонсох, бичих, унших, ярих зэрэг чадваруудыг сайжруулахад тустай зөвлөгөөг хүргэж байна. Та өөрт тохирсон үр дүнтэй гэж бодсон аргаараа л суралц. Олон зөвлөгөө дунд толгой эргэх тохиолдол бий. Таарах нэгэнд нь үр дүнтэй, таарахгүй нэг нь өөрийн хамгийн үр дүнтэй гэсэн аргаар суралцаж болно. Ямар нэгэн аргаар та өөрийн арга барилыг олж аваад эхлүүл. Эхлүүлчихсэн байхад та англи хэл сурах замынхаа 50%-г гаталчихлаа л гэсэн үг.
Англи хэлний 4 чадвар байдаг ба VOCABULARY болон GRAMMAR 2 дээр тусад нь зөвлөгөө өгөх үүднээс салгав. Тэгэхээр нийт 7 бүлэг бүхий зөвлөгөө, бүлэг тус бүр өөрийн тайлбар болон төлөвлөгөөтэй. Энэхүү зөвлөгөөтэй танилцаж эхлэхээс өмнө таныг өөрийн гэсэн англи хэл сурах төлөвлөгөө болон цагийн менежменттэй болоосой гэж хүсэж байна.
Юу вэ гэхээр та өдөрт яг хэдэн цагийг тогтмол англи хэлэнд зарцуулах вэ?
1 цаг уу, 2 цаг уу, 4 цаг уу? 1 цагт бол угаасаа юу ч хийж амжихгүй, 2 цаг бол боломжийн, 4 цаг бол яг эрчимтэй сурах боломжтой. Харин 4-өөс дээш бол та үнэхээр өөрийгөө залхахгүй би чадна гэсэн хүсэл эрмэлзэлтэй эрчимтэй хүмүүст бол болно. Бас нэг зүйл анхааруулахад та англи хэлийг сурах гэж байгаа бол зөвхөн өглөөний цагаар л сурч байгаарай. Хүмүүс ихэвчлэн оройн цагаар бэлдэх дуртай. Гэхдээ энэ нь үр дүн багатай байдаг. Өглөөнөөс орой хүртэл тэр бүх стресс, ажлын ачааллаас болоод таны тархи аливаа шинэ зүйлийг хүлээж авах чадвар нь муудсан байдаг. Биологийн цагаар ч тэр, оройн цагаар хүний тархи нь мэдээлэл хүлээж авахдаа тааруу байдаг байна. Тиймээс та өглөө эрт 4 эсвэл 5 цагт, бүр больё гэхэд 6 цагт сэрж байгаарай. Харин боссон даруйдаа болж өгвөл унтлагын өрөөнөөсөө өөр өрөөнд, эсвэл гэрээсээ гараад ажил дээрээ ч юм уу, өөр нэг тухтай, юу ч саад болохгүй тийм газар очиж төвлөрөх хэрэгтэй.
Өдөрт 2 цагийг сонгосон хүмүүс зөвхөн өглөөний цагаар суралцвал тохиромжтой. Хэд вэ гэхээр өглөө 05:00-07:00, 06:00-08:00 цагуудад. Харин өдөрт 4 цаг болон түүнээс дээш цаг сонгосон ирээдүйн эртэч шувуухай нарын хувьд 04:00-08:00 цагууд тохиромжтой. Өглөө эрт таны тархи сэргэг байгаа үед таны тархийг их ачаалуулдаг READING, WRITING, VOCABULARY, TRANSLATION зэрэг дасгалуудыг ажиллах хэрэгтэй.
Оройн цагаар 19:00-21:00 цагийн хооронд харин LISTENING, SPEAKING зэрэг сонирхолтой дасгалуудыг хийх боломжтой. За тэгээд маргаашийн эрч хүчээ авахын тулд 21:00-22:00 цагийн хооронд орондоо ороод эрт амрах хэрэгтэй. Сэрүүлгээ харин 04:00-05:30 хооронд тавих аа мартав!
Хэрэв таны англи хэл “Advanced” төвшнөөс доош бол та яг одоо “IELTS” гэсэн бодлыг, энэ үгийг МАРТ! Учир нь “IELTS” гэхээсээ илүүтэйгээр та өөрийн ерөнхий англи хэлний төвшинг сайжруулах хэрэгтэй. Харин хангалттай сайжирсан хойно эргээд санаж болно...
1. LISTENING – 19:00-21:00 цагуудад, ажил/гэртээ харих/сургууль руу явах замдаа Listening, listening, listening. Хамгийн сонирхолтой чадвар даа. Хэзээ ч, хаана ч явж байхдаа сайжруулах боломжтой.
- TEDX – дуртай сэдвээрээ илтгэлүүд сонсох https://www.youtube.com/user/TEDxTalks
- Дүү сонсох, lyrics харж байгаад дагаж дуулах
- BBC, Bloomberg зэрэг мэдээ заавал сонсох. Эхний удаадаа чихний хажуугаар тань нисээд л өнгөрнө. Та тасалдалгүй 2-3, 7 хоног сонс. Аяндаа юу хэлээд байгааг нь ойлгоно. Мэдэхгүй үг байвал бичиж аваад орчуулаад цээжлэх хэрэгтэй
- PODCAST -https://www.fluentu.com/blog/english/esl-english-podcasts/ - энд хэл сурахад тустай подкастуудын жагсаалт байгаа.
- Friends англи хадмалтай үзэх - https://www1.hdeuropix.com/…/friends-season-1-hd-with-subti …
2. READING – 04:00-08:00 цагуудад, амралтын өдрүүдээр Reading бол мэдээж их цаг ордог чадвар. Та уншаад ойлгохын тул олон үг мэддэг байх хэрэгтэй, өгүүлбэрийн бүтэц, өгүүлбэр хоорондын уялдаа гэх мэт.
VOCABULARY + GRAMMAR чадвар их хэрэг болдог. Уншиж эхэлж байгаа хүмүүст зөвлөхөд хялбар номоос эхэлж унших хэрэгтэй.
- Penguin readers – номууд төвшин бүрээрээ байдаг
- Сонирхлоороо дамжуулж ном унших. “Unlock Mongol Podcast” руу ороод та өөрийн таалагдсан ном оо сонгоод англи хэл дээр олоод унших боломжтой. Мөн та сагсан бөмбөг сонирхдог бол англи хэл дээрх нийтлэлүүд унших г.м.
- Өдөр бүр нэг мэдээ англи хэл дээр уншиж байгаарай http://ubpost.mongolnews.mn/
- Ubpost их тохиромжтой. Манай улсад өрнөж буй үйл явдал, тоймыг англи хэлээр хүргэдэг. https://www.bloomberg.com/asia г.м
3. SPEAKING – 19:00-21:00 цагуудад, амралтын өдрүүдээр, online-аар Speaking Club, Toasmaster зэрэг маш олон англи хэлний ярианы клубүүд байдаг. Та өөрөөсөө ичилгүй тэр клубүүдэд очоорой. Хэн ч таныг энэ англи хэл муу мэддэг юм байна, энэ ёстой муу хэллэгтэй юм байна гэж хэлэхгүй. Сайн, анхлан суралцаж байгаа бүх хүмүүс байдаг. Клуб болгон тэр бүх хэлний чадварын ялгаатай хүмүүсийг хэрхэн үр дүнтэй бэлтгэх, хооронд нь уялдуулах аргыг олсон байдаг.
- 1 vs 1 гадаад багш хөлсөлж болно.
- Ганцаараа байх үедээ бүх сэдвээр жижигхэн илтгэл бэлдээд, толины өмнө өөртөө илтгэл тавих. Дуу хураагчаар өөрийн дууг бичиж сонсоод өөрийн хэллэгийг засах
- Word Stress буюу American English аялга сурах. Америк хүмүүс өгүүлбэр хэлэх үедээ аль үед нь өргөлт авч байна зэргийг үзэх, дагаж хийх
4. WRITING – 04:00-08:00 цагуудад, амралтын өдрүүдээр
Writing… Хүн болгоны айдаг, бодохоос үс нь арзайдаг чадвар даа. Аргагүй шүү дээ, төдийлөн хэрэглээд байдаггүй. Тиймээс тэгж бодох нь ч аргагүй. Үнэндээ бол хэцүү юм байхгүй. Та өөрийн бодож байгаа санаагаа маш эмх цэгцтэй, зөв үгийг ашиглан, дүрмийн алдаагүй л бичихэд болно.
- Мөн speaking-тэй адил, та бүх сэдвээр эссе бичиж үзэх хэрэгтэй.
- 1 vs 1 гадаад багш хөлсөлж аваад багшийгаа эссегээр бөмбөгдөх хэрэгтэй. Гэхдээ таны англи хэлний төвшин нэлээд сайжирсан хойноо багш авбал үр дүнтэй.
IELTS 8 оноо эссенүүдийг уншаад, хуулж бичээрэй. IELTS 6 болон 8 оноо эссенүүдийг харьцуулж ялгааг нь сайн олж хар
5. VOCABULARY – 04:00-08:00 цагуудад, өглөө бүр Шинэ зузаан дэвтэр гаргаарай. Шинэ үгийг өдөр бүр тогтмол 15-20-ийг цээжлэх хэрэгтэй. Хэзээ ч битгий монгол-англи толь бичиг ашиглаж бай. Зөвхөн англи-англи толь бичиг ашиглаж, үгний утга болон хэрэглээг нь бүрэн ойлгох хэрэгтэй. Одоо үед ч хуудас эргүүлж сууна гэсэн юм байхгүй амар болсон. Интернетээр онлайн толь бичиг байдаг амар болсондоо. Дараах 2 online dictionary ашиглахыг зөвлөж байна:
- Cambridge online dictionary - https://dictionary.cambridge.org/
- Oxford online dictionary - https://en.oxforddictionaries.com/
Хэзээ ч мартагдахгүй хамгийн сайн арга бол орчуулах юм шүү. Өдөр бүр та 1 мэдээ ubpost болон гадаад мэдээний сайтаас орчуулж байгаарай. Монгол-Англи орчуулга бол бүүр сайн.
- Magoosh application-ий IELTS, TOEFL, GRE, GMAT, SAT бүх үгийн цээжлэх хэрэгтэй. Шинэ үг үзлээ, Cambridge online dictionary-аар орчууллаа, жишээ хуулж бичлээ. Шинэ үгээ ашиглаад өгүүлбэр зохиож бичлээ.
Хэзээ ч мартахгүй - TOEFL, IELTS 400, 4000 words зэрэг номуудыг мөн адил гүйлгэж хараад, мэдэхгүй үг байвал дээрх аргаар цээжлэх.
6. GRAMMAR – 04:00-08:00 цагуудад, амралтын өдрүүдээр Grammar бол өчнөөн ном бий. Гэхдээ хамгийн ам сайтай, үр өгөөжтэй номнуууд нь:
- Grammarway
- Grammar in Use
- Cambridge IELTS Grammar Grammarway, Grammar in Use номыг та англи хэлний төвшинд тааруулж сонгоорой. Түвшийн бүрээр номууд нь байдаг. Дүрмүүдээ их ойлгомжтой тайлбарласан байдаг ба дасгалууд ч олонтой. Битгий шантраарай. За, одоо өөрийгөө сорих цаг ирлээ. Гэхдээ сориулахаасаа өмнө бас жоохон бэлдэх хэрэгтэй. Шалгалтын төлбөр үнэтэй учир дэмий мөнгө үрээд хэрэггүй. Бэлэн болмогцоо сорь. Бэлэн болоогүй гэж бас хойш нь татах хэрэггүй.
7. IELTS-д бэлдэх – 04:00-08:00, 19:00-21:00, амралтын өдрүүд
Дээрх аргуудаар та маш сайн бэлдсэн бол та IELTS гэдэг зүйлээс айгаад байх шаардлагагүй. Шалгалт өгөх өдөр өө тогтоочих, тэгээд IELTS бэлдэх төлөвлөгөөгөө гаргаад хүссэн онооныхоо төлөө дайрна даа. Хамгийн багадаа 3 сарын өмнө бүртгүүлж, төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй.
- 05:00 цагт босох
- 05:00-08:00 IELTS
- 09:00 – 19:00 – ажил, хичээл
- 19:00-21:00 – IELTS
- 21:00-с хойш унтах
Та хүссэн оноогоо авах, хүссэн сургуульдаа тэнцэх гэж байвал хамгийн багадаа 3 сар энэ хуваарийн дагуу нүдэх хэрэгтэй.
- IELTS-д бэлдэхэд ямар материалууд ашиглах вэ?
1. IELTS Podcast-ууд
2. Cambridge IELTS Grammar
3. Edx online сургалт
4. IELTS trainer дасгалуудыг ажиллах
5. Magoosh шинэ үг
6. Cambridge Ielts 1-13
7. Хүсвэл IELTS өгөхөөс өмнө 1 сарын хугацаанд гадаад багштай хамт Speaking болон Writing бэлдэж болно.
Мөн Mock тест өгч оноо алдаж байгаа зүйл дээрээ анхаарах.